Friday, May 07, 2010

Oguullegiin urgeljlel 3? 4?

Зиаг зиаг, хүмүүс чинь яасан ч энэ хоёр хүүхэн залуу хоёрыг салгах дуртай юм бэ дээ. Уг нь аз жаргалтай хэсэг дээр нь зогсоочихьё гэж бодсон, үргэлжлэлийг нь орчуул гээд хэцүү юм, орчуулахаас..







Гялс малс, хап хуп гээд, тайрах хэсгийг нь тайраад, тандах хэсгийг нь тандаад...



-------------------------



Хормон ууж эхлээд хэдэн сар өнгөрсөний дараах нэгэн орой.

Томо бид хоёр, тэдний ганц өрөөний гудсан дээр зэрэгцээд хэвтэж байв.

Энэ өдөр намайг машинаараа авах гэж ирсэнээсээ хойш Томо яагаад ч юм нэг их юм ярихгүй дуугүй байв..



Гэрэл унтраасны дараа, юм ярихгүй удаан байх нь нэг л эвгүй байсан тул би эхлээд дуугарав...



- Унтчихсан уу?



- Үгүйээ, унтаагүй байна... Томо ингэж өгүүлсэнээ, томоор санаа алдав.



- Яасан, юу болоов? Би нэг л юм биш, болохоо байсан санагдаад асуув...



- ... Нөгөө юу л даа.... Томо нэг юмыг нилээд удаан бодсоны эцэст зориг гарган хэлэхээр шийдсэн шигээр ярьж эхлэв



- Чамайг хормоны эмчилгээ хийж эхэлнэ гэснээс чинь хойш бодлоо л доо... Би чамд сайн нь ч үнэн, чамайг эмэгтэй хүүхэд гэж л боддог... Гэхдээ л, эм хэрэглэхгүй л юм бол эмэгтэй биетэй болж чадахгүй юм байна даа гэдэг нь яаж ч дийлэхгүй чин үнэн юм аа даа гэж....



Томог ингэж хэлэхийг сонсоод миний дотор нэг л сонин болоод явчихав...

*Тийм болохоор чамтай үргэлжлүүлж найзалж чадахгүй* гэж хэлэх болов уу даа гээд... Гэхдээ нөгөө бодлын хэрвээ тэгж хэлүүллээ ч гэсэн би яаж ч чадахгүй шүү дээ гэсэн тийм сэтгэгдэл...



- .... Гэхдээ нэг л өдөр Япон өөрчлөгдөнө гэж бодож байна...



Гэнэт огт хүлээж байгаагүй ярианд нь би жоохон гайхав...



- Өөрчлөгдөнө гэнэ ээ??



- Тийм, өөрчлөгдөнө гэж итгэж байна. Чам шиг, сэтгэл, бие хоёр нь солигдоод төрчихсөн хүмүүсийг хэзээ нэгэн цагт хүлээж авдаг болно гэж...



Би өөрөө ч ийм юм бодож байсангүй. Их сайндаа л *Гаж, бусдаас өөр* гэсэн маягаар бодож байсанаас, би биш, нийгэм өөрчлөгдөх магадлал байгаа гэж санаж явсангүй.



- Тэгэхээр хоюулаа гэрлэе... Хэрвээ хүлээн зөвшөөрөхгүй байсан ч гэсэн бид xоёр нэг л гэр бүлийн хүмүүс шүү дээ. Гэрлэж чадахгүй байсан ч гэсэн, нэг гэр бүлийн хүмүүс юм чинь хүүхэдтэй болцгооё. Өргөж аваад ч болсон.



.... Хүн гэдэг мөрөөдлөөр, хүслээрээ амьдардаг амьтан. Тийм хүсэл найдварыг хүнд олгодог зүйлийг бурхан гэж нэрлэдэг бол, Томо миний хувьд бурхан шиг л харагдаж байв. Дөлгөөхөн, уяхан бурхан.



- Тэгээд хүүхэдтэй болбол би *Дэлгэр* гэдэг нэр өгнө өө. Дөлгөөн, намуун, дэлгэр гэдгийн Дэлгэр. (Энэ яг Би Чамд Хайртай шиг байгааз ? кэкэкэ.. Японы 優しい гэдэг үгний 優(Юү) гэдгийг нь Дэлгэр гээд орчуулчихлаа, кэкэ), Юүя (Дэлгэр), Юүна (Дэлгэрмаа?) гэдэг ч юм уу. Би тэгээд 3 хүүхэдтэй болмоор байна. Хүү, охин, хүү гэсэн дарааллаар. Тэгээд чи эмэгтэй юм чинь ажил хийх хэрэггүй, би тэгээд ажилдаа гүрийнэ дээ.. хэхэ



- Энийг чинь пропоузал (гэрлэе гэж гуйх) гээд ойлгож болох уу?

- Тэгэлгүй яахав. Бал сарын аялалын планаа ч гэсэн бодчихсон гээд л бодчих

- Дургүйцэж магадгүй гэж бодогдсонгүй юу? би инээмхийлэн асуув

- Гэхдээ чи дургүйцээгүй биз дээ?



----------------------------------

Энэ бичлэгээрээ хийсэн номных нь нэр нь *Миний мөрөөдөж явсан Дэлгэр* гэдэг нэртэй байсан болохоор нь энэ хэсгийг нь орууллаа... Би хувьдаа дэндүү нялуун болохоор дургүй хэсэг байна, кэкэ






Бал сарын аялалын тухай болон бөгж (энэ үгийг санах гэж зөндөө удаан бодлоо ш дээ, кэкэ) өгсөн тухай гэх мэтийн нялуун байсан тул таслав





-------------------------------



Сургуулиа төгсөхийн алдад Томо нилээд эрчимтэй ажил хайсаны эцэст, ажил орохоор болов. (Японд оюутнууд, 2-3-р курсээсээ ажил хайж эхлээд, 3-р курсийн сүүл, 4-р күрсийн эхэн гэхэд ямар ажилд орох нь шийдэгдчихсэн байдаг юм)



Би болохоор, ажиллаж байсан ахмадыг асрах газартаа тэр чигтээ ажилтан нь болж үлдэхээр болов. Энэ ажлынхандаа өөрийнхөө бие болон сэтгэлийн талаар, гормоны эмчилгээ хийж байгаа талаар бүгдийг хэлсэн байсан тул тэр чигтээ ажиллахад амар байсан учир ингэж шийдсэн юм л даа.



Бид хоёр хамтдаа амьдрахаар бага багаар мөнгө цааш нь хийж байв. Төгсөх жилийн хавар, үерхэж эхэлсэнээс хойш 3 жил...



- Энэ байр дажгүй биш үү? Байрны хөлс нь тийм ч өндөр биш, тэгээд далайтай ойрхон.



Их сургууль төгссөн даруйдаа бид хоёр байр хайж эхлэв. Ажлын газраасаа аль бопох ойрхон бөгөөд, эцэг эхийнхээ гэрээс аль болох хол байршилтай байр. 2-уулаа хамтдаа амьдрахаар шийдсэн байв.



Би хувьдаа гал тогоо нь боломжийн байрыг, Томо болохоор эргэн тойрон нь шуугиан багатай газар байвал зүгээр гээд хайж эхэлсэн юм.



Бид хоёрын энэ үзсэн байр маань далайгаас нэг их холгүй, гал тогоо нь хэрэглэхэд боломжийн тийм хоёр өрөө байр (= 2 унтлагын өрөөтэй байр) байв. Байрны хөлс нь ч гэсэн, 2-уулаа ажил хийгээд төлөх юм бол яаж ийгээд төлөөд байж болохоор тийм хөлстэй.



- Ийм их зайтай байх хэрэг байгаа юм уу? Нэг өрөө байр л (нэг унтлагын өрөөтэй байр) байхад бид хоёрт хангалттай биш үү?



- Гэхдээ жижигхэн байрнаас том нь дээр ш дээ...

Томо, гал тогоо, жорлон ванныг их л баяр хөөртэйгөөр дахин дахин үзэнгээ хариулав.

Ингээд энэ байрыг хөлслөхөөр бид хоёр дороо шийдэв.



Ингээд бид хоёр байраа тохижуулж эхлэв.

100 иений дэлгүүрээс жижиг сажиг хэрэгтэй зүйлсээ 10,000 иен гаруйд аваад, дээрээс нь 4 сандалтай хоолны ширээ, диван аваад, бид хоёрын *оромж* бага багаар төрхөндөө орсоор байлаа.



- Айл айлд нэг тийм содон өөр өөр үнэр байдаг даа?



- Үнэр ээ?



- Анхан, тухайн айлын үнэр. Томогийнхоос ч гэсэн нэг үнэр байдаг юм, тэр үнэр хувцаснаас чинь ч гэсэн үнэртдэг шд



- Өмхий гэхгээд байна уу? кэкэ. Худлаа худлаа, гэхдээ нээрээ айл айлд нэг содон үнэр байдаг шүү тэ? Танайх ч гэсэн байдаг. Үнэртэй ус мус биш, нэг тийм хүний өөрийнх нь үнэр гэх үү тэ? Айлын хаалгаар оронгуут мэдэгддэг тэ?



- Харин тийм, тэр тэр.. Бид хоёр хамтдаа амьдрахаар хэнийх нь үнэр дийлэх бол?



- Нннн.. Аль нь дийлэх юм бол... Нөгөө юу яах юм биш үү? Хоорондоо лаг эв найртайгаар холилдож уусаад, шинэ үнэр үүсгэх юм биш үү?



- Харин тийм ч юм уу..



Өдийг хүртэл тус тусдаа байсан хоёр бие. Хамтран амьдарч, хоорондоо холилдон, хоорондоо уусна...





Бид хоёр, хоёр гэрийнхэндээ *Эрэгтэй найзтайгаа хамтарч өрөө хөлсөлж байгаа юм* гэж тайлбарласан байсан юм.

Гэхдээ миний хувьд, дахиж гэрийнхэнтэйгээ уулзахгүй байхаар зориг шулуудсан байсан юм. Өдөр хоногоор гормоны нөлөөгөөр эмэгтэйлэг болох биеээ харуулахгүйн тулд... Томотой хамтран цаашдаа амьдрахаар шийдсэн байсан тул...



Анх амьдарч эхлэхэд цав цагаан байсан боловч, он жилийн эрхээр шаргал боргол өнгөтэй болсон гэрийнминь хана. Энэ хананд, энэ чигт нь л их дуртай байж билээ.



Өөрийнхөө гэртэй, аавтайгаа, ээжтэйгээ баяртай гэж хэлээд би Томогийн дандаа намайг машинтайгаа ирж авдаг байсан хушны модтой зам луу зүглэв.

Томогийн машин, дандаа л зогсож байдаг газартаа хазардны гэрэлээ асаачихсан зогсож байв.

*22-09*

Томогийн машины дугаар.



Томог харангуутаа миний нулимс асгарчихав. Хайртай гэр орон минь, хайртай аав ээж минь. Өдий хүртэл өсөж торнисон, дахиж уулзахгүй ч байж магадгүй гэр бүл минь гэсэн нулимсны хажуугаар, үүнээс хойш миний гэр бүл болох хайртай Томо минь гэсэн нулимс зэрэг асгарсан нь тэр болов уу.





- Юундаа уйлаад байгаа юм, жоохон хүүхэд шиг. За алив суу



Томо инээмхийлэн байж ингэж хэлээд, машинаа хөдөлгөв.



-------------------



Томотой хамт өнгөрүүлсэн өдрүүд үнэхээр аз жаргалтай байв.

Өглөө түрүүлж босоод, Томогийн ажилдаа авч явах өдрийн хоолыг нь бэлдчихээд, барагтай бол босч өгдөггүй Томог яаж ийж байгаад босгоод, хар кофе уулгана.



Өглөөний цайнд япон маягийн хоол биш, талханд дуртай Томод зориулаад, байнга талх, варенаар таслахгүйгээр бэлдэнэ.



Томог өглөөнийхөө цайг ууж байхад нь өдөр уншаасай гэсэн тэмдэглэлээ (тухайн үед бодогдсон бодол, тохиолдсон явдал гэх мэтийн жижиг сажиг зүйлээ бичдэг байв) бичээд, Томогийн түрийвчинд хавчуулна.



Хамт амьдарч эхэлсэнээс хойш, өглөө нь би бяцxан тэмдэглэл бичээд, Томо өдөр нь түүнийг өдрийн хоолоо идэнгээ уншдаг тийм уламжлал тогтсон байсан юм,



Хэрүүл хийгээд, хоорондоо юм дугармааргүй үед ч гэсэн, ийм тэмдэглэлийн хүчинд эвлэрэх үе ихтэй байсан мэт.



*Дараагийн долоо хоног, далай явах уу?*

гэх мэтийн жижиг сажиг тэмдэглэл хийсэн шиг.





Миний ажлын газар, шөнийн ээлж , оройн ээлж гэх мэтийн ээлж ихтэй байсан тул, Томогоос оройтож ажилд явах нь их байв.



Томог ажилд нь гаргаж өгчихөөд, гэрээ цэвэрлэж, юмаа угаачихаад ажилдаа гарах нь их байв.



Томо ажилаасаа тарж ирэх нь дандаа оройтож ирдэг байв.

Гэлээ ч гэсэн, орой нь миний хийгээд тавьчихсан хоолыг, хөлсөө гоожуулж ирээд иддэг байв.



Томо харьж ирээд *Тада има* (Япончуудын гэртээ харьж ирэхдээ хэлдэг үг. Би ирлээ шүү гэх юм уу да?) гэж хэлсэнийхээ дараа, хамгийн түрүүнд өглөө нь түрийвчинд нь хийсэн тэмдэглэлийг ширээний шүүгээнд хадгалдаг байлаа.



- Хэрвээ гал түймэр гарвал, чамаас түрүүлж энэ шүүгээг авч зугтана

хэмээн өгүүлэх Томо



- Паах, ямар балиар юм! гэж намайг унжихад



- Энэ тэмдэглэл доторх чи илүү өөрийнхөөрөө, үнэн сэтгэлээсээ байдаг болохоор аргагүй шүү дээ гээд инээмхийлэх Томо



Ийм аз жаргалын дунд миний цорын ганц санаа зовдог зүйл маань Томогийн аав ээж хоёр байв. Томо айлын ганц хүү юм л даа.



Бид хоёр энгийн найзууд, хамт амьдардаг гэж тайлбарласан байсан тул, Томогийн аав ээж *Хоюулаа хувааж идээрэй* гээд алим жимс, хоол хүнс явуулах нь их байсан юм.

Ийм зүйл ирэх болгонд нь миний дотор өвддөг байв.



Худлаа хэлж байгаа гэдэгтээ, тэгээд дээрээс нь Томогоос *эгэл жирийн* аз жаргалыг нь булааж авч байгаадаа.



- *Эгэл жирийн* гэдэг тийм чухал гэж үү? Чи бид хоёр бие биедээ хайртай л бол болоо биш үү? хэмээн Томо хэлдэг байсан ч, өдий болтол *энгийн, эгэл жирийн, бусадтай адил* зүйлийг хүсэн байсан хүний хувьд, энэ * эгэл жирийн зүйл* гэдэг зүйлийн үнэ цэнийг би хамгийн сайн мэдэж байлаа. Тийм ч болохоор энэ хүнээс *эгэл жирийн* амьдралыг булааж авч байгаа гэдгээ бодохоор сэтгэл өвддөг байв.



-------------------------





Хамтдаа амьдарч эхлээд жил хагас болсон 12 сарын нэгэн өдөр.

Бид хоёр хамтдаа оройн хоолоо идэх гээд сууж байлаа.

Миний хийсэн бийф стю (гуляш шиг хоол)-ыг Томо карри шиг будаан дээр асгаж ирээд идэж байв.



- Бийф стею, гоё амттай шүү гээд Томо их л баясгалантайгаар хоолоо халбагадав.

- Крийм стею (сүүтэй зутан) ч гэсэн гоё л биз дээ?

- Гэхдээ крийм стеюг будаатай хамт идэж чадахгүй болохоор миа миа...



Иймэрхүү жижиг сажиг зүйл яриад сууж байтал Томогийн утас дугарав.



Энэ л утасны дуутай хамт бид хоёрын *Төгсгөл* эхэлсэн юм...



- Аав ярьж байна гэж хэлээд Томо утсаа авав.



- Анхан... тийм... Нээрээ юу?



Томогийн хоолой нэг л биш өнгөөр ярьж эхлэв



- Тэгээд, тэр нь хортой юм уу? Үсэрсэн гэж байна уу? Ээж мэдсэн үү?



Хэсэг яриагаа үргэлжлүүлсэнийхээ дараа, Томо бараан царайлан утсаа тавив.



- Яасан, юу болоов?

- Ээж, хавдар гэнэ.... Эмнэлгийн үзлэгээр илэрсэн, нилээд тархацтай, тэгээд мэс засал хийх шаардлагатай гэнэ ээ...



- Мэс засал хийхээр гайгүй болох юм уу?

- Одоогоор үсэрсэн юм байхгүй болохоор, тайраад авахаар эдгэрэх найдлагатай гэнэ ээ... Дороо мэс засал хийхгүй бол болохгуй юм гэнэ



- Ээж чинь өөрөө мэдэж байгаа юм уу? Хортой хавдар юм уу?



- Мэдэж байгаа гэж байна. Ааваас илүү сэтгэл тайван, Томод мэс засал дууссаны дараа хэл гэснийг нь аав ээжээс нуугдаад надад хэлсэн юм байх.



Хорт хавдар гэж, зурагтаар гардаг, бусад, танихгүй хүмүүс тусдаг л өвчин гэж бодож болохоор, ийм ойрхон, дотны хүний маань дотны хүн тусна гэж санаанд ч орсонгүй явав...



- Чи гэхдээ санаа битгий зов оо.. Би жоохон эмнэлэг энэ тэр гээд завгүй болох байх, гэхдээ гайгүй биз дээ



Томо намайг тайвшруулах гэж ийнхүү өгүүлэв.





Томогийн ээжийн мэс засал удахгүй хийгдэв.

Мэс засал амжилттай болсон боловч, Томогийн ээж ходоодныхоо талыг тайруулаад, тэгээд дахиж хавдар гарах магадлалыг үгүйсгэх аргагүй гэсэн шинжилгээний хариу гарсан гэнэ.



Томо, ажлаа тараад ээжийгээ очиж асран, заримдаа тэр чигтээ тэндээ хоночихоод ажилдаа явах нь ч их байв.

Миний хувьд хийж чадах зүйл бараг байхгүй, гэхдээ ядаж л Томог ядраад уначих вий гэсэндээ аль болох витаминтай хоол хийж өгөх гэх мэтээр л дэм болохыг оролдож байв...



Өдөр хоног ирэх тусам, Томогийн нүүрнээс инээмсэглэл арилсаар байв. Гэртээ тамхи татах нь ч ихсээд, юм ярьсан ч яриандаа төвлөрөхгүй нэг л тийм хоосон байдалтай байх нь ихсэв. Томогийн нүдэнд ямар нэгэн зүйлийг нухацтай бодсон боловч, түүнийгээ илэрхийлээгүй, хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байгаа маягийн харц их ажиглагдах болов.



Нэг орой Томо согтуу ирэв. Уг нь барагтай бол архи амсдаггүй хүн л дээ.



- Хөөх, архи уучихсан байшд, ямар нэгэн юм болоо юу?



хэмээн намайг асуухад, Томог, тэр асуултанд ч хариулалгүйгээр, нүүрээ дэрэнд шигтгээд, * ...уучлаарай, намайг уучлаарай* гэхээс өөр үг хэлсэнгүй...



Энэ үгний цаана, нэг том зүйл хөдөлж эхэлсэн гэдгийг би анзаарч эхэлсэн байв.

Аль аль маань цаанаа нэг том юм нуусан, гэхдээ түүнийг үг болгоод гадагш нь гаргачих юм бол бүх юм нуран унахаар нэг тийм зүйл.



Энэ өдрөөс хойш, Томо гэртээ хонохгүй байх тохиолдол олшров. Уг нь эмнэлэг дээр хонохдоо ч тэр, зүгээр оройтох үедээ ч гэсэн утсаар яриад оройтохоо хэлдэг байсан боловч, огт утсаар ярилгүйгээр гадуур хонох нь олшров.



Гэртээ ганцаархнаа Томог хүлээгээд сэрүүн суумааргүй байдаг байсан тул, би аль болох эрт унтахаар хичээдэг болов. Томо харьж ирээд халаагаад идэхэд бэлэн байг гээд хийсэн хоолоо ширээн дээр тавьчихаад, зурагт, гэрлээ унтраагаад, унтахаар хэвтэнэ.



Томо бид хоёрын харилцаа бага багаар зөрж эхлэхтэй зэрэгцээд, Томог зүүдлэх минь ихсэв.



Томогоос утас дугарав.

*Одоо ингээд харьлаа*



Томо xарьж ирээд, *Тада има* гэж хэлээд, миний түрийвчинд нь хавчуулсан зурвасыг шургуулганд хийнсээ хоолоо идэхээр ширээн дээр суув.



Энэ өдөр ямар хоол хийлээ дээ....



Иймэрхүү, саяхныг хүртэл эгэл жирийн, өдөр тутмын амьдрал байсан үйлдлээ давтангаа, *Юу ч өөрчлөгдөөгүй л байна шүү дээ* хэмээн санаа амрах би...



Гэхдээ нэг л том хар сүүдэр хүлээж байгаа мэт..

Энэ зүүд бол яана аа...



Сэрсэн дороо би зүүдэлж байгаа, сэрүүн байгаагаа сайн мэдэхгүй байлаа..

Удалгүй, харанхуй өрөөнд ганцаархнаа байсан би, энэ бол зүүд байсан юм байна шүү дээ гэж мэдэрлээ.

Босоод, гал тогоо оров...



Ширээн дээр хийгээд тавьсан хоол аль хэзээний хөрчихсөн, орой ямар л байсан яг л тэр чигээрээ байж байв...



Томо өнөөдөр ч бас харьж ирээгүй юм байна...





Харанхуй гал тогоонд, хөрсөн, үхдэл мэт хүйтэн хоолыг хараад би бодлоо..



*Энэ маягааараа бол бүх юм буруу тийшээ чиглэнэ*



Ингэж бодоод, би хувцсаа өмсөөд гарлаа. Юу ч болсон, далайн эрэг дээр очиж жаал суув. Хоюулаа хамт амьдрах ёстой гэртээ гав ганцаараа байснаас харанхуй далайн эрэг ширтээд сууж байх нь хамаагүй дээр...

--------------------------





Томогийн ээж бага багаар бие нь сайжрав. Томо ч эмнэлэг рүү ээжийгээ сахих гэж явах нь багасав. Гэхдээ л Томогийн тэр нэг юм илэрхийлсэн харц нь өөрчлөгдсөнгүй.



Хамтдаа хоол идээд, хамтдаа зурагт үзэнгээ тоглоом шоглоом ярьсан ч, урьд өмнөх шигээ зугаатай, жаргалтай цаг биш нэг л тийм хоосон хөндий...



-------------------



- Идчихмээр юм байна уу? гэж хэлээд, Мики хөргөгч онгойлгов

- Хоол хийчихмээр материал байхгүй болохоор, гарч юм идэх үү? ... Зурагт үзэнгээ би хэлэв.



Энэ өдөр, Мики бид хоёр хоюулаа амарч байсан болохоор Мики манайд ирсэн байсан юм



- Хоол байж л байна ш дээ. Ногоотой хуурга юм уу?

- Ан, өчигдрийн хоол болохоор онцгүй байхаа



- Яасан, идэхээсээ ч харамсмаар гоё амттай байсан болохоор нь цааш нь хийчихсэн байсан юм уу? гэж өгүүлээд Мики тэр ногоотой хуургыг ширээн дээр тавив...



Энэ л мөчид миний сэтгэлийн дотор нэг утас хөндөгдөх шиг болов...



- Томо өчигдөр харьж ирээгүй юм...

- Э? Яасан муудалцчихсан юм уу?



Би юу хэлэхээ мэдэхгүй дуугуй хэсэг байв...Мики ч энэ байдлаас нэг юм анзаарсан шинжтэй асуув



- Харьж ирэхгүй байх нь их юм уу?



- ...тийм



- Харьж ирэхгүй гэж холбоо баридаг юм уу?



- ..үгүй



- Харьж ирэх эсэхийг нь мэдэхгүй байж орой болгон хоол хийгээд хүлээдэг юм уу?



- ...анхан



- Томо энийг чинь мэдэж байгаа юм уу?



- Үгүй байхаа. Ирэхээс нь өмнө өглөө нууцаар асгачихдаг болохоор....



- Миний хөгшин... харьж ирэх эсэх нь мэдэхгүй хүний хоол хийгээд хүлээх нь дэмий шүү дээ.. битгий ингэ л дээ тэгэх үү?



Мики ингэж хэлэхдээ үгийн сүүлийн хэсэгт хоолой нь зангирсан байв...



Ингэж ярих Микиг хараад би бодлоо...



Томо бид хоёрын харилцаа буцаж хэвэндээ орохгүй ч байж магадгүй гэж...







Энэ орой би Томод уртаас урт зурвас бичив. Хамтдаа байхдаа ямар аз жаргалтай байсан, ирээдүйн мөрөөдөл болох гурван Дэлгэрийн тухай, ямар их хайртай тухайгаа...





Маргааш өглөө нь Томог унтаж байхад нь түрийвчинд нь энэхүү зурвасаа хийхээр нээв...

Урьд үргэлж уншчихаад шүүгээнд хадгалдаг байсан урд өдрийн зурвас, тэр чигээрээ, задлагдаагүй хэвээрээ байж байв...



Үүнийг хараад хэдэн хором яахаа мэдэхгүй байсанаа би, бичсэн зурвасаа түрийвчинд нь хийхээ азнав. Хэрвээ миний зурвас, Томогийн сэтгэлд, түрийвчинд хүн ачаа болж байсан юм бол гэж бодохоос...



Энэ өдрөөс хойш би Томогийн түрийвчинд зурвас хавчуухалаа болив. Энэ ч зөв байсан болов уу...





---------------------------



4 сарын нэгэн өдөр.

Томо яагаад ч юм эрт харьж ирсэн байв.

Томо диван дээр зурагт үзээд, би хоол бэлдээд байж байв...



Хоолны материалаа хэрчингээ нэг л зүйл сонин байгааг мэдрээд болдоггүй...

Томо юу? Аль эсвэл би юу?



Томо руу харав.. Томо ч гэсэн над руу харж байлаа...



Түүний нүдэнд бүхнийг шийдсэн тийм харц харагдав...

Энэ харцнаас бүхнийг ойлгосон би, Томогийн хажууд суув..



- Яасан..?



Удаан хугацааны чимээгүй байдлыг эвдэн би асуув



- ....Чамтай би үүнээс илүү хамтдаа амьдарч чадахгүй нь....



Мэдэж байсан зүйл, анзаарч байсан зүйл байсан боловч, миний бүх бие сульдаад явчихав...



Томо цааш үргэлжлүүлэв



- Ээж... мэс заслынхаа дараа .. Миний хүүхдийг, ачаа хармаар байна гэж... дусал залгаастай, сульдсан хоолойгоор... миний бага насны тухай ярингаа, миний хүүхдийг харалгүйгээр, үхмээргүй байна гэж хэлсэн юм л даа....

... Би ч өөдгүй амьтан юм аа даа... Чамайг аз жаргалтай болгоно гэж амласан хирнээ... Гэхдээ энэ хэвээрээ үргэлжилвэл чамайг улам бүр л гомдооно, сэтгэлээр чинь зовоох болохоор... тэгээд, ингэж шийдсэн юм ... Намайг өршөөгөөрэй... өршөөгөөрэй...





Энэ дөрвөн жил миний хувьд хамгийн аз жаргалтай мөчүүд байв. Хоюулхнаа ч болсон бие биеэ хайрлаад амьдарч болох юм байна гэж итгэж байсан тийм л үе...



Би хэсэг дуугуй байснаа хэлэв...



- ...тэгэж шийдээ юу... Ойлголоо.. Би энэ гэрээс гарч явья даа.. Ээжийгээ л уйлуулж, гомдоож болохгүй шүү дээ...



Би бүх хүчээ шавхан байж арайнхийн ингэж хэлэв...



*намайг өршөөгөөрэй, уучлаарай* хэмээн давтах Томо.

Уучлаарай... Энэ үг сэтгэл рүү зүсэн орох хутга мэт...



Үнэндээ бол салмааргүй байна, яамай хэмээн хашгирмаар байсан боловч...Би дахиад л цор ганцаар үлдэх нь байна шүү дээ гэсэн сэтгэлээсээ...



Гэхдээ...



Нэгэнт холдсон сэтгэлийг, цавуугаар нааж тогтоолоо ч гэсэн, буцаад эвдрэх нь цаг хугацааны асуудал... Тэгээд, бие нь сульдсан ээжийгээ баярлуулахын тулд ийм шийдвэр гаргах хүн болохоор нь би Томод хайртай байсан болохоор..

Надаас салсанаар ямар нэг зүйл сайнаар эргэх юм бол, би салах нь хамгийн зөв болов уу ...



Салах хүртэл энэ хугацаа надад ч гэсэн хэцүү байсан ч, Томод ч гэсэн хүнд даваа байсан болов уу...





Энэ өдрөөс хойш, шинэ байраа олоод нүүх хүртэл бид хоёр урьд урьдынх шигээ л өдрийг өнгөрүүлэх болов. Үлдсэн хугацаагаа аль болох үр ашигтай өнгөрөөх гэсэн мэт, Томо ч эрт харьж ирнэ, тэгээд хамтдаа хоол идэж, хамтдаа зурагт үзсэн шиг. Хааяа нэг тоглоом шоглоом ярьж инээлдсэн шиг. Яагаад ч юм, салчихсан гэдэгтээ нэг л итгэмээргүй тийм л өдрүүд. Ганц ялгаа нь, хоюулаа тус тусдаа өөр өөр өрөөнд унтаж байсанг л эс тооцвол.

Анх дэндүү том санагдаж байсан хоёр өрөө байр, одоо бол яг таарсан хэмжээтэй мэт санагдах...



Тав орчим хоногийн дараа.



Би Микитэй утсаар ярив.



- Нөгөө юу л даа.. Томотой салчихсан...



- Э? Хэзээ тэрэв?



- Тав хоногийн өмнө



- Нээрээ юу? Ерөөсөө мэдээгүй ш дээ



- Харин нэг л итгэж өгөхгүй...



- ... Тэгээд яагаад салчихсан юм?



- Яагаад гэх юм бэ дээ... Яагаад ч юм салж таарсан гэх юм уу даа...



----------------------



(Нилээд урт хэсгийг залхуу хүрээд тасалчихлаа...)



Сүүлчийн өдөр.

Томо өрөөндөө ханиад хүрээд халуурчихсан унтаж байлаа.



Ширээн дээр, гэнэтийн холбоо барих хэрэгтэй үед гэсэн нэрээр миний нэр, түүний нэр, утасны дугаартай бичсэн бичиг хэвтэж байв. (Японд, гэр бүлийн хүмүүс хэн нэгэнд нь муу юм тохиолдвол энэ хаяг руу холбоо бариарай гэсэн маягийн карт байдаг юм. Миний түрийвчин дотор экс экс экс -ийн хавчуулсан нэг ийм карт явж байлээ, кэкэ)



Үүнийг их л баясгалантайгаар бичиж байсан Томогийн царай санаанд буув. Дөнгөж саяхан юм шиг. Нэр бичсэн багтахгүй дахин дахин бичээд, иймхэн юман дээр инээлдээд л...



Томогийн намайг гэх энэхүү халамж... Дахиад над руу зүглэхгүй л болов уу...

Энэ орчлон дээр, учраад, салах энэхэн зүйл нь яахаараа ийм хэцүү байдаг байна аа...



Чимээгүйхэн шиг Томогийн өрөөнд ороод, Томогийн унтаж байгаа хөнжил руу жоохон хүүхэд шиг шурган орлоо..

Тэгээд, Томогийн мөрийг духаараа шүргэн хэвтлээ. Томо энэ үеэр, нойрон дундаа нэг юм хэлээд, намайг аяархан тэврээд үргэлжлүүлж унтав. Энэ л үнэр шүү дээ. Томогийн энэ л үнэр. Томогийн үнэрийг аваад, миний нулимс асгарчихав.



Үнэхээр дуртай байсан, Томогийн энэ л үнэрийг улам сайн үнэрлэж авах гэсэн боловч, аль хэзээний нус нулимсандаа дарагдсан миний хамарт юм үнэрлэх чадвар байхгүй болсон байв....



Уг нь болдогсон бол, хоюулхнаа, хоюулхнаа л цаашаа үргэлжлүүлээд хамт амьдармаар байсан юм. Гэхдээ амьдрал гэдэг хоорондоо салангад цэг биш, харин хоорондоо холбоостой шугамнаас бүтдэг юм байна. Ийш тийш урсаж голдирсон нэг л урт шугам. Энэ шугам маань нэг тасалдсан бол, эргээд хуучин шигээ шугам болоод нийлнэ гэж байхгүй юм шиг...



Нэг мэдсэн би унтчихсан байв. Энэ маань бид хоёрын хамтдаа унтсан хамгийн сүүлчийн удаа байсан юм.



-------------------





Томогийн бие сайжирсаны дараа.

Эхлээд би хөлслөх байраа олов.



- Дараагийн дараагийн долоо хоногт нүүхээр болсон



Томо нэгэн хором жоохон цочирдсон маягтай харсанаа



- Ан за... Тэгээд хогшил энэ тэр дуртай юмаа авч яваарай даа за. Хөргөгч энэ тэр гээд



- За... Гэхдээ энэ ширээ ч арай барахгүй байхаа





Анх авахдаа 4 хүн суухаар бодож авсан 4 сандалтай хоолны ширээг тогшингоо би хэлэв. Эцсийн эцэст Томо бид хоёроос олон хүн сууж байсангүй...



- Өдөр болгон өөр өөр өнцөгт нь очиж суунгаа хоол идвэл, 4 янзын байрлалаар хоол идэж болно ш дээ гэж хэлээд Томо инээв.



Бүүр жирийн найзууд байх үеэсээ л ийм тоглоом шоглоом хэлсэн шиг байдаг байж билээ.

Салахдаа ч гэсэн ялгаагүй байна гэж хэн санахав.

------------

Нүүх явах өдөр.

Томо өглөө ажилдаа гарахдаа асууж байна

- Орой болтол байх уу? Хэрвээ тэгвэл, би ажлаасаа эрт тарахыг бодьё. Тэгээд хамт хоолонд ч юм уу орох уу?



- Орой болтол байж таарвал тэгье тэгье.



Өдөржингөө Мики эд нарыг зарж ачаа бараагаа баглав.

Томо *дуртай юм аа авч яваарай* гэж хэлж байсаныг нь санаад, дуртай юмаа авч явахаар шийдэв.

Ширээний шүүгээнд байсан миний Томод бичдэг байсан зурваснууд...



12 сарын 11 - Өнөөдөр лавшаа идсэн, дажгүй амттай байлаа шүү

6 сарын 13 - Хүүхдийн парк явмаар байна шүү!

8 сарын 17 - Өнөөдөр их хална гэж байлээ, Томо, ус сайн уугаарай!

2 сарын 3 - Цастайд, намайг ирж авсанд чинь баярласан шүү



Өдөр тутмын, хэнд ч хэрэггүй юм шиг хирнээ, миний хувьд хамгийн чухал байсан тийм л нэг *энгийн* аз жаргал.



Эдгээр зурваснуудаа цаасан хайрцаганд баглаж аваад авч явахаар шийдэв.



Энэ орой би орой болтол Томог хүлээсэнгүй. Томод нэг богинохон зурвас л үлдээв.

Өдий болтол аз жаргалтай сайхан байсан тухайгаа, түүнд ямар их талархаж явдаг тухайгаа, хоол хүнсэндээ сайн санаа тавьж байгаайрай гэсэн захиас, аав ээжийгээ сайн харж яваарай гэсэн захиас...



*Хэзээ нэгэн цагт сайхан гэр бүл, үр хүүхэдтэй болоорой*... энэ үгийг л харин бичих гэсэн боловч бичиж чадсангүй.



- Алив Соу, хурдлаач гэх Микигийн дуутай хамт би гарав. Үүдэн дээр байдаг Томо бид гоёрын нэртэй пайзнаасаа өөрийнхөө нэрийг хуулж аваад. Тэгээд, энэ өрөөнийхөө түлхүүрийг шуудангийн хайрцаганд хийв.

Төмөр түлхүүр унах чимээ.



Ердөө л иймэрхүү байдлаар, бид хоёрын 5 жил өндөрлөв.





Томо, чамд хэлэх гээд хэлээгүй нэг үг байсан юм шүү.

Үнэнгээ хэлэхэд би чамтай хамт баймаар л байсан юм шүү, Үүнээс хойш түүнээс цааш, хэрвээ болдогсон бол хамт баймаар л байсан юм шүү.



-------------------





Томогоос салсанаас хойш жил хагас өнгөрсөн нэгэн орой.

Ажлаа тарчаад, гар утсаа харсан, танихгүй утаснаас хэд хэдэн удаа утасдсан байв.



Буцаагаад залгах уу байх уу гэж жоохон гайхсан боловч, юу ч болсон тэр чигт нь орхив.

Маргааш нь. Ажилдаа гарахын өмнөхөн хоол идээд байж байтал, утас дугарав.

Өчигдөрийн танихгүй утаснаас. Утсаа авах уу байх уу жаал эргэлзсэн боловч, юу ч болсон утсаа авав



-.... байна уу?



- Байна уу. Соу юу?



Таньдаг хоолой. Би чихэндээ ч итгэсэнгүй. Тийм ee, Томо байлаа.



- Тийм байна... Томо юу?



- Харин тийм. Сайн уу?



Утсаа тасалсаны дараа би хэсэг алмайран байв.

Юу ч болсон Микигийнх рүү зүглэв



Арай хийж Микигийн гэрийн үүдэнд очсон би, хуруу гараа салгалуулан байж Микигийн гэрийн хонхыг дарлаа.



Гэнэт айлчилсанд гайхсан Мики



- Яасан?



-....



- За алив, юу ч болсон ороод ир



Гэрт нь ороод жаал зогсов.



- Чи нэг л биш байна аа, юу болоов?



- Томо...



Би Томогийн нэрийг хэлэв.. Тиймээ, миний хайртай Такай Томохирогийн нэрийг...



- Томо, хуримаа хийхээр болсон гэнэ ээ... Тэгээд, найз охин нь ... одоо жирэмсэн гэнэ...



Ингэж хэлсэнээ, миний нүднээс нулимс асгарчихав



- Би байшдээ, гэхдээ зөндөө баяртай байна аа.. Томо маань аав болно гэж байна шүү дээ! Аав болно гэнэ!



Би үнэхээрийн баяртай байлаа. Томо маань, өөрийнх нь цус гүйсэн үртэй болно гэдэгт. Намайг байгаагаар минь хайрласан тэр л Томо, Түүний минь зөндөө их хүсэн хүлээсэн хүүхэд нь төрнө гэдэгт. Худлаа манж зан гаргаж байгаа ч юм биш, би үнэхээрийн баяртай байлаа. Болбол, Томогийн хүүхдийн царайг нь харж үзмээр, тэвэрч үзмээр санагдаж байлаа.



- Хөөрхөн хүү төрөөсэй тэ... хөөрхөн хүү



Ингэж хэлээд би эхэр татан үргэлжлүүлэн уйллаа



- Чи Томод үнэхээр хайртай байжээ дээ .... ингэж Мики хэлээд миний толгойг иллээ.





-----------------



(За за, төгсгөл нь дөхсөн ч гэсэн, төгсгөлийг нь дараа бичье. Ажил ч тарчихлаа, гарч архиа уулаа, Баасан ажаагийн төрсөн өдөр, вива вива лаа!)

17 comments:

edna said...

ёоооооо аймаар гоё сонирхолтой байна дэхүүүүүүүү. хурдан 1 дэх болж ажил ороосой эээ
уг нь чамаар орчуулуулуулаад бэлэн юм уншчихаад хэвтэж баймаар байхынмаа.

оригнал эх нь ямар нэртэй блог гэлээ

eldevasuult said...

goyo bolj bna shuu,

Tomogiin ooriih ni tsus guih urtei bolno gesen hesegiig unshaad genet aav bolmoor sanagdchihlaa.

ollie said...

*Эгэл жирийн* гэдэг тийм чухал гэж үү? - яг үнэн. харин ч магадгүй, хэт уйтгартай байх.

тэр зурвас бичдэг гоё юм. надархуу ч юм шиг. би хүнд хэлж ойлгуулахдаа маруухан болохоор, ямар нэгэн асуудал гарсан үед найз залуудаа захиа бичээд үлдээчихэж байдаг байж билээ. хэхэ, харин гал гарсан үед тэрийгээ авна гэдэг нь, бүр ч илүү хөөрхөн санагдчихлаа.

Yilu said...

hoorhii ene ohin bas l hetsuuhen l huvi tavilantao ohin umaa te, husseneeree hezee ch amidarch chadahgui, ooriiinhoo zugees hussen umaa hiisen ch humuusees hussen umaa hezee ch avch chadahgui

iim ih umiig orchuulaad tavichihdag chi lag shuuuu

eldevasuult said...

Mani metiihee huvid "egel jiriin" nandin ug sh dee hehehe

Ug ni bol baidag l zuil, daanch olonhiihoo esreg tsoonhi bolood ireheer gajigtaa orood eheldeg yum shig bgaan tee,

angi hamt olon dund ch neg gajigtai hun baidagiin tee hehehe
ug ni bol zugeer l yariad baih shig bgaan

Особу said...

yoonoo yag iim yum bolsiin bh daa, neeh olon angit serial shig sanagdaad yavchihlaa :) orchuulsand thanks ania

Anonymous said...

FUCK...bi uilchihlaa. Yaasan goe hair ve, ter Soug ih uruvduj baina.
Havriin syndrome hudulgusun balai yum bicheed... Po agaag iim romantic orchuulna gej bi hezee ch bodoj baigaagui. Gantsaardchihlaa baina. Hamag setgel sanaa uimuulchihlee.

patatepatata said...

Edna> Chi yaponoor unshij chaddag yum uu te?

http://ameblo.jp/soyonoameblo/entry-10097444847.html

Ene blog ni, bas ene Delger gedeg bichlegiinh ni garchig ni baina. Joohon urt baih, gehdee unshaad uzehed sonirholtoi baihaa


eldevasuult> chi eregtei baisan yum uu te? Bi chini chamaig shuvt l ohin gej bodood baisanshd, keke

ollie> egel jiriin gedeg, ugaasaa huneesee shaltgaalaad une tsene ni uur baidag baih l daa. Egel jiriin gedgiig ugaasaa anhnaasaa ugugdsun hunii huvid uitgartai baih bolovch, tiim bus hunii huvid bolohoor asar chuhal geh hyum uu.
Zurvas bichdeg ni nadad neeh drama shig sanagdaad yavchihsanshd, keke

Yilu> gehdee ugaasaa, 100% az jargaltai hun gej baidaggui bolohoor, hun hunii tavilan baij ch magadgui l yum te? Ene ohin, ene tal deer hussen yumaa olj avch chadahgui ch busad zuileeree bas l az jargaltai yum bish uu? Uudrug uzel geh met geed

eldevasuult> harin tiim, thats the point la, keke

Osobu> nom bolgoj bichsen zuil bolohoor denduu uyangyn haliltai yum shig baigaa yum. Joohon panaaltai geh yum uu. Gehdee fiction gej helj baigaa bolohoor, ihenh heseg ni unen bailgui dee

anonymous> haha, yuun amarhan uildag yum, keke. Po ajaa, mundag baigaaz dee? lol

ershuu said...

бие нь сульдсан ээжийгээ баярлуулахын тулд ийм шийдвэр гаргах хүн болохоор нь би Томод хайртай байсан болохоор..
ene hesegiig ih taalav

patatepatata said...

ershuu:/ za yagshd gemeer baigaaz ? lol

Soul&Spirit said...

Тийм шүү, "эгэл жирийн" цөөнхийн хувьд үнэ цэнэтэй.

Soul&Spirit said...

ааригатоооооо гэдэг билүү, гоё өгүүллэг байна уншуулсан По ахдаа гялайлаа гэж.

Soul&Spirit said...

Болжморын блог дээр нэг өгүүллэг байдаг юм. Монгол залуугийн амьдралаас бичсэн гэсэн, уншаагүй нэг нь уншиж үзээрэй, надад их таалагдсан ялангуяа төгсгөл нь.
Нэр нь "Нууцхан хайрын эзэн".
http://www.boljmor.com/post.php?post_id=66954

eldevasuult said...

bi eeregtei sh dee,

dream said...

po agaa genuu? ta hezee agaa bolchiv po ajaa minee gsn kkke

patatepatata said...

soul> no prob shuu dee, keke. Boljmoryn oguullegiig daraa unshina aa


eldevasuult> humuusiig barag bugdiig ni emegtei bolgoh geed dairaad baih shig baigaa yum tsaadah chini, keke

dream> harin tiim, ene humuus, hunii huis muis anduurch dairaad... ???? bishee yuu bilee? lol

Soul&Spirit said...

агаа л бол агаа шүү дээ :P