Sunday, May 09, 2010

Haniad hurchihej...



Алтан долоо хоног маань жинхэнээсээ дуусав.


Ууж идээд дууссан, тэгсэн ханиад хурчихэж...

Унтаж байсан, вафль идмээр санагдаад, зуудлээд байсан. Бодвол сургуулийн киоск шиг юмнаас л авах гээд байгаа юм шиг байгаа юм.

1996-7 оны үед 50 төгрөгний хятад вафль зардаг байсан даа?  Тэрийг.
Орос вафльнаас арай зузаан, тэгээд орос вафлийг талаар нь хуваачихсан юм шиг хэлбэртэй.

Уг нь печень идмээр байсан юм. Тэгээд киоск яваад орсон байхгүй, харин вафль харагдаад, наадахыг чинь авья гэхээр, өөр хүн авчихсан, захиалгатай гээд хавьтуулахгүй юм... Балиар бүдүүн авгай, муу хар биач...







Тэгээд сэрчихлээ... Экс экс экс бойфриэнддээ юу идмээр байгаагаа дамжуулав...
Вафль гээд..


Тэгсэн, японд чинь вафль гэхээр ийм юм санаанд нь буудаг болохоор, нөгөөх чинь ойлгодоггүй...

Тэгээд, нимгэхэн, давхарласан, голд нь шоколад юм уу крем хавчуулсан гээд зөндөө удаан тайлбарлаад дийлсэнгүй...
Миний япон хэл дуусав...

Вафльийг японоор юу гэдэг юм бэ хүмүүсээ???

Зиаг тэгээд ямарч байсан, вафль идэх мөрөөдөл маань бүтэлгүй өнгөрсөн тул, одоо Хундага ажаагийн хийж ирсэн салатны үлдэгдэлийг талхтай хольж идэнгээ тэмдэглэл хөтлөөд сууж байна. Өндөгний салат, талхтай аягүй гоё зохицох юм аа тэ?
Өчигдөр талыг нь гаргасанаа, *талх дуусчихсан* гэж худлаа хэлээд, талыг нь ганцаараа идэх гээд цааш нь жоорлочихсон байсан юм.
Ганцаараа идсэн гахай таргалдаггүй гэдэг биз дээ тэ? Диет ч болно, олон сайн талтай байх гэж бодоод, кэкэ.


Зиаг тэр ч яахав...
Юу ч болсон алтан долоо хоногийн сүүлчийн өдрүүд.

Хоёр даxьд өглөө босчихоод, юм идчихээд, өдрийн унтлага. Орой зургаа гэж босоод, гарч жаал алхчихаад тэгээд архидав.
Интернетээс 25-тай нэг, 24-тэй нэг хуухэд уургалж авчихаад хоол идсэнийхээ дараа. Гэхдээ нээрээ интернет гэдэг буянтай эд шүү тэ? ккк

Нэг нь *гадагаад хүнд дуртай* нэгэн байсан болохоор, хамгийн сүүлд нэг америкт уургалуулуулж өгчихөөд гэртээ харив.


Гурав дахь> 
Барбекю хийв. 28 хэм дулаан, цэлмэг гоё өдөр байсан тул, 6 гомо нийлж авч байгаад.




Хажууд, бодвол гоукон бололтой, 5-6 банди, 5-6 охидууд байсан юм.








Тэрийг харж *Охид хөвгүүд хэрхэн ан хийдэг талаар* ажиглангаа, архи уусан шиг, мах идсэн шиг... Хоорондоо харилцан саналаа солилцсон шиг...

- Энэ ягаан палаажтай охин нь бодвол лидер нь, бусдыгаа дагуулж ирсэн байх. Яагаад гэвэл, бусад охидууд нь энэ охиноосоо төөм хирээр л царай муутай байгаа биз дээ?

- Эр хүнийг ходоодоор нь уургал гэдгийг лоозон болгосон охин бололтой. Шарж байгаа махны дэргэдээс салахгүй, залуучуудад аягалж өгөнгөө оноо авах гээд байгаа бололтой.

- Залуучууд нь уургалж байгаа юм шиг харагдаж байгаа ч, яг үнэндээ бол, охидууд нь ялаа шавьжаар хооллодог махан идэштэй ургамал/ цэцэг тийм зохион байгуулалттай байхгүй юу. Хүлээж байгаад л, ирэнгүүт нь ХАППП гээд л...

- Ан. залуу хүүхэн хоёрын дундуур, гурав дагч охин орж ирлээ.. Шинээр орж ирсэн охин, залууг аваад, тойргоос холдуулан өөрийн хүрээндээ дагуулж гарахдаа амжилттай байв.  Үлдсэн эхний охин яаж хариугаа авах бол??? Юу ч болсон өөр залуу луу явж байгаа болж анхаарал татах стратеги хэрэгжүүллээ...
Ан, буцаад тойргийн гадна байгаа залуу, дундуур орсон балиар *янхан* хоёрын дундуур орж үймүүлэх ажиллагаанд орлоо..... Дон... Тэмцээн дууссан шүгэл дуугарав... Манай эхний охин, идэх гэж байсан залуугаа дундуур орсон *балиар янхан*-аас буцааж авч чадсангүй... Цэнхэр булан яллаа















гэх мэтээр, ёстой л дэлхийн хөл бөмбөгийн аваргын тэмцээн тайлбарлаж байгаа юм шиг л баахан амны балиагаа гарган байж барбекюдэв...

Гол зорилго юу байсан юм бол? за тэр ямар хамаатай юм тэ? Хөгжилтэй л байвал, кэкэ



4 дэх> ажил
5 дахь> ажил. Орой нь 2 найзтайгаа нийлж параанц хоолны газар хоол идчихээд, залуу уургалах санаатай Шинбаши гээд бизнесман их ордог газар очсон, хэзээ язааныхаараа бүтэл муутай, тэгээд 2-р хороолол орж архи уугаад орой унтав.


Хагассайн>  80-аад оноор сэдэвлэсэн хоум партитай байсан тул, Харажүкү гэдэг газар луу явж хувцас цуглуулав...









- Силкэн цамц
- Чанамал жинс
- Саравч
- Нүдний шил/оймс, айхтар бүсээр нэмэрлээд

 Воооуу... 80с!!!

Мэдээж гэр оронгоо хүртэл 80с болгоно биз дээ?
Дисконы гэрэлтүүлэгч энэ тэр гээд, кэкэ


Даанч, 30-аад хүүхэд ирсэн боловч, ийм алиа салбадай шиг хувцасласан хүн надаас өөр байгаагүй...









80s yamar ch padi baihgui, kkk




an, ene bol bolj baina shuu, 80s, keke





Гомдмоор юм аа тэ? лол








Хундаган аниадаа эртнээс тайлбарласан бол будаа болгох байсан байх тэ?
Ид ЗАЛУУ ЗУЛГААДАГ байсан үе нь байсан байж таараа, тэгээд л, *Уулын нугад чамтайгаа...* гэж ирээд л тангодоод л тэ?? 
Ямар ч байсан, чихэртэй усаар үсээ босгоод *Итали үстэй* болдог байсан талаараа нүдээ онийлгож ирээд л, их л санааширсан байдалтай ярьж өгч байлээ, кэкэкэкэ


Нэг тиймэрхүү нэг иймэрхүү...
Энэ удаад гэхдээ дэндүү олон хүн дуудчихсан болохоор, нэг хүнтэй тухтай суугаад юм ярьчих зав гараагүй нь жоохон тиймхэн.



 (Manai geriin gadaa backyardad byatshan disco bolj bui baidal.... DIsko geheer 80s yum baishd te? keke)


Хундага ажаа, Баябага ажаа хоёртой *Дараа зөвхөн Монголчуудаараа нэг хоум парти хийяа тэ?* гэж тохиролцоод дуусав.

Өнөөдөр ханиад хүрчихсэн, гэрээс гарсангүй. Хааяа гэхдээ зүгээршд тэ?



11 comments:

dream said...

haniad hvreh haayaa zvgeer l yum sig bn shd :P

taria tariulj bn... iim ayataihan medremj ogdog biluu? gesenshuu yum bodoool suuj bn :D

bayabaga said...

weehaasu ch bilu neg ter zugiin ug
bdag sanagdana.

bayabaga said...

Gsnees ochdor neeree asar hugjiltei bsan shu..haha..ter hamriin uzuur deeree mengetei HUUHED hachin hoorhon & sexy bsan. Daanch 38taim bj 25ta yum shig haragdaad bdag ni baga zereg huuramch Dambiijaa torhtei..kk..
Takao chan neeree nileen photogenic yum bna te? Hoorhon garsan bna...

MNED said...

Haluun zunaar haniad hureh neg bodoliin aimaar daramttai tee..
Altan 7 honog gej... Ene tanai nutagt 5 sariin eheer buh niitiin amralt boldog yum uu?

БэМэР said...

гоё л хувцасласан байшд

patatepatata said...

dream> chi mini bas haniad hurchihee yuu? Taria tariulah durtai gej... Saihan mazochist gar uu ugui yuu, keke

bayabaga> harin tiimerhuu ug baidag sanagdaad, tegsen hirnee sanaand orohgui. Takashi, oroi ni garch irehdee avchirsan bailee, gehdee yuu gedeg yum gesen neriig ni medehgui bailee, keke

btw... ter chinii durlaad baisan 38-t chini nadruu yur ni bol handtai baileeshd.. Daanch, joohon uitgartai sanagdaad, neg ih setgel tatagdaagui. Tegeed deerees ni heterhii zaluu haragddag hulhiny, yaria neg ih niilehgui bairyn, amttai tort hiij chaddag (minus point, lol) ene ter geed... Chi avbal av av, lol

Takao-kun, fermon baihgui ni joohon haramsaltai. Fermon bagatai hun, zuragan deer iluu huurhun garaad, fermon ihtei hun zurgan deer iluu tsarai muutai gardag yum bish uu? ex.ex ene teriig oroltsuulaad, lol. Gehdee seegesdee bol sain shuu, Takao-kun, lol

MNED> harin tiim. Hed heden bayaruud davhtsaad, tegeed 4-5 honog amralt baidag yum. Doloo honog geed surtei nerlechihsen bolohoos...

BeMer> uuruu 80-aad onoos zalarsan uu ain> keke. Gehdee nayaad ond bol degjin zaluud orohoor baigaaz dee te? lol

БэМэР said...

хэхэ 80аад онд бараг сураг ажиггүй байсышд
дихдээ л яадын гоё л байшд :р

patatepatata said...

BeMeR> Ish, nyalh baisan yum uu? kkk

Anonymous said...

хаха гуцдын.

чамайг ганцааранг чэнн хөөрцөн байхаар л өрөвдөөд хамж шимээд ярьж өгсөндөг..итали үстэй бандь, сиилкэн цамц, хятад шаахай..

ай алтан үе мину зэ

тэр хамрын үзүүр дээрээ тэмдэгт ч хөөрхөн залуу байсаан, даанч таануудын ангийм даа.. гэж бодоол би хаяаад гарсааааан

хундага

BorlaSQue said...

хундага эээмрийн ккк

patatepatata said...

hundaga> hudlaa ichinguireed l, keke

redcourse> harin tiim baigaaz? kekeke