Wednesday, December 16, 2009

Chingis, gomo bolon DAYAR mongolyn talaar

Нэг хоёр хоног аягүй хүнд сонин сайхан байж магадгүй гэсэн нийтлэлүүд (лаг томорч бичив, кээк) бичсэн, энэ удаад, хэрүүл хийх аазгай маань хөдөлсөн тул, жаал хэрүүл хийгээдэхье. кээк

0. ОРШИЛ

Энхриймаагийн Даяар Монголын залуучуудад зодуулсан тухай уншаад сууж байсан энэ талаар жаал юм бодогдов.

Даяар Монгол гээд хэсэг залуучууд, гадаадын иргэнтэй явалдсан хүүхнүүдийн үсийг нь хусдаг энэ тэр гээд уншиж байсан өөр юм угаасаа мэдэхгүй байсан юм л даа.
Гэхдээ бодоод байсан, энэ Даяар Монгол гэдэг их сонин юм аа.


1. Гадаадын иргэд Монголоор дүүрээд хэцүүдээд байна гэсэн хирнээ, гадаадын иргэдийг олноор оруулж буй дарга нараа нээг их шүүмжлэхгүй юм. Аль эсвэл санаа байвч сач нь хүрдэггүй юм болов уу??

2. Даяар Монголын залуучуудад зодуулсан Англи эр, Америк эр энэ тэр гэж нээг их сонсохгүй юм. Юм л бол муусайн Солонгос, Япон, Хятадууд гэж ирээд хараах юм...
Цагаан арьстаныг шүтэн биширдэг/ хүлээн зөвшөөрдөг боловч, Монголойд хүмүүсийг үзэн яддаг хүмүүс юм болов уу?


3. Ер нь гэхдээ яаг гадаад хүн лүүгээ дайрч довтолсон талаар нэг их юм сонсогдохгүй юм (мэдээж, дайр довтол гэж хэлж байгаа биш л дээ) байж, гадаад хүнтэй явалдсан МОНГОЛ хүүхнүүдийг үсийг нь хуслаа барьлаа гэсэн юм их сонсогдох юм... Монгол ХҮҮХНҮҮДЭД өстэй юм байхдаа?? Эсвэл, дээрэлхэж чадаж байгаа нь хүүхнүүд болохоор юм болов уу???

4. Энхриймаа гэх мэтийн МОНГОЛ ГОМО/ ТРАНС хүмүүсийг зодсон гэнэ.

Зиаг иймэрхүү үйлдэлүүдийг нь хараад жаал өрөвдөсхийгээд сууж байлаа..
Дээшээ тэнгэр (Шар арьстай гадаад хүмүүс?? Дарга нар??) хол, доошоо газар хатуу (Авгай хүүхнээ гадныханд алдаад дууслаа) болохоор, чаддагаараа *ЭХНЭРТЭЭ (хүүхэн, транс гэх мэт) л томрохоос* гэсэн аргаа барсан эрчүүд юм болов уу даа гээд..
Зиаг тэгээд Энхриймаагийн зодуулсан тухай блогийг уншаад сууж байсан * Чамайг энэ тухай олонд хэлбэл хоxь чинь шүү гэж хэлээд байхад... Чингис хаан ч гэсэн гомонуудыг цаазалдаг байсан юм. Монгол хүн чамайг алахад буруудахгүй* гэсэн маягийн нэг хэсэгхэн коммент харагдав.

*Чингис хаан нээрээ л цаазалдаг байсан юм байхдаа? Нууц товчоон дээрээс тийм үг өгүүлбэр харж байгаагүй л санагдаж байна* гэж бодоод байж байсан, энэ *Мундаг хүн тэгэж хэлсэн, тийм болохоор түүнтэй адилхан юм хийж байгаа би буруугүй* гэсэн үг нэг л танил санагдаад явчихав аа..

ХААНА ХАРЛАА БАЙЗ????

Гэсэн, нээрээ би чинь ХРИСТОСЫН ШАШИНТАЙ ХҮН шүү дээ...

Мэдээж, миний хайртай ЕРТӨНЦИЙН ЭЗЭН, ЕСҮС ХРИСТОС болон АРИУН СҮНС-ний үг болгоныг бичсэн БИБЛИ -ээс иш татаад, христосын шашинтнуудын хэлдэг үг энэ шүү дээ гэдгээ саналаа...


1. ХРИСТОСЫН/ ЛАЛЫН ШАШИН БОЛОН ДАЯАР МОНГОЛ

Олон зууныг дамжин өөрсдийгөө бурханы элч гэж бодсон хүмүүсийн бичсэн үлгэрүүдийн эрээвэр хураавар цуглуулга болох БИБЛИ гэдэг номон дээрээс нэг, хоёр үг өгүүлбэр олонгуутаа, түүнийгээ ямар нэг үл бүтэх, олиггүй зүйл хийх шалтаг болгодог арга барил нь яг адилхан юм

*Thou shalt not suffer a witch to live* гээд Эxзөдүс гэдэг номон дотор нь ганцxан өгүүлбэр байсаны төлөө * Бурхан, шулмасыг ал гэж хэлсэн* гээд дундад зуунд хүүхнүүдийг олноор нь шатаасан ч юм уу..
Аль эсвэл *Гомо нарыг ал* гээд, Левитус болон Ром гэсэн 2 номон дотор 2 өгүүлбэр байдагийн төлөө, *Содомын иргэдийг бүгдийг нь бурхан шатаав. Шатааж байх үед нь эргэж харсаных нь төлөө өөртөө үнэнч залуугийн эхнэрийг хүртэл үнш болгов* гэж бичсэн байдагийн төлөө Гомо нарыг алж болно гэж бурхан хэлсэн гэж гүрийдэг энэ тэртэй яг адилхан...


Хамгийн сонирхолтой нь, иймэрхүү маягаар бусдад буруугаа чихдэг нөхдүүд, тэр хүн нь өөр юу гэж хэлсэн байдаг талаар нэг их анзаардаггүй юм шиг байгаа юм. Жишээ нь БИБЛИ дотор *ЭНЭ ХҮҮХЭН НАДТАЙ ГЭРЛЭХ ҮЕДЭЭ ОНГОН БАЙГААГҮЙ гэж гүтгээд, хүүхний эцэг онгон байсан гэдгийг нь баталж чадахгүй бол таалагдахаа больсон авгайгаа, аавынх нь үүдэн дээр ЧУЛУУГААР НҮҮЛГЭЖ АЛЖ БОЛНО* гэж бичсэн байдаг ч, одчин үед ийм юм хийх юм бол чи өөрөө буруутна шүү дээ.

*Энэ нөхөр яагаад хадуураад явчихав аа* гэж гайхаж байж магадгүй, кэкэ.

Энхриймаагийн блогийн коммент дээр, энэ дээрх *Чингис хаан гомог цаазладаг байсан* гэсний хариуд нэг хүн *Наадах чинь аль эртний зүйл шүү дээ (Хэрвээ тэр чинь үнэн байсан байлаа ч гэсэн, одоо цаг хугацаа өөр шүү дээ) * гэж бичсэн байсан, манай ДАЯАР МОНГОЛ маань *Гэхдээ орчин үед ч гэсэн бид нар ЧИНГИСЭЭ дээдэлдэг* гэсэн юм бичсэн байв.

*Нээрээ ч тийм юм уу даа* гэж бодогдохоор хариулт мөн ч гэсэн, *АМЕРИКУУД ч гэсэн орчин үед ХРИСТИЙГ хүндэлдэг. Тэглээ гээд эхнэрээ гүтгэн, эцгийнx нь үүдэнд чулуугаар нүүлгэж алдаггүй шүү дээ*...

Зиаг тэгээд, бодоод байсан, манай Даяар Монголынхонд, христосын, аль эсвэл лалын шашиныхантай төстэй зүйл их байна аа (энэ 2 шашин, нэг эх үүсвэртэй болохоор)...

1. Бид нар тэнгэрээс гаралтай гэж бардамнадаг, түүнийхээ төлөө бусдыг яана уу ийнэ үү огт буруудахгүй гэж боддог

- Израйлууд өөрсдийгөө БУРХАНЫ үр хүүхдүүд гэж үздэг бөгөөд, Христосын шашины бурхан, израйлуудын төлөө эргэн тойрных нь үндэстэнгүүдийг хайр найргүй алдаг. Жишээ нь египтийн гэм буруугүй хүүхдүүдийг бөөнөөр нь алдаг тухай туйлын бахархалтайгаар БИБЛИ-ээр дүүрэн бичсэн байдаг

2. Муусайн чадалгүйгээр нь хүүхнүүдэд их дээрэлхүү
- *ХОТ ДОТОР ЯВЖ БАЙГААД ХҮЧИНДҮҮЛСЭН ХҮҮХЭН, бусдаас тусламж гуйгаад чангаар орилох хэрэгтэй. Хэрвээ хичнээн чангаар орилж хашгирсан ч, бусад хүмүүс түүнийг сонсоогүй бол, тэр ХҮЧИНДҮҮЛСЭН ХҮҮХНИЙГ ХОТЫН ЭРЧҮҮД ЧУЛУУГААР НҮҮЛГЭЖ АЛАХ ЭРХТЭЙ* гэж библи дотор бичсэн байдагчлан, хүчиндүүлсэн байлаа ч, хүчиндсэн хүн нь биш хүчиндүүлсэн хүн нь буруутай... Гадаад хүнтэй явалдсан хүүхнүүд буруутай гэдэгтэй адилхан сонсогдож байгаа биз??

3. Баримт хэмээн иш татах дуртай ч, юмыг бүхэлд нь хардаггүй, хэсэгчлэн өөртөө ашигтайгаар иш татдаг

- Библи гэдэг номыг бүхэлд нь уншиж үзсэн хүн христосийн шашинтан дотор бараг байдаггүй байх. Үсрээд л 5% энэ тэр. Христосын шашинтангууд библийг яаж уншдаг вэ гэхээр, *Өнөөдөр ийм үйлдэлийн талаар (бурханд итгэх, шулмасыг агнах г.м) библи юу гэж өгүүлсэнийг судалцгаая. Зиа, Коринтийн 20-4-ийг нээгээрэй* гэсэн маягтай. Ийм маягаар бол, ийм урт уншихад хэцүү номыг (хир баргийн хүн тэвчиж уншихааргүй, уйтгартай), яаж л бол яаж тайлахаар. * Би өнөөдөр Батааг дуудаад, хамтдаа буга алаад, бурханд өргөв* гэсэн өгүүлбэр байя гэж бодьё. Үүнийг, энд тэндээс нь танаад, байрлалыг нь өөрчилбөл * Би өнөөдөр Батааг алаад бурханд өргөв* энэ тэр болгоход ядах юмгүйтэй яг адилхан...

Хэрвээ л тэгтлээ Их Засагийн үгийг дагамаар байгаа бол *Чингис хаан гомог цаазалдаг байсан* (үнэн эсэхийг нь мэдэхгүй ч гэсэн) гэдгийг дагахынхаа хажуугаар *Бүх шашиныг адил тэнцүү үз *, * Бүх үндэстэнийг адил тэнцүү үз* гэх мэтийн сургаалуудийг нь үл тоомсорломооргүй л юм...


2. ҮНЭХЭЭР ЧИНГИСИЙН ҮЕД ГОМО НАРЫГ ЦААЗААР АВДАГ БАЙСАН УУ??

Зиа, яг үнэндээ надад хариулт бол байхгүй байна, Тийм ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй.
Юу ч болсон, гүүглдээд үзье, үнэхээр л тийм байсан бол зөндөө олон бичлэг, нийтлэлүүд байгаа байлгүй дээ гээд гүүглдээд үзэв.
Эхлээд *Их Засаг*-ийг гүүглдээд үзэв (Англиар Great Yasa-гэдэг юм байна тэ?). Алга аа.. сонин юм даа...
Зиаг, тэгвэл *Чингис хаан / Гомо* гээд хайгаад үзье..
(Дотроо, Чингис хаан гомо байсан энэ тэр гэсэн дэмий балай юм гарч ирэх вий дээ гэж жоохон айж суув, лол. Аль эсвэл *Чингис шиг сайхан эрийн гомо порно* энэ тэр гэсэн порно кино мино ч юм уу, лол <--Монгол бөхийн зодог шуудагтай гомо порно байдаг болохоор, энэ зэргийн юм хийж байхаасаа сийхгүй шүү, хүмүүс. Екетерина хатан хааны порно хүртэл байдаг гэхээр...)
Гүүглдлээ.
2007 оны 8 сард *Шанхайист* гэдэг сонинд (шар сонин?) нийтлэсэн *Чингис хаан гомо нарыг цаазладаг байв* гэсэн нийлэл байна аа..
48-р хэсэг дээр *Whoever is guilty of sodomy is also to be put to death* гэсэн хэсэг байдаг нь дэлхий дээр хамгийн анх гомосексийг хориглосон үндсэн хүүль байв гээд биччихэж. Тэгсэнээ, *Гомо сексийг хориглосон байсан нь, Монголчууд хүн амаа өсгөхийн тулд хийж байсан бодлого байв. Монгол улс 1.5 сая хүн амтай, дайсан болох Сон гүрэн нь 100 сая хүн амтай байсан учир* гээд биччихэж, Тэгсэнээ, *Монголчууд хүн амаа өсгөхийн тулд, 40 жилийн турш, дайралдсан хүүхэн болгоноо хүчинддэг байсан* гээд нэмэрлэчихэж...
*Нээрээ байж магадгүй л юм* гэж бодогдохоор тайлбар байгаа биз?
Гэхдээ байжээ даа? Нэг л бишээ...
*Монголчууд дайралдсан хүүхэн болгоноо хүчинд гэдэг байсан* гэнэ үү?? ...

Байжээ даа?
*Гомо сексийг хориглосон хамгийн анхны хуулиа?? Монголын гүрэнт улс үүсэхээс 1000 гаруй жилийн өмнө, Христосын шашины хуулиар *эрэгтэй хүн содом үйлдэх юм бол 2-ууланг нь цаазал* гээд хууль байдаг биш бил үү???

Байжээ даа???
Энэ хууль чинь, Монгол хэл дээр анх бичигдсэн Монголчуудын хууль тэ?
Хэдий эх бичмэлийг нь уншаагүй байсан ч гэсэн, ямар нэгэн хэмжээгээр Монголчуудын ёс заншилд нэвтэрсэн, монголчуудад ойрхон зүйл бичигдсэн байх ёстой.
Жишээлбэл, *ус руу бузар зүйл оруулахыг хориглоно*, *Мал гаргахдаа, өрцийг нь нээж гаргах хэрэгтэй. Лалын ёс шиг хоолойг нь хэрчихийг хориглоно*, *Хүн ирвэл дайлах хэрэгтэй (хүн байхад ганцаараа хоол идэхийг хориглоно)* гэх мэтийн хэсгүүд, яалт ч үгүй Монголчуудын маань ёс заншилд ойрхон, Англиас нь монголчлоод орчуулахад боломжийн байх ёстой.

Зиаг тэгвэл, орчин үеийн мань мэт нь мэдэх гомосексийн талаар Монгол ёс заншилд маань ямар юм байдаг билээ...
Лам нарын оруулж ирсэн БАНДИДАХ гэдгээс өөр юм бол санаанд орохгүй л юм байна.

Ихэнх хүмүүс гомосексийг *муу муухай бузар булай* гэх нь байтугай тийм юм байдагийг ч мэддэггүй..

Зиа тэгвэл Монголоор *Whoever is guilty of sodomy is also to be put to death* гэсэн энэ өгүүлбэрийг орчуулах гээд үзье. *Бандидсан бол цаазаар авна...* нэг л биш ээ... Бандидах гэдэг маань тэгээд ч Чингисийн үед биш, бүр сүүлд орж ирсэн ойлголт... Монгол хэлэнд маань энэ өгүүлбэрийг товч бөгөөд тодорхой орчуулчихмаар үг байхгүй байна шүү дээ..

Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр, ийм хууль байсан гэж бодлоо ч гэсэн, Монгол ёс заншилд нэвтрээгүй, хүмүүс угаасаа энэ СОДОМИ гэдэг юмыг, нэг их нэp өгөхөөр чухал зүйл гэж боддоггүй байсан гэсэн үг болно биз дээ?
Ийм юмыг Их Засагт бичнэ гэж үү?? Нэн ялангуяа иймэрхүү юмны төлөө хүнийг цаазлах хэрэгтэй муу муухай зүйл гэж үздэг байсан бол, хүмүүсийн сэтгэхүйд энэ талаар ямар нэг ойлголт байх ёстой баймаар???
Энэ шар сонин, ер нь шууд итгэхэд жоохон хэцүү юм биш үү???
Эхийг нь олж уншия байз...

3. ИХ ЗАСАГТ Юу ГЭЖ ӨГҮҮЛСЭН БАЙДАГ ВЭ?
Их засагийг хайгаад үзэв. Айхтар, судалгааны ном мом олж унших зав байхгүй тул, мэдээж гүүглдээд...
Гарч ирсэн ихэнх юманд нь СОДОМИ гэдэг талаар юм алга аа..
Цааш нь ухаад үзэв.


Байна шүү!!!!
Макризи гэдэг хүний дамжуулсан их засагийн хэсэгт нь, бүр дээрээсээ 2-рт нь *Whoever is guilty of sodomy is also to be put to death* гээд биччихэж.


Бусад бичсэн юмыг нь хараад байхад, *ан, их засагт байсан байж магадгүй өгүүлбэр их байна аа* гээд...
Яагаад ингэхэд, эхлээд хайсан ИХ ЗАСАГ дотор маань энэ өгүүлбэр байгаагуй юм болоо гээд, дахиад нэг уншаад үзэв.
Ийм өгүүлбэрийг олж уншлаа

*Их засаг нь, олон орны үндсэн хууль нөлөө үзүүлсэн хуулийн цогцолбор байв...
Гэвч, энэ хууль нь орчин үед ЭХ ХЭВ нь олдоогүй бөгөөд, тухайн үед Монголын Эзэнт Гүрэнд жуулчилсан Марко Поло г.м-ийн хүмүүсийн тэмдэглэл зэргээс хэсэгчлэн нийлүүлсэн болно. Энэ явцдаа, тухайн тэмдэглэсэн хүмүүсийн соёл / шашины нөлөө ямар нэг хэмжээгээр байх тохиолдолыг
үгүйсгэх аргагүй* гээд.


Ан, гадаад нөхдүүд харсан үзсэнээ бичсэн юм байшд тэ?
Тэгээд, миний эхэлж харсан ИХ ЗАСАГ болохоор, François Pétis de la Croix гэдэг хүний Fras Rubruquis болон Giovanni da Pian del Carpine гэдэг жуулчдын тэмдэглэлээс нэгтгэсэн гэнэ. Энэ хүмүүс болохоор СОДОМ гэдэг талаар юм үлдээгээгүй байсан гэх.


Зиаг, тэгвэл тухайн хүний соёл / шашинаас шалтгаалсан бичлэг байгаа болов уу? гээд харсан, хамгийн эхний өгүүлбэр нь бүр тэр чигтээ *ЗОХИОСОН* байрын эд байв.

*It is ordered to believe that there is only one God, creator of heaven and earth, who alone gives life and death, riches and poverty as pleases Him-and who has over everything an absolute power * ....

Христосын шашин?????? Бүх шашиныг адилхан авч үз гэсэн хэсэгтэйгээ зөрчилдөөд байгаа биз??? Зохиосон гэж хэлэхээс өөр аргагүй...

Зиа тэгвэл, Содомын талаар бичсэн Макризи гээч нь ямар этгээд байсан юм бол гээд харсан чинь, Лалын шашинтай Египтийн Ал Макризи гэдэг нэртэй түүхчийн бичсэн эд байж таарав.

Лалын шашин гэвэл, мэдээж ойлгомжтой. Одоо ч гэсэн Иранд ижил хүйстэнтэйгээ явалддаг гэдэгийн төлөө цаазаар авахуулдаг газар шүү дээ.

Христосын шашинтангууд *Цорын ганц Ертөнцийн Эзэн*-ий талаар Их Засаг дотор шургуулж амжсантай адилхан, Лалын шашинтай Макризи, *ГОМОСЕКСҮҮДИЙГ АЛ* гэсэн хэсэг шургуулж амжихыг аль тэр гэхэв.

Угаасаа тэгээд, олон хүнээр дамжсан их засаг, нийтлэг хэсэг их хирнээ, энэ *ГОМОСЕКСИЙГ АЛ* гэсэн хэсэг нь энэ хүний хэсэг дээр л байна гэдэг нь их хулхины байгаа биз дээ?

Орчин үед, эх хувь нь олдоогүй, олон хүний ам дамжсан зүйлийн эрээвэр хураавар хэлбэрээр олдсон ИХ ЗАСАГ... Библи-тэй бага зэрэг төстэй.
Аль хэсэг нь ИХ ЗАСАГ дотор үнэхээр байсан хууль, аль хэсэг нь ам дамжих замдаа дэвэргэгдээд, нэмэгдсэн хэсэг вэ гэдгийг, ямар нэг гадны түүхчид биш, Монголын түүхчид өөрсдөө судлах нь илүү зөв болов уу...


4. ДҮГНЭЛТ


*Чингисийн үед ГОМО нарыг ЦААЗААР АВДАГ БАЙСАН уу?*

Миний өгөх дүгнэлт бол * Мэдэхгүй юм байна. Гэхдээ, ямар ч л байсан, ТИЙМ гэж хэлэхэд баримт дутуу учир үгүйсгэхэд илүү амархан байх аа??*
Мөн, Даяар Монгол-ын талаар бол *ИЙМ ӨРӨВДӨЛТЭЙ ХҮМҮҮС, ЯАЖ ХҮН БОЛНО ДОО* гэж дүгнэмээр юм шиг... кээк

За за, бас дахиад нээх урт юм биччихлээ..
Одоо хүмүүс миний энэ ҮГЛЭСЭН блогноос залхаж эхэлж байгаа байлгүй дээ тэ? кэкэ

8 comments:

Anonymous said...

PEEe ene banjig blog ymar aimar popularnii um be.ayultaim bna.mani met shig humus oroltgu gazar bna.aimaariin.kk
ter dayar mgld manai hamatni ah bsan.2 jilin umnu ungursun.buzartai nugelte ulsud bna le.ah maani hichneen saihan hun bsan.tgsen bur nugelte amitan blj huvirsan.70 dawharar ted nar chin bnga shunu ywj hun amitni bulsh uhaj huurig n chirj ailin hasharu shidej.huni tolgoigor toglodog gsen.nugelte amitad.erguu novshnud.ahda haramsdag

Anonymous said...
This comment has been removed by the author.
WILD FOX. said...

хмм, бурхангүй газар бумба галзуурна гэж нэг одоогийн монголыг яааг оноод хэлчихсэн зүйр үг байна,

BorlaSQue said...

1d carolina iii shine avatar ni neeh huuchin shigee hoorhon bish bgaaz kkkk
2d chinggis khaan jamuhataigaa neg orond orood untsan tuhai nuuts tovchoon deer bdag shd
3d dayar mongol geechiig bi eh oronch ujel gj tenegtsen aris ongonii yalgavar ujeltnuud gj boddog yum
4d noiton navchtai sanal neg bish bna burkhangui gazriin bumba galzuurna gj odoogiin mongoliig yag onood helchihsen ug bna gene uuu kkkkk ehleed ter ugee sain oilgochihoosoi bilee de

patatepatata said...

mademoiselle> hunduj bolohgui sedev = Shashing hundchihsun bish, humuus uurlaad tsaana chini hetsuu hetsuu, keke

70 davhart huur uhdag = buruu nomton mayagaar huurhun yum bish uu? lol

noiton navch< harin tiime,keke

silence> carolinag chini sain oilgosongui, Chingis haan gomo baisan talaar bol bichleg hiihed bol sonirholtoi baij magadgui l yum, gehdee tiim eserguu yum bichvel aluulah bailgui dee? keke

dayaar mongol, huurhii heden muu joohon patsaanuud l baih shig baigaa yum... Iim l humuusiig, Hitler ch ter, busad olon humuus ashiglasan bolov uu..

Итгэл-Арвижих said...

чингисийн үеийн хуулинд бодуул их засаг нь л байлгүй, эзгүй хээр, ганц бие явжугаа эмэгтэйг хүчирхийлсэн бол цаазаар авна билүү, яалтчгүй эмэгтэй хүнийг хүчирхийлэхийн эсрэг заалт байсныг нь уншиж байснаа би бээр өөрийн биеэр өдгөө санажээн даг.

My favourite gay movies said...

Тэр Даяар Монголын талаар Энхриймааг зодсон талаар өөр блогоос уншсан. Ёстой хэлэх үг олдоогүй шүү уншиж байх даа. Манай Монголчууд үнэхээр ийм харанхуй бүдүүлэг улсууд хэвээрээ байгаа юм байх даа гэж бодоод сэтгэл үнэхээр шаналсан. Тэр хэдэн чадал муутай охид хүүхдүүд, хэдэн залуучуудыг зодлоо гээд Монгол улс хөгжих юм байх даа. Тэрний оронд Монгол улсыг зарж байгаа тэр авилгач, хээл хахуулчидаа барьж аваад балбавал таарна. Гэхдээ тэгэж чадахгүй л дээ. Тэд нарын бөгсийг долоодог юм шиг байна лээ.

My favourite gay movies said...

Чингис гей нарын цаазаар авдаг байсан ямар их мэдэгч нь донгодоод байгаа юм. Энэ тэндээс уншиж, судалж байхад Хувилай хааны үед Монгол айлчилж байсан Марко Поло олон орноор аялал хийж явах тухайн үедээ ижил хүйстэнтэйгээ явалддаг байсан гэх баримтууд байдаг. Хэрэв Чингис гей нарыг цаазаар ав гэсэн зарлиг гаргасан юм бол түүний үр сад Хувилай хаан бас тэрийг үргэлжлүүлж Марко Полог цаазаар авах байсан биз. Энэ хүмүүс ингэж худлаа Чингисийн нэрийг барьж энэ тэнд худлаа харанхуй бүдүүлэгээ гайхуулж явахаа болимоор юм....