Wednesday, August 31, 2011

Sunday, August 28, 2011

Нэг дэх өдрийн синдром...



Ажил хиймээргүй санагдаад, дэмийрээд сууж байна. Уг нь хийх юм их байгаа ч яагаад ч юм юм хийх сонирхол байхгүй...

Орой эртхэн тараад харьж унтдаг ч юм бил үү...

Амралтын өдөр болохоор л архи хэтрүүлж хэрэглэдэг муу зуршил байна аа, надад, ккк.

Энэ тав дахь өдөр.
Ажлаа шөнө 12:30 гэж тарчихаад, хоёрдугаар хороолол оров.
Уугаад л байсан, уугаад л байсан.
Нэг харсан, нийт 21 шил пиав уусан байв...



16,000 иен (200 гаруй доллар) нэг суудал дээрээ явуулчихсан гэхээр...

Хажууд нэг стрэйт залуу ирсэн байсан, тэрүүгээр бас давхар даалгаад амжсан.
*Ямар олон шил цааш нь харуулаав. Алив би чамд нэмж авч өгье* гээд байсан юм чинь, эрхлэхээ мэдэлгүй яадаг юм тэ?

Гэхдээ тэр стрэйт бас хүнд гар байсан. Хүүхнүүд дагуулж ирсэн байж, хүүхнүүдээ юман чинээ бодохгүй, хувцсаа тайлаад шалдалж бариад, ккк.
Тэгсэнээ намайг *чи хөхөөд өг* гээд олон нийтийн газар (баранд) гуйж бариад...
Мэдээж, надаас ямар юм унах биш, тоглоом шоглоом нийлүүлээд боожгооных нь арьсанд нь пиав хийж хөөлгөж бариж үзсэн, кк.

За тэр ч яахав.

Хагассайн. Гэртээ парти хийв.
Уг нь хуучин гэртээ лотион парти хийх санаатай байсан, хүмүүс ирэхгүй болохоор нь шинэ гэртээ зүгээр хоол хийсэн шиг парти болгов.

Би ризот, шарсан тахиа 2 хийсэн, гэхдээ зураг авахаа мартчихсан байлээ.
Баахан пиав, шампанск уучаад, орой нь 2 орж 2 гэйбар 1 янханы газар / бар орж баахан ууж байгаад өглөө харьсан.

Тэгээд өчигдөр.
Далайн эрэг орж хөөсөн парти оров...

Даанч, хөөсний зураг авахаа мартчихсан байлээ.
Хөөсөн дотор бүжиглэж байгаад л, гайгүй хөөрхөн залуу харагдангуут татаж хөөсөн дотроо оруулж байгаад, хүнд харагдахгүй хөөсөн дотор үнсэлцээд л, хэхэ.




Далайн эрэг дээр суух эр эм хоёр




Лотион дотор бүжиглэх По ажаа



Лотион, драг күйн болон хөх тэнгэр




Далайн эрэг дээрх өндөр өсгий


За за нэг тиймэрхүү нэг иймэрхүү.
Туйлын хөгжилтэй байв.

Thursday, August 25, 2011

Ponponpon

Шинэ байрандаа нүүгээд ирчихсэн еэах!
Тэгээд хэд хоног интэрнэтгүй суулаа...

Гэхдээ угаасаа энэ хугатсаанд болж шалисан юм байхгуй л дээ...
Ажил, гэр, ажил, гэр...

Ядаж байхад архи ч бараг уугаагуй гэхээр...

Ан, нэг дэх өдөр ажлаа тасалсаныг эс тооцвол...
Өмнөх өдөр нь Баябагатай архи уучихаад, дуусгалгүй тэр чигтээ нэмээд баахан пиав уучихсан чинь ажилдаа явах сонирхол төрөөгүй юм...

Тэгээд, гэртээ ганцаараа уйдсандаа биеэ үнэлдэг хүүхэд авсан юм...
90 минут нь 15,000 yen. Доллараар 200 арай хүрэхгүй гэсэн үг үү тэ???

Гэснээс???

Монголд нээрээ гэхдээ зуучлалаар явалддаг хүүхдууд байдийм гэсэн тэ???
Монголд бургас луу хамт явсан залуу л яриад байсан ш дээ..

Анх Монголд оччихоод, угаасаа тэгээд Монголд залуу олддоггүй юм чинь гээд, тийм зуучилдаг хүн дээр анх очсон юм байх...
Нэг найз нь *Чи тэгтлээ хагсраад үхэх гээд байгаа юм бол, найз нь найз шиг загнаад чамайг тийм хүмүүстэй танилцуулья* гээд л лаг нүнжигтэй загнаад.

Тэгээд л яваад очсон юм байх.
Хаалга онгойлгосон нь олонд нэртэй трансжендэр байсан юм гэнэ...

*Хүүш! Би энэнтэй яаж унтдаг юм...* гээд сандраад найзыгаа нудчаад авсан, нөгөөх нь *Бишээ биш, наашаа ороод ир* гээд...

Тэгээд яваад орсон чинь хоёр сөөвгөр банди суучихсан....
Манай хүн яахав, анх удаа болохоороо яахаа мэдэхгүй жоохон ичингүйрэн балайрсан чинь босс авгай шууд *Тэгээд яах гээд байгаа юм? Шаалцах юм уу шаалцахгүй юм уу?? Нэгийг нь сонгоод аваач, ядаргаатай юм* гээд загнасан, айсандаа нэгийг нь аваад арын өрөө лүү нь орсон гэсэн...

Нөгөө сөөвгөрүүд нь бол сурчихсан, оронгууд шууд хувцсаа тайлаад л орлуу үсрээд орчихож байна гэж байлээ.

Зиаг тэгээд энээ тэрээ үлгэр ярисан шиг, үүлэн бороо оруулсан шиг болсоныхоо дараа 40,000 төгрөг өгсөн юм байх.

Гарч ирсэн, босс авгай асууж байна гэнэ ээ??
*Чи яасан хэдийг наадахдаа өгөв* гээд...

40,000 гэсэн чинь *Яаж байгаа юм!? Наадуулд чинь 10,000 л байхад хангалттай. Барааны үнэ нэмэгдүүлээд байхгүй шүү!* гээд загнасан гэх...

Сонирхолтой ч юм шиг... Хөөрхий гэхдээ нэг бодлын, нөгөө залуу хүүхэд авдаг гомо залуучуудынхаа түрийвчийг бас давхар бодолцоод байдаг юм биш үү? Тийм биш бол, хэн нь хэдийг төлнө үү гэдэг нь чухал биш шүү дээ тэ?

Тиймэрхүү яриаг сонсоод, өөрөө тийм ч амар байдалтай байдаггүй хирнээ, бусдыг бодоод нэг бодлын буяны үйл хийдэг тэр транс эгчид жоохон баярлах ч шиг...

Манай тэр гомо найз тэгээд байнгын үйлчлүүлэгч болсон юм шиг байгаа юм.
Угаасаа Монголд жирийн хүн олж сээгэсдэх хэцүү болохоор тэ???

Утасдаад *Хүүш, би сээгэсдмээр байшдээ!!* гэсэн чинь *Надтай юу даа???* гэсэн гээд л инээлдээд байсан, гэхдээ нэг бодлын Монголын нийгмийн нэг дүр зураг тэр чигээрээ юм шиг тэ???

За тэр ч яахав...

Монголд.

Мань мэтийг нь угаасаа *эгэл ардууд* нь тоохгуй болохоор, тийм хун зуучилдаг хүнтэй нь утсаар ярья гэж бодож байсан, цаг зав олдоогуй буцаад ирчихсэн юм...

Тийм хагсарсан нөхцөлд ажлаа тасалсан, гэрт хийх юм байхгүй.
Мэдээж нөхцөлийг ашиглана биз дээ???

Интэрнэтээр харж байгаад, 166 см өндөртэй, 54кг жинтэй, 19 настай, 18см боожгоотой жаал захиалаад аваад ирсэн, яг пицца захиалдаг шиг....

Яагаав нөгөө *26см-ийн диаметртэй, нимгэн гамбиртай пиццанаас 1-ийг авья* гэдэг шиг тэ???

*30 минутын дараа очно* гээд л, лаг шуурхай, ккк

За тэр ч яахав.


Юу ч болсон, зарим нэг зураг оруулья.
1. Монголд, гэр бүлийн шоү.





Монголд ч гоё шүү тэ???

2. Сүүлийн үед таалагдаад байгаа япон дуучин.




За за өөр хөөрхөн зурагнууд оруулах гэсэн, залхуу хүрчлээ.

Нэг тиймэрхүү нэг иймэрхүү...





За тэр ч яахав.

Thursday, August 18, 2011

Mongol

8 сар гарсанаас хойш бичлэг оруулаагүй байсан чинь, одоо хагас нь өнгөрчихсөн байшд тэ?

Сайндаа ч биш л дээ, Монгол жирийчихээд ирсэн.
Энэ зундаа амарч чадахгүй нь дээ гэж бодож байсан, гэнэт нэг ажил маань эхлэх нь хойшлоод, 7 хоног амарч болох нүх сүв гараад ирдийм??

Мэдээж шуудрана биз дээ?
Манай ажлын бусад хүмүүс ерөөсөө амралтаа аваагүй, тэгэхэд би 3 сард нэг авсан болохоор, амралтаа авахад жоохон хэцүү байсан юм. Хүмүүсийн нүд хариулаад л...

Гэхдээ яадаг юм тэ? Хэнийхээ төлөө гэж дэмийрч суухав.

*Би Монгол яваад мундаг бизнес судлаад ирье. Монгол чинь буурай улс, мэдээлэл нь цаасан хэлбэрээр л байдаг юм, тэгэхээр би л очиж авахгүй бол* гэж худлаа шааж байгаад амралтаа авчихсан.

Амрах боломжтой гэж мэдсэн дороо, оройны 7 цагаас нөгөөдөр өглөө нь нисэх онгоцны билэт аваад л шаачихсан.

Японы амралтын үе нь байж таарсан болохоор билет олдохгүй, бас үнэтэй байсан нь тиймхэн, тэгээд олдсон юм нь Эйр Чайна.

Энэ нээрээ нэг үзлийн компани байна аа тэ?
Онгоцон дотроо зурагт ч байхгүй болохоор, унтахаас өөр хийх юм олдохгүй.
Үйлчлэгчид нь адсага шиг зантай хужаа хүүхнүүд.
Хоол нь гэж хачин хүнд, муухай амттай.

Тэгээд хамгийн гол нь дандаа хоцорно!!!
Энэ удаад ч гэсэн, Бээжин дээр төлөвлөгөөнөөсөө 2 цаг илүү суух шив дээ.
Өмнө нь 2 удаа энэ компаниар нисэж байсан, 2-ууланд нь хоцорсон, нэг нь бүр хонуутаар...

Тэгээд яагаад явахгүй байгаагаа тайлбарлахгүй, уучлалт гуйхгүй энэ тэр...
*Яачаад байгаам?* гээд асуусан чинь *танай Монголд чинь л цасаар шуураад байгаа гэжийшд* гэж авсан, Монголд байгаа хүнээс асуусан, жоохон бүрхэг л байсан гэж авдаг юм...

Өчигдөр буцаж ирэхэд бас хятадаасаа 1 цаг хагас хоцорч ниссэн, тэгээд миний төлөвлөсөн байсан, Японд буухаараа нэг боожгоо олж амсах, хагсраагаа гаргах төлөвлөгөө будаа...

Ер нь бараг *сэтгэл санаагаар хохирлоо* энээ тэрээ гээд шүүхдмээр юм шиг тэ?
Сээгэс удаан хийхгүй байх чинь хортойшд тэ??

За тэр яахав.

< Гурав дахь өдөр - Ээждээ үнсүүлчээд л гараад туух...>

Монголд буулаа. Ээждээ очиж үнсүүллээ.
Тэгчээд гарсан. Эхлээд Вимо гэдэг японд байдаг сайтны хүмүүс уулзаж байна гэхээр нь очив. Архи уув. Би ганцаараа гомо. Гэхдээ мэддэг болохоор, зүгээрээ.. Ганц гомо байх гэдэг чинь нэг бодлын зүгээр юм. Хүмүүс чинь сонирхоод л, уулзах гээд л.

Дараад нь нэг гомо хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглэж байгаа гэж сонсоод давхиад очив.
Бүжиглээд л байх шиг байсан, хамгийн сүүлд нь хажууд талын ширээн дээр суусан байсан нэг стрэйт залууг найраад байх шиг байсан. Хөөрхөн жоохон хүүхэд, 21-тэй, Тайванд сурдаг гэж байсан, ямар ч байсан юм ярихаар хүрээд л ирдэг юм байлээ, нээх хөөрхөн.
Өглөө зургаа гэж харисан санагдав, сайн санадаггүй...

< Дөрөв дэх өдөр - Каминг аут болон Дада дадададададададада...>

Өдөр нь жаал ажил амжуулж гадуур явчихаад, орой нь Цагаанаа жаал болон бас бус хүнтэй уулзав. Цагаанаа жаалтай уугаад сууж байсан манай аав, авгайтайгаа ирье, уулзая гэнэ ээ.
За л гэлээ. Ирэвээ.
Жоохон согтуу байсан болохоор, хэлэх шаардлагагүй зүйлээ хэлнэ биз дээ?

*Нээрээ аав. Нөгөө гомо гээд нөхдүүд байдаг ш дээ? Гамбууш мууш гээд*
* Ан тийм*
* Хүү чинь тэднүүсийн нэг нь шүү*
* Ан. Аав нь Нью Иорк энэ тэрд байсан болохоор тиймэрхүү юманд гайгүй ш дээ*

Нэг иймэрхүү яриа болоод өнгөрөв. Хажууд байсан болохоор Цагаанааг миний амраг гэж бодсон болов уу яасан бол? ккк
Гэхдээ, угаасаа эдийн засгийн хувьд ч, хувь хүний хувьд ч биеэ даачихсан, тэгээд өөрийгөө үгүйсгэсэн байдалтай биш болохоор ч тэр үү, эцэг эхдээ хэлэхэд нэг их санаа зовоод байхаа больчихсон байлээ. Гэхдээ аавд бол *хэлээд ч яалаа, хэлэхгүй байсан ч яалаа* гэж бодож байсан юм уг нь...

Аавыг явуулчихаад, хажууд байсан хэдэн гэй залуучуудтай нийлэв. Монгол жижигхэн шүү тэ?
Нэг мэдсэн согтчихсон байсан, сүүлд нь сонсохноо, цамцаа тайлчихаад ширээн дээр гарч бүжиглээд байсан сурагтай байсан... санах юм алга.
Хотын төвд, жирийн пиво баранд, ширээн дээр нь гарчихаад, Бритни Спиарсийн *тата татататата татататата* гээд байдаг дууг дуулаад бүжиглээд байсан гэхээр... ийм хүнийг хэн яаж тоохов тэ? ккк

Дараад нь Цагаанааг дагуулаад таксинд суусан сурагтай байсан, бодвол таксин дотор дуулж бүжиглэж байгаад хөөгдөж буусан юм шиг байлээ, нэг мэдсэн 50-р дэлгүүрийн урд талд Цагаанаатай хамтдаа газар суучихсан байж байсан. 2-уулаа духан дээрээ газар шагайлдаж унасаны булдруу / сорвитой, ккк. Утсаа хаясан байсан. Нэг тиймэрхүү

<Тав дахь - Гэр бүлийн зугаалга>

Ээж, эмээ өвөө, дүү, хамаатны ахан дүүс, барилга дээр ажиллуулж байгаа ажилчид гээд түмэн амьтанг чирээд нөгөө алдартай Чингисийн хөшөө лүү явав. Тэр нь ч гол зорилго биш л дээ. Тэрнээс цаана *Хаан жимс* бил үү дээ, лаг хөөрхөн амралтын газар байдаг юм байлээ.

Тэнд очиж идэвхтэйгээр амрав. Голын усанд орж сэлсэн шиг, эрчүүд нь бөөнөөрөө шалдалж бодигийн тэмцээн явуулсан шиг (ч гэж, бүдүүнээсээ туранхай хүртэлээ жагсаж байгаад зургаа авахуулж барисан юм), хөл бөмбөгийн тэмцээн хийсэн шиг, сагс тоглосон шиг, дүүжин гүүрэн дээр нэгнийгээ айлгаж дэвхцсэн шиг, хорхог хийж идсэн шиг, пиав уусан шиг, өвөө баян хуураа тоглосон шиг, нум сум харвасан шиг, морь унасан шиг, теннисний тэмцээн явуулсан шиг....

Үдээс хойш нилээд орой очсон гэхэд бол олон юм амжуулж авав.
Монголд гэхдээ хамгийн гоё нь, нэг их төлөвлөж сүйд бололгүйгээр урсгалаараа гоё гоё юм хийгээд явчихдагдт нь байдаг юм тэ? Явах уу? Явья! гэсэн маягтай


<Хагассайн - Ангийн андууд болон гэй парти>

Монголд очингуутаа, парти зохион байгуулдаг хүүхдийг шаналгасан юм.
*Чи одоо хэзээ парти хийх гэж байгаа юм? *
*Саяхан зохиосон одоогоор төлөвлөсөн юм....*
*За чи одоо намайг ганц ирж байхад зохиочил доо, ээ тэг л дээ*
*20нд зохиовол яах уу?*
*Ээ, би 17нд буцаад явчихна. 13нд зохиочих*

3 дахь өдөр ийм юм ярьж хүн зовоосон, тэгсэн 13нд зохиож өгөхөөр болов.
Монголд, нэг их эртнээс төлөвлөлгүйгээр юм гоё болоод бүтээд байдаг нь гоё тэ?

Зиаг тэгээд хагассайн өдөр.
Өдөр нь их сургуулийн хүүхдүүдтэйгээ эхлээд уулзах төлөвлөгөөтэй байсан юм.
Тэгээд л нийлж аваад л архидаж эхэлнэ биз дээ?

Нөгөө хэдийн нэг нь асууж байна аа..
*По чи, яагаад авгай авдаггүй юм? Арай нөгөө гомо момо энэ тэр нь болчихсон юм биш биз дээ?*
*Өө, тэр авгай мавгайг чинь тэжээж дийлдэггүй юм биш үү? Ер нь гомо момо болсон нь амар юм биш үү? хахаха*


Надаас гадна хоёр охин, хоёр банди байсан юм. Хоёр бандийнх нь нэг нь эхнэртэй, хүүхэдгүй, нөгөөх нь эхнэр аваагүй (30тай), 2 охин нь нөхрүүдээсээ салчихсан, тэгээд хамтдаа амьдардаг.

Нөгөө эхнэр аваагүй банди нь намайг дагуулаад л *харин тийм* гээд л авч байна. Энэ ч угаасаа бол стрэйт л дээ. Гэхдээ намайг анзаараад ам дагуулсан байх.

Хоёр охиных нь ээж нь нэг өглөө орж ирсэнээ санаа нь зовоод асууж байна гэнэ ээ.
*Миний хоёр охин юу л болоод байна даа. Гэрт чинь ирэхээр л нэг орон дотор байж байх юм....* гээд...

За тэгээд л баахан статистик ярьж баясав.

*Энэ дотор чинь сонирхолтой нөхцөлүүд явж байгаа юм биш үү?*
* 2 охин, 3 залуу*
* 2 гоонь бие, 2 хүнээс салсан, 1 үерхэлдээ үнэнч*
* 2 хүүхэдтэй, 3 хүүхэдгүй*
* Хүүхэдтэй нь хүүхнүүд, хүүхэдгүй нь эрчүүд*
* 2 гомо, 2 лезбиан, 2 стрэйт*
* 1 лам, 1 яашка (жоохон төрх нь яашка шиг юм л даа), 2 гуншаа (эхнэртэй залуу, бид хоёр гуншаа), 1 нь 100-аас илүү кг-тай*

Зиаг тэгээд л яриад л байсан, уугаад л байсан, нэг мэдсэн миний партидаа явах 8 цаг болчихож.
Явлаа гэсэн юу гэж зүгээр тавиад явуулах уу?? Утас нууж нэг үзээд л, ятгаж нэг үзээд л...
*Чи муу хүүхэн лүү л явах гээд байшд! Хүүхэн, бид нарын алийг нь сонгох юм?* гэхээр нь
*Мэдээж хүүхэн биз дээ* гэж байж хамгийн сүүлд 10 хүртэл сунгаж байж, цүнхтэй аппарат энэ тэрээ орхин барин байж сулрав шд...

Уг нь партин дээр зураг авья гэж бодож байсан ингээд тэр төлөвлөгөө капут.
За тэр яахав тэ?

Энэ удаад, гэнэт яарч ирсэн болохоор ч тэр, бас нодлин араб эмэгтэйн хувцас өмсчихсөн чинь хүн амьтан айж үргээд байсан болохоор лаг даруухан, байгаагаараа л очив.

Гэнэт цуглуулсан гэхэд нилээд хүн ихтэй байсан. Манай гомо залуус чинь гэхдээ ямар их стрэйт охидууд дагуулж ирдэг юм бэ тэ?
*Миний шаврын хаалт (халхавч) байхгүй юу* гээд нөгөөдүүлийгээ бас явуулалттай.
Гэхдээ, Монголд болохоор өөрийгөө стрэйт юм шиг харагдуулах нь заримдаа хэрэгтэй болохоор халхавч хэрэгтэй байдаг юм шиг байгаа юм.
Тэгээд аль алиндаа хөгжилтэй байвал ч болно ш дээ.

Партин дээр. Согтуу байсаныг ч хэлэх үү, тэрүүгээр нэг эргэлдээд л, энүүгээр нэг эргэлдээд л байх шиг байсан. Жоохон жоохон хүүхдүүдэд сексуаль харасмент хийсэн шиг.

Нэг хөөрхөн, Булган аймгаас ирсэн харваас хөдөөнөөс ирсэн улаан хацартай жаал байсан юм.
Очиж жаал өдөв. Чи хаанаас ирсэн юм? (Булган), хэдтэй юм (21-тэй), энд их ирдэг юм уу? (Хааяа нэг), чамайг тэвэрчих үү (толгой дохих), чамайг үнсчих үү? (толгой сэгсрэх) гэх маягтай, ккк.

Бас нэг хөөрхөн жаал гарах гээд явж байхаар нь гарнаас нь татаад буцаагаад оруулж ирэв.
Оросд байсан, 25-тай хүүхэд юм гэнэ. Бас л нөгөө асуудагаа асууна биз дээ?
Чамайг тэвэрчих үү? (Толгой дохих) Чамайг үнсчих үү? (жоохон бодлогшронгоо толгой сэгсрэх), үнсэх (нэг их дургүйцэхгүй байх).

Найз хүүхдүүд нь ирээд л *наадах чинь найз залуутай, чи яах гээд байгаа юм* гэж зарим нь загнасан шиг...
Зарим нь ирээд л *Чи XX-ийн шинэ найз залуу нь юмуу?* гэж асуугаад л...

Даанч тэр хүүхэд хэтэрхий согтчихсон байсан, тэгээд яг яамаар байгаа нь мэдэгдэхгүй..
Гарч явах гэж байгаа юм шиг харагдаад л, очоод харахаар гадаа хүлээгээд л энэ тэр...
Уг нь тэр чигт нь аваад явж үздэг юм уу гэсэн, гэхдээ хэтэрхий согтчихсон хүүхдийг бас яалтай ч билээ, гэрлүүгээ харьсан нь дээр байлгүй гээд явуулчихсан...

Ингээд миний маргааш нь гадагшаа дагуулж явах залуу уургалах ажил маань бүтэлгүй болов.

Ингээд хуучин таньдаг хэдэн хүүхдүүдтэйгээ өөр бар орсон шиг.
Стрэйт баран дотор, бүжиглэж байгаа залууг барьж авч вальс энэ тэр эргээд байх шиг байсан...
Нөгөөх нь нүд нь орой дээрээ гарчихсан, гэхдээ нэг их дургүйцэхгүй байсан нь сонирхолтой.

Нээх хөөрхөн цэвэр бүжиг бүжиглэх гэж ирсэн, 2-3-аараа өөд өөдөөсөө харж байгаад л зад мангаддаг хүүхдүүд нилээд их байсан, харахаар эгдүү хүрээд...

Ингээд өглөө нар мандсан хойно харив уу??

<Бүтэнсайн - Бас нэг каминг аут>

Залуу олж авч чадаагүй болохоор, хуучин таньдаг хэдэн гэй залуустай туулын бургас орчихоод, орой нь Японд хамт сурч байсан хүүхдүүдтэйгээ уулзав.

Нэг залуутайгаа эхлээд хамт сууж байсан юм. Энэ залуу ч яахав, угаасаа би гэй гэдгээ нодлин хэлчихсэн. Тэгээд сууж байсан манай дүү залгаж байна. Мөнгө шаналгаж байгаа юм байх.

За өгье гэлээ. Нөгөөх чинь нэг найз гээд сөөвгөр бандитайгаа хүрээд ирлээ. Хажуудаа суулгачихаад архи уулгав.

Ингээд байж байсан, манай доод талын жилийн охин ирж байна аа.
Энэ намайг фэйсбүүк дээрээс л *чи арай гомо юм биш биз дээ??* гээд шаналгаад байсан юм.

Жоол явуулахаар шийдэв.

Жоохон юм ярьж байгаад *Чи нээрээ намайг гомо юу гээд асуугаад байл уу?* гэв.
*Тийм, чи арай үгүй биз дээ?* гэнэ ээ.

Тэгэхээр нь хамт ирсэн найз болон хажуудаа суулгасан 2 сөөвгөр банди (нэг нь манай дүү)-иа зааж байгаад *тийш д. Бид хоёр ийм сонирхолтой болсон шд.. Энэ залуу авчихсан байсан юм. Хөөрхөн залуучууд байгаа биз дээ? * гээд л аваад хаячихав.

Ядаж байхад манай дүү надаас илүү мөнгө авах гээд унжиганаад л, би болохоор *битгий давар чи. Би чамд 40 мянгыг л өгнө. Илүү өгөхгүй* гэж загнасан шиг....

Залуухан, мөнгөний залуус авсан 2 нас биед хүрсэн хүний дүрд тоглоход бүх бүрдэл нь бүрдчихсэн.
Нөгөө охин чинь сонин царайлчихсан, *би арай ширээ андуураад ирчихсэн юм биш байгаадаа. Би гомо момо биш шүү* гээд л... Баахан явуулж явуулж, хамгийн сүүлд нь манай найз болон 2 жоохон хүүхэд гомо биш гэдгийг нь хэлж санааг нь амраав. Тэр далимандаа өөрийгөө гомо гэдгээ хэлсэн.

Эхлээд цочирдсон байсан болоод тэр үү, гайгүй л хүлээж авч байх шиг байсан.

Тэгсэнээ *Би эрх зүйн хичээл дээр, гэй лезбиан хүмүүсийн эрхийн талаар дибет энэ тэр явуулж байгаа, би угаасаа тийм юмыг ойлгодог* гээд л ярьсан, манай нөгөө найз *Чиний саяны байдалаас чинь харахад (би арай буруу ширээнд андуураад суучихсан юм биш байгаа даа? Би тийм биш шүү, би өөр хүн), чи тийм хичээл заахдаа өөрөө арай эртдээд байгаа юм биш үү?* гэж үгээр шорсон шиг...

Яахнав хөөрхийг тэ? ккк

<Нэгдэх - Зугаалга 2>

Японд байдаг Вимо гэдэг сайтны хүмүүстэй хамт салхинд гарья гэж ярьсан байсан юм.
Хундага гээд блог бичдэг хүн, Атилла гээд блог бичдэг хүн гээд л.

Нөгөө хэд чинь хүүхдүүдээ авч явна гэнэ, тэгэхээр нь би бас хүүхдүүдээ авч явахаар шийдээд, Цагаанаа жаалыг дуудав.
Бас утсаа харж байсан, нэг танихгүй утас. Партин дээр л солилцсон бололтой, санадаггүй...

Тэгээд мессенжэрээр парти зохион байгуулдаг хүүхдээс асуув.
*Энд нэг ийм нэр байх юм хэн бэ?* гэсэн

*Чиний нөгөө эргүүлж гүйгээд байсан 25-ын чинь найз залуу нь ш дээ. Чи чинь л хоёр талдаа лаг хоёр хатантай хүн шиг суулгачихсан байсан ш дээ. Нэг сэгсгэр хар үстэй, сахалтай, намхан залуу эргэлдээд байсан даа?* гэж авсан...
Энэ архи уу нээрээ, ккк

Юу ч болсон авч явахаар дуудчихав.
Очоод уулзсан, харин партин дээр нэг сэргэлэн нүдтэй хөөрхөн залуу байсан, тэр мөн байлээ.
Нөгөөхийнх нь найз (экс гэж байлээ л дээ) гэж хэн санаанд орох юм тэ?

Ингээд зугаалав, буцахдаа нялуурав. Орой нь дахиад ангийнхантайгаа уулзав, нэг тиймэрхүү нэг иймэрхүү. Хамгийн сүүлд нь саунанд ороод биеэ үрүүлсэн, тэр чигтээ унтчихсан байсан...

Хоёр дахь

Сүүлчийн өдөр. Ажилаа амжуулчихаад гэртээ очиж унтсан, нөгөө сэгсгэр жаал дуудаад, тэгээд хамт шоудсан. Архи ажаатай бас хамт.

Нэг иймэрхүү маягаар, жоохон завгүй шоудах талдаа байсаар Монголд байсан хоногууд минь дуусчлаа. Сээгэс хийж чадаагүй (гэж Монгол харих болгондоо ярих юм аа, ккк).

За за яасан ч урт тайлан тавичихав.
Ингэсгээд зогсооё.