Friday, April 30, 2010

Жорлон тэвэрч баахан хэвтэв

Царайлаг, цагаан, тэгээд дээрээс нь миний муу муухай юмыг бүгдийг хүлээн зөвшөөрдөг тийм хөөрхөн бүсгүйтэй өнөөдөр өдөржингөө найзлав...



Өчдөр, Баябага даргатай хамт найрлачихсан чинь өнөөдөр яг үхэх гэжийнэ...



Орой 6 гэж нийлээд, 12 хүртэл баахан архи уучихсан юм...

Бүүр шөнө тэгээд нэмээд Баябага даргын найз залуу нь (хөөрхөн бондгор хүү бий) нь вино авчраад нэмээд найрлачихсан...



Өглөө боссон архи гараагүй.. Өнөөдөр өдөржингөө ажил дээр нэг өлбийсөн, бээвийсэн юм суулаа.

Архиа гаргах гээд ажлынхаа жорлонд ороод, бөөлжиж нэг үзээд унтаж нэг үзээд...



Жорлонгийнхоо шалан дээр эвхэрч ирээд лаг унтлаа ш дээ...

Одоо л арай гайгүй болж байна, бие муу байна гээд ажлаасаа бултах уу яах уу гайхаад л байна.



За тэр яахав.





Ойрын үед баахан дурлал армаанчик гэсэн юм бичээд байгаа хирнээ, мань өөрөө ерөөсөө хайр дурлал энэ тэртэй учрахгүй миа байна аа..

Нэг гоё догдлох юмсан гэдэг шиг.



Дурлалтай учрах байтугай, надаас зугтаасан хүмүүс л энүүгээр дүүрэн байна аа...



Түрүүчийн тав даxь өдөр 2-р хороололд уугаад сууж байсан юм. Тэгсэн, 4 жоохон хүүхэд хажууд байна аа.. Яриаг нь сонссон, шулуун хүүхдүүд гэнэ.



Ах, аягүй 2-р хороололыг ягаан пий аар хийх санаатай, ундаагаар дайлж бариад, лаг царайлсан юм. Тэгээд янзан бүрийн юм яриж байсан, тэр хүүхдүүд нэг ажлынхан юм байх. 3 нь 23-тай, тэгээд 25-тай *ахмад = сэмпай*-тайгаа хамт *нийгэмийн хичээл хийхээр* (社会勉強) хоёрдугаар хороолол ирсэн юм байх.



Овоо гайгүй яриа таараад байхаар нь, *Агаа нь та нарт 2-р хорооллыг танилцуулна аа. Диско орж үзэх үү?* гээд дагуулаад гарлаа. Тэгээд диско орох гээд очирлоод зогсож байсан, гэнэт 25-тай хүү нь буцаад гараад явчихав.



Яасан юм болоо гээд хойноос нь гарсан, нөгөө 4 жоохон хүүхэд чинь, хөлний ул нь гялалзаад зугтаагаад алга болдог байгаа??



Миний гайхсан гэж. Хүн чинь ийм хурдаг гүйдэг бил үү гэж...

Гэхдээ намайг одоо яачихна гэж бодсон юм бол оо тэ? Бариад идчихнэ, энэ гомо аймаар энэ тэр гэж бодсон юм байх даа???



Үнэн шоконд орлоошд...



Буцаж очоод архи уусан, дараад нь яаснаа санахгүй байлээ.. Хэдэн найзууддаа *Надтай жоохон хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг харьцлаа, Би нас биед хүрсэн хүн шүү* гэж агсан тавьсан сурагтай байсан, кэкэ.



Хагассайн.

Сэрсэн чинь орой 6 болж байлээ...

7-оос Гокон (найз залуутай болох гээд, танихгүй хүмүүс хоорондоо уулздаг үдэшлэг гэх юм уу даа...) хийнэ гэж ярьсан байсан юм. Парк Хаят гээд үнэтэй зочид буудалд.



Тэгээд, үнэтэй зочид буудлууд, олиггүй хувцастай бол оруулахгүй энэ тэр гээд загнаад байдаг болохоор (Дээр үед Риц Карлтонд шорттой орох гээд хөөгдөж гарч байсан удаатай), гялс Исэтан орж хувцас авч өмсөв. Гярсон гээд үнэтэй брандны хувцас, анх удаагаа авч үзэв. кэкэ. Гадуур өмсдөг цув шиг юм, 47000 иен (500 дойлуур?), тэгээд цамц 23000 иен (250 дойлуур??) гээд үнэ гэж тэнгэрт тэнгэрт.



6-д босоод, 6 хагаст гэрээсээ гараад, 6:45-д хувцас авчаад, 7-оос гокон гэхээр бас амжуулсан байгаа биз дээ? кэкэ



Гоконд очсон, надад таалагдмаар хүүхэд нэг ширхэг байна аа...

Гайгүй хандтай ч байх шиг байна гэж бодоод байсан, тэгээд *утасны дугаараа солилцоё* гэсэн чинь *чамайг би грайндр дээр хайгаад олохоороо мэссэж явуулья* гээд хавьтуулаагүй... *солилцмооргүй байна* гэж биш, ингэж хэлбэл болох юм байшд гэж мэдэж авлаа ш дээ, кэкэ.



Тэгээд Гоконд ирсэн хүмүүс наанаа лаг онгон царайлдаг юм. Бараг *эрэгтэй хүнтэй сээгэс хийж үзээгүй ш дээ* гэх нь холгүй.



Тэгсэн айфон дээр нэг мундаг аппликэйшн байдаг юм байна. Асуулт асуугаад, тийм үгүй гээд хариулдаг.



Мэдээж хэрэглэнэ биз дээ?



*Энэ дотор таалагдаж байгаа хүн байгаа* --> 9 хүний 8 нь тийм гэсэн

*Сээгэс хийж үзсэн хүний тоо 3 оронтой (100-аас дээш хүнтэй явалдаж үзсэн) --> 9 хүний 6 нь тийм гэсэн

*Энэ долоо хоногийн дотор сээгэс хийсэн* ----> 9 хүний 6 нь тийм



гэх мэт...



Ариухан, гэмгүй царайлчихаад, явж явж бүгдээрээ л завхай юм байшд тэ? кк







За тэр ч яахав.. Орой нь нэг таньдаг хүүхдийн ажиллуулдаг барны 10 жилийн ойд очив. Баахан драг күйний шоу үзсэн шиг. Тэгсэн, нэг үнэн хөөрхөн банди байна аа..

Яриа өдсөн, шулуун (стрэйт), 24-тэй, тэгээд зодоон хийдэг (какутока) юм гэнэ.

Нээх хөөрхөн биетэй. Согтууг нь далимдуулж баахан үнсэж барьж үзэв, кэкэ.



Тэгээд, тайзан дээр гаргаад хувцсыг нь тайлуулж барьсан, миний хувцсыг бас тайлах гээд... тэгсэнээ хүчээр зад татчихсан... 6 цагт худалдаж авсан цамц, шөнийн 3 цагт буюу, 12 цагийн дотор хуучин, уранхай хувцас болж хувирсан гэх, кэкэ.



Тэгээд тэр хүүхдийг согтууг нь далимдуулаад авья гэж бодсон, надтай адил бодолтойхүн байж таараад, тэгээд муу ч сайн ч шулуун болохоор, эрэгтэй төрхтэй намайг биш, эмэгтэй төрхтэй болчихсон драг куйнийг дагаад алга болсон. Сүүлд нь сонссон, жорлонд дагуулж ороод хөхсөн сурагтай байсан, муу хүмүүс муу байх юм тэ? 24тэй зодооч залуу бузарлагдсоон бузарлагдсан, кэкэ





Нэг иймэрхүү маягаар, дурлал мурлалаас холуурхан шиг л гүйгээд байна... Нээх гоё дурлах юмсан, кэкэ

18 comments:

Особу said...

yoonoooo eleg gushluu kkke durlah yumsan gesen chin huurhun sonsogdoj bna, zaluuhan sonsogdoj bna kkke tegmeer dee, urid ni yoonoo durlal murlal yu ve geel bdag bsandag, bayabaga shine bf tei bolsiimuuuuuu, gesnees ta 2 neeree enuugeer irj ailchlan toglolt hiigeech :) humuus ih uzeh bh daa yun bx egshiglen :)

ershuu said...

ene osobug!! ta hoyoriig bas dallaad amjij baina shuu kkke

gokon eteriig odoo bol tailbarguigeer oilgodog bolchood baigaashd gsn :P

Нээх гоё дурлах юмсан gsn chin end bi aimar surtei sanaa aldlaash
:P

MNED said...

to Patate> Hehe, bujignuulj ogoh yumaa.
to Osobu> yagaad humuusiig oor ruugee urvuu tataad dallaj duudaad bainaa?
to Ershuu> Sanaa aldav genee? Keke. Mongold chi bidnii amidral iim l baih yum baina shuu dee hehe

BorlaSQue said...

ЕРНӨӨСӨӨ ХЭДҮҮЛЭЭЭ ГОЯ ГОКОН ЗОХИОН БАЙГУУЛИЙ


ҮХСССС ХЭНД ХАМААТАЭН

ХЭНЭЭСЭЭ ИЧИЖ ЗОВЖ АЙЖ САНДАРЧ ИНГЭЖ ЯВЖИЙДИЙН


МАССС ОРООД ХҮРИЙГ НЬ ТАРААЖ, САМАРЧ ХАЯЧИХААД ГАРААД ИРИЙ


ЛАЙ Л БАЙНА

patatepatata said...

Osobu< harin tanai teruugeer ochij neg alialagch boloh yumsan geed l yariad baigaa, keke. Durlal, bi neg ih uguisgedeggui sh dee. Zugeer l, davhar bas banzal baimaar baina l gedeg bolohoos, keke. Bayabaga dargyn bondgor naiz ni huuchin heveeree. Manai hun aimaar UNENCH sh d,lol

ershuu> haha, sanaa aldav gesen bi umnuus chini sanaa aldmaar bollooshd. kk

mned> busniulj chadahgui baina aa. Suuliin uyed aimaar daruuhan bolchihson bi,keke

redcourse> neeree mongold delgeruuleech! keke,. Mass gej, horoollyn disco yuu?

Anonymous said...

Тэр Park Hyatt-д тийм үдэшлэг зохиох уу? нэг л итгэмээргүй санагдаад явчлаа

dream said...

100as deesh hvntei seeges hiij bsn 9-oos 6 n ch genuu? aavaa eejee :))))

eldevasuult said...

str8 zaluu changaaj baij delbe avahuulah gej baigaan.kkkkk
za tegeed nogoo orchuulgaa hiigeed bgaarai....

ollie said...

хахаха, сайхан гар шүү нээрээ. хайран хувцас :р

би бас өчдөр алингаа алдтал уугаад, гэртээ яаж ирснээ санадаггүй. өглөө сэрсэн чинь л гэртээ гэвтэж байналээ гсн :р

eldevasuult said...

humuus ochigdor yamar ih uugaa.
Bi bas tasrahiin davaan deer orj ireed tasarsan.
Manai nogoo naiz bur tas

WILD FOX. said...

ээ аймар аймар,

өнөө орой бдэй пааритай, таны бичсэнийг уншсан үнэн зүрх үхчлээ,
яаж гарч ууна даа
гссс хахах,:)

Lul said...

Humuus sale zarlaad bsan shde.Bi ch sale-deed nemerguim bna lee shde.kk
ta harin neg turshaach

lover_girl said...

Ollie өчигдөр төрсөн өдрийн шоу хийсэн үү хэхэ
өнөөдөр миний төрсөн өдөөөөр тэгсэн би гэртээ галзуу хатны блогийг уншаал сууж байхын.
Хүүе пататапатате хүүхээ стрэйт залуу гэхээрээ эмэгтэй зүстэй эр хүнийг сонирхдымуу хэхэ чи нээрээ ойрдоо муухай азгүй байгаан байшд
хүүхдүүд айлгаад зүгээр хахаха
шөнө зүүдэлж энтэр хар дарж байгаа даа хөөрхийс
Тэр үнэтэй хувцас хайран юм гол харлачихлаа гээд байхгүй юу

patatepatata said...

anonymous> hehe, arhag bolohooroo gazar golohguishd, lol.
All you can drink + light food course ni 5200 yen geed hyamdhan baihan bolohoor ni, 2 hun ni 2 talaasaa 5, 5 tanidag huuhdee daguulj ireed l goukon. keke. Yos zuigui ain? lol

dream> harin tiim, aimaar zambarmaagui te? lol.

eldevasuult> medeej, hand baihgui huniig bol changaahgui shuu dee, keke. gehdee neeree delbe avahuulahgui yum shuu, keke

ollie:/ muu har arhichin! lol

eldev asuult:/ muu har arhichin 2

noiton navch:/ haappy birthday girl. sain uuv uu ain?

lulu:/ nuguu niiluulelt ni ihedchihsen niigem gedeg shig te? kartyn baraany uyee sanagalzan zuudlev, lol

lover girl:/ galzuu gatan gej hen yum bol oo gesen, minii blogiig heleed baigaa yum uu te? keke
Straight gedeg ni haritsangui ter taldaa gesen utgaaraa l daa. Emegtei huvtsaslasang baga saga ch gesen sonirhoj baina, nadtai durtaiyaa unseltsej baina + huvtsas tailah geed zutgej baina gedgiig ni harahad bas 100% straight bol bish yum shig baigaa yum. 80%??? keke

Нэмү said...

6-12 хүртэл уух чинь хэвийн үзэгдэлшт, би бол 12-с өмнө орноо гонжшт гээлүү :р

по ажаа бичлэгээ яаж тоймлоод байгаан заагаад өгчөөч

Soul&Spirit said...

redcourse> кэкэ сайхан санаа байна, ингэхэд массс гэдэг чинь хаана байдаг билээ?

patatepatata said...

nemu> chamtai yur ni yum duugarahguiee, muu har arhichihn, lol lol lol kekeke

soul< neeree ta nar mini teruugeer bujignuulaach, gai l baina sh dee

Soul&Spirit said...

би уул нь бол баар сав суулга нтр нээх хэсч бариад байдаагүйм, гэхдээ анги нийтийн төлөө бол сахил санваар ч лай л байна тэ.