Friday, April 23, 2010

Монголын мэдээ гэж....

Сонин уншаад явж байхад, зарим нэг мэдээг уншаад үрсэн цагаа бодохоор уур хүрэх юм аа.. Мэдээлээд байгаа юм уу, мэдээлэхгүй байгаа юм уу огт ойлгомжгүй.

Юуг хөндсөн юм бүү мэд... Тэгээд дээрээс нь огт чухал бус мэдээлэл ихтэй гээд л...

Жишээ нь доорх мэдээ
----------------------------------------------

Гэр бvлийн тухай хуулийг баталлаа


Улаанбаатар Таймс сонин, 2010 оны 4 сарын 23-ны мэдээ гэнэ.


УИХ-ын чуулганы єчигдрийн vдээс ємнєх хуралдаанаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, гишvvдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхлэв.

<---- За яахав, манай их хурлынхан их ажлаа тасалдаг гэдгийг ойлгов. Ингэхэд манай гишүүд байнга л бараг тал хувь нь хурлаа таслах юм. Үүнтэй ямар нэг хариуцлага тооцдоггүй юм байхдаа???


Чуулганы эхэнд Тєрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах тухай, Монгол Улсын иргэний цэргийн уургийн болон цэргийн албан хаагчийн эрх зvйн байдлын тухай хуульд єєрчлєлт оруулах тухай хуулийн тєслvvдийн талаар Тєрийн байгуулалтын байнгын хорооны дvгнэлтийг vндэслэн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад гишvvдийн 57,1 хувийн саналаар хэлэлцэх шаардлагагvй гэж vзсэнээр хууль санаалагчид буцаахаар боллоо.

<------- Зиа яахав. Ихэнх гишүүд нь залхуураад хэлэлцэх шаардлагагүй гэж үзээд буцсан юм байна тийм үү?

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд єєрчлєлт оруулах тухай, Зэвсэгт хvчний тухай хуульд єєрчлєлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд єєрчлєлт оруулах тухай, Монгол Улсын иргэний цэргийн vvргийн болон цэргийн албан хаагчийн эрх зvйн байдлын тухай хуульд єєрчлєлт оруулах тухай, Батлан хамгаалах тухай хуульд єєрчлєлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд єєрчлєлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд єєрчлєлт оруулах тухай хуулийн тєслvvдийг хэлэлцэх эсэх талаар ажлын хэсгийг тєлєєлж УИХ-ын гишvvн Р.Амаржаргал танилцуулга хийсэн юм.

<---- Надад бол энэ нуршсан хэсэг нэг их чухал биш санагдав л юм. Гэхдээ яахав, ямар гээч этгээд нь энэ олон сунжирсан хуулиудын өөрчлөлтийн талаар танилцуулсаныг танилцуулсан нь зарим нэг хүнд сонин байж магадгүй л юм тэ?

Танилцуулгатай холбогдуулан зарим гишvvд асуулт тавьж,

<---- Ямар асуулт тавьсан нь тодорхой бус.... Ядаж онцлох зүйл байвал танилцуулмаар юм аа...

Монгол Улсын аюулгvй байдал, цэргийн албан хаагчийн нийгмийн хангамж зэрэг энхийг дэмжих vйл ажиллагааны талаарх асуудлыг хурцаар хєндєн

<--- Яг юуг нь хурцаар хөндсөн нь тодорхойгүй... Яаж хөндөхөөр хурцаар, яаж хөндөхөөр хурц бусаар хөндсөн болдог нь ойлгомжгүй

, уг хуулийн тєслийн талаарх саналаа хэллээ.

<----- Ямар санал.... за үглэхээс ч залхаж байна, кэкэ

Хэлэлцvvлгийн явцад гишvvдийн асуултад холбогдох албан тушаалтнууд, тєсєл санаачлагчид зохих тайлбарыг єгч,

энхийг сахиулах vйл ажиллагаа тєсвєєс ямар нэгэн санхvvжилт авдаггvй, vйл ажиллагааны орлогоор єєрсдийн чадавхийг бэхжvvлж, тєсвийн ачааллаас ч тодорхой хэмжээгээр хєнгєлж ирсэн гэдгийг хэлж байлаа.

<--- Вау.. Анх удаа тодорхой байдалтайдуу мэдээлэл сонсогдов уу, сонсогдсонгүй юу...

Дараа нь "Vндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дvгээр дvгнэлтийг хvлээн авах тухай Улсын Их Хурлын тогтоолын тєсєл болон Гэр бvлийн тухай хуульд єєрчлєлт оруулах тухай хуулийн тєсєл"-тэй холбогдуулан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дvгнэлтийг гишvvн П.Алтангэрэл танилцуулав. Гишvvдийн 80.5 хувийн саналаар уг хуулийн тєсєл батлагдсан бєгєєд хууль батлагдсан єдрєєсєє эхэлж хэрэгжих юм.

<----- Ямар өөрчлөлт орсон нь батлагдсан өдрөөсөө орсон талаар тойм мэдээлмээр юм аа... Дандаа өөрчлөгдөж байдаг олон хуультай, тэрнийг нь батлаад л, *хэрэгжүүлдэг* нэртэй хирнээ, олон түмэн нь юу нь яаж өөрчлөгдсөн, тэгэж өөрчлөгдсөнөөр өөрсдийнх нь эрх нь, үүрэг нь хэрхэн өөрчлөгдсөн талаар мэдэх ямар ч бололцоогүй байна гэдэг дэндүү утга учиргүй мэт...


Vдээс ємнєх чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тєсєл болон Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийг хvчингvй болсонд тооцох тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах тухай, Согтуурах, мансуурах донтой євчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хєдєлмєр хийлгэх тухай хуульд єєрчлєлт оруулах тухай, Согтууруулах ундаа хэтрvvлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрvvлжvvлэх тухай хуульд єєрчлєлт оруулах тухай, Тєрийн тусгай хамгаалалтын тухай хуульд єєрчлєлт оруулах тухай хуулийн тєслvvдийг хэлэлцэх эсэх тухай танилцуулгыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хийсэн юм.


<---- За за, энэ хэсэг дээр өмнө нь хөндсөн болохоор юм ярих ч хэрэг алга..

------------------



Ингээд, 500 орчим үгтэй, бүтэн хуудаснаас урт нуршсан мэдээ уншаад миний олж авсан мэдээлэл нь, гарчигнаасаа олж авсан мэдээллээс огт илүүдээ гарсангүй...

Бурхан минь, энэ мэдээг уншиж байх 10 минутын хооронд хурдан галт тэрэг бол 50 км газар давхиж, хурдан тавьдаг хархүү бол 3 удаа тавьна гэсэн үг биз дээ?


Хэрвээ л тоймолж доторх агуулгыг нь бичихгүй юм бол жишээлбэл доодох маягаар бичвэл хамаагүй уншихад амар юм шиг тэ?

--------------------------------



Гарчиг: УИХ -аар хэлэлцсэн асуудлууд
Ирц: 52.6%
---------------------------------
Хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэгдэж хууль санаачлагчдад буцаагдсан асуудлууд:
  • Тєрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах тухай
  • Монгол Улсын иргэний цэргийн уургийн болон цэргийн албан хаагчийн эрх зvйн байдлын тухай
Шалтгаан: 57,1%-аар хэлэлцэх шаардлагагүй хэмээн дүгнэсэн


----------------------------------


Хэлэлцсэн асуудлууд 1 (Үр дүнд хүрээгүй асуудлууд):
  • Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд єєрчлєлт оруулах тухай
  • Зэвсэгт хvчний тухай хуульд єєрчлєлт оруулах тухай
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд єєрчлєлт оруулах тухай
  • Монгол Улсын иргэний цэргийн vvргийн болон цэргийн албан хаагчийн эрх зvйн байдлын тухай хуульд єєрчлєлт оруулах тухай
  • Батлан хамгаалах тухай хуульд єєрчлєлт оруулах тухай
  • Галт зэвсгийн тухай хуульд єєрчлєлт оруулах тухай
  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд єєрчлєлт оруулах тухай
Асуудлыг танилцуулсан: УИХ-ын гишvvн Р.Амаржаргал

Хэлэлцээний үр дүн: Чөтгөр бүү мэд (хурчаар асуудал тавьж, санал оруулсан...)

----------------------------------
Хэлэлцсэн асуудлууд 2 (Үр дүнд хүрсэн асуудлууд):
  • "Vндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дvгээр дvгнэлтийг хvлээн авах тухай Улсын Их Хурлын тогтоолын тєсєл
  • Гэр бvлийн тухай хуульд єєрчлєлт оруулах тухай хуулийн тєсєл"
Асуудлыг танилцуулсан: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дvгнэлтийг гишvvн П.Алтангэрэл

Хэлэлцээний үр дүн: 80.5%-ийн саналаар батлагдав
....
--------------------

Угаасаа хуулийн нэрүүд нь сунжирсан урт, хаанаа эхлээд хаанаа дуусаад байгаа нь ойлгомжгүй дээрээ, тэрнийгээ бүүр сунжруулаад биччихээр ямар мэдээлэл өгөх гээд байгаа нь ч ойлгомжгүй болоод, найруулга ч авах юмгүй болоод мундаг мундаг....

Зиаг гэхдээ, муусайн сэтгүүлч нарыг өөчлөөд ч яахав тэ?

УИХ-ын гишүүд бол хажууд нь хамаагүй мундаг.  Хуралдаа арай гэж нэг юм тал нь ирээд, нийт 20-оод асуудал байхад, 4-5-ыг нь *хэлэлцмээргүй байна* гэж буцаагаад, 14-5-ыг нь огт үр дүнгүйгээр *асуудал тавьж, хурцаар хөндөөд*, эцсийн дүнд нь 2 хон асуудалыг шийддэг...

Яаж шийдсэн, юу шийдсэн юм бүү мэд...

Монгол улс ч хөгжинө өө хөгжинө!!!!
Viva VIIIIVAAAAAAAAAAAAA

Үглээ авгай По уйдсандаа дэмий балай юм бичив, кэкэ

8 comments:

eldevasuult said...

1t shuu. end tend humuus ingeed baidag yum bilee.


Harin tiim ee zarimd shal heregtseegui medee tavisan baidag yum.
Haa baisan Kolumbid aluulsan mordon baitsaagchiin tuhai delgerengui bichsen ch baih shig....


Tuunees gadna tovchilson ugendee yerdoo tailbariig ni tavihgui yum.
yu geed baigaag ni oilgohgui ug zondoo garah yum oo.

patatepatata said...

1st bish, the only baij ch magadguishd, keke. Iimerhuu bichleg neg ih hun yum bichihgui bolov uu gej bodogdjiino, jiino...

Heregtseegui medeelel bol yaahav baij bolj baigaa yum l daa.. Heregtseetei medeellee todorhoi bichij uguhgui bolohoor uur hureed baidag yum... Ali esvel albaar oilgomjgui bicheed, yuu ch hiihgui baigaa, yuu ch helmeergui baigaagaa bulzaaruuldag yum uu buu med...

Tovch ugnuud ch gesen yag unen. Tovchilson ug unshaad oilgodoggui geheer barag "bolovsrolgui, mangar teneg" geh shahuu te?

eldevasuult said...

Busad ulsiin hevleliig unshij baihad tovchilson ugnuudee ehnii bichilten deeree haaltan dotor tailbarlasan baih yum bilee.

Mongold bolohoor humuus medej baih yostoi gedeg shig handdag yum shig baigaan.
Medehgui ug zondoo bolson bna lee.
Olon shine baiguulga, gazar nemegdsen yum uu daa.

dream said...
This comment has been removed by the author.
dream said...

hahaha po ajaagiin bichsen n iluu oilgomjtoim bn gsn :)))))

Iimerhuu bichleg neg ih hun yum bichihgui bolov uu gej bodogdjiino, jiino...

jiino jiinoo gene shuu kkke hoorhon yum ^__^

mish said...

keke.. neeree unen bulingartai, burheg yum bichne shuu.. hudlaa ugiin too bugluh sanaatai..

ollie said...

ёо ёо ёо, юун залхуугүй уншиж, юун залхуугүй бичдийн бэ дээ, өмнөөс чинь залхуу хүрчлээ гсн :р

сэтгүүлч нар угаасаа ихэнх нь үнэн түппп ш д. миний мэдэх бичиг үсэг муухан тайлагдсан хүн томоохон сонинд сэтгүүлч хийгээд явж байна гэхээр тэгээл ойлгомжтой.

patatepatata said...

eldevasuult> harin yag tiim. Manaihan, "eniig hun unshij baigaa" gedgee meddeggui yum shig baigaa yum. Neg yum haltartuulaad bichsen bolj baival boloo gedeg shig te?


dream> harin tiim baigaaz dee te? keke. Bi setguulch boldog baijee geed l huuruud unaval yaahooo??? kkk


mish> harin tiim. Joohon uuriin hiij baigaa ajildaa baharhaltai, charmailttai bolmoor yum shig te?

ollie> kekeke. Hiih yum oldohgui baisan yum aa... Tegeed l namaigaa uuchluud baidagshd, keke.

Setguulch nar arai mundag bol yadaj hoich uye maani Mongolooroo gaigui yaridag bolohgui yuu te?