Tuesday, August 31, 2010

demii l

Шинэ ажилдаа орчихлоо.... гээд л тоть шиг давтаад байвал яахуу?

Гэхдээ бүтэн 2 сар зөнгөртөөд дэмий тэнээд, архи уугаад яваад байсан, гэнэт танихгүй орчин, танихгүй хүмүүс дотор, ажил хийнэ гээд яваад орсон чинь нэг л зүүдлээд ч байгаа юм шиг сонин юм аа...

Үнэндээ 2 сарын зөнгөртөл маань зүүд ч байсан юм бил үү хэн мэдлээ тэ??
Ямар ч л байсан одооны байдлаар нэг манарсан амьтан л явж байна.

Өнөөдөр өдөр.
Ажил дээрээ юу хийхээ мэдэхгүй (угаасаа ажилд ороод 2 дахь өдөр), ангайгаад сууж байтал, ажлын газрын залуухан хүүхэд ирж байна аа.

Танилцаж амжаагүй жаал байсан *хамт хоолонд оръё* гэнэ.
Юу гэж үгүй гэхэв, хамт хоолонд гарав аа..

Харвардын их сургууль төгссөн, Хятад гаралтай, 24тэй жаал.
Хамт энээ тэрээ ярингаа хоол идчихээд гарах гэсэн чинь, нөгөөх чинь гүйж очоод миний мөнгийг хүртэл нийлүүлээд төлчихдөг байгаа??

Бараг 10 гаруй насаар ах, зөнөг По-г даана гэдэг чинь юу гэсэн үг вэ тэ?
Ёстой нүгэл болно байгаа даа гээд, зөндөө *БОЛьМООР ЮМ АА, БИ ХӨГШИН Ш ДЭЭ* гээд эсэргүүцсэн, хавьтуулахгүй байлээ.

*за за, дараа чамайг даана аа ОК?* гэж хэлээд бууж өгөх би...

Ёстой санамсаргүй байж байгаад хүчиндүүлнэ гээч нь л болчих шиг боллоо...
Ядаж байхад дахиж болзох өртэй... Мэлхийний үлгэр шиг тэ?
Гэхдээ иймэрхүү *зөрүүд/ өөрийнхөөрөө* хөвгүүдэд ч би дуртай л даа (кээк)

Өнөө орой намайг *Хүлээн авах ёслол* нь *Нүүдэлчин* гэдэг нэртэй мах шарж иддэг газар болох юм байх... Монгол гээд ёжилж байгаа юм байх даа?

Уг нь жоохон бишүүрхсэн маягаар, даруухан шиг ажлаа эхлэх гэсэнсэн, бүтэхгүй шинжтэй...
Зиаг ямар ч л байсан, ажлын эхлэл нэг иймэрхүү л байна...

Ажилд орохын өмнө нээрээ Токио хотоороо жаал зугаалсан юм байшд...
Эхлээд 4 дэх өдөр.
Ажлынхаа газар хавийн болдоггүй газруудаар явсан юм байна.

Нэг газар нь орсон, гонжоомтойгоо сээгэсдэе гэсэн консепт-тай газар.
Би амралт дуусаагүй, майк энэ тэртэй байсан болохоор нь больчихоод, дараад нь өөр газар орсон, бар маягийн сонирхолтой газар байсан.

1 давхар нь, шалдан, эсвэл япон стилийн гагатайгаа архиддаг бар. 2 давхар нь сээгэс хийдэг хэсэг бүлэг өрөө. 3 давхарт нь хүмүүс шалдан Мацуда Сэйко (Япон Мадонна гэх юм уу даа?)-г хоороороо дуулдаг тийм газар байж таарсан.

Авангард гэхэд ч хаашаа юм, абсурд гэхэд ч хаашаа юм, анархи гэхэд ч хаашаа юм...

Жаал бамбиралцчихаад, Үэно гэдэг газрын гомо бар. Гэрээс хол гээд нэг их очдоггүй юм л даа. Гэхдээ ажилд орохын өмнө гээд зорин байж очсон юм.
Хөгшивтөр хүмүүс ихтэй байдаг. Бааранд нь орсон чинь, 60 гарчихсан өвгөчүүл, залуу хүүхдүүдийн зураг үзэнгээ:
*Ёондроо, энэ аймаар хөөрхөн биш үү? Тэр бөгс мөгсийг нь ээ?*
*Иш, чамд л таарсан юм байшд... Наад ойрын хараа чинь муудажээ? Эмийг нас, уулыг цасаа гэж* гэж ярилцсан аястай.

Хөгширөх юм бол цоглог хөгширнө дөө гэсэн юм бодсон шиг байгаад өөр баранд орсон.
Айфон дээр асуулт асуугаад, хэдэн хүн тийм/үгүй гэж хариулсаныг тоолдог тийм апликэйшн байдаг юм л даа. Хэн хариулсан нь гардаггүй болохоор хүмүүс үнэн голоосоо хариулдаг болохоор нилээд сонирхолтой

Тэрүүгээр жаал тоглов.

- Чи пассив уу? ---> 9 хүнээс 3 нь тийм гэсэн хариулт.
- Чи ахмад хүн сонирхдог уу? ----> 9 хүнээс 4 нь тийм (30 эргэм насны залуухан хүн, би, манай найз, тэгээд бас нэг залуу гээд 3 хан байсан юм)
- Чи хөгшин хүн (=60-70 нас) сонирхдог уу? ---> 9-өөс 2 хүн тийм
- Чи 500-аас олон хүнтэй сээгэс хийж үзсэн үү? ----> 9 хүнээс 7 хүн тийм
- Чи Монгол хүнтэй сээгэс хийж үзсэн үү? ---> 9 хүнээс 3 хүн тийм

гэх мэтийн хариулт ирж байв...

За тэр бусад асуултууд ч яахав, Монгол хүнтэй явалдаж үзсэн гэдэг нь л их сонин.
3-ын нэг нь би болохоор, ямар ч байсан 9-өөс 2 хүн хаа нэгтэй Монгол хүнтэй явалдаад үзчихсэн л байгаа юм даа... Хэн нь тэр Үэно хавиар үймүүлсэн юм бол??


Хөгшчүүлийн бар сонирхолтой санагдсан тул, маргааш нь Баябага даргатай Асакуса гэдэг газрын гомо барнуудаар оров.

Эхний орсон бар, үйлчлүүлэгч нар нь, нэг нь 80н хэдтэй, 2 нь 70н хэдтэй тийм хүнд газар...

Гэхдээ тэгээд, нөгөө улаан МОГО хэрүүлч зангаа бол тавьдаггүй бололтой...

- *Орэ коно мисэ но оонаа (Би энэ барны эзэн) * гээд л нэг нь хэлсэн цаанаас нь
- *Коно мисэ но онна?* (Энэ барны хүүхэн?) гэж хатуу чихэлж байгаа юм шиг асуудаг ч юм уу...

- Минийх ийм том! (гээд банана гаргаж ирээд үзүүлсэн)
- Хах, мөрөөдөв өө... Наадахныхаа 1/3-тэй л тэнцүү, тэгээд дээрээс нь ажиллагаагүй биз дээ?? гэж явуулсан шиг...

Тэгээд яриад байсан, 80 хэдтэй, 70 хэдтэй 2, 2-уулаа хамтран амьдардаг партнёртай хирнээ, араар нь тавиад зугаалаад явж байгаа нь тэр юм байх???

Бас тэгсэнээ залуу хүн сонирхдоггүй юм шиг байсан....
Дээр үеийн хүмүүс болохоороо, урьд нь гэрлэж байсан гэх хүмүүс ихтэй. Тэгсэнээ, Баябага дарга бид 2-ыг чинь *Борвиных нь баас нь арилаагүй, манай бага хүүгийн хиртэй л юм байшд* гээд доош нь чихсэн маягтай. Мэдээж үл тоомсорлосон маягтай бол биш, тун эелдэг харьцаж байгаа юм л даа...

*Эхнэр л аваад хэрэггүй юм шүү!* гэсэн зөвлөмж өгч байлээ... * Бид ч яахав, цаг үеийн эрхээр хүнтэй сууж байсан юм, гэхдээ шал дэмий дээ, шал дэмий* гэсэн маягтай байх шиг байсан.

Ямар ч л байсан, Үэно, Асакуса-гийн аялал тун сонирхолтой байв.
Нэг тийм ӨӨР ЕРТӨНЦӨД оччихсон юм шиг.

Зиаг зиаг, нэг тиймэрхүү, нэг иймэрхүү.

Бай бай фор нау

Monday, August 30, 2010

Pervert? Entertainer?

Air guitar geed neg tiim entertainment ursgal baidagiig medeh uu???
Guitargui baij, guitar togloj baigaa yum shig uzuuldeg turul, keke

Ene jiliin turuulsen zaluu bol ballaj baina aa ain???




Different type of pervert!



Ажилдаа орчихлоо...

Өнөөдрөөс ажилдаа орчихлоо.
Шинэ ажилд орсон чинь, хүн амьтанаа ч танихгүй, тэгээд мэйлний систем энээ тэрээнд нь дасаж өгөхгүй нэг хэсэгтээ жоохон бүтэлгүйтэх л шинжтэй.

Блогспот руу орох гэсэн, секюрити нь болохгүй гээд болдоггүй юм билээ, бичлэг цөөрч магадгүй л юм.

Гэртээ харьж ирж байж л юм бичихгүй бол...

За яахав тэ??? Нэг тиймэрхүү, нэг иймэрхүү.

Tuesday, August 24, 2010

Zuny amralt duusav


Зиаг зиаг...

Энэ зуны аялал маань Тайван явсанаар өндөрлөж байх шив дээ.
Нэгдэхээс, шинэ ажилдаа явж эхэлнэ, яаж үхнэ ээ, хэхэ.

Энэ зун харин нилээд идэвхтэй явж ирэх шив дээ.
Японыг, Монголыг оролцуулаад 8 улс, 14 хот/тосгон/газар, дор хаяж 20 орчим залуу (лол).

1. Шанхай (Хятад. Нөү сээгэс)

2. Окинава (Япон, 2 Сээгэс)


3. Сөүл (Солонгос, 2 Сээгэс)

4. Улаанбаатар (Монгол, Нөү сээгэс)

5. Хөвсгөл (Монгол, Нөү сээгэс)

6. Бангкок (Тайланд, зөндөө сээгэс)

7. Пукет (Тайланд, 1 сээгэс)

8. Сеам Рийп/ Анкор Ват (Камбуж. 1 сээгэс)
 
9. Оотакэ (Япон, нөү сээгэс)

10. Сан Франциско (Америк, нөү сээгэс)

11. Лос Анжелес (Америк, нөү сээгэс)


12. Тайпэй (Тайван, 6 сээгэс)
13. Тайнан (Тайван, 1 сээгэс)
14. Каошүн (Тайван, 1 сээгэс)

Хүнд хоногийн тоо, хоолны хэмжээ байдаг гэдэг шиг, сээгэсийн тоо бас анхнаасаа тогтоосон тоотой байдаг бол, энэ зун нилээд гамгүй хэрэглэх шиг л боллоо, хэхэ. Үгүйээ, гэхдээ яахав тэ???


Явсан газруудаас аль нь илүү таалагдсан гэнэ ээ?
Мэдээж аль олон сээгэс хийж чадсан газарууд нь!! (лол)
Худлаа худлаа.
Ер нь бүгд таалагдсан. Бүгд өөр өөр сайн талуудтай гэх юм уу.

Гэхдээ би, Америк, Европоос илүү Азийн улсуудад дуртай юм гэдгээ энэ удаад илүү сайн мэдрэв. Ядаж байхад л залуучууд нь миний сонирхолыг татахаар, гоё хоолтой, хямдхан, олон талтай, тэгээд илүү чөлөөтэй!!!! (Энэ үнэн шүү!!!)

Америк ч гэсэн мэдээж маш сонирхолтой, хөгжилтэй байсан л даа, гэхдээ the credit goes to our bloggers (Osobu, Ershuu, My name is here, Eric, Khan and others), not to the country itself!!

Мэдээж тухайн улсад нь удаан амьдарч үзээгүй байж, ийм тийм гээд шүүмжлэх, санал хэлэх эрх надад байхгүй л дээ. Гэхдээ анхны сэтгэгдэл гэдэг бас л чухал шүү дээ тэ??

Америк анх удаа явж байгаа биш ч гэсэн, энэ удаа очоод Америкийн талаар төрсөн ерөнхий сэтгэгдэлүүд нэг иймэрхүү:

- ХҮМҮҮС Нь БҮДҮҮЛЭГ !

Нэн ялангуяа тэр хүмүүст үйлчилж байгаа хүмүүс гэх мэт. Өөрсдөө бол ”Being frank and friendly" гэж бодож байгаа байж магадгүй л юм, гэхдээ анх Америкийн хилээр ороод л уур хүрч эхэлсэн.
Та нар "Please" / "Would you"/ "May I" гэх мэтийн анхан шатны эелдэг хэллэг мэддэггүй юм уу? гэж ирээд л...
Үйлчилгээний хүмүүс нь ийм үг хэрэглэхгэй болохоор нээх тушаагаад ч байгаа юм шиг, загнаад ч байгаа юм шиг, зандраад ч байгаа юм шиг эвгүй юм билээ... Ядаж байхад чанга чанга дуугарахыг нь яана??

- ДЭНДҮҮ СТАНДАРТЧЛАГДСАН, БАРИГДМАЛ

Сан Франциског, Дэлxийн гэй нийслэл энэ тэр гээд л айхтар өргөмжлөөд байдаг даа?
Гэй хүн амын тоо, гэй хүн амын нийтэд эзлэх хэмжээ, гэй түүх гэх мэтийг нь авч үзвэл үнэн байх. Гэхдээ надад бол жоохон уйтгартай санагдсан нь бас үнэн.

Цагаанаа жаалын *Gay is the new straight* гээд нэг бичлэг бичсэн байсан даа?
Тэр яаг тэр чигээрээ хэрэгжиж байгаа газар гэх юм уу даа??

Гэй хүмүүс нь бас нэг хүмүүсийн олонх, мажорити болчихсон л болохоос биш, нөгөө хуучинсаг, майноритиг хүлээж авдаггүй АМЕРИК сэтгэхүй бол тэр хэвээрээ л юм шиг.

Америкчуудын шашиных нь, хүмүүжлийнх нь хуучинсаг чанар нь (консерватив), өрсөлдөөнт орчиноос болсон түрэмгий, хэт өөрийнхөөрөө зүтгэх чанар (self assertiveness/ uppity) 2 аягүй мундаг хосолсоны л нөлөө болов уу.

Тэгээд, өнгөн дээрээ бусдыг хүлээж авдаг юм шиг харагдах ёстой гэсэн сэтгэхүй бас байгаа болохоор, рэйсизм, дискриминэйшн нь илүү гүнзгий, илүү муухай шатандаа орчихсон байх магадлал өндөр ч юм шиг...

За, бусдыг хүлээн зөвшөөрөхгүй, түрэмгий, хуучинсаг байж болно л доо.
Хамгийн гол нь ихэнх хүмүүс нь юм үзээгүй, бүдүүлэг, харанхуй. (Энэ ч аль ч нийгэмд тийм л дээ. Хүмүүсийн 20 хувь л бүтээлч, шинээр сэтгэдэг, үлдсэн 80 хувь нь мунхаг байдаг байх).

Зүгээр л энгийн жишээ хэлэхэд, чи дэлхийн хаагуур ч хэсээд явсан, Америк жуулчин асар цөөхөн, харин Европ ч юм уу, бусад улсын хүмүүс их дайралддаг даа? Энэ нь, Америкаасаа гадагшаа улс байдагийг мэддэггүй, ойшоодоггүй Америк хүмүүсийг харуулсан сайн жишээ болов уу.

Тэр нь Гэй орчинд орсон чинь, Холливудээр тархиа угаалгачихсан хүмүүс болчихсон. Дисконд нь орно, явж байгаа хөгжим нь бүгд МАДОННА, КАЙЛИ, ГАГА гэсэн цөөхөн хэдэн хүмүүс! Мэдээж, эдгээр дуучид асар мундаг, би ч гэсэн сонсдог.
Гэхдээ, энэнээс өөр хөгжим, өөр зүйл байдаг гэдэгийг мэддэг ч үгүй, мэдэхийг ч хүсдэггүй хүмүүс олон болов уу гэж санагдсан...
Гэй хүмүүс нь ч гэсэн, нэг хэвэнд цутгачихсан юм шиг, богинохон үстэй, бакь биетэй, төстэй хувцас өмссөн ч гэдэг юм уу тэ??? Мэдээж, гоё залуус л байгаа юм л даа. Гэхдээ бүгд тийм болохоор, нэг тийм БӨӨЛЖИС ЦУТГАМААР санагддаг юм билээ...




Ийм ч утгаараа, би харин, илүү уян хатан сэтгэхүйтэй, тэгээд дээрээс нь хүн амын бүтээлч 20 хувьтай уулзаж учирахад амархан Монголд төрсөндөө их баяртай байдаг юм. Ямар азаар, Америк улсад төөрч яваад төрчихөөгүй юм тэ???


Зиаг тэр Америкийг муулах ч яахав.

Хамгийн сүүлд явж ирсэн Тайван.
Тайваны юунд нь дуртай вэ гэхээр, бусдыг (гадаад дотоод, нарийн бүдүүн) хүлээж авах чадвар асар сайтай хүмүүстэй, бусдыг сонирхдог гэсэн чанар, тэгээд дээрээс нь залуучуудынх нь царай таалагддаг юм.

Өмнөд азийнхан нэг тийм НҮД ХӨМСӨГ сайтай боловч, САРМАГАР ХАМАР, ДАРВАГАР УРУУЛтайдуу байдаг даа?

Хойд азийнхан (Монгол, Солонгос гэх мэт) болохоор эсрэгээрээ, нүүрний ерөнхий хэлбэр сайтай боловч, ШИНГЭХЭН ХӨМСӨГ, ОНИГОР НҮДтэй байх нь их юм шиг санагддаг юм. Мэдээж бүх хүн нь тийм биш л дээ.

Тайван болохоор, анхнаасаа байсан өмнөд Ази зүгийн царай (Уугуул Тайван), сүүлд нь очсон хойд Ази зүгийн царай (Хятад) 2 аягүй сайн нийлж уусаад, нүд хөмсөг сайтай, тэгээд галбир сайтай нүүр/хамар/үрүүлтай хүн ихтэй болчихсон юм шиг байгаа юм.
Мэдээж, АНДУУРААД, Онигор нүдтэй, хөмсөг байхгүй, тэгээд дарвагар уруул, сармагар хамартай хүн ч хааяа байна л даа, хэхэ.

Зиаг ямар ч байсан тэгээд, царайлагдуу ЗАЛУУЧУУД (хүүхнүүд нь яагаад ч юм царай муутай. Бодвол хүүхнүүд илүү их АНДУУРДАГ юм байлгүй?? лол) ихтэй болохоор их аятайхан. Ядаж бүгд цэрэгт явдаг болохоор, гоё биетэй.

Тэгээд өөрсдөө дүрлэгэр нүд хөмсөгтэй, гоё биетэй болохоор ч тэр үү, мань мэтийн онигор нүдтэй, бүдүүн мүдүүн хүмүүс тодорхой хэмжээний эрэлт ихтэй юм билээ (лол). Дайверсити-г хүндэлдэг гэж ойлгож байна (хэхэ)

Зиаг ямар ч л байсан, асар хөгжилтэй гоё явсан, гэхдээ хөгжилтэй зүйлийг тайлбарлаж бичих хэцүү болохоор, ингэсгээд өндөрлөе байз, хэхэ.

Wednesday, August 18, 2010

Bujig

Ingeed bujigleed surchih yumsan te? (lol)



Gehdee Turk, bujig saitai gazar yum shig te?
Ene bujig, huvtsas ene ter ni nadad l lav ih taalagdaad baidag yum

Tuesday, August 17, 2010

Some pics from SF

In LA




Parilyn Ponroe in LA


Aaya, lag armanchik te? Dalain ereg deer Champagne...


Wine & champagne & shrimp cocktail and clam chowder


Asia Pac Gay humuusiin missiin bolon misteriin temtseend turuulegchid (Ziag ene humuusiig harin tegeed tsarai muutai yum baina, muuhai baina, buduun baina gej muulahad bol bi neg ih setgel uvduhgui yum baina, hehe)

video

Po ajaa, har bolood meemtei bolchihson bujiglej baina, hehe. Hudlaa hudlaa, neg iim huuhen nadad handraad suid bolood? lol

Saturday, August 14, 2010

Habibi



Osobu, Ershuu bid gurav iim bujig hiideg boloh gej baigaa.
Medeej golyn buduun ni bi??? lol

Монголын алдарт улаан МОГО блогчидын чуулга уулзалт @ Сан Франциско

Зиаг зиаг....
Би чинь өөрийгөө жирийн нэг даруухан Монгол бүсгүй, гэр орноосоо царай цүүрээ ч цухуйлгахгүй энэ тэр гээд сууж байсан чинь урилга ирвээ...


Монголын алдарт улаан МОГО блогчидын чуулга уулзалт 2010 @ Сан Франческо гээд...


Баябага ажааг бүр хүндэт зочиноор нь урьсан юм гэсэн, даанч манай хүн төрөхийн хүндрэлтэй гээд очиж чадахгүй гээд, тэгээд намайг оронд нь ирээч гэсэн юм байх. Япон улсад суугаа 2хон МОГО болоогчидоо төлөөлөөд...


Мэдээжийн хэрэг юм үзэж нүд тайлаагүй мань мэтийн хөдөө (Япон) нутгийн бүсгүй баярлаад л дэвхцээд очно биз дээ тэ??


Ингээд 2010 оны 8 сарын 10нд нөгөө дэлхий мэлхий(гүнж)-н МОГО нийслэл гээд байдаг, хүн амын 15% энэ тэр нь ангийн андууд гэгддэг алдарт Сан Франческо хотод нь нисээд ирэв.


Мэдээж Америкийн онгоцоор нь...
Гэхдээ энэ Америкийн онгоц чинь аймаар урамгүй юм билээ...
Дандаа хоцорно, флайт аттендантууд нь бүгдээрээ аймаар матар, бүдүүн, хөгшин, царай муутай, ядаж байхад шивэртэй.... бишээ, муухай ааштай.
Мэдээж юм үзээгүй хөдөөний (Япон) надад бол сонин сайхан л санагдав. Ёондроо, энэ нэг юм чинь хүн дарж аллаа энэ тэр гэсэн маягтайгаар сонин содон л байв.


Зиаг тэр ч яахав.


Ирчээд, Особу ажаа, Май Нэйм Из 2-ын цамхагт морилон ирчээд, хүнсийг нь хороолцож, орыг нь эзэгнэсээр нилээд хэд хоночихлоо.


Манай Особу ажаа чинь ямар ч тураад гуалиг болчихсон юм, тэрэн дээрээ нэмээд яасан ч аальгүй нь нэмэгдчихсэн юм.
*Би чинь хүний эхнэр болсон. Цайтай бол цайтай, царайтай бол царайтай* гэж ирээд л тас ширвэж байлээшд..


Ядаж байхад, эндээ *Улаахан цэцэг* энэ тэр гэсэн айхтар нэртэй газар ажилладаг л гэх... Ёстой нөгөө дуусан дуусталаа ягаан цэнхэр МОГО болчихсон байлээшд, аргагүй л дээ, дэлхийн МОГО нийслэл Сан Франческод байгаа юм чинь хүн бол сайжирдаг л юм байлээ (лол)


Тэгсэнээ манийг чинь ирэнгүүт л аймаар дарамтлаад эхэлсэн


*Яанаа чи чинь хөөрхөн дээрээ тавьчихсан байшд * ( Уулзангуутаа л, асар ёжтойгоор, хорон инээвхийлэнгээ хэлсэн)


*Алив жингээ үздээ?? Пөөх? Би чинь чамайг чинь 200 паунд энэ тэр байх гэж бодсон чинь танагтай байшд* (200 паунд гэдэг нь манай хөдөө нутгийн хэлээр 91 кг... Бараг л 0.1 тонн...)


гэж ирээд эхэндээ аягүй, магтаж байгаа ч юм шиг, муулж байгаа ч юм шиг ярьж байсанаа, сүүлдээ бол цагаандаа гарсан байлээ.


*Хүнээс 3 литр бөөлжис гардаг юм чинь, чамаас бол 8 литр гарах байх тэ? (бүдүүнээ), паак юу*


МОГО акулуудын тухай ярьж байсан чинь
*Чамайг тэгвэл ХАЛИМ гэж байх тэ? Хэрэггүй пэндгэр, охохохохо*


гэж ирээд л...


Би ч сэстрэсдээд, бүр багалзуурдсан гээч?
Тэгсэн чинь *Чи муу араа даагаарай, би чамайг нөхөртөө хэлж зодуулна шүү! Чам шиг ганц бие (бүдүүн) хүмүүсээс ялгаатай шүү би чинь* энэ тэр гээд занаад, сүрдүүлээд байлээ, би ч одоо тэгээд яахав. Сүрдээд, сэтгэл санаагаар унаад...


Хүн чинь сэтгэл санаагаараа унахаараа идэх юм их эргүүлдэг юм шиг байлээ.
Эдний гэрийнх нь бүх майонуузыг нь барж дуусгаад, болоогүй нэмээд, рүүммэйтийнх нь авокадог хулгайгаар идэж дуусгав...


Гэхдээ дарамталж байж таргалуулах гэсэн л энэ хүүхний бодлогот ажил байсан юм шиг байлээ.
Даанч анхнаасаа л *Миний зочин, ид уу!* гээд л нээх сайхан аашлаад зочлоод байсан юм, тийм учиртай байсан юм байлээшд...




Зиаг тэр уураа гомбүүтэрт гаргах ч яахав.


2 дахь өдөр ирчихээд, маргааш нь чуулга уулзалтанд гэнэт ирж чадахаа байсан Khan хүүг (ингээд бичихээр аягүй лаг юм тэ? Хаанхүү, аая)-ийнхээр зочлон очихоор Лос Анжелес гэдэг хотод очиж ирэв.


Аймаар хүндтэй, тосуулж бариад.
*Миний Хаанхүү, намайг цагаан морьтойгоо ирж авна* (Ингээд, дандаа нээх сонин гадагаад онигоо шиг жишээ хэлдэг болчихсон байлээ, хөгширсөний шинж дээ... Гэснээс, Особу ажаа чинь намайг бас хөгшин төгцөг гэж асар доромжилсон юм байшд.... Насны наамаар, гадаа ирэхээр энэ тэр гэнгээ надруу зааж барьж дуулаад байсан....) гэж мөрөөдсөн шиг онгоцны буудал дээр хүлээж байсан нээх хөөрхөн, машаантай хүрээд ирсэн. Хажуудаа бас нэг аальгүй залуу суулгачихсан...


Заа яахав, бага хатан нь болсондоо ч яахав гээд дотроо дуугүй суув.


Нийлчихээд намайг чинь тэр хотоороо, өөрөө ч архи уухгүйгээр (миний жолооч... Ааяаа... хүүеэ, би чинь... гээд дэмийрэх ч яахав) баахан МОГО газруудаар дагуулж явж үзүүлэв.


Рэйж гээд азиудын ордог бар, Абби гээд аймаар том клаб энэ тэр гээд.
Тэр баран дотор нь хөөрчихсөн би чинь нэг айхтар негр хүүхэнтэй бөгс бөөрөө нийлүүлж бүжиглээд байсан


*Юу аа сөү бюүтифүл!* гэсэн чинь өөдөөс *Юу түү!* энэ тэр гээд л, би аймаар баясаад л...


За тэр ч яахав.
Ингээд, архидаж дуусаад, Лос Анжелесийн Акул ажаа, Хаанхүү хоёртой хамт МОТЕЛ гээч газар луу нь очиж ургийн бичгээ гүйцээн нэмэв.


Акул ажаа бол дуугүй явахгүй, Особугаас дутахгүй аальгүй нөхөр байлээ, хэхэ.


Зиаг тэгээд... По ажаа, нөгөө Хаанхүүгийн отгон эхнэр нь болчиж магадгүй гэсэн горьдлогоо өвөртлөөд, Хаанхүүдээ хэлэв ээ?? *Чи надаа хайртай юу??* гээд...


Тэгсэн чинь *Бусдаараа л бууз хуушуур шиг явья. Чи наад үгээ тэр Эршүүдээ хэл. Би өөр хүн шүү!!* гэхээр нь би аймаар гомдсон...


Шууд л *Намайг явуулаад өг. Эхний онгоцоор явуулаад өг* гэж баахан агсан тавьж байж Сан Франческо буцав.... (Худлаа худлаа, аягүй гоё үдүүлсэн. Баахан Холливүд энэ тэрийг үзсэн шиг.)


Ингээд бүтэлгүй дурлалын ногоон зураасыг нэгээр нэмчихээд, Сан Фрянческо луугаа чуулга уулзалтандаа орохоор буцав.


Сан Франческод ирсэн чинь, Монголоос төлөөлөөд Эршүү охин ирчихсэн байлээ.
Ингэхээр Сан Франческо чинь нийт 7 нутгийн МОГО залуутай болж байна гэсэн үг үү тэ? Бараг хамтлаг байгуулчихмаар...


Би ч яахав, жөтөөрхүү юм болохоороо дотроо *ДОРДОХЫН ДОЛОО* гээд л хараагаад суугаад байгаа...


Зиаг тэр ч яахав, энэ ч яахав.


Өчигдөр хамтдаа баахан үсэргээтэв.
Машин дотроо нээх хөгшин хүмүүс шиг найрын дуу дуулангаа КЛАБ гэдэг газар луу нь явсан шиг айн???


Эршүү, Особу 2 чинь, ёстой нөгөө дугуй дугуйгаа оллоо гэдэг шиг дээд зэргээрээ аальгүйтэж байна аа...


Клаб орох гэсэн чинь урд гарчихаад л, хөтлөлцөж ирээд л *Жигмэд Тогмид хоёоор, жимсэнд (залуу???) хаамт яавжээ, Уулын модонд оооочоооооод, уралдаж түүхээр бооолжэээ* гээд дэгдээд байсан...


Майнэймиз бид хоёр хойноос нь *Бид нар хамт биш шүү! Наадуул чинь өөр хүмүүс* гэсэн аястай нүүрээ нуусан шиг дагаад л...
*Энэ 2, Монголд яаж МОГО гэж баригдсан юм бол гээд асар гайхаад байсан, баригдахгүй байх нь илүү хэцүү юм биш үү?* гэж тэрүүхэн тэндээ муулсан шиг...


Зиаг тэгээд, Азиудын найт оров.
Би ч гэсэн эднээс яаж дутахав гээд жимс хайсан, ганцыг ч олоогүй...


Манай Эршүү чинь бол хар цагаан, ягаан ногоон янзан бүрийн хүмүүст шүүрүүлчих гээд л байлээ. Гэхдээ, муу хүн гэж муу хүнийг хэлдэг гэж үнэн юм шиг байгаа юм.


Шүүрүүлчихгүй, харин тоолгох болгондоо Особу ажаа руу асар дооглонгуй харцаар *Намайг харав уу чи? Чамайг бол хол орхино заа?* гэсэн аягтай... Жигмэд нь юм уу, Тогмид нь юм уу, ямар ч байсан гэхдээ Эршүү түрүүлэх шиг болсон....


Особу ажаа, уураа надад гаргаад байна уу яагаад байна, барьж авч чимхээд л, хазаад л, хөгшин хүнийг нээрээ...


Жоохон байж байгаад, Сан Франческогийн алдарт бологчин Эрик ажаа ирэв.
Манай Баябага ажаа шиг, жижигхэн бор хөөрхөн жаал байлээ...
Жаал ч гэж дээ, ажаа.


Аягүй хөөрхөн хөөрчихсөн, *Ёондроо, 5 Монгол МОГО нэг дор аймаар гоё байна тэ? * гээд л...Тэгээд, зөндөө үсэргээдчихсэн, сүүлд нь нилээд муудчихсан байсан.


Бүр, *Хэдүүлээ Монгол хүүхэнтэй газар очих уу???* гэхдээ тултлаа!!
Монголчууд согтохоороо Оросоор, Оросууд согтохоороо Англиар ярьдаг гэдэг шиг, МОГОнууд согтохоороо хүүхэн ярьдаг болдог юм шиг байлээшд, хэхэ


Ингээд, шөнийн 3 мурав гэж, Эрикийг хүргэж өгчихөөд харьсан.


Одоо 2 хоног нэмж шоудна даа...


За за, энэ Особу ажаа орж ирчихээд, хүнийг *Чи яасан хурдан бичдэг юм. Чамайг БҮДҮҮН бичгээ болгомоор юм байна* энэ тэр гэж доромжлоод байна. Ингэсгээд дуусгахгүй бол юу гэж ч доромжлуулах юм мэдэхгүй.


Боллоо, явлаа, дараа үргэлжлүүлж бичье.


Бай на

Wednesday, August 11, 2010

gay song?





yaaj ch bodson eregtei hun duulval gay song bolohoor duu te??



ayashtaihan mongol aya youtube deerees olsongui la

Sunday, August 08, 2010

Dalai

Yapond ireed dalai yavj partydav.
Neg iimerhuu

video
video

Thursday, August 05, 2010

Аялалын товч бөгөөд уртаас урт тэмдэглэлүүд...

Нээрээ, Окинавагийн зурагнуудыг оруулна гэчихээд таг муриад алга болчихсон юм байшд, тэ?  Соори на.

Бүгдийг нь бичихээр урт болохоор, товчхон эписодуусаас оруулчихъя...


Mongolyn gay urgiin bichig

Зиаг зиаг...

Тайланд, Камбожиа явж ирлээ.
Энэ талаараа дараа бичнэ гээд...

Монголд хийсэн зуны даалгавараа оруулчихъя (лол)

Цагаанаатай шоудаж байсан, түүний экс нь, бас түүнийг эргүүлж байгаа залуу ирж угтаж аваад,,, (үгүй мөн эрэлттэй залуу шүү тэ? хэхэ. Гэхдээ угийн царайлаг залуу болохоор аргагүй ч юм уу даа, хэхэ). Тэгээд жаал шалгаасан, Цагаанааг эргүүлж байгаа залуу нь Ноён А-гийн экс, Ноён А нь, Ноён Б-тэй явалдаж байсан энэ тэр гэж сонсоод,,,,

Тэгээд, муу юм сэдэхдээ сайн юм болохоор, хүмүүсийн хайр дурлал, сээгэс болон бүтэлгүй дурлалыг график болгож хийдэг юм бил үү гэж санаачлав...

Маргааш нь асар идэвхтэйгээр, Миша хүүгийн надад бэлэглэсэн ном/ архи (архийг бас ном гэж нэрлэдэг бил үү тэ?) 2 хийж авчирсан уутан дээр бөөнөөрөө сууж байгаад ургийн бичиг үйлдэв.

Миша хүүгийн надад бэлэглэсэн эд зүйлс, архи нь тэр оройны аминд орж, ном нь онгоцонд унших зүйл болж, гаднах уут нь хүртэл ургийн бичиг болоод үгүй мөн ач тустай байлаа шүү!! 
Чи шүү Миша.... Жоохон хэрүүлч л болохоош, сайн хүүхэд байлээ, хэхэ.

Намайг чинь юу юу гэж доромжлоод байлаа даа..

- Жирэмсэн юм шиг гүзээтэй юм Паак Юу
- Хүзүү чинь ямар аймаар хиртэй юм Паак Юу
- Май Боовоо, дээрээс нь нэмээд дунд хуруу, Паак Юу

энэ тэр гээд алаад хаячихсан, би ч яахав, юм үзээгүй, ариухан, эмзэгхэн залуу болохоор тэр болгонд нь бөөн брөүкэн хаарт...

За тэр ч яахав. 
Ургийн бичиг дээрээ (зөвхөн миний гадарласан харилцаа шүү... Уг нь илүү аалзны шүлс шиг болох ёстой байх...) Монгол амраг байхгүйгээр нь Баябага даргыг, хүн болгон мэддэгээр нь Миша, Ноён Т 2-ыг, мөн өөрийнхөө нэрийг тэр чигээр нь оруулаад бусад хүмүүсийг, нэр/ хочных нь эхний үсгийг орууллаа...

Особу дарга дээр очихоороо нэмээд өргөжүүлэх санаатай (лол)
Зиаг нэг тиймэрхүү, нэг иймэрхүү...

Маргааш, дур хүрвэл Тайланд энэ тэрээ бичнэ ээ.

Бай фор нау ла