Thursday, October 08, 2009

Banbuush

Bанбуш: “Танайд хоноё”-гийн Тэнгисийг мешокгүй ирэхэд нь бодлогын чанартай юм болов уу гэж бодсон
2009/10/08 • Сэдэв нь: Монголын нэг өдөр, Ярилцлага



Олны дунд Ганбуш гэж нэрээрээ танигдсан энэ хүн өөрийнхөөрөө л амьдралынхаа түүхийг бичиж яваа. “Хамгийн чухал нь хүн болж төрсөн л явдал” гэж ярих түүний амьдрал яг л кинон дээрх шиг адармаатай. Мэдээж одоо ид өрнөж байгаа нь лавтай. Түүнтэй уулзаж яриа дэлгэсэн юм. 40-н мянгатын унган, 9-н хүүхэдтэй айлын ууган хүүхэд тэрээр, хэрхэн яаж ямар замыг туулан, өдийд ингээд олны танил эрхэм болсныг түүний амьдралын түүхийн зах зухыг та бидний ярианаас дуулж мэдэх болно.

-”Танайд хоноё”-гийн зочин байх таньд тааламжтай байв уу? Хүмүүст хэр хүрсэн гэж бодож байна?

-Өмнө нь “Танайд хоноё” нэвтрүүлэгт орно уу гэсэн хүсэлт тавьж байсан ч ороогүй л дээ. Би хаана ч хонуулах юм билээ. Буудалд амьдардаг болохоор буудлыг харуулаад сонин биш байх гэж бодсон л доо. Тэгээд тухайн үедээ оруулах боломжгүй зугтааж байсан юм. Ер нь тэгээд бодоод байсан чинь би өнөөдөр яах гэж ч ажиллаад, амьдраад байгаагаа ойлгохгүй болж байна шүү дээ. Би олон жил буудалд амьдарч байна. Хувийн хэвшилд их мөнгө төлж байна. Гэтэл би улсдаа гэрэл, дулааныхаа мөнгийг төлөөд байр сууцтай амьдармаар байх юм. Миний насны хүн чинь тэтгэвэрт гарах ёстой байтал би одоо ажиллаад л яваад байдаг. Ажлаа хийхээ больчихоор буудлынхаа мөнгийг төлж чадахгүй гудамжинд гарчих гээд байдаг. Хүссэн ч хүсээгүй ч хөдөлмөрлөх ёстой. Хэрэв өөрийн гэсэн байртай болчихвол тэтгэвэрийнхээ мөнгийг аваад байсан ч гэсэн байр гэрлийнхээ мөнгийг өгөөд байна шүү дээ. Бас давхар юм хийгээд. Тайван амьдармаар байгаа байхгүй юу. Хангалттай ажиллалаа. Одоо амралтын цаг болсон. Би хамгийн гол нь хүний нутагт амьдармааргүй
байна. Монголдоо л баймаар байна. Угаасаа Монголдоо л амьдрах хэрэгтэй шүү дээ. Би хүний нутагт амьдарч үзээгүй биш үзсэн. Ховор бүтээгдэхүүн гэдгээрээ одоо ч санал ирж л байна(инээв).

-Хөтлөгч таны хувийн эрхэнд халдаж унтаж байхад чинь хуртэл гаргасанд та гомдолтой байна уу?

-Яахав. Тэр нэвтрүүлгийг сонирхолтой болгоё гэж бодсон байх. Би хоёр талаар ойлгосон. Манайд зураглаач, сэтгүүлч хоёр хонсон. Хүмүүсийн дунд Танбуштай унтсан болов уу, үгүй болов уу” гэсэн таавар үлдсэн. Тэнгис тэр хоёр чухам яг яаж хонов гэдэг чинь их сонирхолтой. Бас Тэнгис чинь мешокгүй ирсэн. Хараа биз дээ, та нар. Өөр нэвтрүүлэгт ирэхдээ мешоктой ирдэг мөртлөө яагаад тэр орой авчраагүй юм бол. Би “Чи яагаад мешокгүй ирж байгаа юм” гэсэн чинь “Мартчихсан байна лээ” гэж байгаа байхгүй юу. Аваад ирэх цаг байсан л даа. Явахгүй л байгаа юм чинь. Тэгэхээр чинь бодлогын чанартай байсан болов уу гэж бодсон. Тэр чинь Америкт олон жил амьдарсан Монголын амьдралыг сайн мэддэггүй залуу байна лээ. Аягүй тансаг орчинд байж байгаад ирсэн одоо эмээтэйгээ амьдардаг. Тийм болохоор тэр насны бага залуу хүүхэд надаас юу асуухаа мэдэхгүй, учраа олохгүй байсан байх. Би өмнө нь 25-ын Команд нэвтрүүлгээр орж байсан. Тэгэхэд Г.Алтантүрүү надаас Тэнгисээс илүү тэнэг асуулт асууж байсан. Алтантүрүү тийм тэнэг юм асууж байсан болохоор энэ жаахан хүүхэд юу асуухаа мэдэхгүй ш дээ. Намайг хараад ангайчихаж байгаа юм чинь. Тэгээд бод л доо. Амьдралын практик, дадлага гэдэг чинь ондоо. Тэр хүүхдэд буруу өгч болохгүй шүү дээ. Тэр залуу ажлаа л хийж байгаа хүн.

-Таныг л “Та яг ямар нь юм хэлчих” гээд шалаад байхад нь та их л дургүйцэж харагдсан?

-Дургүйцсэн. Миний хариултыг монтажлаад гаргаагүй байна лээ. Би уг нь нэг хариулт өгсөн л дөө.

-Юу гэж? Тийм болохгүй юм хэлсэн юм уу?

-”Чи өнөө орой л мэдчихгүй юу” гэсэн л дээ. Тэгсэн инээгээд л байна лээ. Хажууд нь зураглаач нь байсан л даа. Ер нь “Танайд хоноё” чинь рейтинг өндөртэй сайн нэвтрүүлэг. Өвчтэй зовлонтой, сайн саар яваа олон л хүн ордог. Асуудлыг нь ч шийдэж өгч байсан. Өнөөдөр Тэнгис сэтгэл дотроо шаналж байгаа бол шаналах хэрэггүй. Нэвтрүүлгийг нь хүн болгон шүүмжилж байна гэдэг чинь тэр хүний нэвтрүүлэг амжилттай л болсон үг гэдгийг танай сониноор дамжуулж уламжилъя. Чи юм мэдэхгүй байж болно. Нэвтрүүлэг чинь Тунгалаг гэж бүсгүйн нэвтрүүлгийн хэмжээнд хүрэхгүй ч гэсэн ард түмний сэтгэлд 21 аймгаараа орчихсон байна шүү. Залуу хүнд алдах юм байж болно. Тэнгис эмзэглэх хэрэггүй.

-Та хоёр нэвтрүүлгээс хойш ярилцсан уу?

-Үгүй ээ, утсаа ч авахгүй байгаа гээд бод доо. Би нэвтрүүлгийн бичлэгээ авъя гээд ярих гэхээр авахгүй, өгөхгүй байгаа. Мессеж бичсэн. Хариу өгөхгүй байгаа.

-Санаа нь зовсон юм болов уу. Таныг унтаж байхад зураг авсан нь нэг тиймэрхүү л юм билээ?

-Би зураглаачид нэг юман дээр гомдоод байгаа. Би хөгшин хүн. Уг нь тод гэрэлтэй ирэх ёстой. Гэтэл байгаагүй. Гэрэл чинь үрчлээсийг харагдуулдаггүй. Хоёрдугаарт намайг холоос авах байтал бүр нүүрэнд тулгаж аваад байсан би ярьж байж ямар холоос ав гээд орилоод байлтай биш. Эмэгтэй хүн чинь насаа хэлэхгүй, үрчлээгээ ч нуухыг бодно. Харин “Яг хэдэн настай юм бэ” гээд асуугаад байсан нь зовлонтой санагдсан ш дээ. Шахаанд оруулаад асуугаад байсан л даа.

-Нээрээ буудлыг чинь хүн бүхэн харсан?

-Харин тэгээд нүүчихсэн. Би тэнд 1 жил амьдарсан. Маргааш нь янз бүрийн залуучууд оочерлочихсон гээд бод. Ойлгомжтой биз дээ. Одоо өөр буудалд байгаа. Утас бол завсар зайгүй л дуугарсан. Аль болгоныг нь авах вэ дээ.

-Одоо та яг ямар ажил хийж байна?

-Хотоос 40 км-ийн зайтай “Наранбулаг” гэж гүүний саамтай их гоё амралтанд рекламны менежер. Бас диско хөөрхөн жижиг, хоёр гурван бааранд рекламны менежер хийдэг юм.

-Та түрүүн өөрийгөө социализмын үеийн СТА гэж байсан. Хаана хаана ажиллаж байсан юм бэ?

-Би Багшийн дээдийг эчнээгээр төгссөн шүү дээ. Дунд сургуулиа төгсөөд одоогийн Онцгой байдлын 26-р ангид таван жил ажилласан. Дараа нь мах комбинатад ажиллаж байсан. Тэнд байхад би их бүжиглэдэг байсан учраас Хайдав гуайн хүү Сэргэлэн гуай намайг олж харсан юм. Намайг шууд чуулгын Сэвжид багш дээр аваачиж өгөөд, бүжиг дэглээч нарын анхны курсэд оруулсан. Тэр үед хотын соёлын хэлтсийн дарга Сэргэлэн гуай байсан. Тэгээд намайг шууд урьж аваачаад “Од” кинотеатрт би анх бүжгийн багш хийж байлаа. Тэндээсээ Соёлын тэргүүн авсан шүү дээ. Би Үйлдвэрчний соёлын төв ордон, Соёлын төв өргөө, Цирк гуравт ээлжлээд сүүлийн үеийн бүжгийн, pen бүжгийн тэмцээн зохиодог байлаа шүү дээ. Майкл Жексоны бүжгийн тэмцээнийг зохиогоод л.

-Өө, тэгвэл та чинь тухайн үеийн залууст их юм хийсэн байх нь?

-Тийм ээ. Тэр үед чинь одоогийн айхтар хамтлагууд байгаагүй шүү дээ. Тэр үеэс улбаалаад л “Хар сарнай”, “Хар тас”, “Номин талст” эд нар чинь гарч ирж байсан. Одоо энэ мундаг мундаг хамтлагуудын бүжигчид, дуучид “Люмино”, Бажи энэ тэр чинь бүгд миний тэмцээнд орж байсан юм. Тэр олон удаагийн тэмцээнүүдээс тэд өөрсдийнхөө авьяасыг нээгээд. Төдийгөөс өдийг хүрээд явж байгаа учиртай юм. Энийг бол бүгд мэддэг ч хэн нь ч хэлдэггүй. “Номин талст”-ынхан өшөө бусад нь ч Ганбушыг дамжаагүй” гэж хэзээ ч хэлж чадахгүй. Нүүр тулсан ч тэгж хэлж чадахгүй. Яагаад гэвэл миний тэмцээнд бүгд орж байсан. Баруун, зүүнээ мэдэхгүй л хүүхдүүд байсан. Бүгдээрээ л миний тэмцээнд ороод л гарч ирсэн. Одооны энэ хамтлагууд чинь бүгдээрээ бүжиглэдэг байсан. Мэдээж олон сайн дотроос тодорч гарна гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Тэгж тодорч зорьж гарсан нь, олон тэмцээний гавьяа юм. Одоо энэ оддыг төрүүлэх гэж тэмцээнд шүүж байгаа шүүгчид чинь бүгд л бас миний тэмцээнд орж байсан. Одоо тэгээд тэдний шүүж байгаа барилыг харахад сонин санагдаж байгаа юм л даа.

-Та тэгвэл шүүж болох нь ээ?

-Намайг уриагүй юм чинь урьвал бас буцахгүй ш дээ. Хамтлагууд чинь бүгдээрээ тийм учиртай.

-Тэгээд тэр “од”-ууд таньтай мэнд устай явдаг биз дээ?

-Мэндтэй, устай явдагаа. Хаана ч тааралдсан “Та цоглог шүү” гэж надад хэлдэг. Тэр нь надад аягүй их урам өгдөг. Хүн намайг “Та ёстой үнэн цоглог шүү” гэж хэлэхэд би аймаар баярлана шүү дээ. Юунаасаа дутахав. Амьдрал өнөөдөр цэцэглэж байна. Амьдрал явж л байна. Хүн болж төрнө гэдэг л чухал юм. Би чинь Оюун ухааны хөгжлийн академид менежер хийдэг. Уучлаарай. Би өнөөдөр хараагүй ч юм уу, мэдрэл болж төрсөн бол яахав. Шархаданд аягүй олон сайхан залуучууд насаараа хашаан дотор амьдарч байна шүү дээ. Би эв эрүүл эрэгтэй юм уу, эв эрүүл эмэгтэй болж төрчихөөд, өнөөдөр ингээд Шархаданд хэвтэж байгаа хүмүүсийг доромжилж байгаа юм биш. Ганбуш ингэж төрснөөрөө түрий барьдаг гэж байгаа. Үгүй ш дээ. Над шиг ийм төрсөн зөндөө хүмүүс байгаа. Би өнөөдөр тэдний дуу хоолой болж байгаа. Би өөрөөрөө дамжуулж тэдэнд амьдрах итгэлийг төрүүлж байгаа. Хэрвээ би архи дарс уугаад муу явбал тэр хүмүүс сэтгэлээр их унана. Тиймээс би тэдний өмнө сайн явахыг л хичээж байгаа. Ер нь төгс хүн гэж хаана ч байхгүй. Байх боломж ч байхгүй. Сайн муу хоёр нь тэнцэж байж хүний мөн чанар танигддаг. Хамгийн гол нь хүнд өөрийн гэсэн яс чанар, сэтгэл байх хэрэгтэй.

-Таныг чиглэсэн сөрөг хандлагууд цөөнгүй. Мэдээж амаргүй л байдаг байх?

-Зөндөө. Алхам тутамд. Би гудамжаар хүссэнээрээ явж чадахгүй. Нарантуул захаар явж чаддаггүй. Би заавал Их дэлгүүр юм уу, супермаркетуудаар орох албагүй биз дээ. Надад Нарантуулаас авах юм байж болно. Авахгүй юмаа гэхэд надад Нарантуул зах дээгүүр алхаад явах сонирхол байна биз дээ. Тэгээд би тэнд ард урдаа хүн дагуулаад явлаа ч гэсэн, хаанаас ч юм бүү мэд миний толгой руу юм чулууддаг. Аягүй хэцүү. Тэгээд байхаар чинь би яаж Нарантуул захаар явах вэ. Би Хархорин, Дэнжийн 1000-ын захаар явмаар байна. Би чинь Монголдоо амьдарч байгаа биз дээ. Тэгэхэд чинь араас юм чулууддаг. Хүмүүс янз янзын үг хэлдэг. Одоо талбай багшийн дээдийн тэр хавиар гэхэд айгаад явж чаддаггүй шүү дээ. Мөнгөтэй биш ч гэсэн, хувийн жолоочтой явж байна. Машинаас буугаад нэг албан газрын хаалгаар орох л хэмжээнд би явган явж байна. Өөр бусдаар гудамжинд явган алхаж гишгэхэд асуудалтай. Хүмүүс бүүр хараад зогсчихдог байхгүй юу. Гэхдээ хэнд ч харагдахгүй, ажил гэрхоёрын хооронд явсан үхээнц дорой амьтан байж байснаас, хүний нүдэнд өртөөд, хүний атаа хорслыг төрүүлдэг ч юм уу, бахархлыг төрүүлдэг ч юм уу. Ямар ч байсан янз бүрийн байдлаар ард түмэн намайг мартахгүй байгаад би тодорхой хэмжээгээр баярлаад байгаа юм. Энэ дашрамд хэлэхэд хүн багштай байх сайхан. Манай багш УГЗ Жавзан гэж их мундаг эмэгтэй байсан. Хуулийн талаасаа Булган гэж багш бий. Ер нь тэр хүнээс хувцаслалт, биеэ авч явах байр байдал гээд их юм сурдаг.

-Нээрээ таныг 40-н мянгатын унаган хүүхэд гэж мэдэх юм. Нэлээд нэртэй л байсан гэх юм билээ шүү?

-Би ийм содон төрхөөсөө болоод их олон сургууль дамжсан. Нэг сургуульд ч удаан байх аргагүй байлаа. 11-р сургуулиас 1 рүү, тэгээд 24 рүү очсон. Дөчин мянгат даяар чинь миний нэр цуурайтдаг байлаа шүү дээ. Тэр үед чинь Дөчин мянгатад аягүй цоглог цоглог атаманууд байлаа шүү дээ. Тэд намайг зоддоггүй. Би хүний ая эвийг их олчихдог байсан. Тэр утгаараа ч би дөчин мянгатад зодуулдаггүй байсан. Намайг зодлоо гээд хаана нь ч цохих вэ дээ. Гэхдээ л сургууль дээр их янз бүрийн ярианууд явагддаг учраас 10 төгстлөө таван сургууль дамжсан байсан. Эцэг эх маань салаад, ээж 12-р сургуульд багшилахаар болоод би Таван шард очиж сурсан юм. Тэнд намайг хэн ч таньдаггүй байлаа. Манай ангийн охидууд чинь банди нартай үерхээд л банди нар нь охидуудаа гуйгаад л байх ёстой юм байгаад байдаг. Би чинь тэдний хооронд захиа энэ тэр зөөгөөд л гүйдэг. Намайг тэр үед хэн ч гуйдаггүй байлаа шүү дээ. Миний учрыг ч ойлгодоггүй байсан юм чинь. Эрэгтэй ч юм уу эмэгтэй ч юм уу гээд л.

-Гэхдээ таньд сэтгэлээ хуваалцдаг найз нөхөд байсан л байх?

-40-н мянгатад манай хажуу талын 3 номерт “генерал” Батаа гээд аягүй мундаг эмэгтэй байсан. Нөхөртэй, хоёр хүүхэдтэй. Дан гадаадынхантай явдаг эмэгтэй байсан. Тэр эмэгтэй анх намайг гадаад хүнтэй танилцуулсан. Тэгээд би чинь 10-н жилд байхдаа Францын элчин Жак гээд 60-н хэдтэй өвгөнтэй явалдаж байлаа шүү дээ. Ангийнхнаасаа нуугаад л. Ард түмэн 18 аймаг сонсож байхад би ийм зүйлийг хамаагүй ярьж болохгүй л дээ. Би телевизээр бол “10 дугаар ангийн хэдэн ах нар намайг сонирхоод, би хүүхэд насаа үдсэн юмаа” л гэсэн. Үнэндээ бол тэр гадаад хүнтэй явалдсан. “Нэгэнт л ингээд төрчихсөн юм чинь давуу талаа ашигла” гэж тэр эмэгтэй хэлдэг байсан. Манай аав ээж хоёр салсны дараа би гурван өрөө байранд өдөржин өнждөг байсан. Тэгээд гурван өрөө чөлөөтэй байхад тэр эмэгтэйн нүдэнд содон байна биз дээ. Тэгээд нөгөө гадаад хүмүүс чинь, аав ээжийг ажилдаа явсан хойгуур орж ирдэг. Батаа эгч бид хоёр чинь тэнд жинхэнэ хор найруулна.

-Аан, тэгээд л таныг гадаадуудтай явдаг гэх яриа эртнээс гарсан байх нь?

-Тухайн үед их мундаг соёлтой, ухаантай хүн таарсан болохоор надад амьдралыг, их зүйлийг мэдрүүлж өгсөн. Сүүлд НАХЯ дээр чинь Жактай явалдсан ЮОхэдэнхүүхнүүд цагдаа дээр очиход тэр дунд би байлаа. Цагдаа дээр байцаагдаж байлаа. Тухайн үед чинь Алдарт Нараа, бас Энхболд гэж байлаа. Нараа, Энхболд, Ганбууш гэхээр нэрний эхний үсгүүд нь “Нэг” гэсэн тооны нэр байгаа биз. Тэр үед чинь “Сонор сэрэмж” гээд цагдаагийн хэвлэл байсан. Тэрэн дээр бид гурвыг “НЭГ”-үүд гэж бичдэг байлаа. Угаасаа тэр үед Монголд өөр бичих хүн ч байхгүй юм чинь. Тэр үеэс миний хэлмэгдүүлэлт эхэлж байгаа юм. Тэр Францаас болоод сургууль дээрээ багтаж шингэх аргагүй болсон. Уг нь намайг чинь хичээл тарахад их гоё машин ирж авдаг байлаа. Тухайн үед ч бүх л юм хаагдмал боогдмол байсан юм чинь. УИД-т австри энэ тэрийн гоё гутал ирнэ. Хүмүүс өглөө 5 цагаас эхлээд дугаарлаж тэр гутлыг өмсөөгүй нь хүн биш шахуу байхад Франц эр маань надад шууд л аваад өгчихнө шүү дээ. Би их ганган. Францаасаа бас гоё гоё хувцаснууд авчирна. Тэр хөдөөний Таван шар, Толгойтын сургуульд ч би харь гаригаас буугаад ирчихсэн юм шиг л байгаа юм чинь. Тэр Францын л гавьяа. Манайд 5 жил болсон шүү дээ. Би тэр хүнтэй 7-р ангиасаа эхэлж ойр дотно явсан. Би өөр олон хүнтэй биш, тэр хүнтэй л явдаг байсан. Харин тэр хүн буцахдаа дараагийнхаа хүнтэй танилцуулаад, дараагийнх нь дараагийнхтайгаа танилцуулсаар байгаад л өдийг хүрсэн. Яахав намайг явалдсан монгол хүмүүс нь нууц байдаг л гэдэг. Гэтэл хэн ч гэсэн үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжинэ л дээ. Миний амьдралд Монгол хүн байхгүй гэж худлаа яриад хэрэггүй ш дээ. Сайхны өмнө нүд буруугүй гэгчээр байсан. Одоо ч гэсэн миний амьдралыг гэрэлтүүлж байгаа залуу байж л байна. Хэрэлдсэн ч муудалцсан ч гоё. Гоё хэрэлдэх гоё шүү дээ. Гоё хардалцаж, сэрдэлцэх гоё шүү дээ.

-Найз залуутайгаа энд тэнд хамт л явах уу?

-Бид манай найз нөхдийн хүрээнд баар энэ тэрт ороод чөлөөтэй л байдаг. Бид хоёр тэврэлдэнэ. Үнсэлцэнэ. Тоохгүй л дээ. Манай хүн Ганбушийн нас нь надад хамаагүй гэдэг юм. Би чинь Монголын их мундаг байр суурьтай эмэгтэйчүүдтэй найзладаг. Өнөөдөр хүчирхэг эмэгтэй ганцаараа амьдардаг юм. Өөрийн хүч чадал, оюун ухаанаараа амьдралаа цогцлоосон эмэгтэйчүүдтэй найзладаг. Гэхдээ би бүх давхаргынхантай.
Шоронгийн хүмүүстэй ч, цагдаа нартай ч найз. Ер нь бүгдтэй л найзлах хэрэгтэй. Мэдээж 100 хувь хүмүүс намайг ойлгоно, надтай ярина гэж үгүй. 51 хувь нь үзэн яддаг 49 хувь нь дэмждэг байж болно.

-Бага насанд тань таатай таагүй олон дурсамжууд бий л байх. Одоо эргээд бодоход?

-Би айлын том хүүхэд. Уг нь миний дээр нэг ах байсан, өнгөрчихсөн юм. Би чинь элит гаралтай, Аав ээж маань эмч, багш хүмүүс. Цалин мөнгө ч сайн авна. Одоо манай аавын шавь нар болох олон л эмч нар байна. Би аавынхаа буянаар хөдөө гадаа их явсан. 18 аймгийн ихэнхийг үзсэн. Сайн эцгийн буян гэж байгаа шүү дээ. Багаасаа юм юм үзсэн нь, энэ амьдралд ямар ч байсан ингээд өөрийгөө аваад явчих гол суурь болсон. Би 9 дүүтэй.

-Их олуулаа юм байна. Том хүүхдийн хариуцлагаа хэр сайн дааж яваа вэ?

-Манай дүү нар, хамаатан садангууд миний бие өвдөх, надад ямар нэг асуудал гарахад бүгд гүйгээд ирдэг. Хоорондоо өдөр бүр л утсаар л ярина. Би чинь дандаа л мөнгөтэй төгрөгтэй хангалуун явна ч гэж юу байхав. Өлсөж цангах ч үе байна. Тэгэхээрээ нэг дүү рүүгээ утасдаад “Өлсөөд байна аа” гэхээр “Хүрч ирээд хоол идээ” л гэдэг юм. Аягүй давгүй ш дээ. Би чинь 9 дүүтэй сүргийн манлай шүү дээ. Гэхдээ би дүү нарынхаа өмнөөс, дүү нар ч миний өмнөөс амьдраагүй. Өдөр тутам надад туслана гэж юу байхав. Өвдөж зовоод буудлын мөнгөө төлж чадаагүй байхад дүү нараасаа албатай юм шиг авнадаа. Нэг рүү нь утасдаад л дарамтална. Ихэнхи нь төрийн байгууллагад ажилладаг болохоор “Хөөе ажил дээр чинь яваад очих юм уу” гэхээр “За ав” гэдэг байхгүй юу(инээв). Бас хөөрхөн, хөөрхөн рекетлэнээ.

-Танд нээрээ хамт амьдарч байсан залуучууд бий байх шүү?

-10, 10-н жилээр хоёр эр хүн миний амьдралд байгаа ш дээ. Сайн залуучууд байсан. Хүн тэгээд амьдралаа зохиож байхад би дунд нь шавар хаагаад яахав. Би ямар хүүхдийг нь төрүүлээд амьдрах биш. Тэгээд салж байлаа. Уйлаад л хоцорч байлаа. Эхний залуу бид хоёр хамт Франц явж байсан юм. Мартахад хэцүү байсан. Тэгээд Монголд ирээд нэг бацаантай танилцаад 10 жил болж байтал тэр Солонгос яваад ирэхдээ авгай хүүхэдтэй болоод ирсэн. Аль аль нь холбоотой л доо. Гэхдээ хүүхдийн нулимс үзээд жаргах биш. Хүний амьдралд саад болоод яахав. Харин 2 жилийн өмнөөс бацаантай болчихоод байна. 23-тай МУИС-ийн оюутантай. Тас зууралдаастай. Эрдэнэтийнхээ.

-Аан. Түрүүний ярьсан залуу юу. Хэр сайн залуу гэж бодож байна?

-Би чанарыг нь сайн мэдэхгүй л дээ. Бид хоёр нэг гэрт байдаггүй. Ямар ч байсан өөрийнхөө хүрээнд дагуулаад явахад намайг “Энэ миний “honey” гээд үнсдэг. Манай найзууд түүнээс намайг байхгүй хойгуур ч юм уу “Яагаад заавал Ганбушийг сонгосон юм бэ” гэж асуухаар “Надад нас нь хамаагүй. Уг хүн нь л минийх. Тэгээд л болоо” гэж хэлдэг гэсэн. Би хэлдэг юм. “Чи зугаалах охин байвал зугаал. Харин нүдэнд харагдвал алаад хаячихна шүү” гэж хэлдэг юм (инээв).

-Таниас санхүүгийн дэмжлэг авдаг уу?

-Сэтгэлээрээ байдаг юм. Татварын байцаагч царайлаад байвал зовлонтой ш дээ. Өөрөө гайгүй айлын хүүхэд л дээ. Хүн ер нь хамт ууж идэж үзэж байж л хүнээ олж авах юм билээ. Сэтгэлийн хөөрлөөр суугаад салах л юм болдог. Хамт уугаад залуугаа агсан тавьж байна уу харах хэрэгтэй. Миний амьдралд таарсан хоёр залуу хоёулаа дэвүүр. Одоо энэ 3 дахь нь бас аймаар дэвүүр.

-Тэгээд танд ер нь яг ямар эрчүүд таалагддаг юм бэ?

-Дагвадорж шиг омголон эрчүүд таалагддаг. Цаанаасаа оргилсон монгол цустай омголон Монгол эрчүүд таалагддаг.

-Ингэхэд таныг бас онгод тэнгэр авах ёстой болсон гэж дуулсан шүү. Тийм үү?

-Нэг тийм юм болсон л доо. Юм мэддэг хүн намайг “Та удган байна. Чанараа авах хэрэгтэй” гэхээр нь би “Яршигаа яршиг. Удган болчихвол хүмүүс намайг аргаа өөрчлөөд ёстой амьдрах ухаанаа олж л гэж хэлнэ. Үгүй наадах чинь надад зохихгүй гэж хэлсэн. Би тэгээд авахгүй байхын тулд яах ёстой вэ гэж асуусан чинь “Хүү, охин хоёр өргөж аваад, өсгөвөл авахгүй болж болно” гэсэн юм. Гэтэл надад итгэж хүүхэд өргүүлэхгүй хэцүү л байна. Үгүй ядаж л хүүхэдтэй газруудад асрах, цэцэрлэгт ч юм уу очиж хүүхдүүдэд бүжиг ч гэсэн зааж өгье. Хүүхдүүдтэй ойр байя гэтэл хандсан газрын удирдлага багш нар нь нааштай хариу өгөхгүй юм.

-Цаг зав гаргасан таньд баярлалаа.

14 comments:

The Face said...

goyo yariltslaga boljee. Egch ih taalagdaad baigaa.

Алта said...

bi huuhdiin ordnii bujgiin duguilangiin bagsh baihaas ni medeh yum baina.tuhain uyed bujiglej baisan huuhduud bugd garaar ni damjsan duu,sain bagsh baisan.nas ni yavj baigaa ni ch unen.mongold bairtai boloh amargui.ta nar tuslahgui ni ch unen.alba ch baihgui.gehdee ta bugdiig tuluulj alialagch bolsoor baigaad duusah hun dee.

Nana said...

Gambuush yer ni ikh dajgui bodol setgelgeetei hun bainoo, sonin.mn -ees oshtor unshsan, doorh setgegdluudiig ni unshsan chen , humuus ch ikh zovoor huleej avch , oilgodog yum bna gej bodloo, zarimiinh ni "neg tiim urialj odson shinjtei" gesen shuumjlel bas unen ch yum uu gemeer snagdaad yavtsan shuu ge genet, gehdee patate egch ooroo yamar aaligui ajaa bilee dee,kkk, tiimee? hemeen aaliguitev

monkey2020 said...

ЭНХБОЛД ГЭЖ ХЭН ЮМ БОЛОО ТҮҮНИЙ ТУХАЙ МЭДЭХ ХҮНБНА УУ БИЧЭЭРЭЙ

Особу said...

nevtruuleg uzesnees hoishoo aniag bol saihan tsoglog buurai baina daa gej bodood bga sh d

patatepatata said...

Face> harin dajgui hun bailee te?

Alta> tuslahgui ee, alba ch baihgui, keke. Gehdee tuslah bish, demjih gedeg chini nileed tom zuil shuu dee. Tiim ch utgaaraa taalagdaj baigaagaa ilt delgen tsatsaj baigaa yum. Bidniig tuluuldug eseh talaar bol hetsuu l asuult baih. Minority gedeg utgaaraa ch yum uu, eregtei bolj turchihuud, eregtei hund durtai gedeg utgaaraa bol tuluulul bol baij magadgui, gehdee nariin utgaaraa trans hun, emegtei huntei iluu oirhon bolov uu...

Nana> harin humuus ayagui dajgui setgegdeltei bailee te?
Namaig ailgui gej, chi yamar zurheeree helev ee? ain???? Bi chini jingene gunduugui mongol er baihgui yuu, fn! gej ailguitev...

Monkey2020>
Enhbold gej yostoi duulj baigaagui yum bilee. Yamar hun baisan yum bol te??

Osobu> harin tiim. contrast gedeg utgaaraa ch ter sain nevtruuleg bolj chadsan yumshig.

WILD FOX. said...

тэнгис өөрөө гэй бхаадаа??? гсс

ershuu said...

uuuuuuuu aniag lag demjij baigaashd

patatepatata said...

Noiton navch:/ keke, gehdee arai ch ugui baihaa. Uuruu tiim bol arai l yum meddeg baimaar yum... Kekeke

Ershuu:/ demjeerei demjeerei, hehe

WILD FOX. said...

нэвтрүүлэгийг нь үзэж суухад надаа лав г- г хөтлөгч,камерамэн хоёр хоёулаа сонирхоод байгаам шиг санагдсышд, тэгснээ сонирхолтойгоо зөрчилдөөд өсвөр насны банди нар шиг л аашилцгаагаад бх шиг санагдсандаа гсс.
заза мэдкүйээ...

тэхдээ л тэр тэнгис инстинктээрээ татагдаад л бх шиг харагдсандаа...

хэхэ, :хэлээ гаргаад,нүд аньдаг смайл:

patatepatata said...

Navchaa> hehe, magadgui l yum. Bi neg ih anzaarch uzeegui bolohoor, keke.
Uuriiguu barigduulahgui gej albaar aimaar yum meddeggui tsarailah ene ter ch neeree baidag l daa te?

WILD FOX. said...

гүйээ, яг ч гэй биш л дээ,

зүгээр нэг тийм хэлбэрийн шохоорхол ч юмуу? тайлбарлаж мэдкүй бнаа,
хэхэ

chi shuu said...

nylh nogoo uhen uhtelee zulgaana gej uu, durak chin kkk

patatepatata said...

----> haha, nyalh nogoo uurlasan uu??? kk

Gehdee gandan buurahgui sain l baishd.

Nyalh nogoonuud gehdee, ugaasaa yamar yumnaas ni yum unah bish, nastai humuust buyan boloh heregteishd, lol