Wednesday, November 11, 2009

Gomogiin talaar hicheel

Банжиг дээр блог нээгээд сар гаруй болчихов уу?


Анхандаа, Энхриймаагийн блог дээрх шиг *муу хар үхэж байсан ГОМО зайл цаашаа* гэсэн маягийн коммент олон байх болов уу гэж бодож байсан, санасныг бодоход *Өө, гомо юу? мэднэ мэднэ. Байж л байдаг юм. Нээх муу юм юу байдаг юм, сүртэй шд* гэсэн маягийн аягүй эерэг? эелдэг? санал их байж намайг жаал алмайруулав.


Манай Монголчууд чинь, нээх сүртэй ГОМО = ҮЗЭН ЯДАЛТ гэсэн тийм сэтгэлгээтэй бус, харин ч энэ тал дээр, харьцангуй уян хатан, дэвшилттэй сэтгэлгээтэй юм биш үү? гэсэн маягтай, кэкэ


Ингээд байсан, *Хувирахын хүслэн* маягтай бичлэгэн дээрээ харин аягүй *шулуухан* хөөрхөн коммент олж харав.


Энэ бичлэг маань яахав, миний хааяа хадуурдагчлан, жоохон хэтрүүлэгтэйгээр, жоохон ёжилсон маягаар биччихсэн байсан юм л даа...


Эцсийн утга санаа гээд байх зүйл байхгүй зүгээр л * Би өчигдөр ийм хөгжилтэй костюм парти хийлээ* гээд зурагнуудаа гайхуулах гэсэн зорилготой бичлэг байсан болохоор, кэкэ.


Тэгсэн * Хувирахыг хүсвэл, дасгал хий, бодигоор хичээллэ. Тэрнээс тэнэг хүүхэн шиг болж хувирна гэж хаашаа харсан юм байдаг юм. Гэхдээ чи гомо юм чинь аргагүй биз* гэсэн, аягүй хөөрхөн, *Straight forward* (гомо, стрэйт гэсэн утгаараа биш) коммент байж намайг үгүй мөн баярлуулав (лол)


Мэдээж, энэ хүүхэдтэй санал нийлэх зүйл ч олон байна. Гэхдээ, зарим нэг зүйлийн талаар буруу ойлголттой байх шиг , зарим нэг ойлголт нь хэтэрхий стереотайп (хуучинсаг үзэл ?) санагдсан учир, танин мэдэхүйд зориулаад жаал жуул юм бичихээр шийдэв. Мэдээж, гомо хүмүүсийг сайн мэдэхгүй бол буруу ойлголт энэ тэр байлгүй яахав. Тэгээд, мэдэхийг хүсч байна уу үгүй юу мэдэхгүй ч гэсэн, илүү дутуу юм бичиж үзье.



Хичээл номер нэг:


Гомо хүнийг гаднаас хараад ялгах арга байгаа юу??? буюу, хэрвээ чи гомо нарыг sightseeing хиймээр байвал хамгийн түрүүнд gym ор гэдэг хичээл... кэкэ

Юу ч болсон, энэ хүүхдийн бичсэн сэтгэгдэлийн юу нь стереотайп шиг санагдсанаа бичих үү???

1. Хувирах хүсэл = баки болох хүсэл гэдэг ойлголт нь энэ хүүхдийн маань анхны стереотайп шиг санагдав.

Угаасаа гоо үзэсгэлэн гэдэг харьцангуй ойлголт (өмнөх бичлэгээс минь уншина уу) , мэдээж бүх хүн бакь болохыг хүсдэг эд биш. (Гэхдээ орчин үед хүмүүсийн олонх нь баки болохыг хүсдэг гэдэгтэй бол санал нийлж байна)

Жишээ нь л гэхэд, хэдхэн жилийн өмнө Монголд маань эрэгтэй хүн бүдүүн байвал гоё гэдэг байсан биз дээ? Аав ээжүүд чинь, чамайг жоохон таргалангууд *овоо хүн шиг мариа суугаад* гэж баярлаад л.. Ажил хэрэг бүтээхэд ч гэсэн жоохон таргалсан нь дээр гэж найзууд чинь ятгаад л. Хүүхнүүд ч гэсэн, бага зэрэг тарган эрэгтэй хүн лүү хуйлраад л. Тухайн үеийн ойлголтоор бол *Мариалаг эрэгтэй = гоё* байсан биз дээ?


2. Хувирах хүсэл = бүрмөсөн хувирах хүсэл. Энэ ч стереотайп гэхээсээ илүү, миний бичлэгийн утгыг, ёжлолтыг жоохон буруугаар ойлгосоных л болов уу. Чиний буруу биш шүү! кэкэ.

Мэдээж бүрмөсөн өөрчлөгдөхийг, удаан хугацаагаар өөрчлөгдөхийг хүсдэг хүн олон байдаг байх. Майкл Жексоноос эхлээд л, Гамбууш гэхчлэн.

Хэрвээ чи өөрчлөгдмөөр байвал, нүүрэндээ мэс засал хийлгэ, биеэ хөгжүүлж өөр биетэй бол, үсээ ургуул гэх мэтчилэн.

Гэхдээ юмыг заавал тийм хүндээр хүлээж авах заавал алба биш. Жишээ нь, үсээ нэг тайраад хаячихмаар ч юм уу, өөр өнгийн оймс өмсмөөр ч юм уу, тиймэрхүү *жижиг сажиг* өөрчлөгдөхийг хүсэл хүсэл ч гэсэн хүний дотор байдаг.

Иймэрхүү хүсэлтэй давхцуулаад, халлоуйнаар ч юм уу, ямар нэг шалтаг зохиогоод өөрөөр хувцаслаад үзэхэд, энэ нь ямар нэг байдлаар стессээ гадагшлуулахад үр дүнтэй байдаг мэт.


3. Гомо болохоороо хүүхэн шиг хувцаслахыг хүсдэг гэсэн стереотайп.Транссексуаль гэдэг хүмүүс байдаг болохоор (Гамбуушаас эхлээд) ингэж ойлгох нь ч нэг их буруутгаад байх зүйл биш.

Яг үнэндээ, гомо нарын нийтлэг *гадаад төрх*, Гамбуушийн төрхөөс нилээд өөр байдаг гэдгийг мэдэх үү??

Манайхны нэг нийтлэг ташаарал байдаг юм. Жишээ нь японд ирэнгүүтээ л нөгөө олон гунхсан гунхсан, хөмсгөө зассан залуучуудыг нь харчихаад л *Пээ энэ Япон чинь дүүрэн гомо юм байшд* гэж боддог...

Бишээ, наадуул чинь гомо биш, зүгээр л жирийн нэгэн Метросексуаль байхгүй юу. Гомо хүмүүс чинь харахад нилээд ялгаатай.

Алдартай хүмүүсээр жишээлэх үү???

Нийтлэг гомо төрх:

Нийтлэг гомо төрх 1 = Жорж Майкл





Нийтлэг гомо төрх 2 = Фредди Меркури





Нийтлэг гомо төрх 3 = Наката Хидэтоши (Japanese soccer player)


Нийтлэг гомо төрх 4 = Mishima Yukio (Japanese writer)


Миний таньдаг стрэйт залуучууд ч гэсэн, анх гэй баранд орчихоод * яанаа, энэ хүн аймаар баки баки амьтад чинь намайг арай барьж аваад хүчиндчих юм биш байгаадаа* энэ тэр гээд айгаад байдаг гэхээр... ( Гомо ч гэсэн, эрэгчин л бол хэн ч байсан хамаагүй энэ тэр биш, чамайг тоож хүчиндэж харагдаач гэж шоолмоор санагддаг юм, кэкэ...)


Яагаад ийм байдаг гэдгийг тайлбарлах уу??

Транссексуаль хүн бол, өөрийнхөө хүйснээс татгалзсан хүн. Эрэгтэй боловч эмэгтэй болохыг хүсдэг хүн учир, эмэгтэй хувцас өмсөх сонирхол зэрэг ихтэй байдаг. Гэвч, транссексуаль нь, гомосексуалиас ч илүү цөөнх.

Гомосексуаль гэдэг нь, өөрийнхөө хүйснээс татгалзсан хүн байх албагүй. Зүгээр л, өөрөө эрэгтэй хирнээ, эрэгтэй хүнд хайртай дуртай болдог хүн.

Ингээд, эрэгтэй хүнд хайртай дуртай болдог гэдэг утгаараа *аль болох эрэгтэйлэг байдал* гээчид татагдаx нь хандлагатай байдаг.

Мэдээж эрэгтэйлэг чанар гэдэг ойлголт бол харьцангуй ойлголт. Бүдүүн аав шиг байхаар эрэгтэйлэг гэж харах нэгэн байхад, зан аашны хувьд эрэгтэйлэг байдлыг хайх нэгэн байх.


Гэхдээ, нилээд нийтлэг / олонх байдлаар ажиглагддаг *эрэгтэйлэг чанар* гэхээр, 1. булчин шөрмөс нь зангирсан 2. Сахал үс ихтэй 3. Урт биш, богинохон үстэй гэх мэт.

Мэдээж хүн, өөрийнхөө дуртай хүндээ ч гэсэн таалагдахыг хүснэ, өөрийгөө хөгжүүлнэ.

Эмэгтэй хүмүүс эрэгтэй хүнээс хайдаг зүйл, тэр бол *гадаад гоо үзэсгэлэн* гэхээсээ илүү * ажилдаа мундаг байх чадвар / гэр бүлээ аваад явчих чадвар* байх тохиолдол их. Тэгвэл гомо хүмүүс. Гэр бүл болдоггүй, үр хүүхэд гээд *дараа* байхгүй тул, энэ сонжуур нь нэг их чухал биш болох тул *гадаад төрх* гэдэгт илүү анхаарал тавьдаг болно биз дээ???



Ингээд, хэрвээ та gym ороод үзвэл, тэнд *эрэгтэйлэг гоо үзэсгэлэн*-г өөрийн болгох гэж хичээн дасгал хийж, бодигоор хичээллэх олон гомо хүмүүсийг харах болов уу.

Манай гэрийн ойролцоо байдаг жим энэ тэр бол эрэгтэйчүүдийнх нь 90 хувь нь гомо байдаг гэхээр. Дундаж жим ч гэсэн, хаа газар, дор хаяж 50-60% нь гомо байдаг болов уу.
Иймд, хэрвээ та амьтны хүрээлэнд панда үзэхтэй адилханаар сонирхоод, гомо хүмүүсийг олноор нь харья гэвэл, жим ороод үзээрэй.

Гэхдээ эхлээд, ямар гадаад төрх гомо байх магадлал их вэ гэдгийг сайн сурчихаад, кэкэ

Шалгалт

Энэ 2-ын аль нь гомо төрх гэж бодож байна???

1.Hirai Ken (Japanese singer)

2. Mizuzaki Hiro (Japanese actor)

10 comments:

Anonymous said...

J singer 60%tai bha hahahaha.medkue shalgaltandaa unasoon aygui bol

eldevasuult said...

ter duuchin ni gay torhtei yum bna.

lover said...

Тэр эхний залуу гомо байхаа.

lover said...

Би тэгвэл буруу бодож байсийн байна. Энэ гомо хүмүүсийн зарим нь эмэгтэй хувцас өмсөөд л тэрийг нь эрэгтэйлэг гомонууд нь сонирхож өдөөд байхын заавал эрэгтэй хүнийг эмэгтэй болгож өджаахаар шууд л эмэгтэй хүнийг л өдөхгүй ямар сонин юм гэж боддог байлаа. Тэгсэн энэ 2 чинь өөр чиглэлийн хүмүүс байсийн байна ш дээ. Нэг нь Гомо нөгөө нь транссексуаль.

Anonymous said...

actor n trans bish bh gj bodjiino.ugaasaa j zaluuchuud iim l bdiishd

hina said...

Hirai ken harvaas gay :)..

heeeeey harin Nakata-g gay gej anh udaa l sonsloo kekekek bikkurii......


bi ch ih idevhtei gay humuusiig sudlaad l unshiad l bdag daanch neg ch teem naiz bhguii hehe :),


nuguu minii naiz gay bj magadgui geed bsan chini nuguuh chini uuruusuu ter gay gdg bodliig zailuulah gsn uu yasan ... sem semhen namaig hardag ene ter togloomoor ch yum shig heleed bhiin ... bi odoo yaadeen bilee dee....

Eric said...

Pooh yamar urt bas laitai...ain?
Ter gay ene gay bish gedeg haricangui zuil baihaa tee? Er ni yamar ch hun ooroos ni oor l baival box-nd hiideg neg tiim "gajig" ch gemeer zurshiltai ni unen. Gay humuus ch gesen str8 humuusiig box loh ovchtei gehuu dee...uhaandaa namaig oilgodog/huleen zov-deg or ugui gedgeer ni ch yumuu...it's all human nature, i guess.

patatepatata said...

Caroline> J singer ni ih *nootoi* gegddeg yum. Nogooh huuhen shig tsaraitai zaluu ni avgaitai, straight zaluu. Gay humuusiin dund ogt 'huurhun ' gegddeggui hirnee, huuhnuud uheed baidag yum bilee

eldevasuult> hehe, sain suragch baina shuu

lovers world> yag gomo esehiig ni medehgui. Gehdee George Michael ch gesen olon jil hudlaa heleed yavj baisan shig te? Gay turh bol baigaa, keke.

аавал эрэгтэй хүнийг эмэгтэй болгож өджаахаар шууд л эмэгтэй хүнийг л өдөхгүй ямар сонин юм гэж боддог байлаа. < --- logictoi bodoj baina shuu. Uneheer yag tiim. Gehdee transsexualiud bol baidag yum. Transsexualiig sonirhdog humuus, straight taldaa iluu oirhon baidag baihaa??? yag sain medehgui yum.

hina> Hirai Keng¥-g gomo torhtei gej, straight ohiduud hurtel meddeg yum uu te? Nakata, gomo esehiig yag medeh hun baihgui baihaa, gehdee gomo baih gesen taamaglal ih baidag yum. Yamar ch baisan shal gomo torhtei. Tegeed, odoo 31-tei zaluu, Nakatag naiz ohintoi bolson ene ter gesen yaria baidaggui shuu dee te??

Ter naizygaa nadad haruulval bi shuud medne. Gomo humuus, hariltsan biye biyee amarhan meddeg yum, keke

Eric> bi ugaasaa nurshuu bolohoor, keke. Chavgants l gesen ug.

WILD FOX. said...

вөөв, манайхан ч тэхдээ ер нь болоогүйдээ, юманд уужуу тайвнаар хандаж суртал өдий бхөө...

би яг таахжээтэл хариуг нь оруулцан бээдийн?

мнай ангид ипон хөмсгөө засцан туранхай банди бдыншд, тэр тэхдээ их сонион.. би хамт яваад юм хум ярихлээр нээх тоохгүй ганц хоёр юм асуучаал болоо этр.. тэгсэн бас нэг тайван банди бдын тэрэнтэй болохоор байнга яриастай.. тэр хоёр байнга хамт явж тамхиалаастай
истой сонин...
би тэр хоёрыг хардаад бгаам? :p

patatepatata said...

noiton navch> ugui mon hartai hun shuu te? kkkk