Thursday, November 05, 2009

Ойрын сонин сайхнаас...

Гэж нээг их бичээд байх юм алга дөө, кэкэкэ.

Өнөөдөр банкиндаа очоод мөнгө авах гэсэн, *Таны банкны үлдэгдэл 2,065 (Ойролцоогоор 21 доллар) иен байна* гэж гарч ирж цочоов... Нэг оройны хоол идээд л дуусчих нь байна шүү дээ...

Гэтэл цалин буутал 15 хоног дутуу байдаг... Цалингаас цалингийн хооронд оо гэж, лол
А, дүүрсэн хэрэг, хог гэж, өр тавина аа. Тэгээд архидна, кэкэ

Гэснээс, өнгөрсөн сараас, юунд ямар мөнгө зарцуулсанаа тэмдэглэж эхэлсэн юм. Уг нь аль 9 сард л тэмдэглэж эхэлсэн ч, 9 сард ийш тийшээ явсан болохоор, жоохон байастай мэдээлэл гарах учир, нэг их тоогоогүй. Тэгээд 10 сард хирээрээ тэмдэглэв.
Байрны мөнгө, тогны мөнгө энэ тэрийг тооцолгүйгээр, зүгээр дэмий зардалууд...

Тэгсэн доорх байдалтай байж уур хүргэв...

1. Архи: 57%!!!! ---- Уг нь би, нээх үнэтэй цайтай, хүүхэн мүүхэн хажуудаа суулгадаг баранд ордоггүй, тэгээд дээрээс нь пивоноос өөр юм уудаггүй л юмсан... Яаж үрэгдэхээрээ ингэдэг байна аа гэдэг шиг, кэкэ. Гэхдээ хагас бүтэн сайн гэхээр, өдрийн хэд хэдэн дойлуураар нь уучихдаг болохоор аргагүй ч юм шиг... Жоохон архи уух хэмнэлээ багасгаад, дээрээс нь уухаараа жаал шимж мимж хэмнэлттэй ууж сурахгүй бол...

2. Хоол : 22% ---- Энэ ч яахав, санаж байсан тоо байв. 30 хоногоор тооцоход, өдрийн 23 дойлуур гэхээр, байнга гадуур хооллодог хүнд бараг санаж байснаас хямдхан тусаж байх шиг байгаа юм. Ажил эрт тардаг бол гэртээ хоол моол хийгээд арай хямдхан байх боломжтой байж магадгүй л юм...

3. Утасны мөнгө : 5%

4. Гоо сайхны хэрэглээ (лол) : 4%

5. Унаа: 3% - Энэ сард, овоо такси бага хэрэглэсэн нъ үр дүнтэй байсан бололтой

6. Урлаг, уран сайхан - 3% -----------Жоохон боловсролтой хүн шиг энэ дүнг ихэсгэмээр юм шиг тэ?? кэкэ

7. Өдөр тутмын хэрэглээ -3% ------ Эм мэм, саван сойз гэх мэт...

Уг нь архиа л багасгачихвал, миний хэрэглээ гэж нээх шальсан юм байдаггүй юм шиг байгаа юм... Архиа л багасгачихвал, лол

Гэхдээ, хүн амьтантай танилцаж, залуу уургалж барьхад архи зайлшгүй хэрэглээ болохоор.... Энэ сард ядаж 30%аар ч юм уу багасгах гээд үзнэ дээ, чадахна уу үгүй юу...

Өөр чинь ойрд сонин сайхнаас гэвэл, найз залуугаасаа салсан, кэкэ..
25тай жоохон хүүхэд гээд байсан хүүхдээсээ.

Угаасаа 3 сарын хугацаа нь дуусчихсан тул (лол)..

Энэ жил, xавар зуны загвартай 3 сараас 6 сар хүртэл найзлаад, зун намрын загвартайгаа (25 наст) 7 сараас 10 сар хүртэл найзалсан, одоо намар өвлийн загвар хайгаад, сэйл зарлачихсан байгаа, лол.

Худлаа худлаа, ямар хувцас биш дээ тэ? Хөгширсөнийх үү яасаных, жоохон хүүхдүүдтэй нээг их ойлголцож таарах нь муудаад байгаа юм шиг...

Хамт байхаар юу ярихаа мэдэхгүй, тэгээд нэг л сонирхол ч тэр, амьдралын хэв маяг ч тэр таарахгүй маягтай болохоор... Хавар зуны загвартай болохоор юм л бол хэрүүл хийсэн маягтай байсан ч юм уу, зун намрын загвартай болохоор долоо хоногт 1 юм уу, 2 долоо хоногт 1 л уулзах маягтай жоохон хөндий, тэгээд ар өврөөр нь тавьсан байдалтай байсан гэх мэт...

Тэгээд аль алинтай нь таарахгүй гэдгээ мэдэрсэн болохоороо, худлаа хоёрын хооронд найзалсан болоод яахав гээд салья барья гэж санал тавьсан юм...
(Хавар зуныхад бол гэхдээ далаараа тавиулсан л даа, кэкэ. Салмааргүй байна, чамтай хамт байна гэж гэчихээд, дараачийн долоо хоногт нь *Чамаас уйдчихлаа* гэж ярьж байсан гэхээр, кэкэ)

Жилийн эцэстэй тохируулаад шинээр нэг залуу хайх уу, аль эсвэл нэг хэсэг чимээгүй гэртээ суух уу гайхаад л байна.

Зиаг зиаг нэг тиймэрхүү...

Гарч хоол идье байз... (Байгаа мөнгөөрөө, кээк)

8 comments:

bayabaga said...

barag 100 huvi bolov uu gsn gaigui l baishd..oodrogoor bod gsn..

gsnees goo saihnii zardal gej yu be?? pudr desuka?

Особу said...

4. Гоо сайхны хэрэглээ (лол) : 4% - pudr sormuusnii budag ain? uur yu baidag boloo delgeruuleechee kkke


7. Өдөр тутмын хэрэглээ -3% ------ Эм мэм, саван сойз гэх мэт... - mun always? kkke

Anonymous said...

Tanii uerheliin hugatsaa manitai adilhan uma.uidamhai chanaraa hayj togtwortoi hanilchih hun olhiinsaa ain?kkk.goo saihnii heregleend hiimel sormuus bas

bayabaga said...

neeree bodood uzsen chini 4 % gdg bagagui mongo..buhel buten 4 % iig zartsuulaad zartsuulaad ene uu??kk..

WILD FOX. said...

хэхэ, хөөрхөн юм бичдийн?

MNED said...

surhii tootsootoi yumaa. bi bol mongoo neeree ingej nariin tootsoj baigaagui yum bna. minii sanhuugiin statistik yamar garah bol gesen kk

Gio Ve said...

Hello from an Estonian who lives in Italy!

patatepatata said...

bayabaga< kekeke. Goo saihny zardal, pudr mudr, lol
Hudlaa hudlaa, us zasuulah, gym ene ter baihgui yuu

Osobu> mundag baigaaz dee? lol
Udur tutmyn heregleen dotor huvtsas muvtsas, gondoom mondom ene ter, keke

Caroline> Olon huntei zereg zereg yavaldah goyoshd te? kekeke.

Bayabaga> 4%= 150 doiluur geheer huurhun zardal baina aa te??
Zartsuulahgui bol bur uzliin baih baisan bailgui dee

noiton navch, thanks, keke

MNED> iphone-ii iim application baidag yum. terend temdegleed baihaar tootsoj ugdug yum