Monday, April 26, 2010

Durlalyn tuhai oguulleg?? kkk

Ажил дээр хийх юм олдохгүй байгаа учир (цалингийн дээрэмчин? ккк), транссексуаль Андо Со-гийн бичлэгээс хулгайгаар орчуулж оруулахаар шийдлээ...




Дэндүү урт болохоор, нилээд хэсгээс нь цомхотгож орууллаа шүү.

Тэгээд, залхуу хүрэхээр гэнэт бичиж байсанаа болиод орхичихож магадгүй гэдгээ бас анхааруулья, кэкэ



Өгүүллэх хэлбэрээр бичсэн боловч, нон-фикшон бичлэг.

Япон хэл мэддэг хүмүүс өөрийнх нь блогоос нь шууд орж уншсан нь дээр байх.

---------------------



Арван найман насны хавар





Манай гэрийн хажууханд байх нилээд өргөн зам. Томо намайг тэнд дандаа хүлээж байдаг байж билээ. Замын хоёр талаар нь Улиас модод тарьсан байдаг байж билээ...

Би одоо хүртэл Томотой өнгөрөөсөн энэ дурлалаа юугаар илэрхийлэхээ сайн мэддэггүй юм.

Навч нь шарлаад унадаг Улиас мододтой зүйрлэмээр ч юм уу даа..

Хавар анх навчаа нээгээд, зун нь дэлгэрээд, навч нь шарлаад, унаад, унасан навч нь газар шороондоо шингэдэг... Гэхдээ нэг ялгаа нь, жил болгон давтагдахгүй... тийм л дурлал байсан мэт....





* Шөнийн ээлжинд ажилламаар байгаа юм гэнэ ээ? Туранхайвтар залуу байна, чи тэгээд чадах юм уу? Шөнө ажиллах ч хүнд шүү дээ*

*Ан, зүгээр, чадна...*



24 цагийн дэлгүүрт, үйлчлүүлэгч болж орж байсанаас, худалдагч хийж үзээгүй байв.

10 жилээ төгсөөд, их сургуульд орох жилийн хавар.

Чөлөөт цагаараа дэлгүүрт ажиллах юм бол, цалин нь арай гайгүйтээгээр нь шөнийн ээлжинд ажиллая гээд очиж ярилцлага өгсөн юм.



*Ан, гэхдээ эр хүн байна, шөнө гайгүй байх. За чамайг ажилд авлаа. Хэзээнээсээ ажиллаж чадах вэ?*



*Хэзээ ч байсан чадна*



*За, тэгвэл дараагийн 4 дэхээс ажиллах уу? Оройн10 цагт ирээрэй*



Би резюме-гээ өгөөд байж байтал гадаа хаалга нээгдэх чимээ сонсогдов.

*Өглөөний мэнд* гэх эрэгтэй хүний дуу сонсогдо...



Надтай ойролцоо насны нэг хүү орж ирж байв, Нарийхан корридороор зөрөх гэсэн, жоохон эвгүйхэн байдалтайгаар зөрж таарав...

*Ан уучлаарай* гээд инээмхийлэх тэр хүүгийн нүд нэг л зөөлхөн байдалтай харагдав...





Ингээд, ярилцлагаас гараад явж байхдаа бодов..

*Эр хүн юм чинь... *



Өдий болтол 18 жил наслахдаа би хэзээ ч өөрийгөө *Эр хүн* гэж мэдэрч байсангүй.

Өөрийн бие эрхтэн минь хүртэл нэг л *харийн* зүйл шиг санагддаг байсан юм...

Анх хэлд орохдоо хүртэл өөрийгөө *АТАЧИ* (Японоор, эмэгтэй хүүхэд өөрийгөө дуудах дуудлага) гэж хэлд орсон гэх боловч, мэдээж тэр үеийнхээ юмаа яаж санахав...



Гэхдээ, 18 жил амьдрах явцдаа би *хэрхэн бусдад гаж/ өөр юм шиг санагдахгүй байх вэ* гэдгийг маш сайн сурсан байв...Нэг мэдэхэд эмэгтэй хүүхэд шиг ярьж байгаагаа анзаарвал, хүчлэн байж эрэгтэй хүүхэд шиг ярих ч юм уу... алхаа гишгээгээ анзаарахаараа албаар эрэгтэй хүүхэд шиг том том алхдаг ч юм уу



18 нас хүрсэн миний бие, *өөрийгөө нуун дарагдуулж/ өөрөөр харагдуулж* амьдрахад бүх энергээ зарцуулж байв. Оюутан болсон минь ч гэсэн мундаг боловсролтой болох гэсэндээ биш, ажил хийгээд *костюм өмсөж, эрэгтэй хүн шиг* ажиллахыгаа аль болох хойшлуулахын тулд байсан гэхэд ч болох байх...





Ажлын анхны өдөр.



*Ан, өнөөдрөөс ажиллах хүү юу? Май энэ чиний дүрэмт хувцас*...



Ярилцлаганы өдөр байсан надтай чацуу болуу гэмээр хүү тэр өдөр надтай хамт ажиллах өдөр байж таарав.

*Энийг энд нь ингэж дараад, ингэхээр болчихно, амархан амархан* гэх тэр хүү.



Шөнө хэсэг чимээгүй байсанаа би асуув



*Ажиллаад удаж байгаа юм уу??*



Сайндаа ч биш, 2-уулхнаа байж юу ч ярихгүй байх сонин байсан учир, яриа өдөнгөө би өгүүлэв.



*Ан, ажиллаад 3 долоо хонож байна. Ан, тийм, чацуу юм чинь нэг их хүндэтгэлийн хэлбэрээр ярих хэрэг байхгүй шд. Би ч гэсэн 18тай, 1-р курс л дээ.*



Миний насыг резуменээс харсан юм уу, даргаас сонссон юм уу, энэ үгийг хэлээд тэр дахиад дуугай болов.



Би юм ярихгүй байхаар жоохон эвгүй байдаг хүн л дээ. Харин түүний хувьд юм ярихгүй дуугүй байх нь нэг их эвгүй бол биш бололтой.. Нэг тийм *эршүүд* гүндүүгүй байдал түүнээс мэдрэгдэж байв. Ямар ч байсан муу хүн бол биш бололтой санагдав.



Надаас 10 орчим см өндөр, тэгээд ямар нэг спортоор хичээллэдэг байсан бололтой, бага зэрэг булчинлаг биетэй хүү байв...



Шөнийн 3 цаг. Машины зогсоол хэрхэн цэвэрлэх талаар зааж өгөнгөө тэрээр асуув



*Ингэхэд чи аль сургууль юм?*

*XX их сургууль*



Хог шүүрдэж байсан шүүрээ зогсоогоод тэрээр над руу харав



*Нээрээ юу? Би ч гэсэн XX ш д*

*Тийм үү? Аль факултет?*

*Хууль!*



Нэг сургуулиар барахгүй, нэг тэнхим байж таарав.



*Ингэхэд нэр хэн бэ?* гээд тэр асуув..



*Юун оройтож нэр асуудаг юм* хэмээн жоохон шоолонгуй бодонгоо, *Андо Со* хэмээн хариулав.



*Намайг Такай Томохиро гэдэг*



18 насны хавар. Хэд хэдэн жил үргэлжлэх дурлалын үүдэн дээр зогсож байгаа гэдгээ би тухайн үед анзаараагүй байв.



---------------------





Томотой сургуулийн хичээлийн талаар хааяа ганц хоёр үг солилцох төдий байсан боловч, сургууль дээр уулзатлаа дотно бол байсангүй. Дэлгүүрийн ажлаа эхлээд сар орчим болсон байсан уу?



Томо бид хоёр өглөөний 9 хүртэл ажиллаад байж байв..



*Шөнө ажиллана гээд хэлчихсэн ч гэсэн, бас хүнд байна шүү тэ?*

Томо ийнхүү өгүүлсэнээ нусаа татав.



*Ханиад хүрчихсэн юм уу?*

*Үгүй, аллерги. Шөнө бас арай гайгүй. Өдөр бол хэрэг байхгүй шд* гэснээ тэр нусаа гараараа арчаад, тамхи өрөхөөр гараа сунгав



*Паах, ямар балиар юм. Нусаа арчсан гараараа тамхинд хүрэхгүй шүү!!* хэмээн шоолов.



* Нус болоогүй ш дээ*

* Яг ш дээ. Нимгэхээн хальс шиг хэлбэртэй нус наад гарыг чинь бүрхээд авсан гээч*



*Миний нус шиг ариухан эд байхгүй шд. Адис авсан ч болно шд!*

*Ягшд,.. Харин ч эсрэгээрээ бузартах юм биш үү??*



Иймэрхүү юм ярьсан шиг байж байтал, гадаа цахилгаан цахих сонсогдов...



*Сая цахилгаан цахисан, харав уу?*

*Харин тийм.. Бороо орж магадгүй юм...*



5 минут ч болоогүй байтал бороо ёстой асгарч өгөв...

Өглөө 9 гээд нөгөө ээлжнийхэн орж ирэв.



Би ажилдаа дандаа мотоциклоор ирдэг байсан юм. Харин энэ өдөр Томо машинаар ирсэн байв.



*Ийм бороотойд мотоциклоор харьвал шалба норж таарна. Машинаараа хүргээд өг*



Харих гэж буй Томогоос би жоохон бэрэвхийлсэн байж гуйв...



*Өө, тэгье тэгье*



Юу ч бодсон шинжгүй удаанаар тэр өгүүлэв.

*Өнөөдөр машин ирсэн юм. Тэгэхээр, хадам ээжийн суудал дээр суусан эхний хүн чи болж таарах нь дээ*



*Тийм үү?. Гэхдээ чи ч мөнгөтэй юм аа тэ? Шив шинээрээ юм байна тэ?*

*Баян айлын хүүхэд энэ тэр бол бишээ... 10 жилд байхдаа ажил их хийдэг байсан юм. Тэгээд ч, зээлээр авсан болохоор...*



*Ан, ийшээ эргэхээр манайх байгаа*

* Ан тийм үү? Манай найзын энэ хавьд ш дээ*

*За баярласан шүү! Тэгээд, аваар осол хийчилгүйхэн шиг харьдаг юм шүү*



Ингэж хэлээд буухдаа, үүнээс хойш хэдэн жил энэ машины энэ л суудал дээр суух болно гэж зүүдэлсэн ч үгүй байв....





-----------------



Бороотой өдөр хүргүүлсэнээс хойш, Томотой нилээд дотносов. Бусад ажлынхаа хүүхдүүдтэй хамт караокэдэх гэх мэтээр шоудах нь ч ихсэв.

Мотоциклноос өөр унаагүй намайг Томо хүргэж өгөх нь ч их байв.



*Машин унах дуртай болохоор, зүгээрээ* гэж хэлэнгээ. Сургууль дээр ч гэсэн нилээд их дайралддаг болов.



Хавар өнгөрөөд зун болох дөхөж байсан үе. Уг нь ажлынхнаараа хамт загас барихаар явахаар ярьсан байсан юм. Гэтэл ажлынхан маань яагаад ч юм өөр ажил гарсан гээд, Томо бид 2-оос өөр хүн явахгүй болж таарав..



*О! Гол харагдаж байна! Ан, гэхдээ Томо, чи битгий хажуу тийшээ хараад бай, машин барьж байж аюултай* гэх мэтийн юм ярьсан шиг, зөндөө их инээсэн шиг өдрийг өнгөрөөв. Томо нилээд олон загас бариад, түүнийгээ шарж идээд харих замд.

Яагаад ч юм, Томо бид 2 муудалцав.. Миний дуртай дуучинг Томо доош нь чихсэн ч бил үү, нэг тиймхэн жижигхэн шалтгаанаар...Миний уур хүрээд чимээгүй болчихсон байсан юм. Томо ч гэсэн нэг их юм ярихгүй...



Гэнэт Томо дэлгүүрийн гадаа машинаа зогсоов.

*Яасан юм бол?* гэсэн юм бодсон боловч, машин дотор юу ч болсон дуугүй хүлээгээд байж байв...



Гартаа гялгар ууттай юм барьсан Томо машиндаа буцаж ирсэнээ *Май* гээд нөгөө гялгар ууттай юмаа өвөр дээр тавьж байна.



Машинаар дүүрэн гүзээлзгэний үнэр үнэртээд явчихав...



*Юу вээ* гээд инээсэн, *Хаха, гүзээлзгэнэд хууртаад уур нь гарчдаг айн?* хэмээн шоолох Томо



*Яахаараа гүзээлзгэнэ авчирсан юм?*



*Чи дуртай биз дээ?*



*Дуртай л даа, гэхдээ яаж мэдсэн юм?*



*Эртээр ажил дээр гүзээлзгэнэ идээд сууж байсан биз дээ* гэж хэлээд Томо машинаа хөдөлгөлөө.



Ингээд, уур гарсан би, яагаад уур хүрсэн талаараа тайлбарлаад, юу бодож байсаныг нь асуухад *Юу ч бодоогүй, загас хэтрүүлж идээд гэдэс өвдөхгүй байгаа даа гэсэн юм л бодож байлаа* хэмээн хариулах Томо.



Ингэсний дараа Томотой хамт караокэдоод харив,,,





Энэ өдрөөс хойш Томотой харьцангуй дотносон, гэртээр нь орж гарах болсон юм.

Аав ээжээсээ мөнгө авдаг гэх боловч, машины өрөө төлдөг Томогийн гэрт илүү дутуу юм бага. 6 татамигийн нэг өрөөнд (12-3 м2. Монголын байрны гал тогооноос арай том, жижиг өрөөнөөс арай жижигхэн) төмөр тавиур дээр хөгжим, зурагт 2той. Тэгээд гудсаа эвхээд буйдан/ сандал болгоод ашиглачихдаг тийм өрөө байв.



Энэ жижигхэн өрөөнд, хамтдаа Плэйстэйшн тоглосон шиг, өдөр унтсан шиг, хамтдаа энэ өрөөнөөс ажилдаа явсан шиг байх нь ихэссэн юм.



Хамт байх цаг хугацаа их байх тусам, би Томогийн сайн талуудыг улам олж харсаар байв. Цаг тохирсон бол хоцордоггүй ч юм уу, сэтгэлийн хөөрөлд хэт автдаггүй тал, ямар нэг зүйл буруутай байвал *Уучлаарай* гээд хэлэх чадвартай гэх мэт, тийм л нэг энгийн боловч чухал сайн талуудыг, сайн тал хэмээн нээсээр, олж харсаар байв.



Тиймээ, миний сэтгэлийн утас хөндөгдөж эхэлсэнийг анзаарч эхэлсэн юм. Гэхдээ энэхүү сэтгэлийн минь утсыг хөндөөд байгаа *юм* маань юу болохыг өөрөө мэдсээр, анзаарсаар байсан боловч, үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байлаа. Яагаад гэвэл, 10 жилд байхдаа дурласаны дараа, дурлалаа хүлээн зөвшөөрөхөөр юуг гартаа оруулж, юуг алдах вэ гэдгээ би мэдэж байсан учир.



Миний хувьд хайртай хүнийхээ хажууд *найз* хэвээрээ байж л чадвал болоо хэмээн шийдсэн байсан учир....



-----------------



Их сургуулийн оюутан болсон анхны зуны амралт.

Би ямар нэгэн юманд яарсан мэт Томотой үргэлж хамт байв. Хамт байхаасаа ч уйдахгүй, харин ч улам бүр хөгжилтэй байх болов.



Зуны халуунд Томогийн өрөөнд дээшээ хараад хэвтэж байхдаа

*Энэ сэнс чинь ажиллаж байгаа юм уу?*

* Яахнав хөөрхийг. Чадлаараа гүрийгээд энэ ш дээ*

*Олигтой сэрүүчүүлж ч чадахгүй, чамтайгаа таарсан эд байна дөө*



Иймэрхүү өдөр тутмын хоёр гурван үг хэлээд л хөхрөлдсөн шиг, нэг тийм л байдалтай байв.

Тэднийх дэндүү халуун байсан тул сэрүүцэхээр дэлгүүр орох үеэр.



*Энэ ёстой хөөрхөн охин байгааз. Иймэрхүү охин зам дээр хэвтэж байдаггүй юм байхдаа?* гээд Томо сэтгүүл дээрх охины зургийг заав. Бидний үеийн хөөрхөн охин байсан боловч, би юу гэж хариулахаа сайн мэдэхгүй байлаа... *Ан, тийм тийм... За хурдан гарья...* гэхээс өөрөөр.



Томо 10 жилдээ найз охинтой байсан гэх. *Яагаад салчихсан юм?* хэмээн асуухад *Охидуудын сэтгэлзүйг ойлгож чаддаггүйдээ юм биш үү?* гээд инээмсэглэх Томо.





Ингэхэд, Томо хайртай хүн, найз охинтой болохоор би найз хэвээрээ байж чадах болов уу??? Жирийн нэгэн найзууд болохоор..... Гэхдээ өөртөө итгэлтэйгээр хариулж бас чадахгүй байлаа



Зуны амралт дуусаад хоёрдугаар семестр.

Хичээлийн дундуур үдийн цайнаар сургуулийн гуанзанд Томогийн 10 жилийн танил Ичи-тэй дайралдаад хамт хоол идэв.



*О! Томо, юу байна?*

*Хөөх, ямар сонин хүн бэ. Чамайг чинь аль хэзээний сургуулиас хөөгдсөн болов уу гэж бодож байсан амьд байсан юм уу??*

*За яг ш дээ, ямар чи биш дээ. Ингэхэд найз охинтой болж байна уу?*

*Үгүйээ.. Бараа сураг байхгүй*

*Өө чи одоо. Хуучин найз охиноосоо болоод одоо охин үзэхээ больчихсон юм биш биз дээ?*

*Үгүй ээ... Охидууд чинь одоо улаан номонд орчихсон юм байлгүй, танилцах боломж олдохгүй юм байна ш дээ*



Томо энэ талаар нэг их ярихыг хүсэхгүй байсан уу, өөр зүйл ярьж эхлэв. Удалгүй Томог жорлон орох завсараар нь би Ичигээс асуув



*Томогийн хуучин найз гэж...?*



Асуухыг чинь хүлээж байлаа гэсэн шиг Ичи хүү ч нүдээ гялалзуулан ирээд *Ан, цаадах чинь найзалж байсан охин, үнэн хормой султай баагий байгаад, нилээд араар нь тавьж байсан юм. Томо угаасаа жоохон дүүнгэ ч юм шиг зантай даа? Тэрийг нь ашиглаад...*



Миний мэдэхгүй Томо, түүний нэгэн дурлал. Салсаныхаа дараа ч гэсэн хуучин найз охиноо муулахааргүй, тийм ариухан дурлал байсан боловуу хэмээн бодсон дотор бачимдаж байв.... Энэ мэдрэмж юу вэ? Хардалт уу??



Томод дурлаж болохгүй хэмээн өөрийгөө барьж байсан хирнээ, тархи гэдэг юм маань сайн мэдэж байсан хирнээ, үнэн хэрэгтээ миний зүрх, сэтгэл аль хэзээний дурлачихсан байсан мэт..





11 сар. Хичээлээ тасалчихаад, Томогийн гэрт дэмий цаг нөхцөөгөөд байж байв.

Гэрт нь байсан сэтгүүл үзэж байсанаа, ойрхон байх сүмийн зургийг олж харав.

*Томо, зүгээр байж байхаар, ийшээ явах уу?* хэмээн асуув.

*Өө, тэгье тэгье*



Зурган дээр байсан шигээ, улаан шар гэрэлээр гэрэлтүүлсэн сүмийг харангаа алхаж явав. Эргэн тойронд дандаа хосууд..



*Гэхдээ, 2 эрэгтэй ирэх газар биш байж тэ? Эргэн тойрон дандаа хосууд..* хэмээн өгүүлэх Томо. Нүүрэн дундуур цохиод авсан юм шиг болов.....



Хормын дотор гунигласан байж таараа төрхөө нуун байж чангаар инээгээд *Нээрээ тийм байшд,... Эрэгтэй найзууд байж ийм газар ирье гээд, би нээрээ...*



*Гэхдээ лаг гоё газар байна. Хааяа зүгээр ш дээ* ....





Томог урд гараад алхахад нь хойноос нь хараад зогсов. Хайртай хүндээ, хэлэх гэсэн юмаа хэлж чадахгүй байх тэр л дотор бачимдам сэтгэгдэл.. Түүний хойноос харангаа би өөрийнхөө доторх сэтгэлийг бүрэн мэдрэв...





------------------------------------



Он гараад 2 сар.

Зав л гарвал Томотой хамт байдаг байсан би. Гэрт нь Плэйстэйшн тоглонгоо *Хагассайнд завтай юу?* хэмээн Томогоос асуув.



*Ан, хагассайнд найз нь завгүй. Нөгөө Ичи байна ш дээ? Цаадах чинь охинтой танилцуулж өгнө гээд тэгжээсан юм. Хагассайнд.*



Би юу хэлэхээ мэдэхгүй юу ч болсон дуугуй сонсож байв



*Цаадах чинь саяхан найз охинтой болсон юм гэнэ ээ. Тэгээд тэр охиныхоо найзыг нь танилцуулж өгөх юм байх.



Нэг л өрөөнд байсан хирнээ, гэнэт Томо бид хоёрын хоорондох зай холдоод явчих шиг санагдав...



*Ан тийм үү. болж дээ* хэмээн өгүүлэх миний хоолой өөрт минь хүртэл нэг л хуурай сонсогдов..



*Нилээд хөөрхөн сурагтай байлээ*



*Ан тийм үү... Бүтвэл уг нь зүгээр л юм...*



*Бүр одооноос сэтгэл хөөрөөд байна гээд л бодчих.. Юу өмсөж явдаг юм билээ дээ...*

Томо яриагаа үргэлжлүүлсээр...





Урдаа байгаа сэтгүүлийг харж байтал, Томогийн хөөрхөн гэсэн охины зураг байлаа...

Иймэрхүү юманд дассан шүү дээ.,.10 жилд байхад ч гэсэн тийм л байсан ...Хэн нэгэнд дурласан ч бага багаар иймэрхүү зүйлд дасдаг л юм шүү дээ... дурлахгүй юм шүү.. Ганцаараа л амьдрах болно...



Өөрийгөө зоригжуулан байтал нүд булингартаад явчихав...Жинсэн өмдөн дээр нэг юм дусах сонсогдов... Энэ нь миний өөрийн нулимс байсан гэдгийг анзаартал хэсэгхэн хугацаа шаардагдав...



*Хүүе чи, яав??*



Гайхсан Томогийн дуу сонсогдсон тэр л агшинд миний доторх нэгэн утас тасрах шиг болов...

Би аль болох чимээгүйхэн боловч зогсолтгүй уйлж эхлэв...Хаашаа, хэнлүү чиглэхээ мэдэхгүй тэр л нэг дурлал...

Томод хайртай юм шүү дээ.. Хэн нэгэн өөр хүнд алдмааргүй байна гэсэн сэтгэл...



Өөрийнхөө дотроос ундрах тэр халуун дурлалыг би зогсоож, барьж дийлсэнгүй...

Жирийн эмэгтэй хүүхэд байсан бол энгийн л зүйл шиг учирч, энгийн л зүйл шиг дурлах атал, би эхлэлийн гараан дээр ч зогсох эрхгүй...чадахгүй...



Уйлахаа зогсохгүй бол бүх юм дуусчихна... Томотой дахиж уулзаж чадахаа больно...

Би өөрийгөө барин, Томогийнхоос гарав... Томогоор гэртээ хүргүүлэнгээ... Шөнө өнгөрөөд аль хэзээний үүр цайх гэж байв.





*Өдөр жоохон шоконд ормоор юм болоод... Гэнэт тэр санаанд ороод нулимсаа барьж чадсангүй* хэмээн өгүүлэх би...



*Тэгээ юу...*



Гэнэт уйлсаныхаа дараа би, хүн итгэхэд хэцүү тайлбар хэлээд, *жоохон гэртээ харьсан нь дээр бололтой* гэв



*За тэгвэл хүргээд өгье* гэх Томо.



Томо чимээгүйхэн, нилээд бодлогоширсон байдалтай хэд хэдэн тамхи татав..

Харилцан, хэд хэдэн удаа байнга л ярьдаг шигээ тоглоом шоглоом хэлэлцэх гэж оролдсон боловч, 1-2 юм яриад л дахиад л нам чимээгүй байдал...



*Чи зүгээр биз дээ?* гэх Томо...



* Зүгээр зүгээр, гайгүй* гээд яаран буух би...



Томог ямар нэг юм хэлэх вий хэмээн айж байв...



Энэ өдрөөс хойш, яаж ийгээд буцаад хуучин шигээ харьцах гэж оролдох өдөр хоног байв. Танилцсан охин ямар байсан гэж асуух ч юм уу, *би ч гэсэн нэг охинтой танилцах юмсан* гэж худлаа хэлэх ч юм уу..

Би худлаа дүр зохиож, жүжиглээд ч болсон Томогийн хажууд баймаар байлаа...





4 сар гарав.. Би 2-р курсийн оюутан болов... Тэглээ гээд өөрчлөгдсөн юм ч байхгүй байлаа... Хуучин шигээ л, ажлын газрынхнаараа Караокэ орсон шиг, Томо намайг машинаараа хүргэж өгсөн шиг... Сакура цэцэглэсэн нэгэн өдөр..



Цагаан өнгийн цэцэг яг л цас шиг бударч байх үеэр...



*Хардаа, Сакура аягүй гоё харагдаж байна*

*Харин тийм, шөнийн Сакура ч гэсэн гоё шүү!*



*Очиж харья. Би шөнийн Сакура нэг их харж байгаагүй болохоор* хэмээн Томо өгүүлэв..



Бороонд цохиулан байж шөнийн сакура харчихад ирсэн бид 2.

Машиндаа буцаж ирээд *Шалба нойтон* хэмээн шаагилдангаа, норсон толгойгоо арчсан шиг байв...

Жоохон байж байгаад...гэнэт...





*Соу. Нэг юм асууя...* хэмээн Томо нилээд чухал царайлан өгүүлэв..



*Э??*



*Жоохон сонин юм асууя...*



*....*



Зүрх түг түг...



*..... Нилээд дээрнээс тэгэж бодоод байсан юм л даа... Нодлингийн сүүл хавиас гэх юм уу даа...Чи жоохон охин шиг даа?? Тэгээд, чамайг нөгөө юу... тийм юм болов уу гэж бодож байсан, эртээр уйлахад чинь миний таамаглал таарч байсан ч байж магадгүй гэж бодсон юм л даа....*



*Анхан...* би арай чүү зүв зүгээр байгаа царайлан хариулахыг оролдов..



*Чи надад сайн уу тэ???*



*э... Сайн?? Найзын хувьд сайн л даа...*



*Хайр дурлал бол биш үү тэ?*



*Э? Юу гэж дээ... хачин юм ярих юм!!* Би албаар чангаар инээн байж хариулав...



*Ан тийм. Тийм байлгүй дээ* Томо инээсэн боловч, харц нь инээмхийлээгүй байв...



*Гэхдээ, хэрвээ... хэрвээ миний таамаглал үнэн бол би чамтай найз байж чадахгүй.. Чамайг зовоосон зүйл болох учир... Би эмэгтэй хүнд дуртай болохоор чиний хайранд хариулж чадахгүй болохоор...*



Энэ үг, аль болох намайг гомдоохгүйгээр хэлэх гэсэн тэр л үг байсан болов уу...



----------------------



Гэрийнхээ хаалгаа онгойлгоод би шууд л ванны өрөө рүү чиглэв. Ваннаа сайн гэгч нь угаагаад, дотор нь нилээд халуухан ус татав...



Юу ч болсон усанд орж тайвширмаар байсан тул...



*Хэрвээ надад хайртай бол, чамтай найз байж чадахгүй. Яагаад гэвэл чиний сэтгэлд чинь хариулж чадахгүй учир. Би эмэгтэй хүнд хайртай болохоор...*



Айж байсан зүйл маань гэнэт хүрч ирсэн байв. Томогийн юу гэж бодож байгааг сонсоод гунигтай байсан боловч, эргэж харахгүй гэдгийг нь мэдсээр байж хажууд нь байх нь ч гэсэн гунигтай тавилан шүү дээ...



Ингэж эргэсэн нь зөв ч байсан байж магадгүй...



Ингээд, өөрийнгөө усанд орсон биеэ харав...

Жоохон туранхай л болохоос, эрэгтэй хүүхдийн бие...



Гараараа усаа алгадахад, усан дотор байгаа бие маань харагдахгүй, эрэгтэй эмэгтэй гэдэг нь мэдэгдэхгүй болсон ч, долгион нь намдахаар буцаад эрэгтэй хүүхдийн бие...





Үүнээс хойш би аль болох Томогоос зайгаа барих болов. Томо миний сэтгэлийг мэдсэнээс хойш, буцаж хуучин шигээ байна гэж байхгүй болов уу... Томогийн доторх гэмших сэтгэл, дургүйцэх сэтгэл хоёроос болоод буцаж хэвэндээ орохгүй л болов уу...



Хэрвээ тийм л юм бол, энэ харилцаагаа эртхэн би төгсгөсөн нь дээр болов уу..



Томоруу утасдахаа болиод, ажилын өдрөө ч гэсэн зөрүүлж эхлэв...



*Ойрд яасан, бие муу байгаа юм уу?*

Эхэндээ ойр ойрхон холбоо барих Томо



*Ан, жоохон зав муутай*...



Зугтаад байгаа гэдгийг минь мэдсэн үү, нэг их юм асуухгүй Томо...Яваандаа наашаа ярих нь ч багасав...



Зун болох гээд, өвс ногоо ургах боловч.,, би яг эсрэгээрээ Томотой уулзахаа больсоноос хойш улам бүр л хатаад байгаа мэт сэтгэгдэл төрж байв...



Гэхдээ ингэж л таарах гээд байсан болохоор... Ийм л тавилантай болохоор...



-------------------------------





Ёоё, залхуу хүрчихлээ...



Дараа үргэлжлэлийг нь зав гараад, залхуу хүрэхгүй бол орчуулж ч магадгүй...

Гэхдээ энгийн тоглоом шоглоом энэ тэр нь орчуулахад илүү хэцүү юм аа тэ? Ойр зуурын яриа энэ тэр...



Тэгээд ядаж байхад надад зохицохооргүй аягүй мелодрама маягийн бичлэг болохоор, кэкэкэ



Надад бол үнэн зохицохооргүй бичлэг үү айн? кэкэ...

19 comments:

hina said...

goy goy

Anonymous said...

Pls ajil chini baga, orchuulah dur chini ih baigaasai. Yag l ingeed daschihdag yum daa. God help me to survive.

eldevasuult said...

Zalyy zakhuurahgui shuu, bicheerei gsn kkkkkk

Bayarlalaa.
Ih goyo bolj bsan chini tasalchihdag bna sh dee.

Manisiinhaa commented hariu bicheed yaahiin, terniigee eniig urgeljluulj bichihdee zoriulaaraa daa ;)

Anonymous said...

үүүш чи залхуурахгүй шөө.



лааг аазга хөдөлсөн хэсэг дээр тасарчихдаг гэнэ ээ

gigi said...

Po plz huleej baigaa shu. hurdan orchuulaad taviarai.

svnder said...

Chamd asar sain zohitsood iim oilgomjtoigoor sain orchuulaad bgaan bish uu??

Zalhuurahaa bolio oo. Tsaash ni yasniig ni medmeer bna aa. (ajil ni baga baigaasai aa :-) :-) orchuulah zaw ih garaasai :-))

BorlaSQue said...

би уг нь нэг юм яримаар л байна даанч болку л дээ болохгүй болохгүй

болохгүй ээдрээтэй асуудал хорвоогоор нэг дүүрэн байдаг.

тэр уншина

би айна

тэр бол хэзээ ч бүтэхгүй зүйл

бүтэхгүй гэдгийг мэджаа хэрнээ дотроо ургуулан баяжуулж бодоол эргээд тэр нь бүтэхгүй гэдэг хөдөлбөргүй үнэнтэйгээ тулгараад уйлж эдр


би ингэээл яваад байвал ч шар хад надад вэлком гэж хэлнэ биддээ.

Нэмү said...

хөөрхөн бичихийн
эсвэл чи ингэж хөөрхөн орчуулаад байгаамуу :р


Хормын дотор гунигласан байж таараа, төрхөө нуун байж чангаар инээгээд *Нээрээ тийм байшд,... Эрэгтэй найзууд байж ийм газар ирье гээд, би нээрээ...*

иймэрхүү хэсэг япон кино, сериал дээрээс их харагддаг тэ хэхэ

Особу said...

uuuuuuu chi odoo yajaagaan be, zalhuu amitan be geed u kkke :) yag goy amtand ni orchihson yaaj uchrahnuu geed dogdolj suusan chin tag hiitel genet goy deer ni shuu, odoo tegeed serialiin angi huleejaagaam shig huleehees dee >>> chinii saihan aash hurtel kkke :) manai po huurhun shuuuuuuu uuuuuu bicheerei orchuulaarai

bayabaga said...

Zalhu hurvel bolilo shu gene uu.bas uned orchije,hoorhon.keke..yet yapon blog ni yamar ch aihtar pink devsgertei yum.haana Yu bga ni medegdehgui oloh heh barag 10min bolloshde.

Yilu said...

ashgui zalhuu ni hurelgui duusgachihaj gj bodson chin yag amttai deeree duuschih umaa, plz plz plz urgeljleliig ni orchuulaad ogooooch

ershuu said...

uuuuuuu shuud kino uzjaam shig l boljiino:P

patatepatata said...

hina> taalagdsan bol bolj dee, keke

Chi gehdee Yaponoor yaridaggui bil uu?

anonymous> hehe, chi haraasan baihaa... ajil ihseed irsen. kkk

Chi emegtei yuu te? daschihdag gej


eldevasuult/ anonymous 2> ooh za zaa, zagnachihdag yum baina, keke (tuniv)

Ug ni ovoo bolomjiin heseg deer tasalsan gej bodood baisiishd...

Chuka> muu har muuran nudet... kk
hicheeyegeed baga bagaar oruulahyg bodyo doo.. kk

jagaa> ok la, ganbaru la, gej chi chini yaponoor unshij chaddag biz dee?

svnder> bi armaanchik, bi armaanchik gej oortoo unemshuulj baigaad l uzej tarj baigaashd, keke


redcourse> naadah chini shuleg uu? kk. bi chamd hairtai geed l helchih l dee,keke. Bi uuduus chini ineemsegleed l tulhchihne geed l bodchih. *Emegchin emegchin. Chi bid hoyor yamar lesbian couple bish dee, bolyo doo chi mini* geed, kekeke

nemu> harin joohon zohiol shig bichlegtei bolohoor, kino shigee yum bilee. Zarim heseg ni joohon hetruulegtei ch yum shig, keke.

osobu> chi ch iimerhuu yumand durtai shuu te? keke. huurhun geed magtahaar chini huursunduu urgeljluulj bichsen shuu! Namaig magtaarai. Sain jaal shuu geed.

bayabaga> guij baival gutamshig, guilgaj baival gaihamshig gej ireed ongirchihyo, keke. Uned orolgui yaadag yum ene chini..
Ter site ni harin aimaar yagaan hun tsochmoor baigaaz.. ajil deeree neehees sanaa zovood, hetsuu yum, keke

Yilu> ene buten nom bolgood gargasan aimaar urt oguulleg bailee.. tiim yum orchuulah geed ehluulj baidag, bi neeree bas duurchihsen shuu. Chi hyatadaar yaridag uu??

ershuu> *Bi chamd hairtai, 3-r angi* uu? keke

Eniig chini *Ongotoor yarij ogoh* gej nerledgiim meduu, kekeke

hina said...

bi jpnaar yarina l daa,unshihda muu muu harry potter-g l anh udaa jpnaar unshij duusgasan :),deer ni ene ohinii blog gej tolgoi erguulsen yum bsan shd

patatepatata said...

hina> yum unshihaar hel saijirna sh dee, keke

tolgoi erguulsen gedeg ni ch unen shuu..

ollie said...

өө чи одоо. майр уярцан явж байсан чинь гэнэт, залхуу малхуу гэсэн юм гараад ирэхийм даа. охидод хайртай өнөө залуу нь яаж ирэх нь л майр сонин байна.

freestyle529 said...

би энэ бичлэгний хаагуур нь өнгөрцийн бол????мангар ийн, сая л уншлаа ш д. бүр нүдэнд харагдаад төсөөлөгдөөд байхийн энэ томо, бас энэ охин хоёр. бараг л тэр сүмд нь цуг очоод бороонд хамт нороод сакура ч үзээд, сүүлдээ цуг уйлах нь л дээ ккк.
ажлын өглөөг сонирхолтой болгож өгсөнд чинь баярлалаа :)

мармелад said...

би бас энэ бичлэгний хаагуур нь өнгөрчвөө
аймаар сэтгэл хөдлөөд л тэр Томо-д нь дурлахнээ хэхэхэ

patatepatata said...

ollie> hehe, uyangyn haliltai ain?
zalhuu hursen yum chini odoo yaaya gehev dee, kekeke

freestyle> keke. yuun ch amarhan nulims gardag yum gedeg shig uu? lol

marmelad> ene Tomo, olon huuhen uurtuu durluulj baina aa te? lol