Wednesday, October 21, 2009

Ganbuushiin naiz: Микеланжело Буонаротти

Сэргэн мандалт гэвэл, Да Винчи!!
Сэргэн мандалт гэвэл Микеланжело!!!

Мэдээж бүх алдартай зураачид гомо байсан ч гэдэг юм уу, тэгж цуурах юм бол, бурхан намайг өршөөхгүй байх. (Нээх бурхан мурхан шүтдэг ч юм шиг лаг уулга алдав... кэкэкэ. Гэхдээ, угаасаа хүн амын 10 хүрэхгүй хувь нь гомо байдаг гэж ярьдаг юм билээ, тэгэхээр, алдартай хүмүүсийн ч гэсэн 90 гаруй хувь нь гетеросексуаль л байсан байж таарна) . Гэхдээ, ямар тохиолдлоор ч юм, Сэргэн Мандалтын үеийн 2 агуу зураач / барималчид маань гомо байсан гэвэл яахооо????

Өмнөх удаад, залуутай явалдаж байгаад баригдсан шиг, шавь гэсэн нэрийдлээр гоё гоё залуучуудаар хүрээлүүлсэн шиг , үлгэр жишээч гомо амьдралтай байсан, асар намираа ажаа (намираа гэдэг нь миний төсөөлөл шүү, кэкэ. ганган байсан энэ тэр гэхээр л... кэкэ) Да Винчигийн тухай орчуулсан бол, энэ удаа Да Винчигээс дутахааргүй алдартай байсан ч, гомо байсан гэдэг талаараа тэгтлээ алдартай биш Микеланжелогийн тухай орчуулчихья яахав.

Нэгнийх нь тухай биччихээд, нөгөөхийг нь хаячихаар, гомдоод, туниад сүйд болох байлгүй, хөж гэм.



Микеланжело-гийн бүтээлүүдийн талаар мань мэтийн мунхаг гар бичих нь ч юу байхав... Гэхдээ түүний хамгийн гол бүтээлүүдийн нэг бол *Давид* гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Зөвхөн төлөөлөгч бүтээл төдийгүй, барууны гомо нарт хамгийн ихээр нөлөө үзүүлсэн бүтээл байсан гэдэг...


1. *Эр хүний гоо үзэсгэлэн*-г тодорхойлж өгсөн бүтээл гэдгээрээ урлагийн түүхэнд нэрээ үлдээсэн *Давид*.


Мэдээж, хүний сонирхол, нэн ялангуяа гомо хүний сонирхол бол асар өргөн. Тарган туранхай, хөгшин залуу гээд л...
*Гомо нар дотор хаях хог байдаггүй* гэж бичдэгчлэн, Баябага дарга шиг ахмад хүнд дуртай нэгэн байхад, над шиг дүү хүүхдэд дуртай нэгэн гээд л.

Гэхдээ, олонхын сэтгэлийг булаадаг *сайхан эр* гэдэг маань, маш шөл нь таарсан биеийн тамираар хичээллэдэг байрын бие!!!

Шварцнеггер шиг дүүрэн булчин ч биш, харин, Файтклуб дээр гардаг Брад Пит ч юм уу, X-Мен-ий Волверин мэтийн биетэй залуус.

Ийм л биетэй болох гээд олонх залуучууд жимд төмөртэй ноцолддог гэхээр, тэгээд ийм биеийг аль 500 жилийн өмнө тодорхойлж чадсан гэхээр Микеланжело бас мундаг байгаа юм шүү...кэкэкэ



(гэхдээ боожгоо нь арай жоохон том байсан бол тэ? ккк)

2. Зиаг тэгвэл энэхүү Микеланжелогийн залуу насныx нь дурлал маань ямархуу байсан юм бол???


Микеланжело 14 настайгаасаа Медичи-ийн гэр бүлийн ордны зураач болно.
26 насандаа * Давид*-ыг хийж дуусгаснаар алдаршина (Давидыг 3 жил зарцуулан бүтээсэн гэхээр, хийж эхэлсэн нь 23тайдаа!!! Их л залуугаасаа залуучуудыг сонирхож байж дээ тэ? кэкэ).
Үүнийхээ хажуугаар Сан Пиетро сүмийн *Пиета*


гэх мэтийн олон алдартай бүтээлүүдээ толилуулна. Аргагүй л гоц авьяастан, тун залуугаараа асар ихийг хийж амжуулна.

Леонардо Да Винчи, алдаршингуутаа л сайхан залуучуудыг *шавиа* болгоод, үлгэрийн юм шиг Харлем амьдралаар амьдарч байсан гэхээр, ийм залуугаараа алдаршсан манай Микеланжело ч гэсэн бас....

гэх бодож магадгүй ч, залуу байх үеийн Микеланжелогийн хайр дурлал, залуугаар занимальдсан талаар огт баримтууд үлдээгүй байдаг....

Энэ нь, тухайн хүний зан авиртай ч холбоотой байж магадгүй.

Леонардо Да Винчи нь асар ганган, жаал шалиг (ямар сайндаа 3-ын 3н баагийтай явалдаж байгаад баригдсан залуутай бас орооцолдоод, баригдаад авах вэ дэ) тийм гял цал болсон гомо байсан бол, Микеланжело нь асар даруухан байсан гэдэг.

Байнга, гэртээ ч гадуур ч нэг л хэвийн, ажлын хувцастайгаа л гүйж байдаг бөгөөд, хоол хувцас гэх мэтэд нэг их сонирхолтой биш байсан гэх. Ажилдаа ч гэсэн тун махрангуй, сайн жаал байсан бололтой.
Нүүрэндээ будаг наачихаад л, бүтэн 4 жил Систинагийн дугангийн таазны зургийг гүрийж зураад л, 10 гаран жил попын бунхан барьсан шиг, үлгэр дууриалтай жаал байсан юм шиг байгаа юм.


3. Гэвч, хөгширсөн хойноо баллаж өгнө....



Дуугуй хүний доодох нойтон гэгчээр... ийм үлгэр дуурайлтай залуу насаа өнгөрөөсөн Микеланжело... Хөгширсөн хойноо ёстой жинхэнэ *Дурлалаар амьсгалсан Өвөө* болж хувирсан гэх... Шар сэмжилэх гэдэг арай биш байхаа, гэхдээ тэ??? кэкэкэкэ

Барималчин гэдгээрээ алдартай Микеланжело. Гэхдээ гоц авьяастнууд, ялангуяа энэ Сэргэн Мандалтынхан юм юмтай нохдууд байсан гэдэгчлэн, Микеланжело ч гэсэн тэднээс дутахааргүй авьяастай байсан гэх. Зураг зурвал зурчихна, барилгын төсөл гаргавал гаргачихна, таанцалчихвал таанцалчихна (энэ миний төсөөлөл, кэкэ), шүлэг биччихвэл шүлэг биччихнэ гээд л...

Хижээл наснаасаа хойш 300 гаруй сонет (шүлэг) бичсэн гэхээр тэ???

Тэгээд, ядаж байхад, тэр шүлэгнүүд нь дурласан залуучууддаа зориулсан байсан гэвэл яахоооо??? Манай Особу, Эршүү, Цагаанаа нараас дутахааргүй байгааз? лол


Милеланжелогийн шүлгийн түүвэр: *Эрчүүдийн зураглал*


Залуухан банди нарт дуртай байсан Да Винчигээс ялгаатай нь, манай Микеланжело, тийм бадриун, нас биед хүрсэн эр хүнд дуртай байсан бололтой. Орчин үеийн гомонуудаас нээг их ялгаа байхгүй, кэкэкэ


Дэндүү илт сэтгэлээ илэрхийлсэн байдалтай байсан болохоор нь эхэндээ *Чи ямар Платон биш дээ* гэж жоохон шүүмжилж байсан боловч, яваандаа *Эмэгтэй хүний сэтгэлийг илэрхийлсэн цомог* гэж тайлбарладаг болсон гэх... кэкэ


16 настай Чеккино хүүтэй анх дайралдсан нь Микеланжело 68 настайдаа гэх.
Жаал хүүгийн өхөөрдөм байдал, нас биед хүрэх гэж байгаа эршүүд байдалыг хослуулсан Чеккини-д Микеланжело өвөө маань зад дурласан байсан гэx. Микеланжелогийн сэтгэлийг ойлгодог байсан Чеккиногийн авга ахад нь ийм захиа явуулсан байсан гэвэл яахооо??? Гөөлкөн ш дээ,,,,


----


Дахиад л түүнд зориулаад шүлэг биччихлээ... Дахин дахин бичээд л, дахин дахин засварлаад л. Энэ шүлгийг минь, миний зүрхийг шатаах тэрхүү гал дөлөнд минь (Чеккиног хэлж байна) хүргэж өгөөрэй.

Ан тийм. Нэг юм санаанаас гардаггүйээ. Өчигдөр би Чеккиног зүүдэлсэн юм. Зүүдэн дотор, тэр эхлээд над руу инээмсэглэж байсан хирнээ, яваандаа муухай хараад эхэлсэн... Аль нь түүний үнэн төрх юм бол? Бүүр байж сууж чаддаггүйээ, санаанаас гарахгүй. Түүнээс асуугаад өгөөч. Тэгээд надад юу гэж хариулсаныг нь хэлээч...

52 насны ялгаа байна уу үгүй юу хамаа байхгүй, дурласан бол дурласан.. 68 настай байна уу хамаа байхгүй, 18т шиг л романтик.

Гэвч, амьдрал хатуу. Энэхүү захиагаа бичсэнээс 2 жилийн дараа Чеккино хүү нас барна.

Гашуудалд автсан Микеланжело, түүнд зориулд 50 шүлэг бичнэ!!!

Түүний дотор нь

* Түүнтэй уулзаад, түүнд автахад ганцxан цаг л хангалттай байсан
Гэвч
Түүнийг мартан сэтгэлээ тайтгаруулахад бүхэл амьдрал ч хүрэлцэхгүй нь!*


Романтик байгааз? Хөөрхөн байгааз?



4. Эрэгтэй хүнээс өөр юм зурж чаддаггүй???

Хөгширсөн хойноо эрчүүдэд дурлаад баллаж байсан Микеланжело. Мэдээж, урлаг гэдэг утгаараа ч тэр, асар алдартай байв.

Гэвч, түүнийг шүүмжлэх хүмүүс их байсан гэх. * Микеланжело, эмэгтэй хүний нүцгэн бие зурж чаддаггүй!!!. Эмэгтэй хүн зуруулахаар яаг эрэгтэй хүн шиг юм зураад хаячихдаг* гээд...




Shuumjluullee geed neeg ih gomdood baih zuil baihgui baihaa, keke.
Libian sybil gedeg zurag ni


Да Винчигийн дуртай байсан булбарайхан залуу хөвгүүдийн секси байдалыг эмэгтэй болгоход, хүмүүсийн сэтгэлийг татахаар байсан бол, Микеланжелогийн *эршүүд* секси байдал тийм ч секси санагддаггүй байсан бололтой. Аргагүй ч юм даа, эршүү эмэгтэй гэхээр, *Сайхан хүүхэн сахалтай* гэж ярьдаг ард түмэнээс өөр (оросууд? кэкэ) сайхан гэж бодох хүн цөөн учир.

Гэхдээ эрэгтэй хүний секси байдал гэдэг утгаараа бол Да Винчигээс, Микеланжело нь олонх болов уу, кэкэ


5. Микеланжелог үхтэл нь дурлуулсан залуу

Милеланжелог 55 настай байхад нь үхтэл нь дурлуулсан нэгэн залуу байсан гэх. Түүний нэр нь Гавриели.



Орчуулга:
Гавриели: Хэхэ, чамайг ингэхэд л хангалттай (лаг садист, кэкэ)
Микеланжело: Дахиад нэг гишгээд өг... Яанаа, би ямар аз жаргалтай байна аа...



Энэхүү баримлын нэр нь *Ялалт* гэх бөгөөд, залуугийн модел нь Гавриели байсан гэх. Царайлаг залуу байсан бололтой...

Гавриелигийн улан доорх хижээл эр нь Микеланжело өөрийгөө орлуулж барьсан гэх (гэж, харваас өөртэй нь лаг адилхан байгааз?)

Ямар ч авьяастай, алдар нэртэй байсан гэсэн (эр хүний) үзэсгэлэн гоогийн өмнө өвдөг сөхөрнө гэсэн, хижээл Микеланжелогийн сэтгэл тэр чигээрээ буусан бүтээл юм шиг.

Ийнхүү, Гавриелитэй анх дайралдсанаасаа хойш нас бартлаа Микеланжело, түүнд шүлэг, зураг зориулсаар байсан гэх. Үнэхээрийн хайртай байсан болов уу. Гавриелд зориулсан хамгийн алдартай зурагны нэг нь *Ганьюмэдэсийг богтолсон нь* гэдэг бүтээл.



Домог дээрээ Ганьюмэдэс нь малчин жаал гэж гардаг ч, энэхүү бүтээл дээрээ нас биед хүрсэн эр хүнээр илэрхийлсэн байдаг бөгөөд, модел нь Гавриел байсан гэгддэг. Мэдээж, богтолж шүүрч буй шувуу нь Микеланжело.. кэкэкэ



Эсрэгээрээ Гавриели. Платоник (секс хийдэггүй) харилцаатай байсан гэх. Тэдний талаар бусад хүмүүс сайн муугаар цуурсан ч гэсэн, Микеланжелогийн талд орсоор байсан гэх.

МИлеланжело нь 1564 онд, 88 настайдаа нас барна. Амьсгал хураахдаа Гавриелийн гар дээр амьсгал хураасан аж.

Өөртөө маш хатуу байж, урлагт амьдралаа зориулсан залуухан Микеланжело. Хижээл насандаа жинхэнэ дурлалтайгаа учирч, хайртай хүнийхээ гар дээр амьсгал хураана. Төсөөлөөд бодсон ч гэсэн үнэхээр үзэсгэлэнтэй амьдрал байгаа биз??

Дурлалаар, урлагаар ам;дарсан Микеланжело. Түүний бүтээсэн сайхан эрийн бүтээл, бидний зүрхэн дотор үлдэнэ.

4 comments:

bayabaga said...

huush,yagaad huviin nuuts dayan delhiigeer neg zarlaad bainaa..kk

Leo goos iluu ene huntei type niileh yum shig bgaam te,haraad baihad ,

patatepatata said...

Haha, nuuts baisan gej medeeguishd.

Hugshin gej bish, ahmad gej bichsend mini bayarla meduu, keke


Michelangelo chamarhuu, davinci nadarhuu hun baisan yum bish uu??? Kekeke

ershuu said...

52 насны ялгаа байна уу үгүй юу хамаа байхгүй, дурласан бол дурласан.. bandan padd gejuu kkke

Anonymous said...

Эх хэлийг минь яаж доромжлоод байгаа нялцайсан гуйлгачин бэ !!!