Thursday, March 27, 2014

Гэй либерти

Гэй либерти, гомо нар хуримаа хийх ёстой

Би угаасаа энэ блог дээрээ анхнаасаа бичиж байсанчлан, яг тэр идеологид нэг их дуртай биш юм шиг байгаа юм.

Яагаад вэ гэхээр ГОМО ГЭХЭЭРЭЭ ТУСДАА, ӨӨР БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ҮҮ?
ГОМО ГЭХЭЭРЭЭ КАИЛИ МИНОГ, ЛЭЙДИ ГАГА, МАДОННА сонсох ёстой гэж үү?

Битгий соляаар, би өөр хүн шүү!!!

гэсэн маягийн юм боддог байсан юм...


Нас нилээд явчихав.
Сүүлийн үед боддог болов оо...

Баябага авгай хүртэл намайг хэлж байна.

*Юу солиороод байгаа юм!!! Чам шиг гей либерти хүн барагтай байхгүй байх шүү!!!* гэнэ...




Нөгөө, (нууцлагдмал) гей байх тусмаа гомофобик гэдэг шд?

Тэрэн шиг, (нууцлагдмал) гей либерализейшн маягийн хүн байх тусмаа, активистуудад дургүй байх тал байдаг юм шиг байгаа юм.


Миний дотор болохоор, гей либерализэишн хүн байхаараа л, бараг худалч хүнд хетеро фобик гэсэн ойлголт байгаад, тэгээд тийм хэн нэгэн хүнийг ад үзсэн байдлыг тэвчиж чаддаггүй болохоороо активистуудад дургүй байсан юм болов уу гэж...



Сая Япон явж ирэв.
Монголд ярьж чаддаггүйгээрээ л баахан хүний эрх, гомогийн эрх, эр хүн гэж юу вээ гэдэгээ ярив.


Японд бараг анх байгуулагдсан гей бар, Такс Нот гээд байдаг юм.
Алдарт Фредди Меркүри эд нар байнга очдог байсан, дотроо үсрээд л 10 хүн орвол дүүрчихдэг бар.

Нодлин 35 жилийнхээ ойг тэмдэглэл үү яалаа.

Тэрний эзэн Так-сан гээд нэг бачка байдаг юм.

Японы гей хүний эрхийн хөдөлгөөний бараг загалмайлсан эцэг (эмээ?) шахуу.




Мань хүнтэй яахав, Баяабага ажаа, мань гурав бараг 4-5 цаг буу халаваа.

Хүний эрх, гомо эрхээс эхлээд.


Тэр дотор надад хамгийн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн үг.

*Би олон жил гомо хүний эрхийн төлөө тэмцэж ирсэн.  Гэхдээ сүүлийн үед хараад байхад, нийгмийн урсгал, *ялгаварлан гадуурхагддаг* давхаргаасаа (гомо) *ялгаварлан гадуурхдаг* давхарга (хуучнаар стрейт, одоо бол олонх л бол хэн нь ч байж болно) болохыг л хүсээд байгаа юм шиг санагдаад байгаа юм.  Миний хүссэн ертөнц бол, хэн ч ялгаварлан гадуурхагддаггүй тийм орчлон байсан юмсан* ....


Аргагүй л олон жил ҮХДЭГГҮЙЭЭЭ гэдэг шиг байсан хүний үг.


Ханзо дээр сүүлийн үед миний дандаа хэрүүл хийдэг юм маань *Миний ҮЗЭЛ БОДОЛ бол ГАНЦХАН ГОМО НАРЫН БАР байгуулахдаа биш, харин, ХЭН Ч БАЙСАН ХАМААГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙДАГ ГАЗАР БАЙГУУЛАХ* гэдэг үг.



Яагаад гэнэт ийм серьёзны юм бичээд эхлэвээ гэхээр...

Өнөөдөр Ханзо дээр ирлээ.

Манай ЛГБТ төвийнхөн түрүүчийн долоо хоногт маш чухал, ач холбогдолтой зүйл хийсэн гэдэгийг бол аль хэзээний мэдээллээ авчихсан байсан юм.

Тэгээд л тухайн үедээ сэтгэл хангалуун байхгүй юу.

Үйл ажиллагааг явуулсан залуу ирээд ярьж байна.



Жоохон согтсон байсан байх л даа, үг хаяж байна.


*Чамайг уриад байхад ирсэнгүй*
*Чи угаасаа дэмжих ёстой байсан*
*Яахаараа ядаж ямархуу болсон бэ гээд асуучиж болдоггүй юм*
*Чи ер нь гей хүмүүсийн эрхийн асуудлыг үл тоомсорлодог*
*Чи ер нь гей бар гэж нээж л байгаа юм бол иймэрхүү асуудалд нухацтай хандах ёстой*
*Яс юман дээрээ, энэ бараа зөвхөн гей хүмүүст зориулах ёстой*


Уг нь очьё гэж бодож байсан юм.  Томилолтоор явчихсан юм чинь яах вэ дэ?


Гэхдээ би ч гэсэн согтуу байсан (одоо ч согтуу), гэнэт өөрийн арга барилаа тулгахаар нь гэдэн хөдөлнө биз дээ?

*УУЧЛААРАЙ, ОЧИЖ ЧАДСАНГҮЙ, ГЭХДЭЭ ТА НАРЫН АРГА БАРИЛТАЙ БИ 100% САНАЛ НИЙЛЭХ АЛБАГҮЙ!!  ХҮН БОЛГОНД ӨӨР ӨӨРИЙН БОДОЛ, АРГА БАРИЛ БАЙГАА.  БИТГИЙ ӨӨРИЙН АРГА БАРИЛАА ТУЛГААД БАЙ!  БИ ТЭГЖ ЯРИВАЛ, ТЭР УУЛЗАЛТЫГ ЧИНЬ ДЭМЖИХ Ч АЛБА БАЙХГҮЙ!  БИД НАРЫН ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО БОЛ ОЛОН УРГАЛЧ ҮЗЭЛ (diversity), ТЭГЭХЭЭР НАМАЙГ ЗҮГЭЭР ОРХИ. ТЭР ТУСМАА, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БҮГД ГОМО БАЙХ ЁСТОЙ ГЭДЭГ ДЭЭР БОЛ МАЙ БООВОО ШҮҮ!!!* гээд....

жоохон хэтрүүлчихсэн байх, гэхдээ л миний гол суурь чинь энэ шүү дээ.


Тэгээд ер нь миний байнга хэлдэг үг....

ӨӨРИЙГӨӨ БУСДААР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛМЭЭР БАЙВАЛ, ЭХЛЭЭД БУСДЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨЧЭЭ!!!

Аргачлалаас болж талцдагаа болимоор юм аа, манай Монголчууд...



За за, уртхан юм биччихлээ...

Өнөөдөр борлогдох шинж алга, харьж байгаад л боовоо саахаас...






Monday, March 17, 2014

Europe Europe

Монголд байхад яагаад ч юм нэг л завгуй болчих юм...

Уг нь ч нэг их айхтар завгуйсээд байгаа юм байхгуй, шоүдаад л яваад байгаа хирнээ, нэг тухтайхан блогоо хөтлөх ч юм уу, эсвэл сээгэс хийх ч юм уу зав гарахгуй юм?  Ямар учир байнав??

Зиаг зиаг, тэгээд дэмийрээд энд тэнд явахаараа л зав гаргаж байхаас...
ч гэж, онгоцны буудал дээр хоригдчихсон байгаа болохоор, цаг нөхцөөх хэрэгтэй байна л даа, ккк
Энэ долоо хоногт ажлаар Бээжин -- Сөүл-- Токио гэж явж байгаа юм

Тэгээд хямдхан билэт авахуулчихсан чинь, Бээжин орох гэж 12 цаг нисдэг сда авчихаж...
Сөүл дээр 7 цаг гиюүрнэ гээд л бодчих...

Ядаж байхад, Буяант Ухаа дээр нисэх гэсэн чинь *Та яахаараа Бээжин явах гэж байж Сөүлээр дайрдаг юм, таныг явуулахгүй, та ер нь харлаж борлох гээд байгаа бололтой* энэ тэр гэж солиорч хоргоогоод....

*Харлах гэсэн бол далайн эрэг явна, борлогддог байсан бол Монголдоо борлогдмоор байна,  Би ч гэсэн хүссэндээ Бээжин лүү 12 цаг нисч байгаа юм байхгуй мэдэв үү!!!! Битгий уль, гуц* гээд л чаддагаараа муухай аашлав шд...
За тэр ч яахав...

Нээх лаг блогоо бичээд эхэлсэн, яг юу бичихээ мэдэхээ байчихдаг байшд...
Зиаг байз, хамгийн сүүлд баахан хэрүүл өдсөн юм бичсэнээс чинь хойш юу хийлээ дээ...

Зиаг, гадагаад явсан тухайгаа л бичье тэ?  Гэртээ харихаараа зураг нөхөж оруулъя...


1 сарын сүүлээр хагас амралт хэлбэрээр Европ явж ирсэн юм байна.
Цагаан сарыг тааруулж гадагаад луу зугтааж байгаа царай нь тэр...
Одоо ажиллаж байгаа салбартай маань холбоотой дэлхийн томоохон компаниуд оролцсон
 сургалт? цуглаан?-д оролцож, салбарынхаа ирээдүйн тухай ярилцсан юм, гэхээр аймаар лаг сонсогдож байгааз?  kkkk

Бодоод байсан, тэгсэн, Европ явалгуй би чинь 14-5 жил болчихсон байсан юм байлээшд...
Английг эс тооцвол.
Эх газрын Европ явах ажил угаасаа барагтай бол гардаггуй, виз авах гэж бөөн ядаргаа, үнэтэй, хол, энэ тэр гээд ердөөсөө зүглэхгүй байгаад байсан юм...
Тэгээд хамгийн гол нь Европ залуучуудыг сонирхдоггүй гэсэн шалтгаанаар.....
Сээгэс хийх сонирхол төрөхгүй бол ер нь аялал хийж яадаг юм тэ? ккк

Зиаг зиаг тэгээд, яахав, нэгэнт явж байгаа юм чинь, утгыг нь гаргаж явсан нь дээр шд тэ?


14 жилийн өмнө явахдаа мань чинь дөнгөж 20 гарантай жоохон пацаан байсаныг ч хэлэх үү, ядуу оюутан байсаныг ч хэлэх уу, өөрийгөө улаан гомо гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй, нэг тийм ЦЭВЭР ИЧИМТГИЙ,  АРИУХАН (12-тойдоо анх гомо сээгэс хийсэн нь үнэн л дээ, гэхдээ тэглээ гээд бузар болчихгүй тэ?), ДЭЭРЭЭС Нь СҮҮДЭР ТУСАХ ТӨДИЙД АЙЖ ЭМЭЭДЭГ (хөөрхөн) хүүхэд байсныг ч хэлэх үү, ГОМО ЕВРОП гэдэг юмыг бүрэн утгаар нь мэдэрч чадаагүй юм... 

Үсрээд л геи порнотой кино үздэг газар л орсоныг эс тооцвол...kkk
За тэр хөгшин хүн шиг өнгөрсөнөө дурсах ч яахав...

Зиаг тэгээд, гомо Европыг бүрэн утгаар нь мэдэрнэ ээ гээд л төлөвлөж гарав аа...


Уг нь ажил маань зөвхөн Парис ороод л дуусч байсан юм...
Дор нь хүний нөөцтэйгээ ярина биз дээ.

Цагаан сараар угаасаа амрах юм чинь би 3 хоногийн чөлөө авлаа.  Хагас бүтэнсайнтайгаа нийлээд 5 хоног алга боллоо шүү!!!
гэсэн ОК л гэж байна...

Дараад нь бодно биз дээ.

Европт гомо хүн очно гэвэл мэдээж Амстердам!!!
За тэгээд Берлинийг хүн болгон аймаар мундаг гомо соёл дэлгэрсэн газар гэж яриж байсан нь санаанд оров.

Билет судалваа...
Европ дотор аялах чинь гэхдээ яасан аятайхан хямдхан юм бэ?
Амстердамаас Берлин орох онгоцны билет 35 евро, Берлинээс Парис орох билет 19 евро гэж авдаг юм???

Yavahgwi bol aldas bolno biz dee?

Төлөвлөгөө--
Парис 5 хоног, Белги 1 хоног (хагассайн), Амстердам 2 хоног, Берлин 2 хоног, нийт 10 хоног гээд аваад туучихсан.

Яг үнэндээ хэлэхэд, геи калчар гэсэн утгаараа надад Парис гэхдээ хамгийн их таалагдсан.
Үнэтэйг нь л эс тооцвол.

Яагаад гэхээр, залуучууд нь нэг тийм, жижигхэн, арай Азиудтай төстэй хөөрхөн гэдэг ч юм уу

Орсон газрууд -- 1 геи сауна (дотроо бассеин массеинтай, аймаар тансаг 3 давхар.  Сан ч бил үү юу ч билээ нэртэй), 1 kруйсинг бар, хэд хэдэн геи бар)

Амссан хүний тоо -- 4-5 хавьцаа.  Залуу байснаа бодоход, хүний арьс өнгөөр нь тэгтлээ ялгаварлан гадуурхахаа больсон байна лээ.  Сээгэс хийхдээ нэг их тоохгүй, ккк

Гэхдээ ер нь ажигласан юм,,,  Европт Азиуд чинь аймаар борлуулалт сайтай байдаг юм байлээшд.   Монголд jack'd энэ тэр дээр үсрээд л таньдаг хүнээс *По ажаа, юу байна* гэсэн л мессеж ирдэг бол, Европт чинь цаг минут тутамд *сээгэсдэе, Азиудад аймаар дуртай* энэ тэр гээд бөмбөгдчих юм байлээ....

Парис, хоол бол мэдээж асар дажгүй.   Хуучин оюутан байсан шигээ мөнгөний бололцоогүй байхаа больсон болохоор, баахан тансаглаж авсан. 
Энэ удаагийн аялалаар 10 хоногт нийт 4500 доллар зөвхөн хоолонд явуулсан байна лээ гэхээр л, ккк


Зиаг тэгээд дараад нь Белги.
Жижигхэн, хөөрхөн газар байна лээ.  Пиво нь асар хямдхан.
Барандаа 1 пиво 2.3 евро гэхээр бараг л Монголтой адилхан байгааз дээ?
Орсон барны тоо 2, сауна 1.
Амсан залуу 2...

Амжуулна шүү дээ амжуулна.
Сауна нь лаг тийм, дотроо бассеинтэй, бартай.
Тэгсэн, аймаар намираа баагийнууд бараа тойроод суучихсан.
Харагддаггүи болоод ч тэр үү, Ази хүн ороод ирсэн тойрч ирээд л, хэл ам, боов шоов сугалчих гээд бас хэцүү хэцүү, ккк

Гурав дахь нь Амстердам.
Секс тал дээр нь хэт их хүлээлт байсан болоод ч тэр үү, тэр тал дээр нэг их амжилт байгаагүй.
Эсрэгээрээ, нутгийн индиануудтай хамт гарсаныг ч хэлэх үү, соёл, атмосфер тал дээрээ бол харин дажгүй шүү??
Аймаар гоё драг шоү, гоё хөдөөгийн байгал (<-- p="">

Бас мэдээж, Амстердам гэхээр, хууль ёсны нөгөө юм.
Өвс болон мөөг.

Би чинь угаасаа хуулиа аймаар сайн биелүүлдэг гомо.
Хэрвээ хуулиар эрэгтэй хүнтэй унтахыг хоригловол, гэлэнмаа болоход ч бэлэн ( гэх ч арай хэтрүүлсэн юм болох байх, kkk)
Хууль ёсны гэнгүүт нь шууд хусна биз дээ.

Хувийн сэтгэгдэл.
Өвс ----  Надад бол таалагдаагуй.
Үйлчилдэггүй юм шиг байгаа юм.
Гэхдээ яг үйлчлээгүй юм уу гээд хүүхэн хараагаа харсан, томорчихсон болохоор, үйлчлэхийн хувьд үйлчилсэн юм шиг байна лээ.  Гол нь сэтгэхүйн нөлөөлөл нь байхгүй ч юм уу, бүү мэд.
Тамхи татдаггүй (архи уудаггүй, авгай эргүүлдэггүй) нь нөлөөлсөн ч байж магадгүй

Эсрэгээрээ, мөөг ----
2001-2 онд анх Японд өөрийгөө гомо гэдэгээ дөнгөж мэдрээд барны гудамжинд очиход, Японд хууль ёсны байсан юм.  Хэрэглэж узье дээ гээд, гэхдээ айгаад байх тэр хооронд хууль бус болоод, хэрэглэж чадаагүй болохоор, ер нь ямархуу зүйл байдагийг нь үзье гэж бодно биз дээ?

Зиаг тэгээд л, аюултай тал, ямар нөхцөлд хэрэглэх ёстой, анхаарах зүйл нь юу вэ гээд л баахан интернэтдэж интернэтдэж хэрэглэж үзэв ээ...

Ямар ч байсан, эхлээд их тайван байдалд хэрэглэх ёстой, тэгэхгүй бол хар дарсан зүйл шиг муухай хэцүү байх магадлалтай гэж байсан болохоор, зочид буудалдаа, баахан ус бэлдэж байгаад, орондоо орж байгаад л идчихэв.

5-10 минутын дараа хананд байгаа зурагны өнгө нь тодроод л, янз бүрийн хувилбараар харагдаад эхэлж байна.

За нөгөө трип гэдэг юм нь эхэлж байна даа гээд л, тэгээд нүдээ аниад хэвтчихсэн.
Би чинь угаасаа зүүдлэх их дуртай юм л даа.
Тэгээд ер нь бол хар дарж зүүдэлдэггүй юм (гэхээсээ илүү, хар дарж зүүдүлж байгаагаа өөрөө мэдрээд, тэрнээсээ кайф авдаг гэх юм уу даа) л даа.
Тэгсэн, тэр halucination гэдэг чинь ер нь л бол зүүдний ертөнцөөр эрүүлдээ аялах л юм байлээ шд, тэ?  Нүдээ нээчихээр харагдахгүй, анихаар, нэг бурхад нь гарч ирээд л, нэг чөтгөр нь гарч ирээд л, тэгээд л, янзан бүрийн *зүүдний* ертөнцөөр аялаад л.  Бас, зүүдтэй их төстэй тал нь, зөндөө их удаан зүүдэлсэн хэрнээ, цагаа харахаар ердөө л 3 минут өнгөрсөн байдаг.  
Надад бол их таалагдсан, нэг тийм урлагийн inspiration төрүүлэхээр.  Надтай хамт явсан манай экс экс экс огт таалагдаагүй гэсэн, дотор муухай болж байна, хар дарж зүүдэлж байгаа юм шиг гээд... (мань хүнд өвс таалагдсан гэсэн).  Тэгэхээр хүн бүрийн сэтгэлзүйн байдал, төрөлхийн зан араншин гээд олон юмтай холбоотой юм шиг байна лээ, сонирхолтой шүү?  Гэхдээ, муухай санагдаж байгаа хүнд бол хэцүү байх, цаг хугацаа өнгөрөх нь их удаан болчихдог болохоор.

Зиаг тэгээд, үйлчилж эхлээд 3-4 цаг болов.
Үйлчилгээ нь 4-5 цаг үргэлжилдэг гэж уншсан болохоор, үйлчилгээ нь дуусахаас өмнө гараад явахад ямархуу санагдах бол гэдэгийг нь *шалгахаар* гадагшаа гарав.

Гудамжаар явж байхдаа рэстөран, барны доторхыг харсан шиг алхав.
Архи хүний мэдрэмжийг бууруулдаг бол, энэ нөхөр их сэргэг болгодог бололтой.
Баран дотор байгаа уран зураг, декореишн гээд л, гоё юмыг их соргог олж харах юм.  Жирийн үед анзаарч харахааргүй зүйлсийг.
Тэгээд хамгийн сонирхолтой санагдсан нь, хөөрхөн залуучуудын царай.
Бүүр хол байхад, дурангаар татаж авчирч байгаа юм шиг нүүрийг нь татаад урд аваад ирэх юм.  Үөү, ямар хөөрхөн залуу вээ гээд 2 залууг хараад өнгөрсөн.  Тэгээд нэг баранд ороод үйлчилгээг нь гарахыг хүлээв. 

Үйлчилгээ нь гарсаныг өөрөө мэдэрсэний дараа (хүүхэн хараагаа харж барьж), буцаад ирсэн гудамжаараа алхав.

Саяны хятад хоолны газрын зөөгч залуу, үнэхээр хөөрхөн байсан эсэхийг *эрүүл нүдээрээ* харж шалгах санаатайгаар. 
Яагаав, архи уусан үед хөөрхөн харагдаад, дараад нь аймаар царай муутай байх байдаг шд? тэрэн шиг юм болсон юм биш байгаа даа гээд.

Тэгээд, нөгөө рестораны хажуугаар явсан, үнэхээр миний дуртай залуу байсан нь их сонирхолтой.
Гол нь, жирийн үед, хэзээ ч тийм холоос хөөрхөн гэдэгийг нь анзаарахгүй гэсэн утгаараа, тархины үйл ажиллагааг тухайн нөхцөлдөө их идэвхжүүлдэгийг баталж байгаа мэт...


Хамгийн сүүлд очсон газар нь Берлин.

Цас ороод, тэнгэр муухай байсан болохоороо тэр үү, эсвэл хотын төвдөө хүртэл их хүн цөөтэй байсан болоод тэр үү, очсон газруудаас хамгийн тийм *хүйтэн* газар шиг сэтгэгдэл төрсөн.
Хоол нь бас нэг тийм амт муутай.
Гэхдээ *хард цорэ цултурэ*, бусад хот болон улсуудаасаа хамаагүй ихээр хөгжсөн мэт бас санагдав.
Очсон, манай Ханзогийн байнгын үйлчлүүлэгч 2 рокер стреит залуучууд байсан тул хамт жаал шоүдав.
Зүүн берлиний геи бар орсон шиг...
Гэхдээ зүүн берлин бол бүр эвгүй юм байлээ.  Ёстой жинхэнэ сүйрсэн хот шиг гэх юм уу тийм зэлүүд.
Ажлын өдөр байсан болохоор тэгж санагдсан ч байж магадгүй.

Гэхдээ бар нь хамгийн хүнд...
Сауна луу нь эхлээр орсон.  Ихэвчлэн жоохон ахимаг насны хүмүүс.  Гэхдээ яаж зүгээр байхав, нэг хоёрыг цааш нь харуулсан.  Тэгээд аймаар хөөрхөн залуу хандраад байхаар нь явалдах гэсэн *би мөнгөнд л явдаг* гэж дургүй хүргэсэн.
Круйзинг бар...
2 стреит залуугаа дагуулаад орсон, нөгөө хоёр ёстой жинхэнэ шоконд орсон байх аа.
Яваад л орсон, тамхины өрөөнд бавалцаж байдаг байгаа... Ядаж тамхины өрөө нь шилэн ханатай...
Тэгээд л доошоо орсон, фист, С&М гээд л байхгүй зүйл байхгүй...

За нэг тиймэрхүү, нэг иймэрхүү, ямар ч л байсан санасныг бодоход сонирхолтой л аялал болсон.