Monday, April 12, 2010

Гомосекс, Метросекс = байгалын гаж үзэгдэл үү, байгалын шалгарал уу? буюу, эрчүүдийгээ амьдад нь хайрлаж явцгаая

Жоохон хуучин мэдээ...



Нодлингийн 5 сард, Австралийн эрдэмтэн Женнифер Грэйвз гээд эмэгтэйн



хийсэн *The Decline and Fall of the Y Chromosome and the Future of Men' гээд судалгааны ажилаа гаргасан нь дэлхийг нэг хэсэг шуугиулсан билээ (гэлээ)

(харваас эр хүний хүслэн болсон байрын эмэгтэй.... Аягүй бол *Надтай нөхцөх эрчүүд яагаад олддоггүй юм?? Эрчүүдийн тоо цөөрөөд байгаа юм биш байгаа даа? * гэж эхэлсэн судалгаа нь энэ ч байж магадгүй...)

Японы Эн Эйч Кэй сувгаар баримтат кино болон гарч барьсан сураг байсан, би зурагт үздэггүй болохоор олж үзээгүй ч гэсэн, нилээд сонирхолтой судалгааны ажил байсан мэт...



Юу вээ гэсэн, эр хүйсийг тодорхойлдог Ү хромосом нь жилийн жилд генээ алдсаар байгаа бөгөөд, анх байсан 1,438 генээс одоо үлдсэн нь ердөө 45 ген л үлдсэн байгаа гэх.

Энэ маягаараа бол удахгүй эр хүйсийг тодорхойлдог Ү хромосом нь устаж алга болоод, хорвоогоор дүүрэн эмэгтэй хүмүүс болох магадлалтай гэх???



Аан, тэгээд л сүүлийн үед, эмэгтэйлэг шинж чанар агуулсан Гомо (эрэгтэй байж эрэгтэй хүнд дурладаг), Транс (Эрэгтэй байж, өөрийгөө эмэгтэй гэж боддог эсвэл эсрэгээрээ) болон, Метросексуаль (Эмэгтэйлэг шинж ихтэй стрэйт эрэгтэй) гэх мэтийн хүмүүс олшроод байгаа юм байна шүү дээ тэ? кэкэ.



Энэ маань тэгэхээр, байгалын гаж үзэгдэл ч биш, байгалын шалгарал, Дарвины онолын үр дүн, Гомо гээч маань ирээдүйн хүн төрөлхтөний нэг хэлбэр гэсэн үг үү тэ? кэкэ





Гэхдээ энэ Ү хромосомын талаар судалгаа нилээд сонирхолтой юм билээ.



Христосын шашинд *эхлээд Адамыг хийгээд, дараад нь Адамын хавиргаар Еваг хийв* гэж гардаг даа?


Яаг яс юман дээрээ, Дарвины онолоор бол эмэгтэй хүн чинь анхдагч, эрэгтэй хүн чинь хоёрдогч (дараад нь үүссэн) юм шиг байгаа юм.



166 сая жилийн өмнө хүртэл эр хүйсийг тодорхойлдог Ү хромосом гээч байгаагүй бөгөөд, сээр нуруутаны хөгжлийн явцад, X хромосомын мутац (Эрчүүдийг * Муу хар мутант, гаж амьтан* гэж харааж болох нь байшд тэ? кэкэ)-ийн явцад үүссэн хромосом нь Ү хромосом гэх онол нилээд магадлал өндөртэй байдаг гэжийлээ!!

Тэгээд энэ Ү хромосом нь өөрөө өөрийгөө хуулбарлах хэлбэрээр үржлийн үед хадгалагдаж үлддэг хромосом юм гэх. Кассетийг дахин дахин хуулаад байхаар сүүлдээ дуу нь сонсогдохоо больдог доо? Тэрэн шиг, энэ хромосом нь ч гэсэн, хуулбарлагдах явцдаа генээсээ алдсаар ирсэн бөгөөд, одоо анх байсан генийнхээ ердөө 3% нь л үлдсэн байгаа гэхээр... Эрчүүд хүүхэн шиг болох нь аргагүй л юм тэ? кээк



Хүйсээ гэнэт сольдог загас (Нимо)-наас эхлээд, нэг биед 2 хүйстэй Гидра гээд эр / эм нь мэдэгдэхгүй амьтад олон байдаг даа? Үүн дээр нэмээд, гүрвэл гэх мэтийн амьтдад ч гэсэн, Ү хромосом байдаггүй гэх. Нээрээ ч гүрвэлнүүд чинь эр эм нь ялгагддаггүй шүү дээ тэ? кэкэ.



Зөвхөн гүрвэл энэ тэр ч биш, японы уулын хулгана гэх мэтийн сээр нуруутан дунд ч гэсэн, Ү хромосом нь устчихсан амьтад их байдаг юм байх!?


Ийм ч утгаараа, хүн төрөлхтөн, 5-10хан сая жилийн дотор эр хүйстэнийг тодорхойлох Ү хромосом нь устах магадлал байгаа гэжийгаа юм...


Ховор юмыг хайрлаж байсан нь дээр, эрэгтэй ч байсан эрчүүдээ хайрлаад (гомо) байх нь, дээрээс нь хувьслын жамаа дагаад бага зэрэг эмэгтэйлэг шинжтэй болох нь ч гэсэн, нээг их муу зүйл биш бололтой юм аа тэ? кээк



За тэр худлаа солиорох ч яахав.



Жич, хүн, чинпанзе (Баябага дарга гэнэт санаанд оров....)-аас салаалснаас хойших 6-7 сая жилийн дотор Ү хромосомын элэгдэл явагдаагүй гэж бас бичсэн байсан учир, хромосомын өөрчлөлтөөс болоод гомо их болсон гэдэг нь зүгээр л тоглоом шоглоом шүү....



Тэгээд дээрээс нь нэмж хэлэхэд, Ү хромосом устлаа гээд, түүнийг орлох шинэ хромосом үүсэхээс, хүйс гэдэг ойлголт алга болоод, хүн төрөлхтөн үржих чадвараа алдана гэсэн үг бас биш гэжийлээ...

Тэгээд эцсийн эцэст, энэ онол нь хир үнэний хувьтай болох талаар Чөтгөр л мэддэг байх даа... Бурханаас илүү тайлбар нь таалагдвал шинжлэх ухаанд дуртай болохоор надад бол, үгүйсгэх шалтгаан байхгүй санагдаж байгаа боловчиг....


Ямар ч байсан гэхдээ сонирхолтой л мэдээ санагдав.

10 comments:

freestyle529 said...

ёооноо устахаас өмнө хайрлий л даа, хэдий олныг бол төдий сайн гэж бодоод яг гарч гүйх гэжийшд. их бодууштай сайхан бие биенээ хайрлахад дуудсан бичлэг байна гэж. яг нэг ийм зоригжуулалт дутаад байсийм байшд, одоо бөгдөөрөнг нь баруун солгойгүй хайрлах ажилдаа орсоо

BorlaSQue said...

хамаа намаагүй хайрлаж явсаараан байгаад тэгээд гачин юм болчих вий дээ нөгөө эмээгийн онигоо шиг даррррррр гэвэл алваа

MNED said...

Эрэгтэйчүүд улаан номонд удахгүй бичигдэх нь ээ. Ирээдүйд анатомийн хичээл дээр багш эрэгтэй хүний зураг дэлгэж тавиад "Энэ бол төдөн зууны өмнө мөхөж сөнөсөн хүний нэг төрөл" гэж ирээд л ярих нь байна даа. Зугаатай юм болох нь ээ

patatepatata said...

freestyle> Ulaan nomond oroh gej baigaa erchuudiigee te? keke. Er hun uhaantai yum bol gej ireed tolgoi turuugui zagnah yur ni demii yum shig baigaa yum, huurhii, udaan naslahgui yum chini, keke

redcourse> yamar onigoo? "CHi namaig huchindeh gej baina uu? " " Ugui?" "Huchindeh l bolj dee" gedeg shig uu??
keke.

Mned> Harin tiim, dinousaur shig te? kekeke.

BorlaSQue said...

гүй ээээ гүй.

нэг эмээ ерөөсөө сексийн ханамж авч чадхаа байж л дээ хөөрхий. тэгээд ерөөсөө ингэж явхаар үхий гэж шийддийн тэгээд 9н давхар дээрээс хооб гээл үсэрч л дээ. тэгтэл дррррррррррр гээл салхинд нөгөө доодох суначихсан арьснууд нь дуугардын яджийхад юбка өмсцөн байсийн байлгүй

Czuka (Чука) said...

муу л юм болбол xойд талын xар овооxой гэдэг шиг энэ Баябагыг яаx гэж ингэж байдагийн гоё жишээнд оруул л даа хэхэхэхэх

bayabaga said...

yug harahad hurtel bi sanagdaj baival bi ih honogshjee...chinii setgel bolood zurh bolood yund..kk..

Chuka>
ene harin nadad ingeed ataarhaad baidii..

patatepatata said...

redcourse> naad onigoog chini neg ih sain oilgosongui, keke. Minii Mongol hel, sense of humour 2 nileed sulidsan bololtoi

Chuka> goyo jisheend oruullaa gej bodood baisiishd, keke

bayabaga> ataarhaad bish, hair zarlaad baidag yum geech? kekeke

BorlaSQue said...

ХАННННН ОДОО ТЭГҮҮЛ ЯАЯ ГЭХ ҮҮ ДЭЭ.

Anonymous said...

Whether you are searching for specialty styling products or specific Loreal hair products, you are sure to
find what you need. As natural products don't have any side-effects, you can rest assured for healthy hair. When one thinks of fungus, they don't generally associate
it with the head or scalp, but the itching, burning scalp, rash or pimples on the
scalp could very well be caused by a fungus, requiring antifungal shampoo to provide well needed relief to the symptoms.