Monday, December 28, 2009

Увайгүй хог, адгийн шаараараа дуудуулсан зул сарын баяр...

Зиаг зиаг

Сар шинийн баяр маань өнгөрчих шив дээ.Эндэхийн заншилаар, нэг хар юм уургалж аваад өнгөрөөчихье гээд, орсон буур шиг чичрээд дайрсан, барсангүй шүү???

Эхлээд, нэг хөөрхөн солонгос бандитай хамт зул сарын баярын өмнөх үдэш (крисмас ив) хамтдаа болзоодно гэж юм ярьсан байсан юм.

Крисмас ив-ээр болзоодно гэдэг, эндэхийн журмаар бол нилээдгүй жогтой эд л дээ. Хир баргийн хүнтэй хамтдаа өнгөрөөхгүй, үнээрийн хайртай дуртай энээ тэрээ гэсэн хүнтэйгээ өнгөрөөдөг баяр юм шиг байгаа юм.
Тэгээд, зул сарын баярын өмнөхийн өмнөх өдөр нөгөө Солонгос хархүүтэйгээ хамт архи уув аа...

Уг нь энэ чигээрээ дэгтэйхэн, донжтойхон байсан бол, зул сараар хамтдаа болзоодоод, түүний дараа дэгэн догон дээр доороо болох боломж байсан юм.

Гэтэл би гэдэг нөхөр... жоохон архи уучихсан чинь *зиа байз, өнөөдөр сээгэсдмээр байна. Энэ нөхөртэй бол ч яахав тэртэй тэргүй зул сараар сээгэсдэх юм чинь хойш нь тавьчихья* гэсэн ухааны юм согтуу ухаанаараа санаж байсан... Нэг мэдсэн болдоггүй газар ганцаараа байж байлээ...

Яасан ийснээ дэгэн догон санах гээд оролдсон...Жоохон ууж сууж байсанаа уйтгартай санагдахаар нь * би ядарчихлаа, харьлаа* гээд Солонгос хархүүгээ ганцааранг нь гэй баранд орхичихоод гараад туучихсан байсан...
Манай найзууд, түүний найзууд уг нь лаг бид 2-ыг 2-ууланхнаар нь үлдээж барьж санаа тавьсан байсан... Бэлэн юмыг хоол болгож чадаагүй гэхээр.

Мэдээж, ганцаараа гэй баранд хаягдаад хоцорсон хүн яаж л баяртай байв гэж??

Маргааш нь *Манай солонгос найз гэнэт хүрээд ирлээ, 2-уулаа дараа тухтай хоолонд орьё* гэсэн мэссеж ирж байлээ...

Зиаг ингээд, зул сарын баярын үдэш.. Хийх юмгүй болчихсон юм чинь сандарч өгнө биз дээ?
(Живэх гээд) Сандарсан хүн дэрс шүүрнэ (энэ чинь Монгол хэллэг бил үү, үгүй бил үү??) гэгчээр ийшээ ч нэг мессэж явуулаад л, тийшээ ч нэг мессэж явуулаад л.. Гэхдээ мэдээж тэгж амархан надад баригдах хүн яаж олдохов...

Ингэж байтал Баябага даргаас маань хоолонд орьё гэсэн мэйл ирж намайгаа жаал гийгүүлэв.Оргүйд орвол охинтой гэж энийг л хэлдэг юм (лол)

Хуучин найзалж байсан залуугийнхаа ажилладаг газар нь хамт хоолонд оров. Мань хүүхэд ч мундаг, пивоор үнэгүй дайлаад л, хамгийн амттай шарсан мах үнэгүй авчирч өгөөд л, мундаг сервис үзүүлж байна лээ.
Тэгээд гараад явсан.
Орой нь *По-гийн царайг харж чадсандаа миний хувьд үнэхээрийн сайхан зул сарын баяр байлаа. Дараа хамт ууя* гэсэн мессэж ирж байна билээ...

* Зул сарын баяраар хуучин найз залуугийнхаа ажил дээр очсон* гээд нэг найз охиндоо ярьсан, *хүний зүрхний шархыг сэдрээгээд адгийн новш, увайгүй шаар. Ядаж байхад зул сарын баяраар очдог нь яаж байгаа юм* гээд зад загнуулсан...

Зиаг тэр яахав...

Орой нь анд гарахаар шийдээд *Оюутан залуусын үдэшлэг* гээч юманд очив...
Хөгшин зөнөг таанц сурав гэгчээр?? Өтлөсөн азарга жороолж сурав гэгчээр???Гэхдээ ичих нүүрэндээ илэг наагаад дайраад л орно биз дээ энэ чинь???

Үсрээд л *энэ хөгшин төгцөг юугаа хийж яваа юм бол?* гэж шоолно биз, тэр зэргийн юманд тээнэгэлздэг хүн ч биш... лол

Ингээд үсэргээдсэн, хөөрхөн олзтой шүү харин...
Нодлин жил манай нэг найзыг хаяж явсан 21тэй жоохон хүүхэдтэй дайралдсан, наашаа овоо хандтай, тэгээд *30 эргэм насны бизнесмен, оюутан залуусын хооронд нь наалдуулах уулт * зохиоё энэ тэр гэж тохироод авсан.

Бас, зүгээр зогсож байсан, 22 настай, жим инстрактр хийдэг жаал наашаа ханд хаяад, өнөө орой болзохоор болсон гэх мэт...
Уг нь нилээдгүй таалагдаад байгаа, гэхдээ орчин үеийн жоохон хүүхдүүдийн аягийг ямар олох биш...
Нөгөө урд нь лууван унжуулахаар түүнтэй хөөцөлдөөд давхидаг морьны үлгэр шиг, шал дэмий хөөрч хөөрч хаягдах юм болж ч магадгүй...
Бараг тэгэх магадлал өндөр болов уу даа.. кэкэ
Гэхдээ яадаг юм тэ?? Худлаа үнэн ч гэсэн жоохон догдлоод авахад болохгүй зүйл байхгүй ш дээ тэ???
Зиаг нэг иймэрхүү маягтайгаар зул сарын үдэш өнгөрөв.

Зул сар өнгөрсөний дараа, хагас бүтэнсайнд нь хүсэн хүлээсэн 100 гомогийн аршаанд орох аялал болов.

2 автобус дүүрэн гомо гэхээр бас үнэн хүнд тэ? Нөгөө 101 гөлөгний үлгэр гэдэг шиг, ядаж байхад хоорондоо яасан ч адилхан юм...


Богинохон тайрсан үс, эрүү, уруулны сахал, бага зэрэг бакьдуу бие, энгэр дээрээ тоотой цамц, хааяа нэг цухуйх тод содон өнгийн гага/ палавж өмссөн *ажаа* нар... Холоос харахаар асар эршүүд төрхтэй 100 орчим залуучууд бөөнөөрөө зогсох нь нэг л эрдмээр...



Зиаг ингээд, аялаж гарна биз дээ.

Эхний өдөр цанаар гулгав. Уг нь 100 хүн байхад, ядаж 50 нь цанаар гулгах болов уу даа гэж бодож байсан.. Ердөө 12-3 хан хүн цанаар гулгасан гэхээр их сонирхолтой.

Нээрээ тийм ш дээ, манай ажаа нар чинь, воллеибол, теннис, усанд сэлэлт гэх мэтийн харьцангүй *гоёмсог*(??), * эмэгтэйлэг*(??) спортод дуртай болохоос, хөл бөмбөг, рагби, америк хөл бөмбөг, беисбол, цана гэх мэтийн *унаад бэртээд бөөн юм болж магадгүй* спортоор нэг их хичээллэдэггүй болохоор аргагүй л дээ тэ??



Зиаг тэгээд ямар хүмүүс ирсэн байна гээд харсан, миний нүдлэсэн байсан 24-тэй хөөрхөн жаал ирсэн байна аа...

Зиаг тэгвэл, найрах ажиллагаандаа орно биз дээ...Мэдээж, зүгээр явж байгаа хүүхэд дээр гэнэт гүйж очоод *сайн байна уу, 2-уулаа танилцая* энэ тэр гээд унавал, үргээчих нь ойлгомжтой...

Ийм үед хамгийн их үүрэг гүйцэтгэдэг зүйл нь, жижиг сажиг багаж хэрэгсэлүүд...Би нэг толгойд угладаг баг гэхэд баг биш, малгай гэхэд малгай биш гачин юм авч очсон байсан юм... Мэдээж хэрэглэнэ биз дээ?

Юу ч болсон анхаарлыг нь татахгүй бол...



Япондоо алдартай хүүхэлдэйн киноны баатарын дүр болоод ч тэр үү, дээрээс нь тод өнгөтэй болоод ч тэр үү, жоохон хүүхдүүд дороо сонирхоод хүрээд ирж байна аа, кэкэ.
Ямар ч байсан, эхний шат ОК.

Зиаг тэгээд, ийм хачин хувцастайгаар гайгүй сайн гулгадгаа гайхуулангаа, хааяа гулгаж чадахгүй байгаа жоохон хүүхдэд аягүй эелдэг агаа *ингэж гулгавал амархан* гэж заасан шиг байсан, нилээд нааштай байна аа..

Цаашаа, хаа явсан газраа санамсаргүй дайралдсан шинжтэй (хамт усанд орж барих г.м) байсан, нилээд хандтай байсан, нэг том сорилт байсаныг олж хараагүй байсан байна лээ..

Тэвэрч авах энэ тэрд дургүйцэхгүй ч гэсэн, яг өөрийн болгоё гэхээр өөрийн болгож болохгүй байгаад байсан, золиг чинь, баахан найзуудтайгаа явж байсанд болсон байна лээ..

Олон үеийнх нь хүүхэд байхаар *хөгшин баачкад богтлогдсон* гэсэн муу нэр зүүхгүйн тулд худлаа баахан онгонтоод... шал дэмий цагаа барсан юм болсон.


Орой нь шаал дургүй хүрээд, өөр залууг сексуаль харрасмент хийж л баясах шив дээ...

Юм ярьж архи уунгаа, тэрлэг доогуур нь гараа шургуулчихсан, тэгсэн хирнээ огт юу ч болоогүй юм шиг царайлчихаад өөр хүмүүстэй үгээр идэлцэх гэсэн асар мундаг циркийн үзүүлбэр хийж үзлээ ш дээ, кэкэ.
Нөгөө банди (25-тай), дургүйцэхгүй байна лээ, кэкэ. (*яанаа, босчихлоо ш дээ* гэж шивнэж хэлэнгээ, ичингүйрч цаашаа харж бариад л, хөөрхөн...)..

Гэхдээ үүнээс цааш муу юм бол хийгээгүй л дээ. Угийн сайн үйлтэй, буянтай хүн учир, кэкэ.
Үсрээд л корридорт гарч үнсэлцсэнээс өөр.. Гэхдээ залуухан жоохон хүүхдүүдийн уруул гоё зөөлхөн байдаг тэ???

Зиаг зиаг, ямар ч байсан нэг иймэрхүү байдлаар, аялал маань ургац муутайхан шиг өнгөрсөн, гэхдээ гандан буурахгүйээ, кэкэ

Чао чүс...

16 comments:

ЗОРИГТ8 said...

урт бичлэг вайнаааа

Улаан said...

Орой нь *По-гийн царайг харж чадсандаа миний хувьд үнэхээрийн сайхан зул сарын баяр байлаа. Дараа хамт ууя* гэсэн мессэж ирж байна билээ...
hooh ajaa odoo, bayabag ajaagaas sonswol ig aytaihan gesen shd, tanii shaardlaga ch undur yum baina daa, yoo taniig bishrew


Нөгөө урд нь лууван унжуулахаар түүнтэй хөөцөлдөөд давхидаг морьны үлгэр шиг, шал дэмий хөөрч хөөрч хаягдах юм болж ч магадгүй...
yamar dajgyi helleg be kekeke,
luuwan unjuulsan kkakaka,

shine onii mend!

Особу said...

yoonoo alhiimaa 100 hun, shaldan? uuuuuuuuuuu end am angaigaal unshiv :) zurag hurug avaaguim u

eldevasuult said...

ug ni Mongol zuir sanaad baih shig baihiin, zarim uyed buruu oilgood baih shig baihiin :)

dream said...

хүүх тэгээ зул сараар хүнтэй байх ёстой гэсэн хууль шахуу юмтаймуу? сонин л ийн кккэ.

гэснээс наад их наран улсад чинь Soto гэгч дуучин этгээд байдаг уу? би Only star гээ нэг дууг нь сонсчоод гого санагдахаар нь нэт-ээс хайсан юм гарч ирэхгүйм :(

freestyle529 said...

Үр дүн багатай ч гэсэн авдал явдал ихтэй л байж тэ. Үнсэлцэж, энэ тэрүүгээр циркийн үзүүлбэр үзүүлсэн шиг л.
Нээрээ тэр муу хөөрхийг залууг яажаамбэ. Ёстой сэтгэлийн шархыг нь сэдрээгээд. Тэр мээсэж нь нээх өрөвдөлтэй ийн :(

Anonymous said...

huushee tani shig flirt hj surhiinsaan.kk

RIVER said...

Sain bicheh um aa. nudend buutal..

patatepatata said...

Zorigt< harin tiimee, yumyg tovch bogood todorhoi bichih chadvar jaahan sul yum shig baigaa yum...

sammie> shaardlaga undursuud ch shalihgui l dee... gaiguishdee, ug ni, keke

luuvan unjchihsan, odoo davhiad ehelchihsen, keke

Osobu> shulsee goojuulav uu? keke
Neg ih zurag avahaa harin martchihsan bailee...

eldevasuult< harin tiim mongol zuir ug shig sanagdaad baigaa yum, yadsan uyed byatsham yumand goridlogo tavina gesen utga ni zuv biz dee???

dream> harin tiim, tiim huulitai yum, lol. Soto gej duuchin medehgui yum baina aa...

freestyle> harin tiim, gehdee yaahav ee, yamar ch baisan, neg ih yum sanalguigeer uulzah hirtei bolson yum shig baina bilee. Ene mayagaaraa jiriin naizuud bolood uldvel bolj baina shd

red lip> haha, bi muushd.. Manai bayabaga chini unen mundag!!!

river> thanks. ungutuur yarij ugnu gedeg shig uu? keek

Anonymous said...

hahaha um l bl baybaga darga lu sedwig chuluudahima

Eric said...

omg....u r incredible!

patatepatata said...

red lip> muu l bol aryn har ovoohoi gedeg chini eniig heldeg yum, lol

eric> ajaagaa yaaj guitsehev, lol

ollie said...

хахахах, сайхан гар шүү.


шинэ оны мэнд ..,

Цагаанаа said...

шинэ оны мэнд!

RIVER said...

Shine oniin mend. Iluu ih budagtai, uil khodloltei ni bicheerei ee hu.

patatepatata said...

ollie>thnaks. CHamd ch gesen shine ony mend

tsagaanaa> shine ony mendiig hurgey (uvluun uvuuguus ni)

river> iluu ih budagtai gesen, shuud uruulyn budag, nuurnii budag sanaand orj baina shd , keke