Wednesday, October 28, 2009

Gomo bolon yos zanshil - 3

...

Уулзахаар тохирсон байсан Айдатай уулзаадм хамтдаа орон сууцнуудын дундах эмийн сан луу явав.
Айдагийн гомо найзууд олноороо байдаг бөгөөд, гэр бүлээрээ найзууд юм гэх

Явж байх замд *ахлах ангийнханы фестиваль* гээч болж байв. Аргагүй л жилд 600 фестивальтай газар.




きゃわーい♪

Эмийн санд биднийг хүлээж байсан нь Айдагийн гомо найз Фернандо, түүний эгч Мариа болон, тэдний эцэг (нэрийг нь мартчихаж...) байв.




Утагува: * Миний амьдардаг японд ч тэр, бусад газар ч тэр, гомо гэхээр ялгаварлан гадуурхах ч юм уу, дургүйцэх зүйл их байдаг. Мексик ч гэсэн тийм байх. Гэтэл, Фучитанд огт ялгаварлан гадуурхдаггүй гэж сонсоод, сурвалжлахаар ирсэн юм* хэмээн өөрийгөөө танилцуулахад, Фернандогийн аав ингэж хэлэв

Эцэг: * Эрүүл мэнд жирийн эрэгтэй хүүхэд, байгалийн жамаараа өсөж том болоход, зарим нэг хэсэг нь Муше (транссексуаль) болж, зарим хэсэг нь эрэгтэй хүнд хайртай болдог. Энэ бол бурхан ингэж шийдсэн болохоор тэр юм*

Утагува: Бурхан гэж, Католикийн бурхан уу?

Эцэг: Бишээ, Сапотэкагийн бурхан

Мариа: Би л лав, манай дүү гомо байсанд баярлаж байдаг юм. Машин барьж туслана, хайр дурлалын талаар зөвлөлцөж өгнө гээд, энэ бүгд гомо болохоор л хийж өгч байгаа юм

Утагува: Гомо биш эрэгтэйчүүд, хайр дурлалын талаар зөвлөлдөж өгдөггүй юм уу??

Мариа: Үгүй гэх нь ч хаашаа юм. Гэхдээ л ховор дөө. Үгүй ядахдаа л буруугаар ойлгоод, найрах гэж оролдож бариад ядаргаатай. Тэгээд ч гомо хүүхдүүд илүү эелдэг тусархуу болохоор.

Фернандогоос асуув

Утагува: *Чи найз залуутай юу?*

Фернандо *Одоогоор байхгүй байгаа, хэхэхэ*

Утагува: * Өөрийгөө гомо гэж анх мэдэнгүүтээ ихэнх Япон хүүхдүүд маш их сэтгэлээр унаж, тулгамддаг. Чи анх өөрийгөө гомо гэж мэдэхдээ юу гэж бодож байв?*

Фернандо : *Өсвөр насандаа ангийнхаа хүүдэд дурлаж байсан юм. Гэхдээ, гомо биш байсан ч, эрэгтэй хүнд дурлах тохиолдол байдагш д тэ? Тэр үед өөрийгөө гомо юу үгүй юу гэдгээ сайн мэдэхгүй байсан*

Утагува : * Э? Гомо биш байж эрэгтэй хүнд дурлах аа?*

Фернандо: * Тэгж их дайралдаад байдаггүй ч тийм тохиолдол байдаг биз дээ? Тэгээд, хоорондоо үерхэж баридаг ш дээ.*


Японоос огт ондоо сэтгэлгээ.... *Би одоо эрэгтэй хүүхэдтэй үерхэж байгаа ч гэсэн, гомо бол биш* гэх мэтийн асуудал байдаг л асуудал бололтой...


Утагува : * Эрэгтэй хүнд ч дурладаг эрэгтэй, гомо 2-ын ялгаа нь юу юм?*

Фернандо: * Жишээ нь, би эмэгтэй хүүхэдтэй найзалж чадах ч, дурлаж чадахгүй. Түүнээс гадна өөртэйгөө адилхан зөвхөн эрэгтэй хүнд дурладаг найз бол надад хэрэгтэй. Тийм болохоор би гомо. Гэхдээ би эмэгтэй хүн болохыг хүсдэггүй учир, Муше (транссексуаль) бол биш*

Утагува: * Гомо гэдгээ мэдчихээд, гэрийнхэндээ шууд хэлсэн үү?*

Фернандо: * Юм болгоноо гэрийнхэндээ хэлэх биш. Эхэндээ хэлээгүй. Гэхдээ найз залуутай болсоныхоо дараа, гэрийнхэндээ танилцуулах гэж ирэхдээ анх хэлсэн юм*

Мариа : * Би ямар их баярласан гээч?*

Утагува: * 2 эрэгтэй хирнээ, гэр бүл шиг хамтдаа амьдардаг хүмүүс байдаг уу?*

Эцэг/ Фернандо: * Зөндөө л байдаг ш дээ*

Утагува: * Гэхдээ, адилхан хүйстэй бол гэрлэж чадахгүй биз дээ?*

Эцэг: * Гэрлэлт гэдэг угаасаа нэг их чухал зүйл биш шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс ч гэсэн гэрлээгүй хирнээ хамт амьдрах тохиолдол зөндөө байдаг биз дээ? Хамгийн гол нь эргэн тойрныхон чинь та 2-ыг хүлээн зөвшөөрч байна уу гэдэг л байгаа юм*



Айдагийн англи хэл, миний ярианы товч ном гэх мэтээр яриа өрнүүлэхэд, энэ хэмжээний ярилцлага ч гэсэн их цаг зарцуулагдаж байв. Ажилыг нь хийлгэхгүй удаан садаа болохгүйн тулд, Айдагийн өөр найзуудын төв талбай руу буцаад явав.

Фүчитанд эрэгтэй хүний хийдэг ажил, эмэгтэй хүний хийдэг ажил бүгд ялгаатай.

Эрэгтэй хүн нь загас барих, байшин барилга барих, эмч зэрэг ажил хийдэг бол, гар урлал бол наймаа бол эмэгтэйчүүдийн ажил. Муше гэж нэрлэгдэх транссексуальууд ч гэсэн Фучитанд олон байх бөгөөд, тэдний ажил нь хувцасны чимэглэл, фестивальд зориулсан чимэглэл гэх.

Ажлын их багаар ярих юм бол, эмэгтэйчүүдийн ажил нь эрэгтэйчүүдийнхээс хамаагүй их. Гэвч, эрэгтэй хүн эмэгтэй хүний ажилд нь туслах тохиолдол тун бага гэх.

Харин, гомо болон Мушэ (транссексуаль)-ууд, эмэгтэйчүүдийн ажилд ч тусалдаг гэнэ. Дургүйцэн байж ч бус, нилээд дуртайгаар.

Тийм болохоор, Фүчитаны эхүүд, гомо хүүхдүүддээ их хайртай байдаг гэнэ.
Японд уншсан номон ийнхүү бичсэн байв.

Энэ үнэн үү? хэмээн Айдагаас асуухад:

*Үнэн үнэн. Гэхдээ, эрэгтэй хүнд дургүй хүмүүс болон, эмэгтэй хүнд дургүй хүмүүс байдагчлан, гомо болон Мушед дургүй хүн ч гэсэн байдаг л юм. Ялангуяа Мушенуудад, чарлаа/ чимээ шуугиан ихтэй гээд дургүйцэх хүмүүс илүү их байдаг юм.


Айдагийн хэлсэнчлэн, ээжийнхээ ажилд тусалж буй гомо хүү байлаа



*Гомо хүүхдүүд ажилсаг* гэж их магтуулдаг ч, үнэхээр их ажилладаг гэх



*Гэхдээ мэдээж залхуу гомо ч гэсэн байв*



*Шулуун эрчүүд, огт эмэгтэйчүүдийн ажилд тусалдаггүй гэнэ. * Аль өглөө ажлаа дуусгачихсан юм чинь?* гэж хариулах стрэйт залуучууд*


*Манай дүү гомо болохоороо, аягүй ажилсаг. Гомо дүүтэйдээ мөн их баярладаг шүү* хэмээн ярих эмэгтэй



* Уг нь эмэгтэй хүнтэй үерхдэг байсан, одоо бол зөвхөн эрэгтэй хүнтэй л үерхдэг болсон* гэж ярих залуу



Фучитанд, гомо залуучуудыг ажилсаг гэж их магтаж байсан боловч, *Гомо болохоороо илүү их ажиллах ёстой* гэсэн юм байдаг юм болов уу???
Сайн мэдэхгүй л юм. Гэхдээ ямар ч байсан, ажиллаж байгаа гомо залуучууд, дургүйцэн байж бус, их л баяртайгаар ажиллаж байсан болохоор, гадаадаас ирсэн мань мэт нь хошуу дүрээд ч яахав...




*Миний анхны сээгэсдсэн хүн маань Мушэ (транссексуаль) байсан юм* хэмээн инээнгээ ярих эргүүлийн цагдаа



*Би л лав эмэгтэй хүнээс өөр хүнтэй явалдаж чадахгүй* хэмээн ярих манаач залуу. Мэдээж хүн амын ихэнх нь ийм *жирийн* хүмүүс гэнэ.


Долоон жил найзалж байгаа гомо хос. Гэр бүлээрээ, аав ээж нар нь ч хоорондоо маш эв найртай гэх



* Би л лав гомо / мушэ-д дугрүйдаг* хэмээн ярих залуу. Дээр үед хаягдсанаасаа хойш дургүй болсон гэнэ...


Гомо болон муше зөндөө байдагийг мэдлээ, лезбиан болон эмэгтэйгээс эрэгтэй болсон транссексуаль хир их байдаг юм? хэмээн Айдагаас асуув.

*Байх нь байдаг л юм. Гэхдээ надад таньдаг хүүхэд байхгүй* гэнэ ээ.

Сүүлд нь номноос уншсан, лезбиан болон, эмэгтэйгээс эрэгтэй болсон транс ч гэсэн олон байдаг бөгөөд, бүгд хүлээн зөвшөөрдөг гэнэ.

Гомо юу, Муше юу гэдэгийн ялгаа нь нилээд тодорхой хуваагдсан байдаг бөгөөд, *эмэгтэй хүн* гэж хүнд хайрлуулах уу үгүй юу гэдгээ тухайн хүн өөрөө сонгодог гэнэ.

Лезбиан болон трансын ялгаа нь арай ойлгомж муутай байдаг гэх.

Ямар ч байсан, бага насны хүүхэд л уруу татахгүй бол, хүний сексологи нь ямар ч байсан хамаагүй гэж үздэг соёл заншил бололтой.

-------------------------------------------
Гэй баранд орсон нь...

Айдагаас *Гэй бар байдаг юм уу?* гэж асуусан, *мэдэхгүй, сонсоогүй юм байна. Гэхдээ гомо хүмүүс их ордог бар бол мэднэ. Эзэн нь одоо гомо хүнтэй үерхэж байгаа болохоор, гомо хүмүүс их цуглардаг болсон юм* гэнэ. Гэхдээ орой завгүй учир гээд, газрын зургийг нь надад өгөв.


Орой нь баранд оров. 7-8 хүн уугаад сууж байв. Уур амьсгал нь бол яалт ч үгүй гэй бар.


Биерхүү биетэй барны эзэн



Бага зэрэг англиар ярьдаг Фернандо хүү.



Фернандогоос * Барны эзэн нь гомо юм уу? * гэж асуухад * Гомо бол биш. Гэхдээ одоо гомотой хамт амьдарч байгаа* гэнэ ээ... Фучитаны *гомо * гэдэг ойлголт, яаж ч бодсон, японы гомо гэдэг ойлголтноос өөр юм шиг ээ...


Ингээд, нэгэн үдшийг гэй баранд өнгөрүүлээд өдөр өндөрлөв. (нилээд олон хэсгийг хассан тул богинохон болчихов, кэкэ)

-------



Өнөөдөр Мушэны фестивал. Олон гомо нар цуглардаг өдөр.
Урд өдөр нь гэй баранд уусан тул, үд болтол унтаж байтал, Айда утасдав.

Мушэний фестивалийн өмнө, хүүхдийн баяраар дайрья гэнэ ээ..



Хаа газрын жоохон хүүхэд хөөрхөн тэ? Гэхдээ хүүхдэд сахал зурчихаар ийм хөөрхөн болдог гэж ёстой мэдээгүй юм байна. Нутаг буцахаараа жоохон хүүхэд барьж авч байгаад сахал зурна аа, чамайг, кэкэ




Ингээд хүүхэд хараад баясчихсан зогсож байсан, 5н залуухан хүүхдүүд хүрч ирэв,.
*Өчигдөр манай найзын зургийг аваад байсан хүн үү тэ? Бид нарын зургийг бас аваад өг* гэнэ.

Зурагийг авчихаад *Та нар гомо юу?* хэмээн асуутал * Энэ 2 гомо* хэмээн заалаа.



Тэгсэнээ * Энэ эрэгтэй хүүхэдтэй үерхэж үзсэн* хэмээн бас нэг хүүхэд рүүгээ зааж байна. Нөгөө заалгуулсан хүүхэд нь * Худлаа яриад бай* гэхэд, бүгд нийлээд, * Үзсэн л биз дээ* гээд инээлдэж байгаа хэсэг нь их сонирхолтой санагдав.
Гомо гэдгээ илэн далангүй илчлээд, түүнийг нь мэдээд гомо болон гомо бус хүүхдүүд хамтдаа найзлана гэдэг, Японд л лав нэг их хараад байдаг зүйл биш.


-----

Сагс тоглож байгаа хэсэг жаалуудын зургийг авахаар камераа чиглүүлтэл, балрах шахав... Өсвөр насны жаалууд, шуугилдаад хүрээд ирсэн...

Яанаа, 10хэндтэй хүүхдүүдэд хүчиндүүллээ гэдэг шиг....



*Гомо хүүхэд мэдэхгүүй биз?*
*Сонсож байгаа юм байхгүй*


Арай гэж гомо хүүхэд заалгаж авав. Гомо бөгөөд, транс ч байж магадгүй гэх 14 настай Энрике хүү. Саяхан аавдаа өөрийгөө гомо гэдгээ илчилсэн гэх.


*Аав чинь яаж хүлээж авсан?* гэсэн асуултанд
* Манай аав эмч хийдэг бөгөөд, намайг болбол эмч болгох санаатай байсан болохоор эхэндээ жоохон сэтгэл дундуур байх шиг байсан. Гэхдээ надад өөрийнxөө амьдралыг шийдэх эрх байгаа гэж хилээд, хүлээн зөвшөөрсөн* гэж ярих Энрике,

Ангийнх нь хүүхдүүдээс * Та нар Энрикег юу гэж боддог вэ?* гэж асуув.

Нэг жаал * Энрике, хөгжилтэй, дажгүй хүүхэд болохоор найзууд. Гэхдээ надад дурлах юм бол жоохон хэцүү л байх* хэмээн хариулж байв.



14 настай Энрике. Жоохон ичимхий, хөөрхөн жаал байв




Ахлах ангийн гэй хосууд болон тэдний найзууд


Zalhuu hurehgui bol tugsguliig ni orchuulna aa...
Urt yum aa te???? kekeke

4 comments:

MNED said...

Gehdee mash sonirholtoi niitlel baina.

Особу said...

yoo ochij uzmeer sanagdchihlaa, orchuulagch aniad talarhayaa, pls don't give up :) ene metechlen sonirholtoi yumsaas oruuljaagaarai

erchuud said...

ene utugava chini goyo zaluu baina gej ,

patatepatata said...

MNED< Gehdee? kekeke

Osobu> harin sonirholtoi gazar baigaaz??

erchuud> keke, tiim baina uu??? not my type though...