Monday, September 13, 2010

Sadar samuun

*Боов шоов сурталчлах уг нь Вимо дээр хориотой л доо, Тэгээд тэр нь бүр гоомоо моомоо бол яадаг юм бол?* гэсэн сэтгэгдэл ирж, намайг бичих юмтай болгов (лол)

Бодвол, садар самуун сурталчлах гэх мэтийн зүйлтэй холбож бодсон юм шиг байгаа юм л даа.  Гэхдээ бодоод үз дээ?

Боов гэдэг садар самуун зүйл бил үү??
Тэгвэл, Микеланжелогийн Давид, айхтар садар бүтээл болохно ээ дээ?


Уг нь бодож үзэх ёстой зүйл нь 1. Яг юуны тухай ярьж байна  2. Тэр нь хүний хуян тачаал хөдөлгөхөөр эд мөн үү(эротик)?  3. Хуян тачаал хөдөлгөхөөр эд байвал, тэр нь дараад нь ямар хор хөнөөл учруулж болохоор вэ?  4. Тэр хор хөнөөлийг нь бодож үзээд, хориглох шаардлагатай юу  гэх мэт олон хүчин зүйл байх ёстой мэт.


Гэхдээ жирийн хүмүүс ч биш, бүхэл улс орноороо эхнийх нь шалгуур (боожгооны тухай ярьж байгаа, сексологийн тухай ярьж байгаа гэх мэт)-ыг авч үзээд л шууд хамгийн сүүлчийн шалгууртай холбох тохиолдол их байдаг мэт.

Жишээ нь Японд боожгоо л бол мозайк хийдэг ч юм уу?  Монголд Лезбиан, Гэй, Бисексуал, Транс-ын олон нийтийн байгууллагыг, нэрэнд нь *Секс* гэсэн үг олноор ороод, олон нийтэд хор хөнөөлтэй гээд бүртгэж авахаас татгалздаг ч юм уу (Дараад нь НҮБ-ийн хүний эрхийн хэсгээс Монголын хууль зүйн яаманд эсэргүүцлийн бичиг явуулсан байсан), аль эсвэл эмэгтэй хүний нүцгэн гар хөл бусдыг *садар самуунд уруу татаж магадгүй* хэмээгээд хүүхнүүдээ боогоод хаячихдаг Исламын улсууд ч юм уу тэ???


Исламын жолооны үнэмлэх


Нөгөө жоохон хүүхдүүд, учиргүй л боов энэ тэр гэнгүүд баярлан хөөрч, дахин дахин хэлдэгтэй адилхан ч юм шиг. Уг нь, эмэгтэй хүний гар хөлтэй л адилхан, жирийн нэг эрхтэн шүү дээ. Зарим нь тухайн тохиолдлоосоо шалтгаалаад сэгси байж магадгүй, гэхдээ тэглээ гээд садар самууны үг биш гэдэг шгиг....

Зиаг тэр ч яахав.
Эртээр Баябага даргатай төстэй юм ярьж байсан юм.



Шортбас киног, асар их сээгэс, нүцгэн шалдан хүн гардаг хирнээ, огт сээгсий биш, ямар ч тачаал хөдлөхөөр биш. Гэхдээ тэгэж хийж чадна гэдэг, урлаг гэдэг утгаараа бол агуу шүү тэ? гээд.  Хэлэх гэсэн санаагаа, хүний хуянгуй сэтгэлээр садаа болгуулалгүйгээр, тэгсэн хирнээ хүний хамгийн сээгсий гэж боддог зүйлийг ашиглангаа хийж чадна гэж хир баргийн хүний хийж чадах эд биш шүү гэж,








Яг эсрэгээрээ, Вон Кар Вайгийн Ласт Коушон байна.
Тэгтлээ их сээгэс энэ тэр гарахгүй хирнээ, асар сээгсий.  Сээгэс үзүүлэхгүйгээр ч гэсэн, хүний хуян тачаалыг хөдөлгөж чадна гэдгээ харуулж чадсан мастерпийс,

Шортбасыг гэхдээ японд үзсэн хүмүүс, дэлгэцээр дүүрэн мозайк гараад үзсэн болоогүй гээд боож үхэх гээд байсан.

Ямар ч бодлогогүй, автомат ЦЕНЗУР-ын гай тэр байхгүй юу???

5 comments:

Anonymous said...

boov gej sadar samuuniig n medehgui yum yamar ch gesen baliar l sanagddag hahaha

Unknown said...

Хуян биш хуял тачаал.

Хуян гэвэл өвчин болчихно шүү

Unknown said...

Аан, тийм. Ang Lee - Lust, Caution-г найруулсан шүү

MNED said...

Bi tegvel blogooroo duuren iim shaldan zaluugiin barimaliin zuragtai shd. Sadar samuuniig ih surtalchilj bga yum bna shd.. kk

patatepatata said...

anony> chi gajig meduu! kkk

informant> neeree tiishd, thx @ang lee/ huyal. Ang lee-giin wedding banquet-d durtai

mned> chi muu sadar, shalig zaluu!