Thursday, December 10, 2009

Ёс суртахуун, байгалын жам гэх мэтийн талаар.

Ойрд банжиг дээрээ бичих гэхээр айхтар улаан гомо бичлэг санаанд орохгүй хэцүү юм аа..
Хүмүүс асуумаар юм байвал асуугаарай! Мэдэх чадахаараа хариулья.
Ядаж л бага сага ч гэсэн бичих юм олдох юм байлээ, ямар банжиг дээр *гоё залуу байлээ, найрлаа* энээ тэрээ гээд бичээд байлтай биш тэ? кээк

Харин нэг хүүхэд, надаас *Гомо нарыг яагаад ЦЭНХЭР гээд байдаг юм* гэсэн асуулт өгч, бичих юмтай болгов, кээк. Тайнкс шүү.


Яг энэ үгний талаар бол би сайн мэдэхгүй юм, оросуудын хэрэглэдэг байсан Голубой гэдэг үг Монголд орж ирээд дэлгэрсэн гэдгээс өөр юм.

Ингээд, интернэтээр харж байсан, энэ үг нь, эртний Грекийн гүн ухаантан (энэ асар чухал нэр тэ? Гүн ухаантан байгаа юм чинь, өргөн ухаантан, өндөр ухаантан энэ тэр гээд байж болохоор юм шиг тэ? кэкэ) Плутоны *Небесной Любви* (= тэнгэрлэг хайр гэж орчуулна тэ?) гэдгээс гаралтай юм гэнэ.

Миний орос хэл тэгээд дуусчихаж байгаа болохоор, энэ нь яагаад гэдгийг сайн мэдэхгүй ч, таамаглалаар бол *Тэнгэр = Цэнхэр* бөгөөд, Плутон, гомо хайр сэтгэлийг хамгийн *хүчтэй хайр* гэж үздэг байсан болохоор, гомо хүмүүс өөрсдийгөө ЦЭНХЭР гэж нэрлэж эхэлсэн юм болов уу гээд

Зиаг тэгээд, энэ тухай уншчихаар, ер нь энэ Плутон гээд нөхөр юу гээд солиорчихсон юм болоо гэж бодогдоно биз дээ?

Тэгээд жаал уншиж байсан, барууны ертөнцөд яагаад гомог үзэн ядах сэтгэгдэл үүссэн талаар нилээд сонирхолтой судалгаа олж уншив.

Станфордын их сургуулийн бичлэг дээр.

Хялбарчлаад тоймчилбол доодох маягтай юм шиг байгаа юм...

Барууны нийгмийн сэтгэхүйг төлөвшүүлсэн 2 том философи/ шашин бол 1. Эртний Грекийн гүн ухаан 2. Ромын шашин байсан Христосын шашин 2 болно.

Зиаг тэгээд түүхийн дагуу, гомосексийн талаар, бүр тодруулбал сексийн талаар ойлголт яаж өөрчлөгдсөн бэ?

Эртний Грект бол, энэ нь нээг их чухал асуудал биш байсан бололтой.



Gomo zavhairlyn zurag...
Сократ, Македоны Александр, Цитиумын Зена гээд л гомо алдартангууд ч их байв.

Зевс, Геркулес гээд алдартай домгийн баатрууд, бурхадын дунд ч гомосекс түүх байдаг байсан гэх мэт.


Зевс, залуухан, үзэсгэлэнтэй хаан хүүд дурлаад, бүргэдийн дүрд хувиран хулгайлдаг тухай домгийг Рюбэн зурсан байдал. Мэдээж, Микелажелогоос эхлээд олон хүн энэ талаар зурсан байдаг



Энэ талаар, Баябага дарга дараа тухтай тодорхой өгүүлэх байх, кээк.

Тухайн үеийн хайр дурлал, сексийн талаарх гол асуудал нь, ижил хүйстэй байх уу, эсрэг хүйстэй байх уу гэдэгт биш, харин *Иргэд* (Грекийн хот улсуудад, иргэн гэдэг нь, эрх чөлөөтэй эрэгтэй хүнийг хэлдэг байсан) болон эмс, боолуудын хайр дурлал, секстэй хамааралтай асуудал байсан гэх.

Эмс болон боолчуудтай иргэн хүн сээгэс хийх бол угаасаа нээг их проблем биш, байдаг л асуудал, иргэний маань байр сууринд ямар нэгэн нөлөө үзүүлээд байх эд биш учир нэг их тоодоггүй байсан юм шиг байгаа юм.

Зиаг тэгээд хамгийн чухал асуудал болохоор, энэ нь иргэд дундын хайр дурлал.
Яагаад гэвэл адил эрхтэй 2 хүн хайр дурлал болохоор, проблем ч гэсэн тэр хэмжээгээр гарч ирнэ биз дээ?

Ийм үед, *ариун нандин, тэнгэрлэг хайр гэж юу вэ?* гэдгийг тодорхойлох шаардлага гарсан юм шиг байгаа юм.

Плутоныхоор болбол, ариун нандин хайр гэдэг нь доодох тодотголтой байсан гэх:
*Ариун нандин, тэнгэрлэг хайр гэдэг бол, нөгөө хүнийхээ жижиг сажиг ялгаанаас огт хамааралгүйгээр, тухайн хүнийхээ байгалын сайн сайхан байдалд татагдах тэр л хайр*

Хүйс энэ тэр бол ердөө л нөгөө хүний чинь *жижиг сажиг ялгаа*ны нэг болно гэсэн үг л дээ...

Тэгсэнээ *Энэ хайрын дотроос, 2 иргэн хүний хайр бол хамгийн эрхэмсэг бөгөөд хүчтэй болно* гээд наагаад хаячихсан юм шиг байгаа юм.
Мэдээж, иргэн (= эрх чөлөөтэй эрэгтэй) хүн нь хамгийн эрхэмсэг учир, тийм хүмүүсийн хайр ч гэсэн эрхэмсэг байхаас аргагүй биз дээ?


Жан Делвилийн 1898 онд зурсан *Платоны сургууль* гэдэг зураг


Аймаар дулдуйчаа, манай Плутон, кээк

Ингээд аваад хаячихсан нь шууд утгаар нь хүлээж авах юм бол бараг л * Гомо байх бол дажгүй ш дээ. Бараг эрэгтэй эмэгтэй 2 хүний хайр дурлалаас илүү тэнгэрлэг (= Цэнхэр?) гээд л бодчих* гээд хэлчихсэн юм шиг байгаа юм.

Ам алдаад хэлчихсэн ганц үг гэхэд бас хөөрхөн байгааз? кээк

Зиаг тэгвэл Ром ямар байв.

Эртний Ромын эринд бол ерөнхийдөө Гректэй ойролцоо байв.
Тэгээд, Бүгд Найрамдах Улсын эринд, бага багаар гомосексд дургүй болж эхлээд, Ромын Эзэнт Гүрний эринд энэ үзэл нь улам бүр хүчтэй болсон гэх.

Христосын шашины тархалттай яг параллелаар, зэрэгцээд.


Зиаг тэгвэл. Христосын шашинд, гомосексийн талаар тодорхой бичсэн байдаг уу??

Уг нь, аяг яс юман дээрээ *зүй бус секс*-ийн талаар бичлэг байдагаас биш, нээх айхтар гомо энэ тэр гэсэн талаар юм шинэ, хуучин гэрээнүүд дээр байдаггүй гэх.

Гомосексийг сексийн үйлдэл гэсэн утгаар нь тодорхойлдог нэр болсон Содом гэдэг үгний талаар ч гэсэн, Содом, Гомора-ийн талаарx туйлал дээр 2 эрэгтэй хүн сээгэсдсэн энэ тэр гэсэн яриа байдаггүй гэхээр их л сонин байгааз?



1975 оны Италийн алдарт кино, Saló: The 120 Days of Sodom




Зиаг, тэгвэл хэзээнээс эхлээд энэ Содом гэдэг үг нь гомосексийг заах үг болчихсон юм бол оо?

Мэдээж янз бүрийн таамаглал байдаг ч, нэгдүгээрт, энэ *зүй бус секс* гээч нь юуг заасан үг байсан бэ гэхээр, ихэнх тохиолдолд *зугаа цэнгэл гэсэн утгаар секс. янхантай сээгэсдэх сээгэс* гэсэн утгатай байсан болов уу гэдэг нь хамгийн ойрхон таамаглал юм шиг байгаа юм.

Зиаг тэгээд, зугаа цэнгэл хайгаагүй сээгэс = ёс суртахуунтай сайхан сээгэс гээд тодорхойлчихно биз дээ?

Зугаа цэнгэл хайгаагүй сээгэс гэхээр, мэдээж хүүхэд хийх зорилгоор хийсэн сээгэс болж таарна.
Зиаг ингээд, хүүхэд хийх зорилгоор эрэгтэй эмэгтэй 2 хүний хийсэн сээгсээс бусад зүйлийг зад хавчиж эхэлнэ биз дээ?

  • Айлын авгайтай явалдах аа? Наадах чинь нүгэл гэм
  • Авгай авахаасаа өмнө явалдах аа? Наадах чинь нүгэл гэм
  • Гар хангалга гэнэээ? Гар хангалга хийгээд хүүхэдтэй болдог гэж чи хэнээс дуулсан юм, нүгэл гэм
  • Амаар хийдэг сээгэсээ? Еэ бүү үзэгд, нүгэл гэм
  • Гошного мошногоороо сээгэсдэхээ? Ёстой болохгүй, нүгэл гэм
  • Бэлгэвч ээ??? Ёстой бурханы хилэнг хөдөлгөсөн юм зохиосон байна. Нүгэл гэм.
  • Авгайтайгаа сээгэсдэж байгаад гадуур нь тавьсан гэнэ үү? Чи яаж байна аа? Чивэл гэм
  • Гомосекс гэнэ ээ? Ижил хүйстэй юм байж хүүхэд гаргаж харагдаач, нүгэл байлгүй яахав?
Ерөнхийдөө л, *Авгай нөхөр 2, хүүхэдтэй болохын тулд, боожгоо болон эм бэлэг эрхтэнгээ (ал гэх гэхээр, аягүй эвгүй юм аа, кээк) хооронд нь ойртуулахаас бусад сээгсийн хэлбэр бол бүгд СОДОМ, нүгэл гэм* гээд тодорхойлчихсон юм шиг байгаа юм.

Христосын шашин эхэндээ болохоор * Э? Хүн алчихсан гэнэ ээ? За яахав, надаас уучлалт гуйгаад, дахиж хийхгүй байхыг оролдвол зүгээр зүгээр өршөөчихье. *, * Хулгай хийчихсэн гэнэ ээ? Муу хар чөтгөр (Сатан) л чамайг уруу татчихаж. Заа яахав, Хирийст агаа нь өршөөчихье* гэх маягийн нилээд энэрэнгүй шашин байсан боловч, хүчирхэгжихийн хэрээр, хатуурхдаг болно биз дээ?

Хүн алсан бол мэдээж цаазаар авна. Хулгай хийвэл шоронд оруулна. Чөтгөртэй хуйвалдсан бол (шулмас) шатааж ална. Мууртай нь хамт. Зүй бус сээгэсээ? Мэдээж цаазлалгүй яахав, гэсэн маягтай.








Шулмас хүүхэн, сахиулсан тэнгэрийг будаа болгодог тоглоом, Бэёнэтта, кэкэ

Зөвхөн ижил хүйстэн ч бус, эсрэг хүйстэнтэйгээ явалдсаны төлөө цаазаар авахуулах тохиолдол ч их байсан гэх...

Гэхдээ ижил хүйстэнтэйгээ явалдах нь булзааруулахад хэцүү, тэгээд ч цөөнх гэдэг утгаараа *заа яахав, ойлгох юм байна өршөөчихье* гэхэд хэцүү талтай байх.

Жишээ нь, авгай нөхөр хоёр, хүүхэд хийхийн төлөө бус, таашаал авахын төлөө сээгэсдээд, гадуур асгасан байлаа гэж бодьё.

Нэгдүгээрт, эхнэр нөхөр 2 болохоор, баригдахад хэцүү, хоёрдугаарт, баригдлаа ч гэсэн *Ан, харин тийм. Уг нь ГОЛ оруулья гэж бодсон, сандарч байгаад гадуур нь асгачихсан байлээ. Би гэж бүтэлгүй юм* энэ тэр гээд булзааруулчих боломжтой. 3-рт, ихэнх хүмүүс, хэдий энэ чинь нүгэл энэ тэр гэлээ гээд, өөрсдөө дуртай эд болохоор, нэг их хатуурхаад байхгүй гэх мэтчилэн.


Зиаг тэгээд, иймэрхүү маягаар олон жил болохоор 1. авгай нөхөр 2-ын хоорондох хүүхэд хийх зорилгогүй сээгэс ч гэсэн байх л эд ш дээ гэж хүлээн зөвшөөрөгдөнө 2. Салах юм бол угаасаа өөр хүүхэнтэй явалдаж л таарах юм чинь гээд, гэрлэлтээс гадуурх сээгэсдэлт бага сагаар хүлээн зөвшөөрөгдөнө 3. Бүгд л хийдэг юм чинь гээд гар хангалга энэ тэрийг харсан ч хараагүй юм шиг өнгөрдөг болно.. гээд.


Ерөнхийдөө *зүй бус зүйл = олонхоос ялгаатай зүйл* гэсэн тайлбар гарч ирнэ.Тэгэхээр, Содом гээд үлдэж байгаа нь гомосексуализм л болж таарна биз дээ? кээк.

Зиаг зиаг, ингээд олон зуун жил шийтгүүлэх *гэмт хэрэг* байсан гомосексуализм.
Анх үүнийг гэмт хэрэг биш гэж шийдсэн хүн нь Наполеон байсан гэх!!!


Чи шүү!!

Гэмт хэрэг биш гэж үзсэнээс хойш, эмч болон сэтгэл зүйч нар үүнийг өвчин юм болов уу хэмээн баахан үзэж тарна.

Хүүхдийг гомо болгохгүйн тулд гар хангалга хийхийг хориглох хэрэгтэй энээ тэрээ гээд, есөн жороор үзэж тарна биз дээ? кэкэ

Нөгөө муу л бол арын хар овоохой гэдэгчлэн, ГОМО = муу зүйл, ГАР ХАНГАЛГА = муу зүйл гэнгүүтээ хооронд нь хэлхээд, холбоод хаячихаж байгаа юм биш үү? Үгүй нээрээ овсгоотой байгаа юм шүү тэ? энэ эмч нар


Гар хангалганаас хамгаалах хэрэгсэл, кэкэ


20-р зуун гараад, энэ нь өвчин биш юм байна гэсэн дүгнэлтэнд хүрнэ.
Эдгээж чадахгүй, илүү дутуугаар тухайн хүнд муу нөлөө байхгүй эд болохоор өвчин гэхэд ч гэсэн хэцүү ш дээ тэ? Гар хангалга ч гэсэн, гаж үйлдэл гэсэн хэлмэгдүүлэлтээсээ цагаадна.


Үүнээс гадна, жирийн хүмүүс ч гэсэн, заавал гэрлэж байж сээгэс хийнэ энэ тэр гэсэн ойлголт багасаад, илүү либерал, эрх чөлөөтэй болно.

Үүнтэй холбогдоод, *Хүмүүс ёс бус сээгэс хийгээд болоод байхад, ГОМО байх ер нь яагаад болдоггүй юм* гэсэн үзэлтэй гомо хүмүүс ч гэсэн ихэснэ.


1960-аад онд, Нью Ёркийн Стоун Вол гэдэг баранд, дарамтлаад байсан цагдаа нартай улаан гомо бачканууд зад үзэлцсэний дараа, өөрсдийгөө чөлөөлөх, ойлгуулах хөдөлгөөн олшроод, одооны нийгэмтэй холбогдож байгаа юм шиг байгаа юм.

Зиаг зиаг.
*Орчин үед гомо нар олшроод байна. Энэ ер нь халдвартай байхаа??? Муусайн юмнууд, жоохон хүүхэд уруу татаад байна* гэсэн ойлголт.

Гомо нар олширсон уу??
Миний бодлоор, олширч байгаа нь үнэн байх. Ямар ч байсан, 80-90-ээд онтой харьцуулахад хамаагүй ил тод илэн далангүй болсон юм шиг санагдаад байгаа юм.
Зиаг тэгвэл, энэ халдварлаад байна уу????


Ай мэдэхгүй.Гэхдээ миний л бодлоор доорх хүмүүс ч гэсэн олширч байгаа болов уу

  • Гэрлэлтээсээ гадуур, эсвэл гэрлэхээсээ өмнө сексийн харьцаанд ордог хүмүүс
  • Орал секс энэ тэр гээд *гаж юм* хийдэг хүмүүс
  • Гар хангалга хийдэг хүмүүс.
Юу хэлэх гээд байна вээ гэхээр, хуучны *Секс гэдэг бол бузар булай зүйл. Хүүхэд хийх зорилгоор л, зөвхөн авгайтайгаа хийх хэрэгтэй* гэсэн ойлголт бүдгэрээд илүү чөлөөтэй, нээлттэй болсонд болов уу.

Гомо байх талаар ч гэсэн *Би гомо юм байна. Ёстой амиа хорломоор байна* гэсэн маягтай биш *бусдад гай болохгүй бол юу нь болохгүй байна аа. Би угаасаа гомо юм чинь* гээд, илүү өөртөө үнэнч хүмүүс олширсон юм болов уу.


Зиаг зиаг, ингээд бичээд байхаар хүмүүс харин ёстой жинхэнэ намайг *Гэрлэлтээс өмнө сээгэсдэхийг сурталчиллаа, гар хангалгыг сурталчиллаа, орал сексийг сурталчиллаа, гомог сурталчиллаа* ----> САДАР САМУУНЫГ СУРТАЛЧИЛЛАА гээд загнаад унах байх даа тэ? кэкэ



Гэхдээ ер нь бодоод байхад, садар самуун байх гэдэг, яагаад тэгтлээ муу юм гэж ад үзэгддэг юм бол? Хүмүүс өөрсдөө л харилцан ойлголцоод, бусдад садаа болохгүй байх юм бол уг нь нээг их ад үзээд байх зүйл биш л баймаар юм...

Мэдээж, бүгд завхай байвал, муу тал ч гэсэн байгаа л байх л даа. Монголд одоо завхай байдал дэлгэрсэнээс болоод бэлгийн замын өвчин ихэслээ энэ тэр гээд л зөндөө проблем ихтэй болсон байгаа гэдэг шиг.

Гэхдээ, бэлгийн замын өвчинийг завхай байдалтай холбох биш, өөрийгөө хамгаалж чадахгүй байдалтай холбож ярьмаар юм шигээ.
Угаасаа хэнээс ч тусаж болох эд шүү дээ. Ханиад туслаа гээд *Чи гадуур их дэмий тэнэсэн юм хохь чинь* гэх биш, *Дулаахан хувцаслахгүй яасан юм!? * гэж загнадагтай адилханаар, бэлгийн замын өвчин тусах юм бол *Чи завхайдаа тэр, хохь чинь* гэж ярьж байхаар, *өөрийгөө хамгаалах чадваргүй арчаагүй* гэж загнах нь илүү зүгээр юм шиг гэдэг шиг...

Мэдээж, ханиадтай байж ажил дээрээ ирээд хүн амьтанд тараагаад байвал тэр хүнийг буруутгахтай адилхан, бэлгийн замын өвчнөө халдаагаад гүйгээд байгаа нөхөр байвал буруутгах хэрэгтэй л байх л даа. Гэхдээ, хамгийн гол нь, өөрийгөө л хамгаалж байвал тэ??

За за, баахан дэмий хадуурчихлаа.




12 comments:

haki said...
This comment has been removed by the author.
freestyle529 said...

Бусдад ханиадаа халдаахгүй гэдэг шиг тэгээд садарлалаа ч (муухай сонсогджийно л доо, гэхдээ өөр үг алга) бусдад хал балгүй байвал яахав гэдэг нэг талаараа бол үнэн. Гэхдээ миний л бодол л доо. Хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй, цааш нимгэн ч чичихээс наашгүй гэдэг шиг хэлж ойлгуулахгүй л бол ухамсарлахгүй хүмүүс зөндөө байгаа. Тэгээд тэр олгосон эрх чөлөөг ашиглаад хамаа намаагүй загнаад хаа хамаагүй нус цэрээ хаяаад, хэргээр хүний ам руу ханиаж шүлсээ наадаг ч юм уу. Тийм болохоор ингээд байвал тамд унана гэж айлгаж байх хэрэгтэй ч юм шиг.
Мэдээж энэ бол ижил, эсрэг хүйс бүгдэд нь хамаатай.
Айхтар бичдэгийн гэж бодоод байсан сэтгүүлч юм бол аргагүй ээ :)

Eric said...

yooo....yu ve? arai hiij l hagas dutuu oilgoloo shdee...kiki...what u smokin? haha

bayabaga said...

Pooe,chi shu..bi bas deedeh humuus shig unshih durtai sho.tsohon temdeglechiheye..:)

ter gar hangalgaas hamgaalah heregsel unen punk ain?? hun gej neeree hugiin hugiin yum sedehiimaa..eniig sedsen hun uuruu nilen yoyotoi baih,te?..

zzz said...

журналист аа? гүй байлгүйдээ. хаха, асар эмх замбармаагүй бичдэгдэг, сонирхолтой л болохоос.

ter tuxaid,
gay nar olon bolox er ni yamr ur dagavartai baix bol. xuuxed shuuxad baigaliin jamaar/uridny mayagaar turj, usuj, xumuujixee baina. tgd ger buliin, niigmiin baidald nileen uurchlolt orno.. delxii sunoxiin xoorond yalgaagui ch yumuudo,

patatepatata said...

haki> Huuye, helmegduulehgui shuu! keke. Setguulch bish shuu bi. Shaal uur turliin ajil hiideg, ugaasaa bichig michignees iluu toond durtai geheer, keek

Ziag tegeed, asuuval hariulya. Sodomy-d yag yamar sex ni nugel gesen yum ugaasaa eh deer ni bol baihgui l dee. Sadar samuun sex gesen oilgolt l baidag yum. Teriig yaaj tailbarlahaasaa shaltgaalaad uur uuruur huleej avdag bolohoor.

Tegeed l bi hetruulj bichij baigaa ni ene baihgui yuu, keke.

btw, oral sex hiij uzelgui yaahav?? lol

freestyle>
setguulch bish shuu, keke. Chinii sanaltai zarim talaaraa bol sanal niilj baina l daa. Hun bolgon tiim uhaalag uhamsartai bish bolohoor.

eric> smoking? haha, no no. Popper??

sorry shuu, joohon oilgomjgui bichdeg bolohoor, keke

bayabaga> ima sara, kimochi warui, kekeke. Gar hamgalgaas hamgaalah heregsel, yadaj baihad guuliar hiisen gedeg ni lag sexy baigaaz dee te? keke. Tegsenee, dood tald ni agaar oruulah nuhtei ene ter te?

zzz> emh zambaraagui... Tarhin dunduuraa tas tatuulsan yum shig l bolloo, keke. gehdee sonirholtoi sanagdaj baigaa bol bolloo, thainks shuu.

Gay hun olon bolohoor yamar ur dagavar...huuhdiin usuh orchin uurchlugduh ni unen baij magadgui l yum. sainaar uu muugaar uu gedgiig bol helj medehgui yum aa.

huuhed tsuuruhiin huvid, ugaasaa gomo bish ch gesen huuhed tsuurch baigaa bolohoor te?

Hervee, matrix ene ter shig, hiisvereer huuhedtei bolohyg zuvshuuruh yum bol gehdee neg ih problem bolohgui baij ch magadgui l yum. Huuhedtei bolohyg hussen gomo zunduu olon bolohoor

dream said...

hmm minii asuultaas vvdeed iim ih yum bichih hereg bsiimu da? gsn kkkke

daraa tuhtai unshnaa :)

WILD FOX. said...

ёоёоёо,нэг сэтгүүлч гээд нэг биш гээд бүр сандаргаад хаячихлаа байна, ер нь бол сэтгүүлч гэхээрээ л эмх замбараатай бичнэ гэж юу байхав ээ, нэг бичлэгийн хэлбэрт баригдчихвал залхуутай, харин ч грээзи күйн гуай чинь их аятайхан бичдэг шүү?

аа тэр плутон гуай чинь асар гомо гар байсан байнауу? гүйюү? тэхдээ ерөнхий үзэл нь бол таалагдлаа, хүн хүйснээс хамааралгүй үнэхээр хамт байж тохирохоор хүнээ олбол эсрэг, ижил хүйстэй ч бай хавчигдалгүй хамт байх л хэрэгтэй.би ингэж боддог юм,аа плутон гуай бол энэ үзлийг хэт өөрийнхөө тал руу урвуулж ашиглаж бичсэн байшдэ,хэхэ ялангуяа тэр хоёр эрэгтэй хүний хайр дурлал хамгийн ариун энэ тэр гэсэн нь таалагдсангүй, гэхдээ хайр дурлал гэдэг асар олон зүйлсээс хамаарч байдаг юм шиг санагдаад байдаг юм. магадгүй гомо хайр хамгийн ариун байж болох л юм, ямар нэг хүсэл тэмүүлэл хоригдох тусмаа хүчтэй ариун үнэтэй болдог болохоор гомо хайр тийм үнэ цэнэд хүрч мэднэ, яагаад гэвэл стрэйт бисекс, лсб гээд эд нараас хамгийн их гадуурхагддаг нь гомо юм шиг, миний бодлоор... тийм болохоор плутон гуай тэгсэн ч байж мэдэх, гэхдээ би бол хүйс хамаагүй хүн үүднээс нь гэдэг үзэлтэйболохоор...

аа бас тэр ижил хүйстнүүд олшрох юм бол үр удмаа хэрхэн үлдээх вэ? гэж байна, хүн төрөлхтөний хөгжил явдгаараа л явна, тэрэнд санаа зовоод байх зүйлгүй юм шиг санагддаг, заавал эр эм хоёр сексдэж хүүхэд төрүүлэх албагүй шүү дээ, эмэгтэй хүний саванд үр суулгаад зөндөө л хүмүүс хүүхэдтэй болж байна даг, бид нараас зуун жилийн өмнөх хүмүүс бидний үеийн амьдралыг төсөөлөөгүй л байсан биз,
тэрэн шиг бид нар ч дараагийн зуун жил тэрнээс цаашихыг төсөөлөхгүй, чадах ч гүй, ирээдүй бол дандаа л тааварлашгүй байна, тийм болохоор зүгээр л хүслээрээ амьдраад явах нь зүгээр байх,

хэхэ, заза гоё бичлэг болсон байна, сонирхолтой байлаа, :)

freestyle529 said...

гэхдээ миний коомэнт зөвхөн гей нарт хандсан утгатай биш шүү. Тэрийг мэдээж мэдцэн л байлгүй дээ. Одоо өнгөрсөөн, нэгэнт сэтгүүлч гээд хүлээгээд авцан.

patatepatata said...

ursus> haha, harin tiimee, chi l muu yumny ur undes bolson baina shuu, keek

noiton navch> hehe Ugaasaa anhny sanaa ni bol huis muis hamaagui gesen utgatai baih aa.
Gehdee hamgiin gol ni tuhain uyed, irgen hun l buren erhtei, erhemseg baisan bolohoor, irgen hunii hair ni bas erhemseg gej byalduuchulsan baidaltai yum helchihsen yum bish uu? keke
Ternees bish, gomog yag magtan duulaagui baij ch magadgui. Platon gomo baisan gej bol sain medehgui yum baina, ugui ch baij magadguiee???

freestyle< medeej, medsen medsen, keke

Итгэл-Арвижих said...

лаг бүсгүй шүү.

Угаасаа хэнээс ч тусаж болох эд шүү дээ
гэдгийг чинь яаж ч тайлбарласан болмоор өгүүлбэр байна!

Rhea said...

Hi, like ur post.

чиний бичлэгийг уншаад аймар их юм бодлоошд. өөрийгөө лаг дүгнэж цэгнэж эн тэр.
цөвүүн цаг гээл муулаад байдаг ч гэсэн орчин үе шиг сайхан үе алга юм байнаа.