Wednesday, November 25, 2009

Богинохон дурлалын урт түүх

Зул сарын баяраа гэж...


Энэ япончууд тэгж байгаад их сонин улсууд шүү. Одоо л лаг серьёзны, нухацтай, хөндийдүү энэ тэр болчихсон болохоос, уг нь нилээд хөөрхөн дампуудуу маягийн үндэстэн байсан байж магадгүй юм шиг хааяа санагддаг юм.


Киноны дүр энэ тэр гэхэд л, Тора-сан гээд, ажил хийдэггүй, дэмий тэнээд л, хүүхэн харж шүлэнгэтээд байж байдаг мөнгөгүй эрийн дүр асар их хүмүүсийн таашаал авдаг дүр байдаг ч юм уу, эсвэл жижиг сажиг юмаар баяр ёслол хийх, архи уух шалтаг гаргадаг энэ тэр гээд...


Манайхан *Баасан ажаагийн төрсөн өдөр* энэ тэр гэдэг шиг л... энд чинь *Цэцэг дэлгэрлээ, архи ууя = Ханами *, *Шинэ он гарлаа архи ууя = Шиннэнкай*, * Хуучин оныхоо муу муухайг мартаж архи ууя = Боонэнкай*, * Шинээр хүн орж ирлээ, баярлаж хүлээж авч байгаа нэрээр архи ууя = Кангэйкай*, * хүн ажлаас гарлаа гэнэ, үдэж архи ууя = Соубэцүкай* гэж ирээд л шалтаг мундахгүй.

Үгүй бүр болохоо байхаар *Намар болохоор, өөр шалтаг олдохгүй юм чинь ТЭНГЭРТ БАЙГАА САРЫГ ширтэнгээ архи ууя = Цукими* гэж ирээд шалтаг зохиогоод байхаар, яав ч олигтой биш дэг...

Жич, Баасан ажаагийн төрсөн өдрийг, Японоор Ханакин (Хана но кинёби / ханаяка на кинёби = Зад наргихад зориулагдсан баасан гариг???) гэж нэрлэдэг юм...


Тэгээд тэр арвич хямгач энээ тэрээ гэдэг ч гэсэн нилээд сүүлд, 2-р дайны дараагаас улсын бодлоготой боловсрол энэ тэрнээс болоод орчин үед тийм болсон гэх яриа ч байдаг юм...

Дэлхийн 2-р дайн хүртэл бол, хувьцаа мувьцаанд хамаг мөнгөө хийгээд шатаж барьчихдаг, архинд мөнгөө туугаад тавьчихдаг энэ тэр хүмүүс их байсан гэж ярьдаг юм билээ, үнэн үү үгүй юу..

Түүнийг нь, 2-р дайны дараа, *Шуудан Банк*-аар дамжуулж улсын төсөвт хэрэглэх мөнгө цуглуулахын тулд *Мөнгөө хямгад, хадгал* гэсэн баахан кампэйн явуулаад, хүүхдүүдийг бичиг үсэг сурахтай нь зэрэгцүүлээд тархийг нь угаагаад, зурагтаар нь *Ошин* энэ тэр гаргаад зад хүмүүжүүлчихсэн, орчин үеийн *Өвсөн тэжээлт* гэж нэрлэгдэх *хямгач/ хүйтэн хөндий/ юманд улангасдаггүй* үеийнхнийг бий болгосон гэх яриа хүртэл байдаг гэгчлэн...


Гэхдээ угийн шалтаг зохиогоод архи уух, баяр тэмдэглэх дуртай ард түмэн, тэгж амархан хүмүүжнэ гэж байхгүй шүү дээ...гадаадын баяр ёслолыг хүртэл ямар нэгэн юмны шалтаг болгоод оруулаад ирэхээсээ буцахгүй биз дээ??

Түүний хамгийн тод жишээ нь Зул Сарын Баяр...

Яаж төсөөрөхөөрөө манай агуу Есүс Христийн төрсөн өдөр (лол) нь хосуудын хамтдаа өнгөрөөдөг баяр болчихсон юм бүү мэд... гэхдээ хадуураад, зул сарын баяр = дурлалт хосууд хамтдаа өнгөрөөдөг өдөр гэсэн ойлголт олон нийтэд шингэчихсэн байлээ..

Зул сараар хамтдаа өнгөрөөх хайртай хүнгүй байна гэдэг чинь тэгээд л ИЧИГ ИЧИГ ш дээ.. гээд, залуус хүүхнүүд өдийд хайр дурлалын аянд эрчимтэй гарна ш дээ..

Тийм болохоор, хэрвээ чи япон найз залуу/ охинтой болохыг хүсвэл 11 сар, 12 сард японд ирэхийг би л лав зөвлөх байна...


Зиаг тэгээд... Япон По гэдэг гуншин автлаа японы соёлыг сайн мэддэг болсон би байна, яаж дутахав??? (лол... Намайг гэхдээ *Япон* гэж нэрлэдэг хүн нэг их байхгүй юм шиг байгаа юм (манайхан чинь уг нь хүнийг хаана амьдардаг байсанаар нь гуншин өгчихдөг дөө?)... Гомо По, Завхай По, Архичин По гэх мэтээр нэрлэдэг хирнээ *Япон* По байхгүй... Японд байдаг энэ тэр гэж бол хэлсэн ч, тэмдэг нэр хэлбэрээр хэрэглэхгүй байгааг би л лав хатуу эсэргүүцэж байна. Баргийн Япон хүнээс дээр Япон хэлээр ярьдаг надад өгөхгүй бол хэнд өгөхөв? лол)


Нүд амаа гялалзуулаад л, шүд мүдээ хавиран барин зул сарын баяраас өмнө нэг юмтай болчих гээд залуугийн эрэлд гарна биз дээ? (лол)


Нөгөө орсон буур гээд, амнаасаа шүлс савируулаад дайралдсан болгон луугаа чичирч дайрдаг өвчтэй хүүр байдаг даа?? Яаг тэрэн гэсэн үг (кээк)


Энэ долоо хоногч гэсэн, тийм *зул сарын бэлтгэл*-дээ завгүй, блогоо ч бичиж чадахгүй, хүмүүсийн бичсэн юманд коммент үлдээх ч завгүй л гүйгээд байлаа...

Саяны тав даxь өдөр л гэхэд, *Баасан ажаагийн төрсөн өдөр = гонжоомтой бизнесменүүдийн хайртыгаа олох үдэшлэг* гээчид очсон гээд л...

Даанч гомдмоор нь, ихэвчлэн таньдаг хүмүүс байж таараад...
Тэгсэн нэг залуу *Чи одоо ийм олон танилтай юм байж яагаад найз залуутай болж чаддаггүй юм???* энэ тэр гэж ирээд, надад *Найз залуутай болж чаддаггүй өрөвдмөөр залуу* гэсэн пайз зүүж дургүй хүргэсэн ш дээ..
*Танил олонтой болохоороо (миний муу муухайг мэдэх хүн олон, тэгээд) найзтай болж чадахгүй байна аа* л гэж тайлбар тавихаас өөр арга байсангүй...

Зиаг тэгээд, байж байсан, үерхэж байгаад саяхан салсан манай 2 найз тэр парти дээр байж таараад.. Хоорондоо бирэвшээд л, гоё оо гоё...Мэдээж ийм гоё юм байхаар, жоохон явуулмаар санагдана биз дээ?

*Хаягдсан хүүхний дуу* (Мацутоя Юмин гэдэг гомонуудын дуртай дуучны дуу ) гээчийг дуулж өгөв...

*Чамд ямар хайртай байснаа мэдэрсэн.

Чамтай буцаад нийлэх заяа байж ч магадгүй хэмээн бодогдсон..

Тэгээд.

Ядаж дайралдсан үедээ хамгийн ганган хувцсаа өмсвөл буцаад нийлэх ч юм уу хэмээн хичээсэн.

Гэтэл...

Өнөөдөр..

Ганцхан удаа (гэнэдээд) хямдхан сандалтай гадуур явж байхдаа чамтай дайралдлаа...

Чамтай буцаад нийлэх маань ч үлгэр ээ үлгэр*

энэ тэр гэсэн үгтэй дууг, кэкэ.

Ийм шаал гунигийн/ пессимист, улаан гомо дуу дуулж барихаар угаасаа залуу тооно гэж байхгүй болохоор, энэ үдэшлэг дээрээс залуу уургалах горьдлогоо гээгээд, 2-р хороолол руу марш.


Энэний дараа, залуухан хүүхдэд толгойгоо эргэтэл загнуулж үзэв, кэкэ.Ээждээ ч загнуулж үзээгүй шүү би!!! гээд хэрэлдмээр байсан ч гэсэн, жоохон хүүхдийн өөдөөс юм дугарч чадахгүй юм байна билээ... кэкэкэ


--------------------------------------------------------------

2-р хороололд очоод нэг баранд орсон нэг банди, барны үйлчлүүлэгчийг зад загнаад байж байна аа .


*Би Шокошү (= хятадын, Кола шиг амттай архи)-тэй Кола захиалсан, энэ чинь Кола-аас өөр юм амтагдахгүй байна!!! Дахиж бэлдэж ир* энэ тэр гээд л тачигнаж өгч байна. Зиаг энэ чинь сонирхолтой юм болж магадгүй гээд хажууд нь очоод суув.


22той 2 хүүхэд, тачигнасан буржгар банди нь Токиод амьдардаг, нөгөөх нь Осакагаас ирсэн юм гэx.. Осакагаас ирсэн хүүхэд нь миний лаг дуртай тайп байсан тул, жаал жуул юм ярьчихаад *Маргааш хамт хоолонд оръё* гэж хаягаа өгчихөөд харив.


Маргааш нь.

Орой хоолонд орж амжаагүй ч, хамт жаал пиво уух болов. Тэгсэн нөгөө миний хайрт, яахаараа тэгдэг юм, нөгөө тачигнуур буржгар бандиа дагуулаад ирсэн байв.
Нөгөө буржгар нь лагаа лаг, намайг чинь нөгөө Осакагийн хүүхдийн хажууд суулгах гээд л, их л идэвхтэйгээр хооронд холбох гээд байгаа юм шиг санагдаад, дотроо жаал баярлаад байж байсан, үгүй байсан юм билээ...


Жаал бараар орчихоод, дараад нь манайд очиж вино ч юм уу ууж суух уу? гэсэн юм ярьчихсан байсан, бараар хэсэж байсан, манай хөөрхөн банди (Осакагаас ирсэн гэх) согтчихсон, нээх хөөрхөн болчихсон байсан юм.
Тэгэхээр нь эгдүү хөдлөөд, барьж аваад үнсчихсэн чинь, тачигнуур буржгар найзад нь алуулах шахсан, кэкэ


*Чи манай найзыг, согтсоныг нь далимдуулж үнслээ*

*Үерхээ ч үгүй байж, үнсэнэ гэдэг, арай дэндэнэ, нүдэндээ ч итгэхгүй байна*

*Чи яахав, ветеран, хуучирч дөжирчихсөн улаан Гомо байж болно, наад хүүхэд чинь дөнгөж саяханаас гомо болж байгаа гэнэн цайлган, цэвэр ариун хүүхэд* энэ тэр гээд


Тэгээд жоохон намжаад, манай хөөрхөн жаал (ойрд дайралдаагүй хөөрхөн жаал байсан. Энэ хүүхэд бол, Осака-Токиогийн хооронд нааш цааш байнга явсан ч яахав гэж бодогдохоор) нилээд согтоод ирсэн болохоор нь, угаасаа манайд очно гэж ярьж байсанаа ч санаад *Манайх руу явах уу?* гэсэн, тэр жаалд ч гэсэн би гайгүй таалагдсан байртай байсан болохоор *Тэгье* гэж хариулсан, буржгар тачигнуур дахиад тачигначихсан...


*Наад хүүхэд чинь, наанаа дуртай юм шиг байгаа ч гэсэн, цаанаа бол дургүйцэж байгаа, Би мэдэж байна!!!*

* Чам шиг, танил олонтой ч, хүнтэй дотно найзалж үзээгүй тийм хөнгөмсөг хүн биш, бид 2 хамгийн сайн дотны найзууд болохоороо, би наад хүүхдийг чинь мэднэ*


* Ер нь чи наад хүүхдээ дагуулж явж яах гээд байгаа юм? Чадвал согтуу байгааг нь далимдуулаад сексдчих санаатай байгаа биз дээ? Үерхээ ч үгүй байж, үнсэж барьдаг чам шиг адгийн шаар бол тэгж л бодож таараа*
энэ тэр гээд...


Би ёстой *Ёонооо* гээч нь болно биз дээ?


Тэгсэнээ, нөгөө жаал дээр очсоно оо *Чи наадахтайгаа цуг явах юм уу? Би л лав дургүй байна!!! * гэж бараг сүрдүүлэв... Нөгөөх нь ч яахав, нэгдүгээр удаан найзалсан найз, хоёрдугаарт, Токиод ирсэнийхээ дараа гэрт нь хонож барисан болохоор үгийг нь зөрж чадахгүй *За, чи дургүй байвал, болиё* ухааны юм ярина биз дээ?


Тэгсэн над руу харсанаа тачигнуур маань *За тэр?? харав уу?? Үгүй гэж байна!!! Тэгээд ч наадах хүүхдийн чинь хамаг юм нь манайд байгаа!!!* гэж ширвэж ирээд тачигнаж байна...


Би ч юм хэлж чадахгүй баахан загнуулсаны эцэсд, дургүй хүрсэн болохоор *Чи ямар хүүхэн шиг банди вэ* гээд хэлчихсэн, алуулах шахсан. *Чи ч гэсэн хүүхэн шиг! Чиний л зөв юм бол, өөдөөс ганц үг ган хийчих чинь яасан юм? Чадахгүй л биз дээ?* гэж ирээд, манай Монголын автобусны кондуктороос дутахааргүй тачигнуулчихаж байна лээ...


Иймэрхүү байдлаар, миний богинохон өвлийн дурлал маань өндөрлөв...


Орчин үеийн жоохон хүүхдүүд чинь ямар ч айхтар болчихсон юм.
Хамаагүй, найзуудынx нь хажууд найзыг нь үнсэж барьж болохгүй юм байлээ шүү. Алуулах юм байлээ...


Миний л бодлоор, Осакагийн хүүхдэд тэр буржгар угаасаа сайн байсан юм шиг байгаа юм. Тэгээд нэг хөгшин бачкатай дотно нялуураад байхаар дургүй нь хүрээд хөгшин бачкаг болгож өгч байгаа нь тэр юм шиг...


Еэ бурхан минь, амьд үлдсэндээ л баярлаж явах минь...


Гэхдээ гандан буурахгүйээ, маргааш дахиад тэр гудамжаар явна аа.. (Нөгөө хүчиндүүлдэг мэлхий шиг, лол)

13 comments:

hina said...

ahahaha yooooy buun adal yavdal l bhiimdaaa... hereldej suraach hehe.. tehdee gunduugui ch yumuu doo zagnuulaad l heheh

Особу said...

yoo eleg buur hehe uhtelee ineelee sh d, chamaig tusuulun bodoj hehe neeree yamar goy ugtei duu ve, blog deeree taviach neg sonsoj uzey hehe

ershuu said...

yoonoo, turuu jil ircheed tsagdaa zagnaad, ene jil ircheed namaig zagnaad baisan bishoo? navs hereldej baigaad gerluugee chireed harihgui gsn kkke
gsnees duulsan duunii ug bol tasarhai ain kkke

Unknown said...

Zarimdaa iim noiton goshnogotontoi taarahaar (Noiton goshnogo-chamaas zeelsen ug shuu, minii ugiin sand iim ug baihgui, hehe) garaa zangidaj baigaad ter umalzaad baigaa yum ruu n chihmeer sanagddag yum.

bayabaga said...

minii zaasnaar maajihgui..:)

tanaas aihtar hun bas baijee??

ookii said...

ёпоон по... :р

Улаан said...

kakaka, tani deer setgegdel bichih gej baigaad bayabag deer orood anduursan setgegdel bichtsen bn shdee kakaka

ter burjaakiig dohiolliin system yumyy haashaa ym kekeke,

eldevasuult said...

hehehe
hayachihgui yaasiin,
teleegui banzal bolohoor hayaj chadahgui bsan baih daa kkkkkk

Anonymous said...

harin shine jileer humuus gos mostoi bh heregtee geed bdgiim bna lee neg um olj awhiinsaaa.Ta ch yostoi balai awnaa.sawaagaad haychdii zuueer

patatepatata said...

hina> gunduuguidee bishee,,, hereldeh chadvar muutai bolohoor,,, keke

osobu> duunyh ni ugiig meddeg bol l sonirholtoi bolohoos, neeh goyo duu bol bish ee...

ershuu> zagnah, hereldeh 2 chini tustei hirnee, uur avyaas heregtei yum shig baigaa yum. Trans, gomo gedeg shig, keke (lag oilgomjtoi tailbarlasam)

alain> paah, chi yamar uuhai ug heregkedeg yum, keke
Gehdee, ene ug, taraaval Mongold doroo delgereh baih te?

bayabaga> muu suragch bolohoor keke. Nadaas aihtar hun, talaar neg baigaa biz dee??? Chamaas ehleed l

ookii< Goyo sonsogdoj baigaaz dee? kikiki


,,,> ayuulguin system uu te? keke
harin tiimee tiim, unen lag

eldev asuult< hehe. Aimaar taalagdsan bolohoor, keke.

teleegui banzal gej yuuun aimaar ug heregledeg yum, keke

caroline> chi bid gej neeree adilhan humuus baina aa te?

Unknown said...

burjgariig 00 oroh geed yavtsan hoiguur ni gyals hotlood guichihgui yasiin.he he. ter burjgar yasan haramch hog uu.

BorlaSQue said...

яасан сайхан юм манай энд нэг тийм парий болооосой 2,14 ноос өмнө нэг хостой болох юмсан. тийм паарий зохиогуул яаж ийгээд нэг юм олоод авчих юмсан би найз охинтой болуул мангар халамжтай найз охин болох байхааа ккккк

patatepatata said...

khongorzul> keke, tiim aihtar huchindchihsen yum baihdaa yaadag yum, lol

silence> zohion baiguulaach! keke