Monday, May 31, 2010

Сда, бичиж байсан юм арилчихлаа...

Ойрд ч олиг муутай байна аа...

Өчигдөр, хүүхнүүдэд хүчиндүүлэх шахсан, таргалаад бүс маань эвдэрсэн энээ тэрээ гээд...




1. Хүчиндүүлэх шахсан


Зүүд бол үнэн хүнд байлээ ш дээ..
Дараа хагассайнд энд Кемикал Бразааз ирээд, бийч фестиваль болох юм л даа.

Экс экстэйгээ очиж үзэх санаатай.


Өөр надад баригдах хүн олдохгүй болохоор (эндэхийн Гомонууд яагаад ч юм, рок, техно гэхээсээ илүү, Мадонна Задонна, Лэйди Гага магаа гээд Дива талын дуучдад илүү дуртай байдаг юм)


Тэгээд жоохон хөөрчихсөн байсан бололтой, шөнө фестиваль дээр оччихсон байна гэж зүүдэлж байна аа...


Хажууд нэг тийм , *Зүүн өмнөд Азийн улсуудаар үүргэвчтэй аялал хийх дуртай* байрын зөнгөрдүү маркийн 4 хүүхэн байгаа харагдаж байна...
(Навсгардуу, жоохон баки, бадриун Япон хүүхнүүд байдаг даа? Тийм...)


Тэгээд л би ч одоо ямар дур нь хүрсэн юм, * Ямар зорилгоор ирсэн юм* ухааны юм асууж байна гэнэ... Асуух юм аа олж ядав аа гэдэг шиг...

Тэгсэн чинь * Ямар байдаг юм, ойлгомжтой ш дээ, Гайжин (гадаад иргэн)-тай үнсэлцэх гэж ирсэн юм* гэх хүүхнүүд... Тэгсэнээ л нэг мэдсэн чинь, нөгөө 4 хүүхэн чинь миний 4 мөчийг дарж авч байгаад л, хөх мөх, мөөм зөөмөөр оролдоод хэрэг алга... Би наана нь, ичих ч шиг, бачуурах ч шиг болж байсан, манай экс экс экс бойфрэнд намайг сэрээж байлээ...

Бөөн хөлс нь асгараад, нүүр нь мэнчийчихсэн байсан, энэ хар дарж зүүдэлж байна гэж бодсон юм шиг байлээ...

Еэ бурхан бүү үзэгд, сэрээгээгүй бол нөгөө Фредди Крюгер гэдэг шиг тэ? Жинхэнээсээ хүчиндүүлчихсэн байвал би одоо яанаа гэдэг шиг....


2. Бүсний асуудал...

Өмдний товч буудсан муудсан ч юм уу, эсвэл салтаа нь зад үсэрсэн энэ тэр гэсэн тиймэрхүү зэрэглэлтэй таргалалт бол яах вэ, өршөөж болж байгаа юм....

Бүстэй залууг бүсгүй болтол нь (ширэн бүс эвдэртэл) таргалалт гэдэг, нэг бодлын доромжилчихсон ч хэрэг юм шиг тэ?

Энэ ч 2 долоо хоног сээгэс хийгээгүй, калори бага ашиглаж *цэвэршсэн*-тэй ч бас тодорхой хэмжээгээр холбоотой байх аа...

Түрүүчийн долоо хоног тэгээд, ямар байнгын (бэлэн) бүсгүй яваад байлтай биш дээ энэ чинь тэ? Хормой саймаа хамхия байз гээд, жаал бүсний эрэлд гарав...

Токёогийн Шинжүкү гэдэг хорооллын 2-р хороолол гээд гомо хэсэгхэн газрын ойролцоо Токиодоо? Япондоо? хамгийн их орлоготой эрэгтэй хувцасны их дэлгүүр байдаг юм л даа. Гомонууд угаасаа амар, авгай хүүхэд энэ тэр гэх биш, орлогоо өөртөө зарцуулдаг, тэгээд дээрээс нь нээх тогос шиг гоёх дуртай болохоор, тиймэрхүү хүчин зүйлүүд нөлөөлдөг байх л даа..

Шаал өтөлж үхэх гэж байж л ягаан магаан, торон морон трусик энэ тэр асар үнэтэйгээр, хэрэгцээг нь ч гаргаж чадахгүй юм байж (сээгэс хийх төлөвлөгөө байхгүй) худалдан авах гомо тэрүүгээр дүүрэн.

1 палавк, 3-5000 иен гэхээр төгрөгөөр бол 45,000- 75,000 төгрөг үү тэ?

Тэртэй тэргүй харахгүй юмыг гээд над шиг 3 ширхэг нь 1,000 иений палавк энэ тэр авах хэрэгтэй шд тэ? кээк

За тэр ч яахав. Тэгээд, энэ дэлгүүрийн баахан хай брэндний дэлгүүрүүдээр орж нүдээ орой дээрээ гаргав.

Мартан Маржела, Боттега Венетта энэ тэр ороод харсан, бүс бол яахав, үнэтэй ч гэсэн, арьс шир болохоор ойлгож болохоор үнэтэй байв.. (60,000 - 70,000 иен гэхээр, 1 сая орчим төгрөг үү?...). Жирийн нэг хувцасны үнийг нь харсан, ёстой ямар дурак нь авдаг байна аа гэмээр байгаам аа... Нэг муу, чанамал футболка энэ тэр нь 70,000 иен (1 сая төгрөг) энэ тэр гээд...

Зиаг тэгээд, нэг удаа үнэтэй дэлгүүр хэсэж байгаа юм байна гээд, нөгөө айхтар Гермес энээ тэрээ гээчээр нь орж үзэв. Бүс байна аа??

Нилээд хөөрхөн ч хийцтэй юм. Юу ч болсон зүүгээд үзье гээд худалдагчид нь хэллээ.

*Тийм тийм тэгэлгүй яахав* гээд цаашаа гүйгээд орчихов... Тэгсэнээ авчирч ирсэн бүс нь...

Зүүх гээд үзсэн, 2 үзүүр нь хоорондоо нийлдэггүй шүү хүүр чинь....

Наанаа *Ө, арай жижигхэн размер байж. Жоохон томыг аваад ирэх үү?* гэх худалдагч...

Цаагуураа *Чам шиг [бүдүүн] нөхдүүдэд зарах бүс манайд байхгүй* гэж хэлэх гээд байгаа санаа нь тэр үү? гэж бодогдоод, хамаг дургүй хүрсэндээ тас намжирдаад, хаалгыг нь тас саваад гарсан тэр...


Ядаж байхад тэр муу бүс, үнэтэйг нь ч хэлэх үү... Миний бүсэлхийг ч багтаачих тэнхэлгүй юм байж 100 мянга орчим иен (= 1 сая 500 мянга уу?).


Гай л байшд, гамшиг л байшд, заавал эндээс худалдаж авах алба уу тэ?


Нөгөө дэмий юм дэмий л байдаг юм байна гэгчээр, эгэл ардуудын ордог дэлгүүр орж нэг муу юм бүс авсан. Хормой саамаа хамхиж авсан. Болж л байшд тэ? тэ??





3. ГОКОН



Хагассайнд, сээгэс хийчих, болбол ирээдүйн хань болчих хүнээ?? олж авахаар гокон оров. Тэгсэн, би ер нь их давруу, дэврүү, хамраа сөхчихсөн гачин амьтан болчихсон шинжтэй... 40 орчим хүн байсан, нэг ч таалагдчихмаар эрэгчин харагддаггүй шүү??


Агаа бол тэгээд л тас намжирдаад л, хүнд царай өгөхгүй баахан пиав уув...


Ийм газар удаан байвал өмхийрнө гэж бодоод, тэгээд интернетээр нэгэн шөнийн, болбол нилээд хэдэн шөнийн, бүр болох юм бол ирээдүйн ханиа олчих санаатай нөгөө ойрхоны гомо хайдаг апликэйшнээ асаав.


Хөөрхөн биетэй надаас 7 дүү хүүхдээс мэссеж иржээ. Зиаг, энэ гоконоос л дээр юм гээд давхиад очив. Царай нь жоохон тиймхэн юм... Царай муутай биш л дээ, гэхдээ миний тайп бол биш гэх юм уу... Хөөрхөн биетэй юм. Яриа хөөрөө бол дажгүй юм. Кинонд дуртай, Франсуа Озон энэ тэрд гэнэ. Юу ч болсон жаал бардаад, тэгээд болбол гэрт нь дагаад оччих санаатай хоёрдугаар хорооллоор жаал уув. Тэгсэн, дотуур байранд амьдардаг болохоор гэрлүүгээ дагуулж явж чадахгүй гээд, тэгээд нэг газар хоноё гэхээр нь зочид буудалд буув.


Өөрөөсөө 7 дүү, шал нялх юманд ичих ч үгүй * хөөрхөн, эгдүүтэй, яадаг ийдэг* энээ тэрээ гэж хэлүүлэнгээ нэг шөнийн дотор гуравч дахичихав... Ямар ч байсан цэвэршилт бол биш бололтоймоо.. Энэ жаал ч тэгээд яасан айхтар чалхтай юм, тэгээд сээгэсдээ яагаад ч юм нэг тийм *сурчихсан / сайн* байгаад байхаар нь гайхаад байсан, маргааш нь учрыг нь олсон.


Маргааш нь зочид буудлаас гарчихаад, би харих гэсэн *завтай бол хамт кофе ууя* гэхээр нь кофе уудаггүй юм байж кафед орж жаал суув. Янзан бүрийн юм ярьж байсан, тэр дотуур байрандаа дагуулж очихгүй байсан, ямар ажил хийдэгээ нуугаад байсан нь учиртай байсан юм билээ.

Биеэ үнэлдэг хүүхэд юм гэнэ ээ. Тэгээд, биеэ үнэлдэг гэхээр, хүмүүс айж зугтаагаад, дургүйцээд байдаг болохоор хэлэхгүй байсан, надтай ярьж байхад гайгүй хүлээж авахаар, ойлгохоор санагдсан тул хэлсэн юм гэх. Сайндаа ч биш, би нодлин нэг тийм биеэ үнэлдэг хүүхэд худалдаж аваад, нүцгэлж дээр нь идэх юм өрж барьсан парти хийж байсан зургаа үзүүлсэн болохоор байх л даа, кэкэ.

Биеэ үнэлдэг газар (янханы газар гэх үү?)-ийнхаа дотуур байранд амьдардаг болохоор, хүн дагуулж харьж чадахгүй байсан юм билээ.


Аан, тэгээд тийм сээгэсдээ мундаг байсан юм байшд тэ? гэж жаал шоолсон, хэхэ.

Уг нь гэхдээ янзан бүрийн ажил хийдэг хүмүүстэй танилцах ч сонирхолтой шүү тэ? Даанч, царай нь нэг их таалагдаагүй болохоор тэгтлээ цаашаа үерхэж барих юм бол байхгүй байх, зүгээр хааяа пиво уудаг, хааяа загас наадуулдаг тиймэрхүү л найз болох болов уу....

Гэхдээ ямар ч байсан, хүмүүсийн мөнгө төлж байж өөрийн болгодог сээгэсийг, үнэгүйгээр, тэгээд нэг шөнийн дотор 3 удаа амсчихсан гэж байгаа болохоор, болж л байшд тэ? кэкэкэ

Нэг тиймэрхүү.

За за хария байз...

17 comments:

Anonymous said...

ene 7 honogt sex hiigeegui geel bichih bolgond chin bi ayguu sonin bolhii...bi odoo ongonoos iluu ug yu bj boloh we, tm boljaahad... chi tegtel hehe lol.

ataarhah shig haha

MNED said...

Японоор бие үнэлэгч гэхийг юу гэдэг юм бэ?

БэМэР said...

ёоноо бүсний үзүүрүүд хоорондоо хүркү гэхээр аймар таргалж дээ тэ :р

Особу said...

heeh targan shar ania boljaagaan bna l daa, tegeed targalj baigaagaa yamar saihan reklamdaj bnaa ain kkke targalsan ch borluulalt dajgui l bgaan bna munuu :)

dream said...

bieiin haritsaa belhuusnii toirgiin hemjeegee hel!!!! =P

Soul&Spirit said...

Хүчиндүүлэх шахсан зүүдний хувьд бол унтаж байхад чинь таны нөгөө экс экс экс бойфрэнд чинь оролдсон юм бишүү, ккк.
Таргалалт гэснээс би бас ойрын үед үзээгүй юмаа үзлээ, юу гэвэл хувцаснууд багадаад өмдний товч хүрэхгүй зөвхөн тэлээн дээрээ тогтдог болчихсон байна гэвэл яах уу, :( Урьд нь шинэ хувцас авахаар хувцасандаа жижигдээд байдаг байсан болхоор жоохон таргалчихвал зүгээр юм гэж бодож байсан чинь одоо бүр эсрэгээрээ болчиж. Тэгэхээр нь хувцасны шүүгээндээ байгаа "том болохоороо" өмсөхөөр хураасан дуртай боловч бараг өмсөж байгаагүй хувцаснуудаа өмсөж үзлээ шд, даан ч бас л өмсөх болоогүй л байна :( Таныг бодвол тэлээний үзүүр маань хүрч байгаа болохоор бас ч учиртай байгаа юм шиг байна, гэхдээ одооноос тэмцэхгүй бол суугаа ажлын ач гарж байх шиг байнаа.

Soul&Spirit said...

Happy holiday!

WILD FOX. said...

:p

биеэ үнэлэгчтэй унтаж үзхийнсан,
гсс, кэккэ,

гэм хоргүй цагаан сониуч хүсэл шүү,
битий бруугаар ойлгоорой,
:p

Panda said...

Uneheer lag bichih yumaa. Eregtei hund targa zohidiimoo. Nadad bas ih zohison. Turanhai bjaagaad genet targalj mahalsan shde odoo bol cool enter ;)

BorlaSQue said...

аааяяяяггүүүү хичнэээн урт юм бичсэн ч нэг ширхэг үсэг ч алдалгүй унших юм ааа би, гүй мөн нээрээ сонирхолтой хүн шүү хэхэ


зун болоод сайхан байна дөөө

patatepatata said...

enkhriimaa> chinii mini ongon halis nuhugduj edgerchih geed baina uu ain? hehe. Ongon halis baitugai, umai hurtel nuhun edgerdeg suragtai baileeshd, tsaana chini...

MNED> yanz buriin l helleg baidag yum.
Emegtei bol
Baishunfu (yanhan gesen ug), baijo, soap jou enee tereegees ehleed.

Eregtei bol ihenhdee Urisen gedeg yum. Shuud orchuulah yum bol zaragdah zoriulalttai geh yum uu daa? (Ayagui muuhai naachihsan ain? hehe)

Bemer> minii busnii uzuur bishee, ter delguurt zarj baisan busnii uzuur (lag uuriiguu umuursun...)

Osobu> harin yuu gehev. Targalaltyg yaaj zogsooh uu? Yapond ch yaahav, targan gomo bol gaigui guilgeetei baidag yum, busad gazar...

dream> meeter kub sh dee? keke.
Ondor neg meeter, deereesee 100 x 100 x 100. Jin 100 kilogram.

Soul> chi tegvel teleegee evdehiin umnuh shatand tulchihsan baina gesen ug baishd te? Jinheneesee busgui bolohyn omnohon geh uu dee? hehe

noiton navch> bi l lav biyee unelegch geed uchirgui haraagaad baidag humuusiig oilgodoggui yum. Tiim l durgui bol hudaldaj avahgui l baihgui yuu gedeg shig te? Gehdee yur ni bol yum yumyg uzchiheed, medchiheed shuumjleh zuv yum shig te?

Musun hun> baga zereg targa bol ch tiim l dee. Herees hetreheeree demii demii... Chi chini gehdee joohon huuhed baishd te? Chinii nasan deer chini aihtar turanhai baidag shig bodood baisiishd

redcourse> sonirholtoi hun shuu chi neeree, hehe. Muugaar helbel sonin bachka? lol

Mongold ovs nogoo urgaj baina uu?

Soul&Spirit said...

Би бүсгүй болмооргүй байнааа, би зөвхөн бүстэй л байх дуртай :(

ollie said...

kkk, сээгэсгүй удлаа гээд үглээд байсан, яамай даа :р

гэснээс, нээрээ хаа сайгүй таргалж өгчийнаа хүмүүс. би бүр өөрийгөө харахаас ч үзэн яддаг болсон. ямар азаар гэрт нэх толь энэ тэр байдаггүйн :р

Panda said...

patatepatata> yagaad jaahan gej odoo l mah suuj jinhere er hun bolood baigaa. Ohidiin harciig bulaaj enter kkk. Nmg hedtei gej bodov??? tehdee suuliin ued huvcasnuud tomdood bgaa. ene tursaniih bh

ZOLBIN HARKHUU said...
This comment has been removed by the author.
patatepatata said...

Soul> e? chi chini eemegtei bish baisan bil uu??

ollie> uchdur, bujiglej baihdaa guzeegee avsan, lag tsultsaganaad huurhun baileeshd, keke

Musun hun> 22toi gedeg chini joohon l gesen ug sh dee, keke Tomdson huvtsastai joohon huuhed, tusuulsun huurhun sanagdchihlaa, keke

Zolbin Harhuu> chi ch gesen huurhun (Zad manjlav)

Soul&Spirit said...

Би чинь ээмэггүй бүстэй хүн шдээ, хүйс андуурч болохгүй шүү :(