Wednesday, September 08, 2010

Ochigdur


Өчигдөр.

Энэ хагассайнд хамт барбекю хийх залуу уургалж авахаар 2-р хороолол орсон юм.
Даанч, ажлын өдөр болоод тэр үү, надад чихдүүлчих залуу олдохгүй, тэгээд нэг баранд ороод сууж байсан юм.

Барны ажилчин нь нэг хүүхэн байв.
Эхлээд би *жоохон эршүүд хүүхэн байна, лезбиан юм байхдаа?* гэсэн ухааны юм бодоод сууж байсан, ярихдаа айхтар *ОРЭ, ОЙРА* (Японоор эрэгтэй хүн өөрийгөө дуудах хэллэг) гэж ирээд ярих юм.

Тэгээд асуусан, трансжендер юм гэнэ ээ. Саяханаас гормоны эмчилгээ хийж эхэлсэн юм байх.

*Эхийн хэвлийд байхдаа, гормоны дутагдалд ороод дутуу төрчихсөнөөс болоод эмэгтэй болоод төрчихсөн юм. Одоо би тэр дутуу гормоноо нөхөж авч байгаагаас илүү юу ч биш шүү дээ. Төрөх ёстой байсан хүйсэндээ эргэж очихоор. Эхийн хэвлийд байгаа л гэсэн үг* гэж ярих тэр залуу/ хүүхэн (юу гэж дуудахаа сайн мэдэхгүй юм, одоохондоо шилжилтийн явцдаа байгаа болохоор)

Бодож үзэхэд сонирхолтой л тайлбар байв.

Зиаг, өнөөдөр ч гэсэн гарч ан хийх гээд үзнэ дээ.
Уургалж чадахна уу үгүй юу..

Царай муутай, цалин багатай, тэнэг, тэгээд дээрээс нь шивэртэй гээд намайг чинь хүн тоохгүй хэцүү юм аа...

No comments: