Wednesday, April 21, 2010

Хүйсээ солиулах мэс заслын түүх...

Андо Аоий биш, Андо Со? Соёо?? гэдэг нэртэй, хүйсээ солиулсан хүүхэний блог-оос хулгайгаар орчуулж оруулж байна... Энэ Япон нэрнүүд гэхдээ нээрээ үнэн ядаргаатай тэ? Ханзныхаа дуудлагаа бичиж өгөхгүй бол, зөв уншихад ч хэцүү...






За тэр оршин сууж байгаа улсаа муулах ч яахав...






Энэ удаа, энэ хүүхэний 2005 онд Тайланд явж хүйс солиулах мэс засал хийлгэсэн тухайгаа бичсэн бичлэгүүдээс орчуулах гээд оролдоё...






Гэхдээ, бэлэг эрхтэний хэсэгчилсэн нэрийг сайн мэдэхгүй болохоор, бас бичихэд хэцүү юм аа...


Монголоороо, боов, боожгоо, бүлдэг, халдага, ал гэж л мэдэхээс, хэлүү долоо энээ тэрээ гээд нарийвчилсан нэрийг нь сайн мэддэггүй юм байлээшд... Японоор бараг илүү мэдээд байгаа юм биш үү? ичиж үхмээр...





---------------------










Бүтэн 3 жил өнгөрчихсөн юм байшд?? Миний боожгоо, маажгай? аазгай? болж хувирсанаас хойш...ал гэхээр муухай сонсогдоод байгаа болохоор боов --> боожгоо гэдэг шиг, ал --> аазгай гээд нэрлэчихье...






2005 оны 3 сар. Нэгний өдөр Тайланд луу нисээд, 3 сарын 3-ны өдөр, Японд Хина мацури (Англиар Фийст оф Долс гэдэг юм билээ... Охидын баяр / Хүүхэлдэйний баяр гэдэг өдөр)-гээд бөөн юм болж байх үеэр, тэнд би Боожгоогоо таслуулах фестивал хийгээд бөөн юм болж байв...






Засуулсанаас хойш (эр гормон үйлдвэрлэдэг төмсөгөө авахуулаx мэс заслаа би түрүүлээд хийчихсэн байсан юм л даа...Тайган гэдэг бил үү? Төмсөггүй, боожгоотой хүнийг чинь?? кк) тайвширчихсан, *тэгж байгаад боожгоогоо авахуулна даа* гэсэн маягтайгаар байсан үе...






Эхэндээ Японы эмнэлэгт хүйсээ солиулсаг ч юм уу гэж бодож байсан боловч, Япон гэдэг маань хүйс солиулах мэс заслын хувьд бол үнэн хоцрогдсон, бүдүүлэг орон... (Хоцрогдсон гэдгийг нь харьж ирчихээд биеэрээ мэдэрсэн юм. Япондоо мэс засал хийлгээгүй маань болсон байна гэж үнэн сэтгэлээсээ бодож билээ..)






Зиаг, Япон биш юм бол хаана очиж авахуулахав гээд бодохоор, Тайланд, Тайландаас өөр хаана гэхэв дээ тэ?






Карусел Маки гуай (Япондоо алдартай хүйсээ солиулсан хүн)н нөлөөгөөр, хүйс солиулах мэс засал гэхээр л Японд Морокко гэж бодоод байдаг ч, яс юман дээрээ бол Тайланд байдаг байхгүй юу. Энэ талын мэс засалд маш дэвшилттэйгээс гадна, хамгийн голно хямдхан!!






Дороо шийднэ биз дээ? 2005 оны 3 сард Тайладн гараад туучихья гэж шийдэв.






Би энэ биендээ мэс хүргэсэн гэвэл, төмсөгөө авахуулсанаас өөр юм хийгээгүй байсан юм л даа. Хөх бол яахав, эмэгтэй гормон уугаад байсан ургачихсан. Нүүрэндээ гоо сайхны мэс засал хийгээгүй гээд л. Хүмүүс, Нью Халф (транссексуаль) гэхээр л нэг л их Майкл Жексон шиг баахан мэс засал хийсэн хүмүүс байдаг гэж боддог юм шиг байгаа юм...


Тэр чинь өнгөрсөн, хоцрогдсон зүйл.. Орчин үеийн Нью Халфуудын дунд бол Натуральны гоо үзэсгэлэн моодонд ороод байгаа гээд л бодчих!






Зиаг тэгээд шийдчихээд, *гайгүй болоогүй байна* гэж байсан, юу байхав, нэг мэдсэн хугацаа тулчихаж... Дээшээ нэг хараад, доошоо нэг хараад байж байсан, нэг мэдсэн эмнэлэгт хэвтэх хугцаа маань болчихсон байхгүй юу....






Зиаг ингээд 3 сард Тайланд оров.


Пээ бүү үзэгд, яасан ч халуун юм... Халуун нь дэндээд, мангуу царайлаад малийна гэдэг шиг, нэг л олон инээмсэглэсэн хүмүүс.


Эмнэлэг маань харин боломжийн цэвэрхэн байв.






Ингээд, мэс засалд орохын өмнө. Эхлээд эмчтэйгээ уулзаж тайлбар авна шүү дээ.


Яваад орсон, миний дуртай байрын дундаж эргэм насны эмч байв.


Уг нь би 10 жилийн ахлах ангиас, 22-3 насны хөвгүүдэд дуртай л даа, гэхдээ энэ эмч бол бас л байна аа байна. Маш зөөлхөн, хөөрхөн инээмсэглэсэн нүдтэй эмч байв. Дэлхий дээр тэргүүнд орох хүйс солих мэс заслын эмч гэх.






Мэлмий тэниймээр инээмсэглэнгээ орчуулагчид нэг юм хэлж байна аа... Би ч гэсэн, өөдөөс ингэж сайхан инээмсэглэхээр өөдөөс нь уяраад л явчихна биз дээ.. Арай харийн нутагт, хайр сэтгэлтэйгээ учирч байгаа нь энэ биш биз дээ гэдэг шиг???






Орчуулагч ч эмчийн хэлсэнийг орчуулж байна...


*Соёо гуай, боожгоогоо үзүүлнэ үү*....










Э? Эмчээ, гэнэт юу гэчихэв ээ? Ийм сайхан инээмсэглэж байгаад ямар балиар үг... Арай эмчээ, боожгоонд дуртай юм биш биз дээ????






Толгой эргээд л, ухаан балартаад л,... Гэхдээ, хувь, хувьсгал хоёроо ялгаж салгаад бодсон... Миний боожгоогоор аазгай хийж болохно уу үгүй юу гэдгийг шалгахын тулд үзэх хэрэгтэй юм байх...






Гэхдээ байжээ даа ??? Байжээ даа???


Дурлангаа алдсан ийм сайхан эмчийн өөдөөс, салтаагаа дэлгээд, боожгоогоо үзүүлэхий??? Еээ бүү үзэгд, нүүрэн дундуур татаад авчихсан юм шиг л болов...






Ядаж арай царай муутай, хөгшин энэ тэр бол үзүүлж болж байна өө болж байна.


Май, ингээд үз чи!! гэж ирээд, нүүрэнд тулгаад боожгоогоо үзүүлсэн ч болж байна...






Зиаг тэгээд, одоо үзүүлэхээс өөр яахав...


Үзээлэхээс...






Эмч, миний боожгоог үзчээд хэлж байна аа...






*Таны боожгоо чинь, аазгай хийхэд арай л жижигдэх юм байна. Иймд, зөвхөн салтааг чинь цоолдог уламжлалт аргаар хүйс сольж арай л болохгүй юм байна. Гэдсийг чинь цоолох давхар мэс засал хийх хэрэгтэй болох нь дээ...*






* Э? Юу гэнэ ээ?? Гэдэс цоолно оо?? Хүүлнэ ээ?? Хара кири? Самурай??






Баахан айж сандарч, ичингүйрч балайрч, толгой эргэсэн надад эмч, орчуулагч хоёр тайлбарлаж өгч байна аа..






Хүйс солих мэс засалд хоёр төрөл байдаг юм байх.


Нэг нь, боожгоогоор чинь аазгай хийчихдэг уламжлалт арга. Энэ аргаар хийе гэхээр миний боожгоо материал хүрэлцэхгүй (эмэгтэй гормоноос болоод жижгэрчихсэн юм л даа) учир, гэдэсний мэс засал хийдэг арай хүнд апрец (Операцийг чинь Монголоор ингэж бичдэг бил үү?) хийдэг юм байх...






Энэ арга нь гэхдээ илүү гүнзгий, уян налархай *чанар сайтай* аазгай болдог юм байх...


Чанартай аазгай... Ингэж сонсонгуутаа би бол дороо хууртана биз дээ тэ? Доодохоороо ширээний теннисний бөмбөгөөр буудуулаад , шаар үлээж бариад байдаг *чанартай* аазгайтай болбол болж л байшд тэ?






Эмч маань ч *Ёстой гоё аазгайтай болгож өгнө өө за?* хэмээн асар идэвхтэй байна...






3 сарын 3н. Охидын өдөр, хүүхэлдэйн баярын орой би мэс засалдаа оров.






Мэс засал орох хүртэл жоохон цаг байсан тул, сувилагч нартаа Япон хэл зааж өгөв оо...






Салтаагаа заагаад *Боожгоо (Чимпо)*, *Ай чэйнж Боожгоо (Чимпо) тү Аазгай (Оманко)*. Сонсоод нөгөө хэд ч их баясаж хөхөрч байна аа.. Уг нь хэл нэвтрэлцэхгүй ч, садар самуун яриа болохоор хил/ хэл даваад ойлголцдог айн???






Ингээд мэс заслын өрөөнд оров..






Хүүхэд төрүүлэх гэж байгаа юм шиг салтаагаа дэлгэсэн байрлалаар хэвтээд, миний Боожгооны дээрээс тодоос тод гэрэл тусгачихсан...






Сувилагч нар миний салтаа руу хуруугаараа заангаа *Гүдбай Боожгоо (Чимпо) * гээд хөхрөлдөхийг сонсонгоо наркозонд ороод мэдээ алдсан би...






Мэдсэн бол ядаж *Боожгоо* (Чимпо) биш, арай соёлтойгоор нь *Боов* (Чинко) гэж зааж өгдөг байж гэж харуусангаа гүн нойронд оров....




-------------------

Наркозноосоо гарсан минь шөнийн 1 цаг хагас. Өөрийнхөө палатны орон дээрээ байж байв..Толгой нэг тийм манагийн байдалтай...







Мэс заслын өрөөнд боожгоо энээ тэрээ гээд хөхрөлдөж байсан маань 5 хагасын үе гэхээр... 8 цаг ухаангүй байсан гэсэн үг үү??






Сувилагч миний орны хажууд дусал оролдоод байж байсан тул нөгөө мундаг өсөхөөс сурсан үндэсний Англи хэлээрээ асув


*Нээкэст опэрээшн вэн?*






Мэс засал 2 хэсгээс бүрдсэн бөгөөд, 2 өөр эмч хийнэ гэж сонсож байсан юм л даа..


Тэгсэн, мэс засал аль уже дуусчихсан гэнэ үү??










Э?? юу?? Нээрээ юу??


Маажидээ??






Боожгоотой байсан үеээс биенд мэдэгдэхээр ялгаатай юм байхгүй л байх юм...






Арай боожгой тайрах мэс засал хийх гээд андуураад боожгоо суулгах мэс засал хийчихсэн юм биш биз дээ???






Өвдөж байгаа ч юм алга.. Уг нь боожгоо аваад хаячих юм бол өвдөж бариад сүйд болмоор юм??? Боожгоо амьд уу?? ээ??






Эмнэлгийн хувцасаа тайлан байж, салтаа саамаа харав...


Нээх том памперс шиг юм өмсгөчихөж... салтаа саам ямар болсон юм харагдах юм алга аа...






Уг нь амьхандаа тэсэн ядан хүлээж байсан юм л даа..


*Боожгоо баяртай, Аазгай Уэлкомэ!!* гэж ирээд л бөөн баяр хөөр болох байх гээд...


Нэг л үнэнгээсээ болоод өнгөрсөн гэсэн мэдрэмж байхгүй...


Заа яахав... Юу ч болсон гэрийнхэнлүүгээ ярив.






*Болж миний хүү, болж* гээд баярлах ээж аав...










Мэс заслын дараа 7 хоног орноосоо хөдөлж болохгүй гэсэн айхтар тушаал авсан миний бие.


Бүхэл бүтэн долоо хоног, жорлон ч орж чадахгүй, катетель гээд автоматаар шээс гаргадаг эд биендээ суулгуулчихсан, хоол ч идэхгүй.... Витамин, минералиа бүгдийг нь дусалаар авна гэхээр...






Хоол идэхгүй байх хугацаа 4-5 хоног...


Энэ хугацаа өнгөрсөний дараа эмч маань *Өнөөдрөөс мөс идэж бол болно* хэмээн айлдав...






..... Мөс???? Ус биш мөс гэнэ ий??? Антарктидын Пенгвин биш дээ?? Пенгвин ч гэсэн өөр юм иддэг байх... Хорвоо дээр мөсөөр хооллодог амьтан хаа байна аайн???? Хэрвээ эрүүүл байсан бол уурандаа хажуудаа байгаа сандалаар эмчийгээ толгой түрүүгүй балба нүдмээр санагдаж билээ...






Гэхдээ олон хоног амандаа юм хийгээхүй миний хувьд мөс ч гэсэн үнээрийн амттай санагдаж билээ. Энэ өдрийн маргаашнаас нь ус, тэгээд жүүс, тэгээд хоол гээд бага багаар идэх зүйлийн минь хүрээ нэмэгдэж байв.






Хоол. Эмнэлгийн эхний хоол гэхээр уг нь бантан ч юм уу, тиймэрхүү юм байх байх гэж санаанд орно доо... Энэ эмнэлэг тэгсэн юу вээ.. Эхний өдрөөсөө Гамбургер, Спагетти... дээрээс нь Кола...






Америк юм уу хаашаа юм...






*Одоо чи намайг алахна уу!!!!* гэж асуусан, сувилагч маань *Нооо проблем, хахаха* гээд тоож байгаа юм алга...






Гэхдээ жанк фүүд ч гэсэн, идсэний маргаашнаас бие эрс дээрдэв.










А, нэг мэдсэн баахан хоол ярьчихсан явж байшд тэ? Муу хүн идсэнээ...






Та нар л болсон хойно, салтаа саамны талаар сонсмоор байгаа биз тийм үү??


Хиймэл салтааныхаа тухай бичихгүй бол тэ??






Мэс засал хийлгэсний дараа 5 хоног памперс шиг юм өмсчихсөн байсан тул, салтаа саам маань юу болж байна мэдэх юм алга байв... Өвдөж байгаа ч юм алга.


Үнэхээр аазгайтай болсон эсэхдээ эргэлзэхэд хүрэхээр...






6 дахь өдрийн өглөө. Сувилагч маань миний салтаа руу заангаа *Өүпэн түдэй* гэснээс тас тас хөхөрч байна аа...






Үхсэн балуундаа инээгээд байгаа юм.. Хүн энд санаа зовоод сууж байхад...


Шархыг нь онгойлгоно гэсэн үг биз дээ айн? Боожгоо таслаад зогссон бол бас яая гэхэв. Хэд хэдэн сантиметр нүх ухаад хаячихна (ал) гэдэг тийм амар зүйл гэж бодоод байгаа юм уу?






Хэр их өвдөх бол гэж бодсон, сэтгэлээр унах шиг болов...






Энэ өдрийнхөө орой нь дахин мэс засалд орсон боловч, мэдээ алдаад мэдсэн ч үгүй өнгөрөв..






Маргааш нь ... Сэрээд салтаагаа харсан, нэг сальфетка шиг юм тавьчихаж...


Зиаг... яаж харна аа яаж харна аа гээд салфеткаа сөхөөд үзэв...






Онгорхой зураас шиг юм харагдсан хирнээ, дээрээсээ харагдаж өгдөггүйээ...






Жижигхэн толь гаргаж ирээд харахаар оролдов... Хажууд талаас харвал, гаж донтон шиг л харагдсан байх даа... Толь барьчихаад салтаа саамаа харах гээд бөөн юм болж байгаа нүцгэн япон хүүхэн...






Тонгочиж тонгочиж, арай гэж нэг юм аазгайгаа олж харав...






,,,,,,,,,,






,,,,






Еэ бүү үзэгд... Үнэн аймшиг...


Далайн ёроолын нялцгай биет үү юу вээ???


Аваби?? (том хясааны нэр)






Үнэн гротеск, гачин муухай юм байна аа...






Орилоод л зугтаамаар л болж билээ..


Хэлбэр хэмжээ энэ тэрийг нь буруу хийчихсэн юм болов уу гэж бодсон, үгүйээ..


Ийм эд юм байна...






Аазгайг яаж хийдэг талаар тайлбарлая л даа..






Боожгоог таслаад л болоо биш, тасалсан боожгоогоо аазгайны деталь болгоод дахин ашигладаг юм байна. Аймаар эко наачихсан тэ? Юун хайбрид машин, жорлонгийн цаас...






Эр эм бэлэг эрхтэний ялгаа гэж үнэндээ тийм ч их биш юм байх... Гадна талруугаа гарч ирсэн байна уу, гарч ирээгүй байна уу гэдгийн л ялгаа гэх юм уу даа хаашаа юм...






Боожгооны толгой нь алныхаа хэлүү болон дахин ашиглагдаад, төмсөгний гадна тал нь алны эргэн тойрных нь салбагар эд болж хувирна гэх мэт...






Миний хувьд боожгоо маань материалын дутагдалтай байсан тул, дотоод эрхтэнээс нэг хэсгийг нь алны дотор хэсэг болгон ашигласан юм байх (тийм учраас гэдэсний мэс засал бас давхар хийсэн)...






Ингээд бичихээр, үнэн аймшигийн...


Зөвхөн хэлбэр ч биш, сэрэлийн мэдрэл гэх мэт нь хүртэл тэр чигээрээ шилждэг гэхээр үгүй мөн мундаг байгааз? Аргагүй л Тайланд, Алой!!






Зиаг ингээд маргаашнаас нь...






Хиймэл аазгай ч гэсэн, эцсийн эцэст салтаанд гаргасан нүх, хиймэлээр үүсгэсэн шарх...


Тэр чигт нь байлгах юм бол бөглөрөөд эдгэчихдэг гэх... Иймд өдөр болгон дотор нь ганж? шиг хэлбэртэй мод шиг юм хийж хэлбэрийг нь засах дасгал хийх шаардлагатай байдаг гэх...






Хажууд талаас чинь харах юм бол, яг гар хангалга хийж байгаа юм шиг харагдана гэхээр... Аймаар ичмээр.






Сувилагч чинь хажууд чинь ирчихээд л *Биеэ сулла, заа одоо модоо салтаа руугаа шургуул, дээш нь доош нь хөдөлгө* гэж ирээд л зааварлана гэхээр ичих нүүртэй хүн бол нүүрээ хийх газаргүй болно биз дээ??....






Ийнхүү миний анхны учрал / охин насаа өгсөн *эр хүн* маань энэхүү мод болж билээ...










Мэс засал хийлгээд 7 хоногийн дараа босч явж чаддаг болов.


Хамгийн түрүүнд хийсэн юм гэвэл ойлгомжтой.


Толинд бүтэн биеэ харна биз дээ?






Оооооо!!!! Яаг эмэгтэй хүн болчихсон байшд!!


Өмнө нь болохоор, мөөмтэй, хальт харахад эмэгтэй хүн шиг хирнээ, тэр доор, салтаа саамаар нь нэг нүүгэлтсэн хар юм байдаг байсан болохоор, миний баярласан гэж...






Гэхдээ нээрээ зүгээр эм уугаад л мөөмтэй энэ тэр болчихдог гэхээр, орчин үеийн анагаах ухаан бас л аймаар байгаа юм шүү... Эм гэдэг мундаг шүү...






Хамгийн ихээр *Би чинь эмэгтэй болчихсон юмбайна шүү дээ* гэж мэдэрсэн минь анх шээсэн өдөр байв.


10 гаруй хоног катетель-ээр гадагшлуулж байсаныгаа 10 дахь хоног дээрээ салгаад, тэгээд өөрийн биеэр шээхээр болно биз дээ?? Зөндөө их ус ууж ууж 30 минутын дараа... Ан, шээс хүрч байна аа.. Ннннн... Нэг л бишээ.. Эрэгтэй байсан үеэс шээс хүрч байгаа байдал нэг л өөр байна аа.. Нэг тийм *Гарах уу яах уу???* гээд гайхсан байдалтай гэх юм уу... *Ээ... Энэ ямар өрөөгөөр дамжиж яваад байна аа.. Өмнө нь дамждаг байсан шээсний сүвнээс шал өөр байх чинь... Нэг тийм, аймшгийн кино юм уу хаашаа юм...* хэмээн шээс гуай айчихсан ч юм шиг..??






Тэгж тэгж нэг юм гарав.. Вөөөааааоөөөөийийийийийийийийийийи.....


Хаа сайгүй задгай авч өгч байна аа... Эрэгтэй хүний шээс бол амар. Хаашаа чиглүүлмээр байна, тийшээгээ онилж байгаад л бууддаг даа? Эмэгтэй шээс бол үнэн замбармаагүй. Шүршүүрүү юу вэ? Хүүхнүүд, шээснийхээ дараа жорлонгийн цаас хэрэглэдэгийн учрыг анх удаа олж билээ...










Ийнхүү шээсэний дараа, эмч өрөөнд орж ирж байна аа..


*Сэнсээшөнчэк* гээд... Э??? Юу гэчихэвээ? Ямар учиртай юм бол оо? Сэнсээшөн?? Хов яриа? Алдар нэр? нн???






Ингэж байтал ч эмч маань миний алыг гэнэт нээдэг юм байна аа...






...*Эмчээ... ааан... Өдрийн цагаар, үгүй мөн дуртай хог шүү* гэсэн ухааны юм бодож байсан, гэнэт хуруугаа хийгээд ирдэг байна шүү.. Золиг чинь. Миний гайхсан гэж. Дандаа инээмсэглэж байдаг эмч маань, асар чухал царайлж ирээд л хуруугаараа оролдоод унахаар хүн юу эсийг бодохов дээ??






Эхэндээ гижиг хүрээд ч байгаа юм шиг байсанаа, яваадаа дотор бачимдаад л нээх сонин болоод явчихсан...


Сандарсандаа *Стооп Плийийзз* гээд л миний мэддэг орос хэл гэдэг шиг хэдэн мэддэг үгээ хэлхэж байгаад зогсоов...






Энэ үзлэг нь, тачаалын бүс? сэрэлийн мэдрэл??? нь зөв ажиллаж байна уу гэдгийг шалгах үзлэг байсан юм байна билээ...


Аан,.. Тийм юм бол тийм гээд эртхэн хэлчихгүй, тэ?
Гэхдээ сэрэлийн бүсийг хүртэл шилжүүлээд суулгачихдаг болчихсон гэхээр... Эмэгтэй болох ч тийм ч хэцүү эд биш болсон юм шиг ээ?? тэ??







Хэзээ энэ нүхээ, сэрэл мэрэлтэйгээр нь хэрэглэх юм болоо? кэкэкэ


(Жил хагасын дараа, нүхээ ашиглаагүйгээс болоод, нүх нь бөглөрөх? эдгэрэх? хандлагатай болоод, дахин мэс засалд орсон тухайгаа бичсэн байв, кэкэ)




---------------------------------------






Энэнээсээ хойшоо, гэнэт бие муудсан тухай гэх мэт бичсэн байсан боловч, орчуулахаас залхуу хүрчихлээ...






Дараа сонирхолтой юм байвал нэмж орчуулна аа...






Энийг уншсаныхаа дараа өчигдөр, 2 охиноос *Эмэгтэй хүмүүс өөрсдийнхөө бэлэг эрхтэний талаар ямархуу сэтгэгдэлтэй байдаг юм? Эрэгтэй хүмүүс ихэнхдээ боожгоондоо нилээд хайртай, өхөөрдөнгүй байдаг даа?* гээд асуусан, энэ Андо Соёотой адилхан *Харахаар нэг тийм гротеск, аймшигийн шдээ.. Гэтэж байгаад л гэнэт орж ирсэн ялааг хав гээд л үнхээд авдаг шавьж идэштэн цэцэг мэцэг шиг... Нэг тийм хүрэн хар өнгөтэй... Оэээ (Бөөлжиж байгаа чимээ). Боожгоо хамаагүй хөөрхөн* гэж байлээ, кэкэ.



15 comments:

hina said...

buglurud edgeh ged bdag ni yamar getsuu yum be te heheh :ppp.. emegtei gormon uuhar huh ni urgachihdag yuun ch amar yum

lover_girl said...

bi yag ene tuhai chamaas asuunadaa gej bodoj baital bichleg oruulchihaj bayarlalaa

Особу said...

deer uyed hyatadiin neg bujigchin zaluu hyataddaa huisee soliulah mes zasal hiilgesen tuhai unshij bsan, ganjin shig yum shurguuldag ni adilhan yumaa hehe deer uyed angliin tv geer tiim mes zasal gargaj bsan, boojgoi tairch bhiig haraad bi lav shuud dotor muuhairsan sh d :) bi boojgoindoo zunduu hairtaigaa tegehed ulam sain oilgoj bilee kkke :)

ershuu said...

osobu< boojgoindoo yumuu? esuul yor ni boojgoind yumuu :P

Unknown said...

Omoshiroi, omoshiroi, omoshiroi. Yum hugjnuu gej, kk
Aajgai gej bhaar muujgai geechee, kkk. Muujgaihan ch yum uu...

LT said...

Уруулаа хазаад, урагшаа бөхийгөөл хөмсөгөө зангидаад асар чухал царайтай уншиж дуусгалаа, доогуур хөндүүр оргих ч шиг, .
...хэцүү санагдчихлаа,...хммм...хүний хүсэл гэж ...гэхдээ өөрт нь л болж байвал тэгээд яамай даа...дараагийн бичлэгийг тэсч ядан хүлээе

gigi said...

asar sonirholtai bailaa. Daraagiihiig ni huleej baigaa shu.

dream said...

peehehehe emegtei hvnii doodohnii talaar yamr ch ner algaa end? :P

nogoo belgiin ih baga uruul, umai ntr gj bku boon nvh mvh, zuraas, zuraasnii gaduurh bambagar yum hum genuu bahahaha

eldevasuult said...

aazgai geed baihiin, dur hodlohiig aazgai geed baidagiin sh dee zarim hun. Yunii ch dur baij bolno.

Emegtei huniihiig umdag gedeg biz dee.
bas umai.

eregtei huniihiig gyyr gedeg humuus baidagiin.

yer ni bol er belge erhten, em belge erhten gehed l bolj baigaan.

Bi yaaj baisan boovoo tasluulj chadahgui ee. iimariin.
Jil hagas hereglehgui baisaar baigaad bogloroh shahsan gesen chini ineed hureed savj unah shahlaa.
Nadad ineedem ter hund hetsuu bsan baih oo.

Em erhten hiilgesen hunii umai ni nordog bolov uu yag orgi emegtei huniih shigee? ene tuhai bichjuu?

patatepatata said...

hina>
Emegtei humuus udaan seeges hiihgui baihaar buglurduggui yum uu?? kkk

harin ter gormon gedeg aihtar ed baih shig baigaamaa. Bi esregeeree emegteihun eregtei gormon uudagiig bol harj baisan. Sahaltai, tseejindee ustei, huh ni shalchiichihsan, tegeed heluu ni tomrood boojgoo shig bolchihson baisan geheer baigal gedeg bas aihtar shuu te?

lovergirl> bi sain jaal sain jaal, keke

osobu> neg tiim nevtruuleg uzeh yumsan, keke. Ershuutei sanal neg baina, boojgoondoo yum uu, boojgoond yum uu? kkk

ershuu> yag zuv! Tun zuv yumyg ni olj hellee, keke

Erdenechimeg< ali ni ch baisan yaahavm keke. Chi yapon hel medeh yum chini eheer ni unshaach neeree


LT> nadad ch gesen sain oilgohgui l ed shig. Gehdee, uneheer turulhiin, tegeed huisee huleej avch chaddagguidee l, yaaj ch chadahguidee l tegdeg baih. Ternees zugeer neg husel, sonirhol gedeg bol bish baihaa. Iluu huchtei geh yum uu...

jagaa> daraad ni yuu orchuulahaa medehgui l baina. Unshij baigaad sonirholtoi yum baival

dream> tegelgui yaadag yum, keke. Ter emegtei beleg erhten gedeg chini minii huvid olon jiliin umnu halit uulzaad tsaraig ni ch tanihaa bolichihson hun l gesen ug shuu dee.. Yuu baina, chi chini hen bilee? gedeg shig? keke.

Umai gej neeree heleed baidag yum baishd te? Ih baga darvaan ene teriig ni bol yostoi anh udaa sonsoj baina. Salbagar ni, darvagar ni ene ter geed baisan, barag doromjilchihson baishd te? keke

Eldevasuult> aazgai gedeg ugiig ugaasaa bol ch medne l dee. Zugeer, em beleg erhteniig huurhunuur , egduuteigeer nerledeg ug baihgui bolohoor ni l, keke.

Guur gedeg chini, tumsug bish hesegiig ni helsen ug sh dee.

Er /em beleg erhten gedeg ugend bi l lav durgui. Neeh sunjirsan, urt, utgagui.

Umai nordog eseh talaar bicheegui baisan, odoo boltol seeges hiigeegui baigaa geed bichchihsen baisan bolohoor, keke. Gehdee barag buh yum ni emegtei hunees neg ih yalgaagui boldog yum shig baileeshd.. Eregtei hun hurtel uriin shingenii umnu shingen gardag daa? Terentei tustei yum bish uu???

Yilu said...

sonirholtoi umaa, busgui tegeed 3 jiliin omno iim mes zasal hiilgecheed odoo hurtel hergiig ni gargaj chadaagui geheer haramsaltai umaa, neeree ter huisee soliulsanii daraah medremj asar sonin bdg bh da

Japan hel oilgohgui ch gsn zurag horog yu bn gd blog r ni shagaisan chin hoorhon ohin bnshdee, ooriigoo monhiin 17 nastai gechihej hehe

Yilu said...
This comment has been removed by the author.
dream said...

umai bish vtree shvv. bi anduuraad tuuchij :P

eldevasuult said...

he hehe gehdee nuuree l gargsan bna shdee. ternii derged manai Enhriimaa hamaagui amid haragdah yum shig sanagdlaa.

patatepatata said...

Yilu> harin tiim, huurhun l ohin bailee. Jinhene nas ni 28-9tei bolov uu gej tusuulsun. Hergiig ni gargaj chaddaggui tiimerhuu te? kk

dream> neeree tiim ug bas baidagshd.. Minii naadahyn talaar medeh medleg homs homs, keke

eldevasuult> tsug gem, Huniig tsarai zus ungu munguur ni goochildoggui yum! kk
Gehdee huurhun l ohin sanagdsanshd. Enhriimaa ch yaahav, ugiin miss (lol)