Monday, April 12, 2010

Элдэв шалдав

Монголын сайтуудыг уншаад сууж байхад хамгийн их дайралддаг хараалын үг...

Хужаагийн эрлийз, Хөдөөний баагий...



Нээрээ гэхдээ энэ Хөдөөний гэдэг үг хараалын үг хэлбэрээр хэрэглэгддэг болсон нь хэзээнээс юм бол оо? Намайг жоохон байхад, яг эсрэгээрээ хэрэглэгддэг байсан шиг санагдаад байгаа юм.,, Үгүй ядахдаа, *үзэн ядсан/ муулсан* хэлбэрээр биш * шоолсон/ тохуурхсан* хэлбэрээр хэрэглэгддэг байсан мэт...

Хэд хоногийн өмнө, Улаанбаатар хотын хүн амын тухай уншаад явж байсан нэг сонирхолтой баримт олж харав.

Улаанбаатар хотын хүн ам 2008 оны байдлаар 1 сая 200 мянга орчим байдаг бол, үүний 69% нь 1989 оноос хойш суурьшиж ирсэн хүмүүс байдаг гэх...



Тооцоод үзэхээр, 1989 онд Улаанбаатар 400 орчим мянган хүнтэй байсан бөгөөд, энэ 20 жилд 800 орчим мянган хүн шилжиж суурьшин орж ирсэн гэсэн үг болох болохоор жоохон хэтрүүлэгтэй байж магадгүй л юм... гэхдээ намайг бага байхад (гэхдээ тоо баримт тогтоодог болсон байсан гэхээр 1990-ээд оны эхээр гэсэн үг) УБ-ыг 500 орчим мянган хүнтэй гэдэг байсан, үүнээс гадна, өөр баримтан дээр 1999 оноос хойш шилжиж ирсэн хүмий тоо 350 орчим мянга гэж бичсэн байсан тэгээд дээрээс нь 1989 онд Монголын 2 сая дахь иргэн төрсөн гэдэг болохоор нээг их хол буудчихсан тоо бол биш юм шиг байгаа юм...





Дээр үед чинь, байшин барилга ч, хүн амьтан ч сэлүүхэний хувьд бол сэлүүхэн байдаг байсаныг ч хэлэх үү тэ? Одооных шиг, байшин барилга ч олонтой, гэр хороолол ч ихтэй, машин тэрэг ч ихтэй байгаагүй болохоор үнэн ч юм шиг...



Ямар сайндаа, Халтар царайтыг гарахаар хотын гудамжинд нэг ч хүнгүй болж байхав дээ...

Математикийн шалгалтанд бэлдэж байгаад халтар царайт эхлэх цаг (орой 7:15-аас эхэлдэг байл уу???) хүртэл сургууль дээрээ суусан үед бол ч тэгээд хэдэн километер алхаж таардаг байсан гээд л.. Бүх машин тэрэг, автобус зогсчихдог байсан болохоор...

Явган хүний гудамж шил чулуу ихтэй гээд, машин замын голоор гутлаа тайлаад алхахаар нээх гоё байдаг байж билээ...



Сургуулиудын хүүхдийн тоо ч гэсэн, 1 ангид 27-30 орчим, ихдээ л 36 хүүхэдтэй, тэгээд ангийн тоо ч гэсэн, ихэнх тохиолдолд А-аас В, ихдээ л Г хүртэл байдаг байсан бол, одоо чинь бараг 45-6 хүүхэдтэй, тэгээд К хүртэл ангитай байх тохиолдол хүртэл байдаг болсон гээ биз дээ?



Зиа тэр хөгшин хүний гуншигнах шиг юм ярих ч яахав...

Юу вээ гэхээр, нийт хүн амын 70 орчим хувь нь ойрын 20 жилд хөдөөнөөс хотод суурьшиж ирсэн юм бол, хоорондоо нэг их талцаж ирээд л чи хотынх, би хөдөөнийх гээд хэрэлдээд байдаг нь их утгагүй юм аа тэ? Бүгд л хөдөөнөөс гаралтай байгаа биз дээ? гэдэг шиг??? Ойрын 50 жил/ 70 жил гээд ярьвал бүр байхгүй байлгүй...Манай эмээ өвөө нар л лав 50-аад онд хотод ирж байсан гэдэг юм билээ, тэгэхээр, 70 жилийн өмнө бол малчин хүмүүс л байсан байж таараа гэх мэтчилэн.



Хоёр хар хэрээ, нэгнийхээ харыг гайхна гэдэг үг байдаг бил үү? ккк



Гэж ирээд лаг лаг юм бичсэн хирнээ, Баябага даргыг *Би унаган хотын хүүхэд, урьхан, туяхан, танхилхан. Энэ харин шал хөдөөний* гэж ирээд танилцуулдагаа болихгүй бол тэ? кэкэ



Зиа тэр ч яахав.

18 comments:

Особу said...

huuyeee yamar lag lag shinjleh uhaan tanin medehuin goy goy yumnuud tavij bnaa, bi chin aygui ih yum surch medej avchiina sh d :)

MNED said...

Манай По чинь ямар мэргэжилтэй билээ? Статистик талдаа бол сайн байна шд.

BorlaSQue said...

нэг талаар тийм нөгөө талаар бол хотын соёл гэдгийг өөртөө агуулсан хүн, за байз өөрөөр хэлүүл ухамсартай төлөвшилтэй боловсон хүн бол хөдөөний маанаг хөдөөний халтар эдр гэж хүн битүүхэндээ бусдыг дүгнэж бодож болий шд

ернол улаан нүүрэн дээр нь гаргаж ирээд түс хийтэл хэлчихсэн ч яадгын.

жишээ нь ийм байна

өчдөр михронд сууваа. тэгсэн хажуу талын эгч утсаар чих хагартал орилж ярьдаг. өө заза тийм үү хэхээх өөөр юу байна эдр бараг 5 минут золтой л та болилдоо гээд хэлчихээгүй боловсон болхоороо л тэвчлээ шүү дэй


за өөр жишээ атуусанд сууж явлаа тэгсэн нэг хүүхэн 30 орчим насны болов уу гэмээр орж ирэнгүүтээ миний хажууд сууж байсан 5-6 дугаар ангийн болов уу гэлтэй жаахан охиныг алий эгч нь сууя жиг шиг ууландаа бол жаахан хүүхэд суух учиртайм шүү дэй. шаал дургүй хүрсэн.


за өөр жишээ гэвэл бусдын тариад ургуулчихсан цэцэг ногоог зун ингэжийна. пээ миний охин хараа ямар гоя цэцэг вэ?
ээжээ би энийг авмаарийна
тэг тэг миний охин гэснээ шууд тасалжийгаан угтаа бол ээжтэйгээ хамт харижийгаад өөрснөө тарьж ургуулий гэх учиртайм шүү дэй гэх мэтчилэн дээрх хүмүүсийг би хөдөөний халтарууд гэж хэлж болно оо доо

энэндээ л учир байгаа болхоос биш хэн хаанаас яаж яваад энэ 4 уулын мухарт хүрээд ирсэн нь хэнд ч падгүй

patatepatata said...

Osobu> chi l medehgui baisan baiv gej, kikiki.

MNED> medehgui, UB hotyn HP ene ter deer l baisanshd, keke. Gehdee bi neeree bachelorynhoo diplomoo Econometrics geed, statistikiin turliin chigleleer hamgaalj baisan yum baina, keke. Yuu bichij baisanaa ch martchihaj... Ug ni onts duntei tugssun sanagdaad baigaa yum, hehe

Redcourse> Naadah chini, "huduunii" hun bish, "buduuleg" hunii jishee bish uu? hehe. Ter changa orildog egch ch ter, huuhdiin suudal bulaaj avdag egch ch ter, tsetseg tasaldag egch ch ter, yas yuman deeree 40 myangatyn huligaan baisan ch baij magadgui sh dee, keke. Uur jishee gevel, manai Bayabaga darga, shaal huduunii yum baij, nadaas hamaagui soyoltoi geed l bodchih!!! keke.

Yuu heleh gesen yum be geheer, soyoljih heregtei gedegtei zurchildsun yum bish, "huduunii" gesen helleg uuruu ayagui uruusgul gej shuumjilsen tsarai ni ene l dee.

"Olonh huduuniihun buduuleg baidag" gej margaldah hun baij magadgui, gehdee hervee ter unen bailaa ch gesen, etssiin etsest olonhiin jishgeer bugdiig ni dugneh gedeg maani ugaasaa uruusgul bolov uu gej sanagdsan yum l daa.

Hope this makes sense.

BorlaSQue said...

санал нэг байна. би ч гэсэн тэгэж боддог. гэхдээ бас нэг ийм зүйл байдаг.

НЭГ ТАЛААР: жишээ нь нэг транс байж гэж бодий л доо. гэтэл тэр өөртөө болон өөр шигээ хүмүүсийн дунд бол яавч гаж биш.

гэтэл тэр нийгмийн дийлэнхи массын хувьд бол гаж тэгхээр тэр хүн дийлэнхийн саналаар бол гаж л болж таараад байгаам л даа.

НӨГӨӨ ТАЛААР: хүн гэдэг өөрөө өөрсөддөө бол дэлхийн төв тиймээс лай л байна :P энэ бол миний үзэл баримтлал

жишээ нь өнөөдөр чиний блог бол миний хувьд намайг зугаацуулж, уйдсан зав зайг нөхөх нэг хэрэгсэл, өөрөөр хэлүүл чи надад үйлчилж байна гэсэн үг. хахахах ингээд л яриад байгуул энэ философи болчих байх л даа

patatepatata said...

redcourse:/ gaj gedeg uhagdahuuny huvid bol totally agree.
Gaj gedeg maani, busdaas uur gesen todotgoltoi bolohooroo, gomo gedeg maani ch gesen gaj gej bol boddog yum. Harin ene ugiig negative utgaar heregleh yum bol, i don't think so geh yum uu daa te?

Huduunii gedeg ch gesen, *huduu gazar amidardag* geh yum bol zuv helleg hernee, *buduuleg* gesen utgaar hereglevel bish bolov uu gedeg shig. Hun uuruu uurtuu delhiin tuv gedeg ch gesen unen baih.

Iimd, hervee bi chinii zugaatsuulagch/alialagch bolj chadaj baigaa bol, its my pleasure lah, hehe

ershuu said...

sayahaniig hurtel "aa muu hodooniih" geel soyoliin toviig medku baigaa taxi-nii joloochiig /dotroo/ doromjilchool yavjiidag baisan. hodoo yavj ireed hodoonii hamaatnuudtai bolson chin "hoorhon yumaa hodooniih yum baina" gsn bodloor oorchlogdoj eter kkke.

gehdee ted chin /hodooniihon/ orchinoo medku, medreegui baigaa bolohoor l baigaa baidal ni buduuleg bolchdiin bishuu? ternees bish albaar bish baihoo. harin ch bur bolovson boloh geed eleg avaad baidiishd :P

yor ni tegeed hotiihon ch gsn hodoo ochihoor hodooniihond HODOONIIH yum shig sanagddiim shig bailee. orchinoo medrehgui, medku tsemtsegneel... mon uu? kkke

freestyle529 said...

Явган хүний гудамж шил чулуу ихтэй гээд, машин замын голоор гутлаа тайлаад алхахаар нээх гоё байдаг байж билээ...
Ямар гоё мэдрэмж вээээ. Одоо ингэх гээд нэг үздийм билүүү. ха ха. замын голд зурагт хуудас л болох байхдаа.
Хотын хөдөөний гэхгүй, өмнө орж ирсэн, сүүлд орж ирсэн гэж л ярьдиймуу. эсвэл хотын соёлтой, хотын соёлгүй гэж ялгадиймуу. Өчдөр би ёстой тийм сүүлд орж ирсэн, хотын соёлгүй хүний таксинд сууж 10 мин явсан. нэг ч амьсгаа авж чадалгүй буусан гэхээр миний уушигны багтаамж агуу байгааз. ккк

bayabaga said...

uul ni gudamjind hog hayah,gazar medehgui baih bol hodoonii hunii shinj bish yum l daa..hotiinh mortoo hog hayadag, gerlen dohio meddeggui, haraal ursgadag hun har myangaaraa bii...uunig bichigch hotiin unagan irgen Po hurtel Oros elchingiin gadna sheegeed tsagdaad torguulj bsan tuhaigaa bichsen bgaa..heregt durlasan humuus nodningiin bichlegnees haij uzeerei,,lol..bor PR havchuulav.

Avtobus nd mongo tololgui tuulaichilna gej baij boldogiig, bas goliin usand mashin ugaadag, huvtsas hunaraa ugaadag baliar baidliig bi UB d l irj uzej bailaaa..kk..manai aimgiin tovd avtobusnii 3 han chiglel bdag bsan ch gelee,6,7 nastai huuhduud hurtel 20 mongoo(heden on be??kk) tolood avtuusand suudag, baihgui uedee 2,3 km alhdag l bailaa.. zusland garsan ued goloos us avahiin omno utgah shanagaa ugaaj ugaaj eejeer shalguulj baij yavdag bailaashde..goliin usand suu muu dusaaj buzarlaj boldoggui bsan bolohoor ter..kk..

hotiin irgen gdg zugeer passport on deerhi albanii todorhoilolt.. harin hotiin hun baina gdg bas ondoo asuudal yum shig bgaam..mash olon jishee duridaj bolno..

jishee ni Gambuush shig emegtei huvtsas omsson eregtei hun ch yum uu hajuugaar chini zorohod ergej haraad suid maid,paa puu bolood bdag bol chi hotod torj osson ch gelee ulaan hodoonii hun gsn ug..oo, iim yum baij l baidii geed yum uzsen hun shig(hotiin hun)shig zorood yavchij bval hotiin hun gsn ug..kk..o,oroor helbel,yalgaatai bdal ondoo baidal gdgiig meddeg hulen zovshoordog, shine sodon sorgog yumand dojirson, huleej avah chadvartai baihiig helj bui yum shig..za za zalhuu hureb..

Nana said...

ай хэцүүмаа, би ер нь хөдөөнийх, бас гаж.. би өөрөө гаж биш гэж бодоодийхаар л хүмүүс өөдөөс чи ер нь жоохон бусдаас өөр гаж гэдгээ мэддэг биз дээ гэж авдышт, гэхдээ яаху, доромжилсон байгаа бол надад хэлкүй , далдуур шивнэх биз, аегүй бахарсан өнгөөр хэлээд байх шиг байдийшт, (өөрийгөө мандуулах гээдайгаамуу хаашаен)

би тэр 89 оноос хойш ирж суурьшсан хүмсийн тоонд орхийм байна, хөдөөнийх хирнээ зарим хотын соёлгүй бүдүүлгүүдийг жигшдэгшт, хөдөөнийх хирнээ бас хөдөөнийхнийг хөдөөний ямар ямар... гэж цоллож боддог гэхээр би өөрөө хаанахынх ч юм бүү мэд, нээрээ энэ хөдөөнийх гэдэг ойлголт жоохон сонин л юм байна.. хаа байгаагаа мэдрэх хэрэгтэйм байлгүй дээ... дээрээс нь нэмж хэлэхэд хөдөөний хүний хувийн орон зай хол, сумын төвийнхөн гучин метр алслалттай зөрж өнгөрхөдөө мэнд усаа мэдэлцэж хашгирдаг бол саахалт айлууд 300 метр, км"-ын цаанаас орилж хашгирч биенээ дууддаг гэх мэтчлэн зайлшгүй соёлууд байна,энэ бол хөдөөний бүдүүлэгтээ биш, нөхцөл байдалдаа тохирсон соёл гэж ойлгожуугаа, мөн үү ч гэх шиг,ккк, үүнийг нь хотын нөхцөлд нааж аваачаал өөчлөөд байгаа нь өөрөө бахархах сайн сайхан юмгүй, бусдыг муучилснаараа өөрөө тийм бишээрээ ядаж л тэр хүнээс илүүгээ мэдрэх гэсэн гялайж цайх юмгүй ховч живч авгайчуудын л зан юм байна л даа,

хөдөө бол холуур зөрөөд өнгөрөх ах дүүтэйгээ хөөе хаачихнуу, гэж асуухгүй дугай өнгөрчүүл жишээ нь асуудал шт, 300 м зайтай айлынх нь үнээ тугал нийлж байхад ккк, хашгираад хэлчихгүй, алхаж очоод хэлье гэвэл үнээний сүү нь дуусна биддээ,кк за бараг бичлэг болчихлоо

BorlaSQue said...

зүгээр миний санаа би бол хувьдаа "хөдөөний халтар" "хөдөөний" гэж хэн нэгнийг хэлэх шаардлага гаруул дээрх хүмүүсийг л хэлнэ.

patatepatata said...

ershuu> "Yum uzej nud tailaagui" gedeg utgaar "huduunii" gej neg bodlyn heleed baigaa yum shig baigaa yum (Bayabaga dargyn helsenchlen). Tiim utgaaraa, hotoosoo garch uzeegui hotyn hun "huduunii" bolno gedeg shig. Chi huduu yavaad, iluu "hotojson" gesen ug baih te? keke

freestyle> suuld orj irsen eseh ch ugaasaa chuhal bish l baih l daa... Uhamsargui, bolovsrolgui, erguu, balai, zavaan, teneg geed uur zunduu ug baihad zaaval huduuniih gedeg ni ih uchirtai te? keke

Gedhee siireg, selguuhen baih uyeiin Ulaanbaatar ch goyo baisan shuu, yadaj l utaagui!! " Aziin tsagaan dagina" gej magtuulaad l, keke

bayabaga> yaagaad shurgaad baina aa!! Oros elchin baitugai gazar luu sheej baisan hun shuu bi! (gaihuulah yumaa olj yadav, keke)

Hotyn = dojirson, shiren nuurtei gej todorhoiloh yum aa daa? keke.

Nana> argagui l "Todorhoi hemjeegeer niigemjsen huduunii hun" lol. Ayagui muuhai helj uzev @89 onoos hoish orj irsen humuusiig.
(Hamgiin ih deerengui hartsaar busdyg harj baigaa hun ni patate uuruu baival yaana aa, kekeke)

Gehdee chinii bichsen deerh huduunii hunii saihan shinj gedgiig, namaig baga baihad dandaa heldeg baisan sanagdaad baigaa yum. Hotynhon huiten, hunii mosgui, dotuur tamirtai enee teree geed... Argagui l, bayabaga darga, nana ajaa bid 3 hugshin humuus gedeg ni medegdeed baina shuu, lol

Redcourse> hehe, yuu gej heleh ni chinii erh shuu dee. Gehdee jisheelbel, "huduunii" gej baisand orvol "jalgyn" ch gedeg yum uu "yum uzeegui haltar yumnuud" gedeg ch yum uu, arai uuruur helbel arai deer yum shig?? keke. Olon niiteer ni hamruulj busad sain huduunii humuusiig helmegduulj baihaar, te? keke

Light said...

гоё сэдэв хөнджээ.ер нь монголчууд хөдөөнийх.гарал үүслээ судалбал бүгд хөдөөнийх.ахуй маань хөдөө нүүдлийнх.хот суурин иргэншлийг байгуулах гээд мэрийж л байна.бас сайн болж өгөхгүй л байна. нэг ууланд ганцаараа амьдарч байсан унаган чанараа гээж нийтээрээ нэг дор нэгнийхээ хөл дээр гишгэхгүй амьдарахуйд суралцана гэдэг амар биш.надад ч хөдөөний зан зөндөө ш дээ. хөдөөний гэж хэлэхээ больё гэж байна.тэгэхийн аргагүй юм.хэл бол нийгмийн бодол санаа,хүсэл эрмэлзлэлийн тусгал учраас. бидэнд хотжих хүсэл эрмэлзэл хэрэгцээ их байна шүү.хамгийн гол нь сэтгэлгээ сууриншиж өгөхгүйд л байна.

patatepatata said...

Light> olon niiteeree "sorog utgatai" gedegeer ni heregleh ni nileed surug ur dagavartai baidag yum shig sanagddag yum l daa. Medeej hel gedeg niigmiin bodol sanaa, husel ermelzliin tusgal ch gesen.

Word bashing gedeg, tuhain helnees tuhain ugiig ustgah muu taltai uchir.

Jishee ni "nigger" geed ug baina.
Ug ni bol zugeer l har aristang helsen ug (har gesen utgatai ug) shuu dee. Tegsen, humuus "muusain bool, har, dood zeregleliin hun" gesen utgaar heregleseer baigaad, neg medsen odoo zuvhun har humuus biye biyenee helehdee l hereglej boldog ug bolchihson baidag.

Uun shig, "huduunii" gedgiig tiim "buduuleg" gesen utgaar heregleed baih yum bol, 10 jiliin daraa " bi huduu yavlaa" gej barag hereglej chadahgui yum bolno baih shuu, keke.
"Gomo" gedeg ug ch gesen ali hezeenii word bashing-d urtchihsun baigaa shig..

нана said...

по ажаагийн комментыг уншсан чинь нэг юм санаанд орчлоо, ккк

нэг сонин парадоокс байгаад байгаама бас: хөдөөнийхөн санаа муутай талдаа шүү ернь л, үүнийг бол хотынхон л анзаарах байх, хөдөөнийхөн өөрсдөө анзаардаггүйм шиг байнлэй, гэхдээ энэ нь нэг тийм ясны хар муу санаа бас биш шиг байгаам, хотынхон аймээр, хүшйтэн, хүий мөсгүй, дотуур тамиртай энтэр гэдэг ч юмуу тийм болгоомжилсон, үл итгэсэн байдлаасаа болоод босгосон хана хэрэм гэвэл илүү тохирмоор нэг тиймэрхүү хар хардлага байдаг шиг санагддагийн,
мисс энхриймаа ямар хөөрхөн бандиушка вэ-э-э-э-э , тийм ээ? ккк

тэр би би би гийн тухайд бол чи намайг байжжхэд санаа зовж яадгийн, цусссссссссссс, ямар ганцаараа тийм байгаа биш, не бойся, я с тобой...

Anonymous said...

хүмүүнжинэ гэдгийг

би хүний удам судар, хар багаас харж өссөн хүмүүжил суртал, эцэг эхийн нөлөө, бас дээр нь хүний өөрийн байгалаас төрсөн ухамсарын түвшин, как закалялась сталь гэдэг билүү тэрэн шиг магадгүй олон төрөл дамжиж давтагдсаны үр дүнд бүрэлдэж буй ухамсарын түвшин гэж боддог, хүчээр дагаж дуурайж, хотжих ч юм уу хүмүүнжих порцеесс бол зүгээр албан хүчээр социализм байгуулсантай адил, барьж байсан сахилга дэг журам алга болоход алга болж анархист байдал руу шилжих байх өө..тэр байдал бол ёс суртахуун биш, ёс журам байх, олон нийт дагаж байгаа учраас дагаж дуурайх болдог өөрөө өөртөө, нийгмээс хүчээр тулгаж байгаа дүрэм журам, харин ёс суртахуун болдээр хэлснээр юу ч болж байсан үл хувирах дотроосоо бат суурьтай ухаарал, мэргэн ухаан байдаг байх..

тийм болохоор албадмал ёс журам, ухааралгүй даган дуурай дүрэм журам, ёс зүйг дагаж байснаас анархист, хаос байдал илүү зөв зүйлд нь хүргэх болов уу, тийм болохоор ч баябага эднар ёс суртахуунд дургүй гээд байдаг байх, дотроос хүсээгүй ёс суртахууныг дагах нь ёс журам болно биддээ? хотын соёл гэдэг одоохондоо олонхийн хувьд ёс суртахуун биш, ёс журам, нэр төрийн хэрэг мэрэг төдий л зүйл байх шиг байшт..

би би би гэдгийн тухайд би гэж чамаас том БИ байхад бүү санаагаа чилээ дээ,ккк.. не бойся я с тобой гэсэн хэхэхэ

нана

Anonymous said...

ёс суртахуунд дургүй нь хаашааен, ёс сутрахуун ярьсан хүнд дургүй ч билүү юу билээ, хэхэ, хүний үгийг мушгин гуйвуулцан байж магадгүй, би бол цээжилж тогтоохдоо муу, утгачлаал, нэг баримжаагаар л амьдарсхийчдэг хүн байгаам... дотроос хүсээгүй ёс суртахууныг дагах ярих дургүй гэж байгаа нь баябага ажаа өөрийн хүсээгүй таалаагүй ёс журамд дургүйцэж ингэснээрээ ёс суртахууныг хамгаалах үйлс хувь нэмрээ аегүй сайн оруулж байгаан байна шүү гэдэг гаргалгаа нээлтэд хүрэь ч гэх шиг.. хэхэ...

нана

patatepatata said...

Nana> ne boisya ya staboi geed, karate hiigeed baidag bil uu? keke
Us hiideg yongos geed baidag bil uu? teriig tsoolj nuh gargaad l?? keke
Durtai baij bilee

anonymous> ugaasaa tsogtsolbor l doo te? Yurunhiiduu chinii sanaatai niilj baina, keke