Tuesday, April 13, 2010

Би би би

Баябага даргыг бямба гаригт асар интернациональч уулзалт хийгээд сууж байхад, би Роппонгигийн баранд, стрэйт эрэгтэй, эмэгтэй голцуу хүмүүстэй Гомо порно кино үзэнгээ архи уух *лаунж кафэ*-д цагийг нөхцөөж суув. Вино шимэнгээ гомо порно үзээд, тэгээд танихгүй хүүхнүүдтэй даль даль хийх, асар *локал / жалгын* хирнээ, бас л нэг бодлын *өөр соёл иргэншлийг мэдэрч авахаар* нэг тийм парти.


1980-аас 1990 оны үеийн Японы болон гадагаадын гомо порно киноны хөгжил, түүнийг хийх үеийн цаг нөхцөл, түүнтэй холбоотой хүмүүс ямар байсан гэх мэтийн зүйлийг сайн сайхан хэсгийг нь ч, муу муухай хэсгийг нь ч оролцуулаад үзүүлэх / ярилцах тийм парти байсан юм л даа.


Мэдээж, хүн л болсон хойно сайтай муутай.

Гомо болохоороо нэг бол нээх муу ч юм уу, аль эсвэл нээг их сайн байна гэж бол байхгүй. Гэхдээ, болж өгвөл, муусайн Гомо нараа сайнтай нь муутай нь бүгдийг нь хүлээж аваад, хайрлаасай гэсэн тийм *АСАР ДАВАРЧИХСАН* эрмэлзэлтэй нэг таньдаг Драгкуйний зохион байгуулсан ивент байсан юм л даа.


Гэхдээ ерөнхий санал гэдэгээрээ бол, уг нь хамгийн идеальны ч юм шиг.

Жишээ нь чи Австрали байж болно, Япон байж болно, Монгол байж болно. Аль эсвэл Гомо байж болно, шулуун байж болно.


Энэ болгонд хоорондоо ялгаатай, хоорондоо төстэй янзан бүрийн авир байгаа. Нийтлэг болон нийтлэг бус чанарууд байгаа. Сайн тал, саар тал байгаа. Энэ бүгдийг нь оролцуулаад, ямар нэгэн нэр шошго зүүж, өнгөтэй шилээр харах бус, сайн муутай нь холиод, *нэг л хүн* гэсэн утгаар нь хараасай, хайрлаасай гэдэг шиг.


Жишээ нь, По гээд нэг хүн байна.

Энэ хүн Монгол хүн. Монгол орчинд өссөн гэдэг утгаараа олон Монгол зан чанар, хэвшилтэй байгаа. Сайн ч тэр, саар ч тэр.



Гэхдээ энэ хүнийг зөвхөн *Монгол* гэдгээр нь харах юм бол, Монгол бус зан гаргадаг ч юм уу, хааяа Япон шиг манжилдаг ч юм уу (лаг сонин өгүүлбэр, кэкэ), тийм зан гаргахаар *Энэ миний бодож байсан хүн биш байна* гээд холдоод өгөх ч юм уу, тийм зүйл бол хэтэрхий учир доголдолтой юм шиг..



Тийм ч утгаараа тэр үү, сүүлийн үед, хүнтэй танилцахдаа хамгийн түрүүнд *Би Монгол* гэж хэлэхдээ нэг их дуртай биш болчихсон...

Яагаад гэхээр, хүмүүс чамайг эхлээд *Чи* гэдэг утгаар чинь биш, *Монгол* гэсэн өнгөт шил зүүсэний үндсэн дээр харж эхлэх болохоор. Гэхдээ, Монгол гэдэг маань, нэгдүгээрт миний өөрийн бахархал, хоёрдугаарт, ярианы асар баялаг сэдэв байдаг тул, үүнийгээ хоёр даxь өгүүлбэртээ ч юм уу илэрхийлэх дуртай...



Гомо гэдэг ч тэр. Гомо болохоор, шулуун хүмүүсээс ялгаатай тал байгаа ч, адилхан тал ч олон, эцсийн эцэст тухайн хувь хүний ялгаа гэдэг хамгийн том юм шиг.



Юу гээд дэмийрээд явчихав аа гэхээр...



Сүүлийн үед өөрийгөө хараад байсан, аймаар аррогант болоод байгаагаа мэдрэв....



Юм л бол *би би би*.



Намайг Монголын нэг хэсэг гэж бүү хар, Монголыг миний нэг хэсэг гэж хар!!!

Намайг Гомо нарын төлөөлөгч гэж бүү хар, Гомо гэдэг нь миний нэг л хэсэг гэж хар!!



Намайг л хайрла, намайг байгаагаар минь, сайнтай нь муутай нь бүгдэнгээр нь хайрла!!! гээд нээг их юм нэхсэн ангаахай...



Гэхдээ миний буруу биш байхаа, тэ? кэкэ



Экс бф-ээ харсан, олон гадагаад найзуудтай, асар интернациональч болоод байгаагийн эсрэгээр, би гэсэн цөөхөн хэдэн япон гопдуу найзуудтай болоод, улам бүр жалгын, жижигхэн хүрээндээ бячан сэтгэдэг болоод байгаа юм биш байгаадаа гэсэн маягийн нэг сэтгэгдэл төрсөнөө, гэнэт өөрийгөө өмгөөлмөөр санагдаад, өөрийгөө зөвтгөсөн царай нь энэ.

Гэхдээ, өөрийнхөө Япон гэдгээрээ ч бахархаж чаддаггүй, олон улсын хүмүүс дунд байж байж *би чинь дэлхийн хүн, интернациональч* гэж, тухайн хүний ямар хүн бэ, хэн бэ гэдгээр биш, тухайн хүний ямар үндэстэн, ямар бүлэглэлд хамаарагддаг вэ гэдгээр дүгнэдэг нэгэн Япон хүн , нэг их сонирхолтой, чадалтай, өөрөөрөө бахархаад байх илүүдээ гарсан юмгүй байж, нэг л их худлаа бардам зан гаргасан, бусдыг бүгдийг үгүйсгэсэн зантай нэгэн Монгол хүн 2, ёстой л нэг тэрэгний дугуй байсан юм байна даа гэх хальт санаанд орсондоо бичээд үзэв... Нэг тэрэгний дугуй ч гэсэн гэхдээ, нэг зүгрүү чиглэхгүй бол хаашаа ч хөдлөхгүй, эцэст нь эвдэрч нурах нь ойлгомжтой болохоор....


Лаг асар хаачих гээд байгаа нь мэдэгдэхгүй бичлэг нэг удаа оруулж үзэв, кэкэ

7 comments:

freestyle529 said...

Намайг Гомо нарын төлөөлөгч гэж бүү хар, Гомо гэдэг нь миний нэг л хэсэг гэж хар!!
Төлөөлөгч нь гэж харсан бөлгөө яалт ч гүй

BorlaSQue said...

хихихи

бичлэгийг бол шахах шиг болжийна аа.

өдөрт 2 бичлэг гэдэг бас л.

гэхдээ яая гэх үү хүн бүгд л тэгэж хардаг байх.

би лав энд байдаг япон багшийгаа нобүко гэж биш япон хүн л гэж хардаг шд

Уйгаржин said...

интернациональ гээд байгаа зүйл ч сайхалдаа гэхдээ том нь жижгийгээ уусгах гээд байдаг нэг тал байнаа

patatepatata said...

freestyle> ih l muu ulger duurial uzuuleh tuluulugch baina daa, kekeke

redcourse> humuus tegj harah handlagatai baidag gedeg bol unen l dee. Gehdee, dotnosoh tusmaa "tuhain hun" gedeg ni, "yamar angilalyn hun" gedgees iluu chuhal boldog bogohoor,,,Tegeed anhnaasaa ungut shileer shirtuuleheer suuld ni yaria huuruu hiihed hetsuu taltai gedeg utgaaraa te? keke
Medeej "ih yum nehsen" husel yum shig baigaa yum l daa, kekeke

Uigarjin> tiim tal ch bas baigaa shuu

WILD FOX. said...

хавар болоод синдром чинь эхэлчиж,
мэдрэгджайна,гссс,

сайхан бичлэг байна, жаал бөөрөнхий болохоос...

би ч бас ер нь иймэрхүү л зүйл бодож явдаг юм, хүнийг хүн үүднээс харж харьцах, яаахав эм хүйстэйм болохоор
эмэгтэй хүмүүсийг их өмгөөлөх дуртайм шиг байгаам,
асар феминист, кэкэ,

заримдаа феминист гэдгийг маань ойлгохгүй зарим хүмүүс лезбиан гэж харж ханддаг,

мэдкүй л юм, заримдаа сонирхолтой байдаг эмэгтэй хүмүүс сээтэгнэхээр,
тэхээр надад эмэгтэй хүмүүсийг татдаг юм байгаам шиг байгаам,

амьдралаа яриа хаяссс;p

угаасаа чиний блог амьдрал яриулмаар коммент бичүүлдэг хачин увидастайм шиг байгайн

patatepatata said...

Noiton navch> harin tiim, aimaar syndromtoi, keke.

Saindaa ch bish, ajil deer hiih yum oldohgui demiirch baigaa ni ene, keke.

Booronhii bish, uuruu uurteiguu zurchildsun geech? kekekeke

Ziag, feminist busgui mini, hicheegeerei, guriigeerei lol

Rhea said...

I like ur manner.