Wednesday, October 28, 2009

Goo uzesgelen, gomo, shashiny talaar 1

Зиаг зиаг... Утагува гуайгаас үгүй мөн сайхан будаа идэж байна даа...кэкэ

Аа, гэхдээ, олзыг олуулаа, ганцаараа идсэн гахай таргалдаггүй / даргалдаггүй, олуулаа идсэн оготно пэндийнэ / пээдийнэ энэ тэр гээд байдаг даа?

Сонирхолтой санагдсан нийтлэлүүдээсээ оруулаад байхад юу нь болохгүй гэж тэ??

Энэ удаад * Хүнийг гомо эсэхээр нь ялгаварлан дээрэлхдэггүй хотоор зочилсон нь* гэдэг нийтлэлийг нь орчуулахаар шийдэв.

Гэхдээ мэдээж, зарим нэг ойлгомжгүй, эсвэл хэрэггүй санагдсан зүйлүүдээ тоймлоно оо, кэкэ.

Дээр манай ажлын газрын хүн надаас *Монгол зүйр цэцэн үг заагаад өг* гээд байхаар нь *Ухаан муут уусан идсэнээ* гэдгийг * 愚か者は"喰った/飲んだ"を語り   賢い者は"行った/出会った"を語る」 гээд орчуулаад хэлчихсэн чинь *Чи биднийг үндэстэнээр нь нэгтгээд ухаан муут гэж доромжиллоо...
Япончууд хоолноос өөр юм ярьдаггүй үндэстэн гэдгийг мэдсээр байж...нүүрэн дээр нь...* гээд загнуулаад алуухах шахсан... кэкэ


Тэрэн шиг, энэ хүний аялалын түүх ч гэсэн дүүрэн идэх уух юмны тухай хэсгүүдтэй...
Тэр нь манайханд нээг их сонирхолтой бус болов уу гээд, кэкэ.

Тэгээд дээрээс нь, Мексикийн тухай энэ тэр гээд, нээх урт хэсэгийг нь орчуулах ч гэсэн залхуутай санагдсан тул... Тухайн хүнийхээ бичсэн зүйлээс ялгаатай болчихвол уучлаарай... кэкэ

----------------

Зиаг зиаг оршил гэх үү дээ... (Энэ хэсэгийг Пататэ бичсэн болно... Утагува гуай, над шиг хэрүүлч зарч хүн биш болохоор, ингэтэл нь бусад шашин энэ тэрийг муулахгүй байх л даа <=== Америк энэ тэрд шашины талаар янз бүрийн юм ярих чинь табүү тэ? кэкэ) Хүн гэдэг, олонхоос ялгаатай зүйлээ шоолж, доош нь хийж, ялгаварлах гээд байдаг зовлонтой амьтан. Жоохон намхан бол *одой, тогжгор* гээд л, жоохон тарган бол *гахай, пэндгэр* гээд л (энэ үгийг хэлүүлж хичнээн удаа сэтгэл санаагаар унаж байв аа... ), бүр солгой гараар бичдэгийнх нь төлөө *шулмасд сүнсээ худалдсан* гэгддэг хүмүүс хүртэл байсан гэдэг биз дээ??? Монголд ч тэр, бусад улсад ч тэр ихэнх хүмүүсийн дотор (ялангуяа Гомо хүнтэй уулзаж ч үзээгүй хүмүүсийн дунд) * Гомо = сайн мэдэхгүй ч гэсэн, сэжгийн* гэдэг ч юм уу, тиймэрхүү хандлага бол байдаг байх. Тэгээд иймэрхүү * цөөнх бол муу юм* гэсэн ойлголтон дээр, шашин ч юм уу, мэдээллийн хэрэгсэл гэх мэтийн *Хүний тархийг угаах зориулалттай* системүүд нэмэгдэхээр бүүр хэрэг байхгүй... Ямар нэг зүйлийг *стандарт/ хамгийн үнэн зөв зүйл* гээд итгүүлчихдэг болохоор... Жишээ нь, *Гоё хүүхэн, Гоё залуу* энэ тэр гэдэг ойлголт. Уг нь бол, хүн хүн шаал өөр сонирхолтой байхад болохгүй зүйлгүй (би эр хүн шиг эмэгтэй хүнд дуртай/ би эм хүн шиг эрэгтэй хүн дуртай/ би бүдүүн залууд дуртай/ би хөгшин төгцөгт дуртай гэх мэт) байхад, холливүүд, модны компаниудаас эхлээд *загвар* заагаад өгчихсөн болохоор, хүмүүс нэг л тийм баригдмал болчихсон жишээтэй... Тэгээд бүдүүн хүүхэнд дуртай залуу байсан ч гэсэн, тэрнийгээ нэг тийм *ичмээр зүйл* гэж боддог болчихсон гэх юм уу... Гэтэл нийтийн стандарт гэдэг чинь харьцангуй зүйл, зохиомол зүйл шүү дээ...

Эртний гоё бүсгүй


Aldart *uzesgelen goo* Cleopatra. Berlinii muzei deh barimal. Manai Ernii Omnoh 40 on


Орчин үеийн гоё бүсгүй...





Ralph Lauren-giin modeloo goyo bolgoh gej photoshopdood aldarshsan hereg, keke

Энэ нь баригдма, зохиомол зүйл шүү гэдгийг, хүн Гомо болох юм бол их сайн ойлгодог юм шиг байгаа юм (хаха, сурталчилж барьсан юм биш шүү! кэкэ. Угаасаа сурталчиллаа гээд болчихдог тийм амар ч зүйл биш, кэкэ)

Энд японд * Ничомед (Токёогийн гомо хороолол) хаях хог байдаггүй* гээд, манайхны хонь малны талаар ярьдаг шиг (маланд хэрэггүй зүйл байдаггүй гэдэг бил үү? Бараг бүх хэсгийг нь идэж болдог болохоор) тийм зүйр цэцэн үг гэхэд хаашаа юм, зүйрлэл үг гэхэд хаашаа юм нэг үг байдаг юм...

Юу вээ гэхээр яамар ч царай муутай хүн байсан, тэрэнд дуртай хүн заавал олддог гэсэн утгатай үг.



Zurgan deerh:

Гетасэн = Хөмсөг, шанааных нь харьцаа нь гета гээд япон шаахай шиг харагддаг хүн

3 кэта сэн = 0,1 тонноос дээш жинтэй хүнд дуртай, бүдүүкад дуртай (дэбү сэн)-гийн мундаг хэлбэр

Окэ сэн = Авс(=окэ)андаа орох шахсан хөгшин хүнд дуртай фүкэсэнгийн мундаг хэлбэр


Миний нэг мэддэг Япон, монголд байсан нөхөр,

*Монгол залуучууд аягүй гоё. Монголд гудамжаар алхахаар гоё залуугаар нүдээ хужирласан шиг гоё байдаг юм* гээд учиргүй магтахаар нь лаг баярлаад л, чи ямар залууд дуртай юм? гэсэн чинь, үзүүлсэн зурагнууд нь, Элбэгдорж, Энхбаяраас эхлээд л, хөгшин хөгшин бүдүүн бүдүүн монголын улс төрчид байж таараад.... Еэ бүү үзэгд гээд чи ямар гээч юмандаа дуртай нөхөр вэээ гээд асуусан чинь, Фукэ Дэбү сэн = хөгшин бөгөөд бүдүүн нөхдөд дуртай хүн= байж таардаг байгаа, кэкэ






Гэxдээ, хоорондоо адилгүй, янз бүрийн юманд дуртай байх нь яс юман дээрээ илүү байгалийн хуулиндаа ойрхон юм шиг байгаа юм...

(Шилдэг ДНХ-г сонгодог болохоор, хамгийн шилдэг ДНХ-тэй байх маягийн хүнийг *царайлаг* гэж тодорхойлдог гэсэн тайлбар байдаг ч, хүн хэрвээ тийм байсан бол, зөгий шиг ч юм уу, шоргоолж шиг ганц , хамгийн *царайлаг* эмэгчин нь удамшлаа үлдээдэг энэ тэр нийгэм байх байсан болов уу. Удамшил, ДНХ=ийн олон талт байдал нь илүү бат бөx ДНХ үүсгэдэг талаар, монголчуудын *Цус ойртолт*-ын талаарх ойлголт хүртэл баталдаг бөгөөд, хүн тэр талдаа илүү төстэй болов уу гэдэг нь миний таамаглал)


Зиаг тэгээд иймэрхүү зохиомол/ олдмол oйлголт нь *сайн муу/ нүгэл* энэ тэр гэсэн ойлголт болоод, тэгээд олон мянган жил үргэлжилчихээр, ээ дээ үгүй мөн хамуу шиг салдаггүй хэцүү юм болдог юм шиг байгаа юм.

Жишээ нь гомог муу зүйл, буруу зүйл гэсэн ойлголт дэлхий даяар тархахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн зүйл бол, Лалын шашин, Христосын шашин, Жүүдийн шашин 3-ын тархалт байсан болов уу.. (Бүгд нэг үндэслэлтэй шашнууд гэхээр, их гэцүү тэ? <=== тэгсэн хирнээ хоорондоо дайсагналцаад байдаг... кэкэ)

Угаасаа анх зохиосон хүн нь асар хартай, дээрэлхүү нөхөр байсан юм шиг байгаа юм...

Тэгээд нэг дуракийн зохиогоод дэлгэрүүлсэн зүйлд нь, олон нийтээрээ итгээд эхлэхээр, тэр нь ямар үндэслэлтэй байх нь хамаагүй *энэ бурханы тэг ингэ гэсэн зүйлийг зөрчиж байгаа бол бузар/ муу* гэсэн ойлголт болоод, тэр нь яваандаа ямар ч үндэслэлгүй үзэн ядалт, дайсагналыг төрүүлсэн юм шиг.

Энэ зохиосон нөхөр ямар уйварган, онгироо, дээрэлхүү нөхөр байсаныг Христ/ Жүүдийн шашины 10 коммандментийг нь харахад л хангалттай тэ?

1. I am the Lord your God <=== Шууд л тулган шаардсанаар эхэлдэг

2. You shall have no other gods before me <=== тэгсэнээ, бусдыг үгүйсгэснээр үргэлжлээд

3. You shall not make for yourself an idol <=== бусдыг үндэсгүйгээр үгүйсгэх хэлбэрээр батжуулаад
(Эх бичлэг дээрээ, Эгзодусын 20-5 дээр *You shall not bow down to them or worship them; for I the Lord your God am a jealous God, punishing children for the iniquity of parents, to the third and the fourth generation of those who reject me* гэж бичсэн байдаг нь, энэ бурханыx нь ямар өчүүхэн амьтан байсаныг аягүй тод гаргаж ирсэн байгааз? кэкэ)

4. You shall not make wrongful use of the name of your God <=== нэмж батжуулаад...

5. Remember the Sabbath and keep it holy <=== Ямар ч эдийн засгийн болон логик утгагүй, зүгээр л нэг *ёс заншил*-ыг асар чухал зүйл болгож 5-рт нь бичээд

6. Honor your father and mother <=== Хэн ч санал нийлэхээр зүйлээр *Би үнэн зөв зүйл ярьж байгаа юм шүү* гэж өөртэйгөө санал нийлэхийн тулд зааж өгөөд

7. You shall not murder <=== Хүн алахыг хориглоно гэдэг нь, хагассайнд амар гэдгээс нь илүү бага ач холбогдолтой тэ??

8. You shall not commit adultery <==== Зиаг зиаг... Завхайрахыг хориглочихож байгаа юм... Би бол одоо нүглийн туйль болох нь байшд...

9. You shall not steal <=== Хулгайлахыг хориглосон байна... кк. Дээрэмдэх бол???

10. You shall not bear false witness against your neighbor <=== Хажууд айлын хүнийхээ эсрэг худлаа мэдүүлэг өгөхийг хориглоно... Өөр айл бол болох юм уу тэ? кэкэ. Тэгээд аягүй жижигхэн нийгэм тэ???

11. You shall not covet your neighbor's wife <==== эхнэрээ алдчих вий гэж их л айдаг байсан юм шиг байгаа юм... кэкэ

12. You shall not covet anything that belongs to your neighbor <=== эд зүйлээ алдчих вий гэж их айдаг байсан юм шиг байгаа юм....

(Энэ 10 биш, 12 байгаагийн учир нь, эх бичмэлээсээ шалтгаалаад зарим коммандмент (тушаал? кэкэ) нь өөр өөр байдаг учир...)


Ийм л зүйл зохиохоор баачканы зохиосон олон үлгэр, тушаалуудын (ихэнx нь ядаж байхад асар утгагүй... Лалын шашинтны гахайн мах идэх нь нүгэл гэдэгтэй адилхан...) нь ёстой нөгөө Эрвээхэй Эффект (Ямар ч жижигхэн хүчин зүйл байсан, урт удаан хугацааны дараа эргээд харахад асар том гамшиг дагуулах чадвартай гэсэн онол) гэгч шиг, яваандаа олон балаг тарьсан юм болов уу...

Хөөрхий муу дундад зууны үед шулмас гэгдээд шатаагдсан хүүхнүүдээс эхлээд, тэрний балгаар одоо хүртэл муу ёр гэж ад үзэгдсээр ирсэн хар муурнууд гээд...
Мэдээж эдний дотор, гомо момо ч гэсэн явж байгаа...


Зиаг тэгээд, өөр илүү дутуу юм ярьж хадуурахаа болиод, орчин үеийн гомог үзэн ядах үзэл

Америк, Европыг асар хөгжсөн, дэвшилттэй гэж ярьдаг даа?
Үнэний ч хувьтай, худлаа ч зүйл ихтэй.

Угаасаа христосын шашинтай болоод ч тэр үү, асар түрэмгий хүмүүс болохоороо, нэг нь гомог дээрэлхэх гээд, нөгөөх нь өөрийгөө хамгаалах гээд үзэж тарсаны хүчинд одооны нийгэм үүссэн гэх.

Яаг, одооны харууд, шаруудын хоорондохтой төстэй. Хэрвээ чи *Би нигерүүдэд дургүй* ч гэдэг юм уу *би гомод дургүй* гээд чангаар хэлчих юм бол, арьс өнгөний үзэлтэн энэ тэр гэдгээрээ дуудуулаад балрах учир. Гэхдээ дэндүү өнгөцxөн юм шиг...

Хэлж л чаддаггүй болохоос (нэг бодлын өрөвдмөөр) үзэн ядалт бол дүүрэн. Угаасаа олон мянган жил шашнаараа балбуулчихсан улсууд аргагүй л дээ.


Зиаг тэгээд арабын улсууд... Бүүр хэрэг байхгүй, цаазаар авахуулдаг гэж байгаа.. Юу хийсэн гэж??? Нэг дуракийн зохиосон ямар ч логик ач холбогдолгүй олон дүрэмний нэгийг зөрчсөний төлөө.

Хятад? Саяхан хүртэл гэмт хэрэгт тооцогдож байсан.
Бусад улсууд??? нэг бол сэтгэл мэдрэлийн өвчинд тооцогдож байсан ч юм уу, эсвэл зүгээр л *байгалтай зөрчилдсөн зүйл* гэж тооцогддог гэх мэт.

Монгол???? Энэ нэг гадаад нөxрийн бичсэнээр бол 10-20 хон жилийн өмнө уг нь * Гомо гэж юу байдагийг мэдэхгүй ч, гомо хүний талаар үзэн ядсан ч юм уу тийм сэтгэхүй байхгүй* гэж ирээд *тал шигээ уужим сэтгэлтэй* гээд магтуулсан байсан, сүүлийн 20 жилд, барууны соёлын нөлөө юу юув, нилээд эсрэг сэтгэгдэл их болсон шинжтэй.... Сайн мэдэхгүй юм л даа...


Зиаг зиаг, баахан балайрчихлаа.


Ийм ертөнц дээр, хүнийг гомо юу үгүй юуу гэдгээр нь ялгаварлан дээрэлхдэггүй тийм гайхамшигтай хот байдаг юм гэнэ ээ???

Энэ талаар, Утагува гуайн бичсэн аялалын тэмдэглэлийг орчуулж тавья...


Гээд үргэлжлүүлэх гэсэн залхуу хүрчихлээ. кэкэ
Дараа зав гарахаараа дахиад оруулъя заа???
кэкэ..

8 comments:

LT said...

ха ха ха сайхан оршил байна, дараагийн бичлэгийг тэсэн ядан хүлээе.
Жич: өдөр болгон шагайдаг ч сэтгэгдэл үлдээдэггүй хүмүүсийн нэг байнаа :)

bayabaga said...

geta sen gej yostoi anh udaa sonsloo..kk..yaponuud arai l denduu yumiig huvaaj jijiglehdee sain yumaa tee??..:)

hun gej amitan orshin bsan tsagt yalgavarlan gaduurhah gej yum tasrahgui yum shig baigaam ..

tiim bolohoor huvi hund oilguulah bla bla gehees iluu huuliar horiglood(hate crime) zaagaad ogchihvol zugeer yum shig..

jishee ni, niger huniig, gay huniig uzen yadah ni chiniii huviin hereg..aa gehdee uzen yadlaa geed yamar negen baidlaar tuhain hunii erh choloond haldval
huuliar shiiguuldeg...manai d hamgiin heregtei zuil yum shig sanagddag..

patatepatata said...

LT> hehe, thanks.
neeh urt urt demii demii yum bicheed l baina daa, keke

bayabaga> harin bi ch gesen sonsoj baigaagui bailee, ene Utaguwa zohioson yum bish uu? keke

Lag hatuu liberty yarisan uu? keke.
Gehdee yumyg horigloh neh demii sanagdaad baidag yum. Ugaasaa huniig yamar negen baidlaar erhend ni haldval huuliar shiitguuldeg l baihad boloo yum bish uu??? Zaaval niger, gay geltgui.

dream said...

bi neg christian nzaasaa asuusiim lda... christ itgeltei hvmvvs gay bolon lesbian hvmvvsiin talaar yamr bodoltoi bdg yum be? geed.
tegsn manai hvn Bible dr tiim zviliig nvgel gj vzdeg, burhan eriig ertei bai gj, emiig emtei bai gj bvteegeegvi yum geed bsn. Tegeed bas tiim bsn hvmvvs christian bolood zasarsan gerchlel bdg ch gelvv neg tiim yum yarisnaa nadad neg link ogson. ter n ter gerchleliin tuhai bgaam shig bgaam :D

neg iimerhvv haha

patatepatata said...

ursus> hahaha. Tegj yarih humuus.

Bi dund surguulid baihdaa angli hel surah geed, christiin EVANGELIST geed unen hund ursgald orj baisan yum (iim ursgal gedgiig ni suuld ni medsen)

Amidral gedeg utgaaraa tun chuhal experience baisan ch gesen, christianityd durgui bolson tom shaltgaan, kekeke

dream said...

ter n tegee yaadag ursgaliin?

Rhea said...

манай найзууд дотор ч гэсэн гэй гэхээр л муухай гэж ойлгодог хүмүүс байдийн. би тэд нартай ерөөсөө маргадаггүй. хүн хүн үзсэн дуулсанаасаа хамаараад юуг яаж бодох нь тухайн үеийн л хэрэг. мянга маргаад ч ойлгохгүй.
ердөө л хүн мэдэхгүй юмандаа дургүй гэдэг л тэр байх гээлүү хэхэхээ. ер нь энэ асуудал хаа ч гэсэн, хэдэн онд ч байсан нээх шинэ содон зүйл бишийшд :) даанч хүмүүс өөрсдөө хүлээн зөвшөөркү мөртлөө мөрөөрөө байчку заавал хүчирхийлэл, дарамт үүсгэж байж санаа нь амардымуу яадын.. :(

patatepatata said...

Ursus> boo moo shig, ongod mongod orj, medeh medehgui heleer yaridag ursgal, keke

rhea> ugaasaa durguitseh hun olon baidag gedegtei bol sanaa niilne. Gehdee, yadaj 1-2 huntei uulzaj uzeed, yaagaad durgui ve gedgee uuruu oilgoj baigaad durguitsvel bas neg oor hereg te? Ogt yuugaa ch medelguigeer yumyg uzen yadaad, durguitseed baidag humuusiig harahaar orovdmoor ch yum shig sanagdaad baidag yum. Buruutgah ch argagui l dee...

Neg ch gesen huntei uulzaj uzchiheed dugnelt gargaasai gej bol bodogddog yum shuu