Wednesday, October 28, 2009

Gomo bolon yos zanshil - 2

Зиаг зиаг...

Түрүүн, үг олдож үхэр холдоно гэгчээр, дэмийрээд илүү дутуу, шашин машин яриад алга болчихсон...

Буцаад бичих гэж байсан юм аа бичье байз...
(Утагава гуайн бичлэг. Аялалын тайлан маягийн бичлэг учир, хамт аялаагүй би орчуулахаар олигтой болохгүй учир, сонирхолтой санагдсан хэсгүүдээс нь тоймчилж орчууллаа)

Нийгэмд ч тэр, хувь хүний дотор ч тэр, гомод дургүйцэх үзэл ямар нэг хэмжээгээр байгаа билээ.
Тэр нь их хэмжээгээр үү, бага хэмжээгээр үү гэдгийн ялгаа байсан ч.

Гэтэл, Фучитан Дэ Заракоза (Juchitan De Zarakoza гэж бичдэг юм гэнэ) гэдэг, Мексик, Гватималь 2-ын хилийн ойролцоо байдаг, нутгийн индиануудын шуурьшдаг хот. Энэ хотод, Камингаут (Би Гомо гэж хүмүүст мэдүүлэх) гэсэн ойлголт байдаггүй болтлоо, *гомо/ лезби* гэдэг нь ердийн, байдаг л зүйл гэх. Гомо гэдэг нь ердөө л * 3 дагч хүйс* гэж ойлгогддог бөгөөд, гомод дургүйцэх үзэл байдаггүй гэнэ.

Айлын авгай нар, данхтай цай голдоо тавьчихаад л * Энэ хажууд айлын Б-ийнx, нээрээ 2-ын 2 гомо хүүхэдтэй, үгүй мөн атаархмаар шүү. Уг нь нэг ч гэсэн гомо хүүхэдтэй болсон бол амар байхгүй юу. Эцэг эхээ харна, эр хүний ч, эм хүний ч ажил хийнэ гээд, гомо хүүхэдтэй байсан бол яс амар байхгүй юу. Дандаа хар юмнууд төрчихсөн дэмий юм аа* энэ тэр гэсэн маягийн юм ярьсан шиг байдаг гэж байвал яах уу??

Ингээд бичигч миний бие, 3 жилийн өмнөөс явна даа явж үзнэ дээ гэсээр, явж ирэв.

Мехико Сити ---> Оахака ------> Фучитан гэсэн маршрутаар...
(Мехико Сити, Оахака-гийн бичлэг нь ч гэсэн уг нь сонирхолтой ч, товчлов )

.......

... 5-6 цаг автобусаар явж Фучитан орно гэхээс, жаал яс хавталзаад байсан, санасныг бодоход гайгүй шүү? (бүдүүн хүн ихтэй болоод ч тэр үү) суудал нь өргөн, сайн налдаг байж таараад, тэгээд дээрээс нь видео энэ тэр үзэж болдог гэхээр.

Намайг япон гэж мэдсэндээ ч юм уу, *Васаби*-г тавьсан байв (гэж бодоод хөөрөөд байсан, буцах автобусанд бас адилхан кино тавьж дургүй хүргэсэн, кэкэ)

Оаxака-гаас гармагч, хаашаа л харна, халуу шатсан цөл...



Мексикийн нутгийн индиануудын дунд заншил болон тогтсон байсал, ижил хүйстэний хоорондох бэлгийн харьцаа. Испанийн түрэмгийлэл, боолчлол, Католик-жуулалтын нөлөөгөөр ор сураггүй алга болсон ч, Пучиканд энэ нь хэвээрээ үлдсэн гэдгийн учирыг гайхаад байсан юм...
Ийм зэлдүү газар байдаг хот болохоор, гадны түрэмгийлэл очиход хэцүү байсан гэсэн үг байж ч магадгүй юм. Галапакос арал, зэлдүү байсандаа байгалийн өөр хувьсалаар байж чадсан гэдэг шиг.

Фучикан, зэлдүү байсан төдийгүй, өөрийгөө болгоод байхаар хэмжээний эдийн засагтай, гэхдээ байгалийн баялаг энэ тэр гээд хүн сонирхчихмоор зүйлгүй байсан тулдаа, зан заншилаа хэвээрээ хадгалж чадсан. Ердөө л тийм тохирол бүрдсэн байсан юм болов уу.

Ийнхүү уудам талыг автобусаар хөндлөн туулаад, Фучитанд буув. Бодож байснаас хамаагүй орчин үеийн хот байсанд нилээд гайхав. Билет олгодог газар нь компютераар билетээ бичдэг тийм автобусны буудалд автобус маань зогсов.

Автобуснаас бууж ирсэн жолооч (эрэгтэй ) маань, автобусны буудалд хүлээж байсан залуутай учиргүй тэврэлдээд бүжиглэснээ, үнсэлцээд эхэлсэнд бүүр их гайхав...

Японд сонсож байсан маань үнэний хувьтай бололтой.


Таксинд суугаад зочид буудалдаа ирэв. Ази хүн зочид буудалд нь буух нь их ховор бололтой, зочид буудлын үйлчлэгч нар нь цуглараад ирсэн боловч, Англи хэлээр ярьдаг нэгэн байхгүй байв.

Гар зангаа, авч ирсэн испани хэлний ярианы толио ашиглан байж * Би японд сэтгүүлч хийдэг хүн юм. Энэ удаад, гомо болон муше (транссексуаль. Эрэгтэй төрсөн боловч, эмэгтэй болдог хүн)-нүүдын талаар нийтлэл бичих зорилгоор ирсэн юм* гэдгээ хэлтэл, бүгд пир хийтэл инээлдээд байв.
*Хм,... Гомо болом транссексуаль гэдэг, жирийн шулуун хүмүүст шоолуулахаар тийм зүйл гэсэн үг үү???* хэмээн бодов...

Тэгж байтал, зочид буудлын стаф, Хосе намайг зочид буудлын зарлалын самбар луу дагуулж очив. Тэнд, Фучитанд болох фестивал (наадам)-уудын хуваарь тавьсан байлаа. Фучитанд, жилд 600н наадам болдог гэх бөгөөд (өдөр болгон нааддаг сайхан гарууд, кэкэ), тэрний хуваарь нь гэх. 11 сарын 19-ний өдрийг хартал MUXHE (Муше буюу, эр хүйснээс эмэгтэй болсон транссексуал) гэсэн бичиг харагдав.

*Тондэ? (хаана?)* гэж асуутал *Сенторо (хотын төв талбай) * гэнэ. *Хир хол юм?* гэсэн, *Таксигаар 10-аад минут. 30 песо (4500 төгрөг хавьцаа)д хүрчихнэ ээ* гэв.

Санаснаас, Оахака-гийн төв талбай, гомо хүмүүс цуглардаг газар байсан ш дээ. Фучитан ч гэсэн тийм ч юм бил үү?? гэж бодоод, ачаагаа тавьчихаад төв талбай орохоор шийдэв.

Фүчитаны төв талбай, Оахака-гийнхтай харьцуулахад хамаагүй жижигхэн юм. Эргэн тойрноо харсан, эр хүний бараа харагдахгүй байгааг бодоход, гомо нар цуглардаг спот бол биш бололтоймаа...

Юу ч болсон хоол идэнгээ хүн амьтанаас сураглая хэмээн шийдэв.

Фучитанд, дэлгүүр гуанзанд ажилладаг хүмүүс бүгд эмэгтэй байдаг гэсэн, үнэн бололтой. Гуанзны эзнээс * Би японоос ирсэн сурвалжлагч/сэтгүүлч юм аа. Гомо болон транс хүн мэдэхгүй биз?* гэж асуусан, эхэндээ инээснээ, ичингүйрээд, хариу хэлэхгүй юм.



Үнэхээрийн ийм байдлаар сурвалжилж чадах болов уу?? хэмээн жаал сэтгэл санаагаар унасан шиг...

Хэл мэдэхгүй, хэнээс асуухаа ч мэдэхгүй байж ийм сурвалжлага хийх гэж ирж байдаг, жоохон бүтэлгүй зүйл хийсэн бололтой хэмээн бодоод байж байтал *Хапонэсэ? *( Япон хүн?) гээд нэг охин дуудах сонсогдов.

20 орчим насны 2 охин над рүү гүйж ирсэнээ *Япон хүн анх удаа харж байна* хэмээн англиар хэлэв. Ёоё бурхан минь. Англиар бага ч гэсэн ярьдаг хүүхэдтэй тааралдана гэж, үгүй мөн аз шүү!!!



Түүний нэрийг Айда гэдэг бөгөөд, өөрөө англи хэл сурангаа, хүүхдүүдэд англи хэл заадаг гэх.

*Би японоос гомо болон транссексуальийн талаар сурвалжлахаар ирсэн юм. Гомо ч юм уу, трансжендэр хүүхэд танихгүй биз?* хэмээс асуутал

*Өө, надад зөндөө олон тийм найз байгаа. Маргааш та манай найзтай уулзах уу?? * гэнэ...,,

---------------
Өрөөндөө буцаж ирчихээд, өглөө босоод, хотоор жаал зугаалав.
-------

Хотын албал ёсны нэр нь Фучитан Дэ Зарагоза.
Мексикийн Оахака мужийн өмнө хязгаарт орших хот.
Жилийн жилд 30-35 градусын халуун байх бөгөөд, хүн ам 80 мянга.
Хүн амын ихэнх нь, нутгийн индиан Сабодека үндэстэн бөгөөд, хэл нь ч Сабодека хэл. Шашин нь Католик гэх боловч, нилээд Фучитан маягаар өөрчилсөн хэлбэр гэх.

Фучитаны нийгэм нь, сонгодог хэлбэртэй эхийн эрхт ёс.
Гэрийн эзэн нь тэр айлын ээж нь байх бөгөөд, эд хөрөнгө, эрх мэдлээ бага охиндоо өвлүүлнэ (Монгол, бага хүүдээ гэдэгтэй жоохон төстэй байгаа биз?)


Эдийн засгийн хувьд ч, эрх мэдлийн хувьд ч эмэгтэй хүн илүү эрх мэдэлтэй байдаг энэхүү соёл нь, *Мексико Мачисмо* гэж нэрлэгдэх, эцгийн эрхт ёстой Мексикт тун ховор зүйл гэх.

Эхийн эрхт ёс нь, Саботика-гийн соёл заншил хүчтэйгээр үлдсэнтэй холбоотой боловч, Испанийн түрэмгийллийн дараагаар ийм хүчтэйгээр соёл заншилаа үлдээсэн газар ховор гэх. Асар уудам цөл газраар алслагдаад газар болохоор, нэг их хүчилж дайраагүй хаячихсан болохоор гэх.

Гэвч, далайтай бол далайтай, уултай бол уултай учир, өөрийгөө болгоод байх гэсэн утгаараа огт проблем байхгүй байсан бөгөөд, хүний шунал хөдөлгөхөөр илүүдээ гарсан баялаг ч байгаагүй болно.



Наймаа хийж байгаа хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд


Нутгийн индиануудын дотор, янз бүрийн омогууд байсан гэх ба, гомод дургүй нэгэн байсан бол, гомо сээгэс нь зан заншилынх нь нэг хэсэг болсон омог ч байсан гэх.
Гомо эсвэл транссексуалийг бөө болгодог хэсэг нэгэн ч байсан гэж бөгөөд эдгээрийг үндэс нь, тухайн омогт үе удам дамжин яригдсан домогуудаас гаралтай гэх.


Фучитанд, ажил нь мэргэжил мэргэшилээрээ ялгарна. Хэрвээ чи хувцас оёдог эмэгтэй бол, огт хоол хийхгүй бөгөөд, хоол хийдэг эмэгтэйгээс идэх уух юмаа худалдаж авна.

Хоол хийдэг эмэгтэй, хоолноос өөр зүйл хийхгүй бөгөөд бусад зүйлсээ худалдаж авна. Иймэрхүү тойрог маягаар эдийн засаг нь тогтнодог гэх


Жуулчдад дассан Оахакагийн хүмүүсээс ялгаатай нь, Фучитаны хүмүүс гадаад хүнийг гхарчаад дөхөж ирж яриа өдөж барихгүй юм. Гэхдээ өөдөөс нь хараал *Ола* хэмээн мэндлэхэд, бага зэрэг ичингүйрсэн байдалтай өөдөөс мэндлээд ирж байв.

Эндэхийн захыг бага сага сонирхчихоод, төв талбай дээр очив.

Талбай дээр, зүгээр л сууж байгаа ч юм уу, зугээр л алхаж байгаа, зүгээр л юм яриад зогсож байгаа гэх мэтчилэн, ямар зорилготойгоор ирсэн нь үл ойлгогдох хүмүүс маш ихээр цугларсан байв.

Эрэгтэй, эмэгтэй олон хүн байвч, яагаад ч юм эрэгтэй хүн нь давамгайлсан байв. Эмэгтэйчүүд ажил хийж байгаа болохоор???



Ийшээ нэг харж зураг дараад л, тийшээ нэг харж зураг дарсан шиг байж байсан, хөтлөлцөөд алхаж байгаа 2 бандитай дайралдав.
Хэл ойлголцохгүй байх хамаагүй, юу ч болсон тэр 2 залуухан хүүхэд рүү гүйгээд очив.

Энэ 2 ч нэг их зугтаж барих зүйлгүй, аппаратны өөдөөс хараад гараа даллаж байна.

Яриа өдсөн, 14 настай, дунд ангийн сурагч гэнэ.

* Эл Новио? * (Та хоёр дурлалт хос ууд уу?) хэмээс асуутал, *Си* (тийм) хэмээн, жаал ичингүйрэнгээ хариулж байна.

Өдрийн цагаар, дунд ангийн ижил хүйстэй хосууд, хөтлөлцөөд алхаж байдаг, тэгээд *бид 2 хосууд* гэж хариулдаг, тийм газар ирчихсэн юм байна шүү дээ гэдгээ мэдэрсэн, их сонин санагдаж байв.

Дунд ангийн сурагчид болохоор, бага сага англиар ярьдаг юм байна.
* Би япооос ирсэн юм. Тэгээд, гомо болон транссексуалийн талаар сурвалжилж байгаа юм. Чи гомо юм уу??* хэмээн асуув.

*Но Энтиэнто (Мэдэхгүй юм аа). Мэ густа эл (гэхдээ түүнд хайртай)* ингэж хэлсэнийхээ дараа, хоорондоо нэг юм яриад, чангаар инээлдэв.

*Гэй юу үгүй юу гэдгээ мэдэхгүй. Гэхдээ түүнд хайртай!!*


Ямар гэнэн цайлгам боловч сэтгэлд үлдмээр, хүчтэй үг вэ?

Бусад газар, эрэгтэй хүнд дурладаг л бол Гомо гэж нэр зүүгээд, түүнээсээ ичиж, айж, ямар нэг буруу юм хийж байна хэмээн шаналах хүүхэд олон байдаг...
Хүн хүндээ дурласны төлөө яагаад шаналах ёстой билээ?

Би хүртэл *Чи өөрөө өөрийхөөрөө л байхад муу зүйл огт байхгүй шүү дээ* гэж хүлээн зөвшөөртөл 30 гаран жил зарцуулагдсан гэхээр.

Фучитанд уулзсан 2 жаалыг харж байхад * эсрэг хүйстэндээ дурладаг нэгэн байхад, ижил хүйстэндээ дурлах нэгэн байна. Хааяа нэг ижил хүйстэндээ дурлах нэгэн ч байна. Энэ нь байгалын зохиосон жам юм байна шүү дээ* гэж өөрийн эрхгүй бодогдоод явчихав.

Иймэрхүү зүйл хэлэхээр * гэхдээ байгаль дээр амьтад ижил хүйстэнтэйгээ явалддаггүй шүү дээ. Тийм болохоор, байгалын эсрэг буруу зүйл л байж таарна * гэх нэгэн хааяа гарч ирдэг. Амьтад ч гэсэн гоомо сээгэс хийдэг гэж маргалдаад ч яахав. Гэхдээ амьтадын хийдэггүй хирнээ хүний хийдэг, тэгээд *байгалаараа л* үйлдэл олон байдаг шүү дээ. Инээх, уйлахаас эхлээд л. Хүн хүний юунаас болж инээх, юунаас болж уйлах нь өөр өөр. Ингэлээ гээд байгальтай харшилдсан зүйл гэж нэрлэхгүй нь лав байх.

Фучитан шиг, гомо хүнд дургүйцэх үзэл байхгүй нийгэмд, тухайн хүн нь гомо байна уу, үгүй юу гэдэг нь тийм ч чухал зүйл биш болдог юм шиг....

Ингээд энэ хоёр хүүгээс салаад, цаашаа явж байтал, илт нэг залуу нөгөөхөө найрч байгаатай дайралдав.



Өдрийн цагаар залуу найрах ч гэсэн Фучитанд бол байдаг л асуудал бололтой.
Уг нь нэг хоёр юм асуумаар байсан боловч, эр эр хоёрын дундуур, илжиг бүү жороол гэдэг дээ...

Энэ удаад тайван орхиё.

Zalhuu hursen tul daraa urgeljluulye....

3 comments:

bayabaga said...

wow..hachin sonirholtoi bailaa..chinii hodolmooriig tor zasag unelmeer yumaa..kk

Puchitan ii EZ herhen togtnoj baigaa(nariin hodolmoriin huvaari), ehiin erhet yos(muusain erchuuded erh medel ochihoor daitahaas ondoo um hiihgui.. kk),diversity g huleen zovshoorch bgaa bdal ene terees haraad baihad esregeeree hamgiin sain bodoj bolovsruulagdsan niigem yum bish uu tee...

ter 2 huugiin yaria hoorhon sanagdav..

hina said...

aigui sonirholtoi, hurdan urgejluulerei, baybagiin helsen yag unen kk..

erchuud tolgoilj bsan bol aigu bol tiim chuluutei engiin niigem ni ustasan bgaa bh daa

patatepatata said...

bayabaga> chi odoo eh heleer ni unshaach, keke.
Gehdee bi ch suuliin uyed henheg yum shig hudulmurluj baina aa te? keke

2 huugiin yaria huurhun baigaaz te?

hina> thanks. emegteichuudeer yurunhiiluuleh zugeer baih te? ganjin barichihsan, lol