Tuesday, November 03, 2009

Coming out

Утагува гуайн комиксоос нэгийг оруулчихья.

Утагува гуай, нодлингоос хойш өдөр болгон блог дээрээ нэг комикс бичиж (асар их хөдөлмөр тэ?) байсаныг нь би саяхан олж уншсан юм.

Олсон дороо амтанд нь автаад, хүний бүтэн жилийн хөдөлмөрийг 7 хоногийн дотор, ажлынхаа жорлонгоос уншаад дуусгачихсан гэхээр үнэн хүнд тэ? кэкэ.

Энэ комиксоо удахгүй ном болгож хэвлүүлэх сурагтай байсан, гарахаар нь зоолттой авна. Япон хэл мэддэг хүн бол аваад уншаад үзэхэд их дажгүй байх!!!!

Утагува гуай нь All About Japan гэдэг сайт дээр юм хэвлэдэг байсан бөгөөд, хамгийн сүүлд NHK-ийн сайт дээр хүртэл ' Хэрвээ баавгайтай ойд дайралдвал яах нь хамгийн ухаалаг вэ' гэдэгэрхүү, *Хэрвээ ГОМО хүнтэй дайралдвал яаж харьцвал дээр вэ* гэдэг цуврал бичих мэтээр асар нийгмийн идэвхтэй улаан ГОМО болно, кэкэ

Энэ удаад, түүний комиксоос нэгийг нь бага зэрэг өөрчлөөд оруулаад үзье.


Хүн эцэг эхдээ өөрийнхөө талаар бүх зүйлээ хэлэх албагүй. Тийм ч болохоор, өөрийгөө гомо гэдгээ илчлэх талаар ч гэсэн, заавал хэлж зүрхийг нь савчуулах хэрэг байхгүй болов уу гэж би хувьдаа боддог юм.

Гэхдээ юм гэдэг сонин. Хааяа юмаа үнэнээр нь илчлэх нь чухал болох үе ч байна. Миний хувьд, угаасаа хүнд өөрийгөө заавал илчлэн дэлгэх албагүй гэж боддог ч, ээжийнхээ хувьд хэлсэн нь дээр гэж бодоод өөрийгөө каминг оут хийсэн нь өнгөрсөн жилийн 10 сар.

Угаасаа хамт амьдардаггүй олон жил болсон, дээрээс нь хуучин найз залуутайгаа хамт амьдардаг маань ч нөлөөлөөд ээжийгээ гэр орондоо урьж авчирч чадахгүй, нэг тийм хөндий уур амьсгал мэдэгдээд эхэлдэг болсон маань бүх зүйлийн эхлэл байв.

Насан туршдаа нуугаад, тэгээд, насан туршдаа ээжтэйгээ ямар нэгэн байдлаар хол хөндий байх уу, аль эсвэл, хэдий сэтгэл санаагаар унаж магадгүй ч гэсэн хэлээд үзсэн нь дээр үү гэж хэдэн жил жаал шаналсан юм.

Ингээд нодлин жил.... Сайндаа ч биш, согтсон дээрээ пал хийтэл аваад хаячихсан....



Ихэнх тохиолдолд, нууцаа хэлсэн хүүхдийнх нь сэтгэлзүйн талаар санаа зовох хүн их байдаг ч, үнэндээ сонсоно гэж бодоогүй байсан зүйлээ сонссон ээжүүдийн сэтгэхүйд нилээд хүнд цохилт болдог мэт




*Гэдсэн дотор байхад нь буруу зөрүү хөгжил сонсгож байсанаас болсон юм болов уу???* ч гэдэг юм уу, *Би ямар нэг байдлаар буруу өсгөж хүмүүжүүлсэнийх юм болов уу??* гэх мэтээр. Манай ээж л лав, намайг анх хэлсэн өдөр энэ 2 асуултыг 2-ууланг нь асууж байв... (Намайг гэдсэн дотор байхад нь Пинк Флойд, Лед Зеппелин, Дийп Пурпле энэ тэрийг сонсгодог байсан гэж байлээ, кэкэ)



Гэвч, эх гэдэг агуу хүн. Ихээр шаналсны эцэст ч гэсэн, хүү нь алуурчин ч бай, гомо ч бай, үрийнхээ төлөө л гэж явдаг хүмүүс.

Манай ээж ч гэсэн * Аа, гэхдээ ээж нь тийм хүмүүс байдаг гэж мэднэ ш дээ. Миний дуртай Фредди Меркуригээс эхлээд, Леонардо Да Винчи гээд зөндөө мундаг хүмүүс тийм байсан гэж сонсож байсан. Миний хүү л аз жаргалтай байвал ээж нь болоод л явчихна* гээд.

Зөвхөн хүлээн зөвшөөрөөд дутахгүй, үр хүүхдийгээ аль олох зөвтгөх, өмөөрөх сэтгэлтэй байдаг мэт. Би найз залуутай, тэрэнтэйгээ 5 жил хамт амьдарч байгаа гээд, хамт авхуулсан зурагнуудаа үзүүлсэн *Ёстой хөөрхөн хүү байна. Тэр муу арлын Японы царай муутай нөхдүүдээс яаж ийм царайлаг хүү олсон юм. Гэхдээ миний хүү шиг царайлаг, ухаантай бол ч ЗАЛУУЧУУД араас нь гүйдэг байлгүй дээ.* гэж ирээд л зад магтсан гээд л...




Тэгээд дутахгүй, адилхан ГОМО болон ЛЕЗБИ хүүхдүүдтэй эцэг эхүүдээрээ хоорондоо нийлэх тохиолдол ч их байдаг мэт.

Манай ээж л гэхэд, Монголд зохиогдсон анхны ГЭЙ ЛЕЗБИАН-ын үзэсгэлэнд ярилцлагаа орохыг зөвшөөрсөн шиг, манай ГОМО найзуудтай асар нийлсэн шиг байдаг болсон гэхээр ээж хүний юмыг хүлээн зөвшөөрөх чадвар агуу шүү



ГЭЙ ПАРАД нд оролцдог ч юм уу (Манай ээж, гэй параданд оролцоогүй ч, энд ирсэн үедээ, ДРАГ КУЙН шоү энэ тэр үзчихээд үгүй мөн их баярлаж байна билээ, кэкэ. Фредди Меркуригийн ирж байсан гэх гэй баранд дагуулж очсон чинь бараг уйлах шахсан гэх мэт)


Үнэхээр эхийн хайр гэж агуу. Миний хувьд каминг аут хийхээсээ өмнөхтэй харьцуулахад хамаагүй илүү ойр дотно, аятайхан байдаг болсон гэхээр, ямар ч байсан зөв зүйл хийсэн юм шиг санагдаад байгаа юм



Каминг аут хийсэн ээжүүдийг хоорондоо хөөрөлдөж байгааг сонсоход хааяа их хөгжилтэй....

* Танай хүү чинь эрэгтэй талдаа юу эмэгтэй талдаа юу гэдэг нь харахад ойлгомжтой, хөөрхөн шүү тэ??*

*Э? Эмэгтэй талдаа гэж хэлэх гээд байгаа юм байхдаа....*


*Гэхдээ манай хүү, зан ааш бол ЖИНХЭНЭ МОНГОЛ ГҮНДҮҮГҮЙ ЭР ХҮН шүү. Миний хүү болохоор аргагүй л дээ...*

*Гэхдээ харваас эмэгтэй талдаа тэ?

Хөөрхөн хөөрхөн... кэкэкэ*




*Хүнийг харсан төрхөөр нь үнэлж байдаг чи ер нь хэн юм!!!!!!???*

Ээжүүдийн хувьд хүү нь хэзээд ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД байдаг юм шиг байгаа юм.
Тэгээд бас *ИЙМ УХААНТАЙ, ЦАРАЙЛАГ ЮМ ЧИНь, МУУСАЙН ТОКИОГИЙН ЗАЛУУСЫГ ХУЙЛРУУЛЖ Л ТААРНА* гэж бодогддог юм шиг байгаа юм...

ЭХ ХҮН ЭЭ ГЭЖ


(Гэхдээ болгоомжтой байхгүй бол, гэнэтийн сьюрприз барих аюул бас байдаг юм шиг...

Манай ээж, нэг өдөр утсаар ярьсан чинь *ЧАМАЙГ ГОМО ГЭДГИЙГ ЧИНь ДҮҮД ЧИНь ХЭЛЧИХСЭН ШҮҮ!!!* гээд палхийтэл авч байсан.... Нөгөөх нь дөнгөж 10 жилийн мангар пацаан... Гэхдээ ямар ч байсан эерэгээр хүлээж авсан болохоор яахав ээ... Гэхдээ л аюултай... МИНА л гэсэн үг, кэкэкэ)

8 comments:

Улаан said...

awww, buur setgel hudulchihluu, tanai eejiin sonsdog baisan hugjim ene ter bol aguu aguu, bi ch gesen huuhedtei bolohooroo pink floyd sonsoj bnaa,


awwww, yamar huurhnu yum be, tokyo-n zaluusiig huilruulaal lag yumaaa, eej hun aguu yumaaa,
ta ch super eejtei yum bn

UA said...

pee laitai tsoglog eejteim bna shdee.. eejuud ingeel ih huurhunuu..

WildandFancy said...

Eph Patate chi shuu, Gekhde neg uym kheley, ekh khun gedeg bol urgelj aguu barag garadlaj l baisan baigaa. gekhdee tanai eej bol unen tsoglog bnaa mash urlagiin asar undur medremjtei khun bna ;)

MNED said...

tanai eejtei taniltsii l daa.

Anonymous said...

Yadag huurhun eej we.!hajud bsan bol tewreed awkuyu.

BorlaSQue said...

manai eej bol naag zodiii shuu l gene yaj j bsan zodii shuu l gene gesen hehehe

Итгэл-Арвижих said...

каминг аут хийцэн нь дээр байдгийм байна л даа, гү тэгээд ямар алалтай нь биш, үр хүүхдээ хаялтай нь биш, яахүэдээ, нөхцөл байдалтай нэгэнт эвлэрчхээр бүүр амар байдаг байхөө, блогчид ч гэсэн таануусыг уншсаар байгаад гей үзэгдэлтэй эвлэрч дасжаагаам шиг санагддаг, Ганбууш, тэнгис хоёрын нэтрүүлгээс харахад л, бараг сүртэйшт гэмээр юман дээр Ганбуушийн өмнөөс эмзэглээл, интернет даяар л шуугиан болох шиг болсон, миний хувьд бол тэнгис хэлчил дээ гээд дахиад шахаад байсан нь асуудал байж болох юм, түүнээс биш сайн л нэтрүүлэг хийсэн, хэн ч мэдэхгүй юмаа сонирхийшт, би лав ганбууш ямар нь юм мэддэггчгүү, өөрсдөө тийм биш л бол хүмүүс юу ч мэддэггүүшт, тэр тэнгист ганбууштай уулзахын тулд уншиж судлах цаг байхгүй байсан байж болышт, ганбууштай уулзаал тэр талаар мэдлэгтэй болох, хүмүүст мэдлэг өгөх, бас тэр хүний хувийн ертөнцтэй нь боломжоороо танилцах гэсэн байлгүй, хэрвээ хүнүүс 2 тал болоол үзчүүл би лав Тэнгисийн талд хэдэн үг хэлхэл байсан. Боловсрол сувгаар Ариунбат захирал нь нэг Бурханы шашны нэтрүүлэг гөтөлжийлоо, аегүү уур хүрмээр энгийн, тэнэг асуултууд асуугаадайсан, би гайхоол, ийм лаг хүн бэйж ийм мэдлэг зэдлэггүй хүн байсиймуу гээл, тэгсэн чинь телбийз үзэгчиддээ ойлгомжтой байлгах гээл тэгээд байсийм байлээ. хэт хамааралгүй юм их биччүү яачуу?

patatepatata said...

Sesame> haha, muu yumand durtai hun baihna ee?@pink floyd .. lol

Huilruulah, manai eejiin tosoolol baih, keke

mishima> harin tiim, eejuud huurhun te?

wildand fancy> namaig tiim ulaan gomo, ilt medegdene geh geed baina uu? keke. Hudlaa hudlaa, gadarlasan baisan, keke


mned> tegeech dee, hehe. Tanai eej chini bas chamaig meddeg gel uu??

Caroline> uns uns, keke

silence> dandaa zoduulj baidag ain? keke

itgel> ali ni deer yum, tuhain hun, tuhain nuhtsuluusuu boloh bailgui dee. Minii huvid helsen ni deer baisan yum. Ter Gambuush, Tengis 2-yn huvid, hun hun uur sanaatai l baih baih. Minii l huvid, Tengis, setguul zui gedeg utgaaraa, nuguu huniihee talaar humuust setgegdel uldeej chadsan gedeg utgaaraa sain nevtruuleg hiisen sanagdsan