Monday, September 06, 2010

Ёоё ёоё ёооё...

Яагаад ч юм сүүлийн үед аймаар бааран болчихож...
Ажил дээрээ ирээд, өглөө болгон заавал жорлон.
Өмхий үнэртүүлээд л, нэг л сайхан сэнгэнэсэн гар...

Энэ архи хэтрүүлж уугаад байгаатай холбоотой юм болов уу??
Зиаг байз, саяны хэд хоног чинь яалаа байз.

Тав дахь өдөр. Орой нь экс экс экс надаас *Чи чинь хөөрхөн согтчихсон байна уу даа? Хэдэн аяга пиво уусан юм?* гэж асуухад нь *Гулав* гээд хуруугаа гозойлгоод байсан... Яаж бага юм шиг хэлэхээ сайн мэддэг болсон байлээшд, хэхэ.

Уг нь хэдийг уусан юм бол оо?

Тав дахь ---> Хятад хоолны газарт 3 аяга, *Баасан ажаагийн төрсөн өдөр буюу, танилцая залуусаа* үдэшлэг дээр 1 аяга, Шинбашигийн хоолтой баранд 3 аяга, Шинжүкүгийн гэй бар номер 1-т 4 аяга, баншны гуанзанд 2 аяга, сүүлчийн баранд 1 аяга гэхээр, 14 аяга пиво уу?? Согтохоороо сээгэс хиймээр болдог & энэ өдөр экс экс экс сүүлийн үед хамт шоудаад байгаа стрэйт хүүхдээ дагуулж ирэх байсан тул, лаг садаа болохгүй гээд болдоггүй газар хоносон санагдаад байна, согтоод сайн санадаггүйээ..

Хагассайн ---> Архи дуусахаар гарч дэлгүүр гарсанаас өөр юу ч хийгээгүй санагдаж байна. Экс экс экс, түүний сүүлийн үеийн дурлалт залуу (стрэйт) болон бид гурав, нийт 6-7 шил вино, хэд юм бүү мэд тооны пиво уусан санагдаад байна...

Бүтэнсайн---> Баябага даргатай лаг болзоотсон юм байшд.
Большой Цирк-ийн тоглолт үзэнгээ, алдартай тогооч нарын хийсэн хоол иддэг шоу үзэн барин, асар сэхээтэн аястай. Хүний 18,000 иен (215 дойлуур уу?) гээд аймаар үнэтэй, хэхэ. Гэхдээ би мэдээж гуаа үзэсгэлэнтэй юм болохоороо, Баябага даргаар даалгачихсан! Үзэсгэлэнтэй төрсөн нь миний буруу юу тэ?

Мэдээж, гуаа үзэсгэлэнтэй хүмүүс лагс бөгстэй байдаг болохоор, очихдоо би асар хоцорч очив.
Баябага дарга ч яахав, утасдана биз дээ? *Хаана байна? Ямар хувцастай байгаа юм?* *Ан, ягаан майк, цэнхэр цамцтай гунхсан залуу байгаа*

Төрөлхийн авьяас юм байх даа? Ийм өнгийн хувцас, өөрөө анзааралгүй сонгочихдог...









Ороод суусан чинь, лаг хос хосоороо суудаг, голдоо лаа маа тавьчихсан аймаар арманчик газар байж таарсан. Болзож байгаа хүн маань л Баябага болохоос, уг нь бол дажгүйээ дажгүй... (даалгачихаад бас муулаад амжчихна аа, хэхэ)

Тэнд 4, 4 аяга пиво уучихаад, гэртээ очиж үргэлжлүүлж архидав.
Хэдэн аяга архи уусанаа санахгүй байна... Завсараар нь гарч жим энэ тэр ороод байгаамаа... Согтуу юм байж... арчаатай байгааз?

Нэг тиймэрхүү маягаар, шөнийн 12 хүртэл архи уусан.
Энэ манай экс экс эксийн шинэ амраг, бас их архинд дуртай нөхөр бололтой байлээ. 5 дахын оройноос, бүтэнсайны оройн 11 хагас хүртэл манай гэрт шувтан архи уусан гэхээр. Энэ бүтэнсайнд бас ирж архи уумаар байна гэж байна гэсэн, хэхэ.

Өчигдөр чинь, орой ажлаа тарчихаад, экс хүүхэдтэй архи ууна гэж тохироод, хүлээж байхдаа 3 аяга пиво, уулзаж хоол идэнгээ 3 аяга пиво, хоол идэж дууссан юм чинь ууна аа гээд, гэй баранд орж хоёулаа 9 аяга пиво уугаад шөнө болж байхад гэртээ харьсан юм байна.

Өнөөдөр ч гэсэн архи уух санаатай... Маргааш дахиад л жорлон сахих байх даа...

5 comments:

азалиа said...

цагаан мах чинь эргэхвий дээ хүүхээн. Их уухаар их баагаад тээд өнгөрөө сууж ч чадахгүй, хэвтэж ч болохгүй, нөгөө юм бүүр ч байхгүй болно шүүдээ хүүхэн мээнь

MNED said...

Chi Japandaa baihdaa l ih jargadag hun yum aa? Dassan gazaraa gej...

My favourite gay movies said...

Нээрээ архи их уухаар жорлон сахиад салдаггүй юм байна лээ. Бүүр сүүлдээ хорсож бариад цагаан мах энэ тэр эргэх гээд байдаг юм байна лээ кэкэкэ...

hina said...

mishaag humuus ih uudag ged bdag chinii derged yuu ch bish bhaa heheh

patatepatata said...

azalia> nuguu yum baihgui bolbol ch miarna shu! hehe

mned> haha, jargaltai yum shig baina uu?

my favourite> harin tiim yum shig baigaa yum. Horsoj barihgui bol ch gaiguiee...

hina> tsaadah chini aimaar baihaa...