Wednesday, November 04, 2009

Cool? Hot? Strong???? Mongolian ???????? Guys




something's not right...
something is really just not right...


A little better.... no, much better...
But, I think the guy who thought of this dance is a gay, lol


Гоё Монгол залуу гэвэл, би л лав эд нарыг сонгоно оо... Гэхдээ, Монгол бөхийг театрын шоу болгочихсон япончууд бас хүнд шүү тэ? кэкэ За тэр ч яахав.... Энд тэнд *Монгол* гээд юм хайж байхаар, хамгийн түрүүнд олж уншаад, жаал дурамжхан байдаг зүйлийн нэг нь, Монгол болов уу гэх зарим хүмүүсийн комментууд... Үндсэрхэг байх гэдгийг асар буруугаар ойлгосон хүмүүс. *Монголчууд галзуу шүү* (<--- энэ хүртэлээ бол болж байгаа юм) гэж эхэлсэнээ, гэнэт ямар өвчин нь хөдөлсөн юм гэмээр *Муусайн богино ухаантай Солонгос, Хятад Япончуудаас хамаагүй дээр байгаа биз дээ* энэ тэр гээд солиороод эхэлдэг байдал... Хэн ч тэр бусад хүмүүстэй харьцуулаагүй байхад, хүн ойлгоход хэцүү юм бичээд эхэлдэг байдал. Юу гэж тайлбарламаар ч юм бэ дээ.... Өрөвдмөөр гэх юм уу даа??? Бахархал, *өчүүхэн загнах* 2-ын ялгааг мэдрэлгүйгээр хэрэглэж байгаа хүмүүс... Зөвхөн тэр ч биш, интернэт дээр хүмүүсийн үлдээсэн бичлэгүүдийг уншихаар нэг тийм негатив уур амьсгал ихтэй байдаг нь их дургүй хүрээд байдаг юм. Өнөөдөр *Амайгийн хүүхнүүдтэй авахуулсан зурагнууд* гэсэн юм сонин дээр байсан юм. Энд тэнд яваад, хүн амьтантай хөөрөлдөөд, найзлаад сурсан хүн, эрэгтэй ч тэр эмэгтэй ч тэр хүмүүстэй хамт зураг авахуулж л таарна. Тэрнийг *Монгол эрчүүдийн ёс суртахууныг гутаагаад завхайраад явж байна* гэж тайлбарласан нэг нь байхад, *Иймэрхүү юмнуудаас болж ДОХ тархаж байгаа юм. Монголд харьж ирэлгүйгээр тэндээ үхэж далд орвол таарна* гэж бичсэн нэг нь байх зэрэгтэй.... Яахаараа ингэж сэтгэдэг болчихдог байна аа, үнэн сонирхолтой... Энхриймаагийн блог дээр, Наоми Кэмпелийн тухай бичсэн зүйлийн дараа ч гэсэн * Үхэж байвал таарсан хар авгай* энэ тэр гэж бичсэн хүмүүсээс эхлээд... Нэг тийм, сөрөг уур амьсгал, сөрөг энерги Монголоор маань дүүрэн байгаа юм шиг санагдаад сэтгэл өвдсөнийг хэлэх юу гэхэв... Арай уудам, уужуу сэтгэлтэй байж болдоггүй л юм байхдаа, энэ хүмүүс...... За за, олны өмнөөс оготно боож үхнэ гэдэг шиг, эндээс ингэж бухимдаад юу л болов гэж... Ингэсгээд унтая байз



4 comments:

WildandFancy said...

uu kheleed uy gekh ve kheleed uy gekh ve? zarim khumuusiin geregl gegee kharakh nud sokhorson uymuu bainga l khar baraan yum yarij bichikh uym bna shu de

BorlaSQue said...

bichas zarimdaa jaahan tiimerhuu hiirhuu uurtai boljihdog ugnaasaa bronktoi gss hehe gehdee arai ch undserheg yum bol bijdeggui ee bi undserheg bishiiim shig bgaan

Итгэл-Арвижих said...

amidral taaruu, humuus ikh depresstei, uhamsar ulandaa orson bdag baih oo,orovdmoor sanagddag yum. zarimdaa ch egduu hurehim, zarimdaa ch medkuiee, cool baij chadahgui ooroo dotor ni orood avdag baihoo,kkk

patatepatata said...

WildandFancy> harin tiimee

silence> Undserheg baih bol goyo sh dee, keke. Gol ni uchirtai undserheg baihgui bol shaal demii hiirhel shig sonsogdood, teneg sanagdaad baidag yum

itgel> magadgui l yum te?