Thursday, September 09, 2010

Ангийн олз



Өчдөр, үгүй мөн хичээнгүйлэн ан хийх гэж оролдов.
Бүтсэнгүй шүү?

Орой ажлаасаа 6 өнгөрөөж гараад шидчихсэн. Угаасаа өдөржин юу ч хийлгүй Вимо дээр хэрүүл өдөж суусан болохоор, гадаа салхи үнэртсэн гоё санагдаж байлээ.

2-р хороололд, ээж нь Монгол, аав нь Солонгос хүний ажиллуулдаг Солонгос хоолны газар байдаг юм. Гайгүй амттай.
Тэнд орж хоол идэх гэсэн, засвартай гэж дургүй хүргээд, хажууд талын Турк хоолны газар оров.

Бүлтгэр нүдтэй, жижигхэн биетэй хөөрхөн турк үйлчлэгч, бишээ зөөгчтэй (Үйлчлэгч гэхээр одоо чинь зөөгчид нь уурладаг болсон гээ биз дээ? Би цэвэрлэгч биш гээд...)

Тэгээд, Турк хэл, Монгол хэл 2-т байдаг адил төстэй үгсийн талаар жаал буу халав.

Алим (Элма)
Үзэм (Үзэм)
Сандал (Сандал)

гээд, Монгол хэлэнд турк гаралтай (эсвэл эсрэгээрээ?) үгс маш их бололтой юм.
Манай турэг үйлчлэгч, бишээ зөөгч ч гэсэн их баяртай байгаа бололтой, хүрч ирээд л энийг манайхаар ингэдгийн, танайхаар яадагийн гээд л.

Манай Монголчуудархуу, танихгүй хүнтэй ч гэсэн буу халах дуртай хүмүүс бололтой.

Залуус нь царайлаг гэсэн, Ази хүмүүст дуртай юм гэсэн, хоол нь гоё тэ? нэг очиж үзэх юмсан гэсэн юм ярьсан шиг 3 аяга пиво.

Гарчихаад, залуу уургална аа гээд явсан, энэ Япон чинь нээрээ ямар сонин улс вэ тэ? Бүхэл бүтэн бараг 20 сая хүнтэй хот юм байж, ганц гомо гудамж нь бараг хоосон шахуу... Ажлын өдөр гэж мэдэж байна л даа, гэхдээ, хааяа гарч архи ууж баймаар юм шигээ, энэ Японууд. Ядаж сэстрэсээ тайлдаг байгаа даа...

Нийтдээ 7 бараар орсон. 8 аяга пиво уусан. Ганцын зэрэг хүн олж авч чадаагүй гэхээр, энэ миний царай муутайгийн буруу юу?
Эсвэл шивэрнээс болсон уу?? Олхио алга аа...

Анх залуу хайж эхлэхдээ шаруудыг тоож харахгүй, Баябага даргатай аягүй мундаг *Эд нар яахаараа бүгдээрээ ийм царай муутай байдаг юм бол? Ядаж байхад бүгдээрээ яасан ч адилхан царайтай юм* энэ тэр гээд томроод байсан, сүүлдээ шалдаа буусан.

Хамгийн сүүлд чинь, бүүр ядсандаа, оргүйд орвол охинтой гээд, шар мар залуу байсан ч яахав гэж ирээд, хоёр параанцтай юм яриад суусан, жуулчин байж таараад, маргааш нутаг буцах юм гэнэ...

Дакёо шита нони (Энийг Монголоор юу гэж хэлэх үү? Шаардлагаа буурулсан атал??)


Гэхдээ, иений ханш өсчихсөн чинь, хөрвүүлж бодохоор юмны үнэ бас аймаар байгаа юм шүү тэ?
Гомо баранд, эхний уух юм 1500 иен байдаг юм. Тэгээд хөрвүүлэхээр, ганц аяга пиво уухад бараг 18 дойлуур төлж байна гэж бодсон, ийм үнэнтэй улс орон дэлхий дээр байхгүй байхаа. Ядаж байхад асар чамин гоё бар бол бас яахав гэхсэн...

За тэр ч яахав. Хийх юм байхгүй, ажиглагчийг жаал уншиж суув.
Монгол нээрээ хөгжилтэй шүү тэ?

*21 хоногийн дотор англиар төгс ярьж, эссэй бичдэг болгоно* гэсэн зарлалын талаарx бичлэгийг нь уншчихаад чангаар инээж намба алдах шахав.

Ядаж байхад доод талд нь зүйрлэж бичсэн онигоо нь их хөөрхөн.

* Аав нь хүүдээ “6 настай хүүхдийг 7 хоногийн дотор уншуулж, бичүүлж, бодуулж сургана” гэсэн зарыг хэлж өгөв.
6 настай хүү дотроо бодсон нь “Сайндаа зодно л биз…” *

Зиаг зиаг. Өнөөдөр өдөр юу иддэг юм билээ...
Өчдөр барзил хоол идсэн болохоор, өнөөдөр Ази зүгрүү чиглэдэг ч юм уу???


Гэснээс, өчигдөр секс.мн дээр нөгөө боожгооны тухайгаа оруулсан юм.

Тэгсэн хүмүүсийн хараал чинь ямар аймаар юм бэ тэ?

*Хошногоороо хог идэж баймар* энэ тэр гээд.
Хаанаас нь тийм уран цэцэн үг гарч ирдэг байна аа.

Бас хүмүүс, бичлэг уншаад юу хэлэх гээд байгааг огт ойлгодоггүй юм шиг байгаа юм.
Тэр бичлэг дээр миний хэлэх гэсэн гол санаа *Европуудыг нээх шүтдэг хирнээ, Азиудыгаа болохоор доош нь чихдэг сэтгэхүйтэй. За яахав байж болно. Гэхдээ, тэднийг намхан, атигар, жижиг боовтой, онигор, жартгар гэж доромжлох нь өөрсдийгөө доромжилж байгаагаас нэг их ялгаагүй биш үү? * гэсэн бодол байсан атал...

Доод талын комментууд дээр нь *Энэ унтсан хүмүүсийг нь ээ. Дандаа намхан, жартгар, халтар Азиуд байна ш дээ* гэсэн юм энэ тэр байж энэ тэр.

Анекдот уншиж байгаа юмшиг л хөөрөн баярласан Пататэ.

Нэг тиймэрхүү

http://m.youtube.com/#/watch?desktop_uri=http%3A%2F%2Fwww.youtube.com%2Fwatch%3Fv%3DHiUGWXe6Yzk&v=HiUGWXe6Yzk&gl=JP

8 comments:

Anonymous said...

angiin dallaga avahuulaa.

BorlaSQue said...

кккк гоя

ollie said...

Бас хүмүүс, бичлэг уншаад юу хэлэх гээд байгааг огт ойлгодоггүй юм шиг байгаа юм.


хэлээд юүхэв. зүгээр хараад л, шууд утгаар нь ч юмуу, эсвэл гарчигаар нь л ойлгочихдог юмуу хаашаа юм. тэгэнгүүтээ өөрийнхөө буруу ойлгосноор дөргүй бух шиг зүтгэж нтр. үнэн түпппп.

WILD FOX. said...

өдөрт арваад аяга пивийг наа гүзээ чэн яаж шингээдэг байнаа?

аяояояояоя,

patatepatata said...

anony> harin tiimee

anirgui> hihi

ollie> harin tiim. Sonirholtoi ch yum shig, ugui ch yum shig,,,

noiton> harin tiimee... Guzee suugaad hereg alga

Anonymous said...

cekc.mn-ii bichlegiin dor bga commentuudiig unshaad uhteree ineesen,

Humuus neeh dontoi comment bichnee. Sudalgaand chin oroltsmoor bn, neg muu ynhan huuhen l bichij ntr gd haha

Ziapk ter bichlegiin utga sanaag oilgdoguu gj yg uneen.

Garchgiig ni unshaad togsgoliig ni unshaal bolchdoh humuus yu oilgohuu de. gtl undsen sanaa ni dundaa butsalj bh jisheenii.

Neeree Patate chi Ando So-giin huiseee soliulsnii daraahi amidralaas ajliinhaa zawaar orchuulaad niitleech tehuuuuuuuu

Minii blogoor orj garagsad tsomooroo tanaihaar hesdeg bolson bn lee shu. Beer-ee bagasgaj goolig bol ai hehe :p

patatepatata said...

enhriimaa> huisee soliulsany daraah amidral deeree neg ihh onts sonirholtoi yum bicheegui baidag yum aa ter huuhen.
Yaaval namaig zaluuchuud tooh bol geh metiin l yum baidag yum. Amidral gedeg ulger bish bolohoor *huisee soliulj sanaandaa hurev. Amar saihandaa jargajee* bas bish yum shig baigaa yum. Emegtei hund emegtei hunii zovlon bas baidag yum bish uu??

Ter ni nadad oilgomjgui, neg ih sonirholtoi ch bish bolohoor ni neg ih orchuulya gej bodohgui baigaa yum l daa

Anonymous said...

hey, chi yagaad Osobu ania shig avahuulsan zurgaa avchihvaaa?
zugeer l zurag bsan sh tee