Saturday, May 29, 2010

Шалгалтын өмнө гэр цэвэрлэмээр болдог шиг...

Сүүлийн 2 долоо хоног зав муутайхан шиг... Өнөөдөр хүртэл ажил дээрээ ирчихсэн, хийх ажил их байгаа хирнээ, төвлөрч өгөхгүй миа байнаа аа....

Нөгөө оюутан байхад, шалгалтанд бэлдэх болохоор л нээх зурагт үзмээр болоод л, гэр цэвэрлэмээр болоод л байдаг даа? Тэрэн шиг өөр юм хийх аазгай хөдлөөд байгаа болохоор, нэг хоёр тэмдэглэл биччихье байз... Арай тайвшрах байх...

Гэхдээ нээрээ, бүтэн 2 долоо хоног сээгэс хийсэнгүй, барагтайхан архи ч амссангүй гэхээр, би нээрээ удахгүй цэвэрших байхаа...


Ажилдаа яваад, гэрийн бараа хардаггүй / цалингаа авчирч тушаадаг эр нөхрүүдийг чинь нээрээ Японд чинь *Ёстой сайн нөхөр* гэж нэрлээд байдаг даа? Энэ маягаараа бол, хэрвээ би хүнтэй суух юм бол шилдэг эр нөхрөөр шалгарч магадгүй л юм шиг байна.. Өдөр болгон өглөө 8 хагас гэж гэрээс гараад, шөнийн 4 энэ тэр гэж орж ирэхээр чинь тэ?

Зиаг тэгээд тэгээд... Зав муутай байсан болохоор, секс.мн, вимо энэ тэр дээр хуучин бичиж байсан бичлэгнүүдээсээ оруулсан, хараалгаж дуусч байна аа..


Нуршуу байна, хүний цаг үрлээ, яасан их завтай юм гэж ирээд л...keke


Уг нь хир баргийн хүнээс бол хамаагүй завгүй л хүн гэж өөрийгөө тодорхойлоод байсан, хөндлөнгөөс бол тэгж харагддаг бололтой юм тэ? Хэхэ.


Бас, вимо дээр *Ан, энэ чинь нөгөө халхын алдартай ГОМО Баябагатай энэ тэр уулздаг юм байшд* гэсэн коммент үлдсэн байсанд нь жаал баясав, кэкэ

Зиаг нэг тиймэрхүү нэг иймэрхүү...

Ойрд тэгээд ’’求愛ダンス” ( Сэрэл өдөөх үйл ажиллагаа? явуулга? бүжиг?) хийгээгүй болохоор, өнөө орой ГОКОН явж ирэх санаатай.

38 гомо цугларсан байгаа сураг байлээ. Нэг хоёр олигтойхон юм олдохно уу үгүй юу...


Би тэгээд ер нь хараад байхад, хэтэрхий шаардлага өндөрсөөд байх шиг байгаамаа.. Өчигдөр л гэхэд, Шинбаши гэдэг газар очиж шөнийн 3 хүртэл архи уусан юм, нэг таалагдчих амьтан харагдахгүй юм аа...


Эсвэл, хэтэрхий өндөр хэмнэлээр хайр дурлалыг хүсэн хүлээгээд байгаа юм болов уу?

30 гарчихсан хөгшин төгцөг, буурь суух нас нь болчихоод байхад л, 18т шиг юм мөрөөдөөд гүйгээд байдаг, тэгсэн, сэтгэхүй нь аль хэзээний 30-40н насныхан шиг болоод, хэр баргийн хүнд хайр зарлаж гүйх нас нь өнгөрчихөөд, зөнгөртөөд гэдэг шиг?


Айн мэдэхгүй юм аа... За за, явж ажлаа хийе байз...

7 comments:

Panda said...

bi tanii nasan deer yah bol gej bodohoor neg l sonin sanagdchlaa. Zaza ajlaa hii amjil husiy. Baliar baliar ym bodood ain..

MNED said...

Чи ер нь одоо цэвэршилтийн насан дээрээ ирж байгаа юм биш биз?

Anonymous said...

chi ingej bhad bi ch hair huleej gansrah ni argaguim bn l daa hehe

Anonymous said...

現実逃避ってやつね。

вимо дээр ганбарэ! миката дазэ!.. гээд яагаад японыг кириллдээд унав даа. энэ бас ойрд архи уугаагүйнх шүү.

хундага

БэМэР said...

ойрд архи уугаагүй гэснээ өчигдөр гурав хүртэл уугаад гсн хаха..
би бол ганц өдөр уувал өдөр алгасахгүй уугаад гэж ярьдышд гсн :р

нээрээ л шалгалт болохоор л сандал дээр тогтохоо больчихдын тэ

patatepatata said...

Galaa> galaa huu hedtei bilee? hehe.
Gehdee yavj yavj, hun 15 nasnaasaa hoish uurchlugduj shalidaggui yum shig sanagddiishd...

MNED> harin naadah chini l yavagdaad baih shig baigaa yum

enkhriimaa> hehe. Huuhdiig hungun gunigt oruulchihavuu yaav?

Hundaga> arhi uuhgui baih ih hor honooltei yum shig baigaamaa te?

Bemer> doloo honogt 1-2 hon uuhaar, oird arhi uugaagui gehgui uur yuu gehev ain? hehe

БэМэР said...

хахах.. долоо хоногт хоёр уувал энэ долоо хоногжингоо уугаад замаа алджийнаа нтр гэнэ шд хахаха