Thursday, May 20, 2010

Nogoo giyuurne gedeg bil uu?

Нээх сайхан хөлсөө асгартал сээгэсдэх юмсан...

Долоо хоног сээгэс энэ тэр хийсэнгүй... яаж хийдэгээ бараг мартаж байх шиг байна аа, лол



За тэр балайрах ч яахав. Ажил дээр хийх юм байхгүй, дэмий балай юм бодож, мөрөөдөж энэ тэр сууж байна.



Мэдсэн бол Баябага даргын гуйсан зүйлийг өчигдөр биш, өнөөдөр хийдэг байж...



За тэр бас яахав.

Өчигдөр Баябага аниатай бага сага ууж дэмий балай юм ярилцав.

Ямар залуу яадаг ийдэг гэдгээс эхлээд л, гомо хүний амьдралын зорилго энэ тэр гэсэн асар пилсоопийн чиглэлтэй яриа хөөрөө хүртэл (лол)



Манай Баябага аниа, сүүлийн үед уг нь асар сонирхолтой түүх, үйл явдлуудтай байгаа юм... Даанч өөрөө ичээд энэ талаараа хүн амьтанд дурдахгүй байх л даа. Надад хүртэл ярихдаа *Чи тэгээд битгий хүнд хэлээрэй* гээд байсан, кэкэ.



Би хүнд хэлээгүй шүү, интернэтээр л зарлаж байгаа болохоос (лол)



Зиаг тэр ч бас яахав.



Нээрээ, Монгол харихаараа нэг өдрийн гэй бар зохион байгуулбал ямар байх бол?

Япон маягийн гэй бар.



Япон маягийн гэй бар гэхээр ямар байдгийг нээрээ хальт тайлбарлах хэрэгтэй юм байшд тэ?

Европ маягийн гэй бар болохоор, архичин баачканууд (үйлчлүүлэгчид) нь гол дүрд тоглодог бөгөөд, барны ажилчид нь чимээгүйхэн шиг, тэрүүхэн тэндээ байдаг даа? Тэгээд архичин бачканууд нь, харилцан таалагдсан гомо байх юм бол шууд очоод өөрөө өдөж барьдаг энэ тэр???



Япон маягийн гэй бар болохоор, бар ажиллуулдаг хүн нь нэг утгаараа гол дүрд тоглочихдог юм. Чалчаа, намираа голдуу хүмүүс бар ажиллуулдаг бөгөөд, ганцаараа орж ирсэн архичин ч байсан цагийг аятайхан өнгөрөөгөөсэй гэсэндээ даль даль гэсэн юм их ярьж баясгадаг гэх юм уу даа??

Тэгээд, аятайхан гомо баран дотор байлаа гэе дээ?

Тэгэхээр, Япончууд, ичимхий болохоороо шууд очоод найраад саваад унаж чаддаггүй болохоор, барны эзэн (Япончууд *МАМА = өндөр ээж? лол* гэж нэрлэдэг юм)-ээр дамжуулж найруулах нь их байдаг юм...



Барны өндөр ээж бол амар ш дээ..

* Хүүеэээ, чи чинь ямар хөөрхөн хүүхэн бээ? Манайд анх удаа ирж байгаамуу тэ? Харваас амьдрал мэдэхгүй?? бишээ, гэнэн цайлганаараа, онгон шахуу эрэлт ихтэй баймаар хөөрхөн хүүхэн байшдээ тэ? Найз залуу малуу энэ тэр байхгүй байж баллах юм биш байгаа даа? Ёонуушкаа, ийм хөөрхөн хүүхнийг ганц биеэр нь орхиж байдаг, энэ хорвоо нээрээ шударга байна шүү тэээ? Хохохохо...

Чи тэгээд, арай залуу малуу сонирхчих юм бишийз дээ? Арай тэр эсрэг талд сууж байгаа залуу шиг ханхар цээжтэй залуу малууг сонирхчих юм бишийз дээ? Ёонуушкаа, нээрээ юу? Би тэгвэл тэр залууг дуудаад ирэх үү?? Сээгэсдээ хир юм гэнэ ээ? Пээ, бүү үзэгд, чи минь юу асуучихваа, би яаж мэддэг юм бээ? Мэдэх боломж байсан бол аль хэдийн би аваад суучихсан байгаа энэ чинь, хоохооохооохохохо... Гэхдээ харваас *ярьдаг, явдаг бэлэг эрхтэн* гэмээр залуу юм биш үү? хахаха. Дүүрэн фермон гэдэг шиг тэ? Бараг, харангуут жирэмсэлчихмээр үү тээ? хохохохохохохо..

За тэр миний балайрах яахав, би дуудаад ирье. Тэгээд залуу улс өөрсдөө учраа олчихно биз тэ? Тэгээд, элдэв шалдав энээ тэрээ болох юм бол, дараад нь өндөр ээждээ ирж тайлангаа тавиарай даа??? Нөгөө тэрбүм төгрөг авч зарцуулчихаад сураггүй алга болчихдог 76 шиг юм боловоо айн? Би нэхэл хатуутай хүн шүү гэж мэдээрэй, ахахахахаха... * гэсэн шиг, нэг тиймэрхүү юм ярьсан шиг энэ тэр???



Хэрвээ монголд бар маар нэг өдөр түрээсэлж авахад хэдэн төгрөг байдаг юм мэдэх үү??



Тэгээд баар түрээслэх юм бол, завсар зайгаар нь Драг Күйн шоу энэ тэр хийвэл сонирхолтой байх байх тэ? Зүгээр нэг эмэгтэй хувцасласан модны шоу шиг биш, ямар нэгэн хошин шог үзүүлбэр хольсон шиг?? хүн амьтан явуулсан шиг??? кэкэ.



Гэхдээ, драг куйн Монголд олоход хэцүү байх л даа тэ...

Уг нь нөгөө ЗЭМ-ийн талийгаач Б энэ тэр бол аягүй хөгжилтэй, сонирхолтой юм хийж магадгүй хүн байсансан...



Гэхдээ манай Особу, Мисс энэ тэр ч гэсэн Драг Күйн болбол болчихоор амтай бол амтай, галбиртай бол галбиртай хүүхнүүд тэ??



Намираацэцэг (= Особу), Намжирмаа (= Мисс) хоёрын адал явдал гэдэг шиг юм энэ тэр зохиож тавьбал тэ?



Танилцуулга нь нэг иймэрхүү:



Ягаан дэнжнээс оролцож буй тамирчин



Нэр : Намираацэцэг (Жинхэнэ нэр Особу)

Биеийн харьцаа: 60: 90: 60

Боловсрол; Шаал айнгли, амээрик ш дээ

Дуртай юм: Армаанчик царайлаад л, нэг гартаа хундагатай вино нөгөө гартаа нөгөө юугаа барьчихаад, гэртээ ганцаараа лааны гэрэлд гиеүүрэх дуртай



Чаддаг юм: Ам бол ал л гээд бодчих. Чам мэтийн жижиг гаруудыг бол зажлахгүй залгина гээд л бодчих. Юуны төлөө намираацэцэг билээ, баргийн хүүхнүүдийг, бишээ авгай нарыг?? за за нэг мөсөн чавганц нарыг ч гэсэн гүйцээхгүйгээр намирчихна гээд л бодчих



Дуртай өнгө: Яаав ягаан, хахахаха



Дуртай идэх юм: Нөгөө эрэгтэй хүний юу...



Хэлэх дуртай үг: Яадаг яадаг талын цэцэг шиг, сайхан хүүхэн болжуу бий??



---------------



Цэнхэр дэнжнээс оролцож буй тамирчин



Нэр : Намжирмаа (Жинхэнэ нэр Мисс)



Биеийн харьцаа: 100:100: 100. Метр куб гэдэг бил үү ийм харьцааг чинь охохохо.



Боловсрол; Бөөн ёпоон гээд л бодчих, конничива, гэйша, мажи дэээ?



Дуртай юм: Мэдээжийн хэрэг ойлгомжтой. Залуу залуу, бас дахин залуу!!!



Чаддаг юм: Залуучуудыг унагана тусган араасаа гүйлгэх. Нэг ирмэлтээрээ залуучуудын зүрхийг булаах. Нэг үнсэлтээрээ амийг нь авах. Нэг харалтаараа чулуу болгох (Медуза юу юу вэ?). Ан бас, тас намжирдах!!! Нэрнээсээ аваад ойлгомжтой байгааз дээ энэ чинь???



Дуртай өнгө: Цээв цэнхэр. Монгол хүн байна даа тэ? Тэнгэр мэнгэр, далай малай, гомо момо гэдэг шиг???? ан, нээрээ Монгол чинь далайгүй ш дээ... Ёпоон боловсролтой болохоороо хааяа ингээд хадуураад явчих юм аа...хохохохо, конничива.



Дуртай идэх юм: Мэдээжийн хэрэг, залуу, залуу, бас дахин залуу???



Хэлэх дуртай үг: Би илүү хөөрхөн мэдүү?? (Намжирмаатай зад харшилдав. Миссийн бардам зан байна аа???)



----------------------------



За за, нэг мэдсэн чинь шаал хадуураад, дэмий балай юм мөрөөдөөд явчихсан байшд, кэкэкэ.

Гэхдээ нээрээ Монгол очихоороо нэг гоё юм зохиовол уг нь тэ?

28 comments:

WildandFancy said...

Huuhde, khezee Mongold irekhiin chamd kheden zaluu beldekhees yay tiim aimar te, tegeed deer ni suuna uu doorno garna uu uuruu medeerei gesiishd za ter yakh ve sex khiikhgui udaad baival ter chin tsevershij baigaagiin shinj shuu nasniikh hehe

WildandFancy said...

tiim ee ania ta goe uym khiigerei

Особу said...

huushee bi odoo zugeer suujaagaal hoshin shog mog, drag queen mueend orchih bololtoimaa, ene goo uzesgelengeesee bolj ih zovjiinoo kkke naaguur chin bayabaga, mgl d bol tsagaanaa, ershuu geed lag lag miss bolchmoor humuus bhiin :) bar ajilluulna gej ta chin ireheeree bair tureesleed teruuhendee bar ajilluulchihdag biz de ugaasaa kkke :)

bayabaga said...

namjirmaa,namjilmaa 2 iin tuuh d bi horolomaagiin dureer nemegdej oroyo..Har bor PR, hutgah,uimuuleh,hov jiv geh metiig hariutsaya..kk..

hina said...

suuliin uyiin bichlegenuud chini ongod chini orson aytai l tas tas bnaa ;pppp

ollie said...

хахаха, солиотой гар шүү. майр хадуурдаг байшд

Anonymous said...

haha yoooo mangar hun shig uhteree maasailaa shdee chi odoo.
alia yumaa.
konchiwa eder bol tsag bairlalaa ih donjtoi oljee axaxa

swing

svnder said...

Xaxa estoi super. Gehdee unengeesee Drag queen ene teriin show boldog bol goy oo Zaawal ochihiin shuu

patatepatata said...

Zerleg tegeed bas degjin> odoohondoo hezee ochihoo tuluvluj chadahgui l baina... Barag namar boloh baihaa daa geed l... Chi chini neeree Mongold baigaashd te? Yaagaad ch yum chamaig Solongost baigaagaar l tusuuluud baidiishd, keke

Osobu> chamaig gehdee onood tusuulchihsun baigaaz dee? keke. Chinii drag huvtsaslasan chini nadad l lav mair taalagdsan.

bayabaga> chi horolmaadahdaa mia baihaa. borolmaa zeregtei l bolvol deediin zaya.

Gesnees, neeree 30-n hed hurchiheed hair durlal yariad baidag gedgiig bichih gesnee martchihsan baishd, keke. Chi neg tungaan bodson yumaa bicheerei dee??

hina> saindaa ch bish ee.. Zav ni ihdeed, yuu hiihee medehgui bolohoor... Orchuulah ene ter yum oldvol bas yaahav gehsen, unshih yum, orchuulah yum ch oldohgui bolohoor tegeed, demii giyuurch, hii demii yum bodson shig, muruudsun shig suuh yum baishd...

ollie> yurunhiiduu gehdee jaazandaa l haduursan baigaaz dee? keke

anonymous> hehehe, maasaidag bas ain? Konnichiwag zuv ashiglaj medelgui yaahav, yuun tuluu yapond uchnuun udlaa daa (buruu zug ruu haduurav)

sunder> ug ni avyaastai bol te? neg tiim yum zohiogood tavibal huurhun l baih, daanch... avyaas, medleg hurehgui yum daa...

BorlaSQue said...

хахахахахахахахахахах

UJ said...

хахаха =))

ershuu said...

osobu< tsagaanaa mani hoyoriigoo chirj yaah ni ve. tanii hemjeend baij chadahgui shuu de :P

gsnees drag queen show manaid dandaal boldiin bishoo? hoshin shogiin hamtlaguudiin toglolt deer zaaval 1,2 drag queen gardiishd. manaihan terend ni aimar durtai.

patatepatata said...

redcourse, bee> yuunaa darvaigaad ineegeed baigaam? keke

ershuu> ter chini joohon oor l doo... Yumyg yojilson tiim gay taste baihgui bolohoor...

freestyle529 said...

bi ochij bolohiimuu teguul

Soul&Spirit said...

хаха, нөгөө талын авьяас хэт хөгжчихсөн юмаа,
Би бас очиж олох юм уу тэгүүл

BorlaSQue said...

Алаг хорвооод дарвайж явку тэгээд жимбийж явах уу хахахахаахах битий мангуураадий

Anonymous said...

manai bar 3-r horoololiin ahuin uilchilgeenii ariin ontsogt bairladag. neg udaa 60 hurtel uilchluulegch huleen avah bolomjtoi. hogjim gereltuulgiin huvid haritsangui bolomjiin. 1 odor buyu 24 tsag oorsdoo uil ajillagaagaa hiine gevel 600 dollar. oorsdoo gadnaas dotor hudaldah zuilee oruulj bolno. esvel manaih ooroo dotroo hudaldaad ta buhnii uil ajillagaand tuslah mayagtai oroltsvol tureesiin une hyamdarch boloh bolovch ajilchidiin ajliin hols nemegdej tootsogdono. taiz bolon tusgai pole hiih bol tohiroltsood guitsetgeh bas bolomjtoi. security tal deer manaihaas naidvartai ajillaj bas chadna. Yagaanaa. holbogdoh hayag b.yagaan@yahoo.com

hina said...

wow zaazaa pate hiigerei hahaha bairaa olchihson yum bishuu,

osobu drag queen ni biluu yu bilee

patatepatata said...

freestyle , Soul> naadah chini joohon hetsuu asuult yum shig baigaa yum aa. Bi huvidaa bol, emegtei huuhed irehed durtai baidag yum. Gehdee Mongold nuutslag baigaa gay zaluus bolohoor, ohiduud irne geheer irehgui magadlal ihtei yum shig. Hervee hiih bol, yamarhuu humuus irehnev harj baigaad shiideh baihaa??

anonymous> yagaanaa geed, lag nertei yuu ugui yuu? keke.

Honogiin 600 dollar gej gehdee unetei yum baina te?
60 hunii bagtaamjtai geheer, 60 hun orj irne geed bodohod, jishee ni 1 pivonoos 1 dollaryn ashig gargana gej bodood (nileed iheer bodohod), hunii 3 pivo uuna geed bodloo gehed, ashig 180 dollar boloh bolohoor, zardalaa ch barij chadahgui gesen ug yum baina daa... Joohon hyamdhanaar, urt hugatsaagaar ene ter tureeslehgui bol ugaasaa ashig gargana gej hudlaa baij ch magadgui l yum te?

Gehdee medeelel ugsund bayarlasan shuu! Bar unetei bol, ger baar geed yum hiisen ch bolj magadgui l yum gej bodogdloo.

hina> bolohgui bol, gertee neg udur hiisen ch zugeer baij magadgui l yum, keke. Ger bar.

Anonymous said...

hyamdarch bas bolno shd ee


Yagaan

Anonymous said...

Hi Pat agaa. Xanadu Art-iinh oroi 10 aas shoniin 02 hurtel 4 tsagiin hugatsaatai gadnaas zarim zuilsee oruulaad tureesleheed 1.500.000 ingejaahiin. Gehdee end baigaa ihenhi party show TAX-tai baidag shdee. Tax:10.000 ( including beer+...) baihad bolno gej bodoh yum.
End party hiigeed baidag yamar yamar ch bilee tovuudiin garuud sain medeh bailgui dee.

Soul&Spirit said...

TAX=10000T гэвэл 60*10000Т+180000Т= 780000Т болно шдээ, ёооноо иймэрхүү юманд толгой сайн ажилж байгааг хараарай (хүмүүстэй адилхан уулга алддаг болчихсон байх чинь). Дэмжинэ гэж жигтэйхэн, гэхдээ яадын тэ кэкэ. Монголд тэгээд жирийн охидууд ирэх үү, тэд бас яадгийн бол?

patatepatata said...

Yagaan> thanks. Bodoj baigaad, hervee hiiheer bolbol uridchilaad holboo barina aa

anonymous> harin tiim, party hiideg humuusees l asuuhgui bol te? Gehdee neeree naadah chini ch gesen aimaar unetei yum aa te?

soul> harin tiim, aldagdal ihtei baihaar garch ireed baigaaz...

Bolohgui bol ger bar yum uu, heer bardah zugeer baij magadgui l yum te? hehe

Mongold yamar ohiduud ireh yum sain medehguimaa, nondlin l lavdag hund garyn ohiduud golduu baisandag, kekeke. Nadad l lav taalagdsan

Anonymous said...

Heer ntar partydval uul n ch goeldoo. Gehdee manaihan chin alcohol-d asar durtai deerees n end tend orood alga bolood, gol usand unaad uhchih vii gej sanaa zovood ta ch setgel amar baih uu daa? he he. Gehdee hen medeh ve saihan zohion baiguulaad yavbal goe ch boloh yum biluu...

WILD FOX. said...

хаанаас нь ийм уран зэзэн үг гараад бдын??
гүймэн далчигнэжээ,

жоол инээж авлаа,:P

А said...

Солиотой далчгар вэ? :P хахаха, мив митрэл муутай наацц...

А said...

аягүүү тээмпэнд нь орцон уншаад, нэг амьсгаагаар ихийм уншсандаа түгжирцэн этр суужээшт

patatepatata said...

anonymous> heer gadaa bol harin ch arhi ni duusahaar gaigui yum bish uu? hehe

noiton navch> harin ee? hehe. Muu yoryn hog te? lol

Yuki> haha, thanks. Tsag ursend uuchlalt guiya