Wednesday, November 11, 2009

Gambuushiin naiz 5 - Angliin Natsagdorj




Энэ банжиг блог, блогспот-оос функц гэдэг утгаараа хамаагүй мундаг юм тэ?Аль бичлэгийг хэдэн хүн уншсан энэ тэр гээд бүх статистик нь гардаг болохоор, асар тааламжтай юм, кэкэ

Гамбууш ажаагийнхаа найзуудын талаар нилээд хэдийг орчуулсан дотроос, хамгийн олон хүн уншсан нь Америк Түвдэнгийн Бор байж таарав.

Би өөрөө лезбиануудыг нээг их сонирхдоггүй болохоор, хувьдаа Чайковский ч юм уу, Милеланжелог хүмүүс илүү их сонирхох байсан байх гэж бодож байсан, санаснаас нилээд өөр үр дүн гараад, сонирхолтой л байв.


Зиаг тэгээд, эхний бичиж орчуулж байсан эрч хүч нилээд унтраад эхэлсэн болов ч (угаасаа би уйдамтгай хүн болохоор), юу ч болсон Оскар Вайлдын талаар орчуулаад оруулахаар шийдэв. Сонирхолтой санагдах эсэхийг бол сайн мэдэхгүй байна...


Энийг орчуулсанаас хойш, энэ цувралаас оруулахгүй байх. (Баябага жаал, эртний Грекийн тухай орчуулсаныг нь хамгийн сүүлд оруулна)
-----------------------


19-р зуун, 20-р зуун. ГОМО хүмүүсийн нийгэмд бэлэглэсэн бэлэг... тэр бол өөрчлөлт байлаа!!!



Перестройка!!!

19-р зууны Римбауд (= Францын яруу найрагч, энэ түүний талаар алдартай ДиКаприогийн тоглосон кино===>> анх үзчихээд, дэндүү шулуухан илэрхийлсэн сээгэстэй хэсэгт нь цочирдож байж билээ... залуухан ч байж, жоохон ч байж, кэкэ , Уолт Витман (= Америкийн зохиолч), 20-р зуунд гарсанаас хойш Анди Ворол (кирилээр ингэж бичдэг үү???), Жон Кэйж (хөгжмийн зохиолч), Фредди Меркури гээд л, олон ГОМО алдартангууд, энэ үеийг хүртэл байгаагүй шинэ стилийг нийгэмд үлдээсэн билээ.

Оскар Вайлд ч гэсэн, (нэн ялангуяа Английн нийгэмд) олон өөрчлөлт, шинэчлэлтийг нийгэмд хийж, хойч үедээ үлдээсэн гомо нарын нэг бөгөөд, *АНХНЫ* илэн далангүй ГОМО ч гэсэн мөн байсан юм.
Асар дуулиантайгаар өөрийгөө илчилсэн нь, хойч үеийн гомо нарт ч гэсэн дурсагдсаар байх болов уу...

(Оскар Вайлдын тухай кино = Кино гэдэг утгаараа надад л лав нээг их таалагдаагүй)

2 настайгаасаа эмэгтэй хувцас????


Оскар (бүтэн нэр нь Oscar Fingal O'Flahertie Wills Wilde) нь, 1854 оны өвөл Ирландад төрнө. Аав нь алдартай эмч, ээж нь эрдэмтэн бөгөөд яруу найрагч гэсэн, асар сэхээтэн айлын хүү (охин??) болж.

Оскарын ахыг төрөх үед нь *Дараачийнх охин байж таарна* хэмээн бодож байсан Оскарын ээж...

Мэдээж төрөнгүүт нь хүүхдийнхээ салтааг шалгасан гэх...

*Ёоонооооо... Дахиад л боожгоотой юм төрчихсөн байшдээ* хэмээн сүйд майд болсон гэх...

*Охин төрөх юм бол, ийм ч палааж өмсгөөд, ингэж ч хувцаслана* хэмээн мөрөөдөх нь, бага насандаа хүүхэлдэйгээр тоглож өссөн олон эхчүүдийн мөрөөдөл байдаг.

Мэдээж, Оскарын ээж ч гэсэн, тийм л нэг эхчүүдийн нэг. Нэг том ялгаатай байсан зүйл нь * Хаа ёстой, боожгой моожгой бол гай л байна. Палааж өмсгөнө өө* гээд дайрчихаар тийм шийдэмгий (??) бүсгүй байсанд байв...


Ийнхүү, Оскар жаалхүү 2 настайдаа эмэгтэй хувцас өмсөж эхэлсэний зураг нь энэ байна...




Гамбууш, Ануужингаас дутахааргүй байгааз дээ? кэкэ
Гэхдээ ингээд бичихээр * Эх нь хүүхдээ буруу өсгөж хүмүүжүүлэхээр гомо болчихдог* гэж ойлгох нэгэн гарч ирэх вий дээ...

Хичнээн хүүхдэдээ эмэгтэй хувцас өмсгөлөө гээд тэгж амархан гомо болчихно гэж байхгүй тул бүү ай (уруу татав, лол).

Хэрвээ л тэгж их нөлөөлдөг байсан бол, дандаа эрэгтэй хувцас өмсдөг байсан би энэ тэр өдийд мундаг хүүхэмсэг, энд тэнд дагавар хүүхэдтэй залуу явж байх байсан байлгүй дээ, кэкэ

Мэдээж хувцаслалт хүний сексийн хандлагыг өөрчилж чадахгүй. Гэхдээ, ертөнцийг үзэх үзэлд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлөхийг үгүйсгэхгүй.

Оскар жаал ч гэсэн, эмэгтэй хувцас өмссөнөөрөө * Эмэгтэй хувцас өмсөх ч юм уу, тиймэрхүү жижигхэн юмнаас болоод хүн нь хүн байхаа болино гэж байхгүй. Нийгэмээс өөр байлаа гээд ер нь юу нь болдоггүй юм* гэсэн асар либерал үзэлтэй нэгэн болон хүмүүжсэн байж ч магадгүй юм.


Лондонгийн дээдсийн хүрээлэнгийн *Фэшион Лидер*?

Оксфордын их сургуулийг онц дүнтэй төгссөн Оскар. Оюутан байхаасаа л асар ГАНГАН байсан гэх.
Гэр орон нь хүртэл *Чи ямар Мари Антуанет биш дээ* гэж хэлмээр хээнцэр байсан гэх...

Гэхдээ, ХООCОН ХЭЭНЦЭР биш, ТОЛГОЙТОЙ жаал байсан тулдаа, хуучины хэллэгүүдийг судлан, яруу найраг, шүлгүүдийд нь хүмүүсийн анхаарлыг татан, шагнал хүртэл хүртэж байсан гэх.

Сургуулиа төгссөнийхөө дараа ч тэр, хээнцэр хувцаслалт, ёжтой байдлаараа Лондонгийн дээдсийн хэрээлэнд хүмүүсийн анхаарлыг татна.

Иймэрхүү СОДОН хүмүүст хэвлэл мэдээлэл дуртай байдаг болохоор, хэвлэл мэдээллийн ч гэсэн анхаарлын төвд орно.



Уг нь ингэж хувцаслах гэсэн бололтой..



Гэтэл, бусдад ингэж харагддаг байсан гэх (тухайн үеийн сэтгүүл дээрх хошин зураглал

Ийнхүү бусдын анхаарлын төвд байхдаа ч тэр, *Аз жаргалын хаанхүү*, *Дориан Грэйгийн хөрөг*, хайртай хүнийхээ тасдуулсан толгойтой сээгэс хийдэг айхтар зохиол болох Саломе гээд, алдартай түүрвэл, зохиолуудаа удаа дараалан нийтлэнэ.

Лондонгийн хамгийн мундаг сэхээтнүүдийн нэгэн (мөн хамгийн алдартай хээнцэр бой) болтлоо алдаршсан Оскар байв.

Оскарын хайр дурлал болон гэрлэлт


Зиаг зиаг, ГОМО байсан гэдгээрээ алдартай Оскар. Үнэндээ, 30 настайдаа баян айлын охинтой гэрлээд, 2 хүүхэдтэй байсан гэх.
*Анхандаа стрэйт байсан юм уу?* гэж асуух нэгэн байж магадгүй л юм. Гэхдээ, одоо ч гэсэн Монголд гэй хэрнээ хүнтэй гэрлэдэг хүн олноороо байхад, 1800-900-аад оны үе гэхээр мэдээж ямар байсан нь ойлгомжтой...

Ийнхүү Оскар нь, баян авгайнхаа хөрөнгөөр туйлсан шиг амьдарч байв...

Гэвч, хайр дурлал гэдэг, машины аваар шиг л эд. Гай газар доороос / хэлж биш хийсч ирдэг гэгчээр,,, (хайр дурлалыг өвчин зовлон шиг хэлж нэг үзэв, кэкэ)


Оскар ч гэсэн *газар доороос гэнэт гарч ирсэн / хэлж биш хийсч ирсэн* дурлалтайгаа учирсанаар, амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөнө (хайр дурлалыг өвчин зовлон шиг хэлж нэг үзэв 2, кэкэ)


Оскарын дурлалт ханхүү... тэр бол Оксфордын их сургуулийн оюутан, 17 настай Роберт Росс байв.

Оскар гуайн дурдсанаар бол * Тэр муу эхэлж надад ханд хаясан* гэх...

Залуухан банди найраад байвал, би ч гэсэн хөл газарт хүрэхгүй баярлаад давхина. Оскар ажаа дурлалт унасан нь (лаг англичлав.. кэкэ. Гэхдээ, санаандгүй байж байгаад унадаг / яав ч өөдтэй зүйл биш гэсэн утгаараа зөв хэллэг юм шиг... кэкэ)

Ийнхүү нэг эрэгтэй хүний амтанд орсон хүн, мэдээж зад автна биз дээ?

Ялангуяа өөрийнгөө олон жил хорьсон байх тусмаа хүн их амархан автдаг байх. Манай Баябага дарга эд нараас авхуулаад харахгүй юу, кэкэ

Ийнхүү хайр дурлалаар эхэлсэн харьцаа нь, яваандаа харилцан итгэлцэл болон ДЭВШСЭН гэх. Роберт, Оскар гуайг нас барсаных нь дараа хөрөнгийг нь зохицуулдаг хүн болсон гэхээр...


Робертоос ч илүүгээр Оскар ажааг галзууртал нь дурлуулсан залуу байсан гэх.

Оскар гуай, алдарт *Дориан Грэйгийн хөшөө* номоо нийтлүүлсэнийхээ дараа учирсан, 21 настай блонд (шар үстэй) Алфред Даглас хүү.

*Бози (Алфред Дагласын хоч) нээрээ, яг Наркис л (Грекийн домогт гардаг, туйлын үзэсгэлэнтэй байсан тулдаа өөрөө өөртөө дурласан хүн = өөртөө хайртай хүнийг Нарцисист гэдэг) гэсэн үг . Буйдан дээр хэвтэж байгаа байдал нь алтан өнгөөр гялалзаж байгаа мэт нүд гялбам. Би түүнийг шүтэн бишрэхээс ч арга алга* гэсэн, хэн ч харсан *дотор муухайрмаар???*.... бишээ, атаархмаар??? байдлаар хайртай хүнээ магтан дуулсан захиаг ийш тийш нь явуулсан байдаг гэх...

Ичиж үхмээр, кэкэ...

Гэхдээ, хүн дурласан үедээ, хэн хүний санаанд орохооргүй *тэнэг* зүйл хийх нь их байдаг болохоор...


Оскар, Бози 2


Бозитой найзлаж байх үедээ, 2-уулаа нэг залуутай зэрэг явалдсан шиг, эсвэл бие биендээ залуу танилцуулсан шиг тийм *эрх чөлөөтэй???*, анархи маягийн үерхэлээр найзалж байсан гэх... (орчин үеийн гэй хүмүүсийн дунд ч гэсэн, *сээгэс бол өөр хүнтэй явалдсан ч хамаа байхгүй. Тэртээ тэргүй амархан уйддаг эд учир. Сэтгэл чинь л наашаа чиглэсэн байвал* гэсэн маягийн оупен рилэйшөншип? либераль? үерхэл тодорхой хэмжээгээр байдагтай төстэй ч юм шиг)

Гэвч, амьдрал гэдэг тийм амар эд биш

Оскар, Бози 2-ын *хэтэрхий анархист/ эрх чөлөөтэй* дурлалын харилцаа.

Гэвч, иймэрхүү төрлийн *ЭРХ ЧӨЛӨӨ* нь, нэн ялангуяа ёс суртахууныг эрхэмлэдэг, ямар нэгэн шашин, үзэл суртахуун дээр тулгуурласан нийгмийн харилцаа, системийн дотор ад үзэгдэх хандлагатай байдаг. Зөвхөн, стрэйт хүмүүс ч бус, адилхан гэй хүмүүс дотор ч гэсэн, иймэрхүү хандлагыг дургүйцэх хүмүүс олон (энэ нь сайн уу муу юу гэдэг утгаараа биш).

Оскар гуай маань ч гэсэн, энэхүү *олонхын ёс суртахуун* гээч зүйлийг үл ойшоосныхоо төлөө нилээд зовно.

Ажил нь ч тэр, хайр дурлал нь ч тэр, бүтэмжтэй, сайхан байсан Оскар. Гэвч энэ бүхнийг орвонгоор нь эргүүлэх үйл явдал болно.Хаанаас үүдэлтэй вэ гэхээр.... Хайртай дуртай Бозигийнх нь эцэг, Бароу Куйнзли бэйль? гүн?-гээс үүдэлтэйгээр...

*Энэ хүү маань сүүлийн үед арай дэндээд байна* гэж бодож байсан Бозигийн эцэг.Нэг өдөр, Оскарын Бозид зориулсан дурлалын захиаг нь олж орхино.


* Энэ муу гомо зохиолч. Хүүг маань уруу татсан байна* хэмээн уур хилэн нь оргилдоо хүрнэ. (мэдээж хүний эцэг гэдэг утгаараа, бусдыг буруутгаж өөрийнхөө хүүхдийг өмөөрөх нь аргагүй)



Уурандаа автсан эцэг, Оскарын гэрийн үүдэн дээр *Муу хар гомо (sodomite) Оскар* гэсэн бичиг хадаж үлдээнэ.

Үүнийг нь харсан Оскар ч гэсэн мэдээж, шартай бол шартай, бардам бол бардам зохиолч хүн, * Энэ муу Барло юу гээд байна аа. Бид 2 харилцан бие биедээ хайртай байсан болохоос, хэн нэгэнд гай тариагүй шүү. Ядаж байхад, зөв бичээд сурчихмаар юм аа. Somnodite ч гэх шиг... ? * хэмээн уур нь бадрана.

Угаасаа аавтайгаа таардаггүй байсан Бози, Оскарыг *Муу бачкаг будаа болгоод өг* хэмээн зад шордоно.

Угийн бардам зантай Оскар. Ядаж байхад, хайртай хүн нь дэмжиж байна. Мэдээж үзэж тарна биз дээ?

*Барло Куйнзли намайг доромжиллоо* гэсэн үндэслэлээр Бозигийн эцгийг шүүхэд өгнө.

Хэл амаар бол хэнээс ч дутахгүй Оскар ажаа. Эхэндээ хэн бүхэн Оскар ажаагийн ялалт хэмээн бодож байсан тэр мөчид....

Барло, сүүлчийн зэвсэгээ хэрэглэнэ.

*Оскар намайг уруу татсан* хэмээн гэрчийн мэдүүлэг өгөх 12 залуу хүүгээр гэрч хийлгэнэ.


Тухайн үед, ижил хүйстэнтэйгээ явалдах нь гэмт хэрэг.*Шүүхэд өгсөнөө болиод, Парис луу зугтаачих* хэмээн зөвлөх өмгөөлөгчөө үл тоомсорлон заргалдана.

Гэвч, юм буруу эргэхээрээ буруу эргэдэг. Ядаж байхад Оскарын залуутай юу яалцсан ттухай гэрч баримтууд олдож, Куйнзли цагаатгагдана.

Нэг мэдсэн Барлигийн хүн доромжилсон хэрэг нь, ийнхүү Оскарын ижил хүйстэнтэйгээ явалдсан / уруу татсан хэрэг болон хувирсан байв.


Алдартай зохиолч, нэр хүндтэй сэхээтэн гэсэн байр сууриа алдан, хайртай хүнтэйгээ хамт байх орчиноо ч гэсэн алдаад, гэр бүл нь овгоо солин байж нуугдан, энэ хэвээрээ бол шоронд ч орж магадгүй энэхүү нөхцөлд.
*Гомо энэ тэр биш ш дээ... Муусайн юмнууд атаархсандаа худлаа шааж байгаа юм* энэ тэр гээд булзааруулъя гэвэл болох л байсан байх.

Гэвч, агуу хүмүүсийн хийх юмыг энгийн бид ойлгох биш...

Хамгийн эгзэгтэй мөчид, сүүлд нь олон гэй хүмүүсийг айх, зовох байдлаас нь салгасан алдарт үгээ хэлнэ.

------------------
Charles Gill (prosecuting): What is "the love that dare not speak its name?"(Бозигийн шүлгэн доторх *чангаар хэлж болшгүй хайр гэж юу юм? гэсэн асуултанд*) Wilde: "The love that dare not speak its name" in this century is such a great affection of an elder for a younger man as there was between David and Jonathan, such as Plato made the very basis of his philosophy, and such as you find in the sonnets of Michelangelo and Shakespeare. It is that deep spiritual affection that is as pure as it is perfect. It dictates and pervades great works of art, like those of Shakespeare and Michelangelo, and those two letters of mine, such as they are. It is in this century misunderstood, so much misunderstood that it may be described as "the love that dare not speak its name," and on that account of it I am placed where I am now. It is beautiful, it is fine, it is the noblest form of affection. There is nothing unnatural about it. It is intellectual, and it repeatedly exists between an older and a younger man, when the older man has intellect, and the younger man has all the joy, hope and glamour of life before him. That it should be so, the world does not understand. The world mocks at it, and sometimes puts one in the pillory for it."


*Орчин үед, *чангаар хэлж болшгүй хайр* хэмээн нэрлэгдэх энэхээ хайр бол, Давид Жонатхан 2-ын хоорондох харилцаа шиг, Платоны философийн үндэс болсон, Микеланжело, Шекспирийн сонетоос олох агуу хайр юм. Сэтгэлийн хамгийн гүнд орших энэхүү хайр нь, ариухан бөгөөд төгс болно. Энэхүү агуу хайр нь, бидэн 2-ын шүлгэнд онгод бэлэглэсэн шигээ, Шекспир, Микеланжелогийн агуу урлагийн бүтээлд онгод бэлэглэсэн тэр л хайр болно. Энэ хайр нь, орчин үед *Чангаар хэлж болшгүй хайр* хэмээн нэрлэгдтэлээ үл ойлгогдон, үл тоомсорлогдсон хайр бөгөөд, энэхүү үл ойлголцлоос л болж би энэхүү индэр дээр зогсож байна. Энэ хайр нь үзэсгэлэнтэй, сайн, сайхан хайр бөгөөд, энэ хайранд гаж / байгалын бус зүйл огт байхгүй. Энэ хайр нь оюунлаг бөгөөд, ахмад залуу 2 эр хүний хооронд оршин тогтнох болно. Ахмад хүнд оюун ухаан, залуу хүнд баяр баясгалан, итгэл найдвар болон, өмнө дэлгэрэх амьдрал байгаа цагт, энэхүү хайр нь дахин дахин, орчлонд оршин тогтнох болно. Ийм л агуу хайрыг энэ ертөнц үл ойлгож байна. Хүмүүс энэхүү хайрыг доромжилж, заримдаа над шиг ийнхүү түмний нүдэнд дэлгэдэг билээ* (асар муу орчуулга... сори ла. Англиар нь уншина уу..*

Ийнхүү илтгэсэн үг нь ч тус бололгүй, Оскар, шоронд 2 жил хүнд хөдөлмөр эрхэлнэ. Шоронд байхдаа бие нь муудан, суллагдсаныхаа дараа удалгүй, Парист нас барсан болно.

Түүний хэлсэн үгс нь, гэй, стрэйт аль алинд нь нөлөөгөө үзээлэн, сүүлд нь өөрсдийнхөө төлөө тэмцсэн хүмүүст зориг бэлэглэсэн билээ.
-------------------------------------


Ёоноо, аймаар либерти либерти гэсэн юм орчуулчихлаа, кэкэ.
Гэхдээ хааяа хэт улс төржих дажгүй ш дээ тэ? кэкэ


2 comments:

Особу said...

uuuu goy goy, urid ni neg sonirhoj halit ene agaag harjiisan bolhoor aygui sonirhoj umshiv :)
"the love that dare not speak its name" alaad haysan te

patatepatata said...

hehe, nileed hudulmur gargasany hereg garlaa, neg ch gesen hun bayarlaj baival, keke