Thursday, December 03, 2009

Улаанбаатрын үдэш4



Ойрд нээрээ, маргааш нь ажилтай хирнээ л шөнө унтахгүй балайраад хэрэг алга аа...Дандаа 3:30, 4:00 хүртэл сэрүүн байж байгаад, унтаад, 4-5 цаг унтсан болоод ажилдаа явсан маягтай...

Уржигдар, шөнө 2 гэж ажлаа тараад, архи уулгүй лаг томоотой гэртээ харив. Харьж ирчихээд, гар мараараа хангадаг ч юм уу ухааны юм бодоод интэрнетээр дэмий тэнэж байсан, яагаад ч юм Хон Гил Доны кино ингэхэд интернет дээр байдаг болов уу гэж хайж үзмээр санагдаад (арай Хон Гил Доны тусламжтайгаар гараараа мараараа хангаж барья ч гэж бодоогүй л дээ, гэхдээ яагаад ч юм хайчихсан байсан), гүүглдсэн, байдаг юм байлээшд дээ тэ?


Бүр Монгол хэл дээр гээч???



Бага байхад (Намайг 7-8 тай байхад гардаг байсан уу?) нээг л их нүд хөмсөг болсон ХӨӨРХӨН ЗАЛУУ гээд, их дуртай, дахин дахин очиж үздэг байсан чинь, нас биед хүрчээд үзсэн, нээг их хөөрхөн санагдахгүй байлээ, кэкэ. Сонирхол бас өөрчлөгддөг л юм байна.




Зиаг тэгээд өчигдөр. 2-р хороолол орж жаал архи уучихаад, 1 гэж харьсан. Харьчихаад, прокатнаас авсан The World гээд хятад кино үзэв.




Энэтхэг хүний хувцастай эмэгтэй хүний зурагтай жакеттай болохоор нь нээг их сонирхохгүй байгаад байсан, үзсэн аягүй дажгүй кино байв.





Бээжинд Дэлхийн Парк бил үү? нэг тийм юм байдаг даа? Манайхан очихоороо учиргүй зургаа авахуулаад байдаг???

Тэрэн дотор өрнөж байгаа үйл явдалтай кино байсан.

Үзэж эхлээд л үхтлээ инээсэн, нэг тийм хөөрхөн юмортой кино. Инээдмийн кино бол яг биш байх, гэхдээ Хятадуудыгаа аягүй ёжлосон маягтай, тэгээд нэг тийм зөөлхөөн, аядуухан үйл явдалтай кино байсан.

Энэ кинон дээр тэгсэн, Улаанбаатарын маань тухай их гарах юм аа..3-н дэд хэсэгтэйгийн эхнийх нь *Бээжингийн захын Парис*, 2 дахь нь *Улаанбаатрын үдэш*, 3 дахь нь *Токиогийн дурлалын түүx*.

Мөрөөдөлдөө хөтлөгдөөд, анх удаа гадаад пасспорттой болоод гадаад явж байгаа залуу нь, галт тэргээр Монгол яваад л.

Хамт ажилладаг Орос хүүхнийх нь дүү нь Монгол хүнтэй гэрлээд Улаанбаатарт байдаг, тэрэн дээрээ айлчилж очихыг мөрөөдөөд хятадад биеэ үнэлэн барин ажилладаг ч юм уу.Тэгээд л зурагтаар цаг агаарын мэдээгээр Улаанбаатар гэж гардаг ч юм уу. Орос хүүхэн, Монгол явахыг мөрөөдөнгөө *Улаанбаатрын үдэш*-ийг дуулаад л...
Сүүлд нь мөрөөдлөө биелүүлээд Монгол нисэж байх үедээ асар сэтгэлийн ханамжтай байдалтай гэх мэт.

Гоё санагдав.

Олж үзээрэй!!!





Улаанбаатрын үдэшийн хятад орчуулга нь гэнэ.




( Karaoke huvilbar )

Тэгсэн *Дууны эх: Монгол ардын дуу* гээд аваад хаячихаж, кэкэ.

Гэхдээ энэ сайн орчуулсан байна шүү.

Улаанбаатрын үдэш, намуухан, намуухан гэдгийг нилээд төстэй сонсогдохоор, тэгээд утга нь адилхан байдлаар

(Улан бато да ю а, на му жин на му жин = Улаанбаатрын орой ааа, яагаад ч юм чимээгүй, яагаад ч юм чимээгүй )

Гэхдээ, дахилт биш хэсэг нь (юу гэдэг билээ?) өөр утгатай юм шиг ханзнууд харагдаад байна.

Чи минь хаана байна, архи, Би сэтгэж чадахаа больлоо, зүрх минь өвдөж эхэллээ энэ тэр гэсэн үгнүүд харагдаад байна. Бодвол бүтэлгүй хайр дурлалын тухай дуу болгосон юм байх даа?? кэкэкэ


6 comments:

bayabaga said...

HOngildon chini iim zaluu bail uu..Jet li tei halit tostei ch yum uu..tormolzood hoorhon l zolig baishd..:)..alag nuden ain??

ershuu said...

ulaanbaatriin udesh chin gitdad /gej bi bagadaa heldeg baisiishd/ lag aldartai gsn. naad kinog chin uzej uzhiinsaan

WildandFancy said...

Alag nuden zaluus khudlaa bdag gesen shuu kkkk

Особу said...

yoonooooo neeree hongildon uzhiimsaan, tsetseg tsevruu shig nasnii min neg tom dursamj shuu

Unknown said...

Урт урт, олон юм нэг дор өгүүлсэн бичлэгүүдэд чинь би дуртай шүү. Богинохон дороо дуусчихаар нээх онцгүй ш дээ.
Хон Гил Дон-той холбоотой шал хамаагүй юм (таньдаг ахын ярьж өгсөн түүх) ярьчих уу. За за дуугүй байхыг зөвшөөрсөнд тооцлоо. хэхэ.
Яг л ид Хон Гил Дон ах гарч байсан үед гэнээ. Бүгд л чухам хужаа кээтээр гангарч, энд тэндээс лимбэтэй төстэй зүйл олж үлээж, Хон ахтай адил хувцаслаж гангарч, нисч дүүлэхийг мөрөөддөг байсан гэнээ. Тэгсэн нэр орой найзуудаараа орцноосоо шаагилдаад гараад ирсэн чинь, нэг найз нь орцны хаалганы дээд талын тавцан шиг юман дээр гараад завилаад сууцан, алчуур малчуураар нүүрээ хаачаад лимбэ үлээгээл суужийхийн гэнэ (яг л Хон ах нөгөө уулын орой дээр сууж байх мэт л). Тэгээл найзууд нь мэл гайхаал, дараа нь чи яажийнаа хүүш хааш гэсэн чинь нөгөө найз нь Хон ахыг дуурайгаал "ХиЯаа" гэж нэг хашгараал шууд үсэрцэн гэсэн (нэг гартаа лимбээ атгасан күүл үсрэлт хийхийг хүсчээ). Тэгээл хэдэн минутын дараа түргэний тэрэгний гэрэл асаал бөөн юм болоол. Найз нь газар хөлөө бариад ёоолоол гэвтцэн, яасан гэсэн хөл нь хугарцан.
Ах бол энийгээ лайтай ярьдийн. Даанч би коомэнтэн дээр нүд амаа тэгж хөдөлгөж чадах биш.

patatepatata said...

bayabaga> Tormolzson zaluu baigaaz? ter urt ustei heseg deeree gaigui huurhun, ternees ene alchuur boochihson ni joohon tiimhen yum aa..

Tugalan nudet?? keke

ershuu> harin tiim yum shig bailee. Amgulan gedeg zaluu duulaad aldartai yum shig bailee.

WildandFancy> yuu ni hudlaa yum? keke

Osobu> naad tavichihsan dotroosoo uzeech, keek

Khongorzul> ter ah chini minii uyiinh bolj tarch baih shig baina aa,,, Bidnii heden jaaluud ch gesen tustei tustei yum hiideg baisan yum, keke. Bi l lav uuriiguu ter muuhai harj ineedeg, turuuleed aluulchihdag ninjagaar tusuuldug baisandag, keek