Tuesday, April 27, 2010

Oguullegiin urgeljlel

Ёоноо, энэ хүмүүс чинь ямар аймаар ормаанчик юм бээ? кэкэ.



Барьж идэх нь энэ чинь (Нүүр нь баяссан шинжтэй хирнээ наанаа муухай аашлав...)






Орчуулж эхэлсэнээ, дэндүү урт болохоор нь дундаасаа жоохон залхуу хүрээд сууж байна, кэкэ.






Ажил ихэсчихсэн... Гэхдээ орой болохоор гайгүй цаг гарч байгаа болохоор, хариад хийх юм олдохгүй юм чинь бага багаар орчуулахаас одоо.... (Үнэрхэн байж эхлэв, кэкэ. Цүндэрэ гэдэг юм ийм хүмүүсийг... Наанаа муухай аашилсан хирнээ, цаанаа үнэн дуртай, кэкэ)



-----------------------------------------------------------



Томотой зай барьж эхэлсэнээс хойш хоёр сар орчим...

Энэ өдрийг би сайн санадаг юм. 5 сарын 31-ний өдөр.



Гэнэт Томо утсаар ярив..



*Өнөөдөр завтай юу?*



*Ан, жоохон зав муутай...* би нөгөө л бултдагаараа бултахаар өгүүлэв.



*Жоохон цаг гаргачих*

Уг нь нэг их шахаад хүчлээд байдаггүй Томо энэ өдөр юу болсон юм, нилээд хүчлэн өгүүлэв.



*Хэдэд тарахаа ч мэдэхгүй, оройтох болохоор дараа больёо*



*Хэд ч байсан хамаагүй. Нөгөө хүлээж байдаг газраа хүлээж байя*



Ингэж хэлээд бараг хүчээр шахуу Томо утсаа таслав.





.... Гэнэт, тэгээд нилээд хүчээр шахуу утасдсанд нь жоохон гайхахын зэрэгцээ, Томод ямар нэг юм болсон юм байхдаа хэмээн жоохон санаа зовов.



Тэр өдрийн орой.

Шөнийн 12 дөхөж байхад, Томо намайг байнга машинтай ирж авдаг байсан газраа хүлээгээд байж байлаа.



*Оройтчихлоо, соорий*

*Ан, зүгээр зүгээр... Би хүчээр шахуу чамайг дуудсан болохоор...* нэг л биеэ барьсан байдалтайгаар Томо өгүүлэв.





Машин дотор нь ороод суусан ч нэг л тийм, яахаа мэдэхгүй тийм уур амьсгал...



*Юу болоов?*... жоохон сэтгэл зовонгоо асуув.



*Ан....* тамхи асаангаа наашаа харах Томо.. гэвч юу ч хэлсэнгүй..



Би ч энэнээс илүү асууж шалгаагаад яахав гэж бодоод ФМ асаав.



*Ойрд уулзсангүй шүү* хэмээн чимээгүйн дундаас бага зэрэг инээмхийлэнгээ өгүүлэх Томо.



*Ан.. Удаан уулзсангүй гэж, 2 сар орчим л биз дээ?...*





Яг үнэндээ надад 2 сараас хамаагүй удаан санагдаж байсан юм. Яг л элсэн цаг тавьчихаад ажиглан суух шиг...



Уг нь бол өдөр бүр л уулзмаар байсан юм...

Өдөр бүр өөрийгөө хүчлэн дарж байсан тэр л мэдрэмж... Томогийн машин доторх тамхины үнэр... үүнийг мэдрээд л дороо буцаж сэрэхэд бэлэн байлаа...



*Аллерги гайгүй болсон юм уу?*



*Ан... контакт зүүж байгаа юм....*





Яриа минь ингэсгээд дахиад зогоод, дахиад л анир чимээгүй машин доторхыг эзэмдэв.





*Би, юу...*



Томо, машины үрүүлийг тэврэнгээ удаанаар ярьж эхлэв...





*Би, юу... чамтай уулзахгүй байх хугацаандаа нилээд удаан бодлоо л доо... Олон юм...*



*Ммм...* Томогийн яриаг таслахгүйн тулд би толгой дохив.



Томо үргэлжлүүллээ,,

*Уулзаж өгөхгүй эхний үед, үнэхээр чамайг завгүй юм байх гэж бодож байлаа л даа... Тэгээд, долоо хоног, хоёр долоо хоног болоход бодогдох боллоо л доо... Арай надаас болсон юм биш байгаа даа гэж... Тэгээд, тэр Сакуратай өдөр миний хэлсэн үгнээс болсон юм биш байгаа даа гэж...

Тэр өдөр миний хэлсэн үг, үнэн сэтгэлээсээ хэлсэн үг байсан, тэгээд ч тэгж хэлье гэж бодож хэлсэн үг байсан юм л даа...*



*Чамайг надад сайн юм болов уу гэж таамаглаад, бага багаар тийм юм байна даа гэж мэдрээд... тэгээд яахаа мэдэхгүй байсан юм л даа... Яадаг юм билээ гэх юм уу даа? Тэгээд, тэр өдөр асуусаныхаа дараа чиний байгаа байдлаас үнэхээр тийм байсан юм байна гэж баттай бодоод, тэгээд чамд хэлсэн юм,,, *



Энэ үгээ дахиж хэлэх гэж намайг дуудаж ирээд уулзсан юм байх даа? Томогийн яриаг сонсонгоо миний дотор шархираад явчихав.



*Гэхдээ, чамд тэр үгийг хэлэнгүүт, чамайг надтай холбоо барихгүй алга болчихно гэж ердөө бодоогүй байлаа... Сайндаа л эхэндээ жоохон эвгүй байх байх... Гэхдээ тэгээд яваандаа буцаад хуучнаараа л, байсан хэвэндээ орох болов уу л гэж бодож байлаа л даа... Дэндүү дураараа тэ...*



Би Томогоос нүүрээ буруулан цонх руу харав...



*Тэгээд, гэнэт чамайг уулзахаа больчихсонд хамгийн их шоконд орсон нь би байлаа... Бүтэн жил гаран, өдөр болгон шахуу уулздаг байсан атал, гэнэт нэг том нүх гарчихсан юм шиг...*



*Тэгээд... жишээ нь дурлалын тухай дуу ч юм уу сонсохоор, чамайг гомдоосо ч гэдэг юм уу, тийм юм хамгийн түрүүнд санаанд ордог ч юм уу......



Чамайг надад дурласан байх гэж анх анзаарч эхлэхдээ яахаа мэдэхгүй байсан н; үнэн ч гэсэн... үнэхээр чамайг өөрөөсөө холдуулах нь дээр байсан бол, *азны юм, шаврын хаалт холдлоо* гээд бусад хүнтэй нийлэхэд болно шүү дээ.. Гэхдээ бусад найзуудтайгаа нийлэхээр нэг л сонирхолгүй... нэг л хоосон оргиод...



*анхан...* хэмээн хариулахдаа би юуны тухай яриа болоод байгааг сайн мэдэхээ ч болив...





*Тэгээд удаан бодлоо л доо... Тэгээд бодох тусам санаанд орж байгаа юм нь чиний уйлж байсан царай, уурласан царай, бүтэхгүй юм сэдсэн үеийн царай... тэгээд хамгийн ихээр санаанд орж байсан нь чиний инээсэн царай... Улам бүр сэтгэл дотор орон зай нь ихсээд л... Тэгээд бодлоо л доо.. Чи миний хувьд эмэгтэй хүүхэд юм байна шүү дээ.. Тийм болохоор миний сэтгэл чамруу зүглээд байгаа юм байна гэж...

Тийм болохоор, чамтай хамтдаа баймаар байна... Энэ бол, эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдэд сайн болдог яг л тэр сэтгэл шүү...*





Би учраа олохоо байв... Энэ үгс надад биш, хэн нэгэн өөр хүнд хэлж байгаа үгс шиг... гэхдээ нэг л тийм үзэсгэлэнтэй үгс шиг сонсогдож байв...



* Уваа... Би одоо ямар учир нь олдохгүй юм яриад байна аа... Солиотой хүн шиг сонсогдож байна уу... Гэхдээ солиотой хүн шиг сонсогдсон ч гэсэн хамаа алга! Би өөрөө л болж байвал* Томо учиргүй сандарч, ичингүйрсэн байдалтайгаар ингэж хэлсэнийхээ дараа наашаа харсанаа *Би чамд сайн юм байна аа..* гэв





Би энэ үдшийг мартахгүй...



Хайртай хүндээ хайрлуулах гэдэг ямар их том учрал гээч...



Миний дотор бүх юм гэнэтийн, хөл алдмаар байсан боловч, би тайванаар Томогоос асуув



*Гэхдээ наадах чинь, сайн найзыгаа ойрд уулзахгүй болохоор ганцаардсандаа биш үү...*



Томо миний үгийг гүйцээлгүйгээр, толгойгоо сэгсрээд хэлэв

*Үгүй дээ.. Би наадах талаар чинь зөндөө бодож үзсэн. Гэхдээ тийм сэтгэл биш юм билээ. Би чамайг, эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдэд сайн болдог, тийм байдлаар сайн юм!! Чи миний хувьд бол сайн болсон эмэгтэй хүүхэд. Эрэгтэй эмэгтэй нь ч хамаа байхгүй!! Би чамд, чи болохоор чинь хайртай!!!



Гээд... xэдэн удаа, хайртай сайн гэж хэлүүлэх гээд байгаа юм бэ!!!*



Томог ингэж хэлээд бид хоёр чангаар инээлдэв... Урьд өмнөхөөсөө огт ялгаагүйгээр.





Ингэж хэлсэний дараа цагийн зүү 12 цаг өнгөрсөнийг илэрхийлэв. 6 сарын 1н.



*Ингэхэд чи надад хайртай гэж хэлсэн чинь, 5 сарын 31 болж байгаа юм уу? 6 сарын 1н болж байгаа юм уу?* би шоолон байж асуув



*Ан, аль аль нь! Жил болгоны 5 сарын 31, 6 сарын нэгнийг *Би чамд хайртай гэж хэлсэн өдөр* болгоод тэмдэглэж байя!! * хэмээн Томо өгүүлэв..



*Нэр өгөх гэж алчих юм байна л даа*



*2 сар уулзаагүй байсанаа, сая чамайг наашаа алхаж байгааг чинь хараад би ямар баяртай байсан гээч... Би чамд зөндөө сайн юм байна гэдгээ мэдсэн*



*Хэдэн удаа сайн, хайртай гэх гээд байна аа?* гэж би шоолоод чангаар инээлээ.. бас бага зэрэг уйллаа... Амьдралдаа анх удаа баярласандаа уйлж үзэж байгаа минь энэ...



--------------------



Бид хоёр анх удаа үнсэлцсэн минь энэ өдрөөс хойш 2 долоо хоногийн дараа...



Томогийн гэрт хичээлээ пялчихаад хамтдаа байж байв. Би Томогийн хажууд ном уншаад хэвтэж байлаа.



*Өлсөж байна шүү..* гээд Томо тамхиа унтраагаад босоод суув.



*Дөнгөж сая идээгүй билүү?* гээд намайг асуухад



*Ан.. гэхдээ л жоохон..* гээд булзааруулсан шиг өгүүлэх Томо.



*За тэгвэл нэг юм идэх үү?* гээд босч суух гэтэл нүүрний урд тал харанхуйлаад Томогийн царай нэг харагдав уу гэж бодогдсон, уруул дээрээ үнсүүлсэн байв...



Хормын төдийгийн хооронд... Тамхины амт амтагдах шиг болсоноо, Томо биеэ холдуулангаа * Үнсчихлээ!!!* хэмээн бага ангийн хүүхэд шиг ичингүйрсэн байдалтай өгүүлэв...



*А, гэнэдчихлээ...!* хэмээн намайг хэлэхэд



*Гэнэдүүлчихлээ гэж.. дургүй байсан юм уу?* хэмээн Томо асуув



*Дургүй ч биш л дээ.. Гэхдээ үнсэх юм бол арай романтик байдлаар үнсэж болно доо.. А.. одоо намайг үнсэх гэж байна, үнсэх гэж байна, үнсэх гэж байна, үнсүүлчлээ!! гэж мэдэгдэхээр гэх юм уу...*



*Ан... нээрээ тийм л дээ.. Гэхдээ гэнэт үнссэн нь ичиж барихгүй байх гэж бодсон юм... Тэгсэн, үгүй байна... нүүр улайгаад сонин болчлоо*



Хоюулаа инээгээд, дахиж үнсэлцэв...





--------------------------------

Энэ хэсгээсээ хойш нэг хэсэгтээ хайртай дуртай, хамтдаа жаргалтай гэсэн маягийн бичлэгүүд байсан болохоор, тэр хэсгийг нь товчлоод, эмэгтэй гормон уух болсон үеийн эписод болон сүүлд яагаад салах болсон тухай гэсэн хэсгийг нь зав гарахаараа оруулья.






Өнөөдөртөө ингээд өндөрлөөд, явж архи уулаа

16 comments:

zoloo said...

thank you,, suuld ni salah bolson ni jaahan haramsaltai iin.. te?

azalea said...

yoooo yaag yafonii /uvur mongoloor japaniig ingej heldiin shooo/ kino uzej bgaa yum shig l bn. Hunuusiinhen duriig urguulj boodj ene ter ain kkkk.
Patate zunduu unshigchtai bolchihson bna lag yumaa. Chinii zurgiig harsan shd, dajgui zaluu yum bn lee:)
daanch .....

gigi said...

Bayarlalaa. Daraagiihiig ni oruulaarai.

Особу said...

huushee chi odoo yag az jargaltai armaanchik luugaa oruulanguut orchuulahgui algasan ni ch geh shig kkke :) gehdee yurunhii yumiig ni oilgochihloo, yun ch oroi unselddiin be te :)

ershuu said...

shuluun matigar ni hamaarahgui yapon hund durlaj?? durluulj? uzmeer sanagdav kkke.

edna said...

thank you very much

өнгөөр ялгасан чинь бүр ч догь

тэгэхгүй бол яг сайхан явж байтал ёоо залхуу хүрчлээ гэнгүүт бичлэг нь яваад байнауу орчуулагч нь өөрийгөө хэлээд байнауу гэдгийг мэдэх гэж нэг хэсэгтээ л пайник...

уншаад уджийн гэхдээ залхуураад коомэнт үлдээж байсангүй,

BTW

чиний өөрийн бичлэгийн хэв маягийг харахад аальгүй хүүхэн шиг санагдаад байдийншд

яг манай найз охидууд шиг л

anyway i like your blog

Anonymous said...

Please hurdan urgeljluuleech, yaanaa, yag yaasan boloo, ene Tomo kun huurhun yumaa, yag minii type... Muusain shuluun geed ohin yaridag garuud unendee iim l baidag shdee...

patatepatata said...

Zoloo> hehe. Gehdee ugaasaa,uchirsan bolgon saldag bolohoor argagui ch yum shig tiim uu?

azalea> daanch yuu gej? Ailgui? Buduun? Shar? Avgai? lol

Gej, minii zurag tiim end tend yavj baina uu? Aldarshchihaj l dee te? kikiki

jagaa> huseltiig biyeluullee. Namaig sain jaal geed magtaarai za yuu

Osobu> hun bolgon cham shig buzar bulai zavhai zaidan bish shuu dee.. Yum chini daraalaltai. Ehleed naizlaad, daraad ni unseltseed, tegeed seeges hiigeed, zarimdaa huuhed gargaad, zarimdaa gerleed, tegeed saldag yum medev uu! keke. Za ter ch yaahav. Az jargaltai hesegees ni heseghen oruulsan shuu. Bi sain jaal.

Ershuu> yaponchuud, yaah geed baigaa ni medegdehgui joohon hetsuu shd. Yuu bodoj baigaagaa helehgui ene ter geed. Mongold ochson neg yum uurgalaad avahgui yuu, keke

Edna> naadahyg chini magtaal gej oilgoj baina (@ailgui, manai naiz ohiduud shig), gehdee bayarlahad hetsuu magtaal baina aa te? kekeke

Za ter ailguiteh ch yaahav. taalagdsan bol bolj dee, keke. oliggui yumand durlah yum daa, hun gedeg (sanaa aldav)

Anonymous> chinii type gej, joohon ichimhii ene ter tal ni uu? keke

azalea said...

chamaig sonirhood unegen malgaitai zurgiig chin todoruulj, tomoruulj barij bgaal uzii shd. Ug n ih l daj sanagdsan shoo. daach gedeg n shuluu bish l gejahgui yu daa.
ailgui eneee teree ch unen shuu kakaka

patatepatata said...

azazel> aaligui geed adluulchihlaa :(

ollie said...

Яг л элсэн цаг тавьчихаад ажиглан суух шиг...


энэ яасан гоё, үнэн үг вэ.

хэхэ, тэр үнсдэг хэсэг дээр майр хөөрхөн санагдчихлаа.

freestyle529 said...

ааая яа яа, яг тэр хайраа илчилдэг хэсэгт өмнөөс нь баярлаад уйлахнээ бүр. гаднаа ямар байх нь хамаагүй доторх эмэгтэйд чинь дурласан эр хүн гэдэг нь бүүүррр гоё үг юмаа...
нээрээ зургийг чинь харцөөн. Ёстой хөөрхөн ч царайлаг ч гуа үзэсгэлэнтэй залуу байлээ ш д ккк. Шүлсгээ гудхийтэл залгиал өнгөрсөн нтр.

zoloo said...

chi londond irsen gesen te neg udaa? bi tend bdiin. chinii bichsen zuiluud ikh sonirholtoi shuu, neg nartai udur uulzah bh kk, Ene zaluugii ter zurag hurgiig ni harj, uzsen hun bval nad luu sendleech gsn haha, to hairaa9@gmail.com thank you.

dream said...

eregtei hvn emegtei hvnd durladag shig l chamd bi durlasan bas hairtai genuuu?!!

ene yaasan sonin ovormots saihan oilgolt garaad irew =P

patatepatata said...

ollie> elsen tsag harin aimaar goyo, onochihson ug baigaaz? nadad ch gesen ter unsdeg heseg ni lag taalagdsan, keke

freestyle> alsyg harsan gunduugui mongol eriin zurag baisan gel uu? keke.

zoloo> london, 2 udaa ochij uzsen. Oirdoo dahij zuglehgui yum shig bailee... Ajlaar l ochihgui bol, hol bolohoor. Tanai tend chini lag sonirholtoi sonirholtoi huuhduud zunduu baidag yum baileeshd.

dream> uuriinhuu hireer tailbarlasan yum shig baigaa yum te?

DD said...

* Уваа... Би одоо ямар учир нь олдохгүй юм яриад байна аа... Солиотой хүн шиг сонсогдож байна уу... Гэхдээ солиотой хүн шиг сонсогдсон ч гэсэн хамаа алга! Би өөрөө л болж байвал* Томо учиргүй сандарч, ичингүйрсэн байдалтайгаар ингэж хэлсэнийхээ дараа наашаа харсанаа *Би чамд сайн юм байна аа..* гэв


ENE HESEGT YAMAR IH INEEWEE