Wednesday, December 09, 2009

Цөвүүн цагаа гэж...

Уржигдар ээжтэй утсаар ярьлаа..

Тэгсэн чинь *Хүүш нээрээ, 2012 онд дэлхий сөнөнө гэнэ. Дэлхий дээр, Африк, Монгол 2 л үлдэнэ гэж байлээ. Чи буцаж ирвэл зүгээр биш үү??* гэж ирээд л ярьж байна аа..

*Ээж минь та, хэзээнээс Холивудийн кинонд итгэдэг болчихсон юм бэ* гээд жаал шоолов.

Тэгээд л яриаг нь сонсож байсан, Монголд 1000 бөө ч гэнэ үү, 2000 бөө ч гэнэ үү тодроод, одоо сэргэн мандах гэж байгаа ухааны яриа гарч ирж байна. Бараг айл болгонд нэг бөө байдаг болчихсон, тэгээд л талцаж ирээд л, хоорондоо хараал хийлцээд л асар мундаг байдаг юм байх...

Тэгсэнээ цааш нь, 8 даxь ч гэнэ үү, 9 дэх ч гэнэ үү Богд илэрсэн, тэр бас 2012 онд дэлхий сөнөнө гэж дөвчигнөж (энэ үйл үгийг яг жинхэнэ шууд утгаар нь хэрэглэнэ гэж насандаа төсөөлж байсангүй, кэкэ) байгаа тухай гээд л сонирхолтой сонирхолтой юм их ярьж байна аа...

Яг, ардчилалын дараахан, Алтан Цөгц, Ромбу гариг, Гал асаадаг Нэргүй ч бил үү хүүхэн мүүхэн гээд л есөн шидийн юм гарч ирж байсан санаанд оров...

Цөвүүн цагт, хүмүүс, амьдралыг бодитоор нь харах гэхээр хэтэрхий харанxуй, бүүдгэр болохоор, үлгэрт итгэж, мөрөөдлөөр амьдардаг болдог юм болов уу???


Тэгээд л, сонин сэтгүүл уншиж байхад, энэ дээдчүүлийн увайгүй, эрээн цээр байдлыг нь харахаар үнэхээр дургүй хүрэх юм аа..

*Мөнгөгүй, мөнгөгүй* гэсэн хирнээ, өөрсдийн тойрогтоо гэсэн нэрээр 1 тэрбүм төгрөг гэсэн уухайн тас баталж бариад л...
Тэгсэнээ тайлбар хийж байна гэсэн *Хүмүүс УИX-ын гишүүдийг бэлэн мөнгө өөрсөд дээрээ авна гэж ойлгоод байх шиг байна. Гишүүд бид энэ буруу ойлголтыг залруулахын тулд нэгдэх хэрэгтэй* энэ тэр гээд улаан цайм бичсэн зэрэгтэй...

Бэлэн мөнгө байна уу, хэн нэгнээр дамжаад халаасанд орно уу, угаасаа зарчимын ялгаагүй эд байхад тэр талаар биш, тэнэг хүн хуурч байгаа юм шиг яриаг булзааруулаад, дээрээс нь *Ард түмэн vs. Гишүүд* гэсэн маягтайгаар байна гэхээр...

Хөөрхийлөлтэй ч юм даа гэж бодогдох юм.

Тэгээд л, энэ сэтгүүлчдийн бичиг байгааг харж байхад ч гэсэн дургүй хүрмээp юм их байх юм аа..

*2008 оны 7 сарын 1ний хэрэг, тэртээ тэргүй шийдэгдэхгүй юм чинь, бүгдийг нь цагаатгаад , мартчихья. Тэр түмнийг турхирсан Мандах энэ тэр зүгээр гараад явж байгаа юм чинь* энэ тэр гэсэн юм биччихсэн зэрэгтэй...

Арай дэндүү хариуцлагагүй, тэнэг зүйлийг хээв нэг бичиж байгаа ийм хүмүүсийг харахаар дотор муухай болох юм.

Тэгээд, би угаасаа МАХН энэ тэрд хамаагүй хүн ч гэсэн, тэр хүмүүсийн мэтгэлцээд байгаа *Мандах г/м хүмүүс хүмүүсийг турхирсан* гэх мэтийн яриаг харахаар ард түмнээ бас арай л дэндүү басаж доромжилж байгаа юм шиг.

Хэн нэгэн хүний турхиралт төдийхнөөс болоод, өөрсдийнхөө амь насанд хүрэхээр болчимгүй зүйл хийхээр тийм төвшний хүмүүс гэсэн дүгнэлт арай дэндүү юм шиг.
Тэр хүмүүс чинь худлаа ч үнэн ч бондгор дотор нь ус биш тархи байдаг, өөрсдөө юмыг бодоод, тунгаагаад, дүгнэлт гаргаж байгаа шүү дээ. Тэрнээс биш хэн ч юм бүү мэд Мандах энэ тэр гээд пацаанаас болоод л хөөрөөд юу л бол юу хийчихээр хоосон толгойнууд биш л баймаар тэ?

Ер нь энэ уруу татсан, уруу татагдсан, турхирсан, турхируулсан гэх мэтийн ойлголтуудыг харахаар бүр дотор муухай болоод байдаг юм...

Зиаг тэр ч яахав... Сонин уншаад дургүй хүрсэн дээрээ баахан дэмий балай юм биччихлээ...

2012 оноос өмнө юу хийдэг юм билээ байз, кэкэ

12 comments:

Unknown said...

2012 онд сүйрнэ гэж муу ёрлоод кино хүртэл хийцэн. Тэрийг нь үзэхээс ч аймаар санагджийшд. Ингэхэд Монгол Африк 2 л үлдэнэ гэж хэн хэлчив?

Yilu said...

hehe CNN r erteed Nasa n 2 tom erdemten orood humuusees neelttei utsaar asuultand hariulsan chin buh humuus 2012 ond delhii sonoh unen uu eter gej asuuj bn lee, nogoo 2 erdemten joohon mushiij ineeh mayagtai

neeree baga bhad asar ulgeriin yrtontsod amidradag baij bilee, gazar dooroos asar tom nohoi garch irlee, hari garigiinhan hun avch yavlaa yu yu ch bilee, manai eej hurtel nadad yumiig yaaj medehev hari garigiinhan taaraldaad avch yavah gd baival namaig bitgii avch yavaach, bi ailiin gants huuhed geed sain guigaarai gej zaaj ogch baij bilee kekeke, humuusiin setgehui tiim orovdoltei l baij dee, odoo yag l davtagdaad bh shig, ene comment g bichih gej gantsaaraa baahan ineelee keke

bayabaga said...

enhriima>
enhriimaagiin eej yostoi taalagdlaa..mend damjuularai gsn..keke..

Po>
Mongol soninii talaar heleed yuhev..suuldee durguitseh ch tenhelgui boloh shinjtei..

Bidniig baga baihad bas Nostradomus? delhii 1999 ond sonono gsn gee l boon yum bolood bdag bsan biz dee...Yapon ene terd bas 1999 ond delhii suirne geed(世紀末論)bdag bsan.Nuguu Aum shinrikyou ene ter chini bas delhii suireh gej baina geed booldog bsan sanagdana..haa gazar boo mundahgui, tiim yumand itegdeg hun bur mundahgui yum..

Anonymous said...

Huushe ene 12 on blnoo odoo.secret deer gardag shig bodloro udirdah hregte shd bid.oooy kakaka

patatepatata said...

Khongorzul> harin tiim, dandaa yum l bol amerikaas ehleed delhii sonodog yum shig baigaa yum te? keke.

Mongol Afrik geed, ter bogd guiai ni aildaad baigaa yum bish uu??? kekeke


Enhriimaa> tanai eej neeree huurhun yum aa, bayabagatai sanal neg baina.

bayabaga> 1999 gej yaridag baisan yaridag baisan. Ugaasaa humuus iim demii balai yumand durtai yum shig baigaa yum et?
Haa gazar dovchin hognuud mundahgui, itgedeg humuus ch mundahgui ni bol unen, gehdee, Mongold arai l her ni hetreed baigaa yum shig sanagddag yum.

Gehdee deer uyiin shar soninguud sonirholtoi baisan te? Dandaa neg tiim *gaj gaj*, ulger shig ulger shig yum tavidag ene ter, keke.

caroline> harin tiimee, 2012 on... Gehdee delhii neg dor sunuvul ug ni amar yum shig te? Zovj barilgui pan geed l haga uservel, keek

freestyle529 said...

би нэг яс горьдсон нохой шиг л (арай ч муухай хэлчихэв үү дээ) танай энүүгээр эргэлдэхиймаа нээрээ. одоо нэрээрээ биш, энэ айдигаараа коомэнт үлдээмз.

haki said...

Enhriimaa>> tanai eej ch ovoo hun bj shuu hehe (sain utgaaraa shuu)
My parents bol yag tiim yumand itgej haragdaach hulgaich taarval yahiig ch helj bgaagui shd... Well anyway minii bodloor ene hudlaa... Mayanchuud ch uursduu tegej bsan gesen (Yahoo media deerees unshsiin)ted nar yag delhii sununu gej heleegui zuvhun tsag toolliinh n shine ehlel n ehlene gesen bsan kkk. bi neeree uchigdurhun ter 2012 iig uzsen yah ve dajgui l kino bnalee kkk gehdee "DAY AFTER TOMORROW"-tai adilhan sanagdsan

zzz said...

тэр уруу татах, татагдах гэдгийг ор тас худлаа ём гэж хэлж болкум шиг байналээ. "Хөөрсөн түмэн" гэдэг шиг, хүн гэдэг амьтан чинь янзан бүрийн юм үзэж харахаараа хөөрөөд, юу ч хийхэд бэлэн болоод паникт орчихдог юм гэсэндэг.
тэр 7 сарын 1нд бол манай ерөнкийлөгч яалтчгүй "уруу татсандаг".

patatepatata said...

freestyle> hehe, thanks.
Yas beldehgui bol bolohgui ni te? keek

hachi> hehe, gehdee hormyn dotor sunuj barival, zovohgui amar ch yum shig, lol

gehdee iimerhu yarianuud huurhun te? keke

zzz> nuluu uzuuleh bol baidag l baih l daa. Gehdee nadad l lav ene uruu tatah gedeg ug taalagddaggui yum. Neg tiim, humuusiig asar doord uzsen geh yum uu???

WILD FOX. said...

РОМБУ гариг уу? уухахахаха,
гүй блгүй дээ?

тэхдээ энэ нэг юм болох нь ч болох гээд байх шиг байгаамаа?
харин юу юм? тэр нь?

patatepatata said...

Harin tiim, unen punk te? keke

Anonymous said...

za tegeher 1 hyn uhaantai ch olon hyn teneg gej... olon hyn yu ch hj magadgyi sh dee 7:1 bol zyger l 1 jishee.

harin delhii 2012 ond sonoh ntr ni hend hamaatai iin boldog yum boldogooroo l bolog.

ingehed ter delhii ni sonoh ni yneher battai bol yugaa bodiin 2012-12-20nd hj yzehiig hysdeg bygdiigee hiih heregtei sh dee
harin margaash ni delhii sonohgyi bol amia l horloh hereg garah bh daa songolt tanid yldlee