Monday, November 16, 2009

Өчигдөр интернетээр дэмий тэнэж яваад ийм санал сэтгэгдэл олов. Уг нь энэ бичлэг дээр, энэ хүнд шууд хариулаад бичье гэж бодсон, бичлэг нь даанч хуучин юм байна. Тэнд бичлээ гээд олж харахгүй байх. Эртхэн олсон бол тэ? (лаг хэрүүлд дуртай наачихсан, кэкэ)

-----------------------------------------------------------
http://patatepatata.blogspot.com/ ийг уншаад хүмүүс бас нэг юм бодно биз ээ, Яахав мэдээж ийм хүмүүсийг буруутгаад байж болохгүй ч бас ид өсөж бойжиж яваа хүүг чинь эрэгтэй дүүг чинь хэн нэгэн иймэрхүү н өлөн нүдээр ширтээд, амсаж амтлахыг хүсээд , тэр сэтгэлээ ил далд байдлаар илэрхийлээд байвал цөөхөн Мгл чууд маань яах вэ гэдэг бас л эргэлзээтэй бодууштай л болчиж байх шиг. Төрөлхийн бус энгийн залуус хөвгүүд маань ийм хүмүүсийн хүслийг хангаж, шүлсийг н савируулж, цаашид ийм хүмүүсийн хүрээ хумигдах бус тэлэх л асуудал гарах байх даа.санал нийлэх болон нийлэхгүй хүмүүс байвал сэтгэгдэлээ бичээрэй.Та бүхэнтэй санал бодлооо хуваалцахыг маш ихээр хусэж бна. Учир н би өөрөө ойрд ийм залуусийн талаар олж уншаад маш их эмзэглэж, чухам яах ёстой вэ зөв уу буруу юу гээд л эргэлзээд л гайхаад л сууж байна даа.Буруутгаж бас болохгүй яамаар вэ? ------------------------------------------------------------


Ямар ч байсан, миний энэ муу блогийг уншдаг хүмүүс байдаг л юм байна гэж баярлахын зэрэгцээгээр жоохон эсэргүүцмээр зүйл нилээд байв.

Миний ямар бичлэгээс намайг төрөлхийн бус энгийн залуусаар хуслээ хангаж, шүлсээ цавируулан, хүрээгээ тэлэх гэлээ гэж ойлгосоныг ердөө ойлгосонгүй.

1-рт, надад төрөлхийн бус энгийн залуус руу дайрах шаардлага байхгүй, энүүгээр төрөлхийн бөгөөд энгийн бус (= гомо) залуусаар өөрийгөө болгоод байж байгаа бөгөөд, тэр талаараа л *залуу найрлаа* энээ тэрээ гэж бичдэг юмсан гэж бодогдов. Бага насандаа хүүхдүүд саваагүйтэж юм үздэгээр стрэйт (гэж санагдах) хүүхэдтэй янз бүр болж үзсэнийг эс тооцвол (угаасаа, энэ бол зуслан муслан дээр жоохон хүүхдүүд сонирхолдоо дийлдээд хийдэг л зүйл. Тэглээ гээд гомо болдог нэгэн байхгүй байх. Хэн нэгэн уруу татах ч биш), би угаасаа стрэйт залуутай явалдаж үзээгүй. Угаасаа дургүйцээд байгаа юмруу мунаглаж дайрах хүн, хүчин хийх донтой хүн л биш бол тэгж их байдаггүй болов уу.

2-рт, угаасаа миний бичлэгүүд *төрөлхийн юмыг яаж ч чадахгүй болохоор, тэр чигт нь хүлээгээд авчихад болохгүй юу байна аа?* гэсэн санаатай бичлэгүүд болохоос *Гомо байх ийм гоё. Тийм болохоор, чи ч гэсэн гомо болчих* гэсэн санаатай бичлэгүүд биш. Над руу хичнээн сайхан хүүхэн шүлсээ савируулан өлөн нүдээр харлаа гээд би стрэйт болчихгүйтэй адилхан, хичнээн стрэйт залуу руу мань мэт нь шүлэнгэтэн харлаа гээд, тэд нар чинь гомо болчихгүй, бүү ай. Өөр дээрээ тунгаагаад бодоход л ойлгомжтой зүйл шүү дээ. Хэрвээ чи стрэйт байгаад, чам руу хэн нэгэн залуу шүлэнгэтэж харлаа гээд, уруу татах гэж оролдлоо гээд чи гомо болох уу үгүй юу гээд бодоод үзэхэд л. Өөр дээрээ тунгааж үзээд *намайг ямар нэг гоё залуу уруу татах юм бол би гомо болчиж магадгүй* гэж бодогдож байвал, чи угаасаа стрэйт биш, өөрийгөө даран байгаа, өөртөө дургүй нуугдмал гомо байх магадлал өндөр болов уу.

3-рт, угаасаа манай монголчуудын дунд байдаг *уруу татаx, уруу татагдах* гэдэг ойлголт, нэг их сонин санагдаад байдаг юм. Угаасаа хүн чинь, толгой дотор нь ус биш, юм боддог, тунгаадаг тархи байгаа бол, өөрийнхөө хийж байгаа зүйл, сонгож байгаа сонголтоо мэдмээр юм? Бусдад буруугаа тохож хариуцлагаас зайлах гэсэн арчаагүй арга юм шиг... *Манай хүүхдийн энэ муу Болдын охин уруу татлаа. Угаасаа завхай заваан охин байгаа юм* гэсэн яриа их сонсогддог ч, миний л бодлоор энэ нь ердөө л өөрийнхөө хүүхдэд муу муухай зүйлийг наалдуулахгүй гэсэн арчаагүй сэтгэхүйн илрэл мэт. Мэдээж, эцэг эх нь тэгж бодохыг эсвэл бодохыг хүсэхийг бол ойлгож байна л даа. Үхтэл үр харам, болж өгвөл муу муухай зүйл нялзаамааргүй байх учир. Гэхдээ нэг бодлын өөрийнхөө үр хүүхдээ *өөрийнхөө бөндгөрөөрөө юм бодох чадваргүй* гэж доромжилж байгаатай нэг их ялгаагүй юм шиг.

4-рт, хэрвээ гомо нар хүрээгээ тэлж буй юм шиг харагдаж байвал, энэ нь 1-рт, интернет гээд мэдээлэл ихэссэн учир, уншиж буй стрэйт хүмүүс гомо нарын талаар харах, сонсох магадлал ихэссэнтэй холбоотой, 2-рт дотроо шаналж, өөрийгөө хууран байсан хүүхдүүд мэдээлэл ихтэй болсон болохоор, өөрийгөө нээхэд амархан болсонтой холбоотой. Огт байхгүй байсан зүйл бий болох, нуугдмал байсан зүйл ил гарах 2 өөр асуудал учир.


Хэрвээ олон гэй залуусын блогийг уншдаг бол, тэд нарын доторх шаналал, гуниглалыг олж харахад амархан байх болов уу. Монгол гэй блоггеруудын ихэнхийнх нь бичлэгүүдэд тийм хөнгөн гуниглал, цөхөрсөн байдал ажиглагддаг мэт.

Монголд байгаа олон нэр томьёо, жоохон өрөөсгөл, хэтэрхий *муу* утга агуулдаг юм шиг.
Олон хүн амьтантай явалдах, архинд дурлах, *гаж*(= бусдаас өөр ) байх, Увсад төрсөн байх, Завханд төрсөн байх, хөдөөнийх байх гээд л.
Бүр хараалын хэллэг маягтай болсон байна гэхээр... завхай, архичин, хөдөөний, гомо энэ тэр гээд.

Юмыг арай жоохон уужим харцаар харахад болохгүй юу байна аа?Бүгд адилхан хүмүүс шүү дээ? Яахаараа талцаад, хоорондоо яралцаж уралцаад байдаг юм бол??

Архичин, завхай, гаж, гомо байсан ч гэсэн, бусдад гай болохгүй, өөртөө сайхан, жаргалтай л байвал болоо юм биш үү?? гэсэн утгаараа би өөрийнхөө бичлэгүүдэд жоохон давс нэмж бичдэг талтай. Тиймэрхүү цаад утгыг нь олж харахгүй байгаа бол, нэг бол миний бичлэгийн хэлбэр муу, нэг бол тэр хүний юмны цаадахыг харах чадвар муу байгаа болов уу...
Зиаг зиаг, нээх аймаар серьёзны юм биччихлээ, кэкэ.

Уг нь энэ сэтгэгдэл үлдээсэн хүнтэй шууд ярилцсан бол илүү сонирхолтой байхгүй юу тэ?

10 comments:

bayabaga said...

hehe..haa holoos yun aihtar sejigleh yum be dee..nuguu toonoor gerel orj irj jiremsluuldeg shig l..

ug source iig ni harii..hayagiig ni tavi da.

Anonymous said...

heheh aimaar medregdjiishd,

ookii said...

дов толгодыын үзэлтээ хүнүүс бйахиимаа...
өргөн сэтгээчээээ,,, давааныы цаадах давааа...блаа блаа...гээд би бас энчээ 80н юм биччүүл шал илүүмдаа...гэсэн...

Unknown said...

Ta guyai aimaar analytic heruulch avgai shuu :-)

patatepatata said...

bayabaga> olloogiin, Enhriimaatai hiisen bichlegiin comment deer baisan. Hayagiig ni dahij haihaas zalhuu hureed baina, keke. Nadaas iluu, cham ruu ch yum uu, osobu ruu dairmaar yum te? keek

mademoiselle> yuu medregdeed baina? keke

ookii> chi nad deer nemerlej dovchignohgui shuu! keke

alain> harin tiim, aimaar heruulch baigaaz, keke.
Iim analytic heruulcheesee bolood zaluud hayagdaj baisan geheer, yamar olig baihav, lol

WILD FOX. said...

ай хэрүүлээр бол гүйцкүү гүйцкүү...
хаха

patatepatata said...

noiton navch:// haayaa hereldeh goyosgd, 2-uulaa зад хэрэлдэх уу? кэкэ

dream said...

hahaha saihan bichdeg hvn shvv

patatepatata said...

ursus> heruulch geh geed l baina aa daa?? lol

Rhea said...

iimerhuu humuusiig yugdeg geech.

araamandaa l bai... gediin,

хүмүүс угаасаа л бие биенээ шүүмжилж, хэл амаар иджийж кайф авдаг байж магадгүй. эсүүл нийгмийн доройтол юм болуу?

юутай ч иймэрхүү юмыг тоогоод хэрэггүйэ. тийм хүмүүс юмыг олон талаас нь бодох чадваргүй учраас л тархины багтаамжиндаа бухимдаж байхгүй юу.