Tuesday, April 27, 2010

Urgeljlel 2

Сэтгэл нь эрэгтэй юу үгүй юу гэдэг нэг өөр хэрэг боловч, бие минь эрэгтэй.




Тийм эрэгтэй хүнтэй найзлана гэдэг, Томогийн хувьд нилээдгүй хэцүү зүйл байсан болов уу. Гэхдээ Томо минь, энэ зүйлийг *хэцүү байна, болохгүй, бүтэхгүй* гэж бодох нь миний хувьд бүр хүндээр тусна гэдгийг мэдэж байсан мэт.



Сексийн талаар ч гэсэн, анхандаа яаж хийхээ мэдэхгүй, янз бүрээр оролдож байв. Гэхдээ Томогийн *хайр* байсан тулдаа, юм л бол туниад уначихдаг над шиг хүнтэй ч гэсэн болсон мэт... (Яаж сээгэс хийдэг байсанаа бичихгүй тэ? аймаар өөдгүй..)





Нэг өдөр.

Томо гадуур ажилтай гээд гарсан, би ажил, сургууль хоёроо амарчихсан байсан юм.



Орой тийшээ, гадагшаа харсан бороо орж байв.

*А, нөгөөх чинь нээрээ зонтик авч гараагүй юм байна ш дээ* гэж бодоод, би метроны буудал хүртэл угтаж авахаар гарав.



Томогийнд нэг муу винилэн зонтик ганцxан ширхэг л байдаг байсан болохоор, тэр зонтикийг аваад.



Метроноос буунгаа намайг хайж Томогийн нүд, жоохон хүүхэд шиг харагдсанд, нэг нуугддаг юм бил үү гэж бодсоноо, араас нь нурууг нь тогшив.

*О! Ирчихсэн байсан юм уу? * гээд Томо бид хоёр нэг зонтикны доор ороод гэр лүүгээ алхав. Эргэн тойрноо харсан, нэг зонтикон доор хамтдаа ороод алхаж байгаа хүмүүс дандаа хосууд харагдав.



Эрэгтэй эмэгтэй хосууд... тэр дунд хоёр эрэгтэй хүн нэг зонтикон доор ороод алхах нэг л ичмээр байсан тул би аль болох хурдан алхаж байв..



*Юундаа тийм хурдан алхаад байгаа юм?* Томо, зонтикноос хойш нь татан болж өгвөл удаашруулах гэнгээ асуув



*Хүмүүсээс санаа зовоод*



*Юундаа?*



* Хоёр эрэгтэй байж нэг зонтикон доор... Чамайг хүмүүс гаж донтон гэж бодвол яана?* би жоохон тоглоом шоглоом болгосон маягтайгаар инээнгээ хэлэв.



Томогийн царайнд хоромхон зуур гунигтайхан төрх илэрсэнээ, миний мөрөөр тэвэрсэнээ намайг үнсэв.



*Хүүш чи яаж байна аа... хүмүүс харж байна ш дээ...* би тэгэж хэлээд Томогийн гараас мултрав.



*Чи ч гэсэн, би ч гэсэн гаж биш шүү дээ. Дахиж битгий тэгэж яриарай. Гаж донтон гэж бодох хүн байвал байна л биз, бидний хэрэг биш*

Ингэж хэлэх Томогийн нүд туйлын серёзны (<--- энэ үгэнд яг таг таарах гоё Монгол үг олох юмсан... Чухал гэхээр нэг л биш...) харагдав...



--------------------------



Тэр орой.

*Жишээ нь байшдээ. За унтая гээд унтана даа? Тэгэхэд, түрүүлж унтсан хүн нь сүүлд унтсан хүнээсээ хайр нь арай бага байдаг гэж мэдэх үү?*

гэнэт Томо хэлэв.



*Яадаг гэнэ ээ?*



*Догдлохгүй байхаар түрүүлээд унтчихдаг байхгүй юу. Тэгээд, догдлоод, унтаж чадахгүй байгаа нь нөгөөдөө илүү хайртай гэсэн үг байхгүй юу*



*Ан тийм үү.. Гэхдээ чи дандаа түрүүлээд унтчихдаг биз дээ? Унтахдаа ямар хурдан гээч? Нэг хоёр гурав гээд л нам шүү дээ!*



*Гэхдээ өчигдөр би чамаас сүүлд унтсан шүү. Чи бол зад хурхирч байсан гээд л бодчих. Би хажууд чинь догдлонгоо унтаж байгаа нүүрийг чинь зөндөө удаан ширтсэн гээд л бодчих*



*Дандаа түрүүлж унтдаг биз дээ? кэкэ*



*Өчигдрийн тухай ярьж байхад чинь*



Болохгүй сэдэв хөндчихсөн Томо, үүний дараа намайг түрүүлж унтуулах гээд үзэж тарав. Намуухан хөгжим тавиад л, *Нойр хүрч байгаа биз дээ?* гэж асуугаад л.



Гэхдээ хамгийн сүүлд нь өөрийнхөө тавьсан урхинд ороод, унтчихсан нь Томо байв...



(Иймэрхүү юм их ярьдаг нь Япончуудын зан уу? Манай экс экс экс бф ч гэсэн, экс экс бф ч гэсэн иймэрхүү юм ярьж байсан нь санаанд орчихлоо... По дороо унтчихдаг, унтаж байгаа царайг чинь ширтээд хэвтэж байхдаа дуртай энээ тэрээ гээд... Кяаааа... Лаг ичмээр юм ярив. кэкэкэ)



---------------------------------



Томогийн хайран дотор миний дотор нэг зүйл өдөр ирэх тусам том болж байв.

Олон жил бусдаас, өөрөөсөө нууж ирсэн *Үнэн төрхөөрөө байгаа БИ*...



Болж өгвөл, эмэгтэй хүний бие махбодид бага багаар ч болов дөхөж очмоор байна гэдэг хүсэл.. Гэхдээ ийм хүсэлтэй байлаа ч гэсэн, Томо бол намайг байгаагаар минь, *БИ* гэдэг хүнийг хүлээн зөвшөөрөх учир.





Их сургуулийн 1, 2-р курсдээ ихэнх кредитээ аваад дуусчихсан байсан тул би, хөгшчүүдийг асрах газарт ажил хийж эхлэв.

Зөнөчихсөн хөгшин хүмүүсийг асрана гэдэг эхэндээ нилээд хэцүүхэн ажил байлаа.



Гэхдээ энэ ажил надад олон зүйлийг өгсөн гэж боддог юм. Хамгийн сайн найз Микигээс эхлээд л.



Мики нэг их хүн амьтанд санаа тавиад байдаг хүн биш, харин өөрийнхөө дураараа хүн байв. Царайлаг, гоё биетэй, тэгээд инээхдээ асар эршүүд инээдэг нэг тийм хүүхэн, тэгээд яриа их нийлдэг байв.



Хамгийн анх Томогийн тухай каминг аут хийсэн хүн маань Мики байсан юм.

Бүтэнсайн өдөр ажил хийж байх үеийн өдрийн амралтаар.



*Э? Юуны тухай яриад байгааг чинь нэг л сайн ойлгохгүй байна шүү!* гээд чангаар өгүүлэх Мики.



Би нэгд нэгэнгүй тайлбарласныхаа дараа, Микиг яаж хүлээж авах бол гэж айсан шиг харав.



*Ннн... Хэрвээ чи л тэгээд сэтгэл хангалуун байвал болоо юм биш үү??*



Хөнгөхөн ч юм шиг, гүнзгий утгатай ч юм шиг ийм үгийг, тун энгийнээр өгүүлэх Мики.

Энэ өдрөөс хойш бид хоёр улам сайн найзууд болсон билээ



----



*Соуичи, Соуичи*



Миний нэрийг дөхүүлсэн хирнээ дандаа андуурч дууддаг нэг эмээ байж билээ.

90 гарсан, хэвтэрт ороод, нилээд зөнөчихсэн, гэхдээ намайг мэдээд, их сайн байдаг тийм эмээ байсан юм. Хүү нь Соуичи гэдэг нэртэй байсан болохоор, хүүтэйгээ намайг зүйрлэдэг байсан ч байж магадгүй л юм.



Залуудаа үнэтэй ресторан ажиллуулж байсан, нөхөр нь улс төрч байсан бөгөөд, олон хүүхэдтэй ч, хүүхдүүд нь бараг хаячихсан шахуу тийм эмээ байв.



Энэ эмээ хааяа подхийсэн подхийсэн юм хэлдэг байв.



*Эр хүн, эм хүнээс нэгээр бузар. Яагаад гэвэл эр хүний шунал нь эм хүнийхээс нэгээр олон болохоор. Тэр нь шалиг байдал* гэх мэт.



Иймэрхүү яриа болсон орой заавал Томод өдөр нь юу болсон талаар ярьдаг байв.



*Өө. ёстой яг голоор нь аваад хаячихаж* гээд хоюулаа инээлддэг байж билээ.





Нэг өдөр.

Хацу эмээ над руу харсанаа хэлэв



*Чи залуухан байна. Өөрийнхөө хүссэн амьдралаараа л амьдрах хэрэгтэй. Хичнээн агуу мундаг хүн байсан ч гэсэн, хамгийн сүүлд юу ч үлддэггүй юм. Тийм болохоор, өөрийнхөө хүссэнээр амьдрах хэрэгтэй шүү.*



Би эхэндээ юу хэлсэнийг нь сайн ойлгоогүй боловч, яагаад ч юм нулимс асгарчихав.



Бүр багаасаа л би * Би ингэж амьдармаар байна* гэсэн хүсэл сонирхол байхгүй байлаа. Эцэг эхээсээ ч, эргэн тойрноосоо ч тэр өөрийнхөө үнэн төрхийг нуухад хамаг энергиээ зарцуулдаг байсан тулдаа ч тийм байж магадгүй.



*Ингэж амьдармаар байна* гэдэг талаар бодож ч байсангүй.



Томотой хэрвээ би учраагүй байсан бол, Хацу эмээгийн энэ үгийг би сайн ойлгохгүй л байсан болов уу. Хөгшчүүл дахиад л үглэж байна ухааны юм бодоод л өнгөрөх байсан байх.





Энэ ярианы дараахан Хацу эмээ нас барсан юм.

Настайчуудыг асрах газар ажил хийж байхад, хүний үхэлийг олон удаа үзэх хэрэг гардаг юм.



Хүн гэдэг үнэхээр үхэх цаг нь ирэхээр амархаан үхдэг юм билээ.

Үхэл гэхээр нэг л их холын төсөөлөхөд хэцүү зүйл мэт боловч, цаг нь ирэхээр, өөрийн биеэ ч хөдөлгөж чадахгүй болоод, тэр хүртэл өөрт чинь байсан алдар нэр, эд хөрөнгө ямар ч утга учиргүй болоод, цорын ганцаар үхдэг юм билээ.



*Өөрийнхөө хүссэн амьдралаар амьдрах*



Энэ үгийг 20 дөнгөж гарсан надад Хацу эмээ зааж өгсөн юм.



20 хэдхэн настай миний хувьд цаашид амьдрах хугацаа хангалттай байлаа. Гэхдээ, энэ урт замыг *ЭР ХҮН* гэсэн тодотголтойгоор амьдрах нь надад улам бүр хэцүү болсоор байв. Төсөөлөхөөс ч халширмаар.



Энэ л цагт надад амьдралыг өөрөө сонгохын утга учрыг зааж өгөх Хацу эмээ, эрэгтэй ч бай эмэгтэй ч бай намайг хайрлах Томо дайралдсан нь маш том тохиолдол байв.



*Эмэгтэй хүн болмоор байна*



Ингэж бодоод, би гормоны эмнэлэгийн талаар судалж эхлэв.





--------------------



Сүкияки. Томогийн дуртай хоол байв.

Цалин буусан өдрөө заавал илүү амттай сайн чанарын мах, тэгээд ногоо худалдаж аваад хоюулаа Сукияки хийж иддэг байв.



Тэр орой ч гэсэн Томогийн Сукияки хийж идэж байв.



*Томо, нэг ярих юм байна...* хэмээн би өгүүлэв.



Зурагт үзээд инээж байсан Томо наашаа хараад асуув. *Яасан?*



* Эмэгтэй гормон ууж эхэлдэг юм бил үү гэж бодлоо л доо...*



Томо гайхсан байдалтай наашаа харсанаа асуув



* Э? Тэрийг уухаар яадаг юм?*



Би гормоны талаар, гормон ууж эхлэхээр ямар үр дүнтэй, бас ямар сөрөг дагавартай талаар, яагаад гормон уухаар шийдсэнээ нэг бүрчлэн ярьж өгөв. Ингэж ярингаа, өөрийнхөө энэ шийдвэр минь зөв эсэхийг давхар шалгангаа...





Хэсэг дуугуй байсанаа Томо өгүүлэв. Үгээ нэг нэгээр нь зөөнгөө...



*Эмэгтэй болохыг хүсэж байгаа юм байж. Тэрийг чинь ойлголоо. Гэхдээ биеээ өөрчлөнө гэдэг тийм амар эд биш шүү дээ. Тэгээд, тэр гормон гэдэг чинь нэг ёсны хор шиг эд биз дээ? Чиний биенд чинь санаа зовж байна...*



*анхан*



*Гэхдээ хэрвээ эмэгтэй болсон нь чиний хувьд сэтгэл амрах, үнэхээр сонгомоор сонголт юм бол би чамайг дэмжинэ. Гэхдээ хамгийн гол нь нилээд хэцүү, эрүүл мэндэд ч тийм сайн биш зүйл болохоор, байнгын эмчийн үзлэгт орно гэдгээ амлах юм бол шүү!*



*За*



хэсэг анир чимээгүй байдал үргэлжлэв.



*Яагаад ийм байх ёстой гэж...* Томо гэнэт чимээгүйхэн санаа алдав



*Чи уг нь эмэгтэй шүү дээ.. Гэтэл яагаад заавал эм ууж байж эмэгтэй болох ёстой юм бэ, яахаараа юм ийм байх ёстой юм бэ...* Томогийн нүднээс нулимс асгарав,,,

Надад уйлж байгаа царайгаа харуулахгүй гэсэн дээ доошоо хараад чимээгүйхэн уйлав.





*Хүн хүн өөр болохоор...* би Томог аргадахаар ингэж хэлэв



*Би байшдээ... Хэрвээ чи л аз жаргалтай байвал тэгээд л болоо * уйлангаа Томо хэлэв.



*Чамтай учирсан болохоор би жаргалтай шүү дээ...* би инээмсэглэнгээ Томод хэлэхэд , Томо бүр чангаар, жоохон хүүхэд уйлж эхлэв.... *Би чамаас илүү жаргалтай мэдэв үү* гэж хэлсэнийхээ дараа....





Ингээд би эмэгтэй гормон ууж эхэлсэн юм.....

Эмэгтэй болохын төлөө, бага багаар.



--------------------------------------------------------------------------









Зиа би зөндөө урт юм орчууллаа шүү, кэкэ.


Санаа байгаад, сач хүрэх юм бол үргэлжлүүлж магадгүй.






Гэхдээ миний блог гэж нээг л их уянгын халил болоод шал сонин юм аа, кэкэ.










Маргаашнаас Голден Вийк гээд Японы амралтын өдрүүд эхлэх болохоор хэсэгтээ архидах байх. Вива холидэй!!!










Гэснээс, 80-аад он гэхээр хүмүүст юу санаанд ордог вэ хэлээрэй!!!


Хоум Партиныхаа сэдвийг 80-аад он гэж сонгосон хирнээ, өөрөө яахаа мэддэггүйээ, кэкэ.






Синди Лопер шиг хувцасладаг юм уу хаашаа юм тэ? кэкэкэ

17 comments:

BorlaSQue said...

80 аааад оныг дөнгөж үзүүрнэээс нь амтлааал алдсан хүн шд


1 нас өнгөрөөл 90эээд он юууу ч мэдкү байна ааа



энэ үнэхэээрийн сонирхолтой байана аа. ном гаргачууул сонин байна байх тэээ


тэр хацу эмээгийн хэлсэн үг хүн хүссэнээрээ л амьдрах хэрэгтэй гээд тэр яг миний боддог бодлыг эвлүүлээд хэлцэн яг оносон гоя үг байна




энэ томо ямар сайн залуу вэ ийм хүн олон байгаасай


чи эмэгтэй хүн шдэээ, чиний эрүүл мэндэд санаа зовж байна, бидний хэрэг биш, бид гаж донтон биш гэээл



хүний гадаад төрх гэхээсээ илүү дотоод хүн рүү нь өнгийж харах чадвартай сайхан хүнб айна ааа




би энэ томод нь дурлачихлааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа




ингэж хил дамнаж дурлах гэж кэкэ

BorlaSQue said...

80ааад он гэхэээр нээрээ монголд бол нэг бор магнитофон кассет тэгээд бор шкац хосоороо абба бийтлиз ээдр байхын бол уу



тэгэээд нэээх хими хийлгэсэн сэвсгэр үснүүд хар том ялаа шилнүүд гандцан юм шиг өнгөтэй цувнууууд гээээл


эмэгтэй хүний нэг тийм өвдөг давсан хэрнээ шагай хүрээгүй складтай юбка сарфанан гэмэээр цагааан срочка юбканыхаа дотуур хийгээд хүйснээсээ дээгүүр жимбийтэл тэлэлсэн нарийхан тэлээнүүүд гэх мэт


өндөр өсгийгүй намхан ултай эмэгтэй ботинкнүүүд




















эрэгтэй нь гэвэл

бариу брюк бас л хими хийлгэсэн сэвсгэр үс юм болов ууу







80ааад он гэхээр ямар кино байж болох ууу бодий л дооо

Rhea said...

баярлалаа.


би урьд нь хүйсээ солиулдаг хүмүүсийг сайн ойлгодоггүй байсан юм. харин одоо овоо ойлгож байна.

Томогоос салчихдаг нь хайран юм. уг нь их сайхан хайр байсан байшд.


тэхдээ салсан ч салаагүй ч өөртөө сэтгэл хангалуун байгаад нь баярлачихлаа :D

би өөрөө их том үйлс хийсэн аятай сэтгэл додигор сууж байна. дахиад баярлалаа гэмээр байна хэхэхэ.


80аад он гэхээр трапец өмд, урт захтай цамц, буржгар үс, бас том том тоногтой хүрэм... тэр үеийн стильд дуртай.

Anonymous said...

Үргэлжлүүлж байгаад баярлалаа.

Чамд өөрөөсөө илрүүлэхийг хүсдэггүй романтик зан байдаг байхаага. ийм гоё гол нюансыг нь мэдрүүлж орчуулна гэдэг чинь мэдрэмж сайййн гсн үг. Хэрвээ тэр уянгалаг талаа гаргачуулл weak харагдчих вий гэсэн эмээх сэтгэл гүний гүнд байдаг ч юм шиг. за за мэдкүү мэдкү. Гэхдээ чи дураараа күүл санагддаг шүү.

80's иймэрхүү байсын болуу.http://fileserver.tinker.com/tinker/events/3/3028_main_image_1243101194.jpg

Тэгээд сайхан халуун яриа, уур амьсгал үүсгэчүүл ямар ч party гоё шүү дээ.

gigi said...

Hey Po bayarlalaa sonirholtoi uymaa. Uneheer hun uhvel buh l uymaa orhih bolohoor uyndaa iim shunaltai baidag bnaa gej bodson chadkuu l baih l daa. 80 on gedeg ni decoration uymuu costume party uymuu? za tegeed gol ni orchuulaad oruulaad baigaarai hu. Enjoy ur self& have a nice holidays! ;-)

ershuu said...

hatsu emee goyo ug helsen baishuu:) hatsu emeed bayarlalaa :P

ollie said...

гоё юмаа. "байнга эмнэлэгийн үзлэгт орж байна гэж амла" гэдэг майр гоё санагдлаа.

сериозны гэдгийг одоо яг энэ тохиолдолд юу ч гэхийм бэ дээ. "нухацтай", "үнэн сэтгэлээсээ" гэвэл илүү таарахын болуу. "чухал" гэдэг нээрээ арай л биш байна.

хүн үхэхдээ цор ганцаараа гэж үнэн байхоо. нэхххх гунигтай мэдрэмж байна.

за архичин минь, хурдан үргэлжлэлийг нь оруулаарай чи гсн :р

freestyle529 said...

өө зөндөө зөндөө урт оруулчихсан байж шүү дээ. хааяа л нэг тохиолддог, анх удаа сонсоход нэг л удаа тийм нэг мэдрэмж төрүүлдэг хөгжим шиг түүх юмаа энэ.....
Сайхан амраад ирээрэй. 80 он гэж бүлтрэх гэхээр дөнгөж төрөөд хөл хэлд ороод гүйж явсан болохоор мэдэх юм алга ккк

svnder said...

Chinii sach hurne ee Harin sanaa tawiad nemeed orchuulaarai :-)

Gadna haragdaj bgaa torhond bish yag bi gedgiig ni ingej sain oilgoj hairlah huntei uchirsan ene ih aztai ohin yum aa

мармелад said...

өө мангар сонирхоод уншаад чиний блогт бас бичлэгүүдэд чинь дурлачихаад байгаа шүү

энэ япон хүний бичлэгүүдийг уншаад гомо хүмүүсийг илүү их ойлгодог болжаагаа

eldevasuult said...

Bayarlaj bgaa shuu

80aad on. Japanii huvid shal oor bsan baih tee.Huuhed nas Alla Pugachiva, Soyol-Erdene, Bayan Mongol, Tsirk, Modern Talk.
Pioner baisan uye. Surguuliin shine jil.Oktoberiin bayar, Main 1n,
Naadam. Shine jiliin mandarin. Undaa(ulaan us). Magnitpone, duu huraagch, pyanz togluulagch.
Alsiin teever, Tuuvar. MGLiin uran saihanii kinonuud. Bi chamd hairtai. Bicheed baival bicheed baih yum bna oo.

Hamgiin ih bodogdoj baigaa zuil suragch ahui uye. Soyol-Erdene hamtlagiin duuchin Bayaraa asan nas barsan,itgej chadahgui aimaar guniglaad,

patatepatata said...

Redcourse> Oh chi chini tegvel shal nyalhaaraa yum baishd te?
80-aad on geheer, uulyn nugad chamtaigaa geed bujigleed duulval goyo ch yum shig yum te?

Rhea> Uuriinhuu huisiig tegtlee uzen yaddag geheer bas sain oilgoj chaddaggui l yum, gehdee uuriinhuu hussen amidralaaraa amidrah geed asar ih zorig gargadag ni hundlehuits humuus yum shig sanagdaad baidag yum. Sonirholtoi ch gesen utgaaraa te?

Anonymous> lag analys hiisen baishd, keke. Bi ormachik bolohyg bol husdeg baihaa. Daanch chaddaggui yum... Gehdee neeree oird durlaj bariagui bolohoor, neg durlah yumsan te?

jagaa> shunal gehdee heregtei yum shigee. Uuriinhuu husseneer amidrahyn tuld todorhoi hemjeenii hurungu heregtei bolohoor. Hurungunii tuluu uuriiguu zoliosloh yum bol utga uchir ni aldagdah bolohoos te?

ershuu> nastai humuusiin ugiig harin haayaa sonsoj baih heregtei yum shig baigaa yum te? kkk


ollie> nuhatstai gedeg neeree goyo taarsan ug baina sh dee. Urgeljlel geheer tegeed, Tomo ene huuhen hoyoryg salgaj taarah bolohoor, yaadag yum bilee, keke. Naizluulaad amar saihand ni jargaachihsan ni neg bodlyn zugeer ch yum shig sanagdaad baigashd, keke

freestyle> uyangyn halil gej eniig heldeg baihgui yuu gej ireed tomrov, keke. 80-aad ond huld orson geheer, nadtai oiroltsoo nastai yuu te?

sunder> hamgiin gol ni tegeed salsanyhaa daraa ch gesen hairtai hunee ter chigeer ni harj chadaj baigaa bolohoor ene ohin mundag te? Bi ene ter bol huuchin naiz zaluu ene teree muulaad yuu boloh boloo, keke

marmelad> ene hunii bichleg, minii bichlegees gehdee zarchmyn huvid yalgaatai baigaa biz dee? keke
Minii bichlegiig *Muusain gomonuud baga nasny huuhed ingej uruu tatdag yum, hartsgaa* geed neg hun link tavichihsan baisan... tiim l muu hun yum baihdaa te? keke

eldevasuult> peoner boldog yum bil uu, keke. naad tulhuur ugnuud chini ih dajgui goyo sanagdchihlaa. Huuchinaa sanaad geh yum uu te? kk

freestyle529 said...

ха ха. уянгын халил ч чухал шүү. гэснээс бага насны хүүхэд уруу татагч гэж цоллуулсан гэснийг уншаад баахан инээв. бүр яг даа яг гсн кккк

ollie said...

үлгэр болгон амар сайхандаа жаргаад байх чинь сонирхолгүй ш дээ. зарим нь ч болтугай гунигтай дуусвал илүү хүмүүст таалагдана ш д :D

lucky said...

mash sonirholtoi bailaa, zuvhun ene tuuh ch bish chinii blog buhleeree. Bi huvidaa iim humuusiig gaduurhaj yalgah ni buruu gej boddog. Hun uuriinhuu huvi tavilangiin ezen baih estoi...bayarlalaa, daraagiin bichlegiig huleej baiya daa

lucky said...

bugd l adilhan hun, har shar tsagaan, gay...bugd. Bi USA-d baidag, neg tiim huntei uulzaj yariltsanaas hoish tedniig oilgoh bolson yum daa.

patatepatata said...

freestyle< harin tiim, yostoi gutguulne gedeg shig, keke

ollie> ter ch tiim shuu!

lucky> hun huvi zayaanyhaa ezen baih yostoi gedeg chini goyo ug baina aa!