Wednesday, March 18, 2015

Nikiton, Dolce& Gabbana, busad

За за, цэргийн баяр гээд, цэцэрлэгт явсан би жоохон уучихаад сууж байна.
Сүртэй ш д.
Доошоо харахаар нэг хэдэн см хар бор?  чернилен ягаан?  бачка унжаад байж байна.

Доодохоо базаад юм базагдвал тэмдэглээрэй гээд байсан биз дээ?
А, тэр нь бас босдог бол гэсэн...
(Ингээд хэлчихээр, настан буурлаа хүндэлсэнгүй гээд загнуулах юм болов уу? ккк)


Зиаг тэмдэглэлээ тэмдэглэлээ.  Уулаа, идлээ.
Эхлээд Особу жаалын төрсөн өдөр дээр очиж баахан орилж дуулж дайлуулж байгаад, тэгээд Айзам орж бас шинэ боожгоо энэ тэр байна уу хайж өлөн нүдэлж байгаад ирэв.
Даанч, би нөгөө нэг амьдралдаа унтах хүний тоо нь дуусчихсан юм уу, шинэ боожгоо ердөөсөө харагдахгүй юм.  Уг нь зөндөө хүн байсан, бүгдийг нь таних юм...
Бүгдэнтэй нь унтаж үзсэн бол биш л дээ...

Тэгээд нийгмийн хонгор болчихсон манийг чинь хүмүүс ямар тоох биш, жаал сэмбэгэнэж, сайн уу юу байна гэж байгаад л ирэх шив дээ.


Харьж ирчихээд, айхтар Японы гомо амьдралын тухай бичих гээд байж байсан, сонирхолтой санагдсан хэд хэдэн юм сонсогдоод байна.

Бичиж байхдаа аягүй бол мартчихна.
Номерлочихьё!


1.  Никитоны тоглолт 1 сая төгрөг
2.  Долче & Габбана
3.  Японд гомо барыг үйлчлүүлэгчтэйгээ хамт дуу дууллаа гээд баривчилсан талаар.


Уг нь 3-ын тухай бичье гэж бодож байсан юм.
12 цагаас цагдаа нар орж ирээд бар савыг хаагаад л, хамаг юмыг онхичоод байдаг чинь зөвхөн Монголд байдаг гээд бодоод байсан үгүй юм билээ...

Христийн шашинд, онгон хүүхэн гадуур явж байгаад хүчиндүүлчээд чангаар орилж чадаагүй бол, тэр хүүхнийг чулуугаар нүүлгэж алах хэрэгтэй гэж байдаг ч, хэн ч тэрийг санахыг оролддоггүй шиг, дэлхийн олон улсад тийм, утга учиргүй хирнээ *хаягдсан* хуулиуд их байдаг юм шиг байгаа юм.   Гэхдээ юм яаж ч эргэж болно.  Гэнэт *Хүүе!  Ийм хууль байдаг байсан юм байна шд!! Энийг дагахгүй бол болохгүй* гээд донгиотоод, шударга царайлаад эхлэх хүмүүс байхыг хэн мэдэхэв...

Японыг ч гэсэн би, аймаар эрх чөлөөтэй орон, жинхэнэ ардчилал, коммюнизм 2-ыг зэрэгцүүлээд барьчихсан улс гээд боддог байсан юм.  Хэдэн цаг хүртэл архи уусан ч болно, гаж донтонгууд нь нэгдэж байгаад сардаа нэг цуглаж асар тайвнаар шоудаж барьдаг гээд л..

http://patatepatata.blogspot.com/2008/01/hamar-darah-short-bus-bolon-viva-da.html


Гэтэл, энэ маань бас ч яг тийм 100% эрх чөлөө биш байсан, тийм нуугдмал, харсан ч хаячихсан хууль энэ тэр их байсан юм байна.

Мэдээж хуулиуд дандаа асуудалыг багасгахын тулд гардаг байх.
Монголын архидан согтуурахтай тэмцэх хууль, хүмүүсийгээ хэт архидаад байна, тэгээд өөрсдөө ухамсраараа засарчих чадваргүй арчаагүй иргэд болохоор, хуулиар тэрийг нь зохицуулья гэж бодож гаргаж ирсэн зүйл байгаа...

Японы хувьд ч гэсэн, дайны дараа, биеэ үнэлэгч их байсанаас шалтгаалаад бий болсон хуулиуд зөндөө байсан юм байна.  Тэрнийгээ угаасаа хэрэгцээгээ гаргасных нь дараа хэсэгтээ мартчихсан байсан, гэнэт хүмүүсийн шизотой, хэт шударга зан нь хөдлөөд, чангалж эхлэв ээ..

Эхлээд бүжиглэхээс эхлэв.

Японы хуулиар, диско барнууд нь хүнийг 12 цаг хүртэл бүжиглүүлж болно.  12 цагаас хойш бүжиглүүлбэл хориотой юм байна.
Энэ нь, нийтийн бүжгийн газар янхан хүн хамгийн ихээр цуглардаг байсантай холбоотой зохиогдсон юм билээ...  Миний цэвэр ариухан Япон хүүхнүүд, муусайн Янкинуудын боовыг хөхөөд байна, ийм байх юм бол цэвэр цус энээ тэрээ гээд хэцүүднэ!! Бүгдэнгийнх нь үсийг хус, янхандалт үүсгээд байгаа тэр диско барнуудыг нь эрт хаадаг болго!!! гээд баахан популистууд нь орилолдож орилолдож тийн журам зохиосон юм байх

3-хон жилийн өмнө хүртэл, бүх клубууд өглөө хүртэл ажилладаг болохоор хэн ч тийм хууль байдагийг мэддэггүй байв.  Цагдаа нар нь ирсэн ч юу ч хэлэхгүй яваад л байдаг.
3 жилийн өмнөөс, үйлчлүүлэгчдээ бүжиглүүлсэн гээд зөндөө олон барыг хаав...
Эхлээд Осакагийн стрэйт бачка нарт зориулсан барнуудаас эхлээд, тэгээд яваандаа Ничомегийн гей бар энэ тэр хүртэл.


Клубууд *Битгий бүжиглэнэ үү!!!* гэсэн сануулга тавичихсан байдаг байсан гэхээр инээдтэй байгаа биз дээ?



Тэгсэн саяхан, бас нэг барыг *Үйлчлүүлэгчид дотно үйлчилсэн* гэсэн нэрээр, үйлчлүүлсэн хүнтэйгэйгээ хамт Караоке дуулсан баагийг баривчлаад авав...

Шибуя дүүрэгт ижил хүйстэнтэйгээ хамт амьдардаг хүнд, гэрлэлттэй адил эрхтэй *ХАМТ АМЬДАРДАГ* гэдэг сертификат гаргасаны дөнгөж дараад нь...

Үйлчлүүлэгчдээ дотно үйлчлэх (Караоке, хажууд нь суух, секс хийх?)-ийн тулд, тус газар нь * ДОТНО ҮЙЛЧЛЭХ* эрхийн бичиг авах ёстой бөгөөд, тийм эрхийн бичигтэй газар нь шөнийн 12 цагаас хойш үйлчилгээ үзүүлж болохгүй гэсэн бас нэг НУУГДМАЛ хуулиас шалтгаантай юм гэнэ...
Хэдэн 10 жил тоохгүй байж байж, гэнэт хуулиа баримтлана гэсэн нэрээр буцааж гаргаж ирээд, бүгдийг буцаагаад үнс болгох.... хуулийн жинхэнэ утгаар цоорхой..

Хүмүүс фашист тал руугаа хандаад эхлэхээрээ, гэнэт айхтар зарчимч болоод л, тэгээд бусдын үзэл бодлыг үл тоомсорлоод эхэлдэг.

1930 он хүртэлх Берлин бол дэлхийн хамгийн дэвшилтэт гомо, лезбиан эрхийг хамгаалдаг хот байсан боловч, дайн дажинд ялагдаад, хүмүүс сульдаад ирсэн фашист үзэл газар аваад, яваандаа өөрсдөөс өөр, эсвэл хууль дүрмээс гадуур зүйлийг үгүйсгэж эхэлсэнээр, Гитлерийн Германы үед ямар их харгислал авчирсан бил ээ... Тийм утгаараа, гэнэт ингэж хатуурхаж эхлэх нь яав ч олигтой зүйл биш мэт.   Мэдээж, Гитлерийн Германы үед, дайнд дарлагдсан Германы ард түмэн, гэнэт их эдийн засгийн хөгжил ирээд баярлаад эхэлсэн нь үнэн.  Гэхдээ л юм хэрээс хэтрэхээрээ юу болдог талаар бүх хүн мэдэж байгаа..

Нээрээ энэ үеийн талаар Кабаррет гээд аягүй гоё кино байдаг юм байна билээ, үзээрэй!!

http://www.imdb.com/title/tt0068327/





Мэдээж, үйлчлүүлэгчтэйгээ караоке дууллаа гээд баривчлагдсан хүний талаар зөндөө асуудал үүсэв.   Энэ бол ГОМО нарыг ялгаварлан гадуурхаж байна гэж эхлээд л...


Гэхдээ яг явж явж, ЭНЭ ЧИНЬ ХАРИН Ч ГОМО НАРЫГ БУСАДТАЙ АДИЛХАН ҮЗСЭН ЮМ БИШ ҮҮ??  гэсэн сонирхолтой нийтлэл олж уншив.

Юу вэ гэхээр, угаасаа стрэйт барнуудад ч гэсэн иймэрхүү маягийн чангалах асуудал аль хэзээний үүссэн байсан юм байна билээ.
Японд, хажууд нь хүүхэн очиж суудаг клубууд бол дээрх эрхийн бичгийн дагуу ажилладаг бол, хажууд нь очиж суухгүй ч, барны нөгөө талаас үйлчилдэг ОХИДЫН БАР гэдэг зүйл ихээр дэлгэрээд, тэд нарыг *ХУУЛИЙГ НЬ САХИУЛАХ* нэрээр хатуурхаад эхэлчихсэн байсан юм байна.  
Тэрний үргэлжлэл нь гэй баранд орж ирсэн нь л энэ мэт.

Мэдээжийн хэрэг зүгээр үйлчлүүлэгчтэйгээ хамт караоке дууллаа гээд баривлуулагдаж яваад байвал ямар олигтой зүйл байхав.  Энэ бол өөрөө том асуудал.

Гэхдээ асуудал нь, гомо нарыг ялгаварлан гадуурхсандаа биш, харин хуулийн гаж тогтолцоо байгаад байсан мэт.

Гэхдээ юм ингэж асуудал болж гарч ирж байж, тэр асуудлыг үндэс сууриар нь өөрчлөх бас үндэслэл болдог болохоор заавал сөрөг зүйл биш л байх.

Шал хадуурч юм ярихад, сая Монголд 3 гадаадыг, Монгол улсын ДНБ-тэй тэнцэх хэмжээний татвар хулхидсан гэж шоронд хийгээд, тэрийг нь сулласан зүйл болсон доо?
Тэр хүмүүс татвараас зугтсан эсэх нь сайн мэдэхгүй юм, гэхдээ татварын асуудлыг нь компанитай ярих ёстой атал хувь хүмүүсийг шоронд хийснээр, Монголд иргэдийнхээ эрхэнд хэрхэн зүй бусаар халддаг нь ил тод болсон зүйл болсон мэт.

Ийм асуудал гарч ирж байж, асуудлыг үндсээр нь шийдвэрлэх нь чухал мэт...

За хадуурчлаа.
Буцаад дээрх зүйл рүүгээ орьё.

Юм л бол *НАМАЙГ ГОМО БОЛОХООР НЬ ДЭЭРЭЛХЛЭЭ* гэж орилох, нэг бодлын утгагүй зүйл мэт.  Гомо гэдэг чиний том хэсэг мөн ч гэсэн, тэрнээс нь болж дээрэлхэх, тэрнээс өөр шалтгаанаар дээрэлхэх гээд олон зүйл байдаг мэт.

Тэгээд, юманд тэгш эрх хүсч байна гээд, бүх зүйлээ стрэйт хүмүүстэй адилхан болгох гэж дайрах нь бас өөрөө их сонин асуудал мэт.

Үүний нэг жишээ нь гей гэрлэлт.
Мэдээжийн хэрэг, гэрлэсэн хүмүүстэй адил эрхтэй болох хэрэгтэй нь үнэн.  Гэхдээ энийг заавал ГЭРЛЭЛТ гэж нэрлэх шаардлага байна уу гэдэг асуудал тусдаа ч юм шиг.

Тийм утгаараа, гэрлэлттэй адилхан эрх зүйн чадвар бүхийн Партнершип гэдэг зүйлийг гаргаж ирсэн Европ, гэрлэлтийн тухай л яриад байдаг Америкаас илүү дэвшилттэй ч юм шиг.

Зиаг энэн дээр тулгуурлаад дараагийн сэдэв.

2.  Долче Габбанагийн *Хуурамч хүүхэд* гэдэг талаар.

Долче Габбана, *Жинхэнэ гэр бүл бол эрэгтэй хүн, эмэгтэй хүн 2 хоорондоо гэрлэж байж хүүхэд төрүүлсэн гэр бүл болно!* гэж хэлсэнээс болоод, Элтон Жон, Викториа Беккам, өөр хэн хэн ч гэлээ, Долче-г өмсөхгүй байхыг уриалж байна гээд баруунаар нэг бөөн юм болж байна даа....

Долче Габбанагийн хувьд угаасаа гэй гэрлэлтийг эсэргүүцдэг байсан бөгөөд дараах хэдэн аргюментийг хэлсэн юм байх.
-  Бид гэй хүн хүүхэд өргөж авахыг эсэргүүцдэг.  Гэр бүй гэдэг бол уламжлалт гэр бүлийг л хэлнэ!
-  Чи аав ээжүүдийн ХАЙРЫН дундаас төрсөн, тийм ч байх ёстой.  Бид тэр хуруун шилний хүүхдүүдийг ХИМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ХИЙМЭЛ ХҮҮХЭД, ТҮРЭЭСИЙН АЛ БОЛОН КАТАЛОГООС СОНГОСОН ТОЧИГО! гэж нэрлэнэ!

Аргагүй л гомо ажаа нар, хэл амаа билүүднэ гэж аймаар байгаа биз дээ.  Түрээсийн ал, каталогоос сонгосон точиго байхдаа ч яахав дээ, ккк.

Мэдээж энэ стэйтментүүдэд нь асуудалтай зүйл их байгаа.
Жишээ нь, энэ нь нэгдүгээрт зөвхөн гей үрчлэл ч биш, хүүхэд үрчлэх, өргөж авахыг бүхэлд нь үгүйсгэсэн зүйл болох мэт.  Өнчин хүүхдүүд тэгээд яахав?  Насан туршдаа өнчин байх ёстой юу?  гэдэг ч юм уу.

Эсвэл хуруун шилний хүүхэд ч гэсэн, хүүхэд гаргах боломжгүй эх, эцгүүд, заавал гомо лезбиан гэлтгүй хэрэглэдэг арга бөгөөд, тийм хүмүүсийг *та нар хүүхэд гаргах боломжгүй юм чинь хохь чинь!!!* гэж хэлж байгаа ч юм шиг.

Гэхдээ ямар нэгэн зүйлийн талаарх үзэл бодол гэдэг чинь угаасаа л аль нэг талаараа өрөөсгөл байдаг шүү дээ.
Тийм болохоор, өөрийн үзэл өөртөө зөв, гол нь бусдад тулгаж л болохгүй мэт.

Тийм утгаараа ч тэр, хэдийгээр Долче & Габбанагийн үзэл нь нилээд олон асуудалтай боловч, Италийн Католик шашинтай хүний хувьд тийм үзэлтэй байхыг нь хүндэтгэж үзэж болохоор асуудал мэт.

Харин ийм үзлээ хэллээ гээд *Энийг хар даа! Ийм балиар үзэлтэй байна!! Бүгдээрээ хамтдаа эсэргүүцье!  Хамтдаа энэ бачкад энэний буруу гэдгийг нь ойлгуулья!!!* гэж нийтээрээ дайрах нь бас нэг өрөөсгөл үзэл мэт.

Элтон ажаагийн хувьд *Долче & Габбанаг ийм гэж үнэхээр бодсонгүй.  Гомдлоо!! Хувцсыг нь өмсөхөө болилоо!!* гэдэгээ их гоёор бичсэн байна билээ.

"How dare you refer to my beautiful children as 'synthetic,'  IVF is a "miracle" that has helped many couples have children! "Your archaic thinking is out of step with the times, just like your fashions. I shall never wear Dolce and Gabbana ever again."
( ЧИНИЙ НААД ХУУЧИНСАГ, ШАШИНЛАГ БОДОЛ ЧИНЬ, ЧИНИЙ ХУВЦАСНЫ ЗАГВАРУУДТАЙ ЧИНЬ ЯГ АДИЛХАН ХУУЧИРЧ БАЛАРСАН ЭД ЗА ЮУ!!!  )

Аргагүй л олон жил гомо хийж байгаа ажаа.  Хэл ам бол байна аа байна.

Гэхдээ тэгээд Элтон ажаа ингэж баахан хистери үүсгэчихээд, маргааш нь Долче& Габбанагийн уут бариад явж байгаад баригдсан байна билээ шд, ккк.





3.   Никитоны билет 1 сая төгрөг.


Дээдэх асуудалтай шууд холбогдож байгаа юм.

ХҮН БОЛГОНЫ ЕРТӨНЦИЙГ ҮЗЭХ ҮЗЭЛ ӨӨР!!!

Заавал бусдыг НЯЦААЖ байж ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ ХҮМҮҮС ӨРӨВДӨЛТЭЙ.

Өчигдөр цэргийн баяраар Никитоны тоглолт болсон юм байна.
Зарим билет нь 1 сая төгрөгийн үнэтэй байсан юм байх.

Тэгсэн, шууд л Никитоныг шулаачаар нь, үзсэн хүмүүсийг муусайн олигарх, фёодолоор нь дуудсан юмаар фейсбүк дүүрчихэж.

Саятан болоод үзэх нэгэн байгаа байх, гэхдээ, САЯ ТӨГРӨГ ТӨЛСӨН Ч ХАМААГҮЙ ҮЗМЭЭР БАЙНА!!! гэсэн хүн байгаад үзэх юм бол тэр хүнийг чамд шүүмжлэх эрх байхгүй шүү дээ....

Хамгийн сонирхолтой нь Фесбүк харж байсан, *Надад таалагдаагүй юм чинь, чамд ч таалагдаагүй байлгүй* гэсэн коммент, нийтлэлүүд...

Угаасаа 1 сая-ын нэр чинь маркетингийн л бодлого байсан биш үү...

За биш байсан ч гэсэн, Тунгалаг Тамир киноны СОНГОДОГ үг байдаг ш дээ.

ХҮН Лаагаа ч иднэ үү, Луувангаа ч иднэ үү, НАДАД ПАДЬ АЛГА!! гээд...
(Тэр лаа, луувангаа идэхдээ амаараа ч иднэ үү, бөгсөөрөө ч иднэ үү бас л хүний эрх шүү дээ, ккк)

Аргагүй л өвгөд дээдэс маань мундаг үг хэлдэг байж шүү!!!

Зиаг зиаг, согтуу хүний замбармаагүй хүүрнэл орууллаа....

Цэргийн Баярын Мэнд!!!

2 comments:

ollie said...

Элтон ажаагийн үг таалагдав.

gigi said...

asar udaan alga baijaad buundsun bnshdee. uhaantai shu and missed u