Monday, July 27, 2009

Ойрын сонин сайхан...

Гэж нэг их сүр сонин ч алга доо...
Архи уусан, агсан тавьсан, залуу эргүүлсэн гэдгээс өөр...

Гэснээс, миний сонирхдог хүүхдүүд улам л залуужаад, улам л туранхай болоод байх шиг...
Хэдхэн жилийн өмнө л өөрөөсөө ахмад залуучуудад дуртай байсан санагдаад байгаа юм. Тэгээд, дэндүү туранхай бол дэмий, жоохон бадируун ч юм уу энэ тэр байвал дажгүй энээ тэрээ гэсэн нээх олон шүүлтүүртэй...

Тэгсэн сүүлийн үед жоохон жоохон хүүхдүүд таалагддаг болоод байгаа.

Энэ ч юм уу... (түрүүчийн долоо хоногт хамт далай явсан хүүхэд. Аягүй хөөрхөн, даанч намайг сонирхохгүй байлээ. Бас найз залуутай юм гэсэн...)



Далайн эрэг, 4 хөгшин (30 эргэм насныхан), 4 залуухан хүүхдүүд (20-н хэдтэй хүүхдүүд) цуглуулж аваад...
Хөгшчүүл нь буруу зөнөчихсөн байсан бол....

Мэрилин Монрог дуурайж байгаа хөгшин...





Мадонна-ийн Фийвер-ийг дуурайж байгаа хөгшин...



Кайли Миног-ийн Слөү-г дуурайж байгаа хөгшин...





Залуу хүүхдүүд чинь их хөөрхөн юм билээ. Нэг тийм *Хэлси* маягийн...
Волеибол тоглодог ч юм уу, далайн усанд орж тоглодог ч юм уу.. Хараад сууж байхад, мань мэт нь ямар буруу зөнөсөн хүмүүстэй харьцуулахын аргагүй, нэг тийм *цайлган, цэвэр ариун* байдаг юм билээ...




Зиаг тэр яахав. Далай гэхдээ гоё явсан. Сүүлд ирчихээд зургаа үзэж өөрийнхөө гүзээний муухайг харж сэтгэл санаагаар унасаныг эс тооцвол.

Энэ долоо хоногт ...


Гокон гээч юманд явж ирэв.

100-н гомо хүүхэд цуглараад, найз залуу хайдаг гэх юм уу даа???
Бүгд энгэртээ номер хадчихаад, тэгээд таалагдсан залуугаа цаасан дээр бичээд (би тэдэн номер. Надад тэдэн номер таалагдаж байна гэж), тэрийг нь зохион байгуулж байгаа хүн нь компьютэрт оруулаад, харилцан бие биендээ таалагдсан хүмүүс байвал *Хосууд төрлөө* гэж зарлаад, хооронд нь үнсэлцэлдүүлдэг гэх юм уу даа???

Бас нэг юм нь, хэнд хамгийн олон *танилцмаар байна* гэсэн санал ирсэн бэ гэдгээр нь миссийн тэмцээн шалгаруулдаг (эхний 3-ыг зарладаг) тиймэрхүү ивент.


Тормогор тугалын нүдтэй нэг хөөрхөн жоохон хүүхэд (24-тэй) байхаар нь,саналаа өгсөн, тэгсэн тэнд байсан 100 хүний 13нь тэр жаалд саналаа өгсөн, мисс болж таараад, өрсөлдөөн ихтэй золиг байж таарсан...

Гэхдээ овоо одтой байсан юм байлгүй, нөгөө жаал чинь надад саналаа өгсөн байгаад, *хос* болчихов, лол.

Тэгээд, өчигдөр тэр хүүхэдтэй болзоотчоод ирсэн. Ойрд болзоотоогүй байсан болохоор, угаасаа 2-уулхнаа хүнтэй уулзахдаа маруухан болохоор (лаг цэвэр ичимтгий монгол залуу болсон...) юу хийх юу ярихаа мэдэхгүй хэцүү юм байлээ, бүү үзэгд...

Ийм үед чинь гэхдээ тэр Караоке гэдэг чинь их зүгээр юм билээ. Ярих юм олдохгүй болвол дуу дуулчихаад л... Тэгээд 2-уулхнаа нэг өрөөн дотор болохоор, нялуурах боломжтой, кэкэ.

Нэг ийм, хөөрхөн жоохон хүүхэд байсан.



Тогооч мэргэжилтэй, тэгээд *дараа манайд ирээрэй. Хоол хийж өгье* энэ тэр гээд, лаг хөөрхөн. Жилийн өмнө л манай ангийн хүмүүстэй анх уулзаж эхэлсэн, бар маранд нэг их орж үзээгүй тийм жоохон. Хувцаслалт энэ тэр нь, стрэйт хүүхдүүдэрхүү (жоохон хүүхдэрхүү)

Гэхдээ, 1-2 удаа болзоод л дуусах болов уу даа..


1-рт: Би өөрөө жоохон хүүхдийг харж хандах ч юм уу, өсгөж хүмүүжүүлэх хэмжээнд *сэтгэлзүйн хувьд нас биед хүрсэн* биш


2-рт: Хуучин найз залуутайгаа хамт амьдардаг энэ тэр гэсэн тийм * адвансед* маягийн харилцааг, дөнгөж гарч ирж байгаа жоохон хүүхэд хүлээж авч чадахгүй л болов уу


3-рт: Илт пассив/эрх хүүхэд болохоор, сээгсийн тал дээр хир нийцэх вэ гэдэг асуудал


4-рт: Тэр ажлын өдрүүдэд амардаг, би хагас бүтэнсайнд амардаг гээд амралт таарахгүй...


5-рт: Ер нь л над шиг хүнтэй, ийм хөөрхөн жоохон хүүхэд байтугай хүмүүс ч найзлахад хэцүү л болов уу...


Гэх мэт???


Гэхдээ яахав, хэдэн удаа үнсэлцээд ч юм уу, нялуураад ч юм уу (Жоохон хүүхдүүдийн уруул нь тийм гоё зөөлхөн байдаг болохоор үнсэлцэхэд урамтай) тэгээд байдлыг харья тэ???


кэкэкэ

Sunday, July 19, 2009

Хоёрын хооронд ч гэсэн, хааяа нэг юм бичиж байхгүй бол тэ???

100 төгрөгтэй байсанаас, 100 найзтай байсан нь дээр гэж үгүй мөн үнэн үг шүү... Баягаба гээд атигар хар найзынхаа хүчинд... (өнөөдөр экс б.ф-ийн найзтай нь хамт уусан юм. Тэгсэн, надтай уулзахынхаа өмнө манай экс, баябага ажаа 2-той дайралдсан юм байх. Үгүй нээрээ магтаж байна аа.. *Танай тэр Баябага гээд найз чинь, нас биед хүрсэн эрэгчингийн фермон ихтэй, гоё залуу байлээ* гээд... Би ч хэлэх үг олдохгуй *харин тиймээ... Манай баябага чинь нас биед хүрсэн эрэгчингий гоо үзэсгэлэнгээр дүүрэн залуу байхгүй юу гэж ирээд, кэкэ*) хэд хэдэн ёстой хөөрхөн кино үзээд авав....
Энэ жилийн фестивал гэхдээ их сайн кино олон байсан санагдсан

1.  Outrage
http://tokyo-lgff.org/2009/e/prog/17.html

*Телевизийн нэвтрүүлэгчид болон, улс төрчид бүгд улаан гомо* гэсэн сэдэвтэй кино (хадуурав...)...
Өөрийгөө гэй гэдгээ нуухын тулд, гэй хүмүүсийн эсрэг үйлдэл хийдэг улс төрчидийн тухай хийсэн баримтат кино... Монголд ч гэсэн хараад байхад, миний л бодлоор, *Муусайн гомонууд* гээд орилоод дайраад байгаа хүмүүс, өөрсдөө гэй бөгөөд тэрийгээ хүлээн зөвшөөрдөггүй байх магадлал асар өндөр болов уу... Туйлын сонирхолтой кино. Хамгийн гол нь, асар дундыг баримталсан талаас, зөв логиктой хийсэн кино байв. 5 од.


Энэ киног үзсэний дараахан нь монголын төрийн тэргүүлэгчид японд айлчилсан зургийг харсан манай Баябага, улаан хов живэнд дуртай авгай болохоороо шууд надад ховлож байсан...

* Хүүеэээ... Манай XXX-ийн хуучин найз залуу, 2-ын 2-уулаа зэрэгцээд зогсчихсон, зургаа авахуулсан байшдээ... Улс төрчид бүгд гомо гэж үнээрийн онож кэлжээ...* гээд...


2. Chef's special
http://tokyo-lgff.org/2009/e/prog/12.html

Манай Особу жаал, сайн тоглосон байлээ..
Туйлын энгийн, *уйтгартай* зохиолыг, киноны скрипт яаж амилуулдагийг үзсэн шиг санагдсан. Энэ чинь жинхэнэ найруулагч болон, тайзны зохиолчийн ур чадвар юм байнаа гэж...
Испани кинонууд нээрээ үнээрийн сайн шүү


3. An Englishman in New York
http://tokyo-lgff.org/2009/e/prog/09.html

Стингийн дууг, тэр чигт нь кино болгосон юм уу, аль эсвэл үнэхээрийн үнэн түүх үү сайн мэдээгүй. Гэхдээ, үнэхээрийн орчин үеийн гэй амьдралын парадокс?-ийг тун сайн үзүүлсэн кино шиг санагдсан. Яагаад надад Нью Иорк таалагдаагүй вэ гэдгээ тун сайн тайлбарлуулсан шиг санагдсан...
Нэг тийм зөрчилдсөн ойлголт байж магадгүй, гэхдээ, гэй амьдрал хэт хөгжихөөрөө, жирийн амьдралын нэг хэсэг болоод уусчихдаг тул, зарим хүмүүс (жишээ нь би)т хэт уйтгартай санагддаг болдог шиг санагддаг юм... тийм ч утгаараа, Америк боло Европ миний хувьд уйтгартай, Ази илүү сонирхолтой санагддаг гэх мэт....

Монголд байгаа Энхриймаа болон Анужин, Гамбууш нартаа үзүүлмээр санагдсан кино байв

4. Фукужусо
http://tokyo-lgff.org/2009/e/prog/01.html

Үнэхээрийн гайхалтай. 1935 онд японд ийм мундаг лэзбиан кино хийж байсан гэхэд итгэхийн аргагүй... Өнөөдөр дахиж үзье гэж бодож байсан, шөнөжингөө дискодоод, босч чадаагүй... Манай монголын 60=аад оны гоё кинонууд байдаг даа??? Энэ хүүхнүүд үү? гэх мэтчилэн. Туйлын төстэй маягаар хийгдсэн, тэгээд нарэйтэр нь тайлбарладаг маягтай... Сайн тайлбарлаж чадахгүй юм, гэхдээ үнэхээр гайхалтай кино байв...

Ямар ч байсан, Баябага ажаад уруу татуулж очиж үзсэн кинонууд үнээрийн таалагдав..

Зиаг зиаг... Маргааш улаан гомонуудын бийч орлоо,... Нүцгэн залуус харж байгаад ирнэ ээ...

Tuesday, July 14, 2009

Sogtuu hun sohor uhaantai

Сүүлийн уед энэ хүүхдийн блог их таалагдаад байгаа...



Нэг тийм * Болжмор жиргэж, нар мандсан өглөө, миний сэтгэл маш өндөр байна. Хажууд маань хайрт залуу минь үнэгчилэн
унтаад....* гэсэн сэдэлттэй ч биш, аль эсвэл нэг тийм, бөөн пессимизм ч биш, бүх юмыг хажууд өнцөгөөс нь өнгийж харж байгаад бичсэн байдалтай, донжтой, ёжтой, өөрийгөө хүртэл ёжлоод амжчихдаг бичлэгийн хэлбэр нь их таалагдаад байгаа юм.

Хамгийн сүүлийн энэ доодох бичлэг их таалагдав...



* Мэдээллийн эх сурвалж: “Хүмүүс” сонин №22 2009-06-08 дугаарт нийтлэгдсэн ярилцлагаас...



-Хүйсээ солиулахаар Тайланд явах гэж байгаа гэсэн, хэзээ явах гэж байна?

… Тайландын төв эмнэлэгт хоолойны төвөнхөө авахуулж, хиймэл хөх хийлгэнэ. Эрэгтэй хүний гарт гурван толгойт булчин гэж байдаг юм байна. Тэрийгээ бас авахуулж, хавиргаа хадуулна. Дөрвөн төрлийн мэс засал хийлгэнэ. Одоохондоо мэс засалд
бэлдэж байна. Сарын хугацаанд гармоны бэлдмэл уудаг юм. Энэ нь эр бэлгийн эсийг устгах үйлчилгээтэй. Эр бэлгийн эс устсанаар биен дээрх үс ургалт зогсож, хоолой шингэрдэг юм билээ. Ингэснээр эмэгтэйлэг шинж нь илүү давамгайлна гэсэн үг…*


Эсэн бусын тайлбар, эсэргүүцсэн юм байхгүй, зүгээр л ёжлоод тавьчихсан...




Аль эсвэл энэ бичлэгийн хэсэг
* Н намайг гей партид хамт явахыг мөн ч их ятгасан даа. Яагаад ч юм явмааргүй санагдаад байдаг байв. Чухам тэгээд юу болдог юм бэ гэж асуухаар "үүдэнд нь хоёр залуу зогсоод такс тасладаг. Мэдээж гей залуус бол шууд ирээд л таксаа аваад орно. Үүдэнд такс таслаж байгаа хүмүүс ч ихэнхи гей залуусыг танина. Харин энгийн хүмүүс бол юугаа ч мэдэхгүй орох гэнэ. Тэгэхээр нь энд тусгай үйл ажиллагаатай гээд л буцаадаг.
Партид ойролцоогоор 80-100 гаруй залуус ирнэ. Үзэж харах онц сонин зүйлгүй учраас хэсэг бүлгээрээ сууж ууж, идэж байгаад л тардаг даа. Танилцахыг хүссэн хүнтэйгээ очоод чөлөөтэй танилцаж болно" гэдэг байлаа. Ярьсаныг нь сэтгэлдээ төсөөлөхөөр бууж өгөхгүй нэг л хачин.*


Зиаг тэр бусад хүмүүс ч яахав...



Надаар ч яахав, архиа уугаад л гүйгээд байгаа...

Хааяа нэг сээгэсдсэн шиг...


Саяны хагас бүтэнсайнаар, үгүй мөн сэтгэл нь хөдлөсөн юм байхдаа...???

Баахан боевиктсон шинжтэй...


Санаж байгаа юм ганц байхгүй....

Бодвол хэн нэгэнтэй маажилцсан л бололтой юм билээ. Миний төсөөлж байгаагаар, энэ хөлний шарх бол, маажуулсаны дараах бололтой санагдаад байгаа юм.

Тэгээд энэ гуяны хөхөрсөн нь бодвол чимхүүлсэн ч юм уу, базуулсан бололтой юм билээ...

Яаж овоо нүүрээ уруулчихаагүй юм.. Согтуу хүн сохор ухаантай гэгчээр, гоо үзэсгэлэнгээ хамгаалахаа мэдээд байдаг юм шиг байгаа юм.... Өглөө нь сэрсэн, сээгэс хийдэг газар, нэг жоохон хүүхэд тэвэрчихсэн хэвтэж байсан... Ямар ч байсан, царай муутай хэнтэй ч хамаагүй биш, хүн амьтан голж шилэхээ хүртэл мэдэж байсан бололтой юм билээ... Пататэ, чи шүү!!!! гэж магтах үйлдэл мөн үү үгүй юу??? кэкэ...

Аль эсвэл S&M дсэн юм болов уу????
Зиаг зиаг, үг олдож үхэр холдлоо..
Жорлон орж ном сонин уншия байз...




П.С... Хөлний шарх, шумууланд хазуулсанаа хэтрүүлж маажсан шарх... Гуяны хөхөрсөн нь, гудамжинд байдаг жижигхэн шонг анзааралгуй мөргөсөн байдал... Яаж бүлдэгээрээ очиж мөргөчихөөгүй юм, бурханд баярлаад л байна...

Tuesday, July 07, 2009

Hun uuruu anzaaraagui hirnee uurhlugddug bololtoi...

Unuudur, yaaj baigaad ch yum buu med, Helene et les garcon-g uzev...
Medeej, paraants maraants geed tiim lag degjin hel medeh bish, oros hel deer....

92-3 ond, 10 jiliin joohon patsaan baigaad, udur 4 tsagt gertee irj uzdeg baisnaa sanangaa...


Tegeed uzej baisan, tuhain uyiin setgehui, odoony setgehui 2-yn hoorond asar tom yalgaa baigaag olj medrev...

Tuhain uyed, ene Sebastian-iig araar tavisand ene ohin (ner ni hen bilee?) uurlaj baigaatai asar setgel negdeed l, "araar ni tavih bol barigdahguihen shig hiih heregteishd, teneg bachka" gej bodoj baisan... 30 hursen hoinoo uzsen Sebastiany tald orchihson " Teneg bachka. Yaahaaraa iim amarhan yumand barigddag baina aa" gej bodson yavj baiv...

Hun yostoi uuriin medelgui uurchlugduj baidag amitan bololtoi


Monday, July 06, 2009

Gormon

Нээрээ эр гормон уухаар хүн халзарч, биеийн үс ихтэй болдог гэдэг бил үү тэ? Мэдээж, шодой чинь ч босохдоо сайжраад, биеэ чинь шөрмөслөг болдог энэ тэр гээд...

Эмэгтэй гормон уухаар, хөх томорч, толгойны үс сэгсийдэг, гэхдээ сэтгэлзүйн хувьд тогтворгүй болдог гэж сонсож байсан шиг...


Би уг нь эмэгтэй гормон мормон ууж бариагүй л юмсан, гэхдээ байгалаараа байхад энэ гормон монрон нь өөрчлөгдөж барьдаг энэ тэр юм байдаг юм болов уу????
Сүүлийн үед өөрөөсөө ажигладаг болсон зүйлс:

- Уг нь жижиг сажиг юм нэг их тоодоггүй, бага зэрэг гүндүүгүй талтай гэж боддог байсан / аль эсвэл тийм байхыг хүсдэг бөгөөд, тэрэндээ итгэчихсэн байсан бол, сүүлийн үед, өөрийнхөө зөн совин, нарийн ширийн юм мэдэрдэг талаа олж харж эхлэв. (Муу утгаараа)

- Үс их амархан ургаад ч байгаа юм шиг.. Үсчин орох мөнгөнд хэмнэлт муутай

- Хааяа өөрийгөө толинд харахаар, нэг тийм бүдүүн шар авгай л харагдах талтай...

- Арьс маань ерөнхийдөө тийм, цэвэрхэн, толигор, ширхэг жижигтэй гэдгийг нь анзаарав (эмэгтэйлэг шинж... Уг нь тийм хөрслөг, бор арьстай байхыг хүсдэг байсан юм...)

- Тэгээд хамгийн гол нь, сэтгэлзүйн хувьд нэг тийм тогтворгүй байгаа...


Угаасаа юманд амархан уйддаг хүн, нэг хэвийн амьдралаар удаан амьдраад, тэрнээсээ сэстрэссдээд байгаа юм уу гэж жаал бодож нэг үзэв...

1 ажил дээр 4жил хагас, 1 найз залуутайгаа (жинхэнэ утгаараа) 6-7 жил, нэг байрандаа 2 жил, нэг л очдог барандаа очиж архи уугаад нэг тийм нэг хэвийн...


Нээрээ бодоод байхад, энэ жилийн эхээр бас жаал сэтгэлзүйн хувьд тогтворгүй байсан, дараад нь өмнөх найзтай найзалж эхэлсэн эхний 2 долоо хоногоос, 1 сар орчимд нилээд тогтвортой байсан санагдаад байгаа юм... Тэгээд, дахиад буцаад тогтворгүй байдалдаа ороод, 5 сарын дундуур хамгийн дээд цэгт хүртлээ сэсстрестсэн байсан санагдаад байгаа юм... (Яг энэ үеэр, тухайн үед найзалж байсан залуудаа 2-уулаа салъя гэсэн юм яриад, дараачийн долоо хоногт нь нөгөө хаях гэсэн хүүхдэдээ хаягдсан гэх мэт...)

Ажиглаад байхад гэнэтийн өөрчлөлт (шинэ найзтай болсон эхний 1 сар орчим) нилээд эерэг нөлөөтэй байсан ч юм шиг...


Зиаг тэгвэл, дараагийн өөрчлөлт юу хийвэл тохирох бол??? Бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчээр, нэг л шийдвэр гарч ирэхгүй л байна. Хамт амьдардаг хуучин найзтайгаа хамт амьдрахаа болих гэж жаал бодогдсон, гэхдээ нэгэнт олдсон тун чухал хүнийг, ядаж байхад дараачийн кандидат байхгүй байхад тэгж харьцах нь, дэндүү гоомой/ дараад нь харамсах зүйл юм шиг... Ажлаа солих гэж бас бодогдсон, гэхдээ цалин гайгүйтай, өөрт чинь таарсан ажил тэгж олон олдохгүй юм шиг... Тэгээд ядаж байхад хямралын үеийг ч хэлэх үү...


Хайр дурлалын тухайд, "Энэ бол чамд нэг насанд чинь олдохгүй залуу. Чи энэ залууг гомдоох/алдах юм бол дахиж чамд хүн олдохгүй дээ олдохгүй" , "Ер нь явж явж ийм залуутай найзалсан гэдэг факт чинь өөрөө бараг л ид шидийн юм болсон байхгүй юу" гэх мэтээр лабел даруулчихсан хүн, нэг хэсэгтээ юм олдох шинж байхгүй бололтой... кээк...


Явж явж эмэгтэй гормоныг багасгадаг, эрэгтэй гормон ихэсгэдэг гормон уудаг ч юм бил үү?? Үсрээд л халзарна биз тэ? лол


Зиа тэр ч яахав... Бороо ороод байхаар ингээд дэмий балай юм бодох нь ихсээд дэмий байдаг юм аа... Нэг бол унтаад л..

Сая хагас бүтэнсайнаар чинь нийт хэдэн цаг унтсан юм бол оо???
5 дахьд Баябага залуугийн найз болон, хуучин найзтайгаа нийлж баахан архидсан. Цагдаатай хэдрэлцээд авсаныг эс тооцвол дажгүй уусан санагдаж байна... 3 гэж тараад, ганцаараа зочид буудалд хонов... 11 хүртэл унтаад, гэртээ харьчихаад, орой 10 хүртэл унтсан... Нийт 18-9 цаг уу? Хагассайнд тэгээд шөнийн 3 хүртэл шоүдчихаад, сээгэсддэг газар очиж жаал сээгэсдчихээд, сээгэсдээгүй үедээ унтсан шиг... 11 гэж гэртээ харьчихаад, дахиад шөнийн 12 хүртэл унтаад, сэрж хоол идчихээд өглөө хүртэл үргэлжлүүлж унтсан... Нийт 26-7 цаг уу???


Хагас бүтэнсайнаар нийт 40 илүү цаг унтсан гэхээр болж л байна ш дээ тэ???
Зиаг зиаг... Нэг тиймэрхүү...

Бүрхэдүү өдрүүд үргэлжлээд байгаа тул, далай явдаг ч юм уу, нэг сайхан сэтгэлээ сэргээxгүй бол тэ??

Thursday, July 02, 2009

Hoorhon gaj donton


Ийм хөөрхөн хөөрхөн гаж донтонгууд олон бол ч болж л байна ш дээ тэ?


Энэ доор миний хүлүүлсэн байгаа Садист охин (тийм ажил хийдэг юм), үйлчлүүлэгчээс нь ирсэн хүсэлтээ над руу явуулсан байна.


Би дээр "Белги хүмүүсийн үндсэн хоол нь дээр үед, пивонд чанасан талх байсан гэж байсан" энээ тэрээ гээд цуурч байсан ( " Benette's banquette" гээд 87 оны кинон дээр гардаг юм), "Миний үүйлчлүүлэгц Белги мазохист байдаг юм. Би тэрнээс асуугаад үзнэ ээ" гэж байсан, тэр Белги змазохист нь өнөөдөр "Би ийм үйлчилгээ хийлгэмээр байна" гэсэн request-ээ явуулсан зураг нь гэнэ ээ...


Японоор Бэнки гэдэг нь жорлон, Nonde! гэдэг нь уу!! гэсэн утгатай үг
Кэкэкэ