Tuesday, December 15, 2009

Америк дахь үймээний түүх - Анхны гомо үймээн

Баябага даргын блог дээр, *Эрэгтэйчүүдэд лээвчиг хэрэглэх эрхийг олго*, * Эрчүүдэд эрх чөлөөг* энэ тэр гээд айхтар айхтар либерал бичлэг биччихсэн байхаар нь, миний хувьсгалч сэтгэлийн гал хөөрөөд... Жаал дэмий юм бичмээр санагдчихлаа, кээк

Нээрээ гэхдээ энэ олон төрлийн *ёс суртахуун*, * комон сенс* энэ тэр их ядаргаатай тэ? Ямар ч тэгж болохгүй ингэж болохгүй гэсэн дүрэм байхгүй байхад л дарамтлаад байдаг... *Угаасаа ийм байx ёстой* гэсэн, хэн зохиосон нь мэдэгдэхгүй ойлголтууд.

Зиаг, жишээ нь *гаж* болон *энгийн* зүйлсийг харьцуулж үзэх үү?Мэдээж цухайн орчин, цаг үе, нийгмийн байдал, шашины онцлог гэх мэтээсээ шалтгаалаад шаал өөр байх нь ойлгомжтой

1. Эр хүний хувцаслалт гэхэд л:

Скотланд вс Ингланд (Эртний шотландад аль гаж гэж үзэгдэх байсан бол?)
Палааж вс. Гонжоом



2. Лалын хувцас болон усны хувцас
Эмэгтэй хүний шашны хувцас болон усны хувцас, лалын орнуудад аль нь хүлээн авагдах бол?




Ингээд бодохоор, олон зүйл их харьцангуй байдаг юм шиг.

Жишээ нь, ийм палааж болон эрэгтэй хүний лээвчиг сүүлийн үед дэлгэрээд байгаа.
10-20 жилийн дараа жирийн үзэгдэл болохыг хэн байг гэхэв.




Marc Jacob's collections

Тэглээ гээд ертөнц сүйрчихгүй, хорвоо орвонгоороо эргэчихгүй л байх.
Эмэгтэйчүүд өмд өмсдөг боллоо гээд хорвоо орвонгоороо эргээгүй байхад тэ?

Надад, энэ HSBC-ийн зарлалын самбарнууд их таалагддаг юм. Юмыг уг нь ингэж харж сурвал тэ?




Зиаг тэр дэмийрэх ч яахав.

Уржигдар, амралтын өдрөөр ажиллах хэрэг гараад яваад очсон, даргадаа загнуулсан юм. *Амралтын өдрөөр энгийн хувцастай ажиллаж болоx ч , чам шиг ийм гудамжны тэнэмэл шиг хувцас бол зүй зохисгүй,. Ядаж пиджак өмсөхөд яадаг юм * гэж ирээд.... Намайг жирийн ноосон цамцтай байсаны төлөө шүү?

Тэгээд, дургүй хүрсэн болохоор, юун төлөө блогтой билээ гээд, жаал дэмийрмээр санагдчихлаа, кээк

Өмнөх удаад, Америкийн Түвдэнгийн Бор дээр феминист* хөдөлгөөнд лезбианууд ямар нөлөө үзүүлсэн талаар бичсэн.
* Феминист = Эмсийг чөлөөл! Эмсийг чөлөөл гэж орилдог нөхдүүд. (Монголчууд гэхдээ аймаар феминист тэ? 3 сарын 8, 6 сарын 1н гээд л эхчүүдийн, эмэгтэйчүүдийн баяр асар ихтэй хирнээ, ганц ч эрчүүдийн ч юм уу, эцэг нарын баяр байхгүй гэхчлэн, кээк.)



Энэ үед, миний бодлоор хүүхнүүдийг өмд өмсөөд эхлэхээр үгүй мөн олон хүн (мэдээж, консерватив үзэлтэй эмэгтэйчүүд өөрсдөө хүртэл) *Еэ бурхан бүү үзэгд, энэ ертөнцийн төгсгөл боллоо. Хүүхнүүд эршүүжээд ажил хийгээд эхлэхээр, хүүхэд төрүүлэх хүн байхгүй болоод удмын санд тусгүй* гэж ирээд ярьдаг байсан байх даа...

Яаг одоо Монголд маань, гомо хүмүүс өөрсдөө хүртэл *Гомо нар олшрохоор удмын санд муу нөлөөтэй* гэж ярьж байгаатай адилаар...

Бодоод үз дээ.... Гахайн томуу энэ тэр шиг халдварладаг л биш бол, гомо нар олширлоо олширлоо гээд, үсрээд л эрчүүдийн 5-10 хувь, цөөнхөөрөө л үлдэнэ шүү дээ, кээк

Зиаг зиаг, энэ удаад Гомо нарт эрх чөлөөг гэдэг хөдөлгөөн ямар маягаар эхэлсэн талаар бичих гээд үзье. Бичих ч юу байхав, орчуулах гээд...

Монголд маань мэддэг хүн бага байх л даа, гэхдээ баруунд алдартай чөлөөлөх хөдөлгөөн болох Стоун Уоллын үймээний талаар.

1969 оны Нью Иорк. Энэ өдрийг хүртэл, өөрсдийгөө нуун дарагдуулан амьдарсаар ирсэн 2000 гаруй гомо лезбинүүд, өдөр болгон шахуу шалгалт нэрээр дарамтлаад байсан цагдаа нарын эсрэг бослого үүсгэснээр Гомо/ Лезбианы чөлөөлөх хөдөлгөөн (асар сүртэй орчуулав, кээк) эрч хүчээ авсан гэх.

Стоун Уолын үймээн гарсан 1969 оны Нью Иорк ямархуу байдалтай байсан бэ??

Энэ үед, Нью Иоркод, гомо байх нь хууль бус байв. 1965 онд, Нью Иорк-д *зүй бус сексийн эсрэг* (миний өмнөх бичлэгийг уншина уу) *Содомын хууль* гээч батлагдана. Батлагдана ч гэж дээ, *дахин батлагдана. баталгаажуулагдана* гэх нь илүү үнэний талтай байх л даа...

Энэ хуулиар, *зүй бусны секс бол гэмт хэрэг*, *Зүй бус секс гэдэг нь, харилцан гэрлээгүй хүмүүс, хоорондоо боожгоо болон гошного, уруул болон боожгоо, дээдэх болон доодох уруулнуудаа ойртуулахыг хэлнэ* энэ тэр гээд тодорхойлчихсон байсан гэх...

Адил төстэй хууль, Герман болон Англи гэх мэтийн христосын шашинт улсуудад ч гэсэн байсан гэх боловч, 1967 онд Англид, 1968 онд Германд энэ *зүй бус секс* гээч нь хууль бус үйлдэл байхаа больсон гэх.

Дарвины хувьслын онолыг 10 жилд заахыг хууль бус гэж зарлаж байсан Америк... аргагүй л хоцрогдмол (лол)

Ийм хуулиар хориглоотой нөхцөлд,мэдээж асар хүнд, үнэн миаа байв

...эргэн тойрондоо гомо гэдэг чинь баригдах юм бол будаа...
Ажлаасаа халагдах бол наад захын хэрэг, байрнаасаа хөөгдөж барьсан ч гэсэн, хуулиар чамайг хээн ч хамгаалахгүй. ..
Мэдээж, шоронд орох гэх мэтийн шийтгэл ч гэсэн байв.
2003 оны Америкийн дээд шүүхийн шийдвэр (Лоренсийн шийдвэр) гарах хүртэл, Айдахо мужид *насан туршид нь хорих ял*, Мичиган мужид 15 жилийн хорих ял (давтан үйлдэгчид насан туршид нь хорих ял) , Миссури мужид 10 жил, Норт Каролайна-д 10 жил, Оклахамад 10 жил гээд л ....

Аймаар байгааз?

Гэмт хэрэг гэдгээр ч зогсохгүй *Сэтгэлзүйн эмгэг* (нэг сэтгэл судлаач, 1952 онд *гомо байх гэдэг нь эсрэг хүйснээсээ айх сэтгэл мэдрэлийн өвчин болно* гээд нэг онол гаргаж ирсэнээс болсон юм гэсэн, кэкэ... Айгаад байхдаа яахав дээ тэ???? ) гэж үзэгдэж байсан гэхээр, зүгээр байж байгаад л * Галзуу, мэдрэл муутай* гэсэн тодорхойлолт авна биз дээ??? кээк
( Ижил хүйстэнээ сонирхох нь сэтгэл мэдрэлийн өвчний жагсаалтаас 1973 онд хасагдсан)[

Дэлхийн 2-р дайны дараах Америк.
Дайны өмнөх эдийн засгийн байдалдаа буцаж орохын хүслэн, Коммунист нийгмээс айх айдас зэрэг нь зэрэгцээд, зөвхөн шашин болон ёс зүйн талаас ч бус, улс төрийнхөө талаас ч гэсэн гомог хавчих үзэл дэлгэрсэн байв.

Юу вээ гэхээр, *хуучины сайн сайхан америк байдал*-тай харшилдах, анархист, коммунист болон *үл бүтэх этгээдүүд*-ийг эрэн сурвалжилж, тандан хавчдаг байсан гэх.

Мэдээж "үл бүтэх этгээд" гэдэг нэрэн дотор, гомо болон *бэлгийн гаж донтонгууд* орж таарна...
1947-50 оны хооронд л гэхэд 1700-аад ажилд авах өргөдөл гомо гэдэг үндэслэлээр татгалзаж, 4380 хүн цэргээс татгалзагдаж байсан гэх мэт..

Ийм нөхцөлд, гомо хүмүүс, харилцан танилцаж, хайрлан дурлахад ч хэцүү, хамтран амьдрах талаар бол санасны гарз байсан гэх.


*Вестсайд стори*-г зохиосон Жэй. Робинс & С. Сондохайм ч гэсэн гомо.(Баруун тал, залуу байх үеийн Жером)




50-аад оны *Хамгийн СЭЭГСИЙ залуу* гэгддэг байсан Рок Хаdсон ч гэсэн гомо..



Одри-гийн алдарт *Тиффанид өглөөний хоол идэхүй* киног зохиосон Кавоти ч гэсэн гомо...


Асар олон гомо хүмүүс энэ үед ч гэсэн ажиллаж, амьдарч, нийгэмд хувь нэмрээ оруулж байсан ч, бүгд үхэн үхтлээ өөрсдийгөө нуусаар амьдарч байсан гэх...
(Кавоти энэ тэр бол, харваас илт байсан гэж ярьдаг ч, кээк)





(My fare lady, Gone with the wind, Clark Gable & George Cukor)


Өөр жишээ гэхэд, *Май Фэа Лэйди*-г найруулсан Жорж Кюкер найруулагч.
Алдарт *Салхинд уруудагчид / салхины аясаар * (Монголоор ингэж орчуулдаг бил үү???) киног найруулж байсан боловч, гол дүрийн Кларк Гэйбл-тэй муудалцсанаасаа (Кларк, Кюкерийг гомо гэдгийг мэддэг бөгөөд, өөрөө стрэйт боловч эрэгтэй хүнтэй явалддаг нэгэн байсан гэх) болоод ГОМО гэсэн шалтгаанаар ШҮҮХ-дүүлсэний улмаас найруулагчаасаа болиулсан гэж байсан гэхээр, тухайн үеийн гомо нар үгүй мөн хэцүү байсан гэх.


Тухайн үеийн гэй бар, бүгд хууль бус байв

Тухайн үеийн Нью Иоркд, Гриниж Виллеж, Кристоферын гудамж хавиар олон гэй бар байдаг байв. Гэхдээ, гомо, лезбианууд цуглардаг баранд, архи зарах зөвшөөрөл өгнө гэж байхгүй шүү тул бүгд хууль бусаар ажилладаг байсан гэх

Ийм хууль бус бараар, цагдаа нар байнга эргэлдээстэй. Хэрвээ эз чинь таараад, цагдаад баривчлагдах юм бол (Америкийн цагдааг мэдэх хүмүүс, тэдний хир их эрх мэдэлтэйг мэдэх байх) тэгээд л дүүрлээ шүү дээ.
Ажил будаа, амьдрал будаа..КАПУТ


Гэвч ХҮН ГЭДЭГ хайртай хүн, сэтгэлээ хуваалцах найзуудгүйгээр ГАНЦААРАА амьдрана гэж тэвчиж чадах эд биш.
Хэдий эрсдэлтэй байлаа гээд ч, хайр дурлалын төлөө тухайн үеийн гомонууд эдгээр барнуудаар цуглардаг байсан гэх

Стоунвол Ин-гийн үймээн дэгдэх болсон шалтгаан, нөхцөлүүд Олон жил хүнд хэцүү хавчлага дарамтлалын тэвчиж ирсэн гомо лезбинүүд...1969 оны 6 сарын 27нд гэнэт учир зүггүй *Тэвчинэ тэвчинэ гэхэд...* гээд дэлбэ уурлахад хүргэсэн хэд хэдэн нөxцөлүүд бүрдсэн байв


1. Хотын даргын хувийн ашиг сонирхолоосоо болж үйлдэж байсан хэрээс хэтэрсэн шахалт

Тухайн үеийн Нью Иорк хотын мэйёр Жон Линдзи, дараагийн сонгуульд яаж ялах вээ хэмээн тархиа гашилгаж байсан цаг. Ядаж байхад, урьдчилсан сонгуулиар олигтой дүн гараагүй гэхээр...

Яавал имиджээ сайжруулах вээ хэмээн бодож байсан болохоор *ХОТ ОРЧНОО ЦЭВЭРЛЭЕ* хөдөлгөөн эхлүүлсэн байв. Мэдээж, энд цэвэрлэнэ гэдэг нь хогноос биш, ГОМО, ЛЕЗБИ-нүүдээс цэвэрлэнэ гэсэн утгатай гэдэг нь ойлгомжтой.

Үймээн дэгдсэн долоо хоногт л гэхэд, Стоунвол Ин-д 3 ч удаа цагдаагийн шалгалт орсон байсан гэх

Хүн наана чинь амьдралаараа дэнчин тавин байж ганц удаа баранд орж байхад, нэг муу дуракийн имиджээ сайжруулах кампанит ажилд үрэгдэх юм бол ямар л олиг байв гэж. Уур хүрэх нь ойлгомжтой (гэвч, энэ Мэйер дахин сонгогдсон гэжийлээ)

2. Цагдаа нар, эдгээр барнуудаас хахууль авдаг байсан гэсэн цуу яриа

Үнэн эсэхийг мэдэхгүй ч, хахууль өгөөгүй барыг цагдаа нар шалгаж дарамталдаг гэсэн цуу яриа тэр үед гомо нарын дунд дэлгэрсэн байв. Шударгаар шалгаж байгаа бол бас яая гэхэв, шаантаглаж байгаа цагдаа нарт амьдралаа бусниулна гэж бодохоор уур хэрэлгүй яахав

3, Янз бүрийн чөлөөлөх хөдөлгөөн их байв
60-аад он нь, *ХАР ХҮМҮҮСИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН*( Негр гэхээр уурладаг болохоор, хар гэв, кээк. Хар арьстан гэхээр илүү ялгаварлан үзэж байгаа юм шиг санагддаг болохоор, кээк), *ЯДУУСЫН ТЭМЦЭЛ* гэх мэт, чөлөөлөx, тэмцэх хөдөлгөөн ихтэй үе байв. Адилхан хавчигдаж гадуурхагддаг ГОМО, ЛЕЗБИ-нүүд ч гэсэн бослого гаргамаар болно биз дээ?

4. Жюди Гарланд нас барсан цаг үетэй давхцав

Монголд байдаг гомонууд КИВИ, АРИУНАА эд нарт, гадаадын гомонууд МАДОННА, КАЙЛИ МИНОГ энэ тэрд дуртай байдаг шиг, гомо нар үзэсгэлэнтэй, хүчирхэг хүүхнүүдэд нугасгүй байдаг (мэдээж дургүй хүн ч олон байгаа л даа)

Тэгээд тийм хүчирхэг хүүхнүүд нь зөвхөн хүчирхэг, үзэсгэлэнтэй ч биш, ямар нэг байдлаар *эрээн барааH/ сонирхолтой* амьдралтай бол бүүр их дуртай байх хандлагатай байдаг (сэтгэлзүйн хувьд тогтворгүй Бритни Спиарс ч юм уу, завхай Парис Хилтон гэх мэт)



Энэ үед сэтгэлзүйн хувьд туйлын тогтворгүй, хэд хэдэн удаа амиа хорлох гэж оролдож байсан, архичин, хар тамхичин боловч үзэсгэлэн гоо Жюди Гарланд бол мэдээж хэрэг ГОМО нарын гол шүтээний нэг байв.

Стрэйт хүмүүст, хөөрхөн хүүхэн харахад гоё секси байвал хангалттай бол, гомо хүмүүст ямар нэгэн хов жив, ярианы сэдэв (амиа хорлоx гэсэн гэнэ г.м) олгодог хирнээ үзэсгэлэнтэй хүүхэн гэдэг нилээд эрэлт ихтэй байдаг болохоор, кээк


Яг үймээн болдогийн өмнөх өдөр Жюди Гарланд нас барсан байсан тул, түүний араас гашуудах, хөнгөхөн гунигтайгаар *сонирхолтой амьдралтай хүн байсан шүү* хэмээн дурсахаар, гомо нар олноороо баранд цугларсан өдөр байв. Ийм гашуудалтай байх үед , муусайн цагдаа нар олноороо орж ирээд баривчлана барина гээд дайрахаар уур хүрэлгүй яахав?

Цагдаа нар орж ирээд, баранд байгаа хүмүүсийг жагсааж байгаад нэг нэгээр нь байцаан, санаанд таарахгүй нэгнийг нь баривчлаад, бусдыг нь нэг нэгээр нь чөлөөлдөг байв.

Энэ бар маань уг нь 2 өнгийн чийдэнтэй, цагдаа ирсэн үед илүү тод гэрлээ асаагаад, хүмүүсийг бүжиглэх, хоорондоо нялуурахыг хориглоод, ирээгүй үед бүдэгхэн арманчик гэрлээ асаадаг байсан гэх..

Гэтэл энэ өдөр яагаад ч юм, цагдаа ирэхийг анзааралгүй байсанаас хамаг хэрэг үүднэ.

Баранд 200 гаруй хүмүүс байсаныг цагдаа нар зэрэгцүүлж зогсоогоод байцаалт аван, эмэгтэй хувцастай хүмүүсийг эмэгтэй цагдаа жорлонд дагуулан ороод, боожгоотой эсэхийг нь шалгаад, боожгоотой бол баривчлана гэсэн маягийн үзлэг байсан гэх...

Ингээд зарим хүмүүсийг суллан, зарим хүмүүсийг баривчилж эхэлнэ

Жирийн үед бол, чөлөөлөгдсөн бол *азны коля* гээд зугтаадаг гомо нар. Энэ удаад яагаад ч юм зугтаалгүй, барны гадаа цуглараад байдлыг ажиглаж байсан гэх.

Үймээнийг эхлүүлсэн нь баривчлагдаад явж байсан Лезби байсан гэх


(лезбинууд угаасаа жоохон аймаар гэж ирээд муулаад унавал яах уу? кээк...)

Баривчлагдахаас эсэргүүцсэн манай буч ажааг, цагдаа бороохойдоод авсан гэх.

Мань хүн эхлээд эсэргүүцэж байсан боловч сүүлд нь аргаа бараад, тойроод хараад зогсож байгаа гомо, лезбиан голдуу иргэд лүү *Та нар энийг зүгээр хараад зогсож байж яаж чадаж байна аа* хэмээн *турхирсанаар* хамаг хэрэг үүднэ.

Монголд бол, *ТУРХИРАХ* гэдэг том гэмт хэрэг тэ? кээк


Үүнийг хараад, залуухан гудамжны хүүхдүүд болон дургүй нь хүрсэн драг куйнүүд зодоонд оролцоно.Хувцас нь урагдана уу, будаг нь урсана уу хамаа байхгүй шдээ тэ?
*Будаа болгоод өг*

Үүний хойноос, хүмүүс нэмэгдсээр, шөнө дунд 4-500, маргааш нь 2000 гаруй хүн болтлоо нэмэгдэн, 400 гаруй цагдаагийн эсрэг үймээн өрнөсөн гэх.

Мэдээж, манай 7 сарын 1-ий үйл явдал шиг *дандаа архичин хулгайч муусайн юмнууд, Магнайгийн турхиралтаар үйлдсэн хэрэг бүгдийг нь баривчил* гэдэг шиг * муусайн гомо, лезбинүүд, бүгдийг нь баривчилбал таарна* гэсэн маягийн яриа бол их л болж байсан байх.

Гэхдээ, 40 жилийн өмнөх Америк, 2008 оны Монголоос ямар ч л байсан, Ардчилал гэсэн утгаараа арай л дээр байсан юм шиг байгаа юм.

*Архичин ч гэсэн хүн*, *Ядуу ч гэсэн хүн* гэж манайхан орилоод орилоод нэмэргүй бүгдийг нь хориод, хэлмэгдүүлээд өнгөрч байсан бол, Америкт, энэ явдал нь хэвлэл мэдээллээр асар их анхаарал татан, түүний дараахнаас *ГОМО НАРЫН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ* гэсэн хөдөлгөөн борооны дараах шиг нэмэгдсэн гэх.

Үүний дараачийн том тэмцэл нь Сан Францискогийн Харви Милк-ийн тэмцэл байсан бөгөөд, энэ талаар бол киног нь үзээд хүмүүс мэдэж авах боломжтой байх.

1970 оноос хойш, 6 сарын сүүлийн долоо хоногт Нью Иоркийн ГЭЙ ПАРАД болдог болсон бөгөөд, эхэндээ тэмцэл хэлбэрээр явагддаг байсан уг парад нь, одоо бараг *Нью Иоркийн үзэхгүй бол харамсах фестивал* болтлоо өргөжсөн гэх

(кэкэ, яг үймээний талаар бичих гэсэн залхуу хүрээд нойр хүрчихлээ... заа яахав тэ??? Англиар нь дээр линкийг нь тавьчихсан байгаа, олоод үзчихээрэй, кээк)

Ямар ч л байсан, эрх чөлөөний эх орон шахуу хэлэгддэг Америкт ч гэсэн, өөрсдийн эрх ашгаа хамгаалах чадваргүй хүмүүс, өөрсдийгөө хамгаалах хөдөлгөөн үйлдсэнээр дэлхийн түүхэнд том өөрчлөлт гаргах эхлэлийг эхлүүлсэн нь уг Чулуун хананы үймээн байсан гэх,,,

Монголын 7 сарын 1 ний үймээн, түүхэнд ямар өөрчлөлт үлдээсэн бол???????

Дэмий юм болбол буудуулдаг юм байна хэмээн ард түмнийг сургасан үйлдэл байсан болов уу, аль эсвэл тэмцэх хэрэгтэй үедээ тэмцэх хэрэгтэй юм байна гэсэн үзэлийг дэлгэрүүлсэн болов уу???

Аль нь болохыг би сайн мэдэхгүй юм, гэхдээ ардчилсан улс, хүний эрхийг дээдэлдэг улс болоход ч, Америкаас дор хаяж хагас зуунаар хоцрогдсон байгаа гэдэгтэй бол санал нийлэх болов уу....

Зиаг, иймэрхүү юм бичихээр, *Садар самуун сурталчиллаа* гэдэг дээрээ нэмэрлээд *Олныг турхирлаа* гээд баривчилчихгүй байгаа даа????

Еэ бурхан бүү үзэгд


8 comments:

bayabaga said...

yoh,uhtelee ineelee.. haritsuulsan zuragnii songolt alia boljee..:)

chi maani er ni mongol yavj setgulch bol..

erchuud said...

bayarlala unshihad unekheer amttai bailaa

whoops said...

tasarhai niitlel bnaaa...

Anonymous said...

hahaha ta yosto alnaa.yostoi setgulch bloh hregte.goi zadgai bichdeg.ter clark yostoi shan zalu te?erun L uud shiidemgi zorigtoi bdag bha.bas ter uruul niildeg yu we?hahahaha

freestyle529 said...

clark аягүү таалагддаг байсан чинь стрэйт мөртлөө эрэгтэй хүнтэй явдаг....тэгсэн ч гэсэн таалагдсан хэвээрээ л үлдлээ.
нэг юмыг сая л анзаарч бодлоо. нээрээ гомо төрөлхийн байдаг юм чинь олшроод удмын санд аюул учруулна гэж нээрээ байх ёсгүйм байшд. ямар халдварт өвчин, ямар нэг хувцасны брээнд эднүүс биш.
Чулуун ханын эсэргүүцлийн тухай шууд дунд нь ороод цагдаа нартай зодолдох шиг л санагдав. Ингэхэд яг бүдэгхэн гэрлээ асаагаад романтик байхад нь орвол яг ямар байдаг байсийн бол, сониучирхав.
манайд бол траансжээндрүүдээс эхлээд зодуулаад л явжийна, гэхдээ яваандаа эрх чөлөө мандах байлгүй дээ.

patatepatata said...

bayabaga> hehe. Setguulch ee? Heruulch bol bolj chadah baihaa???

erchuud> sain zajlaarai, keek

whoops> thanks

mademoiselle> L-uud aimaar, hund baidag yum shig baigaa yum, keke. Bi gehdee neg ih olon L medehgui l dee...

freestyle> aimaar zodoldoh durtai ain??? Gehdee, iimerhuu temtsel, yamar negen ur dund hureh udaa baidag l yum baina te??

freestyle529 said...

би бол тэмцдэг юманд их дуртай. хэ хэ. тэмцээд үр дүнд хүрнэ гэдэг чинь амттай байхгүй юу.

patatepatata said...

freestyle> chamaig heruulch, zodooch gej oilgoloo, zov uu? lol