Sunday, May 09, 2010

Өгүүллэгийн төгсгөл

Зиаг зиаг, эхэлсэн юмыг дуусгачихья байз, кэкэ.


Гэхдээ орчуулж байхдаа бодлоо л доо. Монгол хэлэнд *Уучлаарай* гэдэг үг аягүй зохихгүй үг юм тэ? Японы *Гомэн* гэдгийг орчуулах аягүй хэцүү байлаа...






Уучлаарай гэхээр нээх тийм албаны, хүнд сонсогдох юм...








--------------------



- Юу байна даа...



Костьюм пиджак өмссөн Томо баруун гараа өргөнгөө дуугарав.

Өмссөн костьюм нь ч тэр, пальто нь ч тэр, миний мэддэг эд биш байлаа.



Гудамжаар алхах хосууд яагаад ч аз жаргалаар дүүрэн юм шиг харагдах 12 сарын сүүлээр Томо бид хоёр дахин уулзсан юм.



Дахин дахин царайг нь эргээд санах гэж хичээх болгонд зугтааж байгаа юм шиг улам бүр бүдгэрэх миний ой дурсамжин доторх Томогийн царай, дахин уулзаад *ан нээрээ ийм царай шүү дээ* хэмээн эргэн санав.





- Сайн л биз дээ?

- Ан тийм, сайн сайн..



- За алив хөдлөх үү?



Томо миний утас руу залгасанаас хойш 3 долоо хоногийн дараа хамтдаа хоолонд орьё гэх Томогийн саналаар уулзаж байгаа нь энэ.



Эхлээд уулзах уу үгүй юу нилээд бодсон боловч, ганцxан зүйлийг дахин тодруулж асуумаар байсан тул уулзахаар шийдсэн юм.



- Энэ Итали хоолны газар аягүй дажгүй амттай. Чи шпагеттинд дуртай биз дээ тэ?

- Паста гээч, паста!

- Ямар ялгаатай юм, хэхэ



Модон тавилгатай, ширээний цагаан бүтээлгэн дээр виноны хундага, хутга сэрээ тавьсан тийм нэгэн ресторан байв



- Гоё газар байна шүү



- Тийм байгааз дээ? Ийшээ дагуулж ирэх ёстой байсан юм л даа



- ???



- Чамайг нүүдэг өдөр, уг нь орой болтол хүлээвэл энэ ресторанд хоолонд орьё гэж бодож байсан юм



Дахиад Томотой хамтдаа нэг ширээний цаана, нэг л цаг хугацааг өрнүүлж байгаа минь нэг л итгэмээргүй сонин санагдаж байв.



- Ан, тамхи татвал татаарай



Томо, уг нь ресторанд ороод, ширээнд сууюу үгүй юу тамхи татдаг байсан юм. Энэ өдөр яагаад ч юм тамхи асаах шинжгүй байсан тул би юу ч болсон хэлж үзэв



- Ан, тамхинаас гарчихсан



*Яагаад?* гэсэн үг аман дээр гарч ирсэн боловч, би юу ч болсон асуухаа болилоо. Бодвол авгай, гэдсэн доторх хүүхдээ бодоод больсон байж таараа...



- Тэгээ юу. Болж дээ



Би инээмсэглэн байж ийнхүү өгүүлэв.

Үсээ богиносгосон Томогийн царай, нэг л том хүн болсон юм харагдаж байв



- Гэнэт утсаар ярьсан, гайхсан уу?



- Харин тийм. эхлээд хэн нэг нь тоглоом шоглоомоор залгаад байна гэж бодсон шүү



- А... харин тиймээ... Намайг хуримаа хийхээр болсон гэж хэн нэгнээс тэртэй тэргүй дуулах байх гэж бодоод л... Жүн энэ тэр ч юм уу ...



Жүн гэдэг нь Томо бид хоёртой адилхан ажилд (Шөнийн дэлгүүр) ажилладаг байсан найз юм л даа. Бид хоёрыг үерхэж байсаныг бол мэддэггүй байсан байх, гэхдээ найзын хэвээрээ байдаг байсан юм.



- Чи тэгээд, найз залуу энэ тэртэй болж байна уу?



Томо жоохон гэмшсэн байраар асуув



- Паах, хуримаа хийх гэж байгаа хүн, хуучин найз охиноосоо тийм юм асуудаг юм гэнэ ээ!! би тоглоом шоглоомоор уурласан дүр үзүүлэв.





- Ан... уучлаарай...

Томо жоохон нухацтайгаар хүлээж авсан бололтой уучлалт гуйж байна.. Би яаж үргэлжлүүлэхээ мэдэхгүй юу ч болсон тоглоом шоглоомоо үргэлжлүүлэв



- Хэхэ, байлгүй яадаг юм. Найз залуугийн нэг хоёр байтугай, гурав дөрвөн ширхэг бол байнга шүү дээ..



- Ө, за...



Томо инээвхийлэн ингэж хэлсэнээ дахиад доошоо тонгойв..

Доошоо тонгойсон хэвээрээ Томогийн уруул чимээгүй нэг юм хэлж байна...

- Гэхдээ намайг өршөөгөөрэй...



Томогийн уруулыг хараад, өршөөгөөрэй гэж юу хэлэх гээд байгааг нь би нэг л сайн ойлгосонгүй..



Томо үргэлжлүүлж байна



- Салсанаасаа хойш хэлье гэж зөндөө удаан бодсон юм л даа.. Чамаас уучлалт гуйя гэж.. Олон амласан юмандаа хүрэлгүй, чамайг зөндөө гомдоосонд минь, хоёрын хооронд биелэхгүй амлалтууд хийсэнд минь...



- ...Хоёрын хооронд биелэхгүй гэж, анхнаасаа биелүүлье ч гэж бодоогүй байсан гэж үү?



- Үгүй л дээ... Тийм бол биш...



- Тэгвэл тэгээд л болоо юм биш үү? Тухайн үедээ үнэхээр л биелүүлье, тэгье гэж санаж байсан юм бол. Тэгээд ч би гомдож энэ тэр сүйд болоогүй шүү дээ...



- Анхан...



- Нэг юм асууж болох уу?

Хэсэг чимээгүй байдал үргэлжилсэний дараа би асуув.



- Анхан



- Надтай...



ингэж хэлээд би дуугаа хураав... нулимс гэнэт урсчихмаар болсон тул...

Энд нулимсаа харуулахгүй юм шүү хэмээн хэсэг хүчлээд, би үргэлжлүүлэв.



- Надтай үерхэж байсандаа харамсдаг уу? Эрэгтэй байсан хүнтэй найзалж байсандаа харамсдаг уу? хэмээн...



Бид хоёрын салсаны дараа Томо жирийн эмэгтэй хүнтэй хуримаа хийнэ. Миний хувьд Томотой хамт өнгөрөөсөн 4 жил бол ид шидийн юм шиг л, хэтэрхий их аз жаргалтай дөрвөн жил байсан юм. Тийм болохоор, энэхүү ид шид байхгүй болсоны дараа, Томо надтай өнгөрөөсөн дөрвөн жилээ бузар булай зүйл, алдаа, харамслаар дүүрэн байгаасай хэмээн бодохгүй байсан тулдаа энэ асуултыг шувт асуумаар байсан юм л даа...



- Яалаа гэж. Юу гэж харамсахав. Харин ч баярлаж явдаг юм. Чамтай учирсандаа би их баярлаж байдаг юм.



* Чамтай учирсандаа баярлаж явдаг* энэ л үг надад энэ үед хамгийн их хэрэгтэй байсан юм. Намайг гэх хүн, надтай учирсандаа баяртай байх хүн байна, байсан гэх найдвар, үүнээс хойш өөр хүнтэй уулзах учрахад ч гэсэн зөндөө их дэмжлэг болох учир...





- Жүн эд нар хуриманд чинь ирэх юм уу?



- Ан, ирнэ...

Кофендоо сүү хийнгээ Томо жоохон бэрэмхийлсэн байдалтай хэлж байна...



- Би ч гэсэн... Би ч гэсэн хуриманд чинь очиж болох уу? Мэдээж, хуучин найз охин гэж биш, харин оюутан цагийн андууд гэдэг нэрээр, Жүн эд нартай хамтдаа....



Томо гэнэт их гайхсан байдалтай намайг харсанаа өгүүлэв..



- Гэхдээ чи, тиймэрхүү юманд дургүйцэхгүй юу?

Томо намайг мэддэг тулдаа, яагаад ингэж асуух болсонд гайхангаа асууж байна



- Үгүй, харин ч очмоор байна. Чамайг *сүүлчийн * замд чинь гаргаж өгмөөр байна



Томог аз жаргалтай гэр бүл болох замд нь үдэж гаргахын зэрэгцээ, өөрийнхөө дотроо ч гэсэн шийдсэн нэгэн зүйл байсан юм



- .... Нээрээ юу? Хэрвээ чи л ирмээр байгаа бол,.. би үнэхээр баяртай байна... Заавал ирээрэй...



Томогийн нүд нь илт улайрч ирээд, (уйлахаар нүд улайдаг) толгойгоо унжуулангаа Томо хэлэв....



---------------------------------



Хэдэн сарын дараа.



Би Томогийн хурим луу яаран явж байв. Томогийн оюутан анд гэсэн нэрийн доор.

Том хуримын ордон биш, жижигхээн сүмд хурим нь болохоор болсон байв..



- Ө, Томогийн найзууд уу?



Сүмд очиход, Томогийн ээж нь биднийг хүлээж авлаа. Инээхээр нүд нь онийгоод, дүүрэн үрчлээ болчихдог тийм зөөлхөн нүдтэй хүн байлаа. Хажууханд нь Томотой их төстэй, аав нь бололтой хүн байна.



Жүн эд нартай холилдоод, аль болох хойд талын суудал дээр суув.

Тийм гоё гэхээргүй, нэг тийм сүмийн модон сандал. Гэхдээ олон хүний хүсэл, мөргөлийг шингээсэн болов уу гэмээр тийм л нэг сандал.



Би тэр сандал дээр суугаад дотроо мөргөв....





Пайпорган (Сүмийн хөгжим)-ийн чимээтэй зэрэгцээд Томо орж ирэв. Цав цагаан таксидо өмсчихөж. Хамаг биеэ барьчихсан Томог хараад золтой л инээчихсэнгүй. Түүний зэрэгцээ, Томотой өнгөрүүлсэн мөч болгон санаанд ороод, цээж дүүрээд, хамар шархираад ирэв... Би болж өгвөл уйлчихгүйсэн хэмээ дээшээ сүмийн цонхон дээрх мозайкийг харав..





Удалгүй, бэр орж ирэв. Аавтайгаа удаанаар алхах бэрийн эсрэг талд нь, хамаг биеэ барьсан Томогийн царай. Гэхдээ энэ царай, яалт ч байхгүй *эр нөхөр*-ийн царай байлаа. Жирэмслээд жоохон цөдийчихсөн гэдэстэй бэр...

Томогийн цус энүүгээр урсаж байгаа юм шүү гэх бодол..



Бөгж солилцох ёслол. Биеэ хэт барьсандаа тэр үү, нэг л сайн бөгжөө солилцож чадахгүй хоёр. Тэгээд, сайн болж өгөхгүй байгаадаа хоорондоо инээмсэглэх хос.



Энэхэн үед би бодлоо..



Хэрвээ би жинхэнээсээ, төрөлхийн эмэгтэй байсан бол ийнхүү инээж байгаа эмэгтэй нь би байх байсан болов уу? Хамтдаа байх нь ямар нэгэн гэмшиx зүйл биш, харин бусад хүмүүсийн ерөөлийг хүлээх байсан болов уу?



... Үгүй байхаа даа.. Ийм зүйл бодлоо гээд ямар ч утга байхгүй. Тэртэй тэргүй өдий болтол ингээд өсчихсөн, үргэлжилчихсэн болохоор.



*Хэрвээ*...xүмүүсийн хэлэх дуртай, бодох дуртай үгний нэг мэт.

Гэхдээ хэрвээ би эмэгтэй байсан бол, Томотой өдий болтолх энэхүү сайхан дурсамжуудыг өөрийн болгож чадахгүй л байсан болов уу.



Эрэгтэй болж төрөөд, эмэгтэй гадаад төрхийг өөрийн болгосон, эрэгтэй хэвээрээ Томотой учирч, эмэгтэй хэмээн түүнтэй үерхсэн миний зүрх сэтгэл, сүнс маань хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тийм болохоор, би *би* гэдгээрээ л байгаа нь хамгийн чухал юмаа даа хэмээн.



Томо, эхнэр хоёр нь хойшоо хараад, сууж байгаа анд найз, хамаатан луугаа инээмсэглэн бөхөлзөв.



Ингэхэд би нэг зүйлийг бат мэдэрсэн юм. Томо бид хоёрын түүх ингээд өндөрлөж байна аа гэж. Томогийн *эхлэл*-ийг, тэгээд өөрийнхөө дурлалын *төгсгөл*-ийг олж харахын тулд би энэхүү хуримын ёслолд оролцсон юм.



Гэхдээ Томо бид хоёрын учрал ямар нэгэн алдаа бол биш байсан юм шүү. Хамгийн урд эгнээнд суух Томогийн ээжийг харангаа би тэгж бодов.



- Баяр хүргэе. Тэгээд, эрүүл энх, хөөрхөн хүүтэй болоорой доо!

Би Томогийн эхнэр болох хүнд хэлэв



- Баярлалаа ингэж хэлээд тэрээр маш сайхан инээмсэглэв





- Ирсэнд баярласан шүү гээд Томо баруун гараа сунгав



- Анхан. Тэгээд аз жаргалтай байгаарай. Жоохон таргалчихаа юу даа?



Би жоохон явуулангаа Томод хэлэв...Миний баяртай байгаа гэдгийг бага ч гэсэн ойлгоосой хэмээн хүсэнгээ..



- За баяртай...



Би хуримын ёслолын дараах найранд оролгүйгээр энэ чигтээ харихаар шийдэв.

-------------------------



Томогийн төрсөн хүүхэд нь эрэгтэй хүүхэд байсан гэж сүүлд нь найзуудаасаа сонсов.

Юү (Дэлгэр? Дөлгөөн? кэкэ) гэдэг нэр өгсөн гэнэ.



Миний хүсэн хүлээсэн Юү...

19 comments:

MNED said...

Uneheer setgel hodolgoson saihan tuuh bailaa. Orchuulaga hiisen Patate chamd bayarllaa.

Anonymous said...

Yaasan uhaantai yum be. Burhan min. Bi baisan bol ter huuhniig usdej chireed Tomogoos savraa tat biach min geed alj hayahgui yu.
Ene nomiig unshih yumsan.
Po agaa mundag shoo. Dahiad bolj ugvul oruulaarai. ke ke
Aimaar davrtsan gar...

jagaa said...

Bayarlalaaa. mash sonirholtoi bailaa gehdee duusaagui shig sanagdahiin. Neeree Po-g XXX-ii gediimuu ene anon ilchilsen baina shu.

Особу said...

uuuuuuuuuu lag kino bolohnee :) orchuulga ni tasarhai shuuuuu, thanks honey

patatepatata said...

MNED> ene Ando geed, manai Enhriimaa shig l ih avyaastai huuhen yum shig baigaa yum. Amidralaa bicheed nom bolgochihoj baina geheer bas ih adtai te? keke

Anonymous> Oh chi odoo, ner mereer duudaad baihgui shuu! lol.
Neg burchlen zasaj oruulah gedeg yadargaatai yum, keke

Bi ch ugaasaa Boldoo baina uu, Gomboo baina uu ter ni ug ni neg ih chuhal bish l dee. Ugaasaa uulzaad taniltsah tohioldol oldvol uuriinhuu neriig nuuj haalgui taniltsuulaad ogno, keke. Hamgiin gol ni, tsarai ni haragdahgui internet deer ali neg nereer (nen yalanguyaa elbeg baidag ner)duudahaar, terentei adilhan nertei humuusiig humuus hardaad hetsuu bailgui gej bodood, Po gedeg neree heregleed baigaa yum l daa. Nogoo zavhai gomo Po gedeg chini, ter XXX bish baigaa daa? geed zuv zugeer yavj baisan, gemgui straight zaluuchuud hardagdaad ehelbel hetsuu sh dee te? Bi ch yaahav duurchihsen hun, lol

Jagaa> davhar davhar jirgehgui shuu! lol.. Neeree twitter deer ug helehiig Mongoloor jirgeh gedeg bil uu? as per the translation, ene ingeed duusaj baigaa ni unen shuu. Medeej ene hun urgeljluuleed amidarch baigaa bolohoor uur urgeljlel baigaa l baih l daa, gehdee minii medeh, internet deer baihgui yum bilee.

Osobu> Harin yag kino mino shig lag baigaaz? Bi guriisen shuu! Namaig bur ih magtaarai, lol

БэМэР said...

өө ёстой гоё.. данкэ

БэМэР said...

өө мартчиж, тэр уучлаарай өршөөгөөрэй гэдэг үг чиний хэлснээр аймар албаны санагдаад байдышд.. дэмжжийн дэмжжийн..
банжиг дээр байсан хүйсээ солиулах мэс засал хийлгэдэг чэн энэний үргэлжлэл мөн тэ

ershuu said...

po ania ch sain orchuulah yumaa, bayarlalaa.

Anonymous said...

yooo yaanaa nulims duslaa shde, ymar aimaaaar ih tewcheer weee. bi orond ni bsan bol...bayrlalaa Pateta

edna said...

many many TNX (^o^)

Anonymous said...

Sorry Po agaa! Neriig n bichsend. Po agaataigaa hamt naimaaljnii har yum / naimaalj usand baihdaa gar hurgeheer neg har yum goojuulaad baidag shdee zugtaj barihdaa /-tai spaghetti idej baisnaa sanaj baina. Po agaagiin odoogiin hellegeer bol ex ex ex-tei hamt kkk.
Manai Po agaa naanaa helemgii dolomgoi hediich unen chanartaa ih sain agaa baidiim...

patatepatata said...

BeMer> urgeljlel ni bish, dahij oruulj baigaa yum. Banjig deer oruulaagui baisan bolohoor

Ershuu> your welcome

enhriimaa> ene gehdee joohon hetruulegtei baihaa gej bodogdood baigaa...

Edna> no worries

anonymous> an, ter jaalhuu baisan yum uu? keke. Anyways, oilgoson bol boljiinoo (lag tomrov) keke

eldevasuult said...

yag kino shig bichjee, goyo bolj, bayarlalaa, mash ih bayarlalaa,


Eh helee martaj bgaa yum daa PO muu zolig chini,

Uuchlaarai gedeg ug chini jiriin sonsogddogiin sh dee.
Ta nar shig eh heleeree yarihgui udsan humuust sonin sonsogddog baih,

Duu aviagaaraa uuchlaaraigaa helne sh dee.

Dotnii hunii argdaj uuchlal guival zaaaaaaaaa uuuchlaaaaraidaa!!!!
uuchilchihaldaa!!

esvel uuchlaarai neg yum asuuj boloh uu,

hunii hol gar deer gisigchihvel uchlarai geed l..


geh met


oir baisan bol hel amaarai heleed sonsgood medruuleed ogoh yumsan,

zarim uyed bol uuchlaarai gej helelguigeer gemshij bgaagaa oilgoolna sh dee, uil hodlolooroo oilguulna sh dee

eldevasuult said...

Hunii helend uusaj baihaar, hunii heliig ooriinhoo helend uusgadag baihgui yu kekeke
shar gozoigood bna aa,

Gadaad heliig yuun lag surdagiin,
Mongoldoo bsan bol uuchlaarai geed torohgui heleh l bsan daa hehehe

Bi bas neg ohiniig medhe yum bna, Turked surch surch irsenee MGL tv uzej bsan aa MGL hel yamar sonin sonsogdood bna aa gedeg bgaa.
ter Turk ruugaa zail gej helchihmeer snagdsan ch helee hazaad l kakaka aimaar Turkjsen bna sh dee geed l ongorson kkkk

patatepatata said...

eldevasuult> gehdee, mongol hel sonin bolood baigaa ni bol unen baihaa. Erteer Bayabagatai hamtdaa tsailj baihdaa baahan tiim yum yarij baisan yum. Neeh tiim sonin, hondii, huiten, modon helleguudiig ogt torolguigeer yariad baigaa ni.

Yamar ch baisan, namaig Mongold baisan 1990-eed onoos bol shal uur bolchihson yum shig. Angli mangli helnii ugnuudiig shuud ter chigeer ni modon mayagaar orchuulaad, tegeed ter chigt ni hereglechihsen geh yum uu...

Uuchlaarai gedgiin huvid, medeej, heregleh uyedee heregledeg l dee. Hol deer gishgeh ch yum uu, uuchilchih l daa, yee l dee ene ter gedeg shig. Gehdee, ene bichleg dotor baigaa *Gomen...* gedeg ni chinii ene deer bichseneer, yuu ch helehguigeer medruulehtei tustei baih.
Gehdee manaihan uuchlaarai, bayarlalaa gedgiig ugaasaa ih heregledeggui ard tumen shig sanagddag yum. Tiim, *helelguigeer oilgoltsdog* geh yum uu daa. Tiim tal ni sain ch gesen, anh yapond irj baihad *Uuchlaarai/ bayarlalaa* gej baragtai heregledeggui geed zagnuulj baisan udaatai, keke. Ta nar uursduu hetruulj heregleed baina gej heruul hiij baisan shig sanagdaj baina, lol.

Mongol helnii taraa daraa Bayabagaar goyo yum bichuulne ee!
kkk

Ter turk luugee zail gedeg arai l hetruulchihej ee.
Mongol helendee muudsandaa bish, TV-nii, orchin uyeiin Mongol hel heterhii uurchlugduud baigaad uchir ni baigaa baih gej bi bodood baidishd...

БэМэР said...

үгүй ээ.. энийг оруулж байгаан байлээ лдээ, гэхдээ эхлээд тэр хүйс солиулдаг мэс засал хийлгэж байдаг нь тэгүүл эхэндээ юмуу хэхэ

eldevasuult said...

Odoo Mongolchuud mash ih bayarlalaa , uuchlaaraig heregledeg bolson sh dee,
Ugaasaa bid nar biye biyenee mederch oilgodog ard tumen gej bi boddog.

Tiim bolohoor busad ulsiin yarianii hev mayagtai shuud haritsuulj bolohgui baihaa,

Usiig ni uuval yosiig ni dag geed goyo ug bna sh dee tsaana chini manai Mongoliin,
Busadiin hel soyoliig surch bolno l doo, mash sain sur, gehdee oorsdiinhoo hel soyoliig uguisgej bai l daa


hehehe za za ingeed hun yavuulaad bval yavuulaad l baih yum bna,
udval PO ania uurlaj magdgui,
iim tom bolchihson ohind bi zaagaad baih ni haashain tee,



gehdee chi shuu, dahiad zambraagui gogo yumnuudaa bicheeree, ineed aldaad l bayasaad unshaad baidag shuu,

eldevasuult said...

buu uguisgej gesen shuu hehehe ( zalruulav)

patatepatata said...

eldevasuult> bi mongol helee uguisgesen yum bish shuu dee.

Orchin uyed modon helleguud ih bolson gedeg ni bol harin bodogdood baigaa zuil.

Soyol gedeg ugaasaa uur uur, tegeed tuhain helnii nuanse gej yum ali ch helend baidag bogood, ali ch hel uur uuriinhuuruu bayalag bolohoor.
Mongol helend baidag neg ugiig, gadaadyn yag taarchihsan neg ugeer ilerhiilj bolohgui tohioldol baidag shig, ene *gomen* gedeg ugiig, shuud uuchlaarai gej orchuulahaar bish yum aa gesen utgaaraa. Orshoogoorei gesen ni arai l oirhon sonsogdood baigaa yum.

Mongol orchin baisan bol, ali esvel oguulleg bish baisan bol *uuchlaarai* gedgiig orchuulahgui baisan ch boloh baih l daa. *Gemshingui hartsaar haraad, namaigaa urshuuguurei gev...* gedeg ch yum uu te??

Manaihan ugaasaa bayarlalaa, uuchlaarai geh metiin iim ugnuudiig neg ih hereglelguigeer oilgoltsdog tal baigaa uchir.

Suuliin uyed gehdee hunguhun uuchlalt guih uyed gadaad sooriig heregledeg bolood baina uu te?