Monday, December 28, 2009

Увайгүй хог, адгийн шаараараа дуудуулсан зул сарын баяр...

Зиаг зиаг

Сар шинийн баяр маань өнгөрчих шив дээ.Эндэхийн заншилаар, нэг хар юм уургалж аваад өнгөрөөчихье гээд, орсон буур шиг чичрээд дайрсан, барсангүй шүү???

Эхлээд, нэг хөөрхөн солонгос бандитай хамт зул сарын баярын өмнөх үдэш (крисмас ив) хамтдаа болзоодно гэж юм ярьсан байсан юм.

Крисмас ив-ээр болзоодно гэдэг, эндэхийн журмаар бол нилээдгүй жогтой эд л дээ. Хир баргийн хүнтэй хамтдаа өнгөрөөхгүй, үнээрийн хайртай дуртай энээ тэрээ гэсэн хүнтэйгээ өнгөрөөдөг баяр юм шиг байгаа юм.
Тэгээд, зул сарын баярын өмнөхийн өмнөх өдөр нөгөө Солонгос хархүүтэйгээ хамт архи уув аа...

Уг нь энэ чигээрээ дэгтэйхэн, донжтойхон байсан бол, зул сараар хамтдаа болзоодоод, түүний дараа дэгэн догон дээр доороо болох боломж байсан юм.

Гэтэл би гэдэг нөхөр... жоохон архи уучихсан чинь *зиа байз, өнөөдөр сээгэсдмээр байна. Энэ нөхөртэй бол ч яахав тэртэй тэргүй зул сараар сээгэсдэх юм чинь хойш нь тавьчихья* гэсэн ухааны юм согтуу ухаанаараа санаж байсан... Нэг мэдсэн болдоггүй газар ганцаараа байж байлээ...

Sunday, December 20, 2009

Gomo bolon, huvtsas

Нээх урт урт хэрүүл нэхсэн бичлэгүүд хийсэн, Банжиг дээр маань хүмүүс *Эмзэг эрхтэн... бишээ сэдэв хөндлөө, чи ямар деликаси байхгүй нөхөр вэ?* гээд комментууд их үлдээж байна аа, кэкэ


Зиаг зиаг, богинохон тэмдэглэлүүд...



1. Гомо болон Мода



Каролин-аас гомо болон дезайнерийн талаар бичээрэй гэсэн даалгавар ирсэн байсан тул, саяны хагас бүтэн сайнаар жаал моод эргүүлэв.



Хагассайнд нэг найзындаа очиж хоол идээд, тэгээд гарч 2-р хороолол орсон юм. Манай тэр найз, өөрийгөө *Фашиониста* гэж нэрлээд, хобби нь шоппинг нөхөр л дөө..



Гэрээс гарах гэж бөөн юм болж байна аа... Ямар ч л байсан 5-6 удаа хувцсаа сольж өмссөн байх. Хамгийн сүүлд нь, шаав шар ноосон цамц, цэв цэнхэр футболка өмсөөд гараад шидчихсэн. Өвлийн хар хүйтнээр...



*Чи даарахгүй байна уу?* гэсэн *Ганган хүн хавар намар гэдэг юм, даарах зэргийн юманд санаа зовоод байх юм бол жинхэнэ МОД-ны хүн / ФАШИОНИСТА болж хэзээ ч чадахгүй* гэж ирээд л зад шилбэлзэж байлээ, кэкэ.



Тэгсэнээ метронд ороод явсан, өмнөөс нь нэг хөөрхөн залуухан аав суучихсан байсан *Ёоноо, ямар хөөрхөн юм бэ. Тэгээд дээрээс нь хувцас хунар нь ч гэсэн хөдөөний маягтай аягүй секси. Энэ залуугийн бүх хувцасыг нэмээд ч, миний энэ шар ноосон цамцны тал үнэнд ч хүрэхгүй байхаа* гэж тас тас инээгээд, хүн сонсож байхад хэцүү хэцүү..



Гэхдээ ялангуяа гэй хүмүүсийн дунд, ганган байх хүсэл, хүнд тоогдох хүсэл 2 нь хоорондоо зөрчилдөөд хэцүү байдаг хүмүүс их байдаг юм шиг.



Тогос шиг xэт гангалчихвал *эрэгтэйлэг шинж* нь багасаад, тоогдохоо боличихно...*Эрэгтэйлэг шинж/ гүндүүгүй байдал*-аа сонгохоор өөрөө өөртөө таалагдахаа больчихно гээд, кээк.

Saturday, December 19, 2009

Залуухан, Ази, тэгээд ГОМО






Саяхан, Хьюстонд лезби мэйёр сонгогдсон гэж уншиж байсан, тэгсэн Силикон Валэйд ГОМО хотын дарга сонгогдсон гэнэ.

Залуухан, дөнгөж 26-тай, Ази, тэгээд ГОМО.
Хүн амын 70 хувь нь цагаан арьстан хотод гэхээр, болж л байна тэ? кэкэ

Типикал Чайнийз Американ маягийн төрхтэй жаал байна, кэкэ

Эван Лоу

Wednesday, December 16, 2009

Chingis, gomo bolon DAYAR mongolyn talaar

Нэг хоёр хоног аягүй хүнд сонин сайхан байж магадгүй гэсэн нийтлэлүүд (лаг томорч бичив, кээк) бичсэн, энэ удаад, хэрүүл хийх аазгай маань хөдөлсөн тул, жаал хэрүүл хийгээдэхье. кээк

0. ОРШИЛ

Энхриймаагийн Даяар Монголын залуучуудад зодуулсан тухай уншаад сууж байсан энэ талаар жаал юм бодогдов.

Даяар Монгол гээд хэсэг залуучууд, гадаадын иргэнтэй явалдсан хүүхнүүдийн үсийг нь хусдаг энэ тэр гээд уншиж байсан өөр юм угаасаа мэдэхгүй байсан юм л даа.
Гэхдээ бодоод байсан, энэ Даяар Монгол гэдэг их сонин юм аа.


1. Гадаадын иргэд Монголоор дүүрээд хэцүүдээд байна гэсэн хирнээ, гадаадын иргэдийг олноор оруулж буй дарга нараа нээг их шүүмжлэхгүй юм. Аль эсвэл санаа байвч сач нь хүрдэггүй юм болов уу??

2. Даяар Монголын залуучуудад зодуулсан Англи эр, Америк эр энэ тэр гэж нээг их сонсохгүй юм. Юм л бол муусайн Солонгос, Япон, Хятадууд гэж ирээд хараах юм...
Цагаан арьстаныг шүтэн биширдэг/ хүлээн зөвшөөрдөг боловч, Монголойд хүмүүсийг үзэн яддаг хүмүүс юм болов уу?


3. Ер нь гэхдээ яаг гадаад хүн лүүгээ дайрч довтолсон талаар нэг их юм сонсогдохгүй юм (мэдээж, дайр довтол гэж хэлж байгаа биш л дээ) байж, гадаад хүнтэй явалдсан МОНГОЛ хүүхнүүдийг үсийг нь хуслаа барьлаа гэсэн юм их сонсогдох юм... Монгол ХҮҮХНҮҮДЭД өстэй юм байхдаа?? Эсвэл, дээрэлхэж чадаж байгаа нь хүүхнүүд болохоор юм болов уу???

4. Энхриймаа гэх мэтийн МОНГОЛ ГОМО/ ТРАНС хүмүүсийг зодсон гэнэ.

Зиаг иймэрхүү үйлдэлүүдийг нь хараад жаал өрөвдөсхийгээд сууж байлаа..
Дээшээ тэнгэр (Шар арьстай гадаад хүмүүс?? Дарга нар??) хол, доошоо газар хатуу (Авгай хүүхнээ гадныханд алдаад дууслаа) болохоор, чаддагаараа *ЭХНЭРТЭЭ (хүүхэн, транс гэх мэт) л томрохоос* гэсэн аргаа барсан эрчүүд юм болов уу даа гээд..
Зиаг тэгээд Энхриймаагийн зодуулсан тухай блогийг уншаад сууж байсан * Чамайг энэ тухай олонд хэлбэл хоxь чинь шүү гэж хэлээд байхад... Чингис хаан ч гэсэн гомонуудыг цаазалдаг байсан юм. Монгол хүн чамайг алахад буруудахгүй* гэсэн маягийн нэг хэсэгхэн коммент харагдав.

*Чингис хаан нээрээ л цаазалдаг байсан юм байхдаа? Нууц товчоон дээрээс тийм үг өгүүлбэр харж байгаагүй л санагдаж байна* гэж бодоод байж байсан, энэ *Мундаг хүн тэгэж хэлсэн, тийм болохоор түүнтэй адилхан юм хийж байгаа би буруугүй* гэсэн үг нэг л танил санагдаад явчихав аа..

ХААНА ХАРЛАА БАЙЗ????

Гэсэн, нээрээ би чинь ХРИСТОСЫН ШАШИНТАЙ ХҮН шүү дээ...

Мэдээж, миний хайртай ЕРТӨНЦИЙН ЭЗЭН, ЕСҮС ХРИСТОС болон АРИУН СҮНС-ний үг болгоныг бичсэн БИБЛИ -ээс иш татаад, христосын шашинтнуудын хэлдэг үг энэ шүү дээ гэдгээ саналаа...


1. ХРИСТОСЫН/ ЛАЛЫН ШАШИН БОЛОН ДАЯАР МОНГОЛ

Tuesday, December 15, 2009

Obsessed with religion

Нээрээ би өөрийгөө Христосын шашинтан гэж хэлж байлуу?? кэкэТэрэндээ автаад сүүлийн үед ийм кинонуудыг их сонирхож үзээд байгаа



1990-ээд оны эхээр, *АРДЧИЛСАН ХУВьСГАЛ* ялсаны дараахан, Монголд Христосын шашины *Мессенжэр*-үүд олноороо орж ирж байсаныг санах хүмүүс байгаа байх. Одоо ч гэсэн олноороо явж байдаг даа?? Цагаан цамц, зангиа зүүгээд 2, 2-оороо явдаг, олон авгай авахыг ятгаж, эмэгтэй хүн хүүхэд гаргахгүй бол диваажинд очиж чадахгүй хэмээн сургадаг Мормон (Хойч Үеийн Гэгээнтний Сүм гэдэг бил үү??)-аас эхлээд...

Одоо эдгээр нөхдүүд, Монголоор аягүй сайн ярьдаг болчихсон, хүмүүсийг тэр бөө мөө нараас дутахааргүй мунхруулаад гүйгээд байгаа юм шиг байлээ..

Намайг Христосын шашинд элсэх үед, ийм нөхдүүд дөнгөж Монголд орж ирж байсан, Монголоор ярьж чаддаггүй байсан юм. Мань мэт нь ч яахав, дунд сургуулийн сурагч, юм юм сонирхож, дэлдэгнэж байсан үе.

Гадаад хүн ховор байсаныг ч хэлэх үү, *АЙ ЭМ МАЗИ, БИЙГ МАЗИ* гэдгээс өөр үг мэдэхгүй ч гэсэн, Англиар ярих ховор тохиолдол гээд, хуйлраад гүйгээд очно биз дээ?

Америк дахь үймээний түүх - Анхны гомо үймээн

Баябага даргын блог дээр, *Эрэгтэйчүүдэд лээвчиг хэрэглэх эрхийг олго*, * Эрчүүдэд эрх чөлөөг* энэ тэр гээд айхтар айхтар либерал бичлэг биччихсэн байхаар нь, миний хувьсгалч сэтгэлийн гал хөөрөөд... Жаал дэмий юм бичмээр санагдчихлаа, кээк

Нээрээ гэхдээ энэ олон төрлийн *ёс суртахуун*, * комон сенс* энэ тэр их ядаргаатай тэ? Ямар ч тэгж болохгүй ингэж болохгүй гэсэн дүрэм байхгүй байхад л дарамтлаад байдаг... *Угаасаа ийм байx ёстой* гэсэн, хэн зохиосон нь мэдэгдэхгүй ойлголтууд.

Зиаг, жишээ нь *гаж* болон *энгийн* зүйлсийг харьцуулж үзэх үү?Мэдээж цухайн орчин, цаг үе, нийгмийн байдал, шашины онцлог гэх мэтээсээ шалтгаалаад шаал өөр байх нь ойлгомжтой

1. Эр хүний хувцаслалт гэхэд л:

Скотланд вс Ингланд (Эртний шотландад аль гаж гэж үзэгдэх байсан бол?)
Палааж вс. Гонжоом


Thursday, December 10, 2009

Ёс суртахуун, байгалын жам гэх мэтийн талаар.

Ойрд банжиг дээрээ бичих гэхээр айхтар улаан гомо бичлэг санаанд орохгүй хэцүү юм аа..
Хүмүүс асуумаар юм байвал асуугаарай! Мэдэх чадахаараа хариулья.
Ядаж л бага сага ч гэсэн бичих юм олдох юм байлээ, ямар банжиг дээр *гоё залуу байлээ, найрлаа* энээ тэрээ гээд бичээд байлтай биш тэ? кээк

Харин нэг хүүхэд, надаас *Гомо нарыг яагаад ЦЭНХЭР гээд байдаг юм* гэсэн асуулт өгч, бичих юмтай болгов, кээк. Тайнкс шүү.


Яг энэ үгний талаар бол би сайн мэдэхгүй юм, оросуудын хэрэглэдэг байсан Голубой гэдэг үг Монголд орж ирээд дэлгэрсэн гэдгээс өөр юм.

Ингээд, интернэтээр харж байсан, энэ үг нь, эртний Грекийн гүн ухаантан (энэ асар чухал нэр тэ? Гүн ухаантан байгаа юм чинь, өргөн ухаантан, өндөр ухаантан энэ тэр гээд байж болохоор юм шиг тэ? кэкэ) Плутоны *Небесной Любви* (= тэнгэрлэг хайр гэж орчуулна тэ?) гэдгээс гаралтай юм гэнэ.

Wednesday, December 09, 2009

Цөвүүн цагаа гэж...

Уржигдар ээжтэй утсаар ярьлаа..

Тэгсэн чинь *Хүүш нээрээ, 2012 онд дэлхий сөнөнө гэнэ. Дэлхий дээр, Африк, Монгол 2 л үлдэнэ гэж байлээ. Чи буцаж ирвэл зүгээр биш үү??* гэж ирээд л ярьж байна аа..

*Ээж минь та, хэзээнээс Холивудийн кинонд итгэдэг болчихсон юм бэ* гээд жаал шоолов.

Тэгээд л яриаг нь сонсож байсан, Монголд 1000 бөө ч гэнэ үү, 2000 бөө ч гэнэ үү тодроод, одоо сэргэн мандах гэж байгаа ухааны яриа гарч ирж байна. Бараг айл болгонд нэг бөө байдаг болчихсон, тэгээд л талцаж ирээд л, хоорондоо хараал хийлцээд л асар мундаг байдаг юм байх...

Тэгсэнээ цааш нь, 8 даxь ч гэнэ үү, 9 дэх ч гэнэ үү Богд илэрсэн, тэр бас 2012 онд дэлхий сөнөнө гэж дөвчигнөж (энэ үйл үгийг яг жинхэнэ шууд утгаар нь хэрэглэнэ гэж насандаа төсөөлж байсангүй, кэкэ) байгаа тухай гээд л сонирхолтой сонирхолтой юм их ярьж байна аа...

Яг, ардчилалын дараахан, Алтан Цөгц, Ромбу гариг, Гал асаадаг Нэргүй ч бил үү хүүхэн мүүхэн гээд л есөн шидийн юм гарч ирж байсан санаанд оров...

Цөвүүн цагт, хүмүүс, амьдралыг бодитоор нь харах гэхээр хэтэрхий харанxуй, бүүдгэр болохоор, үлгэрт итгэж, мөрөөдлөөр амьдардаг болдог юм болов уу???

Tuesday, December 08, 2009

Boginohon jil

Нээрээ, он жил гэдэг гялс юм аа...

Саяхан л 10 жил төгсөж байсан, нэг мэдсэн төгсөөд 10 хэдэн жил болчихсон байдаг..
Саяхан л 20 хүрээгүй жоохон хүүхэд, (лаг том хүн болсоноор өөрийгөө төсөөлөөд) японд ирж байсан, нэг мэдсэн ирээд 10 хэдэн жил болчихсон байдаг...

Саяхан л ажилд орж байсан санагдаж байсан, одоо нэг хэлтэс дотор надаас хуучин ажилтан гарын 10 хуруунд багтахаар болчихсон байдаг.

Саяхан л он гарч байна даа, *энэ жил хэдэн залуутай явалдахна уу, тоолж үзье. Нэг залуутай унтахаараа 500 иен хадгалж байя* энэ тэр гэсэн юм яриад явж байсан, нэг мэдсэн 12 сар дуусах гээд явж байдаг...

Гэхдээ энэ жил, харьцангүй бага завхайрсан санагдаад байгаа. *Долоо хоногийн 3 хүнтэй, жилд 52 долоо хоногтой гэхээр 156 хүн* энэ тэр гэж ярьдаг бага залуу нас бас хэтэрсэн бололтой..
Тоолж үзээгүй ч, зиаг, үсрээд л 20-30 хүн л байх гэж бодож байна. Эрийг нас, уулыг цас гэгчээр чалх малx нь буураад байгаа юм байлгүй тэ? кээк

Найз залуугаасаа салсанаас хойш сар гаран өнгөрчихсөн байна... Шинэ он гарах дөхөөд байдаг, одоо хугацаа үлдээгүй...намар, өвлийн загвар ч дүүрсэн бололтойдог, кээк. Зиаг яахав, хаая ганц бие? байхад болохгүй юу байхав тэ?

Гэхдээ гандан буурахгүйээ, Крисмасын дараа, 26-7нд 100 гомотой хамтдаа халуун аршаанд хонуутаар явж ирнэ, тэгэхдээ илүү харж чивэлт нүдээ баясган, билүү долоож бие сэтгэлээ илааршуулна аа, кээк

Халуун аршаан болохоор, дор хаяж 100 гаруй залуугийн нүцгэн биеийг хараад амжих учир, кэкэкэ

Нэг тиймэрхүү, нэг иймэрхүү...

Энэ хүний амьдралыг 30 секундээр илэрхийлсэн анимешн хөөрхөн байгааз?Фатбой слимийн клиптэй жоохон төстэй ч юм шиг...



Thursday, December 03, 2009

Улаанбаатрын үдэш4



Ойрд нээрээ, маргааш нь ажилтай хирнээ л шөнө унтахгүй балайраад хэрэг алга аа...Дандаа 3:30, 4:00 хүртэл сэрүүн байж байгаад, унтаад, 4-5 цаг унтсан болоод ажилдаа явсан маягтай...

Уржигдар, шөнө 2 гэж ажлаа тараад, архи уулгүй лаг томоотой гэртээ харив. Харьж ирчихээд, гар мараараа хангадаг ч юм уу ухааны юм бодоод интэрнетээр дэмий тэнэж байсан, яагаад ч юм Хон Гил Доны кино ингэхэд интернет дээр байдаг болов уу гэж хайж үзмээр санагдаад (арай Хон Гил Доны тусламжтайгаар гараараа мараараа хангаж барья ч гэж бодоогүй л дээ, гэхдээ яагаад ч юм хайчихсан байсан), гүүглдсэн, байдаг юм байлээшд дээ тэ?


Бүр Монгол хэл дээр гээч???



Бага байхад (Намайг 7-8 тай байхад гардаг байсан уу?) нээг л их нүд хөмсөг болсон ХӨӨРХӨН ЗАЛУУ гээд, их дуртай, дахин дахин очиж үздэг байсан чинь, нас биед хүрчээд үзсэн, нээг их хөөрхөн санагдахгүй байлээ, кэкэ. Сонирхол бас өөрчлөгддөг л юм байна.




Зиаг тэгээд өчигдөр. 2-р хороолол орж жаал архи уучихаад, 1 гэж харьсан. Харьчихаад, прокатнаас авсан The World гээд хятад кино үзэв.




Энэтхэг хүний хувцастай эмэгтэй хүний зурагтай жакеттай болохоор нь нээг их сонирхохгүй байгаад байсан, үзсэн аягүй дажгүй кино байв.





Бээжинд Дэлхийн Парк бил үү? нэг тийм юм байдаг даа? Манайхан очихоороо учиргүй зургаа авахуулаад байдаг???

Тэрэн дотор өрнөж байгаа үйл явдалтай кино байсан.

Үзэж эхлээд л үхтлээ инээсэн, нэг тийм хөөрхөн юмортой кино. Инээдмийн кино бол яг биш байх, гэхдээ Хятадуудыгаа аягүй ёжлосон маягтай, тэгээд нэг тийм зөөлхөөн, аядуухан үйл явдалтай кино байсан.

Энэ кинон дээр тэгсэн, Улаанбаатарын маань тухай их гарах юм аа..3-н дэд хэсэгтэйгийн эхнийх нь *Бээжингийн захын Парис*, 2 дахь нь *Улаанбаатрын үдэш*, 3 дахь нь *Токиогийн дурлалын түүx*.

Мөрөөдөлдөө хөтлөгдөөд, анх удаа гадаад пасспорттой болоод гадаад явж байгаа залуу нь, галт тэргээр Монгол яваад л.

Хамт ажилладаг Орос хүүхнийх нь дүү нь Монгол хүнтэй гэрлээд Улаанбаатарт байдаг, тэрэн дээрээ айлчилж очихыг мөрөөдөөд хятадад биеэ үнэлэн барин ажилладаг ч юм уу.Тэгээд л зурагтаар цаг агаарын мэдээгээр Улаанбаатар гэж гардаг ч юм уу. Орос хүүхэн, Монгол явахыг мөрөөдөнгөө *Улаанбаатрын үдэш*-ийг дуулаад л...
Сүүлд нь мөрөөдлөө биелүүлээд Монгол нисэж байх үедээ асар сэтгэлийн ханамжтай байдалтай гэх мэт.

Гоё санагдав.

Олж үзээрэй!!!





Улаанбаатрын үдэшийн хятад орчуулга нь гэнэ.




( Karaoke huvilbar )

Тэгсэн *Дууны эх: Монгол ардын дуу* гээд аваад хаячихаж, кэкэ.

Гэхдээ энэ сайн орчуулсан байна шүү.

Улаанбаатрын үдэш, намуухан, намуухан гэдгийг нилээд төстэй сонсогдохоор, тэгээд утга нь адилхан байдлаар

(Улан бато да ю а, на му жин на му жин = Улаанбаатрын орой ааа, яагаад ч юм чимээгүй, яагаад ч юм чимээгүй )

Гэхдээ, дахилт биш хэсэг нь (юу гэдэг билээ?) өөр утгатай юм шиг ханзнууд харагдаад байна.

Чи минь хаана байна, архи, Би сэтгэж чадахаа больлоо, зүрх минь өвдөж эхэллээ энэ тэр гэсэн үгнүүд харагдаад байна. Бодвол бүтэлгүй хайр дурлалын тухай дуу болгосон юм байх даа?? кэкэкэ


Tuesday, December 01, 2009

Demii balai

Зүгээр суухаар зүлгэж суу гэдэг бил үү??


Хүн хүлээгээд, ажил дээрээ дэмийрээд сууж байна, кэкэ.Тэгэхээр дэмий байж байхаар ойрын сонин сайхнаас тэ???

А> Сарын зарлагын тайлан.


Энэ сард зарцуулсан дэмий зардал маань, өнгөрсөн сартай харьцуулахад 16.2%-оор буурсан байв. Болоошд тэ?? кэкэ.

Деталчилбал доодох байдалтай.

1. Архи : Нийт зардалын 40.4%,
Хамгийн их зардал гэдэг нь хэвээрээ боловч, энэ сард бүтэн 41.2%-аар буурсан байв!!! Сайн хүүхэд, хичээвэл чадаж л байшд тэ? Гэхдээ ядаж, хоолны зардалаасаа илүү гаргахгүй бариад сурчихвал тэ???

2. Хоол : Нийт зардалын 33.4%
Идэмхий болоод байгаа юм байхдаа? Түрүүчийн сартай харьцуулахад 24%-аар нэмэгдсэн байв... Гэхдээ хоногийн 30 дойлуур гэхээр, санаж байсанчлан ч юм шиг (өдрийн хоол 10, оройн хоол 20 гэж тооцохоор),,, Гэхдээ жаахан багасгахгүй бол таргална гэж нэг аюул бий, энэ чинь...

3. Гуаа сайхан ; Нийт зардалын 12.4%
Өмнөх сартай харьцуулахад 2.3 дахин өссөн байв... Энэ хэмжээгээрээ 2 дахин үзэсгэлэн гуааа болсон бол ч болж л байна...гээд бичсэн, гэнэт аймаар өөрийгөө өрөвдчихлөө, лол.

4. Урлаг уран сайхан: Нийт зардалын 7.6%Уншихгүй хирнээ ном авч бариад л, хааяа коноо моноо үзсэний хэрэг гарсан бололтой. Ан тийм, гомбүүтэрийн тоглоом авсан ч бас том үүрэг гүйцэтгэсэн байхаа...

  • Коноо;
    Хамгийн сүүлд, түрүүчийн долоо хоногт *Инглориус Бастардс* гээд Тарантино агаагийн коно, *Эх хүн ээ гэж* гээд Солонгос коно 2 үзсэн юм байна.

    Энэ Солонгос коноо харин их таалагдсан (Баябага ажаатай лаг лезби болзоо хийсэн юм, лол). Баябага даргын *Хүн чанар гэхээр заавал хүний сайн сайханыг хэлдэг юм шиг манайхан хэрэглэдэг, гэхдээ хүн чанар гэдэг чинь хүний муу муухай байдлыг ч гэсэн оролцуулаад хэлэх ёстой үг биш үү?* гэж ярьдагчлан, *Эхийн хайр = (зөвхөн) ариун, гэгээн, тунгалаг* бус, *Эхийн хайр = үр хүүхдийнхээ төлөө чөтгөрт сүнсээ худалдахаас ч буцахааргүй тийм агуу хайр* гэдэг талаас нь гоё зурагласан коно байв.

    Гэхдээ энэний найруулагч нь гомо байхаа гэж жаал хардсан.
    Яагаад вэ гэхээр 1. Гомо найруулагч нар, гомо хүмүүс, эмэгтэй хүмүүсийн муу муухай талыг *хайрласан хирнээ ёжилж доош нь чихсэн хэлбэрээр* өгүүлсэн кино хийх нилээд дуртай байдаг (Алмодоварын Кика, Women on the Verve of a Nervious Breakdown, Volver гэх мэтчилэн...) ба, тиймэрхүү хандлага ажиглагдсан 2. Хөөрхөн хөөрхөн залуусыг үгүй мөн их шалдалж зургийг нь авах юм аа... гээд л, кэкэАлдартай солонгос жүжигчидээс Вонбин тоглосон байсан, сайн тоглосон байлээ!!!
  • Тоглоом
    Бэёнетта гэдэг тоглоом (PS3) авч тоглов.
    Лааг секси шулмас хүүхэн, тэнгэрийн элч нарыг будаа болгож өгдөг тоглоом, кэкэ.
    Тоглоомын баатар нь секси хүүхэн гэдэг утгаараа ч тэр, *тэнгэрийн элч = сайн сайхан, шулмас = муу муухай* гэсэн тийм хуучинсаг, байдаг л нэг үзлээр биш, арай өөр өнцөгөөс харж хийсэн гэдэг утгаараа ч тэр, *гомо* сэтгэлийг минь гижигдсэн тоглоом байсны дээр, угаасаа би *тэнгэрийн элч, чөтгөр шулам, ид шид* гэх мэтийн үлгэр домог шиг юманд дуртай тул, 2 хоногийн дотор тоглож дуусгав, кэкэ.
  • Ном: Уншсан ном байхгүй.... Энэ тал дээр анхаарахгүй бол тэ?

5. Унаа : Нийт зардалын 6.1%.
Өмнөх сартай харьцуулахад 58.7%-аар өссөн байв. Залхуу хүрээд хааяа таксидчихаад байсантай холбоотой болов уу...


6. Ойр зуурын зардал: Нийт зардалын 0.1%, өнгөрсөн сартай харьцуулахад 97.6%-аар буурсан байв...
Тийм л бага сээгэсдэж барьсан юм байхдаа??? ккк


Б> Зул сарын баяр, түүний дараа...

Мэдээжийн хэрэг, хугацаа багасах тусам, эрчимтэйгээр занимальдана биз дээ? Өнгөрсөн долоо хоног л гэхэд...

Тав даxь:


*30 эргэм насныхны хайраа хайх үдэшлэг* гээчид очив (лол).
Таалагдсан залуу байвал, түүнд *чи надад таалагдаж байна. Миний утасны дугаар* гэсэн маягийн зурвас болон, өөрийнхөө номероо дискогоор нь дамжуулж өгөөд, нөгөө хүнд нь чи таалагдвал эргээд холбогддог маягий үдэшлэг юм л даа..

Урамгүй нь, таньдаг голдуу эрхэмүүд, юун хайр майр...

Эхлээд орохдоо *Ёстой баллаж өгнө өө, дайралдсан болгондоо зурвас тараана* энэ тэр гээд орсон, эцсийн эцэст ганцxан зурвас нэг залууд өгөөд, ганчан зурвас хүлээж авсан... Ядаж байхад, ямар залуугаас зурвас авсанаа ч анзаарч авч чадаагүй...

Гэхдээ юу ч болсон гээд мессэж шидэлцээд байгаа, кээк. Гэхдээ ч энэ ч бүтэхгүйээ, өөр залуу хайхгүй бол... кээк

Өглөө хирд, гадаа зогсож байгаад, согтуу байсаныг ч хэлэх үү, дайралдсан хүнтэйгээ юм ярьдаг хүн, нэг жоохон хүүхэд байхаар нь 2-3 үг өдсөн юм. Тэгсэн, нөгөөх чинь *утасны номероо өгчих* гэхээр өгчихсөн, тэрэнтэй бас мэссеж бичилцэж байгаа.

Гэхдээ нэг сонирхолтой нь, тавдахын өглөө номероо өгсөнөөс хойш, өдөр болгон уулзая учрая гээд амар заяа үзүүлэхгүй, ядаж байсан *Би По ажаатай учирчихсан болохоор (хувь тавилан?? кээк), одоо дахиж хүн амьтан харж барихгүй* шахуу мессэж ирүүлж намайг ухаан алдуулах дөхсөн.,,,

Настай хүний даралт ихэсгээд, нүгэлтэй хог...

*Хөж гэм чи, ганц удаа ойртуулсаныгаа... бишээ ганц удаа юм ярьж үзсэнээ юу гэж бодоод байгаа юм? Би өөр хүн шүү* гэж золтой нь мэссеж биччихээгүй... кэкэ

Ай даа, энэ орчин үеийн хүүхдүүдийг ойлгох ч хэцүү юм шиг байгаа юм аа...

Ядаж байхад, зул сарын баяр гээд нүд нь улаанаараа эргэлдчихсэн байх үед нь бол бүүр хэцүү...

Хагассайн>

Түрүүчийн долоо хоногийн *Гомжоомтой гоонь эрчүүдийн хайртаа олох үдэшлэг* дээрээс уургалж авсан залуутай болзож үзэв.

Ойрд хүнтэй болзож бариагүй байсан, болзох гэдэг чинь бас их хэцүү эд байлээ тэ?

Ядаж байхад л юу ярихаа мэдэхгүй. *Энэ хоол гоё амттай*, *Энэ хоол халуун юм* гэх мэтийн МОДОН яриа өрнөөстэй... Арай ч дээ гэмээр тэ?

Мэдээж болзоо юм чинь, эхлээд хоолонд орно биз дээ?
Тэгээд, *Чи ямар хоолонд дуртай юм? * гээд асуусан (амихандаа *Итали хоол/ Параанц хоол/ Хятад хоол* энэ тэр гэсэн тиймэрхүү хариу ирэх байх гэж бодоод байж байсан...) *Төмс* гэж авдаг байгаа...

Би ч, ямар хоолны газар дагуулж явахаа мэдэхгүй хэсэгхэн балмагдав....

Төмс, төмс, төмс... Фааст фүүд? Френч фрай энэ тэр??? ...арай ч болзоонд дэндэнэ ээ...Герман хоолны газар? Аль эсвэл төмсний нухаш энэ тэр идэж болохоор нь, Инглиш Паб энэ тэр???
Нилээд, гайхсаны эцэст, нээрээ *Камжатан* гээд солонгос төмстэй шөл байдаг шүү дээ гэж санаад, солонгос хоолны газар дагуулж орсон, овоо ш дээ тэ?

Тэгээд *Чи төмсөнд дуртай гэж, төмсийг яаж идэх дуртай юм?* гээд л лаг асуусан *Чанаж байгаад, дээрээс нь давс түрхээд идэх дуртай* гэж авдаг байгаа...

Ахын дүү, аль эринээс ирсэн юм бэ? Арай Ирланд мирландаас гаралтай юм биш биз дээ? гэж дуу алдах дөхөв.. (Ахын дүү ч юу байхав, надтай чацуу хүүхэд байсан)

Зиаг тэгээд, хоолонд орсоныхоо дараа, гараад, тоглоомын газар мазраар орж жаал болзоотчоод (мөрийтэй тоглох Пачинко гээд юм байдаг юм. Тэгсэн тэрэнд дуртай жаал байж таараад хамт орсон... ойлгох эд биш байлээ... Тэр нэг машин нь эргэлдээд л байх юм, би юу хийхээр хожоод байдаг юм, юу хийхээр хожигдоод байдаг юм бүү мэд... *Энэ яахаар хождог юм?* гэж ирээд лаг найрсагхан асуусан чинь *Яасан ч ялгаагүй, бүгд чиний АЗ-наас хамааралтай* гэж ирээд палхийтэл хэлж намайг бас алмайтуулав...), хамтдаа шоппинг.

Хамтдаа ч гэж дээ, тэр жаал, дэлгүүр ормоор байна гэхээр нь дагаж дэлгүүр орсон юм. Би ямар хувцас хунар сонирхох биш. Манай нөхөр ч зад шоппинг хийж байна аа...
Хурга мурга шиг буржгар материалтай ягаан ногоон хувцас өмсөж үзээд л *Корэ кавайи* *(энэ ёстой ХӨӨРХӨН) гэсэн шиг.
Хамгийн сүүлд нь *Энэ хувцасыг өмсөхөөр, би яг ХАЛТАР ХУРГА шиг хөөрхөн харагдаж байгааз? Энэ хувцас ёстой ХӨӨРХӨН байгааз? Зиа зиа энийг авлаа* гээд, нэг халтар хурга шиг өнгөтэй куртка аваад, нэг юм шоппинг маань дуусав.

*Тийм байна* гэхэд ч хэцүү *Үгүй байна* гэхэд ч хэцүү эд байлээ, болзоондоо шоппинг л хийхгүй юм шүү...

Иймэрхүү маягаар болзоотчоод, хамгийн сүүлд нь гэй баранд орж жаал ууж байгаад мань эрийг орхичихоод харьчихсан...
Уг нь хөөрхөн хирнээ, яриа хөөрөө, стил энэ тэр жоохон таарахгүй шинжтэй болохоор нь... Гэхдээ бас зүгээр ч хариагүйээ...

Тэр баранд байсан хамгийн хөөрхөн гэсэн 3-4 залууг хамж аваад явсан, кээк.
Солонгос залуучууд, яаг Монгол шиг царайтай, хөөрхөн банди нар байлээ. Дараа хамтдаа Монгол хоолны газар орьё гэж яриад байж байгаа. Баябага ажаа, хамт ирэх үү???

Нэг иймэрхүү шиг, тиймэрхүү шиг л өдөр хоногийг өнгөрөөж байх шив дээ.
Зул сар ч дөхөж байна, миний нүд ч энэнээсээ илүүгээр улаанаараа эргэлдэж, шүлс амаа савируулан ороо орох байх.
Сонирхолтой үйл явдал болбол тэгээд бичнэ ээ, кэкэкэ

В> Гэснээс, нээрээ өнөөдөр чинь, ДОХ - той тэмцэх олон улсын өдөр байсан байшд тэ?

Анзааралгүй ажил дээрээ эргүүтэж байтал өдөр солигдчихсон байшд...Зиа яахав.

Энэ жил гэхдээ, ДОХ-ын халдварын эрч буурсан тухай Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын судалгааны хариу гарсан гэл үү??

Японд, гахайн томуунаас болоод, шинжилгээ өгөх хүний тоо буурсан муу мэдээ ч бас сонсогдож байсан. Монголд маань ямархуу байгаа бол?

Гэхдээ, манайхны дунд *Энэ өвчин, ГОМОнуудын өвчин* ч гэдэг юм уу, аль эсвэл, *ДОХ той хүмүүсийг буудаж ал* гэсэн сэтгэхүй байгаа үед ч тархалт буурах нь хэцүү л байх тэ?

Өвчнөөс хүн өөрөө өөрийгөө л хамгаалахгүй бол, хэзээ ч хаанаас ч олж авч мэднэ гэдгээ ухамсарладаг болохгүй бол ч, хэн нэгний буруу зөв гээд мэтгэлцээд байгаа цагт, халдвартай хүмүүс нь ч өөрсдийгөө нууна, халдваргүй хүмүүс нь өөрсөддөө хамаагүй юм шигээр сэтгэнэ гээд.

Бараг худалч хүнд, бэлгэвч хэрэглэх гэсэн нэгэн байлаа гэхэд * Би ДОХ гүй шүү! Битгий доромжлоод байгаарай. Аль эсвэл чи ДОХтой болохоороо бэлгэвч хэрэглэх гээд байгаа юм уу? * ухааны юм ярьж байж мэднэ шүү.

Эсрэгээрээ, өөрөө өөрийнхөө эрсдэлээр хийж байгаа, түүнийгээ мэдэж байгаа, харилцан түүнийгээ хүлээн зөвшөөрөлцсөн байгаа бол, яаж сээгэсдэнэ үү мань мэтэд нь хамаагүй эд гэдэг шиг.

Зиаг зиаг, хамгийн сүүлд нь лаг серьёзны яриагаар дуусгав. Юун төлөө ДОХтой тэмцэх өдөр билээ тэ? keke