Tuesday, December 15, 2009

Obsessed with religion

Нээрээ би өөрийгөө Христосын шашинтан гэж хэлж байлуу?? кэкэТэрэндээ автаад сүүлийн үед ийм кинонуудыг их сонирхож үзээд байгаа



1990-ээд оны эхээр, *АРДЧИЛСАН ХУВьСГАЛ* ялсаны дараахан, Монголд Христосын шашины *Мессенжэр*-үүд олноороо орж ирж байсаныг санах хүмүүс байгаа байх. Одоо ч гэсэн олноороо явж байдаг даа?? Цагаан цамц, зангиа зүүгээд 2, 2-оороо явдаг, олон авгай авахыг ятгаж, эмэгтэй хүн хүүхэд гаргахгүй бол диваажинд очиж чадахгүй хэмээн сургадаг Мормон (Хойч Үеийн Гэгээнтний Сүм гэдэг бил үү??)-аас эхлээд...

Одоо эдгээр нөхдүүд, Монголоор аягүй сайн ярьдаг болчихсон, хүмүүсийг тэр бөө мөө нараас дутахааргүй мунхруулаад гүйгээд байгаа юм шиг байлээ..

Намайг Христосын шашинд элсэх үед, ийм нөхдүүд дөнгөж Монголд орж ирж байсан, Монголоор ярьж чаддаггүй байсан юм. Мань мэт нь ч яахав, дунд сургуулийн сурагч, юм юм сонирхож, дэлдэгнэж байсан үе.

Гадаад хүн ховор байсаныг ч хэлэх үү, *АЙ ЭМ МАЗИ, БИЙГ МАЗИ* гэдгээс өөр үг мэдэхгүй ч гэсэн, Англиар ярих ховор тохиолдол гээд, хуйлраад гүйгээд очно биз дээ?

Бага байхад ичиж барихыг ч мэдэх биш,,,

Ингээд, 2 жил гаран Христосын шашинтан болж үзсэн юм. Бүр усаар угаалгах (гэдэг бил үү? Баптизм гэдгийг? ) ёслол хүртэл хийлгээд авсан гэхээр, мундаг Крисчан байсан байгааз дээ? кээк

Тэгээд, манай групийн багш Америк залуу нутаг буцах үедээ намайг *Чи намайг явсаны дараа, Групдээ багшлаарай, Монголын (христосын шашинтан) үрс, маш олон болтугай* гээд явсан санагдаж байна, намайг их л мундаг итгэлтэй сайн сурагч гэж бодсон юм шиг байгаа юм.


Мань хүн бол яахав... Явахад нь, *МОНГОЛЫГ ДУРСАЖ ЯВААРАЙ* гээд, уран зураг 160 доллараар ЗАРААД (бэлэглэх биш... кака) , явсаных нь маргаашнаас нь *АНГЛИАР ЯРИХ ХҮН БАЙХГҮЙ ЮМ ЧИНь ЦУГЛААНД ЯВАХ ЯМАР ХЭРЭГ БАЙХАВ* гээд очихоо больчихсон...Одоо бодоод байхад, хар залуугаараа *ЯЛЗАРЧИХСАН* нөхөр байсан юм шиг байгаа юм...

Гэхдээ, муу Христосын шашингаа муулахгүйээ (баахан муулж муулчихаад, лаг үнэмшилтэй айн? кээк), надад Англи хэл заасан буянтай эд...

Тухайн үед ч яахав, жоохон байсан болохоор, яг ямар урсгал энэ тэрдээ орсоноо мэддэггүй байсан юм. Тэр хүмүүс болохоор өөрсдийгөө *БАПТИСТ* (усанд оруулагчид??? кэкэ) гэж нэрлээд, Мормонуудыг муулаад байдаг байсанаас өөрөөр...

Тэгээд, олон арван жил өнгөрсөний дараа, эртээр зурагт үзэж байсан, миний орсон байсан урсгал маань *ЭВАНГЕЛИСТ* (магтан дуулагчид) гэдэг, нилээд эвгүй урсгалын нэг байсаныг олж мэдсэн.

Юу гэдэг юм бэ дээ, *БИБЛИ ДЭЭР БАЙГАА БҮХ ЮМ ҮНЭН. ХҮН САРМАГЧИНГААС ҮҮСЭЭГҮЙ* энэ тэр гэж ярьдаг нөхдүүд...

Даанч, жоохон гаж, сонин санагдсан зүйлсээ асуухаар л * Чи бол ердөө л нэг муу хүнэнцэр. Бурханы (Тэр үед Ертөнцийн Эзэн гэж нэрлэдэг байсан санагдаж байна) юу бодож байгааг ойлгоно гэж байхгүй. Тийм болохоор зүгээр л ИТГЭЧИХ. Тэгээд л чамайг ДИВААЖИН хүлээж байгаа* гэж хариулдаг гэх мэт, кэкэкэ

Тэгснээ, нэг сонирхолтой юм нь, Библи дээр нь болохоор, АРИУН СҮНС хүний дотор орж ирээд тэг ингэ гэж зааж зааварлах талаар байдаг ч, *ХААЯА НЭГ*, тусгай хүмүүст л тохиолддог доо? Тэгсэн, миний явж байсан сүмд бараг, амтай болгон дотор АРИУН СҮНС орж ирээд л, хүн болгон хаанах нь мэдэгдэхгүй хэлээр яриад л, татаж унаад л байдаг байсан юм... Их сонирхолтой...

Тэгсэнээ, явж чаддаггүй тахир дутуу хүн, *Ариун сүнс орж ирээд намайг эдгээчихлээ, Халелүяа* гэж ирээд л босч яваад л энэ тэр, жүжиг бол Холливудээс дутахааргүй...

Мэдээж, хэдий балчир ч гэсэн, мань мэт нь *Юм ямархуу маягаар өрнөж байгааг* анзаарна биз дээ? 2 жил гаруй болоход, би энэ тэр чинь АРИУН ХЭЛ-ээр яридаг, хааяа татаад уначихдаг энэ тэр эрдэм сурсан байсан гэхээр бас овоо тэ???

Ийм хүнд групээ даатгаж, Монголын үрсийг олон болгоё гэж бодолгүй ч яахав, кээк...

Сайндаа ч биш ээ... Ийм сүмийн цуглаан, өглөөний 10 цаг энэ тэр гээд нээх эрт болдог байсан юм. Мэдээж, ид *УНТАЖ ИДЭХ* буюу өсөж буй насандаа байгаа мань мэт нь нойрмог байна биз дээ??

Татаж унахгүй бол ядрана ш дээ.. Татаж унахаар, тэртээ тэргүй ардаас чинь түшээд авна, хэвтүүлээд тайван орхино... Сүмийн цугларалт тартал УНТАЖ авах болохоор, яаж ч бодсон татаж унасан нь илүү ашигтай...
Зиаг зиаг, ийм мундаг Христосын шашинтан миний бие...Ийм урт оршил яах гээд бичээд байна вээ гэхээр...
Бас л нэг хүүхдийн асуултанд хариулах гээд, кээк,

*Библи дотор гомо байх нь муу зүйл гэж үнэхээр бичсэн байдаг юм уу?* гээд нэг хүүхэд асуусан байсан, би хариулахдаа *Үгүй* гээд хариулсан санагдаад байгаа юм.

Сайн судлалгүйгээр хариулах, дэндүү хариуцлагагүй хэрэг болох байх гээд жаал жуул дэмий юм уншсан юм.
Тэгсэн байна аа, Библи дотор *хэрвээ эрэгтэй хүн, эрэгтэй хүнтэй унтвал 2-ууланг нь ал* гэсэн хэсэг...Бүүр сүүлд олдсон, Левитус-ын боть гэдэг хуучин гэрээсний хэсэг дотор.

Энэ нь Евреи гэрээсний нэг бөгөөд, энэ боть-ийг *сүүлд хулхидаж бичсэн, засварласан эд* гэж үзэх нэгэн хэсэг байхад, анхнаасаа Библийн нэг хэсэг гэх нэгэн хэсэг байдаг бөгөөд, үүнээсээ шалтгаалаад *ГОМО БАЙХ Нь НҮГЭЛ ГЭМ* гэж үзэх үү үгүй юу гэдгийг гол ялгаа болдог юм шиг байгаа юм.

Ямар ч л байсан, би сайн анзаарч уншиж байгаагүй юм билээ...Мэдээж шд, намайг залуу байхад, Монгол хэл дээр байсан нь зөвхөн ШИНЭ ГЭРЭЭ л байсан болохоор, кээк (лаг хариуцлагаас мултрах гэж оролдов)
Зиа зиаг, тэгвэл, Библийн дотор, сексийн талаар ер нь ямархуу бичлэгүүд байдаг вэ? гэдгийг оруулбал сонирхолтой байх болов уу...

Үүнийг уншвал, Христосын (Лалын болон Евреин шашин ч гэсэн, хуучин гэрээслэл нь нэг эхтэй болохоор адилхан) шашин даxь сексийг үзэх үзэл яаж төлөвшсөн бэ гэдгийг гадарлахад нэмэр болох болов уу.
Мэдээж орчин үеийн соёл иргэншил маань энэ 3 шашины нөлөө асар их учир, орчин үеийн *ЁС СУРТАХУУН* гээчийг ойлгох гэдэг үүднээсээ ч тэр сонирхолтой байх болов уу...

Эндээс иш татав

Гэхдээ ер нь хараад байхад, Ертөнцийн эзэн гээч нөхөр, сексист (хүйсээр ялгаварлан гадуурхагч) бөгөөд, эрэгтэй хүний бэлэг эрхтэнд нугасгүй хүн байсан юм шиг байгаа юм... Бараг, гомо хирнээ гомофобик байсан юм биш үү? гэмээр....

  1. *Ингээд, Адам эхнэрээ *мэдэв** - Эхлэл 4-1. : Библи доторх хамгийн эхний сексийн талаарх эхний бичлэг
  2. *Ингээд Кайн, эхнэрээ мэдэж авав* - Эxлэл 4-17:
    Энэ хэсэг их сонирхолтой... Хүн төрөлхтөн уг нь, Адам, Ева болон түүний хүү Кайн 3-аас өөр хүн байгаагүй л баймаар юм... Энэ Кайн-ийн эхнэр хаанаас гарч ирсэн юм бол??? Арай, Ева биш байгаа даа?????? (Ээжтэйгээ явалдах нүгэл биш байсан????)

    Гэхдээ угаасаа Библи дээр, хамаатан саднаараа хоорондоо сээгэсдэх том нүгэл бол биш байсан юм шиг байгаа юм. Тийм л биш бол, 2 хон хүнээс хүн төрөлхтөн үүснэ гэж байхгүй шүү дээ тэ?
  3. *Ноа, вино уугаад согтуу, шалдан майхан дотроо унтаж байв. Эцгийгээ шалдан согтуу хэвтэж байгааг хүү Хам нь олж харна. Үүний дараа, Шэм , Жафет (Хам-ын 2 ах) ирээд, нүүрээ буруулан байж аавдаа юм нөмрүүлнэ. Үүний дараа, Ноа сэрээд, 3 хүүхдээ юу хийсэнийг нь олж мэднэ. Уурласан Ноа, Хам-ын хийсэн хэргийн төлөө түүний хүү Канан-ыг *Канан болон түүний үр удам насан туршдаа боол байх болтугай* хэмээн хараана * - Эхлэл 6-9
    Зиаг зиаг, Бурханы хамгийн их хайртай, ганцааранг нь аварсан Ноа... Ийм жижигхэн амьтан байсан гэж байгаа юм....
    Өөрөө шалдан хэвтэж байсан байж, нүдээ нуугаагүйнх нь төлөө, (Чи юмаа нуухгүй бол би нүдээ нуухгүй гэдэг биз дээ тэ?) Хам-ыг буруутгаад, түүний хүүхдийг нь харааж байдаг... Энэ хэсэг, Библи доторх анхны *ГОМО* хэсэг гэж тайлбарладаг хүмүүс байдаг бөгөөд, Хам, гомо байсан болохоороо эцгийнхээ нүцгэн биенээс нүдээ буруулаагүй учир буруудсан гэж тайлбарлах нэгэн байдаг гэх... кэкэ.
  4. Бурхан, Абрам-д * Чамд тушааж байна. Үүнээс хойш чиний хүүхдүүд бүгд боожгооны арьсаа авахуулж байх ёстой (Христосын шашинд, боожгооны урд хэсгийн илүүдэл арьсыг тайрдаг). Чи ч гэсэн, боожгооныхоо илүүдэл арьсаа тайр* - Эхлэл 17; 20-24

    Бурханд Абрам болон түүний хүүхдүүдийн боожгоо их чухал байсан юм шиг байгаа юм, кээк
  5. *Бурхан Содом, Гоморагийн бүх хүмүүсийг алав* - Эхлэл 19.
    Энэ талаар, Содом, Гоморад гомо нар амьдардаг байсан учраас гэж тайлбарладаг хүмүүс их байдаг. Яг библи дээрээ бол гомогийн талаар нэг ч үг байхгүй. Зиа байгаа гэвэл, *Бурханы 2 элч, Содомын хүмүүсийг сексийн хувьд татахаар байв* гэсэн хэсэн... Бурханы элч нь эрэгтэй гэж үзсэн тохиолдолд шүү дээ...
  6. *Лот болон түүний 2 онгон охин агуйд амрахаар орж ирэв. 2 охин нь, *Бурханд ивээгдсэн* эцгээ согтоогоод, 2-уулаа эцэгтэйгээ бэлгийн харьцаанд орон, хүүтэй болно* Эхлэл - 19: 30-38
    Дахиад нэг цус ойртсон сээгэс... Тэгээд мэдээж төрж байгаа нь хүү...(Библи дотор яагаад ч юм охин биш, дандаа хүү төрдөг...)
  7. * Рэйчэл, Леа 2-ын эцэг Лабан, Яковыг хуурна. Яков уг нь Рэйчэлтэй унтая гэж гуйх боловч, Лабан түүнд Леаг өгнө. Яков, өглөө болтол хууртан Леатай унтах боловч, өглөө нь Рэйчэлтэй унтана* Эхлэл 29 - Үнэн хүнд айн? кэкэ
  8. *Яковын охин Дина дурласан залуудаа *бузарлагдана*. Динагийн ах нар тэр *бузарласан* бачкагийн хотын бүх эрчүүдийг эхлээд боожгооныx нь илүүдэл арьсыг огтолсны дараа алаад, хүүхэн хүүхдүүдийг булаан авна * - Эхлэл 34
    Зиаг юу ч хэлэх вэ дээ тэ? Боожгооны илүүдэл арьсанд ингэтлээ дурлана гэдэг, нэг ёсны *гаж дон* юм биш үү? кээк
  9. * Юда, Кананитэ-ийн эмэгтэйтэй *гэрлэлтээс гадуур* секс хийгээд Эр, Онан гээд 2 хүүтэй болно. Үүнийх нь төлөө, Бурхан Эр-ийг ална (Яахаараа нүгэл үйлдсэн Юдаг биш, Эр-ийг алж байгаа нь их сонирхолтой). Үүний дараа, Юда Онан-ыг *ахынхаа авгайтай юу яа* хэмээн тушаах боловч, Онан, *Миний ахын авгайн дотор орох нь, миний үр байж болохгүй * хэмээн бодоод, ахынхаа авгайтай юу яах үедээ, үрийн шингэнээ гадуур асгана... Ингэснийх төлөө Бурхан хилэгнэж, Онаныг ална* - Эхлэл 38

    Гар хангалгыг заасан *Онани* гэдэг үг, энэ домгоос гаралтай бөгөөд, гар хангалга бол муу муухай гэдэг үзэл ч гэсэн энэ хэсгээс гаралтай болно... Хэнийх нь зөв юм бол? кээк
  10. * Бурхан, Мозе-г, хүүхдийнхээ боожгооны арьсыг таслаагүйн төлөө алахаар шийднэ. Гэвч азаар, Мозегийн Египт авгай Зиппора, хурц чулуу шүүрэн авч, хүүгийнхээ боожгооны арьсыг таслаад бурханаас өршөөл гуйна* Эгзөдүс 4-24
    Бурханд, энэ арьс их чухал байсан юм шиг байгаа юм...
  11. *Амьтантай явалдсан хэн ч байсан гэсэн алуулах ёстой* - Эгзөдүс 22-19
  12. Алдартай Левитикус-ын *тэгэж болохгүй ингэж болохгүй* гэсэн хэсгүүдээс

    - Амътантай явалдаж болохгүй 18:23
    - Хэрвээ хүн, эцгийнхээ эхнэртэй явалдвал тэр 2-ыг 2-ууланг нь ал 20-11
    - Хэрвээ хүн өөрийнхөө бэртэй явалдвал тэр 2-ыг 2-ууланг нь ал 20-12
    - Хэрвээ эрэгтэй хүн, эрэгтэй хүнтэй явалдвал тэр 2-ыг 2-ууланг нь ал 20-13
    - Хэрвээ хүн эхнэр болон хадам ээжтэйгээ 2-уулантай нь явалдвал энэ 3-ыг 3-ланг нь шатааж ал 20:14
    - Хэрвээ хүн, амьтантай явалдвал, тухайн хүн болон түүнтэй явалдсан амьтанг 2-ууланг нь ал (хөөрхий муу амьтан...) 20-15-16
  13. Эмэгтэй хүн эр хүний хувцас өмсөхийг хориглоно. - Дэүтерономи 22-5

Гэхдээ эсрэгээрээ , гомосексуалийг хүлээн зөвшөөрсөн аястай хэсэг хүртэл байдаг гэнэ...
  1. David loved Jonathan more than women. (And he loved a lot of women a lot!) Samuel 1:26 :
  2. Ruth loved Naomi as Adam loved Eve. (Or so say the folks at WouldJesusDiscriminate.org) Ruth : 1:14 :
Юу гэмээр байна? кээк
Ямар ч л байсан, Библи дотор *эрэгтэй хүн эрэгтэй хүнтэй унтвал* гэсэн хэсэг бол байсан юм байна лээ...

Эмэгтэй хүний талаар бичсэн хэсэг энэ тэр их хөгжилтэй...

Дэүтерономи-гийн сургаалиас


  • Хэрвээ чи барьцаалсан эмэгтэйчүүд дотроо таалагдах эмэгтэй байвал, авчраад сээгэс хийж болно. Хэрвээ тэр эмэгтэй дараад нь чамд таалагдахгүй бол хаячихаж болно - 21:11-14
  • Хэрвээ эрэгтэй хүн эхнэр аваад, дараад нь тэр эмэгтэйдээ дургүй байвал *энэ онгон биш байсан* гээд эxэгт нь буцааж өгч болно. Хэрвээ эцэг нь, охиныхоо *Онгоны баталгаа* (цустай орны даавуу) -г баталж чадахгүй бол, тухайн эмэгтэйг эцгийнх нь үүдэнд чулуугаар нүүлгэж алж болно - 22:13-21
  • Хэрвээ сүй тавьсан онгон эмэгтэй, хот дотор байж байгаад хүчиндүүлсэн тохиолдолд, чангаар хашгирч чадаагүй бол (бусдад мэдэгдэхээр), тэр эмэгтэйг хотын эрчүүд чулуугаар нүүлгэж алах эрхтэй - 22:23-24
  • Хэрвээ эрэгтэй хүн, сүй тавиагүй онгон эмэгтэйг хүчиндэх бол, эцэгт нь 50 шекел мөнгө төлөөд, тэр хүүхэнтэйгээ гэрлэх үүрэгтэй - 22:28
  • Хэрвээ эрэгтэй хүн хүүхэдтэй болж амжилгүйгээр нас барах юм бол, түүний ах дүүс нь авгайг нь жирэмсэн болгоно. Хэрвээ ах дүүс нь тэр эмэгтэйтэй унтахаас татгалзвал, тэр эмэгтэй нөхрийнхөө нүүр лүү нулимсан хэрэг болно - 25:5-10
Гэхдээ, ийм *хөгийн* сургааль, олон зууныг дамжин бусдын *ЁС СУРТАХУУН*-ыг тодорхойлж ирсэн гэхээр, хөх инээд хүрч байгаа биз?

Зиа зиа, илүү дутуу юм бичих ч яахав, ажлаа хийх минь, кээк

9 comments:

Anonymous said...

bi bas neg hseg itgegch bsan.aimar munhrulsan shd.thde taalagdagu

WildandFancy said...

ene medrel muutai avgai chin uyn urt uym bichdegiin khamag tsag avaad khaychikhlaa kkk

freestyle529 said...

аа яа яа, библийг уншаагүйдээ одоо л харамсав. бараг бүтэн жил сүмд явчихаад библи аваач гээд байхад нь новширсоор байгаад зугтаацан даа. Зугтсан ч гэж азаар сүм минь татан буугдаж, би жинкэн эрх чөлөөгөө олоод. хэ хэ. Нөгөө сүрхий хэлээр нь хүртэл амандаа бувтнаж үзээд, татах гэсэн болкү болохоор нүдээ аниад аажуухан гэвтээд өгсөн, даанч шал нь дөөти байсан болохоор гялс босч ирж энэ тэр, тэгэхдээ бас нүд мүдээ нухаал.

"Хэрвээ хүн эхнэр болон хадам ээжтэйгээ 2-уулантай нь явалдвал энэ 3-ыг 3-ланг нь шатааж ал 20:14" Хэрвээ энд эхнэр нь мэдээгүй байсан бол хөөрхий тэр эхнэр...
Яагаад сүмээс зугтаадаг байснаа одоо бүүүүр сайн ойлголоо гэж.

ershuu said...

mani bas neg heseg hel surah zorilgoor baahan dagaj guisiishd. tegeed helch ugui shutlegch ugui bolood hotsorson kkke

Тaikhar said...

ene post-iig chini unshsan chini ene talk show shuud sanagddag bna shdee LOL http://www.youtube.com/watch?v=jDp3wVbJkp4&feature=related

ookii said...

энэ блог юу болчоовээ...
буруу харуулаад, өнгийг н өөрчилчихсиимуу...танихгүү айл болцон байнаш

patatepatata said...

Madomoiselle> Gehdee manaihan, nileedgui huvi ni neg udaa itgeed amjdag yum shig baigaa yum te? Heregt durtai yum bolohooroo?? Bolchimgui bolohooroo??? keke

wildandfancy> harin tiim, denduu urt yum bicheed, zarim humuus zalhuuraad orj irj unshihaa bolichihson yum shig bailee :(

freestyle> Ugaasaa ter balai, ereever huraavar nomyg butneer ni unshdag hun baidag yum bolov uu??? Denduu sunjruu, urt, avtsaldaa muutai, balai nom.

Ter aihtar hel ni neeree mundag te? keke, Yamar huniih ni sanaand tiim yum ordog bainaa gej bodogddog yum. Teriigee *Babilony tsamhagaas umnu humuusiin yaridag baisan hel* uhaany tailbar barag heleed baidag bil uu???

Hadam eej bol unen hund.

Ershuu> chi muu azgui uhna, keke. Ugaasaa chamaig yavj ehleh uyed bol ter humuus ni mongoloor yaridag ene ter bolchihson baisan bailgui dee te?

taihar> ter har huuhen bol unen lag baina aa te? *Well, if there's holy spirit in him, there's nothing inpossible for god, Tyra, there's nothing* gej helj baigaa heseg ni yaag neg typical Christian, keke. Yaaj iim aimaar hariutslagagui baij surdag baina aa te?
Mani metiig ni shuud l tam ruu yavuulchihaj baishd, kekeke

Ookii> harin tiimee, bi uuruu ch sain dasaj uguhgui yum. Butsaagaad yagaan bolgodog yum uu gaihaad l baina

My favourite gay movies said...

Хэхэ энд бичсэнийг уншаад баахан инээллээ. Гоё сонирхолтой бичсэн байна.

Anonymous said...

[url=http://www.pi7.ru/zdorove/1537-yaponcy-sozdali-pivo-bez-edinoy-kalorii.html ]Украинцам советуют есть хлеб с йодом [/url]
Вопрос в теме. Возник из-за такого, что мы с мужем собирались отмечать в романтичной обстановке в ресторане ВДВОЕМ, но вот родители мужа считают, что это неплохой предлог припереться в гости и отметить у нас дома! так заявить семейное торжество. К слову, в гости они приезжают по всякому поводу и довольно часто ( для меня 2 раза в месяц- это уже часто)....зла не хватает((((