Thursday, May 13, 2010

Hormon?

Саяны хоум парти дээр..
Муу Баябага дарга, Хундага ажаа хоёр нийлчихээд намайг аймаар доромжилсон...

*Чиний наад таргалаад байгаа чинь 更年期障害(postmenopausal syndrome буюу, настай хүмүүст их тохиолддог гормоны баланс алдагдах өвчин...40 гарахаар, эмэгтэйчүүдэд голдуу тусдаг өвчин юм л даа... Эрэгтэйчүүдэд ч гэсэн тусдаг боловч, харьцангүй ховор гэдэг юм... Эмэгтэйчүүдийнх болохоор, өндгөвч эмэгтэй гормон ялгаруулах нь багассантай үүсдэг өвчин, эрэгтэйчүүдийнх болохоор төмсөгнөөс эрэгтэй гормон ялгарах нь багасахтай хамааралтай...) юм биш үү? * гээд...



Миний уур хүрсэн гэж..
Хөгшин төгцөг Баябагат тэгэж хэлүүлэхдээ тулаагүй шүү гээд...

Гэхдээ таргалаад байгаа ч үнэн л дээ...

Гэхдээ тэгээд, угийн боловсрол муутай болохоор, гормоны баланс алдагдахаар яадаг талаар мэдэхгүй болохоороо (Баябага дарга, гормоны алдагдал багасахаар таргалдаг гэж мэдэж байгааг бодоход, өөрөө тэрийг нэг амсаад авсанаас зайлшгүй...) хариу барих, хэрүүл хийх гэсэн дийлдэггүй... Тухайн өдрөө +нээрээ тийм бол яанаа* энэ тэр гээд айхтар даруухан өнгөрөөсөн юм...

Зиаг тэгээд, гормоны баланс алдагдахаар ер нь яадаг юм, гормон гэдэг нь ер нь ямар нөлөө үзүүлдэг юм бол интернэтээр хайгаад үзэв...

Мань мэт нь ч яахав, жинхэнээсээ эмэгтэй гормон хийсэн хүн хөх нь ургадаг, эрэгтэй гормон уусан хүн, бэлэг эрхтэнийх нь хэлүү нь боожгоо шиг болоод том болдог л гэж сонсож байсанаас өөр зүйл мэдэхгүй болохоор тэ?

Тэгсэн, уншсан чинь, иймэрхүү үр нөлөөтэй байдаг гэнэ ээ...


1. Эмэгтэй гормон


Гол үүрэг / нөлөөнүүд:

- Эмэгтэйлэг буюу, бөндгөр, зөөлхөн, булбарай биетэй болдог

- Үс, арьс илүү гоё, зөөлхөн, намираа болдог гэнэ

- Эмэгтэй хүний сарын юм болон жирэмслэлтийг зохицуулдаг... (за би ч жирэмсэлтэл хол байгаа байлгүй дээ... кэкэ)

- Яс чангарч сайжирдаг гэнэ

- Бие даах чадвар сайжирдаг гэнэ

- Юм тогтоох чадвар сайжирдаг гэнэ (би юм мартамхай болоод байгаа болохоор, арай биш юм шиг байна аа тэ?)

- Хөх томордог гэнэ (энийг ч яахав, харж байсан)

- Арьсан доорх өөх ихэсдэг (таргалалт)

- Эр гормоныг дарамталдаг/ багасгадаг / үр нөлөөг нь багасгадаг (Гормоны ертөнцөд хүртэл авгай нь нөхрөө дарамталдаг бололтой айн?)

- Арьс нь илүү мэдрэмтгий болдог (сээгэс хийхэд бол илүү ач холбогдолтой л юм тэ?)

Дагалдах нөлөөнүүд

- Эр гормоны гол үүрэгний нэг болох шарх эдгээх, булчин сайжруулах нөлөөг багасгаснаар, шарх эдгэрэхдээ уддаг, булчин багасдаг

- Арьс ч гэсэн. үзэсгэлэнтэй болсоныхоо оронд их амархан гэмтдэг болдог

- Амархан даардаг болдог, бас гар хөл амархан хөөдөг

- Сээгэс хийх сонирхол буурдаг

- Хистерик (сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, ядаргаатай болдог) - Юм л бол уйлдаг, эсвэл уурладаг гэнэ ----- Эмэгтэй хүний шинж чанар уу? кэкэкэ

- Жирэмсэний үед огьдогтой адилхан огих нь ихэсдэг...

- Биений доторх ус ихэсдэг --> Гэдсэнд хуримтлагдсанаар гүзээтэй болдог...

- Элэг мууддаг

- Үрийн шингэн багасдаг

- Бага багаар төмсөг болон гуурай? (боожгоо) жижгэрсээр, яваандаа хэнд ч хэрэггүй эрхтэн болдог

гэнэ ээ.....

Зиаг тэгээд, эмэгтэй гормон уусанаар, зөнөглөх нь багасдаг, юм сайн тогтоодог болдог гэх мэт сайн талуудтай гэнэ...

---------------

Эсрэгээрээ, эрэгтэй гормон болохоор

- Хоолой бүдүүрүүлдэг

- Боожгоо том болгодог

- Булчинлаг/ шөрмөслөг болдог

- Сээгэс хийх хүслийг олшруулдаг

- Биений үс ихэсгэдэг

- Халзруулдаг

- Арьс тослог болдог

- Зодолдох дуртай болдог, амархан уурладаг болдог / амбиц ихтэй болдог

- Тамилаарамтгай (=多幸感)болдог (эмэгтэй гормон ихсэхээр хистерик болоод амархан уурлаж, гомддог болдог бол, эрэгтэй гормон ихсэхээрээ тэнэг юм шиг нэг л их жаргалтай хүн болдог гэнэ...)

- Ганцаараа байх хүсэл ихэсдэг (эмэгтэйчүүд олуулаа байх дуртай бол, эрэгтэйчүүд ганцаараа байх дуртай гэдэг энэ үү??)

----------

Зиаг зиаг, ерөнхийд нь ингээд харахаар 1. эмэгтэй = амархан гомддог, юм сайн тогтоодог, амархан зөнөдөггүй 2. эрэгтэй = амархан уурладаг, зодооч, мангар юм шиг царайлдаг, амархан зөнөдөг

энэ тэр ч юм шиг тэ?

За сайн мэдэхгүй юм аа...

Би тэгээд өөрийгөө бодлоо...

Гоё арьс, гоё үс , таргалалт--->  эмэгтэй гормон ихдэх?
Сээгэс хийх хүслэн, мартамхай байдал, амархан дэлбэртэлээ уурладаг байдал, амбиц---> эрэгтэй гормон ихдэх???


Яг ингээд хайхаар ямар ч байсан сайн мэдэхгүй юм аа, одоохондоо гайгүй л байгаа байх гэж найдахаас.. Болохгүй бол эмнэлэг орж эрэгтэй гормон хийлгэнэ ээ, яадаг юм

Лол

9 comments:

eldevasuult said...

tegeed ter gormonoo haanaa hiilgehiin?
tegvel ene tuhaigaa bicheeree za,
bas belge erhten chini azraganii seldii shig boltloo tomorch bna uu gui haraaraa gsn kkkk

Czuka (Чука) said...

эмэгтэй гормоон гэж жирэмснээс xамгаалаx эм мөн үү эсвэл өөр юм байдаг юм уу

BorlaSQue said...

арай гормоны бэлдмэл хэрэглээд байгаам бишүүз дэй???? тэгэж байгаа юм шиг л биччихсэн байхын

Anonymous said...

Er ni suuliin ued hormone-ii tuhai nileed bichjiine. Bas bodood bgaam shig bna. Uuruu er ni yag yahaa shiideh geel hicheegeed bn u gui yu?
Zurh yu husseniig tarhi hiideg hoino doo.

patatepatata said...

eldevasuult> medehgui, emnelegt l hiideg yum shig baileeshd, tanidag humuusiin yariagaar bol, keke.

Gehdee bi odoohondoo eruul, balance heviin baigaa gej bodood baigaashd, neg ih iluu dutuu yum hiih sanaa baihgui, keke. Bayabaga darga l namaigaa yavuulaad baigaa bolohoos

Czuka> zia yostoi medehguimaa. Gehdee hamgaalah bish, harin ch jiremsleltiig idevhjuuleh zorilgotoi baimaar yum aa?? Sain medehgui yum

Redcourse> ugui ugui, hereglej ehlevel bur todorhoi bichih baisan bailgui dee, keke. Hov jiv, tsuu gedeg shig internetees olj sonirhson yumaa oruulj baina

Anonymous> An, ene Ando Sou-giin nuluu baihaa, keke. Gehdee zugeer huis gedeg iim amarhan yumaar togtoogdchihdog yum baina shuu dee geed bodohoor, sonirholtoigiin huvid bol sonirholtoi sanagdaad baiga yum. Medeej uuruu hiih sanaatai ene ter gesen utgaaraa bish shuu.

Anonymous said...

za ter targalna, guzeetei bno gdg hesguud ni mangariimaa. yaahuu bur gachin blchloo shde hehe

patatepatata said...

enkhriimaa> hehe, sain muu ali ali taltai bolohoor te?

Soul&Spirit said...

По ах ч судалгаа хийхдээ сайн юм аа, тэгж байгаад танд нэг даалгавар өгнөө :)

Инээмтгий хүн said...

minii er gormon ihessiin baina shd tegvel yana aa odoo