Wednesday, October 14, 2009

Gambuushiin naiz - Чайковский, Чайковский....

Зиаг зиаг, юу ч болсон, дээр бичиж байсан Утагува-сан гэдэг хүний бичсэн блог бөгөөд (Баябага даргатай найз, миний бага сага таньдаг хүн), *Түүхийн хичээл дээр зааж өгдөггүй гомо нарын тухай* гэдэг блогийг бага сага энээ тэрээ болгоод орчуулаад үзье жаал Монголчлов.
...
(Sudalj niiluulsen ni ene hun bogood, bi zuvhun Mongolchilson tul unen zuviin talaar hariutslaga huleehgui shuu...)

Гомо, эрэгтэй балерина-нууд бүжиглэдгээрээ ч гэсэн орчин үед алдартай


*Хунт Нуур* (Matthew Bourne's swan lake)-ны хөгжмийн зохиолч, алдарт Чайковский.

Олонх хөгжмийн түүх судлаач нар ч гэсэн, Чайковскийг гэй байсан гэдэгтэй маргалддаггүй бөгөөд, энэ залууг гэй байсан гэдгийг мэдэх эгэл дорой иргэд ч олон болов уу...

Ихэнх алдартай хүмүүсийн талаар хүмүүс гэй байсан гэдгийг судлаач, эрдэмтэд нуун дарагдуулах сонирхолтой байдаг атал, яагаад энэ залууг тэгж их үгүйсгэдэггүй вээ гэхээр... мань хүн аль оюутан байхаасаа алдартай бабник... бишээ, мужник???? донжуан??? гэх үү, ер нь хормой султай баагий байсан бөгөөд олон ч гэй найз нөхөртэй байсан, мөн олон ч *Би Чамд Хайртай* гэсэн сэдэлттэй захиа бичиж үлдээсэн байсан болохоор гэдэг юм билээ...

Чайковскийг гомо байсан гэдэгтэй маргалдах хүн цөөн байдаг ч, түүний үхлийн талаар олон янзын таамаглал байдаг гэдэг.

*Хольёроор өвчлөөд нас барсан* гэх нэгэн байхад, * Гомо байсан нь үхэх шалтгаан нь болсон* гэх нэгэн байх мэтчилэн.

Нас барсаных нь дараа гэр бүл, ойр дотныхон нь аль нь үнэн болох нь үл мэдэгдэх янзан бүрийн юм бичиж үлдээгээд, ар хойчийнхоо залуус охидуудын толгойг эргүүлээд хаячихсан болохоор тэр...


Зиаг ямар ч байсан, түүний амьдрал болон үхлийн талаар жаал судлаад үзэх үү тэ???


1. Нилээд тогтворгуй гоц авьястны бага нас (Нээрээ 93р сургуулийг бас *Гоц авьяастны сургууль гэдэг бил үү? кк... Гомо олонтой байж магадгүй тэ?? ккк) ) болон
. эртнээс эхэлсэн гэй лайф
(англи хэлний тийнэйж, япон хэлний шишүн гэдгийг монголоор юу гэдэг вэ? шилжилтийн наснаас, 20 орчим нас хүртэлх насыг)..

Пётр Иличь Чайковский нь Воткинск (Японоос орчуулсан тул алдаж бичсэн байх магадлалтай) -д, бяцxан язгууртан маягийн айлын том хүү (японоор, эгчтэй байсан ч айлын хамгийн том эрэгтэй хүүхдийг том хүү гэдэг болохоор, эгчтэй басиан байж ч магадгүй) болон төржээ.



hamgiin zuun tald baigaa n Pyotr

6 настайдаа Герман, Франц хэл ойлгодог, бичгийн болон төгөлдөр хуурны авьяас нь тодорсон гоц авьяастан. Гэхдээ жоохон сэтгэлзүйн хувьд тогтворгүй, нэг уйлахаараа зогсохоо мэддэггүй, нэг юманд дурлахаараа тэрэндээ автчихдаг тийм хүүхэд байсан гэх... Гоц авьяастнуудыг ч ямар ойлгох биш, мань мэтээсээ ялгаатай байх л даа... кк

Дуурь, төгөлдөр хууранд маш дуртай байсан боловч, туxайн үеийн Орос оронд, хөгжимчин/хөгжмийн зохиолч гэдэг мэргэжлээр мөнгө олж, амьдрах нөхцөл байгаагүй тул, гэр бүлээрээ Санкт Петербург лүү нүүж очсоны дараа *дотуур байранд амьдардаг* хуулийн сургуульд суралцаж эхэлсэн гэх...

Мундаг элить сургууль байсан юм байхаа, манайхаар бол, 1-р сургууль, 11-р сургууль хавьцаа юу? ккк

Мэдээж эрэгтэй хүүхдүүдийн дотуур байр гэхээр....
Би хүртэл байрныхаа хүүхэдтэй 12тойдоо анх *эмэгтэй хүүхэдтэй сээгэс хийх ямар байдгийн дадлага хийж үзэх үү* гэж худлаа хэлээд сээгэсдэж байсан гэхээр, хамт амьдардаг дотуур байранд дан эрэгтэйчүүд гэхээр... Үүүүү үүүүүүүү (Особуг дуурайв).. гэж ирээд л шалиг юм төсөөлөн бодох байх л даа....

Тэгэж төсөөлөх чинь нэг их алдаагүй л байсан юм гэнэ... Үнээрийн янзан бүрийн шалиг явдалтай дотуур байран даxь амьдрал байсан гэнэ...


Pyotryn suraltsaj baisan surguuli...


Orchuulga*
Шар үст: Чи надад хайртай гээ биз дээ?
Хар үст: Ганц удаа ойртуулсаныгаа юу гэж боддог юм. Чи тэр үгээ тэр Дэлгэртээ л хэл. Би өөр хүн шүү!!


Сургуульд ороод л олон ч гэй найзуудтай болж, олон ч дурлал (бодвол анхны сээгсээ ч гэсэн энд л үзсэн болов уу) үзээд авсан гэхээр, манай Пётр, бас л сайн гар байж шүү??

Доод ангийнхаа Сергэй Киреев гэдэг сурагчтай хамтдаа сугадалцан зураг авахуулсан зургаа (тухайн үед, ахлах ангийнхан болон доод ангийнханыг хоорондоо ярихыг хориглодог байсан гэхээр... тэ? үүүүү үүүү), бүүр сүүлд нь ажлын ширээн дээрээ тавьсан байдаг байсан ч гэдэг юм уу... Бас жоохон арманчикаа, айн?? Манай Особугаас дутах юмгүй...

Иймэрхүү байдалтайгаар сурагч байх үед нь, 14 настайд нь хайрт ээж нь холъёроор нас барна.

Гашуудал зовлонд нэрвэгдсэн Чайковский, бага байхаасаа ээжийнхээ дуртай байсан төгөлдөр хууран дээрээ хөгжмийн зохиолоо бичиж эхэлнэ.
Хорвоо, хайртай ээжийг нь булаан авсаныхаа хариуд, ирээдүйн авьяасыг нь зөв чиглэл рүү нь залсан ч юм шиг... Гашуун, харгис боловч сонин хорвоо шүү..

Ийнхүү, Пётр, сургуулийнхаа хөгжмийн өдөрлөгүүдэд оролцсон шиг, дуурь үзсэн шиг, хөгжимтэй хамт нас биед хүрнэ. Дотуур байртай гимназ дахь амьдрал. Зөвхөн гэй сэтгэхүй ч биш, хөгжмийн талаар ч гэсэн түүнийг нас биед хүргэсэн гэх..

2. Хөгжмийн зохиолч Чайковский болон, хуурамч гэрлэлт

а) Хөгжмийн зохиолч гэдгээрээ амжилтанд хүрсэн нь

Хуулийн сургуулиа төгсөөд, Хууль Зүйн Яаманд ажилд орсон Пётр...
Аргагүй л Элить!!!
Даанч, анхнаасаа хүүль эрхзүйд оооогт сонирхол байхгүй байсан Пётр, ажлын сэсстресснээс болсон уу, муу сайн гэй найзуудынхаа нөлөөгөөр үү, жоохон шоучин, дампуу амьдралтай байсан гэх. Өр шир тависан шээг... Гэхдээ л хөгжимд дуртай нь хэвээрээ, хөгжмийн онолын талаар судална. Аргагүй л гоц авьяастан...


Dampuu baih uyedee, 20 ergem nasny Pyotr

Ийнхүү жоохон дампуу байсан Пётр-т хүсэн хүлээж байсан мэдээ хүрнэ...
Орос улсад анх удаагаа * Мэргэжлийн хөгжимчин, хөгжмийн зохиолчдын сургууль* байгуулагдсан гэх..
Мундаг ажлаа хүртэл хаяад, Пётр маань тухайн сургуульд элсэнэ. Үнээрийн дуртай байсан гэдэг нь илт байгаа юм. Амжилтанд хүрэх хүн энэ зэрэгийн зорихтой байхгүй бол...
Мэдээж, авьяаслаг байсаныг ч хэлэх үү, олон жил хөгжимөөр занималдсаныг ч хэлэх үү, сургуулиа онц дэнтэй төгсөнө.

Ингээд, Москва луу нүүн очоод, тэндээ төмөр замын эзэн Мек (??) гээч баянгийн таалалд орон, хөгжимөө туурвиж эхэлнэ. Алдартай ч болно.

Ийнхүү, алдар нэр, эд баялагтай болсон Пётр маань, ёстой үлгэрийн юм шиг амьдарч байсан гэх. Михайль, Алексеи гээч үзэсгэлэн гоо ах дүү 2-оор гэрийн *эзэгтэй*-гээ хийлгэсэн шиг (аймаар сэгсий байгааз? кэкэ)... Сүүлд нь Чайковскийн гэрээслэлээр, түүний бүх хөрөнгийг энэ 2 өвлөн авсан гэхээр учиртай байгааз??? ккк

Энэ 2-оос гадна, Пётр нь Эдвард Зак гээч залууд ухаангүй дурласан байсан гэх..
Гэвч, харгис хорвоо....

Эдвард Зак нь 19хөн настайдаа амиа хорлоно...

Чайковский, Эдвардын нас барсаныг удаан хугацаанд гашуудан, түүнд зориулж алдарт * Төгөлдөр хуурын найрал 1-р хэсэг богино октавт 23-р хэсэглэл* (?? хөгжим мэдэхгүй мань мэт нь шууд орчуулахаар иймэрхүү л дүр зурагтай юм болох юм аа даа.. кэкэ) гэдгээ бичсэн байна...

Ер нь Чайковский хувийн амьдралд нь зовлон гамшиг тохиолдсон үед хамгийн алдартай, сайн зохиолуудаа бичиж байсан юм шиг... Тийм ч болохоор, түүний зохиолуудаас нэг тийм *хөнгөн гуниглал* үнэртдэг ч байж магадгүй юм...



Чайковский, Эдвардийн үхлийн дараа, тэмдэглэл дээрээ * Амьдралдаа хамгийн ихээр дурласан залуу минь байсан юм. Бурхан минь. Би түүнд ямар их хайртай байж вэ... Үгүй ээ, хайртай байсан биш, одоо ч гэсэн хайртай* гэж үлдээсэн байдаг гэх.
Үнэхээр хүчтэй дурласан байж дээ...



б/ Хуурамч гэрлэлт нь том алдаа болсон нь


Пётрыг 37 настай байхад нь, *надтай гэрлээч* гэж чичрээд дайрсан бүсгүй байсан гэнэ... Тухайн үед 28 настай Антонина Ивановна Мильюкова.
Эхэндээ, хайрын захиагаар булах Антонинагийн талаар Пётр * Ямар ядаргааны, хачиг шиг балиар амьтан бэ* гэх маягтай хүлээж авч байсан боловч, Антонина, чичирч дайрсаар (Чичирч дайрдаг бүсгүйчүүд аймаар тэ?? ккк... Монголоор дүүрэн байлээ...) байгаад буулгаж аван тэр 2 суухаар болов.

Пётр * Би эмэгтэй хүнд дурлаж үзээгүй, хайрлаж ч чадахгүй. Яахав, чимээгүй, тайван харилцаа байж болох бол чамтай сууж өгсөн ч болж л байна* гэж *асар дээрэлxүү байдлаар/ бараг камингаут хийнгээ * хүлээн зөвшөөрнө.
Патрон болох баян Мек-д ч гэсэн *Гэрлэсэн байсан нь, нийгэм, хүм амьтан гээд илүү дутуу юмыг бодоод үзэхээр дээр байж магадгүй л юм* гэж хэлсэн гээд л...

Илт камфрааж/ хуурамч гэрлэлт.

Гэтэл, амьдрал тийм хялбар зүйл биш... Антонина нь нөгөө, хотонд ороод хонь минийх гэгчээр, анхандаа асар даруухан царайлж байсан хирнээ, гэрлэнгүүтээ л Пётр-ыг * Надтай сээгэсд сээгэсд сээгэсд!!!* гэж дарамталсаар, хамгийн сүүлд нь амиа хорлох гэж үзнэ...


Антонина: Надтай сээгэсдчих тэх үү? сээгэсдчих л дээ? Сээгэсдэхгүй бол амиа хорлоно шүү

Пётр: Яаг ш дээ, ярьдаг морио...



Ийнхүү, энэхүү гэрлэлт нь ердөө 2хон сарын дотор өндөрлөнө...

Үүнийхээ дараа цагдаа шүүх болон гэрлэлтээ цуцлуулах гэх боловч, салж чадахгүй, насан туршдаа Антонина-д мөнгө төлж өнгөрөөх бөгөөд, Антонина ч гэсэн, сэтгэл мэдрэл нь муудан, хүүхэд төрүүлээд л өнчин хүүхдийн асрах газар өгсөн шиг, хааяа буцаж гэрлэнэ гэж Пётр луу дайрсан шиг тийм тамын амьдрал болсон гэдэг...

Муухан солонгос олон ангит киноноос л сонирхолтой байгааз? кэкэкэ

Гэхдээ мэдээж, *тэр хүүхнийг сээгэс хий гэснийх нь төлөө хаяж байдаг цэвдэг сэтгэлтэй хог * гэж Пётрыг ч юм уу, аль эсвэл * Би чамтай явалдахгүйээ* гээд байхад чичрээд дайраад байдаг Антонинаг ч юм уу, бүүр эсвэл угаасаа яах гэж гэрлэсэн юм гэж тэр 2-ыг 2-ууланг нь буруутгах ч, аль эсвэл *хөөрхий амьтад* гэж зөвтгөх ч арга байхгүй...

Одоо хүртэл монгол хүүхнүүд яаж чичирч дайрдаг билээ? Баранд найраад л... Тийм байхад, тэр эртний оросод бол Антонина бол чичирч дайрах нь ойлгомжтой. Гэй хүмүүс одоо ч монголд гэрлэж байхад, эртний оросод Чайковский гэрлэх нь ч ойлгохооргүй зуйл бас биш..
Мэдээж *цэвдэг амьтан* гэлээ гээд, эмэгтэй хүнтэй сээгэс хийж чадахгүй төрчихсөн Чайковскийг буруутгах нь ч, хүний амьдралаар тоглоод байхад нь зөвтгөх нь ч хэцүү..

Тийм ордонд л төрцгөөсөн байх гээд л нүдээ буруулаад, өөрсөд дээрээ үлгэр авах нь л зөв болов уу...



3. Чайковскийн агуу их дурлал

Гэрлэлт, салалт энээ тэрээ гээд бөөн драма куйн Чайковский. Ядаж байхад, хайртай *гэрийн эзэгтэй* Михайл, Александ хоёр нь, нэг нь хөдөө нутаг руугаа буцаад, нөгөөх нь цэрэгт татагдаад байхгүй...

Ийм үед, хэд хэдэн сээгэс найз байсан ч, хамгийн сэтгэлийг нь баясгах зүйл нь, зуны амралтаараа очдог байсан Украйны Каменка гэх...

Дүү охин нь амьдарч байсан учир зун болгон очиж амралтаа өнгөрөөдөг байсан юм байх.
Энэ Каменкад, Чайковский агуу их дурлалтайгаа учирсан гэж байгаам...

Хэнтэй гээч???
Владимир Давидов гэдэг, дүү охиныхоо хүү буюу, ач хүүтэйгээ.... Ёооноооооооо
Анхандаа *хайртай бяцxан ач минь* байсан бол, том болохын хирээр.... сэтгэл нь татагдаад явсан гэж байгаам...

Владимир-ийг Пётр *Боб* гэж хочилдог байсан бөгөөд, Каменкад өнгөрүүлсэн зуны амралтын тэмдэглэл нь энэ Боб гэдэг нэрээр дүүрэн... Боб тэгсэн , Боб ингэсэн, Боб...

Дурлахаараа, нөгөө хүнийхээ нэрийг цаасан дээр бичихгүйгээр байж чаддаггүй гэж ярьдаг юм билээ үнэн байж магадгүй л юм тэ??? гэхээр, би одоо болтол үнэнгээсээ дурлаж үзээгүй гэсэн үг үү???? :(

Доорх тэмдэглэлээс нь:

1884 оны 5 сарын 1:
Үнээрийн хайртай Бобтойгоо хамт төгөлдөр хуур дарсан гээд л бодчих... Ёстой аз жаргал гэж энийг л хэлдэг байх. Боб гэж нээрээ, яахаараа ийм хөөрхөн болоод төрчихдөг байна аа.. Миний хүсэн хүлээж байсан хан хүү л гэсэн үг. Төгөлдөр хуур дарж байхдаа Боб над руу инээсэн гээд л бодчих...

1884 оны 5 сарын 22:
Ажил хийх юм уу, салхилж байх үеэс бусад үед Боб санаанаас гардаггүйээ... (Салхилах ч гэсэн бараг л ажил гэсэн үг л дээ..).. Бобтой уулзмаар санагдаад, бүр яаж ч чаддаггүйэээ... Бобтой цуг байхгүй байна гэж бодохоор бүр байж ядчихна... Ганцаардаад үхэх байхаа... Ёоноо, одоо би ёонооо... Ингэтлээ дурласан өөрөөсөө ч айх шиг...

1884 оны 5 сарын 31:
Хоолны дараа Бобтой 2-уулхнаа үлдсэн гэвэл яахуу?? Ёстой нээрээ сэтгэл догдлоод сүйд майд... Боб яахаараа ийм хөөрхөн болоод төрчихсөн юм бол оо???
Хазаад хазаад, хазаад хаячихмаар...
Хамтдаа балкон дээр юм ярьсан, миний хөгжмийн тухай ярьсан, бүүр сэтгэл догдлоод гачин болчихлоо...

1884 оны 6 сарын 3:

Яанаа.... Өнөөдөр Москва буцах болчлоо... Ёстой явмааргүй байна aa.. Яаж явна аа... Миний ингэж их зовж байгаа Бобоос л болж байгаа юм. Боб л буруутай... Москва явмааргүй байна ааа.......


Манай Особугаас дутахааргүй романтик залуу байгаа биз дээ... кэкэкэ

Чайковский 1840 онд төрсөн гэхээр... энэ үед 44 настай....
Боб гэвэл... 14тэй!!!
Ёоноооо
Шаал аймаар юм... Орчин үед бол шууд л гэмт хэрэг шахуу юм болно биз дээ.. Дурлах төдийд ч гэмт хэрэг болохгүй байх л даа, кэкэ

Ингээд Пётр, Боб 2... Бобыг нас биед хүрсэн хойно нь чивэлт үйлдэл хийсэн гэх (насанд хүртэл нь хүлээсэн гэсэн үг үү тэ? кэкэ)...
Бүр нотолгоотой баримттай гэж бичсэн байна гэнэ... Гэхдээ эх баримт дээр ямар баримт гэдгээ бичээгүй байсан тул, Утагава миний бие энэ удаад дэлгэрүүлж бичиж чадсангүй (худлаа хүн горьдоож байхаар, ямар баримт гэдгээ хэлчихгүй тэ? миа баагий)

Гэхдээ үүнийхээ дараа ч гэсэн Пётр олон сээгэс найзуудтай байсан гэхээр, *Агуу их дурлал* нь, *Цорын ганц хань* бол болоогүй юм шиг байгаа юм...


4. Чайковскийн үхлийн талаар


Ийнхүү, зовлон гашуудал, драма күйн, дурлал мурлал, сээгэс мээгэс гээд асар завгүй ч, олон олон агуу хөгжмийн зохиолоо туурвисаар, Чайковски, 1893 онд нас барна.
63 насандаа.

а) Чайковский үнэхээр хольёроор нас барсан уу??

Саяханыг хүртэл Чайковскийг түүхий ус ууснаас болоод ээжтэйгээ адилхан хольёр өвчнөөр нас барсан гэж үзэж байв.
Гэхдээ үгүй байх магадлалтай гэсэн баталгаа олноор байдаг бөгөөд, энэ бол Чайковскийн дүү нь илүү дутуу дуулиан гаргахгүй гэж бичсэн гэж үзэгдэх үзэл ч олон бий.

Баталгааны жишээ:



Чайковскийн оршуулган дээр олон хүмүүс цугласан байсан, бөгөөд бүтэн 2 хоногийн турш үдэлтийн үнсэлт хийх хүмүүсээр дүүрэн байсан гэсэн. Хольёр шиг халдвар өндөртэй өвчин байхад, үдэлтийн үнсэлт гэдэг байж болмооргүй. Ядаж байхад ор, хөнжлийг нь шатаагаагүй гээд л бодчих?? Уг нь хэрэглэж байсан бүх юмыг нь шатааж устгадаг байхгүй юу???




Багш, нас барахынхаа өмнөхөн алдарт *XXXX* гэдэг зохиолоо түүрвэж дуусаад маш сэтгэл хангалуун байсан юм. Гэтэл, нас барахынхаа 4 хоногийн өмнөөс, маш сонин байдалтай байсан. Өрөөн дотроо хөлхөөд л, уйлаад л, нэг юмнаас зугтааж байгаа мэт дуусаагүй бүтээлүүдээ цэгцлээд л, өв хөрөнгийн гэрээслэлээ үлдээх гэх мэтээр... Яав ч өвчин байсан гэдэгт итгэхэд хэцээ



Яг үнэндээ юу болсоныг хожимын бид нар мэдэхэд хэцүү л дээ.

Гэхдээ хамгийн үнэмшилтэй таамаглалын нэг нь

[1] Чайковский, Стойнберг Фельмор гүнгийн ач (нагац, авга гэдгийн эсрэг)-тай чивэлт үйлдэл үйлдэл үйлдэнэ - туxайн үед иймэрхүү маягийн шуугиан, сенсааци хийсэн тохиолдолд, үйлдсэн этгээдүүдийг Сибир лүү цөлдөг байв)

[2] Сандарсан Стойнбер гүнтэн, эзэн хаанд *Чайковский манай ачийг уруу татсан* хэмээн ховлоно.

[3] Эзэн хаан, ийм хэргийг ил гаргах нь зохимжгүй гэж үзээд, нууц шүүхээр хэргийг шүүнэ

[4] Нууц шүүх дээр Чайковскийгийн талд орох хүн байхгүй тул, Чайковскийг [Хор ууж амиа хорло] гэсэн тушаал гарна

[5] Чайковский гэртээ хор ууж амиа хорлоно



Энэ бол мэдээж таамаглал, гэхдээ энэ зэргийн юм болох нөхцөл бүрэлдсэн нийгэм байсан.
Чайковский яаж үхсэнийг хэн ч мэдэхгүй, гэхдээ *хайртай хүнтэйгээ хамт байсны төлөө үхэхээс өөр аргагүй* тийм нийгэм байсан гэдэг нь үнэн бөгөөд, ийм харамсмаар нийгэм, одооны Монголд маань ч гэсэн ямар нэг хэмжээгээр байгаа нь үнэн.

Нийгэм гэдэг маань байнга өөрчлөгдөж байдаг зүйл. Эртний Грек, 20 зууны эхэн үеийн Монгол, дундад зууны Япон гээд, ижил хүйстэнтэйгээ явалдах нь нэгэн ёсны *байдаг л зүйл* хэмээн хүлээн зөвшөөрөгддөг нийгэм байсан нэг үе байхад, Гитлерийн герман, 20 зууны эхэн үе хүртэлх Европ, Америк, 20-р зууны Монгол гээд, нэг бол гэмт хэрэг, нэг бол сэтгэлзүйн өвчин гэж үздэг байсан үе ч олон байсан.

Нийгэмтэйгээ, олонхтой хэрхэн нийцэж, хэрхэн өөрсдийгөө таниулж, хэрхэн тэднээр хүлээн зөвшөөрүүлж явах вэ гэдэг, бидний хувьд асар чухал асуудлын нэг юм.

Ямар ч байсан, харанхуй нийгэмд олныг бүтээн, Гэй хүмүүст найдвар бэлэглэсэн Чайковскийдоо бид талархаж явах хэрэгтэй болов уу...

Асар суут хөгжмийн зохиолч байсан хирнээ, Особу шиг романтик, Цагаанаа шиг хөнгөн гунигаар дүүрэн, По шиг завхай, хаана ч байдаг тийм эгэл жирийн *улаан* гомо байсан Чайковскийдоо...

10 comments:

Особу said...

yoonooooooooo bi armaanchik gej uu? bi uuriiguu egel borgil ev duigui mangarduu zaluu gej boddii sh d, mun uu kkke goy bichleg bainaa, thanks, aygui sonirholtoi satsuu medlegee deeshluulev, lag goy angiin agaa baijee uuuu uuuuuuuuu. chi bas uuu uuuuuu, yoonooo-goor haldvarlaad butsjee de huuhee

bayabaga said...

keke..ingeed orchulad baival chamaig zodku sh de..

teenager= emnelgiin bas surguuliin hellegeer osvor nas,
baga zereg uran zohiollog hellegeer bol ider nas gevel yamar baina..

bayabaga said...

aa, neg yum..ter hogjimiin ner originalaaraa yu gej baisii?? zugeer togoldor huuriin symphony bish uu..yamar ch bsan mongol orchuulga ni suuuper duuper bsan sho.. :)

patatepatata said...

Osobu> hehehe, chamaas maani iluu romantist haana baihav, keke.

Yoonoog ali ertnees mediishd, kekeke..

Daraa zav garaad, dur hurvel busad humuusiin tuhai orchuulna aa...

Bayabaga>
chi bas haayaa neg orchuulaach, zavtai oyuutan zaluu, kkk

osvor nas gedeg chini ih zuv sanagdaj baina..

symphoniin ner ni angliar *The Piano Concerto No. 1 in B-flat minor, Op. 23* yum gene ee... Yaponoor ピアノ協奏曲第1番ロ短調Op.23

Bas hamgiin suuld ni orchuulaagui orhison *悲愴' gedgiig yuu gedeg yum bol??? yaponoor ni ch unshij chadahgui yum baina, keke

svnder said...

Estoi saihan orchuulga bna. Aliwaa medeelliig iim mayagaar uhshwal asar oilgomjtoi bas uldemjtei yum bna shuu.

Osobu-g romantic gedegtei bol sanal 100% niiljiinaaa.

Улаан said...

ёстой сайхан мэдээлэл байна, энд лав чайковскийн сднууд дээр гей байсан гээд биччихсэн л байдгийн,

erchuud said...

denduu goyo orchuuljee, ineeseer baigaad dund ni hongon gunig davtagdaad l duusav , ahiad orchuulj baigaarai guiya

patatepatata said...

sunder:/ hehe, thanks. Ugaasaa eh bichleg ni sain baisan bolohoor minii yaduu mongol/ yapon orchuulgyn hemjeend ch gesen hun unshihaar yum bolson baij magadgui. ug ni bayabaga metiin bichgiin avyaastai humuus orchuulbal bur l dajgui boloh baisan baih

patatepatata said...

sesame:/ harin ayagui dajgui bichleg baigaaz? bi h gesen sayahan olj unshsan yum. ug ni eh heleer ni oilgodog bol shuud unshihad ayagui dajgui

erchuud:/ hehe thanks. bayabaga-yg guij baigaad baga bagaar orchuulah geed uzne ee. henii tuhai unshmaar baina zahialgaa uguuri, keke

WILD FOX. said...

хммм, сонирхолтой байлаа шүү?? бусдыг нь бас орчуулаарай??