Wednesday, July 29, 2015

European Union & Gay marriage

Зиаг зиаг.
Миний ерөнхий философи бол ижил хүйстэнтэйгээ гэрлэх гэрлэлтийг бол дэмждэггүй, харин адилхан эрх бүхий партнершипийн хуулийг дэмждэг тухайгаа зөндөө л ярьдаг даа?


Гэхдээ ямар ч байсан дэлхий дээр болж байгаа зүйлийн талаар бага сага ч гэсэн мэдээлэлтэй байх нь зүгээр болохоор, блогтоо хааяа салхи оруулья даа.



  Европын 47 улсад "Ижил хүйстэнтэйгээ гэрлэх нь байх л ёстой эрх шүү дээ?" гэсэн дээд шүүхийн шийдвэр гарсан тухай сонсов уу?




 
Юу болсон юм бол?


 

2015 оны 7-р сарын 21.
Европын холбооны 47 улсын дээд шүүх гэж нэрлэж болох Европын хүний эрхийн шүүх хурлаас Итали улсын засгийн газрыг *Ижил хүйстэн хоорондын гэрлэлтийг зөвшөөрөхгүй байх нь хүний эрхийг зөрчсөн хэрэг!* хэмээн торгууль төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Яагаад ийм юм болсон юм бэ гэвэл, Италийн 3 хосууд Италийн засгийн газрыг шүүхэд өгсөн аж.

Европт *Европын хүний эрхийн конвенц* гэдэг юм байдаг бөгөөд, тэр конвенцийн 8-р зүйлд нь *Бүх хүн, хувийн болон гэр бүлийн амьдрал, амьдрах байр болон холбооны эрхийг эдлэх эрхтэй*  гэсэн утгатай заалт байдаг юм гэнэ.
(Article 8 – Right to respect for private and family life
1. Everyone has the right to respect for his private and family life, his home and his correspondence.
2. There shall be no interference by a public authority with the exercise of this right except such as is in accordance with the law and is necessary in a democratic society in the interests of national security, public safety or the economic well-being of the country, for the prevention of disorder or crime, for the protection of health or morals, or for the protection of the rights and freedoms of others.)


Гэтэл, партнер нь ижил хүйстэн байлаа гээд

- Партнертайгаа байх харилцаа
- Түүний эцэг эхтэй нь харилцах харилцаа (хадам ээж, аав, хүргэн, бэр)
- Түүний ах дүүстэй нь харилцах харилцаа (худ урган)
- Хамтдаа хүүхэдтэй байх харилцаа 

зэрэг харилцааг Италийн засгийн газар нь *Гэр бүл* гэж тооцохгүй бнайгаа нь энэ дээрх заалтыг зөрчиж байгаа юм биш биз дээ? хэмээн Италийн засгийн газрыг Европын хүний эрхийн шүүхэд шүүхдсэн аж.

Үүний хариуд, Европын хүний эрхийн шүүхээс Италийн засгийн газарт *Эд нар зөв л юм ярьж байна шүү дээ!  Наадахныхаа учрыг ол!* гэж зарлигдсан нь энэ удаагийн шийдвэр байсан аж.

Энэ шүүхийн шийдвэрээр, Европын Хүний Эрхийн Шүүхийн дор байдаг 47 улсын дотор, ижил хүйстний гэрлэлт, партнершипийг хүлээн зөвшөөрөөгүй 23 улсад ижил хүйстний гэрлэлтийг дэмжих зүг лүү урагшилж байна гэсэн үг болох нь.

Гэхдээ юм тэгж амархан бүтнэ гэж байхгүй.
Ингээд манай хойд хөрш Оросд юм юу болж байгаа вэ гэдэг талаар хөндөе л дөө.




*Миний уурыг хүргэхгүй байсан нь дээр шүү!!*  Владимир Владимирович Путин ажаа.
 


★ Баруун Европ *Ижил хүйстэн хоорондын гэрлэлт ч гэсэн хүний эрх шүү дээ!*  Путин *Өөрсдийнхөө юмаа битгий надад нялзаагаад бай л даа!*

Хялбарханаар тайлбарлавал, одоо Европт иймэрхүү юм болж байгаа юм шиг байгаа юм

Баруун Европ 「Ижил хүйстэн хоорондын гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь хүний эрхийг зөрчиж байгаа зүйл!  Ялгаварлан гадуурхахаа болиоч!!」

Путин「 Үгүй, уг нь бид нар ижил хүйстэнийг ялгаварлан гадуурхаагүй шүү дээ.  Гэхдээ, ижил хүйстэн чинь манай Оросын ёс заншилд байдаггүй зүйл л болохоос...  Гомо, лесби нар санаа амар байж болно шүү дээ.  Хүүхэд  уруу татахгүй бол!」

Баруун Европ 「Юу гэнэ ээ?」

Путин 「А, тэрнээс гадна, уг нь манай Орос чинь Европын Хүний Эрхийн Конвенцид байдагч гэсэн, манай улсын хамгийн том шийдвэр гаргагч нь Оросын Холбооны Улсын Дээд Шүүх байдаг юм.  Тэгэхээр, та нар Европууд юу ч гэж ярьсан байсан, бид Оросын санал бодлыг дээдэлж үзнэ.  Тийм болохоор өөрсдийн үзэл бодлоо бид нарт битгий нялзаагаад бай л даа」

Оросын иргэн 「Үгүй гэхдээ, Оросд ч гэсэн, гомо, бисекс, трансжендер хүүхдүүд байж л байгаа шүү дээ.  Тэрнийг *Уламжлалт бус* , * Хүүхдэд битгий ойртуулаарай* гэдэг чинь юу гэсэн үг юм бэ?  Би гомо, лесби, трансжендер хүүхдийн эрхийг хамгаалах юм байгууллаа!」

Оросын цагдаа 「Торгууль төлөх л болж дээ!

Оросын иргэн「Э?」

Оросын цагдаа 「50,000 рубль!」

Оросын иргэн 「...」

Путин. 「Хаха, гадуур ч их л чимээтэй байх чинь?  За тэр ч яахав.  Оросын эргэн тойрны улсуудаа.  Та нар Оросын талд орох уу? эсвэл Баруун Европын талд орох уу? 
Дашрамд хэлэхэд, мань чинь Кремийн арал дээр цөмийн зэвсэг тавих гэж байгаа шдээ...  хэхэхэ.]

Украйн, Литва, Латви, Эстони * Еээ тэнгэр бүү үзэгд...*

Баруун Европ 「……」
 



Уг нь бол энэ Европын Хүний Эрхийн Шүүхийн шийдвэр нь Орос, Украйн, Литва, Латви, Эстони зэрэг Европын Каунсилд нэгдсэн улсууд бүгдэд хамааралтай боловч...
 
ПУТИН БОЛ ОГТ ТООСОН ШИНЖГҮЙ БАЙГАА

Зиаг зиаг, тэгээд одоо цаашид юу болохнов.
Мэдээж, Орос энэ шийдвэрийг хүлээж авангуутаа ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй нь лавтай байх.
Эргэн тойрны улсууд яах вэ гэдгийг, нүд нь ууртай боловч царай нь инээмсэглэсэн байдлаар хараад л суухаас өөр аргагүй болов уу...

Tuesday, July 14, 2015

Crouching tiger hidden dragon буюу умард нутагт аялсан тэмдэглэл

Зиаг зиаг.
Нөгөө л боов шоов, унтсан шаалцсан тухайгаа бичих гэж байна гэж бодов уу? ккк

Нэг сонирхолтой зүйл байна аа.
Энэ хотууд, хойшлох тусам илүү саарал өнгөтэй, хүмүүс нь ууртайдуу, гомо момо энэ тэр гэсэн юм бол бүр байхгүй болдог бололтой.

Сая 3 сард Хөх хот явж ирчихээд гомдоллоод байсанг санаж байгаа байх.
Тэгсэн, Иркутск, Улаан Үдэд гомо нарын байдал нь нэг иймэрхүү байдалтай байна лээ...


Улаанбаатарт хүртэл дор хаяж 30-40 хүн гарч ирдэг апликейшн.., Жакд дээр нийт 4 хүн... Үүнээс 2 нь Монголоос, 1 нь Хятадаас явж байгаа хүн гэж байна. Үлдсэн нэгийг нь сонирхсон ч үгүй.

Грайндр гээд аппликейшнээ асааж үзэв.  Улаанбаатарт байгаа хүмүүс хамгийн түрүүнд гарч ирж байна.

Тэгэхээр би одоо цааш нь гомо туризм, секс туризм гэж яриад ч яах вэ дээ тэ?
Тэгээд ч, энэ Орос улс чинь гомо момо энэ тэрийг хориглочихсон *Пропагандийн эсрэг* энэ тэр гээд хуультай болохоор арга ч үгүй байх л даа.  Хүмүүс, дараад нь баригдчихааргүйгээр нь жорлон морлонд нууцхан уулзацгаадаг юм болов уу гэж бодоод, цааш нь нэг их хайсан ч үгүй.

Яахав, сургаар бол, Иркутскт нэг гэй френдли бар, бас нэг ньюдист бийч байдаг юм гэсэн, гэхдээ хууль хатуутай газар саваагүйтэж яваад тэрнээсээ эсэн юм болбол дэмий гээд нэг их оролдсонгүй.


За тэр ч яахав.

-----------------------

Ойрд зав ихтэй, хэсэгтэй ном барихгүй байсан болохоор, ном уншиж эхлэв.
Энэ удаагийн аялалтай холбогдолтой бодууштай зүйлс их байсан санагдсан болохоор блогтоо салхи оруулахаар болов.

Шагдайн Цэнд-Аюуш гуайн *ДАН МАЙХНЫ ХААД*


Анчи Мингийн *Улаан Сухай*



*Улаан Сухай* нь Соёлын Хувьсгалын үед идэр насны залуус бие биендээ дурлан тачаадахыг хүртэл *Хөрөнгөтний ёс суртал, завхрал* хэмээн, цаазаар авах хүртэл хатуугаар шийтгэдэг байсан үеийн Хятадын тухай, тэр үеийн улс төрийн тухай маш сонирхолтойгоор бичсэн зохиол.  

Энэ номыг яг уншиж дуусчихаад хойшоо зүглэсэн байсан болохоор, ОХУ-ын *Пропагандагийн хууль*, бүхэл бүтэн 2 том район болон автонамит улсуудын нийслэл болох Иркутск болон Улаан Үдэд, энэ 21-р зуунд гей аппликейшн дээр 4 хөн хүн гарч ирж байгаа, тэгээд, Ангар мөрний нэг эргийн бийч дээр тачаалаа дийлэхгүй залуус очиж ньюдист бийч болгосон байдаг зэрэг нь энэ номон дээр гардаг хэсгүүдтэй яг давхардаж байгаа мэт санагдсан тул туйлын сонирхолтой байв.  За, номыг уншаагүй хүмүүст түрүүлж ярих нь утгагүй учир, ингэсгээд дуусгая.

*Дан Майхны Хаад* ном нь, Гэндэн, Чойбалсан, Цэдэнбал нарын үед, ямар байсан улсын тусгаар тогтнолыг хадгалж үлдээхийн тулд ямар их золиос төлж байсан, мөн хувь хүмүүсийн араншин ямар байсан талаарх түүхэн тууж.

Энэ туужинд *Эрхүү хотод сурч байсан Цэдэнбал, энэхүү соёлжин хөгжсөн хотыг хараад, хэзээ манай улс энэ улсын хэмжээнд хүрнэ дээ* гэж шимширэн бодож, түүнийхээ дараа удирдлагад гарсан 44 жилдээ хэрхэн зүтгэж байсан талаар байсан хэсэг нь, орчин үеийн Монгол улс, Улаанбаатарыг, энэ 60-аад жилийн өмнө *хэдэн зууны дараа энэ хэмжээнд хүрнэ дээ* гэж бодож байсан Улаан Үд, Эрхүү хотуудтай зүйрлэн харахад сонирхолтой байсан болохоор энэ тэмдэглэлээ бичье.

----------------------------------
Монгол Улсын иргэд Орос луу визагүй зорчдог болсон гэсэн учир, энэ зун наадмаар яахаа шийдэж чадахгүй байсан би хойшоо Байгаль нуур очиж үзэхээр шийдлээ.  Уг нь Хөвсгөл гэж санаанд орсон байсан ч, энэ жил аягүй бол түгжрэл үүснэ гэж бодоод ингэж шийдсэн зөв болсон байв.   Хөвсгөлд түгжрэл үүсээд, банкнуудын мөнгө, бензин колонкны бензин дуусаад баларсан гэж байна билээ.

Гэхдээ нэг хадуурахад, манай Монголчууд харин амралтыг амралт шиг эдэлж сурч байх шиг санагдсан.  Зарим нэг хэнхэг хүмүүс *Би ажлаа хиймээр байхад 5 хоног амраалаа* гээд гоншигооод байсан, би гайхаад байгаа юм.  Ажлаа хиймээр байвал гэрээсээ, амралтнаасаа хаанаас л бол хаанаас хийж болох болсон үе шүү дээ. Юундаа бусдыг хоморголж шүүмжлээд байгааг...  Амарсан шиг амарч, ажилласан шиг ажиллаж сурах үе аль хэзийн болсон шүү дээ.  Гол нь гараас юу гарч байгаа вэ гэдэг болохоос биш, албадаад юм хийлгэхгүй гэсэн хүн байхгүй атал.   За тэр миний өөрийн гоншигонох яахав.  
Урьд нь хэзээ манай залуучууд нэн ялангуяа Монголынхоо үзэсгэлэнт газрыг үзчихье гэж идэвхтэй явдаг байлаа?  Хэзээ наадмаар, бөхийн барилдаанаас өөр үзэх юм байдаг байлаа?

Энэ жилийн наадам бол, олон талаар баярлах, цэнгэх, цаашид жуулчдыг татаж мөнгө олох бодлого болох тун зохимжтой арга хэмжээ их болсон санагдсан.

За тэр хадуурах яахав.


УБ-аас Улаан Үд хүртэл вагоноор явбал өмнөх өдрийнх нь 21 цагийн алдад гараад, маргааш нь 6 цагийн алдад очдог, талдаа 100 мянга орчим төгрөг, автобусаар явахад өглөө 7.30-д гараад орой 8.30-д хүрдэг, талдаа 65 мянган төгрөг байдаг юм байна.  Уг нь би хөгшин биеийн амрыг бодоод вагоноор явах санаатай байсан боловч, хамт явах хүмүүс маань цаг багчим гээд, автобусаар явахаар болов.


Зиаг тэгээд 7-30 минут гээд Драгон автовокзал дээрээс автобусандаа суугаад гараад өгөв.

Автобусанд ороод л өөр улсад оччихсон юм шиг сэтгэгдэл төрөв.  Автобус нь орос дугаартай, жолооч нь Буриад, тайлбар хийж явдаг залуу нь Орос, тэгээд л шувт оросоор тайлбарлаастай...

Ядаж байхад Орос хөгжим явах юм.  Ув улаан автобус, доторх хэрэгсэл нь бас бүгд улаан. 
Өмнөх өдөр нь 6 хүртэл шоудчихсан байсан болохоор (Германаас Стайлаин гээд ДиЖей ирсэн гээд, тэрний юман дээр очиж бөгсөө ондогонуулсаныхаа дараа наадмын ангийн партин дээр очиж байж байгаад харьсан юм) ч яахав нам унтчихав.

Нэг сэрсэн, 12-30 гээд Алтанбулаг дээр ирчихэж. 
Хоолоо идчихээд иммигрейшнээр гарав.

Эндээс эхлээд л Орос, Монгол 2-ын соёлын ялгаа мэдэгдэж эхлэв...
Монголын хилээсээ бол нэг 20 минутын дотор гарчихав.

Тэгээд цаана очоод, Оросын хил рүү орох болсон, автобусан дотроо бүтэн 4 цаг хүлээв...
Арай гэж хил дээрх инспектор хүүхэн дээр очсон, их ёозгүйгээр *Товариш По ажаа* гэсэн өнгөөр *Таны пасспортон тамга дарах зай бараг үлдээгүй байна.  Та энэ талаар юу гэж бодож байна? (Что вы думаете об этого?)* гэж авдаг юм...

дотроо (юу гэж боддог юм, буцаж ирээд пасспортоо солиулах угаасаа төлөвлөгөөтэй байгаа, хуцалгүй наадхандаа нэг зай олоод тамга дараадах) гэж бодонгоо *Харин тийм ээ* л гэлээ.

Тэгээд, яагаад Оросын хил дээр тэгж удсаныг дараад нь буцахдаа ухаарав.
Юу вэ гэхээр, Монголын хил, хилээр гарч байгаа болон хилээр орж байгаа хүмүүс 2 өөр хаалгаар орж гардаг бөгөөд, 2 урсгалтай учир хурдан ажлаа амжуулдаг бол, Оросын хил, 2 талдаа хаалгатай 1 гарцаар нааш цааш оруулдаг юм байна...

Ийн байхаар хугацаа орохоос өөр яахав дээ!   Тэгээд дээрээс нь *Нөхөр товариш та юу гэж бодож байна?* энэ тэр гээд илүү дутуу юм хүмүүсээс асуугаад чалчаад байхаар...


Зиаг тэгээд хилээ орой 5:30 гэж арай гэж нэг юм давав.
Зиаг тэгээд улаан автобусаараа цаашаа давхив.

Энд нэг сонирхолтой юм анзаарагдав.
Нөгөө Монголд зөвхөн оросоор яриад, орос дуу хангинуулаад байсан Буриад жолооч чинь, хил давангуут Монгол дуу тавиад, хүмүүстэй Монголоор яриад эхлэх юм!?

Монголчууд бид өөрсдийгөө 2 том гүрний дунд хавчуулагдсан халиуны зулзага гэдэг бол, энэ хүмүүс бүр хэцүү identity crisis-д байдаг юм болов уу гэж нилээд өрөвдөв.  Хуучин өвөр Монголд явж байхад ч гэсэн төстэй байдал ажиглагдаж байсан болохоор...

Яг энэ үеэр, автобусандаа *Дан Майхангийн Хаад* гээд номонд, тусгаар тогтнол ямар чухал, түүний төлөө манай өвөг дээдэс ямар их зүйлээ золиолсон тухай уншиж байсаныг ч хэлэх үү...

Зиаг тэгээд буриадын их тайган дундуур галзуу хулганад суусан юм шиг л давхиулж өгөв.
Оросын замыг Монголоос гарангуут аягүй гоё болчдог гэж дээр сонсож байсан, худлаа бололтой.   Дэгэн догон, муруй сөрүү, манайхаасаа нэг их ялгагдах юм ажиглагдсангүй.

Ямарсайндаа манай Такаши, асфальтан дээр чулуу байхаар нь дээрээс нь гишгэчихсэн чинь асфальт нь бутраад доошоо орчлоо гээд шоолоод байхав...


Зиаг ингээд, 7/11-нийхээ орой 8-30 минутанд Улаан үдэд ирэв.
Хуучны, маш эмх замбараатай Социалист хот маягийн уур амьсгалтай юм.  Бас тэгээд нилээдгүй олон дүнзэн байшингуудтай, *жоохон хөдөөдүү* боловч тун дулаан уур амьсталтай хот байв.  
Хотын гудамж саруулхан, машин тэрэг цөөтэй

Алдарт Лениний тольгойн урд

Анзаараад байхад манайхан шиг юм юмны туханд хүрэлгүй хуучнаа буулгаж хаядаггүй, (гэхдээ шинээр ч юм барьдаггүй) гудамжинд нь хуучин Москвич, Лада ихтэй (юмандаа хямгач), тэгээд бас гудамжны нэрнүүд нь *Совьетская*, *Пролетарные* гэх мэтийн нэр ихтэй юм.  Энэ нь их таалагдав.
Хүмүүсийн тал нь Буриадууд, Монголоор хөөрхөн ярьчих юм. Энэ нь бас таалагдав.


Автобуснаас буугаад буудалруугаа явахдаа эхлээд хулхидуулав.  Алхаад 20 минут орох газарт 300 рубль (11,000 төгрөг) төлчихөв.  Тэгээд ресторан хайсан бараг байхгүй, манай Монголын *Модерн Номадс* хамгийн модны ресторан юм гэнэ.  Хайж хайж Трипадвайзр дээр гайгүй үнэлгээтэй байсан болохоор нь *Тэнгис* гээд хоолны газар оров.


Наад талын Байкалский Омуль гээд, өөрсдөө *Манай Байгалаас өөр газар байдаггүй* гэж тайлбарлаж байсан загас нь (надад бол Хөвсгөлийн цагаан загас шиг л санагдсан - 450 бил үү, 550 рубль /17-19 мянган төгрөг), цаад талын хясаа, нядмарын бэхтэй будаатай хоол нь бас ойролцоо үнэтэй.  Амт бол харин ванлий.

Пиво захиалсан, нэг төрлийн пивоноос 2хон ширхэг байгаад цаана нь байхгүй гэх юм.  Уг нь хотдоо хамгийн гайгүй ресторан нь гэсэн...  Тэгээд бүлээн пиво аваад ирэх юм...

Пиво нь 150-200 рубль (5500-7200 төгрөг).

Зиаг тэгээд гарч жаал юм үзэнгээ *Энэ Орос чинь бас хөөрхөн үнэтэй газар юм!* ухааны юм бодоод явж байлаа.
Ядаж байхад жорлонгууд нь 15 рубль буюу 500 гаруй төгрөг...

Тэгээд, буудалдаа (Буудал нэг өрөө нь 1350 рубль буюу 50 мянга хавьцаа) орж пиво уух санаатай дэлгүүрүүд орсон, орой 10 өнгөрөөгөөд пиво зарахгүй гэнэ.  Нэг дэлгүүрээс гуйж авсан, *Хурдан наад цүнхэндээ хий!* гээд уурлаад байсан, нөгөө манай алдартай 12 цагаас хойш архи пиво зарахгүй гэдэг хууль чинь, энэ Оросуудаас зүгээр копи пейст хийчихсэн эд байсан юм байна билээ...

Цагдаагаасаа айна гэж жигтэйхэн...
(Дашрамд дурдахад, Бат-Үүлийн хийсэн нэг гавьяа, энэ наадмаас эхлээд архины зөвшөөрөлтэй газрууд шөнийн 4 цаг хүртэл архи пиво зарахыг зөвшөөрсөн.  Энэ утгаараа Монгол, Оросоос нэг ч гэсэн алхам урагшилсанд баяртай байгаа :D )

Тэгээд өрөөндөө ганц ганц бүлээн пиво уучихаад (энэ оросуудад пиво уудаг зуршил байхгүй бололтой) ухааны юм бодоод унтав.

Маргааш нь үд 12 гэж босоод гарч юм сонирхов.
Пиво, Улаан үдийн жижиг пивнусшкадаа бол 0.5 нь 62 рубль (өчигдрийн газраас 3 дахин хямд буюу, 2200-2300), хотын гол талбайн хажууд бол 100 рубль (3600 төг) юм байна.
Монголтой ойролцоо.



Зиаг тэгээд жаал пиво ууж сууж байгаад, зах орж үзэв.
Буруу захаа сонгосон уу, түй гэсэн ч авмаар юм алга...  Авмаар юм алга гэвэл арай бараг магтсан үг болно.  Бараа товар юу ч харагдсангүй.  Энэ Улаан Үдийнхэн хаанаас юмаа авдаг юм бол гэж нилээд гайхшрав,

Ер нь, ресторан, дэлгүүр, зах гэх мэтийн зүйл их ховортой юм.  Харин цэцгийн дэлгүүр, хумсны салон энэ тэр дүүрэн...


(Улаан үдийн төв талбайгаас 5 минутын зайтай зах)

Үдээс хойш вагоноор Эрхүү явав.
Билетээ тулгаж авсан болохоор үнэ нь жоохон өндөр тусав.
Өмнөх өдөр нь авсан хүүхэд 1300-аар авсан гэж байсан, бид нар хүний 2600 рубль (93600 төг) талдаа төлөв.  Купе.  Мэдээж хатуу бол хямдхан байх.

Галт тэрэгнээс харах Байгал нуур, галт тэргэнд уух пиво болон закуск бол тасархай тасархай.
Ядаж ядрахаараа унтаад явчихна!

Сэлэнгэ мөрөн болон тосгон

 Байгал нуур

Замын хүнс амттай



Зиаг тэгээд Эрхүүд ирэв.  
Сэтгэгдэл?

Хотын уур амьсгал нэг Европын классик маягийн хот.
Гэхдээ эзгүй, хүнгүй.  Харин төв зах нь хүн хөл ихтэй юм байна лээ.  Үнэ нь ч гэсэн хямдхан.

Ер нь бол, Улаан Үд, Эрхүүгийн юмны үнэ, Улаанбаатартай харьцуулахад, 30-50% хямдхан юм билээ.  Хүнс, пиво, нийтийн тээвэр гээд.  Трамвай гэхэд жишээлбэл 12 рубль (430 төгрөг) гэх мэт.

Шөнө 12 гэж буухад бидэнд пиво байтугай хоолны гуанз ч олдсонгүй.
Улаанбаатарт бол ядаж л Шөлөндөө (Нээрээ Шөлөндөө Улаан Үдэд байдаг юм байна билээ, Шулэндээ гэдэг нэрээр, гэхдээ 24 цаг биш), Хаан Бууз энээ тэрээ гээд юм хум олдоно доо...

Аз болж 24 цагийн дэлгүүр олдож амь золгов.


Кавказад болсон явдлын Шурикийн хөшөө


Хүнсний зах

Хамгийн хүн хөдөлгөөн ихтэй Лениний гудамж (Карл Марксын гудамж ч бас адилхан байсан)
Эрхүү ч гэсэн, хоолны газар гэх мэт цөөтэй санагдсан.


Зиаг тэгээд энд одоо юугаа хийхэв (ядаж нарлаг өдөр байсан бол ньюдист бичийг нь сонирхохгүй юу) гээд Байгал нуурыг зорив.
Уг нь хугацаа байвал Олхон арал, Листвянка энэ тэр нь дажгүй байдаг гэсэн.  Гэхдээ Эсвэл зүгээр шууд Улаан Үдээс зүүн эрэг лүү нь явсан нь.

Энэ удаад хугацаа бага тул Стюлянка гэдэг тосгон явав.
110 гаруй жилийн өмнө Байгаль нуурыг тойруулсан төмөр зам барьхад байгуулсан тосгон гэх.
Автобусаар 2 цаг орчим, 170 рубль.  (6000 төгрөг)


Замд гарах гээд фургон автобусанд
20,000 хүнтэй (гэхээр уг нь гайгүй том ч юм шиг) ганцхан зочид буудал, ганцхан бартай, бар нь орой 9 цагаас хаадаг нэг тийм 100 гаруй жилийн түүхтэй тосгон байв.

Тосгоны байшин
Тосгоны 3Д Кинотеатр.  Гарч байгаа кино нь *Анхны хайр ганцхан удаа л тохиолдоно*
Байгал нуур.  Гэхдээ сүүлийн үед эргэн тойронд нь үйлдвэр их бариад, их бохирдсон сурагтай.  Хөвсгөл хамаагүй цэвэрхэн юм билээ.  Бас амралтын газар ихтэй

Байгал нуурын эрэг дээр пивотойгоо По ажаа


Эндээсээ орой 11 цагийн вагоноор Улаан Үд ороод, тэгээд өглөө нь буцах төлөвлөгөөтэй байв.
Зиаг тэгээд Оросын үйлчилгээний салбарын хуучин социалист маягийн байдалд үгээ хэлэв...

1) Хэнтэй ч найрсаг хандахгүй, загнасан маягтай.  Ажил ихтэйдээ биш, зүгээр л тэгээд сурчихсан...
2) Юу нь тодорхой биш (Галт тэрэг ирэхэд, тэр жижигхэн тосгон уг нь вокзалынхаа хамгийн наад талын зам луу оруулчихаж болно, гэтэл хаа хол платформ дээр аваачиж тавьчихаад тэр талаараа зарлахгүй, *та нар өөрсдөө мэдээр ирвэл ир байвал бай!* гэсэн аястай.  Ядаж байхад, вагоныхоо хаалгыг нээхгүй орхичихсон болохоор сул зүгээр ирээд зогсчихсон вагон юм уу үгүй юу мэдэгдэхгүй. )
3) Зөвхөн Оросоор ярина.  Англиар бүр түй ч байхгүй.  Тэнд нилээдгүй жуулчид байсан, вагоноосоо хоцорсон байх.
4) Сандарч гүйгээд ирэхэд өөдөөс загнаад байна. *Хурдан ирэхгүй яасан юм!* энэ тэр гээд.  

Цагдаатай харьцаад байна уу, үйлчилгээний байгууллагатай харьцаад байна уу үхтлээ гайхав.
Хамгийн гол нь тэдний энэ тодорхойгүй байдлаас болоод, тэр өдрийнхөө вагон болон автобусаа алдаж, өдөр хоногоо болон урьдчилан бичүүлсэн бүх юмаа алдаж хар борооноор хөдөө хонох магадлалтай байв.  Шалба норсон, харин ханиад тусаагүй бололтой.


Зиаг нэг иймэрхүү байдлаар аялчихаад ирлээ.

Маш сонирхолтой аялал байсан боловч, дахиж Орос луу зүглэхгүй гэж шийдсэн :D
(Угаасаа явахгүй гэж боддог байсан, визагүй болсон болохоор нь зүглэчихээд ирсэн юм)

----------------

Буцаад сэдэв лүүгээ ороход, Орос улсын хувьд, ямар ч байсан надад санагдсанаар, ард түмэн нь бол их л хоцрогдсон байдалтай амьдардаг мэт санагдав.
Гэхдээ их гүрэн гэсэн утгаараа харин дэд бүтэц зэрэг бол үнэхээр сайн юм (гэхдээ Хятадыг бол гүйцэхгүй).  Хүмүүс нь ерөнхийдөө нэг тийм 1980-аад он дээрээ зогсчихсон юм шиг.
Тэгээд эрх чөлөө бол Монголоос ч долоон дор.  Нэг тиймэрхүү л сэтгэгдэл төрөв.

Монголоос ирсэн гээд хүмүүстэй ярилцсан *Монголчууд баян* гэсэн маягийн ойлголттой байх шиг байна билээ.

Тэгээд дүгнэхээр, Цэдэнбал даргын *Бид нар хэзээ эд нар шиг болно доо.  Хэдэн арван жил?  Хэдэн зуун жил?* гэж бодож байсан зүйлдээ бол Монголчууд хүрээд эхэлчихсэн ч юм шиг...

Мэдээж хангалтгүй.
Мэдээж дээрээс нь маш хэврэг. (Дэд бүтэц болон үндсэн үйлдвэрлэл байхгүй)
Гэхдээ л чамлахааргүй, бие биенээ харааж цэхэхээргүй хэмжээнд хүрсэн ч юм шиг.,,

Гэхдээ тэнд Crouching Tiger (Russia), Hidden Dragon (China-- already difficult to say hidden) байж байгаа болохоор, өмнөх үеийнхээ бие сэтгэлээ золиослон бүтээснийг улам бүр бэхжүүлэн, сайжруулах нь чухал мэт.

(Crouching Tiger, Hidden Dragon гэдэг зураг.  Яг усан дээр хөвж байгаа юм шиг гарчихсан байна лээ :D)


Зиаг зиаг баахан хэнхэглэчихлээ.
Дараа бөгс бөөр ярихыг бодно оо :D