Wednesday, May 19, 2010

Baabar ajaa

----------------------------------



Гэнэтийн бороо шиг хааяа хааяагийн 70 мянга, хүүхдийн мөнгө, авилгачдын хулгай дээрмийг энд тооцолгүйгээр зүгээр статистик дундачаа хэлж байна. Монгол багшийн бэлдсэн мастер цолтон ихэнхдээ зах дээр ногооны худалдагч болдог учраас, монгол эмчийн бүтээлийн үр дүнд дундач наслалт 70 хүрдэггүй, хүн амын дундах халдварт өвчлөлт өндөр, ой хүртэл хүүхдийн эндэгдэл дэлхийн төвшнөөс дээгүүр учраас манай цалин ийм байгаа. Монгол өвчтөн олсон мөнгөөө хармайлаад үгүйдээ л Эрээний эмнэлэг рүү, үгүй бол лам бөө үзмэрч рүү гүйдэг учраас. Дундаж монгол шүүгчийн гомдол барагдуулалт ихэнхдээ хэний ч сэтгэлд нийцдэггүй учраас. Монгол үйлдвэрлэгч нар 999 – үүлээ нийлж тус бүрдээ 700 доллар гаргаад энэ мөнгөөрөө 11 тэрбум долларын ашиглалтын өртөгтэй ордыг эзэмшинэ гээд таван кийлийн хүрз бариад дайрдаг учраас. Монгол дуучдын энүүхэндээ хит болсон хөгжим нь гадны юмыг эрээгүй хулгайлсан байдаг учраас. Монгол хүмүүс субботникоор 70 гаруй жилд ширэнгэ болохуйц олон мод тарьсан боловч 99 хувь нь ургадаггүй учраас. Монгол инженерүүд байгаа цахилгаан станцынхаа засварт хоёр шинийг барих мөнгө үрдэг учраас. Монгол эрдэмтэд “шинэ нээлтээ” зах зээлд гаргаж худалдахын оронд зөвхөн Монголдоо, эх орондоо зориулна, гадныханд ашиглуулахгүй гэж марзан юм ярьдаг учраас. Монголын парламентийн гишүүдийн үнэн сэтгэлээсээ ханддаг ганц юм нь морь уралдуудах байдаг учраас. Монголын Ерөнхийлөгч улсаа хөгжүүлэхийн тулд уул тахиж, хөгжлийн түлхүүрийг савдагаас гуйдаг учраас. Монгол Ерөнхий сайд зах дээр очиж өргөн хэрэглээний барааны үнийг буулгах үүрэг өгдөг учраас… бид ийм л цалин авдаг юм даа. Румын ч бас ялгаагүй ийм л юм шиг байна лээ. Лам хувраг, үзмэрч, бөө удган, илбэ жатгачингууд юу ч хэлдэг үздэг бай, энэ хорвоо өөрийн жамаараа л урагшилдаг.


------------------------------------------------------------------



http://sonin.mn/2010/05/18/baabar/



Хэхэ, манай Баабар ажаа (одоо ч бараг, ажаа гэхээсээ чавганц гэхээр болчихсон л доо... Байж байгаа царай төрх энэ тэр нь хүртэл...лол) одоо ингэж хамаагүй чалчиж байж, Даяар Монголынхонд *Монголчуудаа доромжиллоо* гэдэг нэрийдлээр алуулах гэж байгаа юм (лол)



Гэхдээ угаасаа үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэдэг дээ тэ? лол (Зөвөөрөө, Үхэр унасан хүнд нохой, үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэдэг бил үү?)



Зиа тэр дэмийрэх ч яахав.

Монгол 999 гээд юу яриад байна аа гээд, асар соёлоос хоцрогдсон болохоороо гайхаад байсан, бас их аятайхан үлгэр манайхан зохиосон юм байна тэ?

Мянгуужингийн зам, цэнхэр ягаат тасалбарууд (юун ч Гомо өнгөтэй юм бээ дээ тэ?), хүний 1,500 дойлуур, 70 мянгын тэтгэлэг энээ тэрээ гэдэг дээрээ нэмээд...



Энэрэл гэнэ үү? энэ хүний бичсэн, баахан довны хэрүүл шиг бичлэгийг хальт уншиж (нэг бүрчлэн уншия гэсэн дургүй хүрчихэж байлээ.. ) жаал ойлголт олж авав...


Баабар, гэхдээ яг зөв голоор нь олоод ёжилчихож. Ийм жавьж ажаа нар хааяа хэрэгтэй шүү тэ? кэкэкэ


Зиаг тэр ч яахав.


Өнөөдөр өөр жаал гэгээрч авсан бичлэг гэвэл энэ *МАХН-ын байрыг Хятадын Сычуаний барилгачид барьж байна* гэдэг байлаа...


За тэр хятад монгол нь ч дүүрч, манай Даяар Монголынхон учрыг нь олно биз...

Гэхдээ л иймэрхүү юм уншихаар нээрээ дур гутах юм аа...



Нэг ширхэг хүнд таалагдмаар юм хийхгүй юм аа...



Ганц эмнэлэг, төрөх газар барьчихгүй байж, ганц дулааны шугам, цэвэр бохирын шугам тавьчихгүй байж, ганц хоёрхон цахилгаан станцаа засварлачихгүй байж, Улаанбаатар хотынхоо бохирын шугамыг янзалчихгүй байж, (намынхаа) гэр оронг (улсын мөнгөөр) янзлах дээшлүүлэх болохоороо үгүй их мөнгөтэй юм аа тэ? Төр гэдэг чинь, хувь хүмүүсийн хийж чадахгүй, хийгээд ашиг багатай зүйлийг түлхүү хийх үүрэгтэй эд л баймаар юм тэ?



Энэ эсвэл орчин үеийн Монгол сэтгэхүй юу?

Манай ах мах нар гээд хүмүүс бас их төстэй юм хийгээд байгаа харагддаг юм. Компани нь эргэлтийн мөнгө байхгүй болчихоод байхад л өөртөө 4 өрөө шинэ байр бариулаад л, шинэ машин аваад л... Тиймэрхүү юмаар *Гаднаа гяланцаг (дотроо пяланцаг)* байхгүй болохоор, бизнесийн түншүүд нь үл тоомсорлоод, бизнес олддоггүй юм гэсэн тайлбар хийгээд байх шиг байсан... еэ юу л бол...



Зиаг тэгээд, ажлын байраа хэдэн хөлсний хятадуудад эзлүүлчихдэг. Би нэг их хятадуудад дургүй энэ тэр бол биш, жирийн иргэд, барилгачид нь бол, жирийн л нэг муу ядарсан хүмүүс байдаг гэж хувьдаа боддог юм. Гэхдээ ийм нөхцөл байдал бий болгож байдаг хүмүүс төрийг барьж байдаг гэдэг нь үнэхээр юу ч хэлэхэв дээ...



Үгүй яах вээ, хийж болно л доо, тэр нь хямдхан бөгөөд чанартай байх юм бол.



Гэхдээ ёстой жинхэнэ үнэнгээсээ, хэрвээ л төр барилцаж байгаа хүмүүс бол *Гаднаа гяланцаг / политикалли райт* байдлаар ч болсон эх оронч юм шиг царай гаргаж болно доо тэ? Ядаж баригдахгүйхэн шиг ч юм уу тэ? Бид нар эх орныхоо ажилчдыг ажиллуулж байгаа гэсэн Пий Аар хийдэг ч юм уу тэ?



Ядаж л сонгогчидоосоо очков, оноо авна гэдэг үүднээсээ.



Тийм юмаа хүртэл үл тоомсорлон иймэрхүү *политикалли вээри вронг* юмыг улаан цаймдаа гаран байж хийх нь, нэг бол дүүрчихсэн тэнэг, нэг бол олон түмнээ ингэтлээ ҮЛ ТООМСОРЛОСОН, БАСАЖ БАЙГААгийн илрэл болов уу гэмээр...



Зиаг тэгээд үргэлжлүүлээд уншлаа...



Нөгөө л нэг хот хөдөөгөөрөө талцсан, *Хөдөөнийхөн гэмт хэрэг хийж байна* энэ тэр гэсэн утгатай нийтлэлүүд...


......
/



Баахан дэмий дэмий нийтлэл уншиж тархиа хэрэггүй мэдээллээр дүүргэх шив дээ, кэкэ.
Ан, гэхдээ угаасаа ч хэрэгтэй юм дотор нь байгаа тархи биш дээ тэ? kekeke



Ажил тарахаараа явж архи ууя гэсэн, өнөөдөр дахиад л 2 хүртэл ажил дээр дэмийрч таараад, чадсангүй...
Түрүүчийн долоо хоног томуу туссан гээд архи уугаагүй, энэ долоо хоног ажил гээд архи уухгүй байна гэхээр...



Зиаг нэг тиймэрхүү, харья байз...
Бай бай бий

7 comments:

Rhea said...

харин тэгээд байгаамоо

WildandFancy said...

zaza ania bi tand neg medeelel uguy, Dayar Mongoliinkhon homophobia ged l baikh uym tiim uym baikhgui shu de, kharin ch ter dotor chin TBB-uudin surgaltand suuj baisan, gay friendly, some of them might be MSM khumuus bdag uym shu de. Lag friendly khelj bga uym shu hehehe

patatepatata said...

Rhea> te?

Wild> hehe, end gehdee gomo fobik gej heleeguishdee, lol

Yag unendee dayaar Mongolynhontoi uulzaj uzeegui bolohoor sain medehgui yum, gehdee l het tuilshirdag uzel bodol ni nadad neg ih taalagddaggui yum l daa....

BorlaSQue said...

Баабарын дээрх нийтлэл таалагдлаа. Үнэн хэлж. Хэдий миний тухай ярьж байгаам шиг санагдсан ч гэсэн.

Гэхдээ Монгол багш нарын бэлтгэсэн магиструуд зах дээр ногоо зардаг гэж худлаа. Зарим нэг мэр сэр ганц хоёрхон арчаагүй арын өврийн хаалгаар диплом авсан нь эсвэл улсынхаас гадна хувийн бизнес эрхлэгчид тэгдэг байж болох л юм. гэхдээ Бөгдөөрөө магистр гэвэл битий шаа л гэнэ дээ.











Тэр хувьсгалт намын тухайд. Тэд чинь тойргын сонгууль дээр хүртэл хамт нэр дэвшигчидээ ардчилсан намынханд худалдаад шавартай нь хутгалдуулчихдаг улс. Тэр зэргийн юмыг улаан цайн байж хийхгүй, сайхан шижир алтан шүдээ яралзуулж байгаад л хийдэг улс. Яриад ч хэрэггүй. Ардчилсан намд ч тийм хүмүүс байна хувьсгалтт намд ч тийм хүмүүс байна. Альнь хэн болохыг таахын арга байхгүй. Бүгдээрээ адилавтар улс. Нэг нь харьцангуй их, нөгөө нь харьцангуй бага шуналтай гэдгээрээ л адилхан болхоос. Шунал, муу санаа бол аль алинд байгаа гэж би боддог.













Тэр хятад барилгачидын хувьд бол сайшаах ч гүй, буруушаах ч гүй. сайшаах ч үг байгаа, буруушаах ч үг байгаа болхоор

BorlaSQue said...

яагаад миний уртаас урт сээгий ороогүйн бол ???

patatepatata said...

redcourse> urt seegii chini orson l baishd, keke.

Mongold ochihooroo neg hyatad barilgachin zaluu amtlaad uzeh bas sonirholtoi baij magadgui l yum te? lol

BorlaSQue said...

patatepatata : битий заваан юм яриадий чи. олигтой л байв гэж үү????????? завхарсан юм