Monday, December 28, 2009

Увайгүй хог, адгийн шаараараа дуудуулсан зул сарын баяр...

Зиаг зиаг

Сар шинийн баяр маань өнгөрчих шив дээ.Эндэхийн заншилаар, нэг хар юм уургалж аваад өнгөрөөчихье гээд, орсон буур шиг чичрээд дайрсан, барсангүй шүү???

Эхлээд, нэг хөөрхөн солонгос бандитай хамт зул сарын баярын өмнөх үдэш (крисмас ив) хамтдаа болзоодно гэж юм ярьсан байсан юм.

Крисмас ив-ээр болзоодно гэдэг, эндэхийн журмаар бол нилээдгүй жогтой эд л дээ. Хир баргийн хүнтэй хамтдаа өнгөрөөхгүй, үнээрийн хайртай дуртай энээ тэрээ гэсэн хүнтэйгээ өнгөрөөдөг баяр юм шиг байгаа юм.
Тэгээд, зул сарын баярын өмнөхийн өмнөх өдөр нөгөө Солонгос хархүүтэйгээ хамт архи уув аа...

Уг нь энэ чигээрээ дэгтэйхэн, донжтойхон байсан бол, зул сараар хамтдаа болзоодоод, түүний дараа дэгэн догон дээр доороо болох боломж байсан юм.

Гэтэл би гэдэг нөхөр... жоохон архи уучихсан чинь *зиа байз, өнөөдөр сээгэсдмээр байна. Энэ нөхөртэй бол ч яахав тэртэй тэргүй зул сараар сээгэсдэх юм чинь хойш нь тавьчихья* гэсэн ухааны юм согтуу ухаанаараа санаж байсан... Нэг мэдсэн болдоггүй газар ганцаараа байж байлээ...

Sunday, December 20, 2009

Gomo bolon, huvtsas

Нээх урт урт хэрүүл нэхсэн бичлэгүүд хийсэн, Банжиг дээр маань хүмүүс *Эмзэг эрхтэн... бишээ сэдэв хөндлөө, чи ямар деликаси байхгүй нөхөр вэ?* гээд комментууд их үлдээж байна аа, кэкэ


Зиаг зиаг, богинохон тэмдэглэлүүд...



1. Гомо болон Мода



Каролин-аас гомо болон дезайнерийн талаар бичээрэй гэсэн даалгавар ирсэн байсан тул, саяны хагас бүтэн сайнаар жаал моод эргүүлэв.



Хагассайнд нэг найзындаа очиж хоол идээд, тэгээд гарч 2-р хороолол орсон юм. Манай тэр найз, өөрийгөө *Фашиониста* гэж нэрлээд, хобби нь шоппинг нөхөр л дөө..



Гэрээс гарах гэж бөөн юм болж байна аа... Ямар ч л байсан 5-6 удаа хувцсаа сольж өмссөн байх. Хамгийн сүүлд нь, шаав шар ноосон цамц, цэв цэнхэр футболка өмсөөд гараад шидчихсэн. Өвлийн хар хүйтнээр...



*Чи даарахгүй байна уу?* гэсэн *Ганган хүн хавар намар гэдэг юм, даарах зэргийн юманд санаа зовоод байх юм бол жинхэнэ МОД-ны хүн / ФАШИОНИСТА болж хэзээ ч чадахгүй* гэж ирээд л зад шилбэлзэж байлээ, кэкэ.



Тэгсэнээ метронд ороод явсан, өмнөөс нь нэг хөөрхөн залуухан аав суучихсан байсан *Ёоноо, ямар хөөрхөн юм бэ. Тэгээд дээрээс нь хувцас хунар нь ч гэсэн хөдөөний маягтай аягүй секси. Энэ залуугийн бүх хувцасыг нэмээд ч, миний энэ шар ноосон цамцны тал үнэнд ч хүрэхгүй байхаа* гэж тас тас инээгээд, хүн сонсож байхад хэцүү хэцүү..



Гэхдээ ялангуяа гэй хүмүүсийн дунд, ганган байх хүсэл, хүнд тоогдох хүсэл 2 нь хоорондоо зөрчилдөөд хэцүү байдаг хүмүүс их байдаг юм шиг.



Тогос шиг xэт гангалчихвал *эрэгтэйлэг шинж* нь багасаад, тоогдохоо боличихно...*Эрэгтэйлэг шинж/ гүндүүгүй байдал*-аа сонгохоор өөрөө өөртөө таалагдахаа больчихно гээд, кээк.

Saturday, December 19, 2009

Залуухан, Ази, тэгээд ГОМО






Саяхан, Хьюстонд лезби мэйёр сонгогдсон гэж уншиж байсан, тэгсэн Силикон Валэйд ГОМО хотын дарга сонгогдсон гэнэ.

Залуухан, дөнгөж 26-тай, Ази, тэгээд ГОМО.
Хүн амын 70 хувь нь цагаан арьстан хотод гэхээр, болж л байна тэ? кэкэ

Типикал Чайнийз Американ маягийн төрхтэй жаал байна, кэкэ

Эван Лоу

Wednesday, December 16, 2009

Chingis, gomo bolon DAYAR mongolyn talaar

Нэг хоёр хоног аягүй хүнд сонин сайхан байж магадгүй гэсэн нийтлэлүүд (лаг томорч бичив, кээк) бичсэн, энэ удаад, хэрүүл хийх аазгай маань хөдөлсөн тул, жаал хэрүүл хийгээдэхье. кээк

0. ОРШИЛ

Энхриймаагийн Даяар Монголын залуучуудад зодуулсан тухай уншаад сууж байсан энэ талаар жаал юм бодогдов.

Даяар Монгол гээд хэсэг залуучууд, гадаадын иргэнтэй явалдсан хүүхнүүдийн үсийг нь хусдаг энэ тэр гээд уншиж байсан өөр юм угаасаа мэдэхгүй байсан юм л даа.
Гэхдээ бодоод байсан, энэ Даяар Монгол гэдэг их сонин юм аа.


1. Гадаадын иргэд Монголоор дүүрээд хэцүүдээд байна гэсэн хирнээ, гадаадын иргэдийг олноор оруулж буй дарга нараа нээг их шүүмжлэхгүй юм. Аль эсвэл санаа байвч сач нь хүрдэггүй юм болов уу??

2. Даяар Монголын залуучуудад зодуулсан Англи эр, Америк эр энэ тэр гэж нээг их сонсохгүй юм. Юм л бол муусайн Солонгос, Япон, Хятадууд гэж ирээд хараах юм...
Цагаан арьстаныг шүтэн биширдэг/ хүлээн зөвшөөрдөг боловч, Монголойд хүмүүсийг үзэн яддаг хүмүүс юм болов уу?


3. Ер нь гэхдээ яаг гадаад хүн лүүгээ дайрч довтолсон талаар нэг их юм сонсогдохгүй юм (мэдээж, дайр довтол гэж хэлж байгаа биш л дээ) байж, гадаад хүнтэй явалдсан МОНГОЛ хүүхнүүдийг үсийг нь хуслаа барьлаа гэсэн юм их сонсогдох юм... Монгол ХҮҮХНҮҮДЭД өстэй юм байхдаа?? Эсвэл, дээрэлхэж чадаж байгаа нь хүүхнүүд болохоор юм болов уу???

4. Энхриймаа гэх мэтийн МОНГОЛ ГОМО/ ТРАНС хүмүүсийг зодсон гэнэ.

Зиаг иймэрхүү үйлдэлүүдийг нь хараад жаал өрөвдөсхийгээд сууж байлаа..
Дээшээ тэнгэр (Шар арьстай гадаад хүмүүс?? Дарга нар??) хол, доошоо газар хатуу (Авгай хүүхнээ гадныханд алдаад дууслаа) болохоор, чаддагаараа *ЭХНЭРТЭЭ (хүүхэн, транс гэх мэт) л томрохоос* гэсэн аргаа барсан эрчүүд юм болов уу даа гээд..
Зиаг тэгээд Энхриймаагийн зодуулсан тухай блогийг уншаад сууж байсан * Чамайг энэ тухай олонд хэлбэл хоxь чинь шүү гэж хэлээд байхад... Чингис хаан ч гэсэн гомонуудыг цаазалдаг байсан юм. Монгол хүн чамайг алахад буруудахгүй* гэсэн маягийн нэг хэсэгхэн коммент харагдав.

*Чингис хаан нээрээ л цаазалдаг байсан юм байхдаа? Нууц товчоон дээрээс тийм үг өгүүлбэр харж байгаагүй л санагдаж байна* гэж бодоод байж байсан, энэ *Мундаг хүн тэгэж хэлсэн, тийм болохоор түүнтэй адилхан юм хийж байгаа би буруугүй* гэсэн үг нэг л танил санагдаад явчихав аа..

ХААНА ХАРЛАА БАЙЗ????

Гэсэн, нээрээ би чинь ХРИСТОСЫН ШАШИНТАЙ ХҮН шүү дээ...

Мэдээж, миний хайртай ЕРТӨНЦИЙН ЭЗЭН, ЕСҮС ХРИСТОС болон АРИУН СҮНС-ний үг болгоныг бичсэн БИБЛИ -ээс иш татаад, христосын шашинтнуудын хэлдэг үг энэ шүү дээ гэдгээ саналаа...


1. ХРИСТОСЫН/ ЛАЛЫН ШАШИН БОЛОН ДАЯАР МОНГОЛ

Tuesday, December 15, 2009

Obsessed with religion

Нээрээ би өөрийгөө Христосын шашинтан гэж хэлж байлуу?? кэкэТэрэндээ автаад сүүлийн үед ийм кинонуудыг их сонирхож үзээд байгаа



1990-ээд оны эхээр, *АРДЧИЛСАН ХУВьСГАЛ* ялсаны дараахан, Монголд Христосын шашины *Мессенжэр*-үүд олноороо орж ирж байсаныг санах хүмүүс байгаа байх. Одоо ч гэсэн олноороо явж байдаг даа?? Цагаан цамц, зангиа зүүгээд 2, 2-оороо явдаг, олон авгай авахыг ятгаж, эмэгтэй хүн хүүхэд гаргахгүй бол диваажинд очиж чадахгүй хэмээн сургадаг Мормон (Хойч Үеийн Гэгээнтний Сүм гэдэг бил үү??)-аас эхлээд...

Одоо эдгээр нөхдүүд, Монголоор аягүй сайн ярьдаг болчихсон, хүмүүсийг тэр бөө мөө нараас дутахааргүй мунхруулаад гүйгээд байгаа юм шиг байлээ..

Намайг Христосын шашинд элсэх үед, ийм нөхдүүд дөнгөж Монголд орж ирж байсан, Монголоор ярьж чаддаггүй байсан юм. Мань мэт нь ч яахав, дунд сургуулийн сурагч, юм юм сонирхож, дэлдэгнэж байсан үе.

Гадаад хүн ховор байсаныг ч хэлэх үү, *АЙ ЭМ МАЗИ, БИЙГ МАЗИ* гэдгээс өөр үг мэдэхгүй ч гэсэн, Англиар ярих ховор тохиолдол гээд, хуйлраад гүйгээд очно биз дээ?

Америк дахь үймээний түүх - Анхны гомо үймээн

Баябага даргын блог дээр, *Эрэгтэйчүүдэд лээвчиг хэрэглэх эрхийг олго*, * Эрчүүдэд эрх чөлөөг* энэ тэр гээд айхтар айхтар либерал бичлэг биччихсэн байхаар нь, миний хувьсгалч сэтгэлийн гал хөөрөөд... Жаал дэмий юм бичмээр санагдчихлаа, кээк

Нээрээ гэхдээ энэ олон төрлийн *ёс суртахуун*, * комон сенс* энэ тэр их ядаргаатай тэ? Ямар ч тэгж болохгүй ингэж болохгүй гэсэн дүрэм байхгүй байхад л дарамтлаад байдаг... *Угаасаа ийм байx ёстой* гэсэн, хэн зохиосон нь мэдэгдэхгүй ойлголтууд.

Зиаг, жишээ нь *гаж* болон *энгийн* зүйлсийг харьцуулж үзэх үү?Мэдээж цухайн орчин, цаг үе, нийгмийн байдал, шашины онцлог гэх мэтээсээ шалтгаалаад шаал өөр байх нь ойлгомжтой

1. Эр хүний хувцаслалт гэхэд л:

Скотланд вс Ингланд (Эртний шотландад аль гаж гэж үзэгдэх байсан бол?)
Палааж вс. Гонжоом


Thursday, December 10, 2009

Ёс суртахуун, байгалын жам гэх мэтийн талаар.

Ойрд банжиг дээрээ бичих гэхээр айхтар улаан гомо бичлэг санаанд орохгүй хэцүү юм аа..
Хүмүүс асуумаар юм байвал асуугаарай! Мэдэх чадахаараа хариулья.
Ядаж л бага сага ч гэсэн бичих юм олдох юм байлээ, ямар банжиг дээр *гоё залуу байлээ, найрлаа* энээ тэрээ гээд бичээд байлтай биш тэ? кээк

Харин нэг хүүхэд, надаас *Гомо нарыг яагаад ЦЭНХЭР гээд байдаг юм* гэсэн асуулт өгч, бичих юмтай болгов, кээк. Тайнкс шүү.


Яг энэ үгний талаар бол би сайн мэдэхгүй юм, оросуудын хэрэглэдэг байсан Голубой гэдэг үг Монголд орж ирээд дэлгэрсэн гэдгээс өөр юм.

Ингээд, интернэтээр харж байсан, энэ үг нь, эртний Грекийн гүн ухаантан (энэ асар чухал нэр тэ? Гүн ухаантан байгаа юм чинь, өргөн ухаантан, өндөр ухаантан энэ тэр гээд байж болохоор юм шиг тэ? кэкэ) Плутоны *Небесной Любви* (= тэнгэрлэг хайр гэж орчуулна тэ?) гэдгээс гаралтай юм гэнэ.

Wednesday, December 09, 2009

Цөвүүн цагаа гэж...

Уржигдар ээжтэй утсаар ярьлаа..

Тэгсэн чинь *Хүүш нээрээ, 2012 онд дэлхий сөнөнө гэнэ. Дэлхий дээр, Африк, Монгол 2 л үлдэнэ гэж байлээ. Чи буцаж ирвэл зүгээр биш үү??* гэж ирээд л ярьж байна аа..

*Ээж минь та, хэзээнээс Холивудийн кинонд итгэдэг болчихсон юм бэ* гээд жаал шоолов.

Тэгээд л яриаг нь сонсож байсан, Монголд 1000 бөө ч гэнэ үү, 2000 бөө ч гэнэ үү тодроод, одоо сэргэн мандах гэж байгаа ухааны яриа гарч ирж байна. Бараг айл болгонд нэг бөө байдаг болчихсон, тэгээд л талцаж ирээд л, хоорондоо хараал хийлцээд л асар мундаг байдаг юм байх...

Тэгсэнээ цааш нь, 8 даxь ч гэнэ үү, 9 дэх ч гэнэ үү Богд илэрсэн, тэр бас 2012 онд дэлхий сөнөнө гэж дөвчигнөж (энэ үйл үгийг яг жинхэнэ шууд утгаар нь хэрэглэнэ гэж насандаа төсөөлж байсангүй, кэкэ) байгаа тухай гээд л сонирхолтой сонирхолтой юм их ярьж байна аа...

Яг, ардчилалын дараахан, Алтан Цөгц, Ромбу гариг, Гал асаадаг Нэргүй ч бил үү хүүхэн мүүхэн гээд л есөн шидийн юм гарч ирж байсан санаанд оров...

Цөвүүн цагт, хүмүүс, амьдралыг бодитоор нь харах гэхээр хэтэрхий харанxуй, бүүдгэр болохоор, үлгэрт итгэж, мөрөөдлөөр амьдардаг болдог юм болов уу???

Tuesday, December 08, 2009

Boginohon jil

Нээрээ, он жил гэдэг гялс юм аа...

Саяхан л 10 жил төгсөж байсан, нэг мэдсэн төгсөөд 10 хэдэн жил болчихсон байдаг..
Саяхан л 20 хүрээгүй жоохон хүүхэд, (лаг том хүн болсоноор өөрийгөө төсөөлөөд) японд ирж байсан, нэг мэдсэн ирээд 10 хэдэн жил болчихсон байдаг...

Саяхан л ажилд орж байсан санагдаж байсан, одоо нэг хэлтэс дотор надаас хуучин ажилтан гарын 10 хуруунд багтахаар болчихсон байдаг.

Саяхан л он гарч байна даа, *энэ жил хэдэн залуутай явалдахна уу, тоолж үзье. Нэг залуутай унтахаараа 500 иен хадгалж байя* энэ тэр гэсэн юм яриад явж байсан, нэг мэдсэн 12 сар дуусах гээд явж байдаг...

Гэхдээ энэ жил, харьцангүй бага завхайрсан санагдаад байгаа. *Долоо хоногийн 3 хүнтэй, жилд 52 долоо хоногтой гэхээр 156 хүн* энэ тэр гэж ярьдаг бага залуу нас бас хэтэрсэн бололтой..
Тоолж үзээгүй ч, зиаг, үсрээд л 20-30 хүн л байх гэж бодож байна. Эрийг нас, уулыг цас гэгчээр чалх малx нь буураад байгаа юм байлгүй тэ? кээк

Найз залуугаасаа салсанаас хойш сар гаран өнгөрчихсөн байна... Шинэ он гарах дөхөөд байдаг, одоо хугацаа үлдээгүй...намар, өвлийн загвар ч дүүрсэн бололтойдог, кээк. Зиаг яахав, хаая ганц бие? байхад болохгүй юу байхав тэ?

Гэхдээ гандан буурахгүйээ, Крисмасын дараа, 26-7нд 100 гомотой хамтдаа халуун аршаанд хонуутаар явж ирнэ, тэгэхдээ илүү харж чивэлт нүдээ баясган, билүү долоож бие сэтгэлээ илааршуулна аа, кээк

Халуун аршаан болохоор, дор хаяж 100 гаруй залуугийн нүцгэн биеийг хараад амжих учир, кэкэкэ

Нэг тиймэрхүү, нэг иймэрхүү...

Энэ хүний амьдралыг 30 секундээр илэрхийлсэн анимешн хөөрхөн байгааз?Фатбой слимийн клиптэй жоохон төстэй ч юм шиг...



Thursday, December 03, 2009

Улаанбаатрын үдэш4



Ойрд нээрээ, маргааш нь ажилтай хирнээ л шөнө унтахгүй балайраад хэрэг алга аа...Дандаа 3:30, 4:00 хүртэл сэрүүн байж байгаад, унтаад, 4-5 цаг унтсан болоод ажилдаа явсан маягтай...

Уржигдар, шөнө 2 гэж ажлаа тараад, архи уулгүй лаг томоотой гэртээ харив. Харьж ирчихээд, гар мараараа хангадаг ч юм уу ухааны юм бодоод интэрнетээр дэмий тэнэж байсан, яагаад ч юм Хон Гил Доны кино ингэхэд интернет дээр байдаг болов уу гэж хайж үзмээр санагдаад (арай Хон Гил Доны тусламжтайгаар гараараа мараараа хангаж барья ч гэж бодоогүй л дээ, гэхдээ яагаад ч юм хайчихсан байсан), гүүглдсэн, байдаг юм байлээшд дээ тэ?


Бүр Монгол хэл дээр гээч???



Бага байхад (Намайг 7-8 тай байхад гардаг байсан уу?) нээг л их нүд хөмсөг болсон ХӨӨРХӨН ЗАЛУУ гээд, их дуртай, дахин дахин очиж үздэг байсан чинь, нас биед хүрчээд үзсэн, нээг их хөөрхөн санагдахгүй байлээ, кэкэ. Сонирхол бас өөрчлөгддөг л юм байна.




Зиаг тэгээд өчигдөр. 2-р хороолол орж жаал архи уучихаад, 1 гэж харьсан. Харьчихаад, прокатнаас авсан The World гээд хятад кино үзэв.




Энэтхэг хүний хувцастай эмэгтэй хүний зурагтай жакеттай болохоор нь нээг их сонирхохгүй байгаад байсан, үзсэн аягүй дажгүй кино байв.





Бээжинд Дэлхийн Парк бил үү? нэг тийм юм байдаг даа? Манайхан очихоороо учиргүй зургаа авахуулаад байдаг???

Тэрэн дотор өрнөж байгаа үйл явдалтай кино байсан.

Үзэж эхлээд л үхтлээ инээсэн, нэг тийм хөөрхөн юмортой кино. Инээдмийн кино бол яг биш байх, гэхдээ Хятадуудыгаа аягүй ёжлосон маягтай, тэгээд нэг тийм зөөлхөөн, аядуухан үйл явдалтай кино байсан.

Энэ кинон дээр тэгсэн, Улаанбаатарын маань тухай их гарах юм аа..3-н дэд хэсэгтэйгийн эхнийх нь *Бээжингийн захын Парис*, 2 дахь нь *Улаанбаатрын үдэш*, 3 дахь нь *Токиогийн дурлалын түүx*.

Мөрөөдөлдөө хөтлөгдөөд, анх удаа гадаад пасспорттой болоод гадаад явж байгаа залуу нь, галт тэргээр Монгол яваад л.

Хамт ажилладаг Орос хүүхнийх нь дүү нь Монгол хүнтэй гэрлээд Улаанбаатарт байдаг, тэрэн дээрээ айлчилж очихыг мөрөөдөөд хятадад биеэ үнэлэн барин ажилладаг ч юм уу.Тэгээд л зурагтаар цаг агаарын мэдээгээр Улаанбаатар гэж гардаг ч юм уу. Орос хүүхэн, Монгол явахыг мөрөөдөнгөө *Улаанбаатрын үдэш*-ийг дуулаад л...
Сүүлд нь мөрөөдлөө биелүүлээд Монгол нисэж байх үедээ асар сэтгэлийн ханамжтай байдалтай гэх мэт.

Гоё санагдав.

Олж үзээрэй!!!





Улаанбаатрын үдэшийн хятад орчуулга нь гэнэ.




( Karaoke huvilbar )

Тэгсэн *Дууны эх: Монгол ардын дуу* гээд аваад хаячихаж, кэкэ.

Гэхдээ энэ сайн орчуулсан байна шүү.

Улаанбаатрын үдэш, намуухан, намуухан гэдгийг нилээд төстэй сонсогдохоор, тэгээд утга нь адилхан байдлаар

(Улан бато да ю а, на му жин на му жин = Улаанбаатрын орой ааа, яагаад ч юм чимээгүй, яагаад ч юм чимээгүй )

Гэхдээ, дахилт биш хэсэг нь (юу гэдэг билээ?) өөр утгатай юм шиг ханзнууд харагдаад байна.

Чи минь хаана байна, архи, Би сэтгэж чадахаа больлоо, зүрх минь өвдөж эхэллээ энэ тэр гэсэн үгнүүд харагдаад байна. Бодвол бүтэлгүй хайр дурлалын тухай дуу болгосон юм байх даа?? кэкэкэ


Tuesday, December 01, 2009

Demii balai

Зүгээр суухаар зүлгэж суу гэдэг бил үү??


Хүн хүлээгээд, ажил дээрээ дэмийрээд сууж байна, кэкэ.Тэгэхээр дэмий байж байхаар ойрын сонин сайхнаас тэ???

А> Сарын зарлагын тайлан.


Энэ сард зарцуулсан дэмий зардал маань, өнгөрсөн сартай харьцуулахад 16.2%-оор буурсан байв. Болоошд тэ?? кэкэ.

Деталчилбал доодох байдалтай.

1. Архи : Нийт зардалын 40.4%,
Хамгийн их зардал гэдэг нь хэвээрээ боловч, энэ сард бүтэн 41.2%-аар буурсан байв!!! Сайн хүүхэд, хичээвэл чадаж л байшд тэ? Гэхдээ ядаж, хоолны зардалаасаа илүү гаргахгүй бариад сурчихвал тэ???

2. Хоол : Нийт зардалын 33.4%
Идэмхий болоод байгаа юм байхдаа? Түрүүчийн сартай харьцуулахад 24%-аар нэмэгдсэн байв... Гэхдээ хоногийн 30 дойлуур гэхээр, санаж байсанчлан ч юм шиг (өдрийн хоол 10, оройн хоол 20 гэж тооцохоор),,, Гэхдээ жаахан багасгахгүй бол таргална гэж нэг аюул бий, энэ чинь...

3. Гуаа сайхан ; Нийт зардалын 12.4%
Өмнөх сартай харьцуулахад 2.3 дахин өссөн байв... Энэ хэмжээгээрээ 2 дахин үзэсгэлэн гуааа болсон бол ч болж л байна...гээд бичсэн, гэнэт аймаар өөрийгөө өрөвдчихлөө, лол.

4. Урлаг уран сайхан: Нийт зардалын 7.6%Уншихгүй хирнээ ном авч бариад л, хааяа коноо моноо үзсэний хэрэг гарсан бололтой. Ан тийм, гомбүүтэрийн тоглоом авсан ч бас том үүрэг гүйцэтгэсэн байхаа...

  • Коноо;
    Хамгийн сүүлд, түрүүчийн долоо хоногт *Инглориус Бастардс* гээд Тарантино агаагийн коно, *Эх хүн ээ гэж* гээд Солонгос коно 2 үзсэн юм байна.

    Энэ Солонгос коноо харин их таалагдсан (Баябага ажаатай лаг лезби болзоо хийсэн юм, лол). Баябага даргын *Хүн чанар гэхээр заавал хүний сайн сайханыг хэлдэг юм шиг манайхан хэрэглэдэг, гэхдээ хүн чанар гэдэг чинь хүний муу муухай байдлыг ч гэсэн оролцуулаад хэлэх ёстой үг биш үү?* гэж ярьдагчлан, *Эхийн хайр = (зөвхөн) ариун, гэгээн, тунгалаг* бус, *Эхийн хайр = үр хүүхдийнхээ төлөө чөтгөрт сүнсээ худалдахаас ч буцахааргүй тийм агуу хайр* гэдэг талаас нь гоё зурагласан коно байв.

    Гэхдээ энэний найруулагч нь гомо байхаа гэж жаал хардсан.
    Яагаад вэ гэхээр 1. Гомо найруулагч нар, гомо хүмүүс, эмэгтэй хүмүүсийн муу муухай талыг *хайрласан хирнээ ёжилж доош нь чихсэн хэлбэрээр* өгүүлсэн кино хийх нилээд дуртай байдаг (Алмодоварын Кика, Women on the Verve of a Nervious Breakdown, Volver гэх мэтчилэн...) ба, тиймэрхүү хандлага ажиглагдсан 2. Хөөрхөн хөөрхөн залуусыг үгүй мөн их шалдалж зургийг нь авах юм аа... гээд л, кэкэАлдартай солонгос жүжигчидээс Вонбин тоглосон байсан, сайн тоглосон байлээ!!!
  • Тоглоом
    Бэёнетта гэдэг тоглоом (PS3) авч тоглов.
    Лааг секси шулмас хүүхэн, тэнгэрийн элч нарыг будаа болгож өгдөг тоглоом, кэкэ.
    Тоглоомын баатар нь секси хүүхэн гэдэг утгаараа ч тэр, *тэнгэрийн элч = сайн сайхан, шулмас = муу муухай* гэсэн тийм хуучинсаг, байдаг л нэг үзлээр биш, арай өөр өнцөгөөс харж хийсэн гэдэг утгаараа ч тэр, *гомо* сэтгэлийг минь гижигдсэн тоглоом байсны дээр, угаасаа би *тэнгэрийн элч, чөтгөр шулам, ид шид* гэх мэтийн үлгэр домог шиг юманд дуртай тул, 2 хоногийн дотор тоглож дуусгав, кэкэ.
  • Ном: Уншсан ном байхгүй.... Энэ тал дээр анхаарахгүй бол тэ?

5. Унаа : Нийт зардалын 6.1%.
Өмнөх сартай харьцуулахад 58.7%-аар өссөн байв. Залхуу хүрээд хааяа таксидчихаад байсантай холбоотой болов уу...


6. Ойр зуурын зардал: Нийт зардалын 0.1%, өнгөрсөн сартай харьцуулахад 97.6%-аар буурсан байв...
Тийм л бага сээгэсдэж барьсан юм байхдаа??? ккк


Б> Зул сарын баяр, түүний дараа...

Мэдээжийн хэрэг, хугацаа багасах тусам, эрчимтэйгээр занимальдана биз дээ? Өнгөрсөн долоо хоног л гэхэд...

Тав даxь:


*30 эргэм насныхны хайраа хайх үдэшлэг* гээчид очив (лол).
Таалагдсан залуу байвал, түүнд *чи надад таалагдаж байна. Миний утасны дугаар* гэсэн маягийн зурвас болон, өөрийнхөө номероо дискогоор нь дамжуулж өгөөд, нөгөө хүнд нь чи таалагдвал эргээд холбогддог маягий үдэшлэг юм л даа..

Урамгүй нь, таньдаг голдуу эрхэмүүд, юун хайр майр...

Эхлээд орохдоо *Ёстой баллаж өгнө өө, дайралдсан болгондоо зурвас тараана* энэ тэр гээд орсон, эцсийн эцэст ганцxан зурвас нэг залууд өгөөд, ганчан зурвас хүлээж авсан... Ядаж байхад, ямар залуугаас зурвас авсанаа ч анзаарч авч чадаагүй...

Гэхдээ юу ч болсон гээд мессэж шидэлцээд байгаа, кээк. Гэхдээ ч энэ ч бүтэхгүйээ, өөр залуу хайхгүй бол... кээк

Өглөө хирд, гадаа зогсож байгаад, согтуу байсаныг ч хэлэх үү, дайралдсан хүнтэйгээ юм ярьдаг хүн, нэг жоохон хүүхэд байхаар нь 2-3 үг өдсөн юм. Тэгсэн, нөгөөх чинь *утасны номероо өгчих* гэхээр өгчихсөн, тэрэнтэй бас мэссеж бичилцэж байгаа.

Гэхдээ нэг сонирхолтой нь, тавдахын өглөө номероо өгсөнөөс хойш, өдөр болгон уулзая учрая гээд амар заяа үзүүлэхгүй, ядаж байсан *Би По ажаатай учирчихсан болохоор (хувь тавилан?? кээк), одоо дахиж хүн амьтан харж барихгүй* шахуу мессэж ирүүлж намайг ухаан алдуулах дөхсөн.,,,

Настай хүний даралт ихэсгээд, нүгэлтэй хог...

*Хөж гэм чи, ганц удаа ойртуулсаныгаа... бишээ ганц удаа юм ярьж үзсэнээ юу гэж бодоод байгаа юм? Би өөр хүн шүү* гэж золтой нь мэссеж биччихээгүй... кэкэ

Ай даа, энэ орчин үеийн хүүхдүүдийг ойлгох ч хэцүү юм шиг байгаа юм аа...

Ядаж байхад, зул сарын баяр гээд нүд нь улаанаараа эргэлдчихсэн байх үед нь бол бүүр хэцүү...

Хагассайн>

Түрүүчийн долоо хоногийн *Гомжоомтой гоонь эрчүүдийн хайртаа олох үдэшлэг* дээрээс уургалж авсан залуутай болзож үзэв.

Ойрд хүнтэй болзож бариагүй байсан, болзох гэдэг чинь бас их хэцүү эд байлээ тэ?

Ядаж байхад л юу ярихаа мэдэхгүй. *Энэ хоол гоё амттай*, *Энэ хоол халуун юм* гэх мэтийн МОДОН яриа өрнөөстэй... Арай ч дээ гэмээр тэ?

Мэдээж болзоо юм чинь, эхлээд хоолонд орно биз дээ?
Тэгээд, *Чи ямар хоолонд дуртай юм? * гээд асуусан (амихандаа *Итали хоол/ Параанц хоол/ Хятад хоол* энэ тэр гэсэн тиймэрхүү хариу ирэх байх гэж бодоод байж байсан...) *Төмс* гэж авдаг байгаа...

Би ч, ямар хоолны газар дагуулж явахаа мэдэхгүй хэсэгхэн балмагдав....

Төмс, төмс, төмс... Фааст фүүд? Френч фрай энэ тэр??? ...арай ч болзоонд дэндэнэ ээ...Герман хоолны газар? Аль эсвэл төмсний нухаш энэ тэр идэж болохоор нь, Инглиш Паб энэ тэр???
Нилээд, гайхсаны эцэст, нээрээ *Камжатан* гээд солонгос төмстэй шөл байдаг шүү дээ гэж санаад, солонгос хоолны газар дагуулж орсон, овоо ш дээ тэ?

Тэгээд *Чи төмсөнд дуртай гэж, төмсийг яаж идэх дуртай юм?* гээд л лаг асуусан *Чанаж байгаад, дээрээс нь давс түрхээд идэх дуртай* гэж авдаг байгаа...

Ахын дүү, аль эринээс ирсэн юм бэ? Арай Ирланд мирландаас гаралтай юм биш биз дээ? гэж дуу алдах дөхөв.. (Ахын дүү ч юу байхав, надтай чацуу хүүхэд байсан)

Зиаг тэгээд, хоолонд орсоныхоо дараа, гараад, тоглоомын газар мазраар орж жаал болзоотчоод (мөрийтэй тоглох Пачинко гээд юм байдаг юм. Тэгсэн тэрэнд дуртай жаал байж таараад хамт орсон... ойлгох эд биш байлээ... Тэр нэг машин нь эргэлдээд л байх юм, би юу хийхээр хожоод байдаг юм, юу хийхээр хожигдоод байдаг юм бүү мэд... *Энэ яахаар хождог юм?* гэж ирээд лаг найрсагхан асуусан чинь *Яасан ч ялгаагүй, бүгд чиний АЗ-наас хамааралтай* гэж ирээд палхийтэл хэлж намайг бас алмайтуулав...), хамтдаа шоппинг.

Хамтдаа ч гэж дээ, тэр жаал, дэлгүүр ормоор байна гэхээр нь дагаж дэлгүүр орсон юм. Би ямар хувцас хунар сонирхох биш. Манай нөхөр ч зад шоппинг хийж байна аа...
Хурга мурга шиг буржгар материалтай ягаан ногоон хувцас өмсөж үзээд л *Корэ кавайи* *(энэ ёстой ХӨӨРХӨН) гэсэн шиг.
Хамгийн сүүлд нь *Энэ хувцасыг өмсөхөөр, би яг ХАЛТАР ХУРГА шиг хөөрхөн харагдаж байгааз? Энэ хувцас ёстой ХӨӨРХӨН байгааз? Зиа зиа энийг авлаа* гээд, нэг халтар хурга шиг өнгөтэй куртка аваад, нэг юм шоппинг маань дуусав.

*Тийм байна* гэхэд ч хэцүү *Үгүй байна* гэхэд ч хэцүү эд байлээ, болзоондоо шоппинг л хийхгүй юм шүү...

Иймэрхүү маягаар болзоотчоод, хамгийн сүүлд нь гэй баранд орж жаал ууж байгаад мань эрийг орхичихоод харьчихсан...
Уг нь хөөрхөн хирнээ, яриа хөөрөө, стил энэ тэр жоохон таарахгүй шинжтэй болохоор нь... Гэхдээ бас зүгээр ч хариагүйээ...

Тэр баранд байсан хамгийн хөөрхөн гэсэн 3-4 залууг хамж аваад явсан, кээк.
Солонгос залуучууд, яаг Монгол шиг царайтай, хөөрхөн банди нар байлээ. Дараа хамтдаа Монгол хоолны газар орьё гэж яриад байж байгаа. Баябага ажаа, хамт ирэх үү???

Нэг иймэрхүү шиг, тиймэрхүү шиг л өдөр хоногийг өнгөрөөж байх шив дээ.
Зул сар ч дөхөж байна, миний нүд ч энэнээсээ илүүгээр улаанаараа эргэлдэж, шүлс амаа савируулан ороо орох байх.
Сонирхолтой үйл явдал болбол тэгээд бичнэ ээ, кэкэкэ

В> Гэснээс, нээрээ өнөөдөр чинь, ДОХ - той тэмцэх олон улсын өдөр байсан байшд тэ?

Анзааралгүй ажил дээрээ эргүүтэж байтал өдөр солигдчихсон байшд...Зиа яахав.

Энэ жил гэхдээ, ДОХ-ын халдварын эрч буурсан тухай Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын судалгааны хариу гарсан гэл үү??

Японд, гахайн томуунаас болоод, шинжилгээ өгөх хүний тоо буурсан муу мэдээ ч бас сонсогдож байсан. Монголд маань ямархуу байгаа бол?

Гэхдээ, манайхны дунд *Энэ өвчин, ГОМОнуудын өвчин* ч гэдэг юм уу, аль эсвэл, *ДОХ той хүмүүсийг буудаж ал* гэсэн сэтгэхүй байгаа үед ч тархалт буурах нь хэцүү л байх тэ?

Өвчнөөс хүн өөрөө өөрийгөө л хамгаалахгүй бол, хэзээ ч хаанаас ч олж авч мэднэ гэдгээ ухамсарладаг болохгүй бол ч, хэн нэгний буруу зөв гээд мэтгэлцээд байгаа цагт, халдвартай хүмүүс нь ч өөрсдийгөө нууна, халдваргүй хүмүүс нь өөрсөддөө хамаагүй юм шигээр сэтгэнэ гээд.

Бараг худалч хүнд, бэлгэвч хэрэглэх гэсэн нэгэн байлаа гэхэд * Би ДОХ гүй шүү! Битгий доромжлоод байгаарай. Аль эсвэл чи ДОХтой болохоороо бэлгэвч хэрэглэх гээд байгаа юм уу? * ухааны юм ярьж байж мэднэ шүү.

Эсрэгээрээ, өөрөө өөрийнхөө эрсдэлээр хийж байгаа, түүнийгээ мэдэж байгаа, харилцан түүнийгээ хүлээн зөвшөөрөлцсөн байгаа бол, яаж сээгэсдэнэ үү мань мэтэд нь хамаагүй эд гэдэг шиг.

Зиаг зиаг, хамгийн сүүлд нь лаг серьёзны яриагаар дуусгав. Юун төлөө ДОХтой тэмцэх өдөр билээ тэ? keke

Wednesday, November 25, 2009

Богинохон дурлалын урт түүх

Зул сарын баяраа гэж...


Энэ япончууд тэгж байгаад их сонин улсууд шүү. Одоо л лаг серьёзны, нухацтай, хөндийдүү энэ тэр болчихсон болохоос, уг нь нилээд хөөрхөн дампуудуу маягийн үндэстэн байсан байж магадгүй юм шиг хааяа санагддаг юм.


Киноны дүр энэ тэр гэхэд л, Тора-сан гээд, ажил хийдэггүй, дэмий тэнээд л, хүүхэн харж шүлэнгэтээд байж байдаг мөнгөгүй эрийн дүр асар их хүмүүсийн таашаал авдаг дүр байдаг ч юм уу, эсвэл жижиг сажиг юмаар баяр ёслол хийх, архи уух шалтаг гаргадаг энэ тэр гээд...


Манайхан *Баасан ажаагийн төрсөн өдөр* энэ тэр гэдэг шиг л... энд чинь *Цэцэг дэлгэрлээ, архи ууя = Ханами *, *Шинэ он гарлаа архи ууя = Шиннэнкай*, * Хуучин оныхоо муу муухайг мартаж архи ууя = Боонэнкай*, * Шинээр хүн орж ирлээ, баярлаж хүлээж авч байгаа нэрээр архи ууя = Кангэйкай*, * хүн ажлаас гарлаа гэнэ, үдэж архи ууя = Соубэцүкай* гэж ирээд л шалтаг мундахгүй.

Үгүй бүр болохоо байхаар *Намар болохоор, өөр шалтаг олдохгүй юм чинь ТЭНГЭРТ БАЙГАА САРЫГ ширтэнгээ архи ууя = Цукими* гэж ирээд шалтаг зохиогоод байхаар, яав ч олигтой биш дэг...

Жич, Баасан ажаагийн төрсөн өдрийг, Японоор Ханакин (Хана но кинёби / ханаяка на кинёби = Зад наргихад зориулагдсан баасан гариг???) гэж нэрлэдэг юм...


Тэгээд тэр арвич хямгач энээ тэрээ гэдэг ч гэсэн нилээд сүүлд, 2-р дайны дараагаас улсын бодлоготой боловсрол энэ тэрнээс болоод орчин үед тийм болсон гэх яриа ч байдаг юм...

Дэлхийн 2-р дайн хүртэл бол, хувьцаа мувьцаанд хамаг мөнгөө хийгээд шатаж барьчихдаг, архинд мөнгөө туугаад тавьчихдаг энэ тэр хүмүүс их байсан гэж ярьдаг юм билээ, үнэн үү үгүй юу..

Түүнийг нь, 2-р дайны дараа, *Шуудан Банк*-аар дамжуулж улсын төсөвт хэрэглэх мөнгө цуглуулахын тулд *Мөнгөө хямгад, хадгал* гэсэн баахан кампэйн явуулаад, хүүхдүүдийг бичиг үсэг сурахтай нь зэрэгцүүлээд тархийг нь угаагаад, зурагтаар нь *Ошин* энэ тэр гаргаад зад хүмүүжүүлчихсэн, орчин үеийн *Өвсөн тэжээлт* гэж нэрлэгдэх *хямгач/ хүйтэн хөндий/ юманд улангасдаггүй* үеийнхнийг бий болгосон гэх яриа хүртэл байдаг гэгчлэн...


Гэхдээ угийн шалтаг зохиогоод архи уух, баяр тэмдэглэх дуртай ард түмэн, тэгж амархан хүмүүжнэ гэж байхгүй шүү дээ...гадаадын баяр ёслолыг хүртэл ямар нэгэн юмны шалтаг болгоод оруулаад ирэхээсээ буцахгүй биз дээ??

Түүний хамгийн тод жишээ нь Зул Сарын Баяр...

Яаж төсөөрөхөөрөө манай агуу Есүс Христийн төрсөн өдөр (лол) нь хосуудын хамтдаа өнгөрөөдөг баяр болчихсон юм бүү мэд... гэхдээ хадуураад, зул сарын баяр = дурлалт хосууд хамтдаа өнгөрөөдөг өдөр гэсэн ойлголт олон нийтэд шингэчихсэн байлээ..

Зул сараар хамтдаа өнгөрөөх хайртай хүнгүй байна гэдэг чинь тэгээд л ИЧИГ ИЧИГ ш дээ.. гээд, залуус хүүхнүүд өдийд хайр дурлалын аянд эрчимтэй гарна ш дээ..

Тийм болохоор, хэрвээ чи япон найз залуу/ охинтой болохыг хүсвэл 11 сар, 12 сард японд ирэхийг би л лав зөвлөх байна...


Зиаг тэгээд... Япон По гэдэг гуншин автлаа японы соёлыг сайн мэддэг болсон би байна, яаж дутахав??? (лол... Намайг гэхдээ *Япон* гэж нэрлэдэг хүн нэг их байхгүй юм шиг байгаа юм (манайхан чинь уг нь хүнийг хаана амьдардаг байсанаар нь гуншин өгчихдөг дөө?)... Гомо По, Завхай По, Архичин По гэх мэтээр нэрлэдэг хирнээ *Япон* По байхгүй... Японд байдаг энэ тэр гэж бол хэлсэн ч, тэмдэг нэр хэлбэрээр хэрэглэхгүй байгааг би л лав хатуу эсэргүүцэж байна. Баргийн Япон хүнээс дээр Япон хэлээр ярьдаг надад өгөхгүй бол хэнд өгөхөв? лол)


Нүд амаа гялалзуулаад л, шүд мүдээ хавиран барин зул сарын баяраас өмнө нэг юмтай болчих гээд залуугийн эрэлд гарна биз дээ? (лол)


Нөгөө орсон буур гээд, амнаасаа шүлс савируулаад дайралдсан болгон луугаа чичирч дайрдаг өвчтэй хүүр байдаг даа?? Яаг тэрэн гэсэн үг (кээк)


Энэ долоо хоногч гэсэн, тийм *зул сарын бэлтгэл*-дээ завгүй, блогоо ч бичиж чадахгүй, хүмүүсийн бичсэн юманд коммент үлдээх ч завгүй л гүйгээд байлаа...

Саяны тав даxь өдөр л гэхэд, *Баасан ажаагийн төрсөн өдөр = гонжоомтой бизнесменүүдийн хайртыгаа олох үдэшлэг* гээчид очсон гээд л...

Даанч гомдмоор нь, ихэвчлэн таньдаг хүмүүс байж таараад...
Тэгсэн нэг залуу *Чи одоо ийм олон танилтай юм байж яагаад найз залуутай болж чаддаггүй юм???* энэ тэр гэж ирээд, надад *Найз залуутай болж чаддаггүй өрөвдмөөр залуу* гэсэн пайз зүүж дургүй хүргэсэн ш дээ..
*Танил олонтой болохоороо (миний муу муухайг мэдэх хүн олон, тэгээд) найзтай болж чадахгүй байна аа* л гэж тайлбар тавихаас өөр арга байсангүй...

Зиаг тэгээд, байж байсан, үерхэж байгаад саяхан салсан манай 2 найз тэр парти дээр байж таараад.. Хоорондоо бирэвшээд л, гоё оо гоё...Мэдээж ийм гоё юм байхаар, жоохон явуулмаар санагдана биз дээ?

*Хаягдсан хүүхний дуу* (Мацутоя Юмин гэдэг гомонуудын дуртай дуучны дуу ) гээчийг дуулж өгөв...

*Чамд ямар хайртай байснаа мэдэрсэн.

Чамтай буцаад нийлэх заяа байж ч магадгүй хэмээн бодогдсон..

Тэгээд.

Ядаж дайралдсан үедээ хамгийн ганган хувцсаа өмсвөл буцаад нийлэх ч юм уу хэмээн хичээсэн.

Гэтэл...

Өнөөдөр..

Ганцхан удаа (гэнэдээд) хямдхан сандалтай гадуур явж байхдаа чамтай дайралдлаа...

Чамтай буцаад нийлэх маань ч үлгэр ээ үлгэр*

энэ тэр гэсэн үгтэй дууг, кэкэ.

Ийм шаал гунигийн/ пессимист, улаан гомо дуу дуулж барихаар угаасаа залуу тооно гэж байхгүй болохоор, энэ үдэшлэг дээрээс залуу уургалах горьдлогоо гээгээд, 2-р хороолол руу марш.


Энэний дараа, залуухан хүүхдэд толгойгоо эргэтэл загнуулж үзэв, кэкэ.Ээждээ ч загнуулж үзээгүй шүү би!!! гээд хэрэлдмээр байсан ч гэсэн, жоохон хүүхдийн өөдөөс юм дугарч чадахгүй юм байна билээ... кэкэкэ


--------------------------------------------------------------

2-р хороололд очоод нэг баранд орсон нэг банди, барны үйлчлүүлэгчийг зад загнаад байж байна аа .


*Би Шокошү (= хятадын, Кола шиг амттай архи)-тэй Кола захиалсан, энэ чинь Кола-аас өөр юм амтагдахгүй байна!!! Дахиж бэлдэж ир* энэ тэр гээд л тачигнаж өгч байна. Зиаг энэ чинь сонирхолтой юм болж магадгүй гээд хажууд нь очоод суув.


22той 2 хүүхэд, тачигнасан буржгар банди нь Токиод амьдардаг, нөгөөх нь Осакагаас ирсэн юм гэx.. Осакагаас ирсэн хүүхэд нь миний лаг дуртай тайп байсан тул, жаал жуул юм ярьчихаад *Маргааш хамт хоолонд оръё* гэж хаягаа өгчихөөд харив.


Маргааш нь.

Орой хоолонд орж амжаагүй ч, хамт жаал пиво уух болов. Тэгсэн нөгөө миний хайрт, яахаараа тэгдэг юм, нөгөө тачигнуур буржгар бандиа дагуулаад ирсэн байв.
Нөгөө буржгар нь лагаа лаг, намайг чинь нөгөө Осакагийн хүүхдийн хажууд суулгах гээд л, их л идэвхтэйгээр хооронд холбох гээд байгаа юм шиг санагдаад, дотроо жаал баярлаад байж байсан, үгүй байсан юм билээ...


Жаал бараар орчихоод, дараад нь манайд очиж вино ч юм уу ууж суух уу? гэсэн юм ярьчихсан байсан, бараар хэсэж байсан, манай хөөрхөн банди (Осакагаас ирсэн гэх) согтчихсон, нээх хөөрхөн болчихсон байсан юм.
Тэгэхээр нь эгдүү хөдлөөд, барьж аваад үнсчихсэн чинь, тачигнуур буржгар найзад нь алуулах шахсан, кэкэ


*Чи манай найзыг, согтсоныг нь далимдуулж үнслээ*

*Үерхээ ч үгүй байж, үнсэнэ гэдэг, арай дэндэнэ, нүдэндээ ч итгэхгүй байна*

*Чи яахав, ветеран, хуучирч дөжирчихсөн улаан Гомо байж болно, наад хүүхэд чинь дөнгөж саяханаас гомо болж байгаа гэнэн цайлган, цэвэр ариун хүүхэд* энэ тэр гээд


Тэгээд жоохон намжаад, манай хөөрхөн жаал (ойрд дайралдаагүй хөөрхөн жаал байсан. Энэ хүүхэд бол, Осака-Токиогийн хооронд нааш цааш байнга явсан ч яахав гэж бодогдохоор) нилээд согтоод ирсэн болохоор нь, угаасаа манайд очно гэж ярьж байсанаа ч санаад *Манайх руу явах уу?* гэсэн, тэр жаалд ч гэсэн би гайгүй таалагдсан байртай байсан болохоор *Тэгье* гэж хариулсан, буржгар тачигнуур дахиад тачигначихсан...


*Наад хүүхэд чинь, наанаа дуртай юм шиг байгаа ч гэсэн, цаанаа бол дургүйцэж байгаа, Би мэдэж байна!!!*

* Чам шиг, танил олонтой ч, хүнтэй дотно найзалж үзээгүй тийм хөнгөмсөг хүн биш, бид 2 хамгийн сайн дотны найзууд болохоороо, би наад хүүхдийг чинь мэднэ*


* Ер нь чи наад хүүхдээ дагуулж явж яах гээд байгаа юм? Чадвал согтуу байгааг нь далимдуулаад сексдчих санаатай байгаа биз дээ? Үерхээ ч үгүй байж, үнсэж барьдаг чам шиг адгийн шаар бол тэгж л бодож таараа*
энэ тэр гээд...


Би ёстой *Ёонооо* гээч нь болно биз дээ?


Тэгсэнээ, нөгөө жаал дээр очсоно оо *Чи наадахтайгаа цуг явах юм уу? Би л лав дургүй байна!!! * гэж бараг сүрдүүлэв... Нөгөөх нь ч яахав, нэгдүгээр удаан найзалсан найз, хоёрдугаарт, Токиод ирсэнийхээ дараа гэрт нь хонож барисан болохоор үгийг нь зөрж чадахгүй *За, чи дургүй байвал, болиё* ухааны юм ярина биз дээ?


Тэгсэн над руу харсанаа тачигнуур маань *За тэр?? харав уу?? Үгүй гэж байна!!! Тэгээд ч наадах хүүхдийн чинь хамаг юм нь манайд байгаа!!!* гэж ширвэж ирээд тачигнаж байна...


Би ч юм хэлж чадахгүй баахан загнуулсаны эцэсд, дургүй хүрсэн болохоор *Чи ямар хүүхэн шиг банди вэ* гээд хэлчихсэн, алуулах шахсан. *Чи ч гэсэн хүүхэн шиг! Чиний л зөв юм бол, өөдөөс ганц үг ган хийчих чинь яасан юм? Чадахгүй л биз дээ?* гэж ирээд, манай Монголын автобусны кондуктороос дутахааргүй тачигнуулчихаж байна лээ...


Иймэрхүү байдлаар, миний богинохон өвлийн дурлал маань өндөрлөв...


Орчин үеийн жоохон хүүхдүүд чинь ямар ч айхтар болчихсон юм.
Хамаагүй, найзуудынx нь хажууд найзыг нь үнсэж барьж болохгүй юм байлээ шүү. Алуулах юм байлээ...


Миний л бодлоор, Осакагийн хүүхдэд тэр буржгар угаасаа сайн байсан юм шиг байгаа юм. Тэгээд нэг хөгшин бачкатай дотно нялуураад байхаар дургүй нь хүрээд хөгшин бачкаг болгож өгч байгаа нь тэр юм шиг...


Еэ бурхан минь, амьд үлдсэндээ л баярлаж явах минь...


Гэхдээ гандан буурахгүйээ, маргааш дахиад тэр гудамжаар явна аа.. (Нөгөө хүчиндүүлдэг мэлхий шиг, лол)

Wednesday, November 18, 2009

Миний найз ДОХ-той ч, миний найз хэвээрээ

DOH toi zaluugiin yariltslaga

Гарчигийг нь уншаад уг нь жоохон аятайхан ярилцлага байх байх гэж хүсэн хүлээсэн...
Авцалдаа муутай, олон санааг хольж солиод биччихсэн яриа, эсрэг үр дүнтэй ч байж магадгүй л юм...

Энэ залуу, уг нь санаа нь зөв хирнээ, жоохон муухан ярих юм тэ?

Уншаад * хөөрхий амьтан, нээрээ ч тийм дээ* гэж бодогдохоор биш * өөрөө завхайрч явж өвчин тусчихаад, бусдаас хүний эрх гэж нэхээд, ичихгүй амьтан*, *ДОХ = гомо* , *Авгайтай хүүхэдтэй юм байж эрэгтэй хүнтэй завхайрч байж өвчин авсан л юм байшд* гэх мэтийн сэтгэгдэл авахаар юм шиг...

Тийм ч утгаараа, доор нь байгаа хүмүүсийн сэтгэгдэл нэг тиймэрхүү *муусайн юмнуудыг ал хяд* гэсэн маягтай байгаа юм шиг...

Уг нь 1. Хэн ч энэ өвчнийг тусах магадлалтай (монголд байгаа байдалаас дүгнэхэд ч) 2. Хүү чинь ч юм уу, ээж чинь ямар нэг өвчин туслаа гээд өөр хүн болчихгүй биз дээ? тэрэнтэй л адилхан шүү дээ. 3. Хэрвээ эдгээр хүмүүсийг ад үзээд хавчаад байх юм бол тэр нь ямар сөрөг үр дүнтэй байх магадлалтай вэ? (ад үзэгдэхгүйн тулд өвчнөө нуугаад бусдад тараах гэх мэт) гэх мэтээр ярих гэсэн санаагаа цэгцлээд ярьж хэлбэл илүү аятайхан сэтгэгдэл төрөх магадлалтай байсан мэт.

Гэхдээ, нэг ч гэсэн хүн санаагаа гаргаад ярьж байгаа нь их юм даа.

Tuesday, November 17, 2009

По, Японы хамгийн том гэй сэтгүүлд зургаа авахуулав.

Лол, лаг гарчигтай наачихсан...

Нээрээ таг саначихсан байсан .... гээд бичих гэсэн, Монгол хэлнийхээ тухай жоол хадуурмаар санагдчихлаа.

Намайг жоохон байхад энийг уг нь *таг мартах* гэж л хэлдэг байсан санагдаад байгаа юм, хэзээнээс хэн нь ингэж өөрчлөөд, хэзээнээс эхлээд хүмүүс энэ үгийг ингэж хэлэх нь зөв гэж боддог болчихсон юм бол?Бодвол *яг ш дээ*, *яг тэгэж харагдаач* энэ тэр гэдэг үг дэлгэрч эхлэх үед л ингэж өөрчлөгдсөн болов уу = намайг 12-3тай байхад гэхээр, 1990-ээд оноос уу тэ?

Яаж ч бодсон дүрмийн хувьд алдаатай хэллэг... Харанхуй байхыг пад харанхуй гэдэг болохоос, пад гэрэлтэй гэдэггүй, дүлий хүнийг дүв дүлий гэдгээс, дүв сонсголтой гэдэггүй, шинэ гэдгийг цоо шинэ гэдгээс, цоо хуучин гэдэггүйтэй адилхан, таг мартах гэхээс таг санах гэж хэлмээргүй л юм....

Гэхдээ ингэж ирээд яншаад эхлэхээрээ хүн хөгширсөний шинж гэдэг үнэн байхаа тэ? кэкэ

Зиаг, тэр ч яахав... гэхдээ бичих гэж байсан юмтай маань холбоотой болохоор, үргэлжлүүлчихье.

....Таг саначихсан байсан, энэ сарын байна уу, түрүүн сарын, эсвэл дараа сарын Бади гээд японы хамгийн том гэй сэтгүүл дээр зураг маань тавигдах юм байшд.

Японд хэд хэдэн гэй сэтгүүл байдаг юм л даа. Баки биетэй, 40 эргэм насныханд зориулсан Жий Мэнз гээд сэтгүүл, Хөгшин өвгөчүүд болон, бүдүканүүдыг секси гэж зургийг нь тавьдаг Самусон, тэгээд, бусад олонх болох залуухан бөгөөд үзэсгэлэнтэй хүмүүсий зургийг тавьдаг, эндээ хамгийн том сэтгүүл болох Бади.

Тэгээд, энэ Бади гээд сэтгүүл нь тэгсэн, эртээр *Чи ёстой аягүй үзэсгэлэн гуаа юм аа.. Зургийг чинь аваад, сэтгүүл дээрээ тавья* гээд ирэхээр нь, ичих нүүр элгэн дээрээ гарсан улаан гомо болохоороо зөвшөөрчихсөн юм. Энэ сарын ч юм уу, ирэх сарын сэтгүүл дээр гарна гэсэн. Намайг амьдаар нь олж харья гэсэн (айх ичихээ байсан / муу юманд дуртай) хүн байвал, худалдаж авч хараарай, лол.

Угаасаа энэ сэтгүүл дээр өмнө нь нэг удаа гарч байсан л даа (онгиров). *Гудамжаар гунхах ганган залуус* гэдэг булан дээр нь (лол)

Энэ удаад илүү томоор гарна гэдэгтээ итгэлтэй байна (кээк)

Халлоуйнаар, аягүй гоё намбатай, улаан туузтай малгай, торгон эмжээртэй хантааз өмсчихсөн алхаж явсан, тэгсэн харин *чи ямар өвөрмөц, үзэсгэлэн гоо юм бэ? зургийг чинь авмаар байна* гээд гуйгаад байхаар нь зөвшөөрчихсөн юм.

Уг нь энэ улаан тууз маань ч тэр, торгон эмжээртэй хантааз маань ч тэр Монгол үндэсний хувцас байсансан... тэгсэн хүмүүс чинь *Чи өнөөдөр Кёнши (= хятадын шулмасны нэг төрөл, лол) болсон юм уу ?* гэж доромжилцгоогоод... Өвөрмөц үзэсгэлэн гоо гэдэг нь *шулмас шиг* гэсэн утгаараа байсан ч байж магадгүй юм тэ? лол

Зиаг, тэгээд Кёнши гэж ямар хувцастай юм бол оо? гэж бодоод сэтгэлд хоргодоод байсан, тэр чигтээ мартчихсан байлээ....

Олон хоног мартсан байж байгаад, өнөөдөр, ажил дээр хийх юм олдохгүй байж байгаад гэнэт санасан, нэг санасан дээрээ гээд Кёнши гэдгийг нь википедиадаад үзсэн юм... Манж үндэсний хувцас өмссөн бачка байж таарсан...

Сайн харахаар, нээрээ манай Монголын дээр үеийн ноёдын хувцас, Манжийн хувцастай төстэй юм байшдээ, гээд, тэгээд нэмээд Манж үндэстэний тухай, Манж улсын тухай, Манж хэлний тухай гээд үргэлжлүүлээд уншаад суулаадаа...

Тэгсэн, Манж хэл чинь Монгол хэлтэй аягүй төстэй юм байна???
Тэгээд л, *өсөхөөс сурсан эх хэл, мартаж болшгүй соёл* гээд, жоохон шезо хөдлөөд бичиж эхэлсэн нь энэ дээдэх эхлэл байсан юм, кээк.

Сүүлчийн эзэн хаан гэгддэг Айшин Жолой Пуй гэж байдаг даа?
Ханзаар болохоор *Хайр, Шинэ, Сэрэх, Эзэгнэх* гэж бичдэг ч гэсэн, манж үгээрээ Айшин гэдэг нь Алтан гэсэн үг гэнэ?? Алтан улс гээд, 1200-аад оны үеийн Манжийн улс байсан, тэгээд энэ Айшинжолой гэдэг манж овгийг Хятад овог болгохдоо Кин (Алт) гэж товчилдог гэхээр, энэ нэр нь *Алтан Жолоо* гэдэг овог байх магадлалтай мэт?

Эзэн хааны овог гэсэн утгаараа нилээд таарч байгааз? Манжийн Нурхач баатрын бүтэн нэр нь ч гэсэн, Айшин Жолой Нурхач (Алтан жолоодогч Нурхач) гэдэг гэхээр Монгол нэрэрхүү байгааз? Нурхачийн хааны цол нь * Geren gurun-be ujire genggiyen Han * = Гэрэн гүрэний ужир гэгээн Хаан??? )

Бусад нэр ч гэсэн их Монголорхуу..
Нурхач баатрын том хүүг нь Хунтайж гэдэг байсан гэх. Монгол хэлэнд байдаг Хааны хүүг Хунтайж гэдэг нь ч гэсэн энэнтэй холбогдолтой юм шиг. 14 дэх хүүг нь Дөлгөөн гэдэг байсан гээд л...


Ер нь тэгээд өгүүлбэрийн бүтэц, үг гэх мэт нь Монгол хэлтэй их төстэй байсан юм байна.

*Чи Манж бичиг сурсан* гэдгийг * Си Манж бичхэ тачимби*
*Согтуу хүн* гэдгийг * Согтохо Ниялма* гэдэг гэгчлэн.

Анхдагч бие үг гэдэг бил үү юу гэдэг билээ? тэр нь Монгол хэлтэй их төстэй

*Би = Би*, *Бид = Бээ /мүүс *хүмүүс гэдгийг мүүс мөн үү??)*, * Чи = Си*, *Та нар = Субай* , *Энэ = Энэ*, *Тэр = Тэрэ*, *Энд = Уба*, *Тэнд = Туба*, *Ийм = Энтэкэ*, *Тийм = Тэнтэкэ*, *Ингэж = Өттө*, *Тэгэж = Төттө* гээд л...

Тэгснээ, тийн ялгал нь Монгол хэлтэй төстэй юм шиг.

Нэрлэх = залгавар байхгүй (= Монгол хэлэнд ч адилхан)
Харьяалах = ий, ний (Монгол хэлэнд ч адилхан)
Өгөх орших = дэ (Монгол хэлэнд *д*)
Заах = бэ (Монгол хэлэнд *айг, г*)
Гарах = сэ (Монгол хэлэнд аас, ээс)
Үйлдэх = и, ни (Монгол хэлэнд аар, ээр. Хуучин монгол хэлэнд *и, жи* гэж хэлэх хэллэг байсан гэх... сайн мэдэхгүй юм)
Дамжин өнгөрөх = дэри ( Монгол хэлэнд байхгүй, эсвэл үйлдэх тийн ялгал болох байх... Орон дээгүүр, Өрөөн дундуур гэх мэт)
Хамтраx = ?? (Монгол хэлэнд тай, тэй)
Төгсгөх = таалай , тээлэй, тоолой, төөлэй (Монгол хэлэнд байхгүй юу тэ? )

Сонирхолтой байгааз? Өгүүлбэр зүй нь ч Монголтой төстэй мэт.

Тэр охин хотод очиж = Тэрэ сарган хотон дэ гэнэхэ
Тэр охин гэрээс явж = Тэрэ сарган боо чи тучикэ
Тэр охин гэрээсээ яваад, хотод очиж = Тэрэ сарган боо чи тучимэ, хотон дэ гэнэхэ

Ямар ч байсан, сарган гэж охин гэсэн үг юм шиг байгаа юм...кэкэ. Үүнээс хойш, Особу сарган, Баябага сарган гэж бичдэг ч юм уу??

Зиаг зиаг, баахан маниак юм биччихлээ, кэкэ.

Гэхдээ иймэрхүү хэлзүй, 10 жилд байхад үгүй мөн дургүй байсан, сүүлийн үед их дуртай болоод байгаа, энэ хөгширсөнийх байх тэ???

Monday, November 16, 2009

Өчигдөр интернетээр дэмий тэнэж яваад ийм санал сэтгэгдэл олов. Уг нь энэ бичлэг дээр, энэ хүнд шууд хариулаад бичье гэж бодсон, бичлэг нь даанч хуучин юм байна. Тэнд бичлээ гээд олж харахгүй байх. Эртхэн олсон бол тэ? (лаг хэрүүлд дуртай наачихсан, кэкэ)

-----------------------------------------------------------
http://patatepatata.blogspot.com/ ийг уншаад хүмүүс бас нэг юм бодно биз ээ, Яахав мэдээж ийм хүмүүсийг буруутгаад байж болохгүй ч бас ид өсөж бойжиж яваа хүүг чинь эрэгтэй дүүг чинь хэн нэгэн иймэрхүү н өлөн нүдээр ширтээд, амсаж амтлахыг хүсээд , тэр сэтгэлээ ил далд байдлаар илэрхийлээд байвал цөөхөн Мгл чууд маань яах вэ гэдэг бас л эргэлзээтэй бодууштай л болчиж байх шиг. Төрөлхийн бус энгийн залуус хөвгүүд маань ийм хүмүүсийн хүслийг хангаж, шүлсийг н савируулж, цаашид ийм хүмүүсийн хүрээ хумигдах бус тэлэх л асуудал гарах байх даа.санал нийлэх болон нийлэхгүй хүмүүс байвал сэтгэгдэлээ бичээрэй.Та бүхэнтэй санал бодлооо хуваалцахыг маш ихээр хусэж бна. Учир н би өөрөө ойрд ийм залуусийн талаар олж уншаад маш их эмзэглэж, чухам яах ёстой вэ зөв уу буруу юу гээд л эргэлзээд л гайхаад л сууж байна даа.Буруутгаж бас болохгүй яамаар вэ? ------------------------------------------------------------


Ямар ч байсан, миний энэ муу блогийг уншдаг хүмүүс байдаг л юм байна гэж баярлахын зэрэгцээгээр жоохон эсэргүүцмээр зүйл нилээд байв.

Миний ямар бичлэгээс намайг төрөлхийн бус энгийн залуусаар хуслээ хангаж, шүлсээ цавируулан, хүрээгээ тэлэх гэлээ гэж ойлгосоныг ердөө ойлгосонгүй.

1-рт, надад төрөлхийн бус энгийн залуус руу дайрах шаардлага байхгүй, энүүгээр төрөлхийн бөгөөд энгийн бус (= гомо) залуусаар өөрийгөө болгоод байж байгаа бөгөөд, тэр талаараа л *залуу найрлаа* энээ тэрээ гэж бичдэг юмсан гэж бодогдов. Бага насандаа хүүхдүүд саваагүйтэж юм үздэгээр стрэйт (гэж санагдах) хүүхэдтэй янз бүр болж үзсэнийг эс тооцвол (угаасаа, энэ бол зуслан муслан дээр жоохон хүүхдүүд сонирхолдоо дийлдээд хийдэг л зүйл. Тэглээ гээд гомо болдог нэгэн байхгүй байх. Хэн нэгэн уруу татах ч биш), би угаасаа стрэйт залуутай явалдаж үзээгүй. Угаасаа дургүйцээд байгаа юмруу мунаглаж дайрах хүн, хүчин хийх донтой хүн л биш бол тэгж их байдаггүй болов уу.

2-рт, угаасаа миний бичлэгүүд *төрөлхийн юмыг яаж ч чадахгүй болохоор, тэр чигт нь хүлээгээд авчихад болохгүй юу байна аа?* гэсэн санаатай бичлэгүүд болохоос *Гомо байх ийм гоё. Тийм болохоор, чи ч гэсэн гомо болчих* гэсэн санаатай бичлэгүүд биш. Над руу хичнээн сайхан хүүхэн шүлсээ савируулан өлөн нүдээр харлаа гээд би стрэйт болчихгүйтэй адилхан, хичнээн стрэйт залуу руу мань мэт нь шүлэнгэтэн харлаа гээд, тэд нар чинь гомо болчихгүй, бүү ай. Өөр дээрээ тунгаагаад бодоход л ойлгомжтой зүйл шүү дээ. Хэрвээ чи стрэйт байгаад, чам руу хэн нэгэн залуу шүлэнгэтэж харлаа гээд, уруу татах гэж оролдлоо гээд чи гомо болох уу үгүй юу гээд бодоод үзэхэд л. Өөр дээрээ тунгааж үзээд *намайг ямар нэг гоё залуу уруу татах юм бол би гомо болчиж магадгүй* гэж бодогдож байвал, чи угаасаа стрэйт биш, өөрийгөө даран байгаа, өөртөө дургүй нуугдмал гомо байх магадлал өндөр болов уу.

3-рт, угаасаа манай монголчуудын дунд байдаг *уруу татаx, уруу татагдах* гэдэг ойлголт, нэг их сонин санагдаад байдаг юм. Угаасаа хүн чинь, толгой дотор нь ус биш, юм боддог, тунгаадаг тархи байгаа бол, өөрийнхөө хийж байгаа зүйл, сонгож байгаа сонголтоо мэдмээр юм? Бусдад буруугаа тохож хариуцлагаас зайлах гэсэн арчаагүй арга юм шиг... *Манай хүүхдийн энэ муу Болдын охин уруу татлаа. Угаасаа завхай заваан охин байгаа юм* гэсэн яриа их сонсогддог ч, миний л бодлоор энэ нь ердөө л өөрийнхөө хүүхдэд муу муухай зүйлийг наалдуулахгүй гэсэн арчаагүй сэтгэхүйн илрэл мэт. Мэдээж, эцэг эх нь тэгж бодохыг эсвэл бодохыг хүсэхийг бол ойлгож байна л даа. Үхтэл үр харам, болж өгвөл муу муухай зүйл нялзаамааргүй байх учир. Гэхдээ нэг бодлын өөрийнхөө үр хүүхдээ *өөрийнхөө бөндгөрөөрөө юм бодох чадваргүй* гэж доромжилж байгаатай нэг их ялгаагүй юм шиг.

4-рт, хэрвээ гомо нар хүрээгээ тэлж буй юм шиг харагдаж байвал, энэ нь 1-рт, интернет гээд мэдээлэл ихэссэн учир, уншиж буй стрэйт хүмүүс гомо нарын талаар харах, сонсох магадлал ихэссэнтэй холбоотой, 2-рт дотроо шаналж, өөрийгөө хууран байсан хүүхдүүд мэдээлэл ихтэй болсон болохоор, өөрийгөө нээхэд амархан болсонтой холбоотой. Огт байхгүй байсан зүйл бий болох, нуугдмал байсан зүйл ил гарах 2 өөр асуудал учир.


Хэрвээ олон гэй залуусын блогийг уншдаг бол, тэд нарын доторх шаналал, гуниглалыг олж харахад амархан байх болов уу. Монгол гэй блоггеруудын ихэнхийнх нь бичлэгүүдэд тийм хөнгөн гуниглал, цөхөрсөн байдал ажиглагддаг мэт.

Монголд байгаа олон нэр томьёо, жоохон өрөөсгөл, хэтэрхий *муу* утга агуулдаг юм шиг.
Олон хүн амьтантай явалдах, архинд дурлах, *гаж*(= бусдаас өөр ) байх, Увсад төрсөн байх, Завханд төрсөн байх, хөдөөнийх байх гээд л.
Бүр хараалын хэллэг маягтай болсон байна гэхээр... завхай, архичин, хөдөөний, гомо энэ тэр гээд.

Юмыг арай жоохон уужим харцаар харахад болохгүй юу байна аа?Бүгд адилхан хүмүүс шүү дээ? Яахаараа талцаад, хоорондоо яралцаж уралцаад байдаг юм бол??

Архичин, завхай, гаж, гомо байсан ч гэсэн, бусдад гай болохгүй, өөртөө сайхан, жаргалтай л байвал болоо юм биш үү?? гэсэн утгаараа би өөрийнхөө бичлэгүүдэд жоохон давс нэмж бичдэг талтай. Тиймэрхүү цаад утгыг нь олж харахгүй байгаа бол, нэг бол миний бичлэгийн хэлбэр муу, нэг бол тэр хүний юмны цаадахыг харах чадвар муу байгаа болов уу...
Зиаг зиаг, нээх аймаар серьёзны юм биччихлээ, кэкэ.

Уг нь энэ сэтгэгдэл үлдээсэн хүнтэй шууд ярилцсан бол илүү сонирхолтой байхгүй юу тэ?

Лемоонз Лемооонз

Монголчууддаа гомо гэдгээрээ баригдсан байж магадгүй???

Саяны хагассайн өдөр, Баябага даргатай хамт Лемонзыг очиж үзэв.Ойрын үед Монгол хүүхдүүдтэй ч уулзаагүй байсаныг хэлэх үү, урлаг гоо сайханы тал дээр ч огт анхаарал хандуулахгүй байсаныг хэлэх үү.Сонин сайхан л байв.

Жоохон байрлал муутай (олоход хэцүү) л болохоос, их хөөрхөн хийцтэй лайвхауз-д тоглолт болсон. Нэг гэм нь, пиво нь жоохон амт муутай, кэкэ.

Тэгээд очоод харсан, хаврын баяр дээр ч гэсэн санаж байсанчлан...Надад таньдаг Монгол хүүхэд ер нь бараг байхгүй болчихсон юм байлээшд...
Нээх зожиг амьтан л байгаад байдаг... Уг нь өөрийгөө гайгүй найрсаг сайн хүүхэд гэж бодоод байсан үгүй бололтой юм аа..

Ганц таньдаг охин дайралдахаар *Бүдэгхэн гэрэл болохоор гайгүй ануухан харагдаж байна*, * Тэгээд л залуу голоод годгоноод гүйгээд байвал, удахгүй макэйнү (гэрлэж чаддаггүй хүүхнүүдийг хэлдэг япон үг) болох нь ш дээ* энээ тэрээ гээд, хэрээ мэдэхгүй байж баахан хорон үгээр булав...
... Ийм байхаар ч яаж ч хүн амьтантай найрсаг байхав дээ, кэкэ.

Тэгээд угаасаа, эргэн тойронд таньдаг хүн байхгүй болохоор, хүн чинь цайна биз дээ?Баябага даргатай нийлж аваад л * Энэ ч хөөрхөн залуу байна* , *тэр ч хөөрхөн залуу байна* гээд, эхлээд шивнэж ярьж эхэлсэн.

Манай Монгол охид хөвгүүд гэхдээ ажиглаад л сууж байхад сонирхолтой юм байлээ, кэкэ. Охидууд нь нэг тийм *бие даасан*, *жоохон сүрдмээр ч юм шиг*. Ядаж байхад хөвгүүдээсээ нээг их дутахааргүй өндөр биетэй.
Өндөр гоё, тэгээд ганган л даа, гэхдээ л жоохон сүрдмээр... кэкэ

Хамгийн эхний эгнээг мэдээж охидууд нь дээрэлхээд булаагаад авчихсан байна биз дээ??? Шанаагаа тулчихсан, жоохон аймаар, кэкэ

Хөвгүүд нь нэг тийм зөөлхөн, даруухан байрын, тэгээд жоохон жижигхэн биетэй (энэ сүүлийн үеийн хүүхдүүд жижигхэн болоод байна уу, аль эсвэл??) санагдсан

Эхэндээ ч яахав, шивнэж ярьж байсан, Лемонзыг сонсоод, архи уугаад эхэлсэн, дуу шуу ороод хэцүүднэ биз дээ? Ядаж байхад, блоггер хүнд гарын нэг охинтой нийлчихсэн чинь (манайд ирж байсан, хамтдаа 2-р хороолол морооллоор явж байсан хүнд бачка), дуу чангараад...

Нэг мэдсэн чинь эргэн тойрон хүн байна уу хамаагүй *тэр ч хөөрхөн залуу*, *танай анги тийм ийм, манай анги ийм тийм * энэ тэр гээд хадуурчихсан явж байсан. Хажууд байсан хүмүүст л лав *энэ 2 гомо ирчихэж* гэж азаартсан байхаа???

Ядаж байхад би саваагүй болохоор, энд тэнд очиж залуу уургалж ирж яриа өдсөн шиг, намбагүйтсэн байлээ...Охидуудтай очиж юм ярихгүй хирнээ залуу эргүүлээд гүйгээд байхаар яаж ч бодсон...

Харьж ирчихээд зурагнуудаа харсан, нээх хөөрхөн хөөрхөн стрэйт банди нарын зургийг зөндөө авчихсан байлээ, кэкэ. *Ахын дүү хэзээ японд ирсэн юм? Найз охинтой юу?* энэ тэр гэж худлаа ярьсан шиг...
Гэхдээ, битгий буруугаар ойлгоорой. Болдог бол яаж ийчихье гэсэн санаа угаасаа байхгүй. Гомо бид нарыг охидууд оролдлоо гээд яаж ийгээд болгочихгүйтэй адилхан, стрэйт банди нарыг оролдлоо гээд ч угаасаа утгагүй гэх зэргийн юм аа мэдэлгүй яахав.
Зүгээр нөгөө Ён-сама энэ тэрийг харж баясдаг обасан эд нараас нээг их ялгаагүй, харж баясахаас өөр санаа байхгүй, кэкэ

Ямар ч байсан нүдээ баясгаад авсаан. (мэ но хоёо гэдгийг ингэж монголчилох уу?)

Дараа дахиж Монголчуудын иймэрхүү юм болбол идэвхтэй очно оо. Намайг олж харья гэвэл танихад их амархан байх байх. Нэг палийсан тарган шар ажаа, хөөрхөн залуу зүгээр байлгахгүй найраад гүйгээд байвал тэр чинь би гэсэн үг.Парлайсан тарган хар авгай, хөгшин харчуудыг найраад гүйгээд байвал тэр чинь Баябага дарга гэсэн үг.

Гэхдээ тэгээд Баябага дарга, олон хөөрхөн залуу/агаа харсаных уу, дороо муудчихсан байлээ, кэкэ.

Тарчихаад, хамт хоолонд орно гэж ярьж байсан Япон охинтой хонины тархи идэхээр хятад хоолны газар луу марш.
Тэгчихээд, дараад нь баранд орж, 2 стрэйт банди, 1 стрэйт охин, 1 лезби охин хажууд байхаар нь уургалж авч гэртээ дагуулж очиж архидаад, өдөр дуусав.
Би ч сүүлдээ согтоод тас явчихсан, тэгсэн 2 охин нь 2 бандийгаа шалдалж бариад баларсан л юм болсон сурагтай байсан, залуу нас аа гэж, кэкэкэ

Гэхдээ, угаасаа стрэйт залуучуудад нээг их сонирхол байхгүй болохоор (харахын заяа байхаас хазахын заяа байхгүй болохоор?? кэкэ
Угаасаа гомо биш хүнийг сексийн утгаар сонирхоод утга ч байхгүй... )

Уг нь сайндаа ч энэ стрэйт банди нарыг уургалаагүй, хамт хоол идсэн охиндоо залуу олж өгөх гэсэн царайндаа уургалсан (Намайг *Хэрвээ чи стрэйт байсан бол би л лав дурлах байсан байхаа. Даанч гомо юм..* гээд хөөргөөд байхаар нь, онгироод... кэкэ) , тэгсэн, *царай муутай юм байна* гээд голчихсон... Бас их ихэмсэг. Өмнө нь миний олж өгсөн банди нар 2-уулаа лаг хөөрхөн байсан болохоор, муу зан сурчихаж л дээ, хог чинь.


Бүтэнсайн өдөр нь толгой өвдөөд, царай хөөчихсөн (царай муутай гэж бэрх) гачин царайлсан юм өдрийг өнжив шив дээ.

Архи хэтрүүлж уух муухай юм аа тэ?гэсэн хирнээ, зүгээр байхгүй ууж л таарна дөө....
Муу хүн уусан идсэнээ гэж

Лаг, Лемонз Лемонз гэж гарчиглачихаад, Лемонзынх нь талаар ганц ч өгүүлбэр хөндөөгүй байшд тэ? кэкэ.Зиа яахав, хааяа нэг зүгээр ш д тэ?

Wednesday, November 11, 2009

Gomogiin talaar hicheel

Банжиг дээр блог нээгээд сар гаруй болчихов уу?


Анхандаа, Энхриймаагийн блог дээрх шиг *муу хар үхэж байсан ГОМО зайл цаашаа* гэсэн маягийн коммент олон байх болов уу гэж бодож байсан, санасныг бодоход *Өө, гомо юу? мэднэ мэднэ. Байж л байдаг юм. Нээх муу юм юу байдаг юм, сүртэй шд* гэсэн маягийн аягүй эерэг? эелдэг? санал их байж намайг жаал алмайруулав.


Манай Монголчууд чинь, нээх сүртэй ГОМО = ҮЗЭН ЯДАЛТ гэсэн тийм сэтгэлгээтэй бус, харин ч энэ тал дээр, харьцангуй уян хатан, дэвшилттэй сэтгэлгээтэй юм биш үү? гэсэн маягтай, кэкэ


Ингээд байсан, *Хувирахын хүслэн* маягтай бичлэгэн дээрээ харин аягүй *шулуухан* хөөрхөн коммент олж харав.


Энэ бичлэг маань яахав, миний хааяа хадуурдагчлан, жоохон хэтрүүлэгтэйгээр, жоохон ёжилсон маягаар биччихсэн байсан юм л даа...


Эцсийн утга санаа гээд байх зүйл байхгүй зүгээр л * Би өчигдөр ийм хөгжилтэй костюм парти хийлээ* гээд зурагнуудаа гайхуулах гэсэн зорилготой бичлэг байсан болохоор, кэкэ.


Тэгсэн * Хувирахыг хүсвэл, дасгал хий, бодигоор хичээллэ. Тэрнээс тэнэг хүүхэн шиг болж хувирна гэж хаашаа харсан юм байдаг юм. Гэхдээ чи гомо юм чинь аргагүй биз* гэсэн, аягүй хөөрхөн, *Straight forward* (гомо, стрэйт гэсэн утгаараа биш) коммент байж намайг үгүй мөн баярлуулав (лол)


Мэдээж, энэ хүүхэдтэй санал нийлэх зүйл ч олон байна. Гэхдээ, зарим нэг зүйлийн талаар буруу ойлголттой байх шиг , зарим нэг ойлголт нь хэтэрхий стереотайп (хуучинсаг үзэл ?) санагдсан учир, танин мэдэхүйд зориулаад жаал жуул юм бичихээр шийдэв. Мэдээж, гомо хүмүүсийг сайн мэдэхгүй бол буруу ойлголт энэ тэр байлгүй яахав. Тэгээд, мэдэхийг хүсч байна уу үгүй юу мэдэхгүй ч гэсэн, илүү дутуу юм бичиж үзье.



Хичээл номер нэг:


Гомо хүнийг гаднаас хараад ялгах арга байгаа юу??? буюу, хэрвээ чи гомо нарыг sightseeing хиймээр байвал хамгийн түрүүнд gym ор гэдэг хичээл... кэкэ

Юу ч болсон, энэ хүүхдийн бичсэн сэтгэгдэлийн юу нь стереотайп шиг санагдсанаа бичих үү???

1. Хувирах хүсэл = баки болох хүсэл гэдэг ойлголт нь энэ хүүхдийн маань анхны стереотайп шиг санагдав.

Угаасаа гоо үзэсгэлэн гэдэг харьцангуй ойлголт (өмнөх бичлэгээс минь уншина уу) , мэдээж бүх хүн бакь болохыг хүсдэг эд биш. (Гэхдээ орчин үед хүмүүсийн олонх нь баки болохыг хүсдэг гэдэгтэй бол санал нийлж байна)

Жишээ нь л гэхэд, хэдхэн жилийн өмнө Монголд маань эрэгтэй хүн бүдүүн байвал гоё гэдэг байсан биз дээ? Аав ээжүүд чинь, чамайг жоохон таргалангууд *овоо хүн шиг мариа суугаад* гэж баярлаад л.. Ажил хэрэг бүтээхэд ч гэсэн жоохон таргалсан нь дээр гэж найзууд чинь ятгаад л. Хүүхнүүд ч гэсэн, бага зэрэг тарган эрэгтэй хүн лүү хуйлраад л. Тухайн үеийн ойлголтоор бол *Мариалаг эрэгтэй = гоё* байсан биз дээ?


2. Хувирах хүсэл = бүрмөсөн хувирах хүсэл. Энэ ч стереотайп гэхээсээ илүү, миний бичлэгийн утгыг, ёжлолтыг жоохон буруугаар ойлгосоных л болов уу. Чиний буруу биш шүү! кэкэ.

Мэдээж бүрмөсөн өөрчлөгдөхийг, удаан хугацаагаар өөрчлөгдөхийг хүсдэг хүн олон байдаг байх. Майкл Жексоноос эхлээд л, Гамбууш гэхчлэн.

Хэрвээ чи өөрчлөгдмөөр байвал, нүүрэндээ мэс засал хийлгэ, биеэ хөгжүүлж өөр биетэй бол, үсээ ургуул гэх мэтчилэн.

Гэхдээ юмыг заавал тийм хүндээр хүлээж авах заавал алба биш. Жишээ нь, үсээ нэг тайраад хаячихмаар ч юм уу, өөр өнгийн оймс өмсмөөр ч юм уу, тиймэрхүү *жижиг сажиг* өөрчлөгдөхийг хүсэл хүсэл ч гэсэн хүний дотор байдаг.

Иймэрхүү хүсэлтэй давхцуулаад, халлоуйнаар ч юм уу, ямар нэг шалтаг зохиогоод өөрөөр хувцаслаад үзэхэд, энэ нь ямар нэг байдлаар стессээ гадагшлуулахад үр дүнтэй байдаг мэт.


3. Гомо болохоороо хүүхэн шиг хувцаслахыг хүсдэг гэсэн стереотайп.Транссексуаль гэдэг хүмүүс байдаг болохоор (Гамбуушаас эхлээд) ингэж ойлгох нь ч нэг их буруутгаад байх зүйл биш.

Яг үнэндээ, гомо нарын нийтлэг *гадаад төрх*, Гамбуушийн төрхөөс нилээд өөр байдаг гэдгийг мэдэх үү??

Манайхны нэг нийтлэг ташаарал байдаг юм. Жишээ нь японд ирэнгүүтээ л нөгөө олон гунхсан гунхсан, хөмсгөө зассан залуучуудыг нь харчихаад л *Пээ энэ Япон чинь дүүрэн гомо юм байшд* гэж боддог...

Бишээ, наадуул чинь гомо биш, зүгээр л жирийн нэгэн Метросексуаль байхгүй юу. Гомо хүмүүс чинь харахад нилээд ялгаатай.

Алдартай хүмүүсээр жишээлэх үү???

Нийтлэг гомо төрх:

Нийтлэг гомо төрх 1 = Жорж Майкл





Нийтлэг гомо төрх 2 = Фредди Меркури





Нийтлэг гомо төрх 3 = Наката Хидэтоши (Japanese soccer player)


Нийтлэг гомо төрх 4 = Mishima Yukio (Japanese writer)


Миний таньдаг стрэйт залуучууд ч гэсэн, анх гэй баранд орчихоод * яанаа, энэ хүн аймаар баки баки амьтад чинь намайг арай барьж аваад хүчиндчих юм биш байгаадаа* энэ тэр гээд айгаад байдаг гэхээр... ( Гомо ч гэсэн, эрэгчин л бол хэн ч байсан хамаагүй энэ тэр биш, чамайг тоож хүчиндэж харагдаач гэж шоолмоор санагддаг юм, кэкэ...)


Яагаад ийм байдаг гэдгийг тайлбарлах уу??

Транссексуаль хүн бол, өөрийнхөө хүйснээс татгалзсан хүн. Эрэгтэй боловч эмэгтэй болохыг хүсдэг хүн учир, эмэгтэй хувцас өмсөх сонирхол зэрэг ихтэй байдаг. Гэвч, транссексуаль нь, гомосексуалиас ч илүү цөөнх.

Гомосексуаль гэдэг нь, өөрийнхөө хүйснээс татгалзсан хүн байх албагүй. Зүгээр л, өөрөө эрэгтэй хирнээ, эрэгтэй хүнд хайртай дуртай болдог хүн.

Ингээд, эрэгтэй хүнд хайртай дуртай болдог гэдэг утгаараа *аль болох эрэгтэйлэг байдал* гээчид татагдаx нь хандлагатай байдаг.

Мэдээж эрэгтэйлэг чанар гэдэг ойлголт бол харьцангуй ойлголт. Бүдүүн аав шиг байхаар эрэгтэйлэг гэж харах нэгэн байхад, зан аашны хувьд эрэгтэйлэг байдлыг хайх нэгэн байх.


Гэхдээ, нилээд нийтлэг / олонх байдлаар ажиглагддаг *эрэгтэйлэг чанар* гэхээр, 1. булчин шөрмөс нь зангирсан 2. Сахал үс ихтэй 3. Урт биш, богинохон үстэй гэх мэт.

Мэдээж хүн, өөрийнхөө дуртай хүндээ ч гэсэн таалагдахыг хүснэ, өөрийгөө хөгжүүлнэ.

Эмэгтэй хүмүүс эрэгтэй хүнээс хайдаг зүйл, тэр бол *гадаад гоо үзэсгэлэн* гэхээсээ илүү * ажилдаа мундаг байх чадвар / гэр бүлээ аваад явчих чадвар* байх тохиолдол их. Тэгвэл гомо хүмүүс. Гэр бүл болдоггүй, үр хүүхэд гээд *дараа* байхгүй тул, энэ сонжуур нь нэг их чухал биш болох тул *гадаад төрх* гэдэгт илүү анхаарал тавьдаг болно биз дээ???



Ингээд, хэрвээ та gym ороод үзвэл, тэнд *эрэгтэйлэг гоо үзэсгэлэн*-г өөрийн болгох гэж хичээн дасгал хийж, бодигоор хичээллэх олон гомо хүмүүсийг харах болов уу.

Манай гэрийн ойролцоо байдаг жим энэ тэр бол эрэгтэйчүүдийнх нь 90 хувь нь гомо байдаг гэхээр. Дундаж жим ч гэсэн, хаа газар, дор хаяж 50-60% нь гомо байдаг болов уу.
Иймд, хэрвээ та амьтны хүрээлэнд панда үзэхтэй адилханаар сонирхоод, гомо хүмүүсийг олноор нь харья гэвэл, жим ороод үзээрэй.

Гэхдээ эхлээд, ямар гадаад төрх гомо байх магадлал их вэ гэдгийг сайн сурчихаад, кэкэ

Шалгалт

Энэ 2-ын аль нь гомо төрх гэж бодож байна???

1.Hirai Ken (Japanese singer)

2. Mizuzaki Hiro (Japanese actor)

Gambuushiin naiz 5 - Angliin Natsagdorj




Энэ банжиг блог, блогспот-оос функц гэдэг утгаараа хамаагүй мундаг юм тэ?Аль бичлэгийг хэдэн хүн уншсан энэ тэр гээд бүх статистик нь гардаг болохоор, асар тааламжтай юм, кэкэ

Гамбууш ажаагийнхаа найзуудын талаар нилээд хэдийг орчуулсан дотроос, хамгийн олон хүн уншсан нь Америк Түвдэнгийн Бор байж таарав.

Би өөрөө лезбиануудыг нээг их сонирхдоггүй болохоор, хувьдаа Чайковский ч юм уу, Милеланжелог хүмүүс илүү их сонирхох байсан байх гэж бодож байсан, санаснаас нилээд өөр үр дүн гараад, сонирхолтой л байв.


Зиаг тэгээд, эхний бичиж орчуулж байсан эрч хүч нилээд унтраад эхэлсэн болов ч (угаасаа би уйдамтгай хүн болохоор), юу ч болсон Оскар Вайлдын талаар орчуулаад оруулахаар шийдэв. Сонирхолтой санагдах эсэхийг бол сайн мэдэхгүй байна...


Энийг орчуулсанаас хойш, энэ цувралаас оруулахгүй байх. (Баябага жаал, эртний Грекийн тухай орчуулсаныг нь хамгийн сүүлд оруулна)
-----------------------


19-р зуун, 20-р зуун. ГОМО хүмүүсийн нийгэмд бэлэглэсэн бэлэг... тэр бол өөрчлөлт байлаа!!!



Перестройка!!!

19-р зууны Римбауд (= Францын яруу найрагч, энэ түүний талаар алдартай ДиКаприогийн тоглосон кино===>> анх үзчихээд, дэндүү шулуухан илэрхийлсэн сээгэстэй хэсэгт нь цочирдож байж билээ... залуухан ч байж, жоохон ч байж, кэкэ , Уолт Витман (= Америкийн зохиолч), 20-р зуунд гарсанаас хойш Анди Ворол (кирилээр ингэж бичдэг үү???), Жон Кэйж (хөгжмийн зохиолч), Фредди Меркури гээд л, олон ГОМО алдартангууд, энэ үеийг хүртэл байгаагүй шинэ стилийг нийгэмд үлдээсэн билээ.

Оскар Вайлд ч гэсэн, (нэн ялангуяа Английн нийгэмд) олон өөрчлөлт, шинэчлэлтийг нийгэмд хийж, хойч үедээ үлдээсэн гомо нарын нэг бөгөөд, *АНХНЫ* илэн далангүй ГОМО ч гэсэн мөн байсан юм.
Асар дуулиантайгаар өөрийгөө илчилсэн нь, хойч үеийн гомо нарт ч гэсэн дурсагдсаар байх болов уу...

(Оскар Вайлдын тухай кино = Кино гэдэг утгаараа надад л лав нээг их таалагдаагүй)

2 настайгаасаа эмэгтэй хувцас????


Оскар (бүтэн нэр нь Oscar Fingal O'Flahertie Wills Wilde) нь, 1854 оны өвөл Ирландад төрнө. Аав нь алдартай эмч, ээж нь эрдэмтэн бөгөөд яруу найрагч гэсэн, асар сэхээтэн айлын хүү (охин??) болж.

Оскарын ахыг төрөх үед нь *Дараачийнх охин байж таарна* хэмээн бодож байсан Оскарын ээж...

Мэдээж төрөнгүүт нь хүүхдийнхээ салтааг шалгасан гэх...

*Ёоонооооо... Дахиад л боожгоотой юм төрчихсөн байшдээ* хэмээн сүйд майд болсон гэх...

*Охин төрөх юм бол, ийм ч палааж өмсгөөд, ингэж ч хувцаслана* хэмээн мөрөөдөх нь, бага насандаа хүүхэлдэйгээр тоглож өссөн олон эхчүүдийн мөрөөдөл байдаг.

Мэдээж, Оскарын ээж ч гэсэн, тийм л нэг эхчүүдийн нэг. Нэг том ялгаатай байсан зүйл нь * Хаа ёстой, боожгой моожгой бол гай л байна. Палааж өмсгөнө өө* гээд дайрчихаар тийм шийдэмгий (??) бүсгүй байсанд байв...


Ийнхүү, Оскар жаалхүү 2 настайдаа эмэгтэй хувцас өмсөж эхэлсэний зураг нь энэ байна...




Гамбууш, Ануужингаас дутахааргүй байгааз дээ? кэкэ
Гэхдээ ингээд бичихээр * Эх нь хүүхдээ буруу өсгөж хүмүүжүүлэхээр гомо болчихдог* гэж ойлгох нэгэн гарч ирэх вий дээ...

Хичнээн хүүхдэдээ эмэгтэй хувцас өмсгөлөө гээд тэгж амархан гомо болчихно гэж байхгүй тул бүү ай (уруу татав, лол).

Хэрвээ л тэгж их нөлөөлдөг байсан бол, дандаа эрэгтэй хувцас өмсдөг байсан би энэ тэр өдийд мундаг хүүхэмсэг, энд тэнд дагавар хүүхэдтэй залуу явж байх байсан байлгүй дээ, кэкэ

Мэдээж хувцаслалт хүний сексийн хандлагыг өөрчилж чадахгүй. Гэхдээ, ертөнцийг үзэх үзэлд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлөхийг үгүйсгэхгүй.

Оскар жаал ч гэсэн, эмэгтэй хувцас өмссөнөөрөө * Эмэгтэй хувцас өмсөх ч юм уу, тиймэрхүү жижигхэн юмнаас болоод хүн нь хүн байхаа болино гэж байхгүй. Нийгэмээс өөр байлаа гээд ер нь юу нь болдоггүй юм* гэсэн асар либерал үзэлтэй нэгэн болон хүмүүжсэн байж ч магадгүй юм.


Лондонгийн дээдсийн хүрээлэнгийн *Фэшион Лидер*?

Оксфордын их сургуулийг онц дүнтэй төгссөн Оскар. Оюутан байхаасаа л асар ГАНГАН байсан гэх.
Гэр орон нь хүртэл *Чи ямар Мари Антуанет биш дээ* гэж хэлмээр хээнцэр байсан гэх...

Гэхдээ, ХООCОН ХЭЭНЦЭР биш, ТОЛГОЙТОЙ жаал байсан тулдаа, хуучины хэллэгүүдийг судлан, яруу найраг, шүлгүүдийд нь хүмүүсийн анхаарлыг татан, шагнал хүртэл хүртэж байсан гэх.

Сургуулиа төгссөнийхөө дараа ч тэр, хээнцэр хувцаслалт, ёжтой байдлаараа Лондонгийн дээдсийн хэрээлэнд хүмүүсийн анхаарлыг татна.

Иймэрхүү СОДОН хүмүүст хэвлэл мэдээлэл дуртай байдаг болохоор, хэвлэл мэдээллийн ч гэсэн анхаарлын төвд орно.



Уг нь ингэж хувцаслах гэсэн бололтой..



Гэтэл, бусдад ингэж харагддаг байсан гэх (тухайн үеийн сэтгүүл дээрх хошин зураглал

Ийнхүү бусдын анхаарлын төвд байхдаа ч тэр, *Аз жаргалын хаанхүү*, *Дориан Грэйгийн хөрөг*, хайртай хүнийхээ тасдуулсан толгойтой сээгэс хийдэг айхтар зохиол болох Саломе гээд, алдартай түүрвэл, зохиолуудаа удаа дараалан нийтлэнэ.

Лондонгийн хамгийн мундаг сэхээтнүүдийн нэгэн (мөн хамгийн алдартай хээнцэр бой) болтлоо алдаршсан Оскар байв.

Оскарын хайр дурлал болон гэрлэлт


Зиаг зиаг, ГОМО байсан гэдгээрээ алдартай Оскар. Үнэндээ, 30 настайдаа баян айлын охинтой гэрлээд, 2 хүүхэдтэй байсан гэх.
*Анхандаа стрэйт байсан юм уу?* гэж асуух нэгэн байж магадгүй л юм. Гэхдээ, одоо ч гэсэн Монголд гэй хэрнээ хүнтэй гэрлэдэг хүн олноороо байхад, 1800-900-аад оны үе гэхээр мэдээж ямар байсан нь ойлгомжтой...

Ийнхүү Оскар нь, баян авгайнхаа хөрөнгөөр туйлсан шиг амьдарч байв...

Гэвч, хайр дурлал гэдэг, машины аваар шиг л эд. Гай газар доороос / хэлж биш хийсч ирдэг гэгчээр,,, (хайр дурлалыг өвчин зовлон шиг хэлж нэг үзэв, кэкэ)


Оскар ч гэсэн *газар доороос гэнэт гарч ирсэн / хэлж биш хийсч ирсэн* дурлалтайгаа учирсанаар, амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөнө (хайр дурлалыг өвчин зовлон шиг хэлж нэг үзэв 2, кэкэ)


Оскарын дурлалт ханхүү... тэр бол Оксфордын их сургуулийн оюутан, 17 настай Роберт Росс байв.

Оскар гуайн дурдсанаар бол * Тэр муу эхэлж надад ханд хаясан* гэх...

Залуухан банди найраад байвал, би ч гэсэн хөл газарт хүрэхгүй баярлаад давхина. Оскар ажаа дурлалт унасан нь (лаг англичлав.. кэкэ. Гэхдээ, санаандгүй байж байгаад унадаг / яав ч өөдтэй зүйл биш гэсэн утгаараа зөв хэллэг юм шиг... кэкэ)

Ийнхүү нэг эрэгтэй хүний амтанд орсон хүн, мэдээж зад автна биз дээ?

Ялангуяа өөрийнгөө олон жил хорьсон байх тусмаа хүн их амархан автдаг байх. Манай Баябага дарга эд нараас авхуулаад харахгүй юу, кэкэ

Ийнхүү хайр дурлалаар эхэлсэн харьцаа нь, яваандаа харилцан итгэлцэл болон ДЭВШСЭН гэх. Роберт, Оскар гуайг нас барсаных нь дараа хөрөнгийг нь зохицуулдаг хүн болсон гэхээр...


Робертоос ч илүүгээр Оскар ажааг галзууртал нь дурлуулсан залуу байсан гэх.

Оскар гуай, алдарт *Дориан Грэйгийн хөшөө* номоо нийтлүүлсэнийхээ дараа учирсан, 21 настай блонд (шар үстэй) Алфред Даглас хүү.

*Бози (Алфред Дагласын хоч) нээрээ, яг Наркис л (Грекийн домогт гардаг, туйлын үзэсгэлэнтэй байсан тулдаа өөрөө өөртөө дурласан хүн = өөртөө хайртай хүнийг Нарцисист гэдэг) гэсэн үг . Буйдан дээр хэвтэж байгаа байдал нь алтан өнгөөр гялалзаж байгаа мэт нүд гялбам. Би түүнийг шүтэн бишрэхээс ч арга алга* гэсэн, хэн ч харсан *дотор муухайрмаар???*.... бишээ, атаархмаар??? байдлаар хайртай хүнээ магтан дуулсан захиаг ийш тийш нь явуулсан байдаг гэх...

Ичиж үхмээр, кэкэ...

Гэхдээ, хүн дурласан үедээ, хэн хүний санаанд орохооргүй *тэнэг* зүйл хийх нь их байдаг болохоор...


Оскар, Бози 2


Бозитой найзлаж байх үедээ, 2-уулаа нэг залуутай зэрэг явалдсан шиг, эсвэл бие биендээ залуу танилцуулсан шиг тийм *эрх чөлөөтэй???*, анархи маягийн үерхэлээр найзалж байсан гэх... (орчин үеийн гэй хүмүүсийн дунд ч гэсэн, *сээгэс бол өөр хүнтэй явалдсан ч хамаа байхгүй. Тэртээ тэргүй амархан уйддаг эд учир. Сэтгэл чинь л наашаа чиглэсэн байвал* гэсэн маягийн оупен рилэйшөншип? либераль? үерхэл тодорхой хэмжээгээр байдагтай төстэй ч юм шиг)

Гэвч, амьдрал гэдэг тийм амар эд биш

Оскар, Бози 2-ын *хэтэрхий анархист/ эрх чөлөөтэй* дурлалын харилцаа.

Гэвч, иймэрхүү төрлийн *ЭРХ ЧӨЛӨӨ* нь, нэн ялангуяа ёс суртахууныг эрхэмлэдэг, ямар нэгэн шашин, үзэл суртахуун дээр тулгуурласан нийгмийн харилцаа, системийн дотор ад үзэгдэх хандлагатай байдаг. Зөвхөн, стрэйт хүмүүс ч бус, адилхан гэй хүмүүс дотор ч гэсэн, иймэрхүү хандлагыг дургүйцэх хүмүүс олон (энэ нь сайн уу муу юу гэдэг утгаараа биш).

Оскар гуай маань ч гэсэн, энэхүү *олонхын ёс суртахуун* гээч зүйлийг үл ойшоосныхоо төлөө нилээд зовно.

Ажил нь ч тэр, хайр дурлал нь ч тэр, бүтэмжтэй, сайхан байсан Оскар. Гэвч энэ бүхнийг орвонгоор нь эргүүлэх үйл явдал болно.Хаанаас үүдэлтэй вэ гэхээр.... Хайртай дуртай Бозигийнх нь эцэг, Бароу Куйнзли бэйль? гүн?-гээс үүдэлтэйгээр...

*Энэ хүү маань сүүлийн үед арай дэндээд байна* гэж бодож байсан Бозигийн эцэг.Нэг өдөр, Оскарын Бозид зориулсан дурлалын захиаг нь олж орхино.


* Энэ муу гомо зохиолч. Хүүг маань уруу татсан байна* хэмээн уур хилэн нь оргилдоо хүрнэ. (мэдээж хүний эцэг гэдэг утгаараа, бусдыг буруутгаж өөрийнхөө хүүхдийг өмөөрөх нь аргагүй)



Уурандаа автсан эцэг, Оскарын гэрийн үүдэн дээр *Муу хар гомо (sodomite) Оскар* гэсэн бичиг хадаж үлдээнэ.

Үүнийг нь харсан Оскар ч гэсэн мэдээж, шартай бол шартай, бардам бол бардам зохиолч хүн, * Энэ муу Барло юу гээд байна аа. Бид 2 харилцан бие биедээ хайртай байсан болохоос, хэн нэгэнд гай тариагүй шүү. Ядаж байхад, зөв бичээд сурчихмаар юм аа. Somnodite ч гэх шиг... ? * хэмээн уур нь бадрана.

Угаасаа аавтайгаа таардаггүй байсан Бози, Оскарыг *Муу бачкаг будаа болгоод өг* хэмээн зад шордоно.

Угийн бардам зантай Оскар. Ядаж байхад, хайртай хүн нь дэмжиж байна. Мэдээж үзэж тарна биз дээ?

*Барло Куйнзли намайг доромжиллоо* гэсэн үндэслэлээр Бозигийн эцгийг шүүхэд өгнө.

Хэл амаар бол хэнээс ч дутахгүй Оскар ажаа. Эхэндээ хэн бүхэн Оскар ажаагийн ялалт хэмээн бодож байсан тэр мөчид....

Барло, сүүлчийн зэвсэгээ хэрэглэнэ.

*Оскар намайг уруу татсан* хэмээн гэрчийн мэдүүлэг өгөх 12 залуу хүүгээр гэрч хийлгэнэ.


Тухайн үед, ижил хүйстэнтэйгээ явалдах нь гэмт хэрэг.*Шүүхэд өгсөнөө болиод, Парис луу зугтаачих* хэмээн зөвлөх өмгөөлөгчөө үл тоомсорлон заргалдана.

Гэвч, юм буруу эргэхээрээ буруу эргэдэг. Ядаж байхад Оскарын залуутай юу яалцсан ттухай гэрч баримтууд олдож, Куйнзли цагаатгагдана.

Нэг мэдсэн Барлигийн хүн доромжилсон хэрэг нь, ийнхүү Оскарын ижил хүйстэнтэйгээ явалдсан / уруу татсан хэрэг болон хувирсан байв.


Алдартай зохиолч, нэр хүндтэй сэхээтэн гэсэн байр сууриа алдан, хайртай хүнтэйгээ хамт байх орчиноо ч гэсэн алдаад, гэр бүл нь овгоо солин байж нуугдан, энэ хэвээрээ бол шоронд ч орж магадгүй энэхүү нөхцөлд.
*Гомо энэ тэр биш ш дээ... Муусайн юмнууд атаархсандаа худлаа шааж байгаа юм* энэ тэр гээд булзааруулъя гэвэл болох л байсан байх.

Гэвч, агуу хүмүүсийн хийх юмыг энгийн бид ойлгох биш...

Хамгийн эгзэгтэй мөчид, сүүлд нь олон гэй хүмүүсийг айх, зовох байдлаас нь салгасан алдарт үгээ хэлнэ.

------------------
Charles Gill (prosecuting): What is "the love that dare not speak its name?"(Бозигийн шүлгэн доторх *чангаар хэлж болшгүй хайр гэж юу юм? гэсэн асуултанд*) Wilde: "The love that dare not speak its name" in this century is such a great affection of an elder for a younger man as there was between David and Jonathan, such as Plato made the very basis of his philosophy, and such as you find in the sonnets of Michelangelo and Shakespeare. It is that deep spiritual affection that is as pure as it is perfect. It dictates and pervades great works of art, like those of Shakespeare and Michelangelo, and those two letters of mine, such as they are. It is in this century misunderstood, so much misunderstood that it may be described as "the love that dare not speak its name," and on that account of it I am placed where I am now. It is beautiful, it is fine, it is the noblest form of affection. There is nothing unnatural about it. It is intellectual, and it repeatedly exists between an older and a younger man, when the older man has intellect, and the younger man has all the joy, hope and glamour of life before him. That it should be so, the world does not understand. The world mocks at it, and sometimes puts one in the pillory for it."


*Орчин үед, *чангаар хэлж болшгүй хайр* хэмээн нэрлэгдэх энэхээ хайр бол, Давид Жонатхан 2-ын хоорондох харилцаа шиг, Платоны философийн үндэс болсон, Микеланжело, Шекспирийн сонетоос олох агуу хайр юм. Сэтгэлийн хамгийн гүнд орших энэхүү хайр нь, ариухан бөгөөд төгс болно. Энэхүү агуу хайр нь, бидэн 2-ын шүлгэнд онгод бэлэглэсэн шигээ, Шекспир, Микеланжелогийн агуу урлагийн бүтээлд онгод бэлэглэсэн тэр л хайр болно. Энэ хайр нь, орчин үед *Чангаар хэлж болшгүй хайр* хэмээн нэрлэгдтэлээ үл ойлгогдон, үл тоомсорлогдсон хайр бөгөөд, энэхүү үл ойлголцлоос л болж би энэхүү индэр дээр зогсож байна. Энэ хайр нь үзэсгэлэнтэй, сайн, сайхан хайр бөгөөд, энэ хайранд гаж / байгалын бус зүйл огт байхгүй. Энэ хайр нь оюунлаг бөгөөд, ахмад залуу 2 эр хүний хооронд оршин тогтнох болно. Ахмад хүнд оюун ухаан, залуу хүнд баяр баясгалан, итгэл найдвар болон, өмнө дэлгэрэх амьдрал байгаа цагт, энэхүү хайр нь дахин дахин, орчлонд оршин тогтнох болно. Ийм л агуу хайрыг энэ ертөнц үл ойлгож байна. Хүмүүс энэхүү хайрыг доромжилж, заримдаа над шиг ийнхүү түмний нүдэнд дэлгэдэг билээ* (асар муу орчуулга... сори ла. Англиар нь уншина уу..*

Ийнхүү илтгэсэн үг нь ч тус бололгүй, Оскар, шоронд 2 жил хүнд хөдөлмөр эрхэлнэ. Шоронд байхдаа бие нь муудан, суллагдсаныхаа дараа удалгүй, Парист нас барсан болно.

Түүний хэлсэн үгс нь, гэй, стрэйт аль алинд нь нөлөөгөө үзээлэн, сүүлд нь өөрсдийнхөө төлөө тэмцсэн хүмүүст зориг бэлэглэсэн билээ.
-------------------------------------


Ёоноо, аймаар либерти либерти гэсэн юм орчуулчихлаа, кэкэ.
Гэхдээ хааяа хэт улс төржих дажгүй ш дээ тэ? кэкэ


Sunday, November 08, 2009

Costume Party 2009

Ziag ziag
Iluu dutuu tailbaraar ch yaahav.
Sayany hagassain udur costume party hiiv.
Bayabaga darga geed zarim humuus, 'costume party' gedgees ni aisan uu, ireegui.

Gehdee, orond ni olon huurhun huurhun jaaluud tsugluulav.
Zuragnuud oruullaa, keke



Michel Polnareff

Mori Building, the COP and EGG PLANT


Batman Sexy, Pink Lady (straight girl) , Sexy Nurse (straight girl), Tsereg (Straight guy. Huuchin Jieitai (tsereg??)-t baisan jaal & Belly Dance (me)

Sexy Dance


Hunt nuur (lol)

Pink Lady, Nurse, Swan and COP

Tsereg


Arab with Arab (= Dildog end arab gedeg yum, keke) = me
Egg plant and swan

Manaid irj partydsan humuus

Straight boy in tiger and straight woman


Gudamjind dairaldsan cute 10 jiliin huuhduud


2-r horoolold. Swan, Michel Polnareff and Woman in Black (me)

Swan


Nurse

Singapore airline stuardess, pink lady and swan


Swan



Mori Building, dancing at a disco