Thursday, May 13, 2010

Heruulch Po

Сээгэс мн дээр ээждээ каминг аут хийсэн тухай бичлэгээ оруулсан юм. Тэгээд доотох сэтгэгдэлүүдийг нь уншиж байсан, хэрүүл хийх синдром хөдөлчих юм, кэкэ. Тэр харааж зүхсэн хүмүүс ч яахав юм ярилтгүй. Нээx лаг *тийм ч юм уу даа* гэж бодогдохоор юм бичсэн хүмүүсийн комментийг харсан хариу барьмаар санагдаад...

Тэгээд нэг иймэрхүү юм биччихээд сууж байна, харин явуулах уу яах уу? Аль эсвэл зүгээр чимээгүй, даруухан сууж байх уу? Юу гэж бодож байна? ккк------


-----

Сайн байна уу.

Би, *ээждээ гомо гэдгээ хэлсэн минь* гэдгийг бичсэн хүн байна л даа.
Тэгээд доор нь бичсэн сэтгэгдэлүүдийг уншаад, зарим нэг ойлголтуудыг эмхтгээд, саналаа бичмээр санагдлаа. Мэдээж, үүнтэй санал нийлэх нэгэн байж болно, санал нийлэхгүй нэгэн ч байж болно.

Хамгийн гол нь ямар үндэслэлээр яагаад ингэж бодож байгаа вэ гэдгийг тунгаасны дараа түүнийг шүүмжилсэн нь, ямар ч үндэслэлгүйгээр шүүмжилсэнээс дээр болов уу гэж бодоод бичлээ л дээ.

Зиаг, тэгээд, сэтгэгдэлүүдээс олж харсан нийтлэг (сөрөг) санаанууд нэг иймэрхүү санагдлаа л даа...

1. Сүүлийн үед яагаад гомонууд ихсээд байна аа? Дандаа Гомо хүмүүсийн бичлэгүүд харагдах юм

2. Та нар гомо байж болно, гэхдээ битгий тэгээд нэг их гайхуулж байгаа юм шиг наадахаа яриад, тунхаглаад яваад бай. Нууц юм нууцаараа явж байг

3. Та нар балиар амьтад, буруу нүх рүүгээ шаалцдаг

4. Нийгэмд та нарыг гадуурхаад байгаа юм биш, та нарыг тусад нь хорьчихоод байгаа юм биш. Яалгах гээд байгаа юм? Гэрлэдэг болох гээд байгаа юм уу? Өрөвдүүлэх гээд байгаа юм уу? Юундаа тэгэж их өөрсдийгөө сурталчилаад байгаа юм?

5. Та нар бага насны хүүхдийг уруу татдаг, балиар амьтад

6. Гадаадынхныг дагалдан салбаганалаа.

7. Муусайн ДОХ-ын үүрнүүд! Та нараас болоод Монгол маань хэцүүдэж байна!!!

гэх мэт... Зиаг, өөр бусад зүгээр л ална тална гэсэн хараалын сэтгэгдэлүүд ч их байна билээ, гэхдээ тэр бол яахав, нээг их хариу өгөөд байх эд биш байх...

Гомод дургүйцэх хүн байх талаар бол угаасаа нэг их үгүйсгэхгүй л дээ. Адилхан хүн байж, цагаан арьстангуудад дургүй хүн (жишээ нь би), төлөгүүдэд дургүй хүн, бүдүүн хүнд дургүй хүн гэх мэт байдагчлан.

Хамгийн гол нь тэглээ гээд *би цагаан арьстан* ч юм уу, * би бүдүүн* гэлээ гээд тэгтлээ хараагаад, аллергитаад байдаг хүн бага, ерөнхийдөө бол *ан, ийм юм байж л байдаг юм* гэсэн байр суурьтай байдаг даа? Гомо нарын талаар ч гэсэн тийм байр суурьтай байхад юу нь болохгүй юм бол гэж санагддаг юм л даа...

Зиаг тэгээд, дээрх сэтгэгдэлүүдийн талаар нэг нэгээр нь сэтгэгдэлээ бичиж үзмээр санагдлаа л даа... Хариу хүмүүс юу гэж бодох бол гэдэг нь их сонирхолтой санагдаж байгаа тул.

1. Сүүлийн үед гомо нар олшроод байгаа -----> Интернет дээр бичих хүн олширсон болохоор тэгж санагдах нь аргагүй л байх л даа. Тэгээд дээрээс нь, интернет дээр өөрийгөө хэн гэдгээ бусдад мэдэгдэхгүйгээр сэтгэгдэлээ бичих боломжтой болсон болохоор угаасаа гомо хүмүүс өөрсдийгөө амархан илэрхийлдэг болсон болохоор тэгж санагдаж байгаа болохоос, гомо нар олшроод байгаадаа бол биш болов уу.

Угаасаа, хүн гэдэг зүгээр л тамхинд ордог шиг гомо болчдог эд биш. Жишээ нь чи өөрөө жирийн хүн байлаа гэж бодоё. Тэгээд заа, тохиолдлоор гэе, нэг удаа, хоёр удаа ижил хүйстэнтэйгээ сээгэс хийлээ гээд чи гомо болох уу гэдгээ өөр дээрээ тунгаагаад үз дээ? Болохгүй биз дээ?? Бусад жирийн хүмүүс таниас нээг их өөрөөр сэтгэнэ гэдэг юу л бол... Аль эсвэл гомо сээгэс гэдэг чинь тийм айхтар хар тамхи шиг их таашаал өгдөг, донтдог эд юм болов уу???

2. Та нар гомо байж болно, гэхдээ битгий тэгээд нэг их гайхуулж байгаа юм шиг наадахаа яриад, тунхаглаад яваад бай. Нууц юм нууцаараа явж байг ------->
Секс.мн чинь өөрөө хүмүүс өөрсдийнхөө бэлгийн амьдралын талаар бусадтай хуваалцдаг, саналаа солилцдог сайт шүү дээ. Энэ дотор хүнийг араар нь тавьсан тухай гэх мэт зөндөө л юм байгаа. Үүн дотор, зөвхөн гомо сексийг *балиар юмнууд, нууц юм нууцаараа бай* гэх нь жоохон өрөөсгөл юм шиг.

Тэгээд, юмыг нууц байлгах нь, олон муу үр дагавартай юм шиг....

Жишээ нь, хэрвээ хүн өөрийгөө *би гомо л доо* гэхэд нэг их бусад нь үзэн ядаад байдаггүй болчихвол тэр гомонууд чинь гэм хоргүйгээр, өөртэйгээ адилхан гомо хүмүүстэйгээ хамтраад амьдарна. Харин нууцлагдах шаардлагатай орчин байх юм бол, гомо хүмүүс чинь өөрийгөө нуухын тулд эмэгтэй хүнтэй гэрлэнэ, хүний хүүхдийг хуурна гэх мэт муу зүйл хийнэ шүү дээ. Түүнээс гадна, ижил хүйстэнтэйгээ хийх секс нь тодорхой хэмжээний эрсдэлтэй. Үүнийг ч гэсэн мэдээлэл олж авч, өөрийгөө хамгаалах чадвартай болохгүй бол, нууцаар байгаад байх юм бол өвчин энэ тэр тархах аюул ихтэй. Зөвхөн өөр хоорондоо ч биш, тэр гэрлэсэн эмэгтэйдээ гэх мэт.

3. Та нар балиар амьтад буруу нүх рүүгээ шаалцдаг --->
Зиаг яахав. Үнэний талтай байж магадгүй..
Гэхдээ эцсийн эцэст, чи л буруу нүх рүүгээ шаалцаагүй бол юундаа тоодог байна аа?
Бага зэрэг дургүйцэх бол байж бололгүй яахав. Үзэн ядаад, гомогийн талаар бичлэг гарч ирэx болгонд, ядаж байхад ямар сээгэс хийсэн талаараа огт бичээгүй зүйл байхад л, заавал тэр бөгс хошногыг санан дурсаж ирээд л харааж зүхээд байхаар жоохон сонин ч юм шиг.. Тийм л их бөгс гошногонд сонирхолтой юм байхдаа гээд...

Үүнээс гадна, бүх гомо хүмүүс бөгс гошногоороо сээгэс хийдэггүй юм шүү дээ. Бараг тал хувь нь зүгээр л харилцан гар хангалга гэх мэтхэнээр болгоод байдаг хүмүүс байдаг юм... Эсрэгээрээ, жирийн хүмүүсийн дунд ч гэсэн анал сээгэс энэ тэр хийдэг хүмүүс байдаг шүү дээ...

4. Нийгэмд та нарыг гадуурхаад байгаа юм биш, та нарыг тусад нь хорьчихоод байгаа юм биш. Яалгах гээд байгаа юм? Гэрлэдэг болох гээд байгаа юм уу? Өрөвдүүлэх гээд байгаа юм уу? Юундаа тэгэж их өөрсдийгөө сурталчилаад байгаа юм?--->

Энэ миний бодол шүү. Гэрлэмээр байна энэ тэр гэдэг хүмүүс тэр гадагаадад байдаг л байх. Хүний эрх гэх мэтийн талаар, угаасаа Монголд маань гомо байтугай хүмүүсийн эрх ихээр зөрчигддөг (жишээ нь, Монголд хараагүй, сонсголын доголдолтой иргэд сонгууль өгөх эрхгүй гэх мэт) болохоор, тэр талаар нээг их яриад үр дүн ч багатай, үр ашиг ч багатай болов уу.. Тэгээд ч гэрлэлээ гээд нэг их зүйл өөрчлөгдөнө гэж би л хувьдаа боддоггүй... Ажил гэх мэтийн хувьд, ажилд ороход чинь гомо эсэхийг чинь асуухгүй ч гэсэн, гомо гэдгийг нь мэдээд ажлаас ямар ч үндэслэлгүйгээр халах тохиолдол бол их байдаг тухай сонсож байсан юм байна.
Гэхдээ, угаасаа Монголд ажлаас үндэслэлгүйгээр халах энэ тэр зөвхөн гомо гэлтгүй их байгаа болохоор, тэр талаар ч ярих нэг их сонин биш байх...

Зиаг тэгвэл яах гээд өөрсдийгөө нээх сүртэй *Би гомо* гээд орилоод байна вэ гэхээр... Ийм хүмүүс байдаг юм шүү! Өөрт чинь гай болохгүй бол *ан, дахиад нэг муу гомо орилж л байна* гэж бодоод л орхичих хэмжээнд юманд хүлээцтэй хандаж сураасай гэсэндээ болов уу. Нээг их эвэртэй туулай үзсэн юм шиг гайхаад л, тэгсэнээ учиргүй чичлээд л *Чамайг Даяар Монголынхонд хэлж алуулна аа* гэж зүхээд байхгүй л болчихвол тэгээд л болоо гэх хүн илүү олон болов уу...
Өөрийгөө нэг их бусдаас нуухгүйгээр амьдрах тийм л хэмжээнд юманд хүлээцтэй нийгэм болбол үгүй мөн гоё оо гэсэн шиг.

Угаасаа тэгээд нэг муу гомо өөрийгөө *би гомо* гэж хэллээ гээд хорхой шавьжинд ч гэмгүй юм биш үү???

5. Та нар бага насны хүүхдийг уруу татдаг, балиар амьтад --->

Нэгдүгээрт, уруу татагдаад гомо болчихдог юм бол биш. Угаасаа гомо биш хүүхдийг хичнээн уруу татлаа гээд, гомо хүнийг жигших магадлал их болохоос *Өө, энэ чинь ёстой гоё юм байна* гээд гомо болох магадлал бол бага байх.
Үүний дээр, миний мэдэхийн, ихэнх өсвөр насны хүүхдүүд, сонирхолоороо гомотой бага зэрэг төстэй үйлдэл (харилцан гар хангалга хийж үзэх гэх мэт) бол хийж үздэг юм шиг санагддаг юм. Тэглээ гээд гомо болдог хүн барагтай байхгүй, тэгээд дээрээс нь ийм үйлдэл хийдэг өсвөр насныхан гомо биш жирийн хүүхдүүд байх нь их. Гомо хүмүүс бага насныхныг уруу татах тохиолдол бол бага болов уу

Хоёрдугаарт, хэрвээ Гомо нар өөрсдийгөө нуух шаардлагагүй, адилхан гомогоо амархан олдог болчих юм бол заавал эрүүгийн гэмт хэрэгт орооцолдох магадлалтай бага насны хүүхэд уруу татах гэхгүй шүү дээ. Юм илэн далангүй, нууц бус байх нь энэ талаараа ч гэсэн үр ашигтай болов уу гэж.

6. Гадаадынхныг дагалдан салбаганалаа ---->
Гомо-д дургүйцдэг хүмүүст энэ үгийг яг энэ чигээр нь эргүүлж хэлмээр санагддаг юм...
Дээр үед сүм хийдэд бандидах гэх мэт хүртэл байдаг байсанчлан, мөн дээр үеийн хөгшчүүл, манин гэх мэтийн хүмүүсийг үзэн ядах бус, харин тийм үйлтэй хүн гээд хүлээж авдаг байсанчлан, Монгол ёс маань уг нь их л юманд хүлээцтэй ёс заншил байсан юм шиг санагддаг юм. Миний л бодлоор сүүлийн 10-20 жилд л *Муусайн гомо* гээд харааж зүхэх үзэгдэл ихэссэн юм шиг санагдаад байгаа юм. 1990 онд гомо гэдэг хараал бол байгаагүй л байх... Христосын шашин, Лалын шашин гэх мэтийн шашин дээр үндэслэсэн барууны соёлын нөлөөгөөр болов уу гэж би хувьдаа боддог юм. Тэгээд ч байгаа юмыг байгаа гэдгээр нь хүлээж авах, гадаадынхныг дагалдан салбаганахтай ямар холбоотойг би гайхаад байгаа юм



7. Муусайн ДОХ-ын үүрнүүд! Та нараас болоод Монгол маань хэцүүдэж байна!!!
---> Гомо хүмүүс ДОХ-ын эрсдэлтэй бүлэг гэдэгтэй бол санал нийлнэ. Гэхдээ жоохон нухацтай бод доо? Гомо нарыг үзэн ядлаа гээд тэд нар гомо байхаа больчихгүй шүү дээ. Зиа, тэгэхээр юу болох вэ гэхээр, тэд нар чинь өөрсдийгөө нуух гээд хуурамчаар эмэгтэй хүнтэй гэрлэнэ. Тэгээд тэр эхнэр нь бас гадуур завхайраад унавал ёстой жинхэнэ хэний ч хүсээгүй үр дүнд хүрэх болов уу гэж бодож байна.

Эсрэгээрээ, гомогийн талаар ойлголт илүү нээлттэй болог гээд бодьё.

Нэгдүгээрт, гомо нар хоорондоо бие биентэйгээ нийлэхэд амар болно. Хуурамчаар гэрлэх шаардлага багасна. Ингэснээрээ, ДОХ тархлаа гэж бодсон ч гэсэн, гомо нарын дотроо л тархана гэсэн үг. Муусайн гомо нар чинь ДОХ-оор үхээд дуусвал, үзэн ядаад байгаа хүмүүсийн хувьд хүсэн хүлээсэн үр дүн чинь болно шүү дээ, тэ? Эмэгтэйчүүдээ ч гомо нараас хамгаална, өрсөлдөөн ч багасна гээд.

Хоёрдугаарт, мэдээлэл нээлттэй байсанаар, Гомо хүмүүс чинь өөрсдийнхөө хийж байгаа сээгэсээ эрсдэл ихтэй зүйл гэдгээ мэдсэнээр, бэлгэвч хэрэглэх, нэг хавьтагчтай байхыг оролдох учир өвчин тархах магадлал багасна.
Гадаадад ийм байдаг тийм байдаг гэж бол ярих гээгүй л дээ, гэхдээ, зүгээр нэг жишээ болгоход, Японд л лав гомо хүмүүс жирийн хүмүүсээс хамаагүй илүүгээр бэлгэвч хэрэглэдэг юм.

Зиаг зиаг, нээг их урт, нуршаа юм биччихлээ.

Эцсийн эцэст юу хэлэх гээд байна аа гэхээр... Муусайн гомо нарыг *ан, нэг муу тийм юмнууд байж л байдаг юм* гээд л орхичих л доо... Нэг их өрөвдөөд байх ч хэрэг байхгүй, жигшээд байх ч сонин, зүгээр л байдаг юмыг байдагаар нь хаячихад...

Тэгээд эцсийн эцэст, хүний сээгсийн хандлага тийм чухал гэж үү???
Болдоо чиний дүү, чиний хүү, чиний найз байлаа гэе. Тэгээд тэр гомо байлаа гэе. Чамтай сээгэс хийх гэж дайрахгүйгээс хойш, түүний ямар сээгэс яаж хийнэ үү огт чухал биш биз дээ? Бусдаараа бол чиний дүү, чиний хүү, чиний найз чинь л байх болохоор. Эсвэл сээгэс гэдэг тийм чухал эд юм уу???


Хүмүүстэй саналаа солилцоход нээлттэй шүү!

Пататэ

25 comments:

bayabaga said...

huuhdee, yug ni asuudii..tavichaach..

ter zuhej baigaa humuus oilgoh eseh ni ergelzeetei ch duugui bsnaas deer bish uu..

Anonymous said...

ih engiin goyo bichjee daanch naad comment bichdeg humuus chini oilgohguidee, oilgohguidee bish oilgohiig husehgui. aan tiin bas, ter жишээ нь, Монголд хараагүй, сонсголын доголдолтой иргэд сонгууль өгөх эрхгүй гэх мэт) gedegt erh ni bol bgaa shuu songuuli ogdog yum, harin erhiig ni hangaj chaddaggui l bolohoos.

gigi said...

hmmmm. Yag ene comment bichsen humuus bol oilgohgui huleej avah ch gui. Yag nuguu humursun togoon dotorh shig haranhui humuus hetsuu shd. Gehdee yadiin tavi tavi. Er ni gay gedeg ni turulhiin baidag ntr humuus oilgotloo huleej avtlaa ikh udah baihaa. Manai naizuud bigd bolovsroltoi heltei zaluu mash chuluut setgelgeetei hirnee namaig gay blog unshdag, sonirholtoi gesen chen gaihaj duu hooloi harts ntr hurtel sonin bolj bailee bur bagiin maani naizuud shu. yadjiihad bi normal woman bhd shu.

edna said...

явуулаач

муулсан хүмүүс нь уншаад ойлгохгүй ч гэсэн муулж бичээгүй хэрнээ буруу бодож байсан хүмүүс нь ойлгох блгүй дээ.

БэМэР said...

тавьчихөө яадын

сэтгэгдэл бичсэн хүмүүс бол яагаад ч нэмэргүй нөхдүүд бололтойдогоо..

Anonymous said...

tavi tavi goyo bichsen baina

Swing

Anonymous said...

helehee helj hiihee hiijaagaal uhwel goe horwoo shde, asuuh yu bn ho, tawi tawi, nuuren dr ni tawi hehe

Eric said...

"tavi tavi, zorigtoihon shig tavi" hahaha...get it? Mgl hel aimaar sexual hel yum bishuu, btw. Ex: sayahan heden mglchuudtaigaa hozor togloj baihad anzaarsan yum gevel humuus taltsaad toglohooroo, "chi darah yumuu? or bi darah uu?" geed nud amaa ergelduuleed eemer ongontoj toglodog baigaa.
Anyway, naad hariu tailbaraa tavi, tavi yadaj gants hun ch gesen neeree tiim yumuu gej oilgoh bailgui dee. Gehdee minii bodloor, gayuud namaig oilgooch geed guigeed baihaar hetero humuust mash engiin uhuulga mayagiin yum hiivel ur duntei yum shigee. Ug ni haa yavsan gazraa humuust ayataihan oilguulchihdag bolood surchihval ted nartai honoi met uraltsaad baihaas l havigui iluu metee. Gol asuudal ni manaihanii ihenhi ni closeted baigaa bolhoor. Ug ni ger buliiheneesee avhuulaad helj oilguulaad ehelchihvel ted nar chini tsaash tsaashaagaa ter "soyolyn ur" -iig taraagaad baih yum shig sanagdaad baigaa yum daa. Gehdee closeted baigaa humuusiig bas sain oilgoj baina.

BorlaSQue said...

тавьчих өөө яадээн хэрэлдээд хэр хол явах вээ дээ???? нэгэнт л цаг гаргаж бичсийм чинь тавь тавь

Anonymous said...

миний л бодол шүү. Гомо хүмүүс яахав төрөлхийн байж болох л байх. гэхдээ ийм зан үйлийг улам нууцлах, хорих тусам төрөлхийн бус хүмүүс сонирхох нь ихэсдэг юм уу даа гэж.

Яагаад гэхээр хүний заяамал нэг зан чанар байдаг сониуч, бүх зүйлийг мэдрэх, хүртээмжтэй байх гэсэн нэг тиймэрхүү зүйл. амьдрал дээр үүнийг нэг их жигшээд байх, бас дэмжээд гар хөлөө өргөөд чичрээд байх нь ч бас хаашаа юм.

зүгээр хүмүүсийг өөрийнх нь орон зайд нь орхичихвол болчихийм шиг санагддаг.

ер нь тэгээд шашин, ёс суртахуун талаасаа ч гэсэн яг нэг илт буруу гэсэн зүйл байдаггүй л юм биш үү. маниус л өөрсдөө ийм зүйл байх ёсгүй гэж тархиа базчихаад байгаагаас биш тээ.

тэр нээрээ хараагаад үзэн ядаад байгаа нөхөд бас өөрсдөө но-той шүү. саяхан нэг христийн лам нөхөр гомог улаан үзэн ядагч залуутай буудалд хэвтэж байгаад баригдсан байлээ шөө хэ хэ

George Alan Rekers, a prominent anti-gay activist who co-founded the conservative Family Research Council, was caught returning from a 10-day trip to Europe with a male escort he found on Rentboy.com, which is exactly what it sounds like.The escort now says Rekers is indeed gay, and that Rekers paid him to perform daily nude body rubs during their European jaunt. "It's a situation where he's going against homosexuality when he is a homosexual," the young man told the New Times, adding that Rekers -- who repeatedly asked for a move he dubbed "The Long Stroke" -- ought to divorce himself from his many anti-gay associations.

Гэндэн

eldevasuult said...

tavi tavi tavichihoo,

dream said...

po ajaa tehdee baishdee bi srsly neg yum asuuya...
gay hvmvvs oldmol bn gj vneheer bdaggui yumuu?

lesbi ohid bagadaa hvchindvvlsnees bolood er hvnd oirtohoos aidag bolood emegtei hvnd durlah, eswel howguud eejdee egchdee yamr neg emegtei hvnees bolood emegtei hvniig jigsheed eregtei rvv tatagddag boloh magadlal vneheer bhgui yu?

WILD FOX. said...

ингэж бодлоо л доо, хэрвээ энэ дэлхий ижил хүйстнүүд давамгайлсан гараг байсан бол яах байсан болоо???

тэгвэл ижил хүйстнүүд эсрэг хүйстнүүдтэй явалдагч цөөнхүүдийг буруу нүх рүү шаалздаг гэх байсан болов уу?
сайн ярих юмбол буруу нүхээр чинь жирийн эр эм хоёр ч сээгэсддэг л биздээ,

ер нь тэгээд одоо наад коммент бичсэн хүмүүс чинь чиний бичсэнийг ойлгохгүй гэдэг ч үнэн...
гэхдээ яаахав, тавьчихсан байхад зарим нэг нь ганц хоёр юм бодох л байх... :)

Особу said...

uuuuuu lag heruulch ania shu :) gehdee goy heruul bnaa, noiton navchaa chi shuuu uuuuuuu :)

UA said...

uu muu heruulch po :)))

Soul&Spirit said...

Тавь тавь, гэхдээ тэр номер 7 дээр нэг юм хэлэхэд ДОХ-той хүмүүсийн ихэнх нь гомонууд байна гэдэг нь гомо нар энэ талаар арай илүү санаа тавьдаг, шинжилгээ оношлогоонд хамрагддаг болохоор л тэр байх. Тэрнээс биш өөрсдөө мэдэхгүй яваа олон гетерочууд байгаа гэж бодож байна. Бүх хүмүүсээс шинжилгээ авбал аль ч ангид ойролцоо хувь эзлэх байх.

BorlaSQue said...

ккк дэээрх сэтгэгдлүүдийг уншиж байхад өөрснөө харин гетерочуудыг жаахан ингэээд нэг ингээд байна ууу даа???? гэсэн бодол төрлөө


угаасаа хүний төрөлхийн шинж чанар мах цусанд нь өөрөөсөө өөр хүнтэй нийлэмжгүй байх гэсэн нэг дүрэм шиг зүйл байдаг болхоор яаж ч чадахгүй.




бие биендээ гай болчихгүйхэн шиг л амьдрцгааж байвал тэгэээд болоо л гэж боддог юм

patatepatata said...

Bayabaga> haha, tavichihlaa. Aimaar tegeed idevhteigeer heruul hiij baina, keke...

anonymous> tiim uu? Bi erhgui gej bodood baisanshd,.. ZIa gehdee, erhiig ni hangaj chadahgui bol erhguitei adilhan l daa te?

jagaa> yamar ch baisan, todorhoi hemjeegeer unshaad yum bodoh bailgui dee.. Huleej avah bol shaardlaga baihgui baih l daa...

Edna> yavuulchihlaa, keke.

Bemer> haha, gehdee gaigui negen dotor ni baih shig baina aa?

anonymous> tavichihlaa, sqing

enhriimaa> harin tiim, zad enhriimaadna aa, lol.

eric> tegeed l yum l bol seegsiin tuhai bodoj baidag, chi ingehed oird seeges hiigeegui baihaa te? lol

Togloom shuu.

redcourse> haha, bi tsaana chini uraltsaad suid suid, lol

anonymous> magadgui l yum. Tegj bodoj baisangui.

eldevasuult> tavichihlaa, keke

dream> oldmol gej baidag esehiig bol sain medehgui yum, baih magadlaltai l baih. Jishee ni gay humuus dotor etseggui osson hun ih baidag ni etsgiin hairyg huseh huslees bolood gay boldog oldmol baij magadgui gesen utgaaraa. Gehdee humuusiin bichsenchlen, neg hoyor seeges hiigeed gay bolchdog yum bol baihgui. Tegeed, etseggui osoh geh met ch gesen, tuhain hunii shiidver bish bolohoor, oldmol geheesee iluu turulh gedegt tustei yum shig...

Noiton navch> yag unen, keke

Osobu> harin tiimee... Iim baihaar *Po gej neg dali dali, shali shali hiisen heruulch yum baidag yum* geed hun amitan toohoo bolichih vii te?

Mishima> chi muu uuruu heruulch (heruul hiiv, keke)

soul> hehe, chi yostoi lag oroltsson baileeshd te? Gehdee ih dajgui bichsen bailee.
DOX-yn huvid, shuluun humuus dotor ch gesen ih baigaa baih l da. Gehdee gay humuus ersdeltei buleg gedeg bol unen bolohoor...

redcourse> ingeed neg ingeed gej yuu gesen ug uu?

bayabaga said...

Po dream 2 iin yarian deer huviin bodloo helehed:

etseggui osoh gdg tailbar bas ih asuudaltai yum shig ee..

1.etseggui osson zondoo str8 hun bii,,

2.etseggui osson bailaa gehed adilhan neg gert, neg nohtsol baidal dund oschood ah duu 2 iin neg ni gay nuguu ni str8 baih ni hamgiin tugeemel bolohoor shiidverleh huchin zuil bol bish baih..

bi bolohoor gay baih ni tormol gdg tei 150 % sanal niildeg..onoog hurtel taniltssan humuus dund, yavtsiin dundaas gay bolson(oldmol)
hun gej sonsoj baigaagui bolohoor...neg bol bi dandaa ulaan gomo huntei (nairlaga ondortei??kk) taaraad baina uu..

Soul&Spirit said...

Амьдрал ч олон янзын амттай юм аа.

dream said...

bayabaga ajaa> minii medeh gay hvmvvs geheer ta hed l bolchood bn. oldmol hvn bdg esehiig medeh mash chuhal heregtei bsn yum. daanch nadad ene tuhaigaa heleed bjiih gay hvn ch gj haanaaas oldohov :P

tegheer oldmol gj bdagguim bj...

bi ch bas oldmol gj bdaggui bh gj boddog ldoo. yaahav zarim hvn yavtsiin dund gay bolchihson met haragddag ch ooroo torolhiin gdgee sn medreegui bsn bj bgaad ter n medegdeed ireheer busad hvmvvs oldmol gay geh meteer vzdeg bh.

sudalgaany ajil neg yosondoo nuran unav haha

Anonymous said...

enhriimadna gene shu, oodgui...goy arga bi haigaal bga za hariugaa awah

patatepatata said...

bayabaga> chinii helj baigaag bol oilgoj baina. Gehdee tormol gedegtei ch, oldmol gedeg ch gesen ali ali ni 100% batalgaa baihgui bolohoor, magadlalyn huvid baij boloh gedeg utgaaraa oldmol baij boloh yum shig sanagddag yum l daa. Gehdee uridchilan sergiileh geheer hudlaa asuudal baih l daa te? keke

soul> harin tiim, chocolade shig, bitter and sweet gedeg shig uu?

dream> ugaasaa buren batlagdsan yum baihgui, bugd taamaglal bolohoor. Odoogoor gehdee turulhiin gedeg ni iluu magadlal undurtei gedeg baih

enhriimaa> ajaa uurlasan uu? lol
hudlaa hudlaa. Huurhunshd

ollie said...

Муусайн гомо нар чинь ДОХ-оор үхээд дуусвал, үзэн ядаад байгаа хүмүүсийн хувьд хүсэн хүлээсэн үр дүн чинь болно шүү дээ, тэ?

- хахаха, солиот. гэхдээ чи хэчнээн ингэж тайлбар хийж бичлээ ч гэсэн тэр сэтгэгдэл бичсэн гарууд чинь ойлгохгүй ээ хөөрхий. магадгүй ойлгох чадваргүй ч юмуу, ойлгохыг, сонсохыг хүсдэг ч үгүй байх. өөрийнхөө зөв гэдэгт 100 хувь итгээл чихээ таглачихсан хүмүүс байгаа.

patatepatata said...

ollie> harin tiim, "ene yostoi zuvtguh geed yadchihajee" gesen humuus ih bailee, keke